IMG_1221

2010 оны 1 сарын 23. Серб улс Прешево хилийн цэг

Алхаж Сербийн тал дээр ирлээ. Бас л хилийн том цэг барьсан байсан бөгөөд, 20 гаруй жилийн өмнө энд юу ч байхгүй зүгээр хоёр хотын хоорон дахь зам байсан юмсан гэж бодохоор

Серб байцаагчид пасспортоо өгөөд нөгөө л асуултуудаа хариууллаа.

Хашиш, марихуана, мабо цүнхэнд чинь байгаа юу? Гэж асуух үед.

Байхгүй! гэж шууд хэллээ. Аялаж байхдаа нэгэн дүрмийг байнга сахидаг юм. Улс хоорондын хил давах замд гарахын өмнө цүнхээ бүхэлд нь задлаад, нэг бүрчлэн буцааж хийж, ямарваа нэгэн хууль бус зүйл байгаа эсэхийг байнга шалгадаг юм. аялаж байхдаа хилээр хууль бус зүйл гаргахын тулд, аялагчдын цүнхэнд хийж байсан тухай олон явдлуудыг сонсож байсан юм.

Хилийн өмнө цүнхээ шалгаж байх нь Аялагчийн алтан дүрэм! гэж хэлж болно шүү!

Миний цүнхэнд ардын эмнэлэгийн анис, хоолигны жижиг мах гээд зарим нэг ардын эмнэлэгийн зүйлүүд байгаа бөгөөд, тэдгээрийг андууурах вий! гэж бодох үе байдаг юм. хэрвээ үнэхээр үл мэдэх кирилл үсгээр бичсэн цаастай, хатаасан ургамлын төрлийн зүйлүүдийг цүнхнээс олох юм бол, яах болоо? Гэдэг асуулт надад маш сонин байгаа юм. Яахав, шалган гэж саатуулах байх, магадгүй баривчилж ч магад. Гэхдээ уг үйл ажиллагаа намайг саатуулсан улсад хэрхэн явагддаг тухай маш сонирхолтой тэмдэглэл бичээд, тус ургамлуудад мансууруулах бодис агуулагдаагүйн нотлогдох үед замаа үргэлжлүүлж болох тухай ч бодсон юм.

сонирхолтой бичлэг болно гэдэг бол гарцаагүй.

Хүн мэдэхгүй зүйлэээсээ айна гэдэг тэнэг явдал болвуу.

Хил өнгөрөөд замын унаанд гараа өргөлөө, цаг оройтож улам бүр хүйтэн боллоо.

Намайг замаас авах хүн олдсонгүй. Хилийн цэгийг өнгөрсөн Автуусанд гараа өргөөд НИС хотруу явах хүсэлтэй буйгаа хэлээд суулаа. Серб динар байгаагүй тул 10 доллараа өглөө.

Нис хотоос цааш Белград явах гэтэл мөнгөө солиуулж чадсангүй, бас миний картны дансанд хэд байгааг ч мэдэхгүй байлаа. Угаасаа шалгах хүсэл байдаггүй юм. Дуусвал дуусна. Гэхдээ үнэхээр мөнгө авах гээд картаа хийтэл залгичихвал яанаа? Гэсэн айдас ДАНИ улсаас хойш байгаа юм. Автууснаас Нис хотын буудал дээр буугаад, картаар тооцоо хийж болдог Төмөр замын буудал дээр ирлээ. Тус буудлын билет зардаг хүн намайг очиход үл тоомсорлож, компьютер дахь тоглоомоо тоглож байлаа. Хэдэн цагт унаа байгааг арай гэж асууж билет авлаа. Тэрээр тоглоомондоо анхаарч байснаас болж билетэн дээрээ бичдэггүй цагийг буруу хэллээ.

3 цаг гаруй хүлээж байгаа буцаад нөгөө хүн дээрээ очитол, – чиний галт тэрэг явчихсаншдээ! – юу гэсэн үг вэ? Та 01:10 цагт явна гээ биздээ?

Үгүй би чамд 11 цаг явна гэсэн, чиний билет хүчингүй болсон.

Тэр болгон хүнтэй маргалдаж, буянаа гарздах хүсэлгүй байдаг миний хувьд гэнэт гэдэн хөдлөөд нөгөө хүнтэй маргаж гарлаа.- Та наад цагийн хуваариаа зөв англиар хэлэхэд яадаг юм? Энд хүн бүр Серб хэл мэдэхгүйшдээ! билет дээр ч байхгүй.

50 орчим насны ахмад хүн байсан ч, надтай ийм хандаж байсан тул яалтачгүй соёлоо үзүүллээ. -яах ч арга алга, шинэ билет ав! – дахиад 15 евро төлөх хэрэг үү?

ийнхүү торгуулийн 1.5 еврог төлөөд шинээр билет авлаа.

Миний явах галт тэрэг 90 мин оройтож 3 орчмын үед ирлээ. Галт тэрэг хүлээж байхдаа тэнд сууж байсан хоёр залуутай танилцтал, тэд ИРАНаас газраар Германруу явж байна гэлээ.

Тэр хоёр залуу Иранаас хууль бусаар Туркийн хилийг гатлаад, түркээс Грекийн хилийг бас ой модоор туулж, тэгээд Болгараар дайраад Сербийн энэ хотод ирснээ хэллээ. Миний дэлхиг тойрох аялалын хажууд харин ч сонирхолтой сонсогдлоо. Монголын шилжилтийн үеийн эдийн засгийн дөрвөгөд европруу ажлын эрэлд гарч байхдаа бас л ийм төрлийн олон адал явдалтай учирч байгааг би сонсож байсан юм. Тэд өөрсдийн адал явдлаараа зохион бичээд, кино хийвэл нэлээд олон шагналыг авч болох санагддаг. Амьдралын тухай, янз бүрийн улс үндэстний хүмүүсийн тухай Монгол нүдээрээ бичээд үзүүлбэл, тухайн улсыхан бас ухаарна шүүдээ!

Тэр хоёр залуу Иран улсын байдлын талаар яриж гарлаа.

Хүмүүс биднийг АРАбууд гэж андуураад байдагшдээ! Бид арабууд биш Персүүд шүүдээ. Гэхдээ одооны байдлаар манай улсад улс төрийн маш том асуудал байна. Бас дарангуйлалд иргэд байна. Эрх чөлөөний төлөө тэмцэх хүсэлтэй ч хүч хүрэхгүй байна. Манай ерөнхийлөгч сонгуулиар луйвардаад, хууль бусаар төрийг үргэлжлүүлнэ захирч байгаа. Манай улс бол уул нь их гоё.

Чи Америкуудын талаар юу гэж бодож байна?

Би тэднийг зарим талаараа дэмжиж байна, манай дарангуйлагчийг эсэргүйцэж байгаа явдалд, гэхдээ Ирак Афганд байгааг дэмжихгүй байна.

Америкчууд Ираны газрын тосны төлөө тэмцэж магадгүй гэж байгаа шүүдээ! Танай баруун хөрш Афганистанд зэвсэгт хүчинээ байрлууллаа, бас зүүн талд Афганыг бас эзэллээ. Танайхруу орно гэж айхгүй байна уу?

Бид их хүчтэй улс.

Та нар Ирактай дайтаж байсан, гэтэл тэр улсын зэвсэгт хүчнийг Америкчууд хоромхон хугацаанд дарсаншдээ.

Бид тэр дайнаас хойш хамаагүй хүчтэй болсон. Оросуудтай харилцаа сайтай байгаа. Путин манайхаар айлчилсан анхны том хүн байсан, Бид түүнд маш сайн. тэр бас бидэнд сайн.

Танай шашин хэр вэ? Чулуу шиддэг ёс хэвээрээ юу? Би нээх сайн мэдэхгүй байнлдаа.

Манайд Ислам шашин хүчтэй хэвээр, гэхдээ хамаагүй чөлөөтэй. Гэхдээ хэрвээ эхнэртээ эсвэл нөхөртэй хүн гадуур явалдвал шоронд хорих хуультай. 20 жилийн өмнө чулуугаар нүүлгэж алдаг байсан одоо больсон. Охидууд гэрлэхээсээ өмнө секс хийж болохгүй хуультай ч хэрвээ баригдах юм бол, эхний асуулт – Та хоё суухуу? Гэнэ. тэгээд үгүй гэх юм бол шорон.

Зарим охидууд хурим хийхийн өмнө хальсаа нөхүүлдэг юм. Зарим ИМАМ (мусулман ламтан) үүнийг дуугүй өнгөрөөдөг, – Хүн үнэхээр цэвэршиж, гэрлэлтээсээ хойш хүнтэй явмааргүй байна гэвэл хамаагүй шдээ. гэдэг.

Бид буу халж байгаад галт тэрэгний цаг болголоо. Гурвуулаа нэг чигт явах байсан тул нэг купег бүхэлд нь эзэллээ. Яриагаа үргэлжлүүллээ.

Мусулман шашины талаар маш олон шинэ зүйлүүд оллоо.

Үнэхээр зарим нэг хүмүүсийн сурталчилаад байгаа шиг биш гэдгийг би өмнө ч гэсэн бичиж байсан бол энэ удаа маш олон түлхүүрүүдийг оллоо. Монголд Мусулман шашинтай Хасаг ястангууд байдаг бөгөөд тэднийг бүүр өмнө огт ойлгодоггүй байсан бол холын аялынхаа дараа тэдний дунд чөлөөтэй байж болох мэдлэгтэй боллоо.

Монгол улсын боловсролын яам нэгэн шинэ хичээлийн сэдвийг нээж. Дэлхийн шашны түүх! Гэдэг хичээлийг дунд сургуулиудад заах хэрэгтэй, Бүх шашингуудын үүсэл гарал, шалтгаан хүчийг нь түүхэн талаас судлаад иргэддээ хүргэж чадах юм бол улс дотрохь шашныг үл тэвчих байдлаас сэргийлэх юм шүү!

Бас бурхнаа мөнгөөр хахуулиддаг явдлыг ч зогсооно.

Бид гурав буу халангаа, холын замд надаас хамаагүй хүнд нөхцөлд аялаж буй хоёр шинэ найздаа цүнхэндээ байсан өндөг болон хямаараа дайлж, Монгол ёс гэж ямар байдгийг ойлгууллаа.

Удалгүй нэгэн галт тэрэгний үйлчлэгч орж ирээд – Чамд банкны карт байгаа юу? Гэлээ.

Яагаад надаад карт асууж буйг тухайн үед ойлгосонгүй. – яах гэж байгаа ? гэж асуух гэж бодож байснаа түрүүвчээ уудлаад хартал миний виза кард байсангүй. Тэрээр- хүүе чи түрүүний Нис дахь буудлын билетийн кассанд өөрийнхөө картыг мартцан байна. Дараагийн галт тэргээр явуулсан гэж байна, маргааш өглөө Белград хотын буудал дээр буугаад цаг хүлээж байгаад үйлчлэгчээс картаа аваарай ! Гэлээ.

Нис буудлын билет зарж байсан хүнд- Та энд ажил хийж, миний энэ мөнгөөр цалингаа авч байгаа тул наад компьютерээ орхиод ажилаа хий! Гэж загинаж байхдаа картаа мартсанаа ойлгосон юм. Мартан гэхээсээ илуу мартуулсан ч юм шиг. 15 еврогоор шинэ билет авах үед миний тасалбар болон бусад зүйлүүдийг шидэж өгөж байх үедээ картыг мартуулсанг ойлголоо.

Хүнд чадуулснаас болж галт тэрэг 5 цаг хүлээж, илүү мөнгө төлөөд, бас хүйтэн галт тэрэгний буудал дээр 1 цаг хүлээх хэрэгтэй болдог. Яасан зэвүүн хүн бэ! Гэж бодож байхдаа өмнө сууж буй хоёр Иран залууг хараад бодлоо өөрчиллөө.

Хувь заяа гэж үнэхээр байдаг юм болвуу? Би Иран улсын байдлын талаар олох гэж нэлээд их явсан бөгөөд, миний аялалын туршид таарсан ийм сонирхолтой хоёр аялгчтай таарсан явдал бол ялтачгүй муухай ааштай билетийн борлуулагчийн гавьяа билээ. Хэрвээ цагтаа галт тэргээрээ явсан бол маш сонирхолтой түүхийг мэдэхгүй байхсан болвуу…

Амьдралд сайн муу байдаггүй! гэдгийг би ойлгосон юм.

Муу зүйл бүрээс сайн талыг нь олж харж болохоор ч юм шиг.

IMG_1229

Бид гурав яриандаа ядраад унтлаа. Өглөө Белград хотод тэр хоёр цаг гаруй хэсэж байгаад хойд зүгийн Суботица орж, тэндээс Унгар улсруу бут дундаар гарах төлөвлөгөөтэй гэж бас хэллээ.

Галт тэрэгний буудал дээр анх энэ хоёр залуутай тарах үед 20 хоног шоронд байсан тухай бас хэлж байсан юм.

Сербийн галт тэрэгний буудал дээр байж байтал хоёр цагдаа ирж бичиг баримтыг нь шалгаад, улмаар саатуулж, 20 хонсоны дараа суллахдаа ямарч бичиг өгөөгүй бөгөөд, цагдаа дахиад шалгавал 20 хоног саатуулсан тухай хэлээрэй! гэж захисан гэсэн. Юу л бол.

Белград хотод дахиад ирлээ. Серб улсад нийтдээ 4 удаа ирсэн гэж бодохоор, энэ улс миний зочилсон хамгийн чухал улс гэж хэлж болохоор. Шинэ хотод ирээд хэсмээр санагддаг бол, надад тийм хүсэл үгүй болоод удаж байгаа билээ.

Белград хотод байдаг найз БЭБА дээр очлоо. Миний тэмдэглэл болон ирээдүйд хэвлэгдэх номны Серб болон Балканы орнуудад хүргэх талын ажлыг хэвлэлийн компанитай найз маань хариуцаж хийх хүсэлтэй байгаагаа надад хэллээ.

Би ч бас саналыг хүлээн зөвшөөрлөө.

Өглөө Белград хотоос Румыны Тимиссоара хот хүрдэг галт тэргэнд суулаа.

Хааяа замын бэрхшээлийг биечлэн туулахгүй, унаанд суух сайхан байдаг шүү. Серб улсын бүх хилийн цэгүүдийг туулж дуусаж буй нь энэ байлаа.

Харанхуй болж галт тэрэг нэгэн зогсоол дээр зогсож, байцааг ч нар ирлээ.

Серб улсын иргэд Шенгены улсуудад визгүй аялах эрхтэй болсон ч, Европын Холбооны гишүүн Румынруу чөлөөтэй эсэхийг мэдэхгүй байлаа.

IMG_1233

Хилийн байцаагчид ирж асуудаг асуултаа асуугаад, тамга дарлаа.

Галт тэрэг хөдлөөд нэлээд удаж байж Румыны хил дээр ирлээ.

үргэлжхлэл бий…

Үргэлжлэл бий…

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

sain uu Amai.

bold wrote on 2010/02/02 - 23:53
#2

Dahin comment bichihed taatai bna.
Ayalalyn tsar chini telj ulam international bolj bui ni medegdej bna. Zuvhun balkand bus unmu tuulsan bolon tsaashid dailah ornuudiinhaa talaar buschilen sudalj bas tedend zoriulsan uuriin NOM-oo gargah sanaa chini sain boljee.
Iran zaluuchuudtai hiisen yariltslaga bolon, ardchilal, erh chuluunii talaarhi sanal bodloo dahin delgeruulen haritsuulan bicheerei

bat wrote on 2010/02/03 - 15:32
#3

usee sain urguuljee kk

www.gegeen.net wrote on 2010/02/10 - 18:04
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.