IMG_1205

Македоноос Украйн хүртэл 2010 оны 1 сарын 23 ны өдөр. Македон улс Струмица

Замд гарах гэж хичээгээд, хүйтнээс айгаад гараагүй 3 дахь өдрийн өглөө боллоо.

Ристо- За чи яамаар байна? Явмаар байна уу? үлдмээр байна уу? Үлдвэл нэг мөсөн 3 сар хүртэл дулаан болгож байгаад явахгүй юу, одоо замын унаанд дайгдах хэцүү шүүдээ, хүйтэн байна.

Би- Би явахгүй бол болохгүй, цаг хугацаанд шахагдаж байгаа тул. Энд тэгэж удаан байж чадахгүй, миний байж болох хугацаа 30 хан хоног, би ЕХ пасспортгүй тул. Тэглээ ч 4 жил хайж байсан зүйлийнхээ хариуг олсон тул, Үүргээ биелүүлсэн гэж болно.

Яах ийхээ бодсоор байлаа, зоос гаргаж шидтэл үлдэх гэж гарлаа.

Холын замд явж байгаад, хааяа түр амрах үед хэт дасахаас айдаг юм. Учир нь дараа замд гарах хэцүү болдог тул.

Богино хугацаанд цүнхээ багаллаа. Ристод намайг хүү шигээ хүлээн авч амраасанд баярлаа гээд гэрээс гарч замын дагуу алхалаа..

Би нэгэн куртка авсан байсан бөгөөд түүнийгээ Ристод дурлаад байхаар нь өгсөн юм, харин тэрээр намайг хүйтэнд явуулахгүй гээд цагаан куртка өглөө, хувцсаа уудалж байгаад малгай бээлий бас олж өглөө.

Нэлээд дулаалаад, цүнхэндээ ойр зуурын хоолоо бэлдээд.

Македоноос Серб, Румынаар дайрч Украйн буцаж хүрэх замдаа гарлаа.

Румынд байхдаа Молдов орж чадаагүй бөгөөд Украйн орох гэтэл баруун бүсэд өвчин гарч бүх хил, хотууд карантинд орсон байсан юм.

Харин энэ удаа?

Өмнө удаа Румын дахь визны хугацаа дуусч байсан тул, Унгар тэгээд буцаж Серб, Болгар, Түркийн хил хүртэл өөр зам олох гэсэн ч, бас л болоогүй юм. Болгарын нийслэл Софиа хот дахь Элчин сайдынхаа яаман дээр буцаж түр байрлаж, шинэ жилээ хамтдаа өнгөрөөгөөд, одоо яахуу гэсэн асуултан дунд өрөөнийхөө хаалгыг шалгаалгүй 7 хоног шахуу болсон юм.

Өөрийн мэдээллээ цаг тухайд нь хүргэдэг www.facebook.com deer

LOST! Буюу төөрсөн гэсэн гарчиг тавиад цааш яах тухайгаа бодож эхэллээ.

Болгар улсаас Түрк орох бодолтой байсан бөгөөд Түркийн элчин сайдын яаманд гомдол гаргаж, тус улсруу нэвтрэх зөвшөөрөл өгөхдөө буруу төрлийн виз дарсан байсан тул хил дээр гацсан юм.

Виз хүлээх гэж удсан, Будапешт хотоос ирэх гээд маш их зам туулж зардал гарсныг ч бас тайлбарлмаар санагдсан юм.

Элчин сайдын яаман дээр байхад Ристогоос захиа ирээд , намайг түр амраад яв! Гэсэн урилга байлаа. Македон улс манайхаар зөн совинтой ид шидтэй Буу нар ихтэй нутаг бөгөөд, асуултын хариуултыг БУУ РИСТО-гоос олж болох санагдсан тул, нэгэн өглөө цүнхээ баглаад, Элчингийн хүмүүсдээ ч баяртай гэж хэлж амжилгүй замд гарсан юм. Би буцаж ирнэ гэж бодоод ганц хоёр зүйлээ ч үлдээлээ.

Гэтэл өнөөдөр өөр зүгт явж байдаг.

Анх замд гарч байхдаа дэлхийн хойд бөмбөрцгийг тойроод тухайн улс орнуудын түүх соёлыг судлаж тэмдэглэл бичих хүсэлтэй байсан ч, хувь заяа юу? Бурхан уу? Арабаар дамжаад бүхэл бүтэл Африкийг ганцаараа туулсан байсан юм.

Морокко улсаар дамжин Спанд орж ирж байхдаа– Би үнэхээр Африк тивийн 32 орныг туулчихлаа гэж үү? гэж бодож өөртөө итгэхгүй байж билээ. Европ тивд орж ирээд нэлээд бухимдалтай байсан нь , байнгын цэргийн бэлтгэлтэй өдөр бүр амид үлдэхийн төлөө тэмцдэг байсан 2 жил хагасын хичээл зүтгэл намайг тийм болгосных болвуу.

Шөнө дунд соргог унтах, хүмүүсийн яриаг ойлгохгүй ч дунд орж буй үгнүүдээр ярианы утгыг гадарлаж, улмаар аюулгүй байдлаа хангана гээд ямар их ачаалалтай байсныг сүүлд Балканд ирж байж ойлгож билээ.

Европ шиг байнга бие биенийхээ соёлтой эсэхийг шалгаж, хянасан нийгмээс залхаж Монголтой төстэй чөлөөтэй энгийн байдаг Балканд хайртай болсноо бас мэдэрсэн юм.

Африкийн орнуудад Европууд их аялаж байгаа харагдсан, гэхдээ над шиг дайн дажинтай байсан ч алгасалгүй замын унаанд гараа өргөөд, туулаад өнгөрсөн хүмүүс хэр их байгааг мэдэхгүй.

Цөөхөн байх ёстой.

Гэхдээ ялгаатай нь тэд ихэнхи хөгжилтэй буюу нэгдүгээр ертөнцийхөн юм. Харин улс болгонд визны бэрхшээлтэй тулгардаг, асуудалд орвол элчин сайдынхаа яаман даа хандах газар үгүй, 3-р ертөнцийн залууд бүх зүйлүүд хамаагүй хэцүү тусаж байсан юм.

гол зорилго бол нутаг нэгтнүүддээ тус улсуудын тухай мэдээллээ хүргэж, дараа дараагийн залуусдаа замыг нээнэ! Гэсэн итгэлтэй байсан тул ийнхүү хүчтэй байсан байх. Зүгээр зугаалж эсвэл мөнгөөрөө хисч байсан бол хамгийн хялбар замыг сонгохсон.

Европ бол ерөнхийдөө адил гэж болно, ялангуяа сүүлийн үеийн Европын холбоо гэж хүчтэй сурталчилгааны дараа, энэ бус нэгдсэн том хүч болж магадгүй санагдсан юм.

Балканыг судлаж дуусаад Түркээр Иракийн дайны талаар сурвалжлаг бэлдэх бодолтой байсан ч 2 удаа орох гээд бүтээгүй юм. Визтэй байсан ч… Магадгүй Бурхан тийшээ явуулахыг хүсэхгүй байсан ч байж магад. Тэртээ тэргүй Ирак байтугай дайнуудыг үзээд тэмдэглээ хийсэн тул, тийшээ очилгүй байдлыг дүгнэж болох юм.

Егыпт улсад Суданы виз авч чадахгүй гацаж, Кайро дахь манай Элчин сайдын яамнаасаа тусламж хүсээд өөдөөс- Чи энэ хол аялалд гарах гэж байгаа юм бол бүх юмаа уридчилаад бэлдэхгүй яасан юм? Гэж загинаж билээ. Молдав улсруу визгүй! Гэж гадаад хэргийн яамны албан ёсны интернэт сайт дээр байсанд итгэснээс болж шөнө дунд хүйтний эрч чангарч байхад гадаа шахуу хонохдоо Тус элчин сайдын яамны зөвлөх гуайг бодож байж билээ.

Хамгийн ойрынхоо улсуудын харилцагаа зохицуулж чадаагүй байгаа улсын иргэн тээр холын Конго, Судан, Мавритан гэх улсуудын мэдээллийг хаанаас олж болох байсныг сүүлд гэртээ хариж байгаад асууна гэж бодож билээ. Барууны мэдээлэлд -Монгол гэж улсын иргэн! Гэсэн зүйл байхгүй.Улс бүр өөрийн иргэддээ зориуулж мэдээлэл бэлддэг тул, бид одооноос эхэлж энэ хөтөлбөрөө хийх цаг болсон мэт санагдсан юм.

Буцаад…

Добрейчи тосгоноос алхаад хойд зүг, Серб улсруу явдаг зам дээр гараа өргөж зогслоо.

Хүйтнээс тэгтлээ айгаад байсан чинь, харин ч гайгүй санагдлаа. Найз Тайвнаагийн Монголоос явуулсан мэдээллээр хүйтний эрч -50 хүрч буйг сонсоод – Нүүдэлчдийн цаг тооны бичгээ яаралтай харах, шинчлэх хэрэгтэйг ойлгосон юм. 9 жилийн өмнө зуданд 8 сая гаруй малаа алдсаны дараа бид юм сураагүй л байна.

Сайн дулаалаагүй байхдаа даараад хүйтнээс айгаад байсан чинь, тийм ч хэцүү биш санагдлаа. Араб, Африк Европоор хисэж байхдаа өвөл дотуураа давхар өмөд өмсөх, малгай бээлий хэрэглэх тухай мартцан байснаа сая л ойлголоо.

IMG_1210

– Нээрээ өвөл гэж ингэж олон давхар хувцас өмсдөг билүү?

Замын хажууд хүрэх газраа цаасан дээр бичээд зогстол удалгүй ачааны тэрэг ирж, Стип хотын уулзвар дээр буулгахаар боллоо.

Энэ нутагт усан үзэм цуглуулдаг үед ирж байсан санагдлаа. Нов ногоон.

Замын унаанд явах үед санаа бодол маш тэгширдэг. Ялангуяа замын унаанд дайгдах үед. Хаа сайгүй цас орсон Нутгийг минь санагдууж байлаа.

Хэзээ тэндээ хүрэх болоо?

Уулзвар дээр Куманово орох бичгээ бариад байж байтал замын эсрэг талд дотроо дүүрэн хүнтэй суудлын машин зогслоо. Яг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, хүмүүс намайг харж, жолооч нь хэн нэгэн рүү утсаа залгаж буй харагдлаа. Бага зэрэг сандарсан бөгөөд, үүдээ нээх үед нь Добри ДЕНЬ! Гэж инээмсгэлж хэллээ. Холын аяны дараа бага зэргийн инээмсэглэл байдлыг засдгийг мэдсэн тул, энэ удаа ч амжилттай өнгөрлөө.

Хээр ганцаараа зогсож буй гадаад залуу нутгийхантай мэндлэх үед таалагдахгүй байх аргагүй юм. Тэд буцаж суугаад хөдөллөө. Удалгүй Цагдаагийн машин бас өнгөрлөө.

Гараа өргөж байтал нэгэн залуу намайг авч, нэлээд хэсэг замыг дөхүүлэхээр боллоо.

IMG_1217

Уулзвар дээр тэрээр салж би Куманово хотруу явдаг замын дагуу алхаж гарлаа, хажуугаар машинууд зогсохгүй өнгөрсөөр, дотор хүйтэн оргиж эхэллээ.

Монголдоо харих юм бол замын унаанд зогсож даарч буй хүмүүсийг авч байна! Гэж бодлоо. Замын унаанд дайгдах ямар хэцүү байдгийг мэддэг хүн олон биш болвуу. Үүнийг уншиж буй залуус ч гэсэн зам дээр зогсож буй ядарсан хүмүүс байвал нэг чигтээ дөхүүлж байгаарай! Юм ээлжтэй байдаг шүү!

Нэгэн ачааны машин зогсоод Куманово хүргэлээ.

IMG_1200

Тэнд хурдны замруу ордог Түлшний станц дээр унаа асуусан ч улс хоорондын хил хүртэл хүргэж өгөх хүн олдсонгүй, хүмүүс үл таних хүнтэй хил нэвтрэх хүсэл бага байдаг юм. Учир нь тухайн зорчигчийн тээшинд элдэв хууль бус зүйл олдож болох, эсвэл шалгалтаар цагаачлалын хуулийг зөрчсөн байж болох гээд.

Нэгэн залуу дээр очоод хил хүрэхгүй биз гэж асуулаа.- Би хил хүрэхгүй, энэ хотод түр байгаа, би Германд амьдардаг гэхдээ македон гаралтай. – Эндээс хил хүрэхэд хэдэн км вэ? – 15 км орчим, чи суучих би чамайг хил хүргээд өгье, би тэртээ тэргүй хийх юмгүй багаа. – баярлалаа. Болж байгаа юмуу? – зүгээр зүгээр.

Бид шууд хурдны замруу ороод удалгуй хил дээр ирлээ.

2009 оны 12 сарын 19ны өдрөөс Серб Македон Монтенегро улсууд Шенгений бүсэд визгүй болсон тул ийнхүү Сербээр дайрч хүмүүсийн сэтгэлгээнд ю өөрчөгдөж буйг хармаар байлаа.

Македон улсад байхдаа Албаны виз авч болох талаар дахин лавалсан боловч, зөвшөөрөөгүйг мэдлээ. Яагаад ч юм хүмүүс намайг Тагнуул гэж байнга бодож буйтай холбоотой болвуу. Албаны визэнд орж байхад тэд бас Европын холбоо болон визны бүсрүү нэгдэх бэлтгэлээ хийж буйг ойлгосон юм. Уул нь Албани улсыг хариуцдаг Болгар дахь элчин сайдын яаманд шинэ элчин сайд Ганхуяг гуай томилогдон ирсэн байсан тул, хариуцаж буй улсынхан талар дотроос нь мэдээлэл олж өгсөн бол манай гадаад харилцаанд хэрэгтэй байж болох бодогдож байсан юм.

Македон шиг улс визгүй европоор аялдаг болоод юу өөрчлөгдөх вэ?Гэвэл маш олон хүмүүс өндөр өртөгтэй улсуудруу ажил хийхээр явж, 90 оноос хойш Монголд бий болсон боловсон хүчнээ алдсан асуудал давтагдах юм. 90 оны Югославын дайны дараа эдгээр улсууд визны хаалтанд орсоноор хүмүүсийн сэтгэлгээ нь хаагдсан гэж болно.

Хил дээр залуу намайг буулгаад явлаа.

IMG_1219

Би Наран тэмдэгтэй Македоны туг намирч буй хилийн зүг алхаад эхний байцаагч дээр очлоо.

Миний паспортыг аваад, үзэж нөгөө олон асуултуудааа асуусаны дараа гарах тамга дарлаа.

үргэлжлэл бий…

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

zarimda uuriigu tanii orond bna gej tusuuldiin sonin l bdiin ghdee tanii yu yu mederj bgaag yag sn medehgu bolhoor. zarim yumiig medreed bgaa ch yum shig. hehe. yu bichhiig chin huleej unshaa l bna. ayan zam tani ulziitei sain baih boltugai

amga wrote on 2010/02/03 - 19:25
#2

Amai, Mongoloo surtalchilj yavaag chini buruutgahgui, Gevch Eh Mongol helniihee medlegiig jaahan ahiulval yasan yum be? Bichsen yumiig chini unshaad mash olon aldaa baigaad ih haramsaj baina.

Aldar wrote on 2010/02/16 - 21:12
#3

za ter aldaa maldaa yax be mash ix zorigtoi bna amjilt

ganu wrote on 2010/02/26 - 01:01
#4

90-ээд оны эхэнд үед унаа унш цөөхөн байхад сургуулийнхаа дотуур байр байдаг газраас гэр рүүгээ гараад алхаж байхдаа яг тэгж боддог байж билээ. “Машинтай болохоороо замын унаанд гар өргөж байгаа хүмүүсийг заавал авнаа” Замын унаанд дайгдахын зовлонг мэдэрсэн хүн бүрт л ийм бодол төрдөг байх даа. ;)

uga wrote on 2011/08/12 - 20:02
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.