Швед улс нь хүний эрх, нийгмийн халамж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ дэлхийд дээгүүр байрладаг улс билээ. Манай найз Ханна Радиогийн сэтгүүлч хийдэг тул нэгэн өдөр намайг дагуулж явуулийн сурвалжлага яаж хийдгийг үзүүллээ. Харин Радиогийн удирдлага миний дэлхий тойрч буй аяллыг ихэд сонирхож Радиогийн ярилцлагад урилаа. Монголийн түүх соёл тэдний хувьд маш сонирхолтой бөгөөд агуу зүйл байдаг тул ийнхүү Шведийн хамгийн том радиогийн хамгийн их сонсогчтой чухал цагаа надаа өглөө.
SR радио нь олон нийтийн TV Радиотой адил төрөөс санхүүжүүлдэг юм. Техник төхөөрөмж сайтай бөгөөд ажилчдын боловсрол чадвар дээр маш өндөр шаардлага тавьдаг юм…
Сурвалжлагуудад Мэргэжлийн төхөөрөмжөөр тоноглогдсон машин техникүүд ашигладаг бөгөөд, Хаана ч үйл явдал болсон газар дээрээс нь шууд сурвалжлах боломжоор хангагдсан байдаг юм.
Тэр өдөр сургууль дээр очиж сургуулийн, боловсролын бодлогын талаар шууд нэвтрүүлэг хийж байсан бөгөөд , сургуулийн ажилтан радиод очиж цаг зав мөнгө зарцуулалгүй, нүүдлийн станц шууд очоод мэдээ авч байсан.
Ийнхүү өглөөний Эрэлт ихтэй цагт ярилцлаганд орлоо. Шведүүд Швед хэлээр яридагч Англи хэл нь Албан ёсны юмшиг хэрэглэгддэг санагдсан. Тв-ээр гарч буй Америкийн кинонууд ямарч орчуулгагуй бөгөөд хүмүүсийн Англи хэлний мэдлэг акцэнт нь уугуул хэл шиг нь байсан юм. Нэвтрүүлэгч эхлээд Швед хэлээрээ нэвтрүүлгээ эхлүүлээд дараа нь Англи хэлээр ярилцлагаа өрнүүлсэн. Ярилцлагийн дундуур өөрийнхөө уран бүтээлийг тависан бөгөөд ардын дууны бичлэгийг Шведийн сонсогчдод сонсоглоо. Дараа нь Амайдаж үзүүллээ.
Ерөнхийдөө ярилцлага амжилттай болсон гэж би үзсэн бөгөөд “Монгол” гэдэг нэр, улсийн талаар гадаадуудад чадах хэрээр сурталчилах аяллын гол зорилтуудийн нэгийг гүйцээсэндээ баяртай байлаа. Бага багаар олон хүнд хүргэх миний бодлогыг та бүхэн дэмжээд хамтдаа Эх орноо сурталчилцгаая гэж уриалмаар байна.
Ярилцлаганы дараа Радиогийн захирал өрөөндөө урьж хамт жоохон ярилцаж суулаа. Тухайн үед миний сонирхож байсан асуултуудийн нэг н СР радио яаж төрөөс санхүүжүүлж байдаг хэрнээ Төрөөс хараат байгааг асуулаа. Тухайн үед Монголын ТВ, Радио олон нийтийн статустай болох талаар ид маргалдаж байсан юм. Тэрээр Радиогийн бүх санхүүжилт Төрөөс олгодог бөгөөд Сурталчилгаанаас хараат байх боломж бүрддэг юм. Харин Радиогийн удирдлага нь олон нийтийн байгууллагуудийн хяналт бас зарим нэг хууль тогтоомжуудаар захирагддаг тул Төр засаг шууд нөлөөлөх боломж байдаггүй юм гэлээ.
Үнэхээр тухайн үед манай найз засгийн газрийн сайдтай утсаар ярилцлага авч дуустал Сайд нь утсаа унтраахаа мартаад нарийн бичгийн даргадаа сэтгүүлчийг муулж байсныг нь Радиогоор хэд дахин нэвтрүүлж, сонингууд хүртэл энэ сенсацыг бичиж байсан юм.
Хэвлэл мэдээлэл төрөөс хараат байгааг Төрөөс санхүүждэг хэрнээ Төрөө шүүмжлэх эрхтэйг энэ Радио харууллаа.
Манай хэвлэл мэдэллийнхэн мэдээллийн чөлөөт байдал гэж байнга ярьдаг хэрнээ, Хүний хувийн нууцлал, худал гүтгэлэгийг олон нийтэд тараагаад хариуцлага хүлээх болохоороо мэдээллийн чөлөөт байдал гэж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа нь харамсалтай.
Мэдээлэл хүргэж олон нийтийг хамруулж байгаа бол, мэдээллийн эх үүсвэр нь үнэн байх, хүний хоосон сэрдэж гүтгээгүй байх тал дээр илүү анхаараасай гэж хүсч байна.
Өнөөдөр гэрээсээ хол байгаа миний хувьд Үнэн Худал мэдээллийн дунд төөрч, энэ нь бусад хүмүүст ч гэсэн амьдралд итгэх, Эх орондоо итгэх тэр итгэлийг нь бууруулж байна гэж бодож байна.
Үнэн мэдээлэл хүмүүст хэрэгтэй!



2007/09/27
| 3,959 Үзсэн 




























Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)
tiim shuu, bi ch bas eh orondoo itgedeggui, buh l medeelliin heregsleer muu muuhai hudal huurmag gesen bolgoniig medeelj bna, niigem buheldee tiim bolson yum shig sanagddag,
siimger ch gesen ger mini
segsger ch gesen eej mini, ochood shinechelj yanzlah heregtei shuudee
good luck
chi yah argaggui zub sedviig hunduj bna manai zarim tv hen neg uls turiin namaas het haraat ali neg teliig barisan uruusgul medeelel gargadag.
esvel setguulch ni uuriin uzel bodloor handdag .yr ni l ih ybtsuu yduu aguulagtai nevtruulguudtei sh dee
yaasan zov bodoltoi yum be mash eheer demjij bna svvliin vyiin zaluus bidendee eh medeelliig hvrgeerei amjilt