2010 оны 1 сарын 19 ны өдөр Македон улс Струмица хот

Анх энэ улсад ирж байснаас хойш 3 сар гаруй болсон байна. Албаны виз 23 дахиа татгалзсан хариу өгсөн тул төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй боллоо.

Македон Юу өөрчлөгдвөө? Гэсэн асуултанд хариулхаар энэ улсад ирсэн юм

. Дэлхийн хүн төрлөхтний амьдралыг харж байхад яг л эволюцийн түүх шиг гэж би өмнө бичиж байсан. Тэгвэл өнөөдөр Македон улсад байхдаа Монгол улс хоёр алхмын дараа хүрэх энэ түвшинд дараагийн алхмыг нь судалж үзмээр байгаа юм.

Эртний түүхэндээ Александр Македоны гэдэг Балканаас Егыпт Энэтхэг хүртэл Их гүрэн байгуулж байсан хаантай байснаас өнөөдөр амьдралаа зохицуулж чадахгүй байх шиг байна.

Түүхийн дарамтанд буй дараачийн нэг улс!

Энд 2009 оны 12 сарын 19 нээс Шенгений улсуудруу визгүй аялах хууль үйлчилж эхэлсэн юм.

Хуучин Югослав гэж Дэлхийн Улс төрийн 3 дахь хүчирхэг улс 90-ээд оны иргэний дайндаа задраад 7 жижиг улс болсноос болж 20 жил гаруй дэлхийн хөгжил соёлоос хоцорсон эсвэл хаалттай байсан юм.

Словэн 91онд анх тусгаар тогтноод Европоос дэмжлэг авсан бол Харватууд Босниуд Серб Косовчууд хоорондоо газар нутаг түүхийн өшөө авалтаа хийж дайнд автсан юм.

Хүн анх бий болсон цагаасаа авахуулаад нээх өөрчлөгдөөгүй тул өмнө хийсэн алдаагаа дахин дахин давтдаг юм байна.Түүхээ судлах юм бол ирээдүйг зөгнөж болно гэсэн үг. Дэлхийн хэмжээний бодлогыг явуулж, улс үндэстэнгүүд хоорондоо холилдох эсэхэд хяналт тавих чадвартай улс хэдхэн жарны дотор юу ч биш болсон шүүдээ.Македон улс Монголын түүхийг уншаад иргэддээ тайлбарласан бол, дэлхийн хоёр дугаар дайны дурсамж арилж амжаагүй байгаа үндэстэн 20 зууны хамгийн аймшигтай иргэний дайны амид жишээ байхгүйсэн.

Монголчууд бид 90 оны хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрлүүгээ ойртуулсан бол, Хуучны Югославчууд дайны дараа дэлхийрүү хүрэх гарцаа хаалгасан юм.

Серб, Монтенегро Македон гурав 12 сарын 19 ны өдрөөс гэрэлрүү гарсан юм.

Уул нь 2010 оны 1 сарын 1 нээс гэж төлөвлөгөө байсан ч Хуучин Югослав улсын хэсэг байсан Словен 19 нийхийг дэмжсэн гэж хүмүүс яриж байна. Шинэ жилээс өмнө 20 жил шийтгүүлсэн хүмүүсийг гаргаж, Европ гэж цагаан аристан улсуудын холбооны гишүүн болгох ажилыг бэлдэж байгаа юм.

Анх хил гатлаад нутгийн залуучуудтай уулзаж 3 сарын дотрох өөрчлөлтийг анзаархыг хичээлээ.

Монголтой адил дэлхийгээр аялаж үзэх тухай бодохоос ч айдаг байсан залуус 3 сарын дотор ирэх жилийн аялах улсуудаа төлөвлөөд мөнгө цуглуулж эхэлсэн байдаг.

Автуус дамжаад суугаад нэг залуутай танилцаад аялж буйгаа хэлэхэд тэрээр – Чамд тэгээд виз гэж баахан асуудал гархуу? Тэгнэ. Европд виз бас авахуу? – Мэдээж. – Одоо Болтон виз хэрэгтэй байгаа юмуу? Ямар сонин юмбээ! Гэсэн шүү утгатай хэллээ.

3 сарын дотор дэлхий ертөнцөөр аялах эрхтэй болсон боломж хүнийг ийм хамар сэхүүн болгож байна.

Монголд хамгийн түрүүнд хиймээр зүйл бол иргэдээ дэлхий ертөнцөөр чөлөөтэй аялах эрх олгомоор байна.

Англи Америк болон бусад цагаачлал хатуу улсуудын иргэд бол бусад улсруу очоод хараар ажил хийж л байсан. Асуудалд орохгүй юу? Гэж асуухаар. – Яавал гэж улсруу нь л буцаана биз. Дэлхийд очиж амьдарч ажиллаж болох улс цөөхөн биш! Гэж хариулж байна. Дээд гэх улсууд өөрсдийн иргэддээ чөлөөтэй аялах боломжийг олгоод, ижил түвшингийн улсуудтай нэгдэж дунд болон гуравдугаар улсуудыг хааж байна. Визны хатуу бодлогтой улсуудруу юм сурахаар явсан хүмүүс мэдлэгээ авчирч чадахгүй байна. Улмаар үүсч байна. Хэрвээ Америк болон Европ гээд хөгжилтэй орнуудруу визгүй зарчмыг хэрэгжүүлж чадах юм бол иргэддээ сонголт өгнө. 2 сая 800 мянган хүн хаан л тодроод байвал гэж. Гэхдээ 90-2000 оны үед хамаг бэлдсэн хүчээ гадагшаа алдаж, олон гэр бүлүүд удаан хугацааны өнчрөлд байлгасан алдаагаа давтахгүйн тулд урьдчилан Эх орондоо ирээд амьдрах боломж биш амьдрах аргыг нь төлөвлөсөн байх хэрэгтэй байна.

70-80 он шиг төр засаг нь улсынхаа иргэдийн хоол, байр гэр бүлийн боловсролд анхаарч урьдчилан төлөвлөж чаддаг байсан хүмүүс манай төрд дахин бий болох хэрэгтэй байна.

Зөвхөн виз даруулах гэж 4-5 мянган доллар зарцуулсан хүн бол түүнийгээ буцаж төлөх гэж амьдралын тойруулгад орооцолдон. Монгол бол жижиг бизнес үйлдвэрэлд маш зохимжтой улс. Гагцхүү Төр засгаас бодлого баримтлах хэрэгтэй.

Миний тэмдэглэлд маш чухал байр суурь эзэлж байгаа Ристо болон найз нөхөд нь амьдралын тухай ойлголтыг улам бүр тодруулж өгж байгаа юм.

Элчин сайдынхаа байрын хаалгыг онгойлгохгүй болохоор нь балбаж – Хүүе наад үүдээ тайл! Та нар татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа юм байж! Гэж хашгирч чаддаг. Гинжнээс хуцаж буй 4 нохойтой Македон хилээрээ – Хүүе та нар яагаад хуцаад байгаа юм бэ? Би найз байна, надтай найз бас байна гэж хэлхэд бүгд дуугүй болсоныг би нүдээрээ хараад гайхсан юм.

Тэрээр- Одоогийн энэ залуучууд шенгений орнуудруу аялах болсондоо баярлаад байх юм. Миний үед бид хүссэн үедээ хүссэн улсруугаа явж болж байсан.

Түүний найз- Би Изриалд хүртэл ажиллаж амьдарч үзсэн. Тухайн үед дипломат харилцаагүй байсан.

Дэлхийн түүхийн ховор хүнийг би Македон улсад олоод баяртай байсан юм. Тэрээр надад дутуу байгаа мэдээллийг нөхөж өгч, очиж үзээгүй улсуудын амьдрал нууцуудын талаар яриж өгөж байгаа юм.

Өнөөдрийн македон тэгээд 5 жилийн дараа гэж тооцоолж үзэхийг хичээж байна.

20 жил гаруй хаалт визны бэрхшээлтэй байсан хүмүүс визгүй болоход аялах хүсэл их байна. Аялах насны залуус дунджаар 20 орчимтой. 90 оноос хойших ТВ болон интернетийн ухуул сурталд гүн автсан улсууд. Учир нь хаалттай байхад дэлхий ертөнцийг харах боломж нь ТВ интернет байсан тул. Өөрөөр хэлбэл гаднах төрх хувцаслалтаараа хоцрогдохгүй. Гэхдээ нөгөө бүсэд очоод ойлгох зүйл бол Адил хувцастай, адил цагаан царайтай, адил дүр төрхтэй баруун европын залуугийн мэдлэгийн түвшин шаал өөр байгаа. Тэрээр багаасаа Иргэдээ хүмүүжүүлэх программд өссөн бөгөөд. Маш их давуу тал нь зурагтаараа хэрэгтэй хэрэггүй Кино нэвтрүүлэг гаргахаасаа илүү иргэддээ танин мэдэхүйн нэвтрүүлгүүдээр мэдлэг туршлагыг нь тэлуулэхээс гадна аялах юм үзэх сурах хүслийг нь өдөөн.

Амьдралын болон нэгэл төрлийн ажлын ядаргаанд орсон хүмүүсд бол энэ аврал.

Иргэдийнхээ оюун ухааныг СТресс хүртэл нь шахдаг улсууд иргэдийнхээ амралт чөлөөт цагийг сайхан байлгах тал дээр бас их анхаарна. Тусгай зугаа цэнгэлийн дүүргүүд хүртэл байгуулна.

Хамгийн том нь Лас Вегас АНУ, харин хот дотор бол Токио дахь Шибуя Шинжику дүүргүүд юм.

Бүхэл бүтэн дүүрэг байгуулж байхаар зугаа цэнгэл нийгэмд үгүйлэгдэж байна гэхээр Стрессын түвшин ойлгогдож байгаа биз?

Монголчуудын төр бариж байгаа хүмүүс ихэнх нь коммунист нийгмээр хүмүүжүүлэгдсэн боловч капитализмын шуналыг өөртөө шингээсэн гэж бодохоор.Юманд хандаж буй нь маш сонин.

Монголд Архидан согтуурах асуудлыг шийдэх гэж байгааг хараарай.

Юуны түрүүнд иргэддээ – АРХИНААС БОЛЖ АМИДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА гэж заана.

Архичин хүнд Архи гэж хэлхэд шүлс нь гойждгийг мэддэг болвуу?

АРХИ савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үгийг буруу тайлбарлаад байна уу?

Архи аюултай гэж байгаа биш! Дийлэх гэж оролдоод хэрэггүй дийлэгдэнэ! Гэдгийг л алтан дүрмэндээ анхааруулсан байгаа юм шүүдээ! Үндэсний архины нэр нь хүртэл ШИМИйН АРХИ буюу шимж бага багаар уух архи! Гэж байна. Болохгүй гэж байгаа зүйл үгүй.

Иргэдээ залуучуудаа үлдээхийн тулд зугаа цэнгэл спорт чөлөөт цагаа өнгөрөөж болох газруудыг төрөөс дэмжиж татвар болон бусад талаар дэмжих хэрэгтэй. Энэ нь жуулчлалыг ч бас татна.

БАР дисконоос өөр юу ч үгүй улсад архинд орохоос өөр аргагүй шүүдээ!

Македон улс визгүй зарчимд орсоноос нэгэн аюул харагдаж байна. Иргэд эдийн засгийн сул байдал, дээрээс нь дэлхийн хямрал ирээд байгаа тул амьдралын эрэхээр гадагшаа ажил хийхээр явах бодолтой байна.

Багаасаа барууны соёлыг тв радио интернэтээр суралцсан хүмүүс яваад, буцаж ирэхдээ гадны хүн болсон байх аюул байна.

Слав гэж бид нэрэлдэг хэлийг Македоноос гаралтай, бид агуу түүхтэй гэж хэлдэг үндэстэн мөдхөн үгүй болох түвшинд байна.

Иргэдийн бухимдлаас гадна, улс дотор Албан гэдэг үндэстний хооронд цог байна. Гал болж болзошгүй. Македон улстай Монгол улс эдийн засгийн хувьд холбогдох боломж алга. Эдийн засаг сул тул. Гэхдээ ардын соёл урлаг маш өндөр тул, соёлын солилцоо судалгааны бага энд ажилуулж мянга мянган жилийн түүхтэй соёлын нууцыг олох хэрэгтэй байна.

БИБЛИ номын адам ева хоёр бас эндээс гаралтай гэж ярьж байна. Хэдийгээр домог шиг бичигдсэн БИБЛИ номонд энэ нутгийг заагаагүй байгаа ч, байгалийн сайхан, хүмүүсийн бие хаа эрүүл мэндийг хараад дүгнэж болохоор санагдаж байна.

16 салаатай нартай тугыг Македоны их гүрнийг байгуулж байхдаа ажиглаж байж, харин Югослав улс задарч Македон улсыг тусгаар байгуулах гэхээр хажуугийн бүх улсууд гомдлоо илэрхийлээд өнөөг хүртэл шийдэгдэж чадахгүй байна.

Македон улс маш ганцаардмал бөгөөд хөршүүдээсээ дэмжлэх авах чадалгүй тул Америк болон Европын холбооны тал харж байна. Нато-д элсэх асуудал дээр иргэд ярилцаж байгааг харахад – Бид орохгүй гэж яах юм? Хажуугийн бүх улсууд НАТО байхад бид дийлэгдэнэ! Гэж байна.

НАТО болон Европын холбооны сүүлийн үеийн хэт хурдан нэгдэлт. Европ холбооны хэт идэвхжилт, Евро мөнгөний баталгаа нь дэлхийн байр суурийг өөрчлөх ажил явагдаж буй нь харагдаж байна.

Гэхдээ Цагаан Европын цэрэг зэвсгийн хэт идэвхжилт нь тус бүс нутагт хэт их цуглралтыг бий болгож байна. Хааяа хааяа Орос улсын батлан хамгаалах салбартаа хийж буй шинчлэлтийг мэдэгдээд байгаа нь үүнтэй холбоотой болвуу.

Македон бол Босны дараа орох газар доорх дархи.

Иргэд хоорондын зөрчилдөөн, хөрш орнуудын хоорондын харилцааг харж байхад дахин зэвсгийн мөргөлдөөн гарч болзошгүй байна. Энэ бүс нутагт коммунизмын үед хориглоод байсан шашны үзэл хэт идэвхжиж, 90 оны үед гарсан иргэний дайны цаад шалтгаан нь шашин байсан гэдгийг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эдийн засгийн хямрал бодит байдал байгаа тул хуучны түүхэн амжилтаараа амьдарч буй хүмүүс. МАБО-ны төрлийн ургамлуудыг ургуулах, хэрэглэх соёл эрт дээр үеэс байсан байна.

Ардын урлаг дээр тэр нь маш тод харагдана.

Үндсэрхэг үзэл бас дэлгэрч байгаа гэж болно.

Засгийн газар нь хээл хахуульдаа автцан байна! Гэж хүмүүс хоорондоо гомдлох болохоос түүнийг өөрчлөх ажил хийх хүсэл бага. Магадгүй Югослав улс задарснаас хойш түүний коммунист дэглэмийг авч үлдсэн учраас байж магад.

Танилцсан таарсан хүн бүр яриан дундаа намайг Тагнуул байх! Гэж таамаглана.

- Би судлаач, 21 дүгээр зууны эхэн үеийн дэлхийн түүхийг тэмдэглэж үлдээж байгаа!

Гэж тайлбарлах гэж хамаг цагаа зарна.

Македон чууд эв нэгдэл тааруу үндэстэн санагдлаа. Нэг нэгийгээ дэмжих бус гаргахгүй байх тал дээр санаа зовдог! Гэж өнөөдөр бас хэлж байна.

Балкан улс байнгын соёл иргэншлүүдийн холилдоонд байсан тул цус ойртох болон адил төрлийн өвчлөлт бага, маш эрүүл үндэстэн. Магадгүй эволюц өөрөө энэ бүсэд цус солбилт хийгээд байсан биз.

Монгол улс гадаад соёл урлагын судалгааны жагсаалтандаа Македон улсыг оруулах нь маш чухал байна. Оюутан соёл судлаачиддаа энд сургаж дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нууцуудыг тайлах чухал ажил биднийг хүлээж байна.

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

CHI ODO “DR”GUAI BOLSONOS HOISH NEEH L BAYSALGASAN BODSON HUN BOLOD BAIH YM ,EOSTO TALAGDAHGU MA,YAVJ BGA ULSIN HA UURTU YU TOHIOLDSONO BICHELDE,MONGOL CHI SANA ZOVSON ZOVOOGUI BAJIL BN ZASHID BAIJIL TAARAA …T T OGTONO TURJ UHNEE GEJ CHI YUM DA

sEm wrote on 2010/01/21 - 05:45
#2

hi.tanii aylalaar baxaraxgvi bxiin arga algaa ta vneseer zorigtoi zorilgotoi xvn ym. taniar baxarxaj bgaa shvv bi Czech republic d amidardag ymaa.ta daxij end irexgvi l bx l daa irbel manai xaalga neelttei shvv. Martsanaas bi angli xel suraxiig ix xvsej bgaa ymaa xuuchin bol jaaxan ym baigaa l daa danach xugjvvlex bolomj oldoxgvi ymaa.Angli.ireland orj surii gexeer ix urtug ixtei ymaa ene xabiar uur xaana surbal ilvv duxum bol ta medex zvil baibal dvvdee xubaaltsaxgvi yu. Xvndetgesen Lhagvaa…. xariu xvsii

lhagvaa wrote on 2010/01/21 - 07:10
#3

Zov bodol, eh ornoo gesen haluun setgel, moroodol, bas pantaazchlal, pilosopdolt ,margaan metgeltseen biden;d ih heregtei.Ene talaar Amai chi tom klub, inder ajilluulj baigaa gej oilgodog.

uun wrote on 2010/01/21 - 16:17
#4

Amai gantsaaraa, hiliin gadnaas huviin TV, tom RADIO, setguul ajilluulchih yumaa. Yaj chadaj baina. Ali neg namaas sanhuujdeg bish biz? Unshihaar ter blok geh argagui,ene nuutsaa hezee tailah be?

tug wrote on 2010/01/21 - 16:26
#5

chi oron garan setgeliin hyamraltai uyedee eniigee bichsen ym uu haashaa ym?? guilgeed unshaad oilgochihdog zuiliig hed dahin harj baij oilgoloo, chi gants l ymiig oilgo! Mongol naad europe iin holboonii bus dotor n bagtaj, gazar nutagdeer n bsan bol adilhan l oroh bsan baih, tegehguigeees haa hol ter gazriin muhart bgaa orniig visa ugui zorchuulahgaad naad hedteigee baritsaad bh shaardlaga er n bhgui,teglee ch chamaig ajiglaad bhad chi mash ih gantsaardsanaas ch ym uu esvel het ih yadargaand orsonoos ch ym uu ymiig urgelj uuriinhoo untsgoos harj, uuriinhoo untsgoos bodoj,uuriinhoo bodloo hund tulgahgaad bh zuiluud er n ih ajiglagdahgaad bh ym!!! chamd odoo suuldee zuud noiron dund yavj bgaa ym shig bolood baival ene ger orondoo irj setgel sanaa,uhaan bodloo amraan tsegtselj dund n neg pause hiihgui bol galzuurahad gants huruu dutuu gedeg ug shig ym bolohod er n oirhon bh shig, uuchlaarai bi ch gesen chamd uuriinhoo bodliig tulgasand,

Unshigch wrote on 2010/01/22 - 05:54
#6

Энд сэтгэгдэл үлдээсэн хэдэн гаруудад хэдэн үг хэлмээр санагдчихлаа. Энэ бол Амай-н өөрийхөн хувийн орон зай энд энэ хүн юу ч гэж бичэж болно тэгэх үү харин уншина уу байна уу та нарийн эрх та нарт энэ хүний бичсэн юмнууд таалагдахгүй байгаа бол өөрийнхөө үзэл бодлоо аятайхан хэдэн үгээр холбоод биччихээч ер нь та нар заавал унших шаардлага байхгүй байхаа та нарийг уншаач гэж хэн ч гуйгаагүй биз дээ. Ийм ч юм бич тийм ч юм бич ч гэх шиг албадчих юм.

baagii wrote on 2010/01/25 - 06:54
#7

gadaad yavsan garuud n ergej ireed ideology n shal oor bolchihson. mongol orchindoo zohitsoj chadahgui, horson deer buuj amidral dund yum buteej chadahgui bolhooroo mongol miya geed butsaad hari orondoo buh yum n belen, yavah zam n todorhoi batalgaatai amidraliig songoj baina. mongold surj mongol amidrald butsalj baigaa humuus harin cholootei setgej buteej sonooj deeshillj dooshilj yanz yanz bolsnii dund mongol hursun deere amidrah chadvartai bolj baina.
yer n mongoldoo temtsej amidrahu, gadaadad tolgoigoo gashilgalgui batalgaatai amidralaar amidrahuu gdg huvi hunii songolt, gehdee gadaad yavsan n mgl doo irdeggui haramsaltai

sorog wrote on 2010/01/26 - 03:17
#8

mongol irged yaagad busad ornudad cholootei zorchij chadahgui baina geheer zasag tur gadaad hariltsaanii yaam yum hiihgui baigaatai holbootoi gej helj bolohgui. Yamar ch yaduu ornii humuus mongonii hanshnii zoruu, tsalin hangamj amidrah nuhstuliin yalgaanaas bolj ondor hugjiltei ornuudad huuli busaar uldeh n niitleg uzegdel.
tegeheer tuhain oron yamar ornii irgeded visa nii hatuu shalguur tavihaa shiiddeg baih.
Tegeheer Amai EU ornii irgen baisan bol delhiig odiid toirod gertee harisan baigaa l daa. ene buhen yerdoo yaduugiin zovlon

sorog wrote on 2010/01/26 - 03:25
#9

Эртний түүхэндээ Александр Македоны гэдэг Балканаас Егыпт Энэтхэг хүртэл Их гүрэн байгуулж байсан хаантай байснаас өнөөдөр амьдралаа зохицуулж чадахгүй байх шиг байна. Eh tuuhende Chingiss gedeg nomhon dalaigaa atlandiin dalai entegeh hurtleh ih guren baiguulsan haantai baisan uls onoodor amidralaa zohistuuj chadahgui baina. yalgaa baina uu?

tolbo wrote on 2010/02/11 - 02:33
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.