2010 1 сарын 16 ны өдөр Макэдон улс Струмица

Ристотой байж байтал хоёр Цыган орж ирлээ. Тэд болхоор Гипсы (гэдэг үндэстэн гэхээр газаргүй, овог гэхээр ургийн бичиггүй. соёл гэхээр өөрийн соёлыг түгээгээгүй )хүмүүс байлаа.. Тэд хоорондоо нэг зүйлийн талаар маргалдаад л. Нутгийн хэлийг мэдэхгүй тул яриаг нь ойлгож буй үгээр нь таамаглахыг хичээлээ. Хоёр зочин мөнгө нэхэж байгаа бололтой.

-Миний дээвэр, энээ тэрээ болохгу байна, мөнгө хэрэгтэй гэж хэлж байгаа мэт.

Би танайхаас хулгайлж байснаас мөнгө гүйсан нь дээр биздээ! Гэж хэлэх үед хүний өмнөөс албатай юм шиг амьдарч байгаа юм шиг гэж бодлоо. Тэд байнга хулгай хийж амьдардаг тул тэдний амьдарч байгаа нутгийн хүмүүс тэдэнд дургүй юм. Харин РИСТО гэж хүнтэй танилцаж байсны ачаар ийнхүү ЦЫГАН хүмүүстэй танилцаж судлах ажилаа хийх боломжтой болж байгаа юм.

Жирийн хүмүүс тэдэнтэй нийлдэггүй, бусдаас тусдаа овгоороо амьдардаг эдгээр хүмүүсийн үүсэл гарал түүхийг маш сайн судлах хэрэгтэй болвуу. Карманаасаа нэгэн зоос шиг зүйлийг зархыг хуслээ. Дээр үеийнх байх ёстой. Энэ зоосны үнийг мэдэхгүй. Хэдэн гр-г ч мэдэхгүй. Би уг зоосыг нь хартал нэг л биш байлаа. Голдоо сүлдний зурагтай латин үсэгтэй дугүй хэлбэртэй хавтгайд нөгөө тал гэж байхгүй, түүний оронд товчны улдэгдэл байлаа. Мөнгөтэй адил байсан боловч хурээгээр нь хээтэй төмрөн чимэглэл мөнгөн зоос гэж бодох бодлоос холдууллаа.

Зочин үүнийг заагаад, энэ цэвэр мөнгө байх ёстой! Гээд л материалын үнийг асуугаад байсан бол, би тухайн зүйлийн учрыг олмоор санагдлаа. Нуурэн дээр нь Латин усгээр бичсэн байсан зүйлийг нь интэрнэт дээр бичээд хайсан чинь 17 зууны үеийн Австро Унгарын зоосон тэмдэгтийн нэг тал нь байлаа. Буцаж ярианд суух үед зочинь нөгөө л хэдэн грамын үнэтэй мөнгө вэ? Гэдгээ ярисаар.

- Хүүе сонсож бай! Чиний наад барьж байгаа зүйл чинь цэвэр мөнгө биш байж магад, бас наадах чинь зоосон тэмдэгт бус хувцасны товч байна. Тухайн үеийн Та нарыг колончилж байсан Атаманы их гүрнийг сөрж зогсоод бус нутагтаа хучтэй тоглогч байсан улсын хувцасны хэсэг байна.

- Хэрвээ энгийнээр бодох юм бол Мэдээж Хаан ийм товчтой хувцас өмсөхгүй, түүнд төрийн сүлдний тамгатай товч байх ёстой. Тэгэхээр тухайн үеийн мөнгөн тэмдэгтийн зурагийг товчинь дээрээ хадсан байсан хүн бол тухайн үеийн европ гэж хэлж болох улсын санхүүг хариуцаж байсан хүн байна шүү дээ!

- Наадах чинь ГРАММ-аар үнэлэгддэг зүйл биш болвуу! Магадгүй тухайн үеийн түүхийн ямар нэгэн баримт ч юм билуу!
Залуу юмныхаа учрыг олж авч болох Интэрнэт гэдэг дэлхийн боловсролын санг ашиглаж өөрт буй зүйлийнхээ түүхэн үнэ цэнийг ойлгож мэдэхгүй байсан нь яагаад ч юм Монголтой төстэй санагдсан юм. Гэхдээ зоосон МӨНГӨТЭЙ холбоотой зүйл байна гэдгийг таамагласан нь бас сонин байсан юм. Юу ч гэж байсан зөн совин нь ашигтай гэдгийг түүнд хэлдэг юм болвуу?

Хуучны Югослав.

Хуучин Югослав улсын сүүлийн амьд жишээ Макэдон улс нь маш нарийн цагдаагийн шалгалттай юм шигээ. Байсан хаягаа бүртгүүлнэ. Таарсан хүн бүр хоорондоо миний тухай ярьж шпион? Гэсэн асуултуудыг бие биенээсээ асууна. Монгол гэхээр Слав хэлийг гадралахгүй гэж боддог юм болвуу? Эсвэл Макэдоноос өөр хаана ч энэ хэлийг мэддэггүй гэдэг юм болвуу? миний тухай миний өмнө бодож буй зүйлүүдээ ярина. Аялаж узэх боломж хүмүүст сүүлийн 20 жил хаалттай байсан тул ийнхүү хаалттай болдог болвуу. 12 сарын 19 ний өдрөөс хуучны Югославын улдэгдэл байсан Сэрб, Монтенэгро Макэдон улсууд шенгэний улсууд руу визгүй явдаг болсонд маш их баяртай байгаа юм. Одоо виз элдэв бичиг баримтгүй шууд пасспортоо бариад л Шенгэний аль ч улс руу чөлөөтэй аялана.
Харин визгүй хил нээгдтэл – Хил нээгдлээ гээд яах юм? Тэртээ тэргүй аялах мөнгө байхгүй юм чинь.гээд байх юм. 20хон жилийн дараа Хүчирхэг нөлөөтэй экс Югослав улсын иргэд европын холбооны боолтоос гарсан ч хөгжлийг иргэддээ үзүүлж заах боломж нээгдлээ, харин хүмүүсийн сэтгэлгээ нь нээгдтэл хэдий хугацаа хэрэгтэй болоо? Төрийн бодлого бас хэрэгтэй болвуу.

Нууц…

Монголчууд бид хэл, бичиг соёлоо түгээхгүй байсан шалтгаан нь бусад хүмүүст яриагаа ойлгуулахгүй байх явдал шуу дээ! Дайн, төрийн эргэлт, гадны тагнуулаас айсан улсуудад байгаа залуу өөрийн сэтгэгдлээ улс руугаа ИНТЭРНЭТ гэдэг хэрэгслээр цаг тухайд нь дамжуулаад байхад байрлаж буй улсын хэн ч олж мэддэггүй! Хаана ч байсан хоорондоо гадаад уг ашиглахгүй нутгийнхаа аялгуугаар яривал хэн ч ойлгохгүй тийм хэл соёлтой!

1 хэлд зориулж тэр олон ул мэдэх цагаан толгойг зохиож эхэлсэн нь төв мэдээллийн санг иргэддээ ойлгуулан нөлөөлөх, дагуулах мэдээллийг гартаа атгах тэмцэл хэр явагдаж байсан нь харагдана.

Буддын шашинд орсон Монгол гүрэн итгэл бишрэлээ үл мэдэх хэлний үсгэнд өгснөөр уусаж эхэлсэн юм. Төвд дүрстэй л байвал ариун байх ёстой! гэж итгэдэг байдлаасаа салах хэрэгтэй! Тэр үсгүүдийн нийлбэрээр Буддын гүн ухаан нь санаагаа хэлээд байгаа гэдгийг анхны Буддын багш нар их гүрэнд ирж байхдаа Монгол Хаанд орчуулан тайлбарлаж байсан хэрнээ, хэзээнээс УМ МАНИ БАДМИ ХУМ гэж ямар орчуулгатайг мэдэхгүй уг тийм хүчтэй ид шидтэй болвоо?

УМММММММ! Гэж 3 энергээ холбосон бясалгал хийдэг тухай ч иргэддээ заагааггүй хэрнээ хийморио сэргээхэд 10 төгрөг үнэтэй болгосон Монголын хамгийн том корпорац Түүхээ сэргээж уншаад Буддын гун ухааныг анх Монгол Их Улсад нэвтруулэхдээ баримталж байсан бодлогоо сэргээх хэрэгтэй. Бизнэсийн үйл ажиллагаа явуулж ашиг олдог хэрнээ татвар төлдөггүй, тэр аж ахуйн нэгж Монголын улс төрд бас оролцсон байгаа тул,Түүхэн дахь байдал давтагдаж байна. Шашиныг яаралтай хуульчилж шашинг улс төр сонгуулийн ажилд ашиглахыг бүрэн хориглох хууль гаргах хэрэгтэй болвуу? Далай багшийн бие тааруу байгаа үед Дундад улсад дараагийн Далай багшийг залахад бэлдэж байгаа, хэрвээ иргэдийнхээ мухар шүтлэгийг хөндийрүүлэхгүй бол улс дахиад гадны мэдэлд орох бэлтгэлээ шашны мухар сүсэг гэдэг зүйлээрээ бэлдсэн байна!

-Энэ амьдралдаа дампуурч байгаа мөнгөгүй хүмүүс дараагийнхаа амьдралдаа яаж ч байсан ингэж гуйлгачин байхгүй! Гээд банканд ирээдүйн мөнгөө хийж байгаа юм шиг шашиндаа нүглээ наминчилж мөнгө төлж байна. Хүн болгонд БУРХАН хуртээлгүй болгож, өөрийн ламтантай холбосноор нийгэм, улс орныг удирдах захирах бас олон улсын харилцаанд оролцох эрхийг шашин маш бодлоготойгоор олж авсан байна. Түүх байнга ямар нэг хэмжээгээр давтагдаж байх юм.

- Хичээлийнхээ шалгалтанд бэлтгэлгүй ирчихээд – Би бэлдээгүй, учир нь өнөөдөр миний харш өдөр байсан гэж хэлж байгаа бол галзуурмаар санагдаж байсан. Би хичээлээ хийгээгүй бол өвчтэй байсан эсвэл нэг юм зохиох байх, гэхдээ Зарим жилтэй хүмүүс харш өдрөө шалгалт өгөж болохгүй гэж хэлж байгаа бол ёстой …. Пад.

- 21 оны хувьсгалаас хойш капитализм гэж муухай, хүн гудамжинд хоолгүй ажилгүй байхад хоолтой хэрнээ тоохгүй өнгөрдөг. Дандаа мөнгө боддог! Гэж 3 үеэрээ жигшиж байсан нийгэм руу буцаж усэрч ороод дээрээс нь өмнө нь хориглоод байсан шарын шашны мухар сүсгээ соёл гэж андуураад аваад үлддэг давхар дампуурлын замыг сонгосон байгаа. Алтан ургийн их тэмцлээс, холион бантан хутгаж байгаад цэвэр гарсан Буддын мухар сүсэг төрийг гартаа авсан.

21 оны хувьсгалыг манай залуус зохион байгуулаагүй байсан бол Төр улс нь тохиноогүй дөнгөж Манжаас чөлөөлөгдөж түүний их нутгийг үргэлжлуулэн захирах хусэлтэй цэргийн нэгхэн ангид улсаа тэмцэлгүй шууд өгөхгүй байсан. 200 жил янз бүрийн овог аймгууд улсаа сэргээх гэж тэмцэж байхад, хүлээж чаддаг өмнө зүгийн суурин соёлын ХАН үндэстэн Манж гүрнийг дотроос нь идэж унагаад Монголыг бас мэдэлдээ авахыг хүссэн. Гэр бүл бүр нэг лам хүүтэй байх ёстой! Гэж хүн амын үржлийг амьдралын дараах амьдрал гэдэг үлгэрээр үгүй хийж, Нүгэл хийнэ гэдэг гэр бүл эх орны аюлгүй байдлын төлөө тэмцэх үед үйлчилдэггүй гэдгийг тайлбарлаагүй юм. Шашны төвууд гэдэг бол сонгуулийн штаб гэсэн үг.

Иргэдээ захирч баяртай хүлцэнгүй байлгахыг хусэж байвал ташуураар барахгүй! Сэтгэлийг нь эзэмдээд түүгээр нь захирч болно. Захирагч шашинтай харилцаагаа сайжруулснаар шашны тэргүүн болох Далай багшийн мэдэлд нүүдлийн овог аймгуудын нэгдсэн улс орсон түүх өнөөдөр дахиаад л давтагдаж байна.

Үндсэн хуулиа баталсан өдөр бол улсаа ухааралгүй өгж болно гэж заадаг мухар сүсгээс салсан өдөр гэж бас баярлаж болох юм.. Байгаа зүйлийнхээ учрыг олохгүй, зах зээлээ бодохгүй өнөөдөрийн хоолны мөнгө олох гэж бодож буй цыган залуугаас сургамж авч өөрсдийгөө бодох хэрэгтэй Газрын баялаг, улсын энэргийн эх үүсвэрийн аюлгүй байдалд анхаараад байгаа хүмүүс, хөрөнгийнхөө эх үүсвэрээ өөрийн ГАЗРЫН БАЯЛАГ-аасаа авъя гээд шууд олох орлогыг тоолоод байхюм. Дэлхийн энергийн хоёр дагч том хэрэглэгчийн хажууд байгаа бид, өнөөдөр байгаагаа зараад маргааш өлсөх сонголтыг хийгээд байгаа ч юм шиг.

Дэлхийн энерги болон цэвэр усны нууцийг өөрийн эдийн засаг иргэдийнхээ хэрэглээнд авч улдэх сонирхолтой байгаа дэлхийн геополитикийн тэмцэлд Монгол яг хаа байнаа? Гэдгийг таамагласан хүмүүс манай төрд байгаа гэж найдаж байна. Дараачийн 50 жилийн дэлхий дахь Энергийн нөөц, хүнсний нөөц тэгээд хамгийн гол нь Цэвэр усны нөөцөндөө тооцоо хийгээд, түүнд монгол түмний бэлдэх хөтөлбөр боловсруулах чухал байгаа. Байгалын баялгийн үнэ амин судсыг барьсан байгаа улсын Төрийн мэдлийг барьж буй хүн

– Энэ хямрал биднийг оролдохгүй гэж мэдэгдэж байсныг уншаад гайхаж байж билээ. Дээрээс нь дэлхийн нэгдүгээр улс руу дүрвэж улсынхаа иргэдийн амьдралыг тэтгэж буйг ч бас мартсан байгаамдаа… Дэлхийг захирагч улсууд хөтөлбөрөө нээлттэй мэдээллийн санд тавьсан байгааг уншаад урьдчилан таамагласан хөтөлбөр сэтгэж чадахгүй хүмүүс амин чухал санхуугийн судсан дээр сууж байгаа юм биш биз? Зөвхөн барааг авч зарах бус урьдчилан зах зээлийг нь судалдаг оюун ухааныг хүмүүст суулгая. Бас мухар сүсгээс иргэдээ хамгаалъя!

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Amai bi chamaig sain gej bodoj bdg shuu
bi zardalaaraa cham deer ochwol chi hamt aylahuu bi ooriinhoo zardaliig daah bnoo hariu bicheerei

nyamka wrote on 2010/01/17 - 01:58
#2

tiim shu, sain analiz hiisen bna, daanch oilgoh hun bhgvi eee mongold, oilgoson ch zagas shig duugai suuna, eswel oilgoson busad neg n uchirgui orilj charalj, ulsoj tsangaad chuluu shidne, za neg tiimerhuu…

ariunaa wrote on 2010/01/17 - 21:22
#3

I wanted to keep up with your adventures, but Google Translate says:
“We are not yet able to translate from Mongolian into English.”
:-(

Joel wrote on 2010/01/18 - 01:03
#4

bayarlalaa naiz mini.bi lav ene taliin oilgolt muu bjee.comment-s harahad oilgodog,sonirhoh hun baga bna.tsaashdiin aylald chini amjilt…chamd olon huni +energy tsuglag

erdenebaatar wrote on 2010/04/17 - 22:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.