post Категори: Шинэ санаа /New Idea/ post 3 Сэтгэгдэлтэй post2010/01/15 | 2,567 Үзсэн

2010 оны 1 сарын 14 ны өдөр Македон улс Струмица

Монголчууд буюу өнөөгийн Монгол пасспорттой хүмүүс бид маш төөрсөн үе гэж би боддог.

Байгалийн өөрчлөлтийг жарнаар мэддэг хэрнээ нийгмийн өөрчлөлтийг 60 ны дотор таамаглаж чадахаа больсон байдаг.

Саяхан Улс тунхагласны баярыг харлаа.

Хүмүүс бие биенээ харахаар л цугласан мэт.

Яг ямар учиртай баярын тухай ямарч ойлголтгүй хүмүүс бас байсан.

- Өө нөгөө үндсэн хуулиа баталсан өдөр!Гэж
Залуу үе нь ахмад үеэсээ илүү мэдэж байсан. Залуу үе илүү мэдлэгтэйдээ бус Интернэт болон мэдээллийн хэрэгсэлд ойр тулwww.olloo.com оос чюмуу олоод уншчихаж байгаа.

Ахмад үеэс энэ баярыг хэрхэн тэмдэглэж байсныг асуугаарай! Бараг мэдэхгүй шахуу өнгөрөөж, гадаадад сурдаг амьдардаг хүмүүс л бяцхан баяр хийж байсан шүүдээ!

Харин одоо энэ баяр маш чухал болоод гараад ирдэг.

Яагаад гэнэт чухал болвоо?

Та өөрөөсөө асуудаа? Энэ баярыг мэдхүү?

АЛТАН УРАГ…

803 онд дэлхийн түүхэн дахь анхны холбооны улс байгуулагдсан юм.

Өөрөөр хэлбэл -АЛТАН УРГЫН хүн их улсыг удирдах эрхтэй!

Гэж Алтан ураг гэдэг нь Чингис хаан төр улсаа тунхаглахдаа бух овог аймгуудын гүнжүүдийг дагвар болгон авсан.Улс төрийн хэлэлцээр шиг.

Хааны олон эхнэрүүд хаанд хүүхдүүд төрүүлж байсан бөгөөд тэр хүүхдүүдийн хэн нэг нь , хамгийн хүчтэй ур ухаантай нь НҮҮДЭЛЧДИйН ХОЛБООНЫ УЛС-ын тэргүүн буюу хаан болох ёстой юм. Тэрээр дараагийн ханд өөрийн ах дуу удмаа үлдээх эрхгүй, учир нь түүхэн цаг бүрт энэ цус шинэ хүчээр сэлбэгдэж байх ёстой тул. Өөрийн удмын хүнтэй ч гэрлэж болохгүй шүүдээ! Тэгэхээр ялтачгүй бусад овог аймгуудын аль нэгнийг сонгоод улсаа хариуцуулна шүүдээ! Буруу зүйл хийж Хол залагдах юм бол тэргүүлэгчээ дагаад овог нь үл мэдэх хол нутгийг захирхаар нүүнэ.

Галынхаа хажууд, Эх нутагтаа төрөө залаад үлдэх хүсэлтэй олон овог аймгууд хэрхэн хоорондоо өрсөлдөж байсан болоо? Хамгийн сайн бүх, дайчин, ухаантан, сайн морид гээд л.

Наадамд ганц ч удаа түрүүлдэггүй овгоос гаралтай хаан гэж байх ёсгүй тул чадах бүхнээ л хийнэ.Өнөөдрийн наадамт түрүүлж байгаа хүлэг нь тэмцээнийг ялагч бус, Монгол болон өмнөх бүх нүүдэлчдийн үеүүдээс хамгийн сайн удмын сэлбэлтийг хийж чадсан жинхэнэ Монгол удам аль нутагт байгааг тодорхойлж байгаа юм.

Харин нөгөө талаасаа Бурхан буюу БАЙГАЛЬ ДЭЛХИйН хамгийн хүнд цаг агаарын шалгуурыг давж чадсан хурдан хүлэг болон давсан ногоон ургамал хоёрын холбоо юм. Наадамд тэргүүлсэн Хөлөгний нутаг нь тухайн жилийн хамгийн сайхан энергитэй ЭКО нутаг юм байна гэж ойлгоорой!

Олон эхнэрүүд дотроос хамгийн ухаантай, хамгийн тачаангүй байхын тулд эхнэрүүд дотор тэмцэл байсан л байх, тиймээс их хатан гээд өргөмжил ахмадад нь өгөөд бусдыг зохион байгуулна.Шинэ хаанаа дагаад түүний овог аймаг Нүүдэлчдийн тухайн үеийн өндөр зохион байгуулагдсан Их улсыг удирдах ажлыг хариуцана.

Монгол улсын түүхийг харах юм бол ямар овог аймгууд хэрхэн улсаа хариуцсан, хэн ноён түшмэд улсаа худалдсан, ямар хаан хорлогдсон!Гээд л бүх жишээнүүд байгаа.

Төв азийн нүүдэлчин овог аймгууд бас өөрсдийгөө алтан ургых гэж Чингис хааныг шүтдэг шалтгаан нь бас тэр юм. Нүүдэлчдийн улсыг байгуулахад оролцож бэрээ өгөж хүү төрүүлж өгж байсан овог аймаг бүр МОНГОЛ буюу Европын холбоо шиг Нүүдэлчдийн холбооны түүхийг хуваах ёстой юм.

30 аад оны хэлмэгдүүлэлтийн үед маш олон айлууд ургийн бичиг болон бурхнаа янз бүрийн газар нуугаад өнөөдрийг хүртэл нээхээс айж байгаа гэсэн. Заавал шүтлэгтэй хүн байх ёстой гээд байгаа. Тэдгээрийг нээх улсын хэмжээний бодлого явуулбал түүхэн маш сонирхолтой материалууд олдох болно!

Магадгүй арчигдсан түүхийн баримтууд гарч ирэх ч юмуу!

Монгол холбооны хамгийн суулийн салалт бол Буриад аймаг юм, Социалист үзэл баримтлалыг хуваадаг СССР гэдэг Зөвлөлт холбооны мэдэлж шилжсэн. Тавин хэдэн онд. Харин хол хэрнээ Нүүдлийн их улсаа үгүйлж буй ганц овог бол Халимгууд юм!

Алтан ургийн хүнд гар хүрэх цээртэй байсан, тиймээс овог аймгуудын дайнуудад тэд дандаа амьдаар олзлогддог байсан. Харц ардаас хэн ч гарах хүрэх зүрхгүй тул.

Гадны хаадыг бас Алтан ураг гэж хүндэлж байсан жишээнүүд байгаа.

Дайсных ч байсан хамаагүй Алтан Ургын хүнд гар хүрсэн хүний гэр бүлийг хүйс тэмтрэнэ. Учир нь Хоолбооны улсын дүрмэнд тэгээд заасан байгаа тул. Эс тэгвээс бусад овог аймгууд тэнгэрийн хууль сахихийг хүснэ.

Алтан урагт гар хүрэхдээ дандаа ХОР хэрэглэнэ. Улсын хүн амын үндэсний хэрэглээ нь Мөнгөн аяга болтлоо. Дөрвөн уулаа тахиж байна гээд бөгжтэй хуруугаа сархадад хийдэг болтлоо соёл хөгжих ямар айдас байсан бэ?

Тухайн үед Монгол хаад Хан болон бусад ургамал нууцтай холбоотой үндэстэнгүүдтэй харилцаа муу байсан тул байгалийн хор гэдэг зүйлийг мэддэг хүн дотроосоо байсан байх.

Яагаад гэнэт ХУБИЛАЙ хаан нийслэл шилжүүлээд иргэний дайн эхлэх үед төрийн шүтлэг болох ТЭНГЭР бурхны хуулийг дагадаг улсаа буддын гүн ухаанруу оруулсан бэ?

Улсын шүтэж байсан шүтээнд уг цусны гаралын талаар, яагаад хамгаалах талаар маш тодорхой зүйлүүд байсан. хамгаалахын тулд энэ олон хүн амь насаа гарздаж байгаа алтан ургийн хүнд гар хүрвэл тамд унадаг байсан биз.

Төр улсынхаа эсрэг явсан, эсвэл иргэний дайны үед баригдсан Алтан ургийн удамтай хүнийг хивсэнд ороож байгаад 1000 адуу давхиулж байгаа нь нэгт, нүгэлтэй хүний цусыг бурхан ээж дэлхий дээрээ унгахгүй гэж, хоёрт Монгол хүний хийморь болсон Морь давхиулж байгаа нь байгалаас шийтгэж байгаа шийтгэл юм. Үүний дараа амид үлдэж байсан түүхийг уншиж байгаагүй юм байна.

Хааны олон жилийн сургалт, ажиглалтын үндсэн дээр дараагийн хаанд өргөмжлөгдсөн хүн бол хажуудаа хэнийг байлгах тухай маш нарийн бодлого багаасаа боловсруулсан байгаадаа. Хаадын мөнгөн аяганд орж буй дусал бүрт хор байж болох магадлал ихтэй тул.

Монголын 3 их хааны дараах үеийн хаад бол цаг бус амиа алдах бол замбраагаа алдсан.Монголын айлуудад байдаг хаадын календариа хараарай! Зарим нь бараг маргаашнаа бурхан болж байсан биз.

Нүүдлийн нийслэлийг сууринруу шилжүүлснээс болж Монгол гүрний задрал эхэлсэн. Хубилай хааны сонгосон амьдралын хэв маяг нь Тэнгэрийн элч хааны захиасаас тэс өөр байсан тул. Их Хурралдайн зарчим алдагдаж, тал бүрт өөр хаад бий болж, улмаар улсын иргэдийн овгуудын дунд итгэл тогтворгүй болсон. Нүүдэлчид амьдралынхаа туршид малын 7 үеийг харж ойлгож байгаа тул, хүний удам 7 дахь үе дээрээ цэвэршдэг юм байна гэдгийн ойлгож байж.

Тиймээс овог аймгууд болж хуваагдаж газар нутгаа захирахдаа хүн амынхаа цус холилдуулахгуүй байх бичээсийг маш сайн зохион байгуулж байж.

Хаяагаа Хадрана! Гэдэг бол нэлээд муу зүйл болж байгаа юм. Өвөг дээдсийнхээ тоолж бичиж уламжилж ирсэн уламжилаа хүндлэхгүй, хойд үеийнхээ эрүүл цусанд аюул учруулж, удмаа мөхүүлэх түвшны нүгэл хийж байна шүү! Гэж байгаа юм.

Харамсалтай нь бид түүнийгээ устгасан, гэхдээ хадгалсан байсан ургийн бичгийг хараад МОНГОЛ БИЧИГ ЯАГААД БОСОО ГЭДГИйГ ОЙЛГОСОН ЮМ!

Ургийг үүсгэсэн хүний нэрнээс доош үр удмыг нь бичихэд ялтачгүй дээрээс доошоо бичдэг бичгийг хэрэглэсэн. Тэгэхээр Монгол Их Улс байгуулагдахдаа юуны түруунд иргэдийнхээ хооронд цусны солилцоог зохион байгуулттай хийх бодлогыг баримталсан байншдээ!

800 жилийн өмнө бүх иргэдийнхээ гэр бүл эрүүл удамдаа анхаардаг иргэдийн бүртгэл бичигтэй байсан өндөр хөгжилтэй соёл иргэншилт улсын иргэн гэдгээ ойлгож эхэлсэн хүн юу гэх болоо?

Улсуудын түүхийиг харж байхад бид бараг хамгийн сүүлийн ургийн бичгийг цус сайжруулах түвшин дээр хөтөлж байсан үндэстэн байна. Нэг хүн төрхөнд хэр их магдлалтай билээ? 60 нас хүртлээ амид үлдэнэ гэдэг… тэгээд үр удмаа үлдээнэ!

Аавынхаа нэрийг дээрээ бичдэг үндэстэн зүүн талдаа бичиж эхлэхдээ ГИйН гэдэг дагварыг хадгалсан юм. Хэний удмаас гаралтай вэ? Гэсэн холбоос тайлбар юм. Латин болон Англи хэл давамгайлж буй өнөө үед Латинаар бичигдсэн Аав хүүгийн Нэрийг ялгаж мэдэхээ болилоо.

ГийН гэдэг утгыг ашгилахаа болисноос!

Коммунизм ургийн бичиг, Монгол бичиг тэгээд түүхэн бичгийг устгахдаа газарзүйн буюу овог аймгуудын хилийг холиж хутгаснаас болж өнөөдрийн Монгол улс Яг Африк тив шиг болоод байгаа юм.Төр улс гэж зүйлийг мэддэггүй харц ардыг төрд гаргаснаас болж олон жарнаар бодлогтойгоор хийж ирсэн овог аймгуудын газрын зургийг хүмүүсийн хамт хольж хаясан билээ.

Уг Ургийн бичгийн талаар сонссон гадныхан хүртэл шүтэж байсан.

Зөвхөн өөрийн гэр бүл үр удмаа мэдэхийн тулд бус, бусад овог аймгуудтай хэрхэн цус холбогдсноо хүртэл тооцооолж, шинээр гарсан хүүхдийг бага дээр нь он сар тооллоор нь холбож сүй тавиж цусаа цэвэршүүлэхээс гадна цаашдаа ургийн буюу хүчний холбоогоо байгуулж байсан юм.

Өөр аймагт бэр өгөхдөө хэзээ нэгэн цагт хүү төрөх юм бол ээжийн удам угсааг хамгаалах үед хэрэг болно. Хэрвээ Алтан Ургийн хүнд бэр болгох юм бол бэрийн дараагийн удам ИХ ГҮРНИйГ ЗАХИРАХ ногоон карттай болно.

- Танай Чингис хаан чинь багадаа ахыгаа алсан алуурчин шдээ!

Гэж хэлэх үед – Чухал удмын, хааны хүү байх бол маш хэцүү учир нь бусад бэрүүдээс гарсан хүүхдүүдийн тэмцлийн дунд амьд гарч тэгээд хаан болох ёстой.

Их Хуралдайн таашаалыг хүртэж байж төрийг эсвэл аймгаа захирах ёстой. Бусдыгаа дээрэлхдэг байсан нь зүгээр нэг гэр бүлийн хүүхдүүдийн хажууд шаал өөр асуудал, учир нь алтан урагт холбогдсон ээжийнхээ хажууд байх үедээ дараагийн хаан болох хүслээр хүмүүжэгдэж байгаа тул.

Дэлхийн түүхэнд яриад байгаа Димокрацы-г ургийн түвшинд явуулж чадсан улс бол МОНГОЛ буюу НҮҮДЭЛЧДИйН ХОЛБООНЫ УЛС юм.

Дахиад хэзээ ч давтагдахгүй!

Ийм чухал Овог аймгуудыг холбосон шинэ төрлийн ЭЛИТ цустай байгаа байдлаараа бүс нутгаа удирдаж зохион байгуулж эхэлсэн. Алтан ургийнхаа захирагчаа эсэргүйцэх бус, түүнийг дэмжиж түүний тусламжтай Их Гүрний захирах ажилд оролцох шунал ч нэгдсэн удирдлагт оруулсан байж болох.

10 20 овог аймгийг газар нутагтай нь хамт захирхын тулд маш их цэрэг зэвсгийн хүч хэрэгтэй, 20 дайн хийж алдагдал хүлээх ёстой. Тэгвэл Шинэхэн бий болж буй Нуудэлчдийн Их Гүрэнд дагаар орж, бэр ачийн тусламжтай Их улсын удирдлагын товчлууруудыг өөрийн удмаараа нэг үеийн торч захирах боломжийг хайх нь ямарч хүчтэй овог аймагт хэрэгтэй байсан юм.

Цэрэг зэвсгээ явуулахдаа их гүрэнд буй цэргийн овгийн тэнцвэрийг ч алдагдуулахгүй.

Төр улс хувийн шунал, төрийн бодлогын алдаанаас болж бутарч зарим нэг нь өөрийн улсаа байгуулж байх үедээ Алтан ургийн уламжилаа алдсан.

Нүүдлийн бус соёлтой бэрийн нөлөөнүүд төрийн гарыг бариж, их хүчийг ашиглах хүсэл Алтан ургийн бус хүнд хүртэл ноогдож эхэлсэн.

Мал дундаа шилдгийг нь үржүүлдэгтэй адил хүн төрлөхтнийи хамгийин хамгаалагдсан цэвэршүүлсэн цусны хүмүүс шүтээн гэхээсээ илүү иргэний дайны бай болсон. Тэрэгний дугуйнаас доош хүн дүрстэний амийг хороохгүй гэсэн ариун дүрэм хүртэл хучингүй болсон.

Ийм маягаар Алтан ураг үгүй болсон бөгөөд, Тухайн үедээ ур ухаан, дайны хүч хамаагүй хөгжсөн Манж овгийн мэдэлд улмаар шилжсэн юм. Манжууд Монголын ургийн бичгийн нууцыг мэддэг тул Монгол бэр авах бол ариун зүйл байсан. Мэдэлдээ байсан Хан үндэстэн болон бусад үндэстэнтэй Монголыг холихыг хоргилж, цусыг газартайн нь хамт хамгаалж байсан.

Манж Хан үндэстэнд ялагдаж байх үед бид тусгаар тогтнолоо тунхаглаж төрийн тэргүүнээ залхаар шийдтэл Алтан Ураг гэсэн асуулт бий болсон юм.

Шашин бол улс орон байтугай тив дэлхийг захирч чаддаг маш аюултай удирдлага байсан тул хүчирхэг, ургийн үржил гэдэгт маш анхаардаг үндэстэн сүйрлийн эрмэг дээр ирсэн байсан . Хүн ам 100 хувь шүтэн байсан шашныхаа тэргүүнийг улсынхаа тэргүүнээр залсан явдал бол зөв буруу гэдэгт хэдэн үеэрээ маргах асуудал юм. Монгол цусны бус Төвд гаралтай, төвдөөс томилсон Богд гэгээнтнээр төрөө бариуулсны аймшиг нь алга дарам газар бүрийн төлөө амь насаа алдаж байсан улсаа зүгээр нэг цэргийн ангид хүлээлгэн өгсөн.

Тэр өгсөн газраал буцааж авахын тулд ямар их хүний амь нас үрэгдсэн бэ?

1924 онд Богд гэгээнтэн таалал төгсөж улсаа яах талаар бодож эхэлсэн юм.

Хувьсгал хийсэн хүмүүсийн зарим нь бичиг үсэгтэй байсан ч УЛС УДИРДАНА гэдэг асуудал орохдоо юунд найдаж байсан болоо?

24 онд шинэхэн байгуулагдсан ХУ нам хурал хийгээд эхний үндсэн хуулийг баталсан юм.

Үүсэн цагаасаа эхлээд хаан буюу тусгай удам дамжсан захирагчид захирагдаж, нутаг заасан тохиолдолд уг дуугүй дагадаг байсан ард түмэн өөрийн сонгосон төр засагтай болно гэдэгтээ баярлаж байсан байх.

Бугд Найрамдах улс буюу РЕПУБЛИКА Монголиа нь төрөө тахин шүтдэг, буруу зүйл хийвэл ташуурдуулдаг айдсаасаа салаагүй байсан тул ХУ намыг дээрээ залаад нэг тийш чигэлсэн пирамид байгуулсан .

Уг пирамидад итгээгүй, эсвэл бурханд итгэдэг, эсвэл цусан өшөө авалттай байсан хүмүүс өөрийнхөө 36 мянган хүнээ цааш нь харуулсан.

Барууныхан үнэхээр биднийг тийм Алтан ургийх гээд байгаа юм бол түүнийг нь хүлээн зөвшөөрөөд, Цус ойртох аюулаас уридчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлж, хуучны ургийн бичгийг олж чадах түвшин хүртэл нь сэргээгээд, цусаа НҮҮДЭЛЧИН удам дотроо хэрхэн цэвэршүүж эсвэл гадны шинэ хүч оруулах тухай ч бодлого боловсруулмаар байна.

Халуун Африкийн, хүйтэн европын цаг агаар, хээр тал ой мод, бүх нөхцөлд бүх өвчингүүдийг барууны эмчилгээ багар хэрэглэхгүйгээр туулаад байгаа нь миний өвөг дээдсийн надад үлдээсэн чадвар буюу (Хувь Заяа юм)

30аад оны хэлмэгдүүлэлтэнд амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь тагнуул гэж хэлмэгдсэн бөгөөд, үзэл бодлоороо өөр байснаас болж амь насаа алдахаас илүү гэр бүл үр удмаа тухайн үеийн насан туршийн цөлөлгөнд, овог нэрээ солих хүртэл шившигт үлдээж байгаа нь хамгийн аймар байсан болвуу.

Социализмын сүүл үед Тусгаар тогтнолын өдрийг хаадаг байсан шалтгааныг би уншиж байхдаа ойлгосон юм. Нэгдүгээр үндсэн хуулийн гол утга санаа нь гадны өрөнд баригдсан улс орноо чөлөөлөх, Ард иргэд өөрсдөө хүн сонгож томилох замаар улсаа удирдах, гадны дарангуйлын аргаар авсан газар нутгаа буцааж авах.Хувь хүмүүс газрыг захирхаа болиод төрийн мэдэлд шилжих! Гээд тухайн үеийн хүмүүсийн сэтгэж байсан сэтгэлгээ нь харагдаж байгаа юм. Тухайн үеийн анхны Төрийн Сүлд бас ямар байдаг билээ. Дараа дараагийн үндсэн хуулиуд нь улсын өмчийг төвлрүүлэх бус хувийн өмчийг улам бүр хоргилсон байсан.

Энэ нь улмаар өөрийн өмчтэй байж үзэх гэсэн шуналыг 90 оны хувьсгалаас хойш өдөөсөн байх.

Үндсэн хууль баталсан өдрөө бид дэлхийн хүн төрлөхтний хагасын хамт туулж өнгрөөх, хүний бүтээсэн Социалист нийгэмрүү алхасан өдөр гэж бодоорой. Өөрөө хэзээ ч орчиноо захирч, бус нутагтаа захирагч байсан үндэстэн бусад улсын хэлж буйг ёсчлон дагах, шүтэх сэтгэлгээтэй үндэстэн болж хувирсан юм.
Орос хэлийг Зөвлөлт холбоот улс албан ёсоор хэрэглэж холбоонд хүчээр болон дагаар байгаа улсууддаа тулгасан. Орос сургууль н тусгай хангамжтай хамгийн дээд бүхнээ зориулж байсан тул нийгмийн дунд Орос эсвэл гадаад бүхэн сайн! Гэсэн сэтгэлгээг суулгасан.

  1. Төрийг алтан ургийн хүнээр удирдуулж тахин шүтэх бус, өөрөө зөв явж байгаад овгоороо төрийг удирдах боломж иргэн бүрт бий болсон. Хүндэтгэл насан туршиг бус, түр хугацааных тэгээд хүн бүрт хүртээлтэй болсон.
  2. Шунал гэдэг зүйлийг жигшиж, сэтгэл гэдэг удирдлагтай нийгэмд амьдарч болох туршилтыг 70 жилийн турш бусад улсуудтай хуваасан.Үүний ачаар дэлхийн Пост Коммунист улсуудын хүмүүстэй маш ойр амьдралаа ярилцаж болох боломжтой болсон.
  3. Олон жарнаар уламжилж ирсэн нүүдлийн удамтай хүмүүсээ богино хугацаанд орчин үеийн хотын боловсролтой иргэд болгох ажлыг эрчимтэй хийсэн
  4. Өөрсдийгөө Европ гэж боддог үндэснийхээ түүх соёлоо огт мэддэггүй тархи угаалгасан төөрсөн Монголчуудыг бүтээж эхэлсэн.

Хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улсын Хамгаалтанд орохын тулд бэр авсан түүх Монгол улсыг Зөвлөлт Холбоот улсад оруулах сонирхолтой байсантай холбоотой.

Тухайн үед Зөвлөлт холбоот улсад нэгдэж орсон бол хөгжлийн хувьд өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ Монгол соёл тэр чигээрээ үгүй болох аюул учирах байсан юм. Өнөөдөр Европын холбоо гэдэгт элсэж байгаа улсууд өөрийн боловсон хүчинээ алдаж байгаа нь харагдаж байна.

Социализмын дунд үед ямарваа нэгэн албан тушаалд томилогдоно гэдэг маш их хариуцлагтай байсан. Тухайн хүн сонгогдох юм бол хүн бүр танил талаасаа тухайн хүний талаар мэдээлэл цуглуулж, тухайн салбар дахь дараагийн бодлогыг тодорхойлж байсан.

Өнөөдөр бол – Бүү мэд! Бөөгөөс өөр мэдэх хүн алга! Гэсэн уг.

1984 он хүртэл аль нэг овог төрийг бариж байсан түүх үргэлжилж түүнээс хойш нэг овог төр бариж, алдаа онооны хариуцлага хүлээдэг бодлого үгүй болсон юм.

Энэ жил АРД түмэн төр улсаа өөрсдөө бариж эхэлсний 75 жилийн ойгоо тэмдэглэсэн.

Энэ хугацаанд юу болж өнгөрсөн талаар манай түүхчид тусгай тэмдэглэл бичих хэрэгтэй!

Ямар хүмүүс төр барьсан, юу нь сайн юу нь муу байсныг жишээгээр хойч үедээ уламжлах хэрэгтэй. Түүхийн гэрчүүд байгаа түүхээ илүү баталгаатайгаар хадгалж үлдвэл Улсых нь иргэн жижиг хүү ТРАНШЕЙД халуун хоолгүй, хувцасгүй Монголын хүйтний аймшгийг эдэлж байхад түүнд зориулсан мөнгөөр хүслээ хангаж байсан төрийн хүмүүсийг хэдэн үеэр санана биз.

Энэ бол түүх!

Энэ хорвоод тэнгэрээс унаагүй л бол өөрийн гэр бүлийн түүхийг хувааж үргэлжлүүлэх л болно.

Ямар хүүхэд төрүүлснээ Эцэг Эх нь насан туршдаа ажиглаж, Сайн хүүгээр төрсөн нутаг нь хүртэл бахархдаг Уламжлал олон жарнаар үлдээд ирсэн юм чинь 20 хон жилийн төр, эдийн засгийн хямралыг давахгүй байна гэж байхгүй!

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

CHINI ENE UE UEHEN BICHDEG UYANGIN HALIL HEND HEREGTE YM BE,CHINI ODO HAAN YU HIIJ BGAG L SONIN…SHUUMJ BICHDEG SURGULI SOEOLIG TUGSSUN HUMUS DUUREN BN CHI L DUTAV GEJ

Jet wrote on 2010/01/16 - 07:26
#2

gadaadiin dunduk nuhduudiiin dund ayalsaar bgaad mongolchuudiigaa teden shigee setgeed bga blguidee. manai neg naiz tanai mongol, evrei humuus er ni ih tostei um gej avsan, tolgoigoor bol yarih zuil bhgui, harin bienigee demjvel demjsen shig demjdeg, doosh ni hiivel alj bj sanaa ni amardag gej…

bi wrote on 2010/01/17 - 01:33
#3

Тэр удам угсаагаа хэрхэн хамгаалдаг байсан тухай санааг чинь ойлгож, зарим зүйлийг дэмжиж байна. Ийм өнцгөөс харж буйд бас баярлаж байна. Аа бас зарим нэг зүйлийг тунгаахдаа хэт туйлшраад буй мэт санагддлаа.
Жишээ нь энэ хэсэг: Уг пирамидад итгээгүй, эсвэл бурханд итгэдэг, эсвэл цусан өшөө авалттай байсан хүмүүс өөрийнхөө 36 мянган хүнээ цааш нь харуулсан.
Түүх түүхээрээ үлддэг, гэхдээ эндээс түүхээс үлдэх гол ач холбогдол нь эргэцүүлэн тунгаах боломж шүү дээ.

Tsolmon wrote on 2010/01/28 - 15:29
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.