66 дахь улс Украйнд хөл тавилаа.2010 оны 1 сарын 29 ны өдөр. Украйн улс Чернивци
Европын соёл иргэншлээс гарч Слав соёл иргэншлийн төврүү орж ирлээ.
Монгол улсынхаа тухай бодох болгондоо хоёр хөршийн тэс өөр соёл иргэншилтэйг гайхдаг билээ. Миний аялаж байсан ихэнх улсууд хөрш орнуудтайгаа бараг ууссан, адил байдаг бол Өмнө зүгийн Дундад улс, Хойд Орос улсаас тэс өөр соёл иргэншилтэй Монгол улс оршин байгаа н маш өвөрмөц юм.
Соёлын ийм ялгааг харж болох боломж дэлхийд маш цөөхөн улсуудад байдгийг мэдлээ.
Манай хойд бүсийг эзлэн амьдарч буй шар үстэй өнгөтэй нүдтэй хүмүүс хэн бэ?
Бид Орос гэж тэднийг дуудна. Гэтэл Европруу шилжээд удаж буй Унгарууд бас тэднийг Орос гэж нэрэлж буйд гайхсан юм. Хэрвээ Унгарууд ХҮННҮ үндэстний залгамжлагчид мөнө гээд одоогийн Монгол улстай түүхээ хуваах юм бол Орос гэж нэр тухайн үед хэрэглэгдэж байсан гэсэн үг үү? – Үгүй!
Энэ бол хэлний онцлог байх. Гийгүүлэгчээр үг эхлүүлж чаддаггүй хэл соёлууд яалтачгүй өмнө нь эгшиг залгаж дууддаг юм байна.
ОРОС гэдэг нь газар малтах буюу тариачин гэсэн гаралтай үгнээс үүсэлтэй гэсэн санааг найз Андрейгээс сонсоод үүнээс үүдэлтэй байж болохыг ч бодлоо.
Слав, тэр дотроо Орос хүмүүс гэж хэн бэ? Украйн найз надад хэлэхдээ – Бид өөрсдийгөө бас Руский гэдэг, өмнө Киевын Рус гэж улсыг байгуулж байхаас, Харин Руссиа гэдэг улс 200 гаруй жилийн өмнөөс бий болж Московскө Княжэство нь Россиа болсон. Россиа гэдэг нь Перс гаралтай үг байх гэсэн таамаглал дэвшүүллээ.
Социализмын үед Зөвлөлт улсад 4 жил амьдарч тэдний боловсролын бодлогыг дотроос нь судлаж байсны хувьд Русский гэдэг үндэстний үүсэл гарал анх КИЕВСКАЯ РУССИ гэж түүхээс улбаатай гэж мэдсэн юм. Орос хэл нь Слав хүмүүсээс гаралтай гэдэг ойлголтыг ч бас суулгаж байсан.
Харин Македон улсад байхдаа маш сонин таамаг олж мэдсэн бөгөөд түүнийг баталгаажтал албан ёсоор хүлээн зөвшөөрөх аргагүй байгаа юм. Македоны Александр гэж манай их хаантай адил баатар өөрийн их гүрнээ Балканаас авахуулаад Африкийн хойд, Энэтхэг хүртэл байгуулж байсан бөгөөд, тухайн их улсын залгамж улс нь өнөөгийн жижиг Македон улс юм.
Их түүхийн золиосонд амьдрал нь болж өгөхгүй байгаа Монголтой адил түүхийг хувааж буй улс гэж болно. Энэ улсад олсон сонирхолтой мэдээ нь Македон хэл гэдэг нь бидний нэрлэж заншсан Слав хэлийг хэлдэг юм байна. Өнөөгийн Македон чууд Македон хэлээрээ ярьдаг гэж өөрсдийгөө үздэг бөгөөд тэр хэл нь Болгар, Серб болон Орос хэлтэй нэг бүлэгт багтдаг юм. Оросоор ярьдаг бол балканд хоолоо олоод идэж чадна гэсэн үг.
Орос хэлний үүслийг би ямагт олохыг хичээдэг байсан юм. Александрын байгуулсан Македоны их гүрний газар нутагт багтаж байсан тухайн үеийн Егыптын архиологийн олдворуудын дунд нэгээн чулуу олдсон бөгөөд 200 гаруй жил түүн дээр бичээстэй хэлийг олох гэж хичээсний үр дүнд саяхан Македон хил болохыг нотолсон гэж байна.
Россэтта гэх чулуун дээрх бичиг н бидний мэдэх слав хэлтэй тустэй юм бол Орос хэлний уусэл эндээс гаралтай юм байншт! Гэсэн богин дугнэлт тухайн үд хийсэн юм. Орос хэлээр яридаг улсууд энэ соёлтой холбоо бага бугууд Македон хэл нь өнөөгийн Слав хэлний үүсэл гэж нотолж болох зүйлүүдийн нэг нь одоогийн Македоны Охрид гэх нуурын хажууд Кирил үсгийг зохиож байсан явдал юм.
Тухайн үед Македон нь Болгаруудын мэдэлд байсан тул, Болгарчууд– Македон хэл гэж байхгүй, тэд Болгар хэлээр ярьдаг юм. Гэж тайлбарлаж байсан юм.
Уралаас ирсэн гэх Славчууд энэ хэлийг авчирсан гэж бодох үндэслэл бага юм. Учир нь Нүүдэлчдийн нутгаас хоолгүй байсан улсууд Өнөөгийн Монгол эсвэл Түрг хэлний нөлөө орсон байх ёстой. Гэтэл хажууд байгаа улсын хэлэнд эдгээр хэлний нөлөө байдаггүй.
Бат хаанд дагаар орж байсан түүхэнд, эсвэл Зөвлөлт улсын нөлөөгөөр ганц хоёр үгнүүд хоёр хэлний хооронд шилжсэн байж болох авч Монгол Слав хоёр хэл ямарч харилцаа холбоогүй гэж болох юм.
Тэгэхээр 9 зууны үед бий болсон Киевын Рус гэж улсад ямар хүмүүс байсан юм болоо?
66 дахь улс Украйнд 13 жилийн өмнө ирж байхдаа барилга байшин, охидууд гээд биширсэн зуйл их байсан, харин энэ удаа Украйн гэж өөрийгөө дууддаг хүмүүсийн үндэсний онцлог, бахархал гэж юу байдаг, Өмнө нь нэг үндэстэн гэж бодож байсан Оросуудаас юугаараа ялгаатай тухай илүү нарийн судалгааг хийх нь зүйтэй санагдаж байгаа юм.
Интернэтийн хэд хэдэн сурвалжуудыг уудлаж үзээд ам ангайсан гэж хэлж болно.
Цэнхэр нүдтэй, шаргал үстэй манай хойд хөршүүд скандинавын одоогийн Швед нутгаас гаралтай гэдгийг олж тогтоолоо. Магадгүй энэ таамаг байж болох авч, үнэхээр хойд Скандинавын улсуудын иргэд шав шаргал үстэй, цэнхэр ногоон нүдтэй байдаг юм.
Хэрвээ хойд бусэд амьдарснаас болж ийм эволюц болсон гэх юм бол, Оросын хойд бүсэд байдаг Чукча болон Якутуд бас ийм болох ёстой шүүдээ.
900 оны үед бий болсон Киевын Рус гэж улс байгуулагдахдаа өөр бас Рус гэж хар далайн эрэг дээр байсныг олж мэдлээ. Тиймээс хооронд нь ялгахын тулд Киевын Рус гэж нэрэлсэн болвуу.
Россиа гэдэг нэр нь Персүүдээс гаралтай, харин РУС гэдэг нь Скандинаваас гаралтай овгуудын нэр гэх юм. Түүх ямар их холион бантан байнаа! гэхдээ түүнийг мэдэх юм бол үндэстэн хүн бүрийн оюун санаа, биеийн чадвар сэтгэхүйг нэрээ хэлсэн цагаас мэдэж болдгийг ойлгосон юм.
Украйн улс буй энэ бүсэд маш их соёлын болон үндэстний холиц явагдаж байсныг түүхээс нь олж уншлаа.
Еврей шашиныг хүлээн авсан Казарууд энд бас амьдарч байсан байна.
Монголын Казар гэж яриад байгаа хүмүүс Тухайн үеийн Иран бүсээс гаралтай Казартай андуураад байгаа юм болвуу?
Түүхийг судлах мэдэх гэж ямар их хөдөлмөр ордог юм бэ!
Гэхдээ хэрвээ түүнийг мэдэх юм бол амьдралын, улс орны асуудлыг шийдэхэд маш амар болдог юм байна.
Швед болон Скандинавын нутгаас нүүж ирсэн хүмүүсийг Рус гэдэг байсан нотолгоонууд байдаг юм байна. Өнөөгийн тэр нутагт энэ хэллэг хэвээрээ гэж байна.
Түүхийг зөв судлаж нэрлэж эхлэх нь бидний төөрөгдлийг арилгахад маш хэрэгтэй байна.
Жишээлбэл 803 жилийн өмнөх үед манай нутагт амьдарч байсан овог аймгуудыг Монгол гэж нэрлэж болохгүй. Хүннүчүүд байсан бол түүгээр нь Түргүүд бол Түргээр нь нэрлэх ёстой.
Харин бид хойд Хөрш, Өмнөд хөршөө буруу нэрэлснээс маш олон бэрхшээлүүд нийгэмд гараад байгаа билээ.
21 оны хувьсгалын дараа Монголд нөлөөгөө бэхжүүлсэн хүмүүс бол Орос биш Комунистууд буюу Зөвлөлтөд гэж нэрэлэх ёстой юм. Учир нь тухайн үеийн Социалист чиг баримжаатай Коммунист улсууд нэгдэж Зөвлөлт Холбоот Улсыг байгуулсан тул.
Харин 91 оны коммунизмын задралын дараа хуучны зөвлөлтийн улсууд бие дааж, Тусгаар улсын Холбоо (СНГ)! Гэдгийг тур байгууллж байгаад сүүлдээ Российская Федерация эсвэл Россиа гэж нэрээр явахаар болсон юм.
Киевская Рус гэж анх төр улс нь бий болж байсан үндэстэн улмаар Московская Рус болж, өнөөгийн их гүрний эхэн тавигдсан юм.
Украйн гэж ямар улс байнаа?
Европдоо хамааралтай улсууд дотор Оросын дараа газар нутгаараа ордог энэ улс 1991 оны 8 сарын 24 нд Зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтнож. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон юм.
600 гаад км кв газар нутагтай 46 сая хүн амтай энэ улстай бид харилцаагаа сайжрууж, Европын холбоо болон Орос улстай хийж буй гадаад харилцаан дээр дүгнэлт хийж алдаануудыг нь давтахгүй байх нь маш чухал юм.
13 жилийн өмнө үүнтэй харицуулахад том өөрчлөлтүүд болоогүй байх шиг санагдаж байна. Ялангуя ардчилал нийгмийн салбар дээр.
судалгаагаа дуусгаад тайлангаа сүүлд бичихээр боллоо.
Үргэлжэл бий…




2010/02/02
| 3,652 Үзсэн 























Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)
Ih sonin bogod boduushtai bodluud bn
hi amai. sain yavj baina uu.
neg anduural baina aa. google/wikipediadaad neg shalgaarai. yu gevees, odoogiin Macedonia bol Alexandriin uyiin Macedonia bish yum. Ooroor helbel, unoodiing Macedoniad Bulgar heleer yarisan slav undestnuud amidardag, harin ertnii Macedoniad Grek talruugaa humuus buyu Alexandriin humuus amidarch baij. Ene bol barimttai zuil. Yahavdee, Bulgaruud ali neg zuund huchirheg boloh uyedee turj orj ireed ingeed gazar nutgiin huvid unoodor tend slav undestnuud amidarch baigaa gesen oilgolt bii. Tiim ch uchraas Yugoslaviig zadrahad tusgaar uls bolj Macedonia gesen nereer UN-d burguuleh gesen unoogiin ene ulsiig Greece yagaad ch zuvshoorohgui geed horig taviad baisan uchraas alban yesnii neree Former Yugoslavian Republic of Macedonia buyu FYROM gesen marzan nertei bolson shuu dee. Ene bol batalgaatai unen, harin nemegdel medeelel todruulga zergiig wikipedia/googlees haigaarai, hoo.
ashigui ukriana ru dajgui ybj orov uu? ukriana ohidiin tuhi bicheerei ih tsarailag gej sonnson shvv? zaaval bicheerei
sain u.neeree shwed oros 2 hoorondo ih tustei tsaraitai shd.shweduud johon undur bj magad.ukrainchuud orosoos yalgagdah n iluu tsarailag haragddag ym bilee harj bhad, ajiglagdsan shuu.urjigdar oroi yu bolsiin chamaig zuudelj ble bi xe xe.
hoorondoo tustei olon ulsudig yalgaj salgaj oilgohod hetsuu l ym bn.urid n neg bsan uls hed bolj salsan ym de.za za ayan zamda sain yavaarai!
chi ter hariutslagagui kassni hunes bolj galt teregnese hotsorchod dahin shiner bilet avahgui gehgui yasin, iluude garsan 15euro bga bish.end vagonos hotsrohod zohion baigulagchid n heled tsaga soliulahda bagahan mungu tuluud bilete avch boldog ym ble mongold.
gevch irani 3n zaluutai taardag n sain hereg.chini heldger muu ymni sain tal gej bas bgad bh shig bdgin.
Ukrain gdg ug als hyazgaariin gsn ug sh dee. Okrainii, Altaiskii krai gdg biz dee, Tuun shig l utgatai. Zah hyazgaar havitsaa bdag orosuud gsn ug. Mongoliin zahchin gj yastan bdag daa. Tiimerhuu utgatai. manai oros bagsh l timerhuu yum yarij bilee, Oyutan bhad
tuukh oros undesteniig german undesnii khoid varyag buyu vikinguudtei tustei undes gej bi boddog daraa ni slavyanuud khaa saigui taraa biz!orsuudiin carailag baigaa ni altai ugsaanii turk mongol uraliinhantai mash in kholildson yum.Makedonii Alexandre chini grec bizdee.sayahan macedoine grece 2 neree bulaacaldaad pronesny yugoslavsky respublika makedoniya gedeg bolson biz dee.Oros ,Ukrain,czech ,bosni er ni slavuud mash muu deerengui uls yalanguya Mongol gevel uzej chaddaggui buduulguud france.lyon
Hi-? Amai? Bi chinii ayalaluudiiig-Mash idevxitei unshij baigaa…Uragshaa! Zaxia bichvel bayarlana shvv.Daxin uulzax bolnoo.Tur bye.Zorigtoi!
mash sonirholtoi medee bna, umnu n ukrainii talaar baga medlegtei bjee
sainuu Amai! bas setgegdel uldeegch mongolchuuddaa mend hurgeye. Minii biy gadaad hariltsaani mergejleer suraltsdag. Tegeed ch ali boloh olon ulsiin talaar medee barimt, tuuh dursgal, undestnii ontslog ged buhii l zuiliig n sonirhoj, sudalhiig hicheedeg. dalaid dusal nemer gj tanii tuulj davsan ene olon gaihamshigtai bas ayultai uls ornii talaar baga bolovch medeelel avch baidagtaa tand ih talarhdag. mongoliin negen baharhalt huvguun n yaahiin argagui ta uuruu gedgiig urgelj sanaj yvaarai. tanitai hamt eh oron chin yvaa uchraas ene aylalaa zaaval buren duusgaarai!!!
orosuudyg shuud scandinavaas garaltai gevel enduurel bolno, scandinavuud finnudees busad ni uursduu germanic garaltai ulsuud, harin scandinavyn vikinguud odoogiin ukrainy nutagt amidarch baisan slav garaltai humuusiig tolgoilj baisan, tuuhend kiev rus-n anhny haan ni viking rurik gej gardag, yavaandaa ted slavchuudtai holildson
mash sonirholtoi. urgeljleliig ni tesen yadan huleej bna
Сайн байна уу. Сайн явж байна уу. Өөртэй чинь холбоо барья гэвэл ямар утсаар холбоо барьж болох вэ? Миний мэйл хаягаар утсаа явуулбал баярлах байна. Амжилт.
hi ta ukraind ochij uzsen hun yum chn mongold bdag elchin saidiin gazriig ni mdhuu bas ukrainii ih surguuliud sain bolwuuu mongoloos her bol zawal hariulj uguure hurdan bwal bayrlana shuu
pleace me uur medeelel bna uu