2010 оны 1 сарын 17 ны өдөр. Македон улс Струмица…
Унгар улсын Монголчуудтай Улс тунхагласны баяр тэмдэглэхээр очлоо.
Нэг эгч яриан дундаа – Саяхан Халх Монголоос ирлээ! гэдгийн.
-Хаана байдаг юм? гэж асуутал – Улаанбаатар л байхгүй юу даа! гэж – Өө чи Халх биш байсан юмуу? гэж дээрээс харсан харцаар өнцгөллөө.
Монголд байхад зарим залуус – Би цэвэр ХАЛХ ! гэж байсан
Цэвэр гэж зүйл байдаггүйг төрийн сүлдэндээ АРГА БИЛИГ-ээрээ анхааруулаад байхад ойлгохгүй эгчид юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.
Би, Жамбалсүрэнгийн Золбаяр.
Комунистууд ургийн бичлэг устгаснаас хойших 3 дахь үе.
Өөрийгөө, аавын талаа бодож Дөрвөд гэж танилцуулна. Ээжийн талаар Өөлд гэж хэлж болов авч Ургийн бичиг нь төрүүлдэггүй бий болгодог эцгийн нэр удмаар явсан байдаг тул ээжийн нэрээр явбал бусад ургийн бичигтэй сүлжээнд орохгүй. Цэнхрээр бичсэн цаасан дээр ганц үл таних үсгээр бичсэн улаан бичээс шиг харагдана.
Аавын талын өвөө, эмээгээ санах гэж оролдоход, аялагатай ярьдаг эмээгээ дөрвөд гэдэгт эргэлзэхгүй байсан. Харин аавыг бага байхад бурхан болсон өвөөтэйгээ учирч чадаагүй бөгөөд ямар ястныг нь сайн санахгүй байна.
Өөрийнхөө удмын хажуугаар Цэен гэдэг миний талийгаач өвөөгийн маань удмыг хүний зэрэгт хүргэж чадна гэж Норов өвөө маань эмээтэй гэр холбосон. Талийгаач өвөөгийн ганц хүү миний ааваас гадна том эгч тэгээд аавын дараагийн дүү Алимаа эгч гурвыг өөрийн хүүхдүүд шигээ хүний зэрэгт хүргэсэн маш сайн буянтай өвөө байсан. Ач нараа загнана гэж байхгүй!
Миний санаж явдаг эмээ, өвөө маань загнах бус ойлгуулахыг илүүд үздэг байсан. Магадгүй тиймээс би асуудалд уужуу хандаж сурсан байх.
Өвөө маань намайг хааяа ой руу дагуулж явж Монгол нууцын талаар ярьж байсан нь үнэхээр сонирхолтой.
Дээрээс доошоо бичдэг Уйгаржин бичгийг шинэхэн байгуулагдсан Нүүдэлчдийн Ургийн холбооны улс яаралтай ашиглаж эхэлсэн нь нүүдэлчид хоорондоо цусан холбоо бүтээж олон жилийн зогсолтгүй дайныг зохицуулах ач холбогдолтой байсан юм байна.
Хэд дахь үедээ дахиж цус холилдсноос хамаарч цус ойртолтын өвчин гарч болохыг нүүдэлчид мартаагүй байхад суурин хүмүүс мэдэхгүй байгаа нь аймар.
Нүүдэлчид байнга байлддаг байсан гэвэл худлаа.
Нүүдэлчний овог бүр өөрийн ургийн бичигтэй тул нэг цус хольсон угсаатай дахиж холилдохгүй ч, тухайн овог аймгийн гэр бүлгүй хүн бүр хань олох хэрэгтэй.
Удамтайгаа дахиж 7 үе хүртлээ цусан холбоо байгуулахгүй.
Гэтэл нүүдэлчдийн нэг л овог бус өөрийн гэсэн ард түмэнтэй болж чадсан овог бүр л цусаа холихгүй бол болохгүй, бас шинэ бэр алдахгүй байхын тулд том удам угсааны холбоонууд зохион байгуулна.
Дундад улсад болж буй маш том аюул бол гэр бүлүүд зөвшөөрөгдсөн ганц хүүхдээ ХҮҮ байлгахыг хүсэж байн. Урт удаан уламжилж ирсэн өөрийн овгоо үлдээх гэж. Гэтэл бүгд л ХҮҮ болж бэр олох асуудалтай болно. Хүйсийн зөрчил дараагийн хорин жилд болох болов уу.
Хэрвээ 800 жилийн өмнө байсан бол Ханчууд эхнэрийн эрэлд мордоно гэж таамаглах байсан болов уу…
Дундад улсад буй Өвөр Монголчууд 2 хүүхэд гаргах эрхтэй гэсэн. Цусаа цэвэр, холиж хутгахгүй, авч үлдсэн учраас магадгүй 2 юмуу 3 үеийн дараа цус холилдох овгоо ч бэлдэж байж магад.
Өвөр Монголын хэдхэн аймгууд ургийн бичгээ хадгалж байгаа бол хоорондоо гэр бүл болох харш, ивээл жилийн тохироог тааруулж, цус холилдох аюулаас сүүлийн 50 жилийн турш хамгаалагдсан байх, харин дараагийн 5 үе яахуу? Хэдхэн аймаг дотор сонголт хийх хэрэгтэй байдаг.
Саяхан Сэрчмаагийн тухай сонин дээр байгааг уншлаа.
Өвөр Монгол залуутай сууж байсан.
50 гаруй жил дотооддоо холбогдож байсан үндэстэн хуучны холбооны улсын дотор цусаа цэвэршүүлж эхлэх хэрэгтэй байна. Тэр Өвөр Монгол залуугийн хувьд царайны сайхныг бодсон уу, ургийн бичгийг дагсан уу мэдэхгүй гэхдээ зөв сонголт хийсэн. Сэрчмаа ч гэсэн бас ургийн түүхээ судлаж зөв сонголт хийсэн гэж итгэж байна. Урлагийн тогоонд байсны хувьд баяр хүргэмээр байна.
Ургийн бичгийг нүүдэлчдийн төр улсыг бий болгоход ашигласан явдал нь Нүүдэлчдийн нутагт хэзээ ч байгаагүй энх тайван, хууль дүрэмтэй амьдралыг хэдэн зууны туршид бий болсон юм.
Алтан ургийг аль болох олон хүнд тараах нь улсыг удирдах эрхэнд тэмүүлэх шунал, хөдөлгөөнийг улам өргөжүүлжээ. Нүүдэлчид хоорондоо сайн цус солилцож амжсан.
Монголчуудын хүчирхэгийг тухайн үед бүгд гайхаж байсан.
Нүүдэлчдийн цус холилтын 2 дахь үеийн цэрэг эрсийг залгамжилсан залуус бол адуугаар – сайн удмын хүлэг байсан гэсэн үг.
Хаа нэг хээр газар барисан өргөө гэрт хаад, их хуралдайд юу яриж байсан болоо? гэж тэнгэр ширтэж суухдаа хаяа боддог юм. Хэт цус ойртох гээд байгаа, хүн ам олонтой тул БАЛАНС буюу тэнцвэртэй байдалд аюул учруулж байгаа овог аймгуудаа холын зүг залж шинэ цус сэлбэх хуралдайг маш олон хийсэндээ..
Үнэхээр ургийн холбоог бэхжүүлэх бодлогыг Монгол Их Улс хэрэгжүүлсэн бол 1206 оны МОНГОЛ гэдэг нүүдэлчдийн холбооны улсын хааныг зарлаж байхдаа түүнээс төрөх дараагийн үеийн баатар эрсээ бэлдэх гэсэн ирээдүйгээ харсан том бодлого явуулсан байна шүү.
Өгөөдэй Хааны үед Монголын дайны тактик тэс өөр байсан. Америкийн цэргийн академид хүртэл энэ талаар заадаг гэсэн.
Цаг тооллыг гаргахдаа Жилийн онцлогоос хамаарч хүмүүсийг хооронд нь тохируулах тооны бичгийг бас давхар хийж.
Харш жилтэй хүмүүс хоорондоо суухгүй, бас овог хоорондын цус холбогдохгүй.
Ийм төрийн бодлогод бий болсон шинэ үе бол ур ухаан, хүчээрээ цоройж байсан байх.
Буцаад тус явдалдаа.
Би өөрийнхөө Эмээг Дөрвөд гэж мэдэж байгаа тул би Дөрвөд цусны 3 дугаар үе гэж хараар бодъё.
Мал амьтад дээр 7 билүү 9 дүгээр үе дээрээ цэвэршиж байгаа бол хүмүүс дээр бас ялгаагүй шүүдээ! Ген-ий 98 хувь сармагчинтай адил тул дэлхий гэдэг эволюцийн бусад амьтадаас нээх холдохгүй байх.
Өнөөгийн Монгол улсад Дөрвөд ястан хүн амын 4 хувийг эзэлдэг гэсэн. Тэр хувийг хүн амын тооноос хасъя, үлдсэн тоо нь миний дараагийн эхнэр болж болох хүнээ хайх бус. Би дөрвөд юм бол өөрийн овгоос хүн авбал ёстой өнөөг хүртэл энэ биеийг минь хөгжүүлж амьд авчирсан өвөг дээдэс гаслана шүү дээ.
Азаар овог маань хүн цөөтэй тул дөрвөд бүсгүйтэй санаандгүй гэр холбох магдлал бага.
Манай ээж Халх гэхдээ Эмээ маань Төв аймгийнх харин өвөө маань Архангайх.
Ээж халх цустай тул би Халх эхнэр авч бас болохгүй. Ур удамдаа ч анхааруулна.
Гэхдээ миний хагас Халх нь өөрөө бас өмнө холилдож байсан тул 7 үеэр бодох юм бол 50-ийг 7-д хуваагаад 7.1 орчим хувь нь Халх болж таараа. Хэрвээ Ээж маань 3 дахь үеийн Халх бол бас л тоо бодоод өөрт буй аль нэг ястны хувийг тодорхойлж болно. 100 хувь үнэн байх албагүй ч Ургийн бичиг нь хүмүүсд удмаараа бахархаарай гэж байгаа биш, удамдаа цусан урагаа холбогдсон алдаа байхгүй, эрүүл сайн удмыг хамтдаа байгуулъя гэж байгаад учир юм.
Яагаад 50 хувиар авсан бэ гэвэл миний Дөрвөд Халх хольц их багаас шалтгаалж дээш доож хэлбэлзэх тул дунджийг нь бодсон юм. Аав маань Халх Ойрд гаралтай эхнэр авсан юм чинь, Аавын дээрээс ирсэн 7 үеийн цусанд Халх байгаагүй байна гэсэн үг.
Би хүн амынхаа 90 хувийг эзэлдэг халх удамдаа бэр авч чадахгүй гэсэн үг биш. Учир нь Халх гаралтай ч 5, 6 юмуу 7 дахь удамдаа явж байгаа бүсгүйтэй ургийн холбоо байгуулж чадна. Гэхдээ л эрсдэл байгаа. Энэ үед аз таардаг юмаа гэхэд дараагийн хоёр үед илрэхгүй гэх аргагүй.
Иргэддээ удам угсааны талаар 7 үе гэдгүй юмаа гэхэд ядахнаа мэддэг түвшиндээ ойлголт өгье.
Барууныхан цусны бүлэг тодорхойлж цус сэлбэж болох эсэхийг мэддэгтэй адил бид ураг холбохдоо цусны холилтоо давхар бодолцдог баймаардаа.
Бидний өвөө эмээгийн үе бол цус ойртуулах, хаяа хадрах тухай ярихаас цээрлэж, хүүгээ өөр нутагт бэр хайхаар явуулдаг байсан. Аймаг болж хуваагаад үндэстэн ястнуудыг хольж хутгаснаас өнөөдөр байдал хэцүү байгаа юм.
Өмнөөс нь бэр гуйж ч байсан.
Аав ээжийн үе, комунизмын үеийн эхний төрөлт соёлоосоо холдоогүй.
Тэгээд миний үе, комунизмын 3 дахь үе, ардчилалын нэг дэх үе.
90 оны эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг алдснаас болж Кирил Монголоороо сайн бичиж мэддэггүй, хоорондоо мэндчилэхдээ HI гэдэг.
Соёлынхоо үндсэн нууцыг мэдээгүй. Удам угсаагаар яадаг юм? Шаал хуучны ёс – Орчин үед хүмүүс бие биенээ олохоороо гэр бүл болдог болсон. Тэр бусад зүйл хамаагүй гэж боддог.
Миний эх оронд, Овог аймгууд байгаа шалтгаан нь хоорондоо цус холилдохгүй, шинэ эрүүл удмыг шинээр бий болгохын тулд юм. Энэ нь НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛЭЭ АВЧ ҮЛДЭЖ ДЭЛХИЙ ДАХИНАА ЭРҮҮЛ ЦУС АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД УДАМ СУДРАА МЭДЭХ ЁСТОЙ! гэдгийг зааж байгаа АГУУ ҮНДЭСТЭН!
Миний энэ тэмдэглийг уншаад – Аан, аав ээж өөрийн талаар санаа зовоод найзын удам угсааг асуугаад байсан байна шүү! гэж бодох байх. Манай ахмад үе залуу үетэйгээ өнөө үед хэт холдоод байна. Хэн нь түрүүлж гүүрээ засаж эхлэх хэрэгтэй вэ?
10 жилд байхад заримдаа түүхээ мэдэхгүй хүүхдүүд
– Өө чи Дөрвөд юмуу? гэж байсан. Дөрвөд Буриад, Халх, Баяд гээд бүгд л адил нүүдэлчин удамтай хүмүүс. Нүүдэлчдийн Ургийн Холбооны улс байгуулагдах үед хүчээр болон сайн дураар нэгдэж хамтарч улсаа удирдаж байсан хүмүүсийн удам.
Бие биенээ ах дүү гэж байгаа нь аль нэг үе дээрээ хоорондоо холбогдож удмаа үлдээж байсан байж таараа.
Энэ насандаа Дөрвөд болж төрөөд түүгээрээ учиргүй бахархаад юмуу гутраад байх зүйлгүй. Удамаа эрүүл байлгахын тулд мэдэх ёстой зүйл шүү дээ.
Монголдоо байхдаа Хуучны холбооноос бэр авах магадлалын тухай бодож байсан. 9 үеэрээ цус холилдсон Казах охидууд маш царайлаг. Бие хаа ч сайтай. Орос болон Хуучны Зөвлөлтийн улсуудтай цус холилдсон Буриад, Халимаг болон бусад аймгууд ч гэсэн царайлаг, эрүүл.
Бусад хүмүүст дөрвөд хүнтэй сууна гэдэг хэцүү байхаа.
Хэрвээ дөрвөд бэр болох юм бол гэр бүлээс гадна бүх ах дүү хамаатан саданг мэдэж таниж байх хэрэгтэй. Ах дүүгийн уулзалт, цагаан сарын цуглаанууд дээр үр удмын үргэлжлэлийг бас харах хэрэгтэй. Ялангуяа хүүтэй бэрүүд бол маш чухал. Хүргэн болсон ч ялгаагүй Ахмадын үг тушаал шиг сонсогддог соёлын үр удам тул бас л дагах хэрэгтэй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дүрмийг үндэстэн ястан болгон сэргээх хэрэгтэй,
Ургийн бичгийг шашны сүмүүдийн хамт шатааж, нутгийн болон овог аймгуудын захирагчдыг хэлмэгдүүлээд, тэдэнд байсан харц ардын түүх соёл, нууцыг бас устгасан нь өнөөгийн төөрөгдлийг бий болгоод байгаа юм.
Цөөхөн хэдэн гэр бүлүүд ургийнхаа бичгийг авч хадгалж чадсан. Зарим нь булаад одоо болтол нээхгүй байгаа, гэхдээ хаан нууснаа хөгшчүүлийн захиаасаас мэдэж байгаа.
Тэр надтай яриа өдсөн эгч өөр зүйлүүд дээр ч маш бүдүүлэг байсан ч, тухайн ширээний ард БИ ЦЭВЭР ХАЛХ гэж хэл байгаа нь үндсэрхэг үзлээсээ илүү тэнэгээ гайхуулсан хэрэг юм.
Түүх соёлоо судлахгүй, өвөг дээдсийн сургаалыг сонсохгүй өдий хүртлээ юугаа хийж байнаа? гэж гайхсан.
Хэрвээ хоёр халх хүн суусан бол ургийн бичиг дээр 7 үеийн өмнө гэр холбож байсан тул болж байгаа, эсвэл нөгөө ЗҮРХ СЭТГЭЛЭЭ дагаж байна гэж тэнэгтэж байгаагийх биз. Байгалийн жам дүрмийг хүн төрөлхтөн өөрчилж сурч байгаа ч ГЕН-ий нууц, гайхамшгийг нээтэл хугацаа хэрэгтэй.
Хүний нүдэнд харагдахгүй тийм жижиг биетэд нүд, хамар, ам, бие, эрүүл мэнд тийм байх ёстой гэсэн мэдээллийг шингээсэн байгаа нууцын илрэл бид шүү дээ. Гагцхүү тийм агуу бүтээлийн дунд бий болсон хэрнээ өөрийнхөө онцлогийг ойлгодоггүй. Зөвхөн хоол, эд хөрөнгө, таашаалд автсан хүмүүс л болж хувирлаа.
Би нэг охинтой үерхэж байлаа. Сар болсны дараа гэрийнхэн маань сонирхож эхэллээ.
Хэний хүүхэд ямар удамтай, овог гарал гээд л.
Тухайн үед би залуу ч байж – Нөгөө л ахмадууд үгэлдэгээ эхэллээ гэж бодож байсан. Тэнэг байж билээ.
Манай гэрийхэн танил тал болон хүмүүсээс асуугаад бас миний хэлсэн зүйлүд дээр ярилцаад тухайн охинтой гэрлэж болохыг хэллээ.
Тэрээр буриад овгийн миний мэдэхийн 3 дахь үеийн охин. Гэр бүлийн үүсэл нь эрүүл бас ухаалаг.
Миний шууд цусан холбоонд буриад цус байхгүй байсан тул тэд зөвшөөрснийг ойлголоо.
Цаг тоолол, тоогоор бол зохицуулж болох тул анхаарахгүй байхыг ч хэллээ.
Манай гэрийн гал голомт аавын үг маш чухал байсан. Аав уг холбоог дэмжиж буйгаа шууд хэлсэн бөгөөд найзлаж байсан охины ээжийг нь танидаг тул сайн хүмүүс гэж хэлснээр ээжийн санал ямар ч гарсан хамаагүй гэдгийг ойлгуулсан.
Гэхдээ амьдрал гэж ийм шүү дээ, янз бүрээр эргэнэ.
Ургийн бичиг байхгүй тул дараагийнхаа удамдаа юу гэж хэлэх тухай мэдэхгүй байвал товч мэдэж буйгаа ядахнаа бичээд үлдээгээрэй, бичгээ дахин сэргээе. Онцгой нэгдлийн үед маш өвөрмөц авъяастай хүүхдүүд төрж эхэлснийг би дэлхийг тойрч бадарчилж байхдаа харлаа. Шинэ төрлийн хүмүүс бий болж байна. Хүн төрлөхтний соёлоос хоцрохгүйн тулд энэ төрлийн нийгмийн баялгаа эртнээс олж тогтоогоод хөгжүүлж улмаар авъяасыг нь улсын хөгжилд хэрэглэмээр байна.
Манай ээжийн 3 үеийн удамд халх цус байсан тул би дараагийн удамдаа дор хаяж 4 удам халх цустай холбогдохгүй байхыг анхааруулна. Хэрвээ үнэхээр хайр дурлал гэж эрсдэл хийх гэж байгаа бол тухайн гэр бүлийн удамд хэдэн үед дөрвөд цус байсныг тодорхойлохыг хичээнэ.
Энэ захиагаа ЦЭВЭР ХАЛХ ЦУСАНД ИТГЭДЭГ ХҮМҮҮСД БИЧМЭЭР БАЙГАА ЮМ.
Би энэ хорвоод төрөхдөө дөрвөд овгоор овоглосон бол түүний ургийн бичгийг дагах болно.
Тэгэж байж хойч үеэ үлдээнэ! Хэрвээ хасаг болж төрсөн бол хасаг дүрмээ л дагана. Гагцхүү хасаг нүүдлийн уламжилалд монголын их довтолгооны 2 дахь билүү 3 дахь урсгалаараа Арабаас авчирсан Ислам шашны хууль илүү үйлчилнэ.
Монгол бол олон улс үндэстэн хоорондоо холилдсон Америк, Европ, Азийн улсууд шиг биш!
Монгол бол үүсэн цагаасаа овог гэр бүлүүд хоорондоо ураг холбогдож шинэ, илүү хүчтэй, чадалтай үе гаргахын тулд хамтарч ирсэн агуу түүхтэй улс. Хаад хоорондоо улс төрийн зорилгоор холбогдож байсан боловч, овог аймгууд бие биетэйгээ цусаа цэвэрлэх бодлогыг хэрэгжүүлж байсан гэж болохоор.
Ойрд гэж баруун монголын овгууд Манжуудаас, Эзэн Хааны байгуулж байсан Холбооны улсыг хамгаалахаар тэмцээд иргэдийнхээ бараг 90 хувийг ГЕНОЦИД бую үе удмаар нь хомроглон устгах хядлагад өртсөн юм.
Өнөөдөр Монгол улсын хүн амын харьцааг харж байхад халх үндэстэн давамгайлсан байсан.
Цэвэр Халх хүнд юц гэж хэлхээ мэдэхгүй байна, харин над шиг хагас халх бол өөрийн ургийн бичгээ хар, эсвэл аав, ээж, эмээ, өвөөгөөсөө асууж дараа сууж болох овогоо тодорхойл.
Дөрвөд бэр авах бол маш их завшаан шүү. Дөрвөд эхнэрүүд өөрөөрөө гоёдоггүй найз залуу нөхрөөрөө гоёдог. Хаяа хэтэрхий их халамжлаад эр хүнийг чадалгүй болгодог тал байгаа ч, сайн эхнэрүүд.
Хүний гэрт орсон ч өөрийн гэр бүлтэйгээ холбоогоо алддаггүй. Дөрвөд ястан гэр бүлийн холбоо сайтай тул ургийн холбооны дагвар болж удам угсаа нь бас дагалдаж ирнэ. Хуучин бол овог аймаг улсууд, аюулгуй байдлаа хамгаалахад чухал байсан бол одоо хоёр талаасаа тайлбарлагдаж болно. Нэг нь баахан хамаатангуудтай болж, үл таних хүмүүстэй гудамжинд танидаг юм шиг мэндлэх хэрэг гарна, гэхдээ ганцаардахгүй. Тусламж хүргэний талаас тэр болгон гуйхгуй тул шаналгах зовлон бага, харин тусламж хэрэгтэй бол бэрийн тал дэмжинэ.
Хүн амын ихэнх нь халх гэж байгаа нь Монголд ГЕН-ий маш том аюул учирч эхлэнэ гэсэн үг. Би 16 нас хүрээд пасспорт гэдэг улаан иргэний дэвтэртэй боллоо. Соц үед иргэний бичиг дээр эхнэртэй хүүхэдтэйг шахуу бичдэг байсан тул, маш чухал баримт. Охидуудад амар байсан болвуу. Нэг залуу ирээд найрч гарна. – Чи пасспортоо үзүүл дээ! гээд л азаартуулна. Тухайн үед Эрх Чөлөөний Хувьсгалын эхний урсгал Жамбалсүрэнгийн гэрт гарсан байсан бөгөөд ах жинхэнэ Монгол залуу шиг хүссэн зүйлээ хийж болох эрх чөлөөний төлөө тэмцэж байсан бол, би өөр арга хэрэглэж эцсийн дүндээ 18 настайдаа ганцаараа аялах эрх авч, 25 насандаа дэлхийг тойрох эрхтэй болсон юм.
Тухайн үед аавтайгаа харилцаагаа Persona Non Grata түвшин руу дөхүүлсэн байсан тул уурандаа паспортныхоо материалаа өгөхдөө халх гэж бичүүллээ. Паспорт гэртээ барьж ирсэн баярт өдөр өөрийнхөө удам угсаа, аавынхаа гарлыг үгүйсгэж буй мэт харагдаж байсан ч, хойч үедээ бус өөрийнхөө ирээдүйд аюул учруулж буйд аав маань санаа зовсныг би мэдээгүй юм.
Монголд болж байгаа шиг хүн бүр хүссэн овгийн нэрийг сонгож байгаа бол, угийн холилдож эхлэх гэж буй үндэстэнг замбраагүй холих ажлыг өөгшүүлж байгаа юм.
Хүмүүс ихэнх, цөөнх гэдэг сэтгэлгээнээсээ салаад, өөрийн үүсэл гарлыг ГАЗАР гэдэг материаллаг зүйлтэй холболгүй, удмынхаа түвшинд өгвөл дараагийн 7 үеээ хамгаална гэсэн үг. Бид газар нутгаар хүмүүсээ нэрлэж байсан боловч Монгол гэж нэр гарахаас өмнө дандаа овог аймгаар л хүмүүсийг тодорхойлж байсан.
Ургийн бичгээ хадгалж үлдсэн халх айлууд хэр их байгаа бол? Тэд бас бичгээ сэргээх хэрэгтэй.
Улсын түвшинд ургийн бичгийг сэргээх ажлыг эхлүүлэх тухай зарим нэг хүмүүс ярьж байсан.
Иргэддээ ургийн бичиг, Монгол холбооны улс байгуулагдсан түүх, овог аймгуудын цус сэлбэлт гэдэг талаар маш ойлгомжтой тайлбарлавал улс дотроо үндсэрхэг үзэл, нэг овог нь нөгөөхөө доромжилсон асуудлууд гарахгүй шүү дээ! Нэг хүү нөгөөхөө үүсэл гарлаар нь доромжилно гэдэг өөрийн гэр бүлийн аль нэг хүнийг бас хэлж байгаатай адил шүү дээ! Магадгүй тэр хүүгийн гэр бүл аль нэг үе дээрээ холбогдож байсан л байж таараа.
Замд гарахдаа ааваасаа хүссэн зүйл бол ургийн бичгээ боломжийн түвшин хүртэл үлдээх.
Аав маань өөрийнхөө удамдаа маш их нэр хүндтэй.
Хуучны ёсонд бичиг үсэг тайлагдсан хүн овгоороо хүндлүүлдэг байсантай холбоотой.
Ургийн бичигт алдаа гаргах юм бол магадгүй 9 сар тээж хайрласан хүүхдээ өсөхийг нь харалгүй алдана. Эсвэл түүнийг цэвэршүүлэхийн тулд 7 үеэрээ бусдын цээрийг хүртэнэ. Хүүхэд гэдсэндээ тээнэ гэдэг миний хувьд маш том баатарлаг зүйл гэж бодож байна.
Манай аав, ээж нар үерхэж буй, ханилах гэж буй хүмүүсийн гэр бүл үүсэл гарлыг нь судалдаг байсан нь үүнтэй холбоотой юм байж. – Удамд нь эрүүл бус ухаантай хүн байдаг уу? гэж асууж байгааг хүн бүр сонсож байсан байх.
Насан туршдаа эрэмдэг хүүхдийг өөрийн хамт халамжилна.
Алдаа гаргавал бурхан шийтгэдэг гэж Христийн шашинд байдаг тэр нь энэ болов уу.
Монголын эмнэлэг дахь төрөлтийн түвшинг хараарай!
Төрж буй хүүхдүүдийн 30 хүртэл хувь нь амиа алдаж харагдаж байсан. Аюул болоод байна.
Төр маань улс төрөөсөө түр салаад иргэдийнхээ үүсэл гарал ургийн бичгийг гаргах хэрэгтэй байна.
Хайж байгаад магадгүй Алтан Ургийн хүний цусыг олох юм бол тэрээр хуучны их гүрэнд багтаж байсан бүх аймаг овгуудын шилдэг ГЕН-ийг агуулсан байгаа.
Өнөөдөр энэ үндсэрхэг үзлийг болиод аав, ээж, өвөө, эмээгээсээ ямар үүсэл гарлуудтай холбогдож байсныг судлаж өөрийн гэсэн ургийн бичгээ хийгээрэй! Өөрийнхөө овогтой холбогдож болохгүй гэж хэлж байгаа буруу. Нүүдэлж ирсэн нутгаараа овгоо хийж байгаа ч буруу.
Эзэн Хааны нутгийн овогтой байлаа гээд аюулаас аврахгүй.
Магадгүй ургийн бичгээ боломжоороо сэргээсэн үед улсын хэмжээний анхааруулгуудыг өгж болно. Эсвэл хөх толботой бусад үндэстнүүдтэй харилцаагаа сайжруулж цус ойртох аюулаас сэргийлж болно.
Цус удамшлын нууцыг эрт цагаас мэдэж байсан үндэстэн түүнийхээ нууцыг өөрийн БИБЛИ, КОРАНЫ дайны номтой адил Нууц Товчоондоо бичээд байхад миний тэмдэглэлийг уншаад ойлгохгүй байгаа бол юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Монгол хүн бүр өнөөдөр байгаа бодит мэдээлэл дээрээ үндэслээд дор хаяж 4 үеийн овгийн хольцоо тооцоолоод, тэгээд өнөөгийн өөрийн биеийнхээ хэдэн хувьд аль ястан байгааг тодорхойлоорой!
Хурим хийх гэж буй хүнээсээ энэ зүйлийг сайн асуух нь хэрэгтэй болов уу.
Энэ насыг бус дараагийн 7 үеийн эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа хүмүүс сайн бодох хэрэгтэй шүү!
Кирилл үсэгт хөрвүүлсэн Намухай
January 18, 2010
| 1,789 Үзсэн 

















![china-flag[1]](http://www.amai.mn/wp-content/uploads/2010/04/china-flag1.gif)




Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)
Сэтгэл эмзэглүүлсэн сэрэмжлүүлсэн сэтгэл шингэсэн нийтлэл бн. 40-оод оноос урагш манай ураг тасарсан байгаад би одоо болтол харамсаж явдаг. Гэхдээ Авга-Омбо гэдэг шинэ ураг гаргаад тэрийгээ хөөгөөд хэдэн салаа гаргачихаад байгаа.
Тийм шүү. Би бас сүүлийн үед аавыгыы энэ өөрийнхөө тухай мөн бусдын тухай мэдэх бүхнээ бичиж үлдээгээрэй гэж захиж байгаа. Аавын маань талд нэг ургийн бичиг байгаа. Гэхдээ ургийн бичиг гэж нэрлэдэггүй угийн бичиг гэж нэрлэдэг шиг санагдаж байна. Аавын талын тэр бичиг бол надаас дээш 2 байнуу 3н үе л байдаг. Ээжийн талд тийм зүйл байдгийг сайн мэдэхгүй л байна. Ээж маань буриад аав маань халх ястан.
[...] http://www.amai.mn-c Өмнөх бичлэг: Компьютер хар тамхи шиг Дараахь бичлэг: Таг : 0 [...]
Хэрэйдийнх гэдгээ мэднэ.
чухал,санаж явахад илүүдэхгүй л юм байна.би өөрийн дээд үеээ ээжийнхээ ахаар бичүүлье гэж бодоод л яваад байгаа юм.
чи тэгээд дөрвөд гаралтай эмэгтэйтэй суухгүй гэж байгаа юм уу.чи над таалагддаг одоо тэгээд яах уу?хэ хэ тоглосон юмаа.
бүгдээрээ кириллээр бичихээр сондгойроод яахав гээд уншихад амар шүү.
аав чинь сүрхий хүн байх шиг санагдсан.дөрвөд, увсынхан ер нь айхтар хүмүүс байдаг шүү дээ.чи тэр угсааны хүн байсан нь учиртай байжээ.бахархсан ч яадаг юм бэ.
Durvud undesten gej helj bolohgui durvud yastan gedeg yum. Mongol 2 undesten bdag neg ni Mongol undesten, Kazak undesten gej. Jijig yastanguud niilj baij Mongol undesteng uusgedeg. Tednii neg ni durvud yastan. Ternees Durvud undesten gej horvoo deer baihgui Mongol undesten l gej bgaa shvv. Chinii site-g olon hun unshdag tul ene tal deeree bodoltsooroi hu! Amjilt
amai chi bol jinhen mongol er hun bi chamaar baharhdag shuu
sain bichij bas chalchij surjiinshuu
сайхан бичлэг байна. Бүтэн өдөржин энэ сайтыг уншлаа. Амжилт хүсье…
Ene mochiin mend hurgeye! Bi dorvod emegtei, tsaashlaad ooriin tani aaviin sadan,kazak zaluugiin dundiin buteel yum daa. Eej maani gehdee amidraliin toorogoor suuldee kazak emegtei bolij huvirsan. Bi huvidaa kazak zaluutai suuhiig ermelzej yavdag negen. Gehdee yu bolohiig daan ch medehgui yum. Tsag hugatsaa gej..
Erhem duu Amai sain baina uu.Mongoliin news duulgay.
Odoo Mongold Avatar* kinonii orgil ue bolj baina.James Cemeron wonderful great cinema buteejee.
Avatar*-iig buteehed 200 million $ zaraad odoo delhii dayar garch ehleed 4 doloo honogiin daraa 1.4 billion $ olood baina.
Cameron bol Rembo*-First blood,Terminator*,Titanic*-iig buteesen great producer.
Mongoliin UB hot deh only kinoteatr / 130 hunii suudaltai /achaalalaa daahgui hetsuu baina.Odoo Mongold 500 hunii suudaltai 10 kinoteatr heregtei baina.
Cameron ene kinonii zohioliig 1994 ond Pandorra* nertei bicheed shine chadaltai 3D reality camera* ireeduid garahiig huleegeed baisan baina.
2009 ond iim camere bui bolson tul Cameron ene gaihamshigt cinemag buteejee.Aguu gaihamshig.
ene yostoi jinhene dorvod bichleg bolj, sanaa bol bna shu! teneglel ni ogt taalagdsangui…
yoo chi estoi ner baastlaa, ovoo ehelj baisnaa tas haduuraad yavdag baishte. manai aav dorvod, eej bayad yum. joohon baihad avga ah maani dorvod gedgeeree baharhah estoi gej ih zahidag bailaa, 10 jildee dorvod gej heleed shooluulsan tul icheed halh bolj yavlaa. eej chini bayad biluu? gej asuuhaar uguishte halh gej guriideg bailaa haha. teneg baij, Mongolchuud bas yastan hoorondiin hariltsaan deer ih teneg baisaar irsen. Olon yastan niilj Mongol undesteng burduulj baihad HALH geed yariad baidag… ovog sergeetel bugd Borjigin boloh shahdag. Harin aman yariand soc ueiin gadaadad surdag oyutnuud Mongol=Halh gej yaridag baisan ter ni odoo ch ardiin dund heveer yum shig sanagdsan heden jiliin omno ochihod. Helehed boginohon amar baidgiim uu yadgiin medehgui.
Harin chinii ene tsusaa selbehiin tuld dorvod bolon halh ovgiin huuhentei suuval ovog deedes maani buruushaana gedeg chini estoi hoh ineed hurgelee. Bichseniig chini oilgohiig hicheen ter hurtel unshaad buruu tiishee haduuraad yavahaar chini orhiloo, guitsed unshih husel torsongui. Amihandaa too moo bodood heden uyeeree tsus selbeh melbeh geed yariad baih shig… ovgiin bichig chuhal ni unen, gehdee chamd dorvod halh zahchin yu baidgiin ali negen Mongol huuhentei suuhad tsus oirtoh ayul baihgui shu dee, hol oiriin hamaatnaa anduuraad suuchihgui l bol haha.
baruun aimag ter dundaa hovd aimagat barag 16 yasan baina. neg sumand 2 yasan baina negiigee uzehgui. Umehkee zahchinguud nogoo duul ni bas umkee kalkuud geed. ter sum 3 barigdtai. nogoo barigaadiin huntei bur zahchin huntei suusan hun bi haraagui. Umhee zakchintai suuj bolohgui zahchinguud ni ch gesen umkee halkuudtai suuhgui. nair bolno. huugiin talaas hurimadn ochih uu beriin talaas hurimand ochihuu tom asuudal shuu. soyol ulamjilaa geed nogoo yatsantaigaa suuhgui baih uu ebsel nogoo yasantaigaa suuhuu?
Delhiin II dainaas umnuh delhiin tuuhen deh hamgiin tom hyadlaga bol yah argagui Oiradiig hyadsan yawdal. Manj, har hyataduud Uwur mongolchuud, halhuudaar uursdiih ni garaar Undes ugsaa negt Oiradiig ustguulsan. Ene tuuhees bid surgamj awah heregtei. Har ami, hatad huuhen, chawga, torgonii tuluu aigaad Halhiin noyod, hutagt nar Enh-amgaland hadag barij ochood Halh dagaar orson. Enenees bolj Mongolchuud tusgaar togtnoloo aldan, ustguulah gamshigtai uchirsan. Bid tuuheesee surgamj awch uhaarah heregtei.