post Category: Шинэ санаа /New Idea/ post Comments (10) postJanuary 21, 2010 | 1,325 Үзсэн

2010 оны 1 сарын21 ний өдөр. Македон  улс Струмица

Хөгжилийн тухай олон жарны турш ярилаа. Гэтэл түүхэндээ бид хөгжилийн тухай биш дэвшлийн тухай ярьдаг байсан шүү дээ! Өөрөөр хэлбэл шинэ соёлыг Өөрийнхөө суурь соёл дээр хэрхэн суурьлуулах вэ сайжруулах вэ? Гэж бодлого явуулна. олон талруу ингэж үсэрдгээ ч болъё!

Хурдацтай дэвшлийн хөтөлбөрийг эхлүүлье. Яг одоо юу болж байна, юу болохгүй байна? Гэдгийг бодит байдал дээр нь судлаж иргэн бүртээ заая! Алгебрийн хүнд томъёог хүүхдүүдээр бодуулж дахин амьдралдаа хэрэглэхгүй мартуулахын оронд

– Хүүхдүүдээ! Улсын төсөв бага байна, бид эдийн засгийн асуудалтай байгаа тул зардлаа хэмнэх хэрэгтэй байна. Энэ тоог гэрийнхээ түвшинд дор хаяж 6 сарын хугацааг боддог болоорой! Гэж тайлбарлавал…

Хөгжил гэж баахан онолыг хүн бүр толгойдоо буулгасанаар л залах юм. Зарим нэг нь нэг л сайхан барилга байшинтай гэх мэт, зарим нь хэрэгтэй хэрэггүй зүйл хийгээд завгүй л байвал хөгжил, зарим нь хоол идчихээд гэюүрээд суухыг хэлэх юм. Энэ бүх онолуудын дараа хүн амын 90 хувь нь АМЬДРАЛ МУУ БАЙНА! Гэдгийг мэдэж байгаа хэрнээ тэдгээрийн амьдралыг тоолж чадахгүй эсвэл төсөөлөхийг хусэхгүй байгаа СЭХЭЭТЭН бэлдэж байгаа боловсролын системтэй улс Хөгжилийн ЯМАР Ч ОНОЛ ЯРИАД үр дүн гэж ГОНЖИЙ ЖОО! Хөгжилтэй Хөгжилгүй гэх орнуудын хөгжилийн нууцуудыг олж тогтоохыг хичээлээ. Дайснаар айлгаж байгаад хөгжсэн улс ч байна, Бүрхан гэж Тамруу залдаг шидтэний хүчээр хөгжиж байна гэх улс ч байх юм. Хөгжилтэй гэх бүх улсуудад очиж узлээ! Улс бүр өөрийн гэсэн нэг арга ашигласан байх юм.

Би түүнийг Хөгжилийн ТОМЪЁО гэж нэрлээд байгаа юм. Бүх хөгжсэн улсуудын шалтгаануудыг түүхэн үйл явцтай харьцуулан тэмдэглээд, тэдгээрийн дунд нийтлэг хэрэгжүүлсэн хөтөлбөрийг олохыг хичээсэн юм. Тэр хөтөлбөр нь шинэ дэвшил руу Монгол улсын үүдийг нээх замыг бий болгох юм. Миний өнөөдөр  бичиж буй зүйлийг маш анхааралтай уншаарай! Их олон зүйл үзэж сурч мэдэрч байж ойлгосон тул хэлж чадна гэж итгэж байгаа юм.

БИД МОНГОЛ НУТАГТ АМЬДАРХАД ХЭЦҮҮ БАЙГАА АСУУДЛУУДАА ДЭЛГЭЖ АЛБАН ЁСООР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. Монгол улсад АСУУДЛЫГ ШИЙДЬЕ! Гэдэг хөтөлбөр бүх иргэдийн дунд хэрэгжүүлэх хэрэгтэй! Амьдархад хэцүү байгаа бэрхшээлүүдээ ШИЙДХИЙН ТУЛД ЯРИЛЦЪЯ! цалин, хотын зам, төрийн хүнд суртал, соёлын хаагдмал байдал гэж ангилаад хамгийн их иргэдийн ядрааж байгаа асуудлыг түрүүлж шийдэх тал дээр ажилаа эхэлье. Иргэд огт оролцоогүй ҮНДСЭН ХУУЛИА мэддэг иргэн бараг байхгүй шүү! Бүх зүйлийг маш ойлгомжтой болгоё!

Хуучны Захирагч гэдгээс өөр утгыг Комунистууд дөнгөж боолын нийгмээс чөлөөлөгдсэн иргэдэд Дарга гэдэг үгээр ойлгуулахыг хичээсэн! Иргэддээ Төрийн баталсан хуулийг дагахыг шаардах хэрэггүй. Иргэд өөрсдөө хүссэн тул хүслээрээ дагна. Монгол төр засаг ч гэсэн комунист нийгмийнх чиг юм болгоныг цэрэг цагдаа захирамжаар хүчээр шийдэх гээд байдаг бодлогоосоо татгалзаасай. Хуулиа мэддэг иргэд хот дүүргийн гэрэлтүүлгийг Хотын захиргаа хариуцаж байгааг мэдэж байна, харин Улсын Их Хурал нь улс үндэстний орших эсэх, хөгжих суйрэх! гэсэн чухал ажилаа хийх болохоос, сонгогчдынхоо дүүргийн гэрэлтүүлэг, зам засвар гэж Хувийн хэрэглээндээ мөнгө аваад хэрэггүй! гэдгийг нэгдсэн улсын иргэн бүр хэлнэ биздээ.

АСУУДАЛ 1

Өнөөдөр Монгол гэж буй иргэд маань бие биенээ сонсох ойлгох мэдрэх чадвар муу болсоныг Монголд байхдаа ч харсан, гадаадад буй Монголчуудын дунд ч мэдрэгдэж байна. Сүүлийн хэдэн тэмдэглэлдээ би Ястан үндэстний талаар бодлоо бичсэн юм. Монгол гэж миний эх оронд энх тайван авчирах нэг замыг хэлсэн юм. Ястан гэдэг бол Холбооны улс хоорондоо цус солилдож байхаар зохион байгуулагдсан тусгай төрлийн ГЕН-ий бүлэг юм. Халх гэдэг бол А цус гэж үзье, Баяд Б цус, Дөрвөд Ц цус, Хасаг Д цус гээд л бүх ястангуудаа бүлэглье. Хоёр А цустай хүн үр удам гаргахад өвчтэй хүүхэд бий болдогийг өөрсдийн туршлагаас уу эсвэл амьдралынхаа туршид туулсан мал сүргийнхээ 9 удмын туршлагаас харах уу.

Тэгээд өөрийн гэр бүл үр удмаа хамгаалахаар өөрийн гэсэн угийн бичиг гаргаж, бусад овогуудтай угийн холбоогоо сайжруулах ажлыг хэрэгжүүлж. УРГИЙН бичигтэй болж. (Угийн бичиг гэдэг нь гэр бүлийх санагдна, Ургийн гэдэг нь бусад ургуудтай холбогдсон арай том хэмжээний бичиг.) Эзэн Хааны зохион байгуулсан энэ ажлын үр дүнд Нүүдэлчдийн Ургийн Холбооны Монгол улсын иргэд бие биетэйгээ зөв холбогдох, илүү сайн хүчтэй эрүүл удам гаргах ажлын эхлэлийг тавьж. Үүний ачаар өнөөдөр бид янз бүрийн ястан болон хуваагдаж эрүүл удмаа үлдээх анхны мэдээлэлтэй байгаа шүү дээ!

Европын орнууд шиг нэг үндэстэн нь нөгөөхөөс илүү гэж тэмцэлдэх зүйл байхгүй, байх ч ёсгүй! Тэр бусад ястангаа ад үзээд байгаа хүн гэр бүл үр удам болох үед магадгүй тухайн ястанг сонгох ч юмуу! Лав өөрийн магтаад байгаа ястангаасаа ханийг сонгохгүй. Миний хажуу хүн сайн байвал, Би сайн байна! Энэ бол миний алтан дүрэм. Энэ дүрмийг дагаж байгаа тул би ийм хол яваа ч байж магад. Огт танихгүй хүн сайн явахад атаархдаггүй хэрнээ, хажуугийн найз нөхөр ах дүү, нэг үндэстэн нь сайн байхад яс нь гозоож байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн амьдарч байгааг нэг ч болов удаа зогсож байгаад бодоорой!

Бидний эх орон хөгжихөд хамгийн эхний асуудал бол бид бие биенээ ойлгож хүндэлж хайрлаж дэмждэг түвшинд хүрэхээр бие биенээ мэдмээр байна. Өөрсдийгөө ч мэдмээр байна. багаас өнөөг хүртлээ оршин байсан ястан хооронд дахь Үндсэрхэг үзлийг үгүй хийхээр мэдэгдэл хийлээ. Хэрвээ та нарын дунд 1206 онд Нүүдэлчдийн Ургийн Холбооны Улс байгуулагдаж байсан түүхээ мэдэхгүй хүн байвал сануулаарай! Миний ирээдүйн хүүхэд, ач нарын эрүүл мэндийн байдал надад маш чухал тул өнөөдөр эхнэр сонгохдоо удам угсааг нь сайн судлах хэрэг гарна. Тэгэхээр бусад ястангуудын ургийн ёсоо дагаж байгаа эсэхэд анхаарна. Дараагийн удамдаа гэр бүл сонгохдоо Угийн бичгээ хэрхэн хөтөлсөнийг анхаарахыг сануулна. Эмнэлэгт 19 насандаа маш хүнд хагалгаанд ороод яагаад би? гэж бодож байхдаа 20 жил гаруй эмлэгт хэвтэж байгаа залууг харж байсан юм. Элэг, бөөр, зүрх гээд өвдөөгүй зүйл байхгүй. Байнгын хэвтэрт байсаар байгаад хөл нь үхэж, улмаар тайруулсан байсан.

- Тэрээр – Амьдрал сайхан! гэж хэлж надад маш их хүч өгч байсан юм. Энэ залуугийн гэр бүл ямар их зовлон шанал хүртэж байгаа бол? гэж бодож байсан. Тухайн залуу магадгүй Гентэй холбоогүй байж болно, гэхдээ угийн бичиггүй гэр бүл болоод ийм бэрхшээлд орж болохыг анхааруулсан юм. Та нарын зарим нь мэддэггүй байж магад. Манж үндэстэн Их гүрнээ байгуулж Солонгос болон өмнөд далай хүртлээ газар нутгийг эзлээд байхдаа Монголыг бараг оролдоогүй нь маш сонин. Хамгийн их эсэргүйцээд байсан Ойрдуудыг устгахдаа зарим нэг аймгуудыг үлдээгээд. Тэгээд газар нутгийг нь нүүдэлчдийн соёлын хамт хэвээр нь байлгаад байсан.

Хан болон бусад үндэстэнгүүд Монгол үндэстэнтэй гэр бүл болохыг хориглож байсан. Зөвхөн Манж үндэстэн л Урга холбогдох эрхтэй. Манжийн боолчлол, эзлэн түрэмгийлэл гэж нэрлэхгүй Манжийн дарангуйлал гэдэг шүү дээ! Монгол захирагчид л нутгуудийг захирдаг байсан. Бид нүүхдээ газраа цэвэрлэсээр байгаад , өнөөдөр түүх соёл гэж нэгтгэх зүйл үгүй боллоо. Түүхээ ч сайн мэдэж буй хүн алга.

Ардын соёлын маш чухал тулхүүр болох Зүйр Цэцэн үгний нууцыг иргэддээ заахаа ч болилоо. Ийм үед бидэнд маш том асуудал байна. Хаашаа явахуу? Манж гэж улсын АРАЛ УЛС байж үзлээ. Комунизм гэж хэн нэгний мөрөөдлийг бүтээх гэж оролдлоо. Ардчилал гэж хязгааргүй далайд живж буй завинаас амьд гарах гэж бие биенээ зулгааж буй нийгмийг ч харлаа. Үүний дараа хаашаа явахаа ч мэдэхгүй байна. Хүн бүр өөрийн хүсэлээр хийх гээд байдаг, гэтэл хугацаа яваад байна, бас нэг хүнийг бус улс үндэстэнг хөдөлгөх хэрэгтэй. Өөрсдийгөө ойлгоогүй байгаа тул хүн бүрийн хувьд хөгжилийн өөр бодлого толгойд нь эргэлдэнэ.

Бид хэн бэ?

Улсын их хурлын нэгэн гишүүний ярилцлагыг интэрнэтээс харж байлаа.

– Бид одоо хөгжих хэрэгтэй. Нүүдлийн мал аж ахуйг болиод фэрмийн аж ахуй руу шилжүүлэх хэрэгтэй!

Тэр хүн хуучны соц системийн сэтгэлгээтэй байсан нь харагдаж байсан. Маш хийсвэр хол төлөвлөгөө хийгээд ямар ч үнээр хамаагүй хийх гээд байдаг. Нүүдлийн мал аж ахуйг фэрм руу шилжүүлнэ гэдэг маш том рэформ. Зөвхөн хэн нэгэн Их хурлын гишүүн дураараа шийддэг асуудал биш! Аймгуудын засаг захиргаануудтай суурин мал аж ахуйн хоол тэжээлийг хангах боломж! Монголын нутаг бүр өөрийн онцлогтой байгалтай тул. Газар нутгийн хуваарилалт, зам засвар гээд л. энэ бүхний өмнө малчидтайгаа ярилцах хэрэгтэй!

Зүгээр аав эсвэл өвөө нь Нүүдэлчин байсан тул өөрийгөө тэр нутгийн тэр овогтой гэж хэлээд яг нүүдэлчний амьдралыг ойлгодоггүй хүн шинэчлэгдсэн төрд их байна шүү дээ. Хэрвээ нүүдэлчний соёлоо устгах юм бол Монгол үндэстэн барих модгүй намагт зогсож буйтай адил болно. Бас жуулчны салбараа хааж болно. 90 ээд оноос өмнө улсынхаа бүх хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх тухай л бодож баахан хэрэгтэй хэрэггүй адил загварын бүтээгдэхүүн үйлдвэрллээ. 90 оноос хойш нөгөө ад үзээд байсан 21 дугээр зууны эхэн үеийн Европын капитализмыг хүсэн хүлээж байсан юм шиг авж дампуурсан шүү! одоо нүүдэлчдийнхээ хамгаалдаг байгал дэлхийгээ зарж орон байраа халааж байнаа. халуунд халж хүйтэнд хөрч байж өсгөдөг малаар нь хооллочихоод тэднийгээ ХӨДӨӨНИЙХ гэж соёлгүйг гайхдаг шүү дээ.

Бид зах зээлээ бодоод заавал бүх зүйлийг Монголдоо хийх гээд байх хэрэг алга. Дундад улсын тэрбум 300 сая хүнтэй өрсөлдөөд барахгүй. Гэхдээ бид бараа бүтээгдэхүүнийг хямд авах боломжтой байна. Өмнө зүгт хийсэн эрзээнэн сандаал Африкт тээврийн үнэ нэмэгдээд хамаагүй үнэтэй байна! үнэ тээвэртэйгээ маш өндөр өртөгтэй байсан бүх зүйлүүдийг урд хөршөөсөө авдаг болсондоо тэдэнд баярлалаа гэх хэрэгтэй. Харин -бидэнд юу байна? Гэдгийг сайн судлаад ашиглабал сая 300 биш 3 хан сая хүн бол … Асуудлуудыг нэг бүрээр нь авч үзээд шийдэж байж үндэс тогтвортой болно. Жишээлбэл. Лэнины музэй улсын өмч уу? Хувийн өмч уу?

2008 оны 7 сарын нэгэнд маш том аюул манай түүхэнд учирсан. Иргэн бүрийн амьдрал нь 9 үеэс өмнө төлөвлөгдөж байсан тийм улсын иргэд, ХҮҮХДҮҮД төрийн гарт амь үрэгдсэн байсан. Ахан дүүс бие биенээ хорлосон. Амьдралын сайханыг мэдрэх байсан насандаа нас барсан. 4 жилд 1хэн удаа болдог сонгуулиас болж бид түүх соёлдоо гар хүрсэн. ТӨР-ийн хамгаалтанд байдаг гэж итгэж байсан Морин хуурын чуулгын байр шатсан нь Монголын шинэ үе маань соёлын түүх, түүний ач холбогдлыг бодохгүй дээрэм тонуул, мөнгө бодож байна гэсэн үг.

Хэрвээ үг гал дотроосоо хийгдсэн гэх юм бол ямар хүмүүс төрд байгаа нь гэдэг нь ойлгомжтой болох юм. Ерөнхийлөгчид бичиж байсан захиандаа ч гэсэн энэ асуудлыг нээхгүй бол сүүдэр дахин олон жилийн турш улсын амар тайван байдалд аюул учруулах болно. Улс төрийн үзлээс болж амь насаа алдсан тохиолдол 90 жилийн дараа дахин давтагдаж байна гэж уу? Төрийн дуулалаа ном барьж байж л дуулдаг хүмүүс төрөөс гарч хувийн амьдралаа хөөх цаг болж байна.

Дүрслэх урлаг ч гэсэн харамсалтай. Монголчууд түүхэн ямар үед дэлхий ертөнцийг хэрхэн харж байсныг өнөө үе, хойч үе ч бас харж болох байсан юм. Монголын нэг өдөр гэдэг зургийг хараад тухайн үд амьдрал ямар байсаныг төсөөлж болох юм. Тухайн үейин хүмүүсийн амьдралын 200 гаад зураг дараад потошоп дээр НЭГ ӨДӨР гэж зураг хийсэн мэт. Өнөөдөрийн Улаанбаатарын нэг өдөр гэж хийвэл…

Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь Ху намын байранд байсан намын архивийг устгасан явдал юм. Энэ архив бол манай 70 жилийн түүхийн чухал баримт юм. Тухайн баримтаас бидний баримталж байсан бодлогын гэрээ хэлэлцээр болон уг хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн хүмүүсийн нэрсүүд байсан юм. 21 оны хувьсгалын дараа Богд Хаан төрөө гартаа авсан ч. 24 онд үндсэн хуулиндаа Ардын нам байгуулах шийдвэр гаргасан. Ардын нам буюу ард түмэн улсаа удирдна гэсэн бодолыг богино хугацаанд намын мэдэлд шилжүүлж 90 он хүртлээ Монголын төрийн үүргийг нам биелуулж байсан. 90 оноос хойш намыг чөлөөлсөн нь нам Төрийн бус байгуулгын лицэнзтэй болсон юм.

Ху нам өөрийн өмч гээд намын түүхийн архивыг өөрийн байрандаа шилжүүлсэн нь угаасаа алдаа байсан юм. Улсын түүхтэй холбоотой бүх бичиг баримтууд улсын мэдэлд байх ёстой шүү дээ! Ху намын байр шатсаны дараа ХУ намын архив бас шацан тухай уншаад итгээгүй юм. Яагаад улсын хамгаалтанд өгөхгүй хувийн өмч шиг авсан юм бэ? 90 оноос хойш хувийн өмч ярьдаг болсон ч хувьчилж болдоггүй нийгмийн үнэт зүйл байдаг тухай яагаад ойлгодоггүй юм болоо?

Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай, нийтийн машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, дархан цаазтай газар гээд нийтийн өмч ТӨР-ийн хамгаалтанд байх ёстой атал ТӨР нь өөрөө түүнээ наймаалцаад авилгал хууль бус амьдрахыг иргэддээ сурталчилаад байдаг. Ху нам Улсын түүхийг түр аваад, улс төрийн хоорондын маргаанд галд өргөчихсөн гэж бодхоор… Лэнины Музэй бол СОЦ үед баригдсан нийтийн МУЗЭЙ, тухайн үед комунизмын тухай Монгол иргэдэд тархи угаах зориуулттай байсан. Харин өнөөдөр бид тус Музэйн барилгаа буцааж Төрдөө аваад Тархи угаасан бус Анхааруулсан сануулсан музэй байгуулмаар байна. Төв музэй, Түүхийн музэй, цэргийн музэй гээд олон музэй байгаа хэрнээ түүхийн хамгийн өвөрмөц 70 жилийг туулсан түүхээ яагаад авч үлдхийг хүсэхгүй байна?

Монгол улсын төрийн мэдлийг гартаа авахын тулд юуны түрүүнд төрийн эргэлтийг ядуу боловсрол муутай ард түмнээр хийгээд, улмаар нийгмийн элит бүлгийг устгаж, дараа нь хэл соёл, үндэсний бичгийг нь устгаж түүх соёлтой нь салгана. Тэгээд соёл, сайхан амьдрал гэж үүнийг хэлнэ гэдгийг өөрийн нутагтаа сургаж байсан Монгол иргэдээр сурталчилуулж, тус нутагт байгаа соёлын бүдүүлгийг хооронд нь ялгаварлуулна. Тус улсын элит сургуулиудыг өөрийн хэл дээр байгуулаад өөрийн хэлээ суурьшуулна, тус улсын Элит том болоод мэдээлэлийн гол эх үүсвэр нь бид байх болно…

Монголын түүх 1921-1991… Хүмүүс тэмцэж, бие биенээ хороож, айж, нэгдэж, хамтарч итгэж байсан маш том түүх биднийг хүлээж байна. Хэрвээ бид үг түүхээ сэргээх юм бол 7 сарын нэгнийг дахин давтахгүй бас түүнд улс хөгжиж болох маш олон түлхүүрүүд байгаа юм. Асуудлыг асууж, шийдвэрийг эрцгээе!

Хайти улсад газар хөдөлөөд бэлэн бус байсан улс амьд үлдэхийн төлөөх иргэний дайнд автах гээд байна. Гадаад дотоодын маш олон албууд ажиллаж байгаа ч нэгдсэн төрийн хөтөлбөр байгаагүйгээс гадны албууд харанхуйгаар ажилагаа явуулж байна. Энэ газар хөдлөлтийн дараа Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хариуцсан хүн, алба албан ёсны тайлан хэвлийн бага хурал хийсэн үү? Хэрвээ энэ явдал хотод болбол иргэдээ хэрхэн аврах, хаана байрлуулах, хоолны хүнсийг хэдэн хоногт хангах нөөцтэй! гээд. Ажилаа хариуцлагатай хийж байгаа хүн бол энэ ажилаа тайлагнах ганц боломж шүү дээ! ямар өдөр болгон тайлан бичээд суудаг ажил биш. Улаанбаатар хотыг яаралтай аварах, нүүлгэн шилжүүлэх мастер төлөвлөгөөг манай улсын аюулгүйн албууд боловсруулсан байгаа гэж найдаж байна.

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

Sain bnu. Temdeglelig chin setgegdlee bodloo bichihgui bol bolohgui yum shig sanagdlaa. Bi odoo odoogin Amerikin torin narin bichgin darga Hillari Clintoni ” Minii Amidralin Tuuh ” nomig unshij bhad olon zuil nadad bodogdoj bn. Bidni setgelgee 90d oni ehen ued yamar orovdoltei bsan ter ni odoo hurtel hevere bga ni nadad unher sonin sanagdsan. Ochirbat eronhiilogchin ued Hillari Mongold neg odrin ailchlalig terguun hatagtain shugamar hisen gene. Teged tuunig ulaanbatrin zamar yavj bhad humuus tuunig zuger chimegui harad zogsoj bsan gj bsan. terer nomondoo mini ochson gazruudad namaig mash ih chime shuugiantai ugtdag bsan bol end bugd zuger l anharaltai harj bsan. Magadgui ene ni komunist sistemin ued bsan bolhor tiim bh gj bsan. Terer bichihdee mon daraa bi yagad namaig ingej harad bsan ni namaig bus amerikin tolologchdig bus harin erdoo l minii huyaglaj unasan mashinuud bolon bidni tsuvag l harj bsan bj magadgui yum shig bn le gj bichsen bsan. Odoo ch gesen hotin gudamjaar yavaa torin albani yamar negen cuvag harad uchir utgig ni bus erdoo gadnah hamgaalaltig ni mashinig ni l harj bdag hun olon l bdag. tegher mini bodloor 90 heden onoos onoog hurtel humusin setgelgeni hev mayag yamartai ch tiim ur duntei buren togsn sain ur dund hurch chadsan eseh ni bas l ergelzeetei. Bid iluu yumni suuri gunig ni zaah heregtei gesen ni zov yum shig. Bid iluu suuritai sain oilgodog mederdeg bh heregtei ni unenig medhed iluu oir ochno gedegt itgeltei bn. Bid ANUg mash tom guren buh zuil erh tegsh bdag gj l boddog zarim heseg ni tiim ch bas zarim ni mon l bidentei adil berssheltei tulgarch bsan tulgarch bgag oilgoson. Togs zuil gj bhgui togs hun gj bhgui. Bi Amaig neg udaa Budda shig gegeereld hurheer yavsan hun gej bodson. Budda gegeereld hurehin tuld barag l Amaitai nas chatsuu shaham arai duu ch bsan bj magadgui bi sain medehgui bn. Gehde l buten 6 jil gancara dayanchilj suuj gegeereld hursen gj bsan. bi dutuu dulimag medej bj ch magadgui. Gehdee bi chamaig Buddag duuriaj bga gesen hereg bus zuirlej helj bga gedgig oilgoj bga bizde. Budda humusig gegeereld hureh zovloongos getelgeh arga zamd ni chigluulj bsantai adil chi ch bas humusin aldaa onoog sudalj tuunes garah arga zamig haij bga ni saihan hereg. Esvel ene huvi zaya yum bolvuu. Chi gj helsend uuchlarai ug nadas 10 nas ah buyu buten neg uer ah l da. Uuchlarai. ILUU AMIDRALIG OILGOH OILGOMJTOI ENGIIN MORTLOO UNEN BOGOD HATUU SURGAALI SURGAMJ SEREMJIG HELJ OGCH BDAGT CHIN BAYARLADAG SHU.

otgonbat wrote on January 22, 2010 - 2:00 am
#2

udaxgui amidralaaraa nom bichix ni dee xexe

erdene_n wrote on January 22, 2010 - 6:41 am
#3

Mongol uls nuudliin mal aj akhuitai,mal aj akhui gedeg ugiig yagaad helsen gekheer neg esondoo 21-r zuun garchikhaad bhad khudoonoo maliig heden myangaar n tejeej teriigee baigaliin gamshig zud gesen nerendoor aldan, baigaliinkhaa erkhsheeld ert uyeiih shigee yavj bgaagaas ogthon ch yalgaagui neg yadarsan khumuus neg ugeer bol. Chinii helj bgaa yarij baigaa sanaa bodol chin chamd uurt chin zuv ym shig sanagdakh bolovch chi 2,3 gol suuriud tarkhind n tavigdaagui khumuusd ene talaar yaj ch yarisan ted chamaig odookhondoo oilgohgui,uundeer bi chamaig magtaj,baharhaj bgaa zuil bish unoodor mongoliin niigem, humuusiih n ymiig uzekh khandlaga,setgej bodoj bui baidal mash khund baina olon ugeer nurshaad yahav,iim l baina yag odoogiin 22.1.2010 baidlaar,
gadaadad garsan n ted nariigaa bodvol ymnii naad tsaadkhiig kharj chadaj, uzseneeree setgej,unoodriin delkhiin amidraltai adilkhan khamt yavj baina.
Chi ayalaliinkhaa talaar ter uls oron undestnii talaar khunii tarkhind “Aan tiim uu?” gej buukhaar ugoojtei kheregtei zuil oruulakhgui baij ingej uuriinkhooroo ymiig bolovsruulj bichij bas bolokhgui ym shigee, chi tegj l bichikhgeed bgaa ym bol chamd uchnoon olon khundreluud garsanaa urgelj tsaas n urgeljluuleed bichildee! mongoliin gadaaddahi ner nuur,ter Khalim agnuuriig er n yagaad demjeed bgaa ym geed l chamd bichvel bgaa,tegekhguigees usvor nasnii khuukhed shig uuriigoo ukhaantai busdiig teneg meteer ingej bichvel blog iig chin unshikh baitugai chamaig mongold irehed chin chinii ugiig chin sonsokh hun hovor l bh daa gej mukhos bi bodoh ym,
Bi ch chi ch tugs bish bolokhoor khun ekhleed uuriigoo ter tom tom uls tur gej asuudluudiig yarikhaasaa umno dotroosoo uuriigoo khen gedgiig l tsag khugatsaa aldakhguigeer semeerkhen khurdan tanikh,setgel zuin tentsveree urgelj barij togtooj bh n chuhal ym shig ekhleed sanagdsan,chi bol medeej ingej yavj bgaagiin khuvid uuriigoo taniad ehelchikhsen bgaa,(haritsuulalt,uzsen harsanaasaa ekhleed)chi nutagtaa ochvol mongolchuudtai khel amaa ololtsokhgui boltloo jojgorson ch tal bgaa bh,
Khooe neg ym asuukhad chi yagaad blog-uudaaraa urgelj arhi tamhi,bar tsengeen,tegeed heden emegtei-tei zurgaa daruuldgiig bi eroosoo oilgokhgui ym? mun shuniin amidraliig chi uuroo surtalchlaad bh shig davhar davhar,yunaas bolj bar sav,heden emegtei-tei zurgaa daruuldgiig chin bolii gekhdee tendehiin bar sav zaluusiin amidral,mongoldahi bar sav zaluusiin amidral 2-n dund ih tom yalgaa bgaa gedgiig chi bas medej bgaa ymsan,
Chinii ene ayalal tsag khugatsaa aldsan hereggui zuil bolj busdad kharagdakhad oirkhon bn shuu Amai!
uuliin muhart gazarzuin bairshlaaraa hugjil nyagtralaas khol,iim tsag agaartai hugjil udaantai nutgaas garaad unoodriin Delkhiin amidral yamar baigaag l oilguulaachdee gej husie chamaas, Tamkhia bagasga!!

Unshigch wrote on January 22, 2010 - 7:09 am
#4

Mongolchuud yer ni uls ornoo yaj hugjuuleh be? mongold yer ni iim l yum hiichihbel uls oron mini hugjih yum baina da gesen hereggui yum bodoj tarhia gashilgadag ni ter hunii gol aldaa baidag yum da.
Uuriiguu l hugjuuleh uuriiguu l sain saihan abch yabahaa bodoj baih heregtei. Uls oron ene ter gej demii yum bodoj tarhia gashilgah hereggui. Gadaadad garsan humuus yagaad taivan amar amargalan ajilaa hiigeed l saihan amidraad baidag yum be? geheer ted nar ter baigaa orniigoo ingechihbel saihan bolchih yum bainashd ee gesen zuil ogt boddoggui. Uls tur muriig ni meddeggui, tooddogui bolohoor saihan amidraad baigaa yum. USA -d ochihood l za ene uls orond chini iim yum heregtei yum baina da. Eniig ni ingeed hiichihgui de, eniig ingeed uurchilchiheye gej ogt boddoggui. Ted asuudal baihgui gej boddog bolovch mash olon asuudal baij l baidag. Gadaadad yabaad jaahan yum harsan humuus mongold iim yum baival zugeer tiim yum baival zugeer yum baina geed l hun bolgon l ochson gazar buriinhee hemjeend uzsen harsangaa mongold abaachaad heregjuuleh, tegeh heregtei gesen bat itgel unemjiltei bolchihson. USA-d ingedegshd, Korea-d ingedegshd geed hun bolgon l yaridag tuuniigee mongold daguulah gej orolddog bolj. Sorry humuusee, ter amidraj baigaa gazaruudad chini yadag ni hamaagui Mongold odoo yaj buh zuiliig hiij baina. ene shigeeree l yabj baig. Amai chinii zamaarch yabahgui. Ugaasaa bid nariin odoo yabj baigaa zam bidendee bolj baina. Jisheelbel neg Solongost baisan nuhurtei arhi uusan chini Solongost arhi uuh gej baigaa hun ni hundagaa bariad sunch ni hiij ugdug yum gene ee. tegej hiilguuleh gej tenegtdeg bainashd. Mongold baigaa bol bi arhia hiigeed l uguhud duugai abaad l uuh heregtei. That is it.

boss wrote on January 22, 2010 - 8:33 pm
#5

Цаг агаарын дулааралаас хашаа ч зугтах аргагүй тиймээс үүнд бас чадлынхаа хэрээр улс нь юм хийж чаддаггүй бол хүн болгон дороо өөрсдөө бодох хэрэгтэй гол бидний гадны өндөр хөгжилтэй гэж яригдаад байгаа орнуудаас ялгаатай санагдсан зүйл бол хүний хөгжил хүн нь сэрж мэдэрч ухаарч чадахгүй байна л даа энэ нь бид нар буруугүй гэж хэлэхгүй гэхдээ өнөөдөр маргааш унааны төлбөр хоолтой хоолгүй байх уу гэж завгүй явж байтал энэнд зарцуулах цаг нь байхгүй байгаад байна уу?

монголд хичнээн айл цагаан сарыг боломжийн хотохгүйхан шиг тэмдэглэх бэ 50% уу 40% уу 30% уу 20% уу 10% уу

за ихдээ 30% гэж бодоё л доо ийм эмзэгхэн мөнгөнөөс хэт хамааралтай дийлэнх яли шалих USA Hillari гэх мэт зүйлийг харж баярлаж инээх юм гэжүү битгий тэнэгт уучлаарай.

монголд залуучууд нь эвтэйхэн шиг нэгдээд нэг дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байхад ингээд бодвол бодох юм их бий л юм шиг ийм юм бодохгүй гадаадад цагийн ажил хийгээд эсвэл иргэншилээ солиод монгол биш юм шиг амьдрах уу

shogun wrote on January 23, 2010 - 6:30 am
#6

Уншчихаад сэтгэгдэл бичихгүй гарна гэхэд хайран байна. Гоё нийтлэл болжээ. Энэ асуудлуудад санаа зовж л явдаг.

Анзаараад байхад гадаадад гарч гадны нүдээр Монголоо харсан хүмүүс нь Монголд байгаа хүмүүсээсээ илүү ихээр эмзэглэж, санаа зовоод байх шиг.

Монголд байгаа хүмүүсийн тодорхой хэсэг нь санаа зовж байгаа ч хөдөлье гэхээр найз, нөхөд, хамаатан садан гээд хүмүүсээс санаа нийлэх хүмүүс нь цөөхөн болчихоод байгаан болуу? Уг нь нийгэмд аль болж бүтэхгүй байгаа юманд залуучууд, оюутнууд л хамгийн түрүүнд хоолойгоо гаргах ёстойсон. Гэтэл тэмцэх ёстой тэр залуус нь хаана байна вэ? Хаана наргиж цэнгэх баар сав, цаг нөхцөөх газар байна тэнд л залуус нь яваад байгаа юм шиг.
Хамгийн гол нь дээшээ гарч яваа нэгэндээ дэндүү атаархуу. Уг нь бие биенээ дэмжээд санаа оноо, дуу хоолойгоо нэгтгээд ядаж залуучууд нь дугараад эхэлбэл нийгмийн бусад хэсэг аяндаа л дагаад дугарч эхэлнэ л дээ.

Гадаадад сурч, ажиллаж байгаа Монголчууд буцаад нутагтаа очоод амьдрах гэж үздэг. Таалагдахгүй болохоор буцаад л явдаг болчихоод байнашд. Уг нь бол төрсөн нутаг гээд сэтгэл нь хоргоддог юм шиг. Гэтэл харьцаж байгаа хүмүүс, хүлээн авч байгаа нийгэм, төрийн дарамт шахалт гээд наян юмнаас болоод бухимддаг байхлдаа.
За за хувь хүн бүр өөрсдийгөө хөгжүүлээд ирвэл нийгэм цэвэршээд, улс орон хөгжинө биздээ.

NmBa wrote on January 24, 2010 - 10:22 pm
#7

Mongol ondor hogjild hurehiin tuld
1.Industry
2.Infrastruture
3.Education
ene 3 zoriltiig heregjuuleh heregtei.
Mal, tarialan 2-oor hogjdoggui um. Aj uildberjilteer hogjdog um. Mongold onoodor ingener, tekhnikiin ur chadvartai ajiltan heregtei baina.
Onoodor Mongold jil bur 200 deed surguuly heden zuun huulich, ediin zasagch, sanhuuch, bagsh togsgood shuud ajilguichuudiin egneend orj baina.
Tor zasagiin darga nar avilga avch huvia bodood 20 jil ulsaa hogjuulj chadsangui.Ene 20 jild delguur,bar restoran,banknii barilga, 12 old Korean Exel,Huindai car,…-aas oor hiisen um alga daa.
Mongoliin ard tumen toroos 2 zuil husdeg. Ajil,Oron bair.
Getel ene 2 zuiliig 80 jil mongoliin tor zasag ard tymend ogsongui.
Mongold onoodor 600 ger buliin 1500 hun bayn, busad 600 000 ailiin 2.7 say hun yaduu baisaar 20 jil boljee.
Singapur, Malayz 15 jiliin dotor ondor hogjjee.
Getel bid teneg, hovdog darga naraas bolj ulam yaduurch hotsorchee.No future.Ireedui alga.

D.Sukhbaatar wrote on January 25, 2010 - 8:28 pm
#8

tsever ayalaliin temdeglel, mongoliin talaarh tsesten mergen sanaa 2 oo tusad n oor site deer yarival zugeer yum bishuu.

sorog wrote on January 26, 2010 - 8:47 pm
#9

Hi Amai
Czech;Poland-d hezee ireh gej baina?
Tesen yadan huleej baina shuu!!!

Ogi wrote on January 27, 2010 - 2:26 pm
#10

88943656 amai zalgaarai

erka wrote on January 30, 2010 - 3:56 am
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.