2010 оны 1 сарын 14 ны өдөр. Македон улс Струмица хот

Дэлхийг тойрч, улс үндэстэн хүмүүсийн амьдралыг харж судлаж байхдаа заримдаа маш сонин тохиолдол хүмүүстэй учирч байх юм. Европын холбооны гадна Монголтой төстэй виз болон эдийн засгийн хямралд байгаа Македон улсад учирсан Ристо болон Эва хоёр бол миний амьдралын түүх судлалын нэгэн том олдвор юм.

Ялангуяа Ристо. Гэдэг 56 орчим настай хурц ногоон цэнхэр чонон нүдтэй өргөн хөмсөгтэй том биетэй энэ хүн миний мөрөөдлийн улсын амид жишээ байсан юм.

Македон улсруугаа 2 дахь удаагаа ирэхдээ 2 төрлийн судалгаанд анхаарлаа.

Нэг ажил нь энэ хүнийг ойлгох, түүний амьдралын туршлагаас тухайн үеийн хүмүүсийн амьдралыг мэдрэх юм.

Гадаадад буй өөрийнхөө элчин сайдын яамны хаалгыг онгоойлгохгүй болохоороо өшиглөөд – Хүүе! Та нар бидний татварт төлж байгаа мөнгөөр цалинжиж байгаа юм байж яагаад нэг иргэнээ хүлээгээд авчиж чаддаггүй юм! Гэж загинчихдаг хүн.

70 оны үед Иргэн нь төрийн апаратруугаа эрх мэдлээ төвөггүй илэрхийлж байдаг тохиолдол Соц нийгэмд Югославаас өөр улсад байсан эсэхийг мэдэхгүй. 82 онд Косово гэдэг тухайн үедээ эдийн засгийн сул бүсэд барьсан айлын барилга харсан Америкийн болон европын ХОСЭ тай адил байсан бөгөөд, тухайн үед удаан хугацааны зээлээр өөрийн хосэтай болгох бодлогыг улс нь дэмжиж байж.

Миний хүсэн хүлээж мөрөөдөж байсан Югослав улсдаа арван хэдэн жилийн дараа ирэхдэээ нүд халтиртлаа уйлж байсан. Зөвхөн Монголчууд бус хуучны соц нийгмийн бүх улсууд очиж амьдарч үзэхийг мөрөөддөг улс маань 7 хуваагдаж хоорондоо байлдаад, хүмүүс бие биенээ зүс царай буюу үүсэл гарлын жишээгээр бус шашинаар ялгаварлаж устгасан байсан.

Газарзүйн байрлал уу? өөр юунд байгааг одоохондоо ойлгоогүй ч энэ нутгийн хүмүүсийн бие галбир зүс царай үнэхээр гайхамшигтай. Хүнд дайн болж байсан хотуудад иргэд нь али хэдийнээ баруунжиж европын хотуудын жишигрүү орсон байсан ч – яагаад нэг улсын адил хүмүүс хоорондоо бие биенээ ингэж устгаваа? Гэсэн асуултаас зайлс хийж байгаа нь анзаарагдаж байсан юм.

Ристо бол нутагтаа зартай БУУ, зарим хүмүүс туунийг ХИППЫ ч гэдэг.

Гэхдээ амьдралын туршлагө, энергитэй харьцаж байгаа байдлаас нь Монгол хүний хувьд БУУ гэж тодорхойлж болохоор.

Тэрээр өдөр бүр залуу үеийнхээ адал явдал түүхээ яриж, сурсан хэдэн нотудаа гитар дээр давтан тоглоно. Галаа сэргээчихэнэ, гэрээ цэвэрлэнэ тэгээд л юм бодож сууна. Орсон гарсан хүмүүсэд адал явдлаа насан туршдаа ярьдаг нэгэн хөгшин болбол яанаа? гэсэн бодол ч түүхийг харахад төрсөн юм.

Насан туршдаа аялаж байгаад ингээд гэрээсээ гарах хүсэлгүй хүн болгосон нь аялалын байнгын хөдөлгөөн тулах цэгтээ хүрсэнийх байх. Би холын замаа хүчээр дуусгах гэж зүтгэж байгаад шинэ юм сурах, мэдрэх гэдэг зүйлээ зөвхөн тоо болгох аюултай юм байна гэдгийг ойлгосон.

Би 4 жил замд байхдаа ядарч, сэтгэлээр унаж байхад гэрээсээ гараад 10 жил гаруй зам дээр байсан хүч юу байваа?

Гадна төрхөөрөө үсээ хойноо сүлжсэн, ковбой малгай тавьсан яг л Америкийн уугуул Индянчууд шиг, гагцхүү ногоон хөх чонон нүд нь түүний үүсэл гарал европоос гэдгийг илчлэнэ. Залуудаа нэлээд эршүү, бас хүүхэмсэг байсан нь залуугийн зураг бас адал явдлаас нь сонсож болно. – Нэгэн хүүхэн хэвтээд тэнд байсан залуучуудаас – Миний нуруун дээр дардаа, таалагдсан хүнээрээ массаж хийлгэнэ гэж хэлэх үед маш зөв дарж тэр хүүхнийг авч байсаншдээ! Гээд л яриж гарна. Гэхдээ эхнэртэй болсон цагаас хэзээ ч эхнэрээ араар тавиж байгаагүй гэж хэлнэ.

Нөхцөл байдлыг цаг тухайд нь зөв шийдвэрлэж чадаж байсан нь аялсан улсуудын нэрнээс харж болно. Миний хүндэтгэлийг хүлээсэн өөр нэг шалтгаан нь эхнэр хүүхдийнхээ төлөө амиа ч өгөхөөр. Эр хүн гэж тийм л байх ёстой байхаа.

Тэрээр миний хувьд яг л амьдралынхаа ирээдүйг харж буй мэт санагдсан.
-би үнэхээр энэ их холын замаасаа сүүлдээ ядраад шинэ юм үзэх сурах хүслээсээ насан туршдаа залхах гэжуу? Одоо ч гэсэн хааяа шинэ хотод ирээд хэд хоног гарах хүсэлгүй байдаг.

Ристог нутгийхан бүгд мэддэг.

- Би аль ч улсын хуулийг сахидаггүй! Би хүний ёсыг дагадаг! Гэж хэлэх дуртай.

Гудамжинд хоолгуй яваа нохойг гэртээ дагуулж ирээд тэжээнэ.

Гагцхүү өдөр бүр өөлрүү цуг дагуулж явдаг нохойг нь сагсуу жолооч машинаар мөргүүлж хэвтрийн байдалд оруулах үед сэтгэл нь өвдөж, байнга түүнтэй харилцан хоолоо ч хувааж иднэ.Тийм сэтгэлтэй хүн.

Ядарсан Цыган буюу Гипсы найз дээрээ очихоороо хүүхдүүдэд н ямар нэг амттан эсвэл мөнгө өгнө. Энэ хүн хэдийгээр Македонд төрсөн ч зуүх сэтгэл нь Монголтой холбоотой ч юм шиг санагдаж байна.

Гэр орноо байнга цэвэрлэнэ. Орж ирсэн зочиндоо амтад лимонтой цайгаар дайлна.

Зөрсөн хүмүүстэй мэндчилж, энх тайвныг эрхэмлэж байна гэж байнга инээмсэглэнэ.

Дэлхий дахинаа юу болж буйд огт сонирхолгүй, мэдлээ гэхэд стрессын нэмэр гэж боддог байх.

Дэлхий хоёр хуваагдаж, Коммунист бүлэг капиталиструу явах хаалттай, харин Капиталист бүлэг коммунист бүлэгрүү орох хориотой тэр үед Югослав гэж төмөр торны алч талруу нь харайж чаддаг улс байж.

Югослав нь 3 дагч буюу эвсэлд үл элсэх холбоотой бас андын холбоотой байсан тул уг пасспортыг атгасан байхад дэлхийн улс орнууд маш нээлттэй байж.

Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрийг туулж байгаад амьдрахыг сонгосон улсуудын нэг нь Австрали байсан бөгөөд бух замынхаа дараа гэрээс илүү сайхан газар үгүй ойлгосон болвуу.

Том гэдэстэй Эхнэртэйгээ замын аялалыг хийж байсан түүхийг сонсох үнэхээр гайхамшигтай.

Хэрвээ энэ улсад ухаантай хүн байсан бол дэлхий үзэл бодлоороо хуваагдсан байх үед дэлхийгээр аялаж улс орнуудын амьдралыг газар дээр нь харицуулах боломжтой байсан Ристогийн тэмдэглээр Македон улс өөрийнхөө Марко Пологоо зарлаж болно шүүдээ!

- Нэг удаа австралид мөнгөгүй болчихоод гудамжинд мөнгө гуйгаад сууж байтал нэг баян хүн ирээд 1 цент тавьсан тэгээд – 100 хүн нийлүүлбэл 1 доллар болно1 гэж байгамдаа… Ж

- Нэгэн удаа азид хээр газар жирэмсэн эхнэр Эватай замын унаа удаан хүлээтэл, ганц таарсан автуус нь Гэлэгмаа нарых байсан гэсэн, тэгээд газар дөхүүлж туслах тухай асуутал нөгөө хэд нь – энэ ариун үйлсийн төлөө явж байгаа тул хүүхэдтэй бүсгүйг авмааргүй байна! Гэж.

Ариун зүйлийг хамгаална гэдэг хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах байтал хээр хаяад явж байдаг… гээд л үглэнэ

Тэрээр амьдралдаа хийсэн алдаа оноо туршилтуудаасаа надтай хуваалцаж миний судалгааны ажилд их хувь нэмэр болж байгаа юм.

Ристогын түүхийг сүүлд үргэлжлүүлнээ.

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

sain bna uu ta taniig odor bolgon l uzehiin uzeh tusam sonirholtoi yum garagdagt bayrlalaa. erdemt hun daruu gegcheer hun ih yum medeh surah tusmaa l negel oor tsaanaal hundelmeer bishermeer boddog gedeg ta ch gesen iim boloh bha. bi tanii blogiig olsonoos hoish tanitai hamt delhiig toiroh aylald chin tsug ywaa shuu. iim amidrald oir talaas n niitelj heniich haragui yumiig sonorduuldag chin estoi goe tand chin setgeleesee amjilt husey.

hatnaa wrote on 2010/01/15 - 13:49
#2

хүн байгаль зэрэг зүйл бичихдээ зураг хөргийн бас боломжтой бол тавьж байгаарай
баярлалаа

TJ wrote on 2010/01/15 - 17:03
#3

amai bi buh zardalaa daana chamtai mor zeregtsej bolohuu

nyamka wrote on 2010/01/17 - 02:00
#4

Ene Gipsi nuud ih hetsv shde, erdoosoo huuhed bhasa guilga guih hicheeld sursan humus, teged ih zalhu, ajil hiihgui zowhon huuhed gargaj guilga guina, eregtei n gudamjind henii ch medehgui hogjim toglono, eosoti balarsan ulsuud. Bi amidralda neg ch amjiltand hursen mundag tsigaaniig sonsoj bgaagui!Saihan zaluuhan busgui tsewerhen huwtsastai neeh ch turanhai bish, ew eruul , 2 nud 2 gar 2 hol tolgoi n bairandaa bga mortloo guilga guihaar vneheeriin dur gutmaar bur dotroo bol nulmij haymaar sanagdana geech.
Nyamka, chi yasan shanalgaatai yum be, ter omnoh article-uudig unshaagui yumu? gantsara ayalj bga bolhor zamiin unaa oloh ene tert ih amar gej bsan shde. Tegeed ch Africa bol zailshgui vzeh eostoi bas hetsv n teged africa duussan hoino yah geed bgan. harin mongoo sain hadgalj bgad sain wikipedia unshad teged gantsara garahgui yu.

ariunaa wrote on 2010/01/17 - 21:42
#5

Bichleg chin udur ireh tusam ulam oilgomjgui bolj bna. Ug n neg heseg ih aytaihan nairuulgatai, unshihad sonirholtoi urnultei bichleg tavidag bsan yumsan odoo yachivdaa Zoloo. Zarim neg uguulberiig bur oilgohoo ch bailaa.

Jishee n: …”sudlaj baihdaa zarimdaa mash sonin tohioldol humuustei uchirch baih yum.”

Iimerhuu bdaltai bichij bolohgui shdee. Zaaval super zuv bichgiin durmiig barimtlah alba bhgui l dee. Gehdee l heleh gesen sanaagaa baga angiin huuhdiin zohion bichleg bichih hemjeend bicheed niitleed bj bolohgui bizdee. Muulah gesengui zugeer l nuhursug shuumj hellee.

bi wrote on 2010/01/18 - 22:36
#6

Philosophodoj l bg um blgui de. er n chinii bichleguudiig unshaad energy avdag shuu.

bg wrote on 2010/01/19 - 03:35
#7

#5-тай санал нэг байна.

Tsolmon wrote on 2010/01/28 - 15:40
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.