2009 оны 1 сарын 14 ны өдөр. Македон улс Струмица
Юмыг мэдэхгуй байна гэдэг түүнээс өөрийгөө хамгаалж байна гэсэн уг биш юм байна.
Юмыг мэдэхгүй байна гэдэг АЙДАС дунд амьдарч байна гэсэн үг юм байна.
Юмыг мэдэж байна гэдэг бэлэн байна, сонголт байна гэдгийг ойлгоно гэсэн үг юм байна.
Монголоор АЙДАС гэдэг үг хүртэл АЙДАС гэдэгтэй адил харагдаж байгаа биз!
Уг өвчний талаар маш тодорхой зүйлүүд бичсэн, газар дээр нь очиж уг өвчнөөр өвдсөн хүмүүстэй учирч, тэдгээрийн гэр бүлүүд болон нас барсных нь дараах гэр бүлийх нь амьдралуудыг сонсож байж бодлоо бичсэн юм. Маш их бодуулсан тэмдэглэл байсан боловч, хүмүүсийн анхааралд хүрээгүй бололтой.
Хүмүүсээс энэ өвчний талаар сонссон мэдсэн зүйлүүдээ хуваалцаач гэж гуйсан ч, сэтгэлгээ нь коммунист хүмүүжилдээ байгаа хэвээр хүмүүс чимээгүй уншаад өнгөрсөн.
90 оноос өмнө бид ямар байх ёстойг 70 жил гаднаас заалгаж байсан бол 90 оноос хойш хүн бүр ямар байх тухай өөрсдөө сонголтоо хийсэн. Заалгах, сурах бус шууд дууриах аргыг баримталсан. Гэхдээ тэр сонголт дотор Монгол байх! Гэдгийг сонгосон хүн маш цөөхөн. Хүн амын 30 хувь хүрвэл их юм. Тэгээд бусад нь гадны Монголчууд.
Яагаад би ингэж бичиж байна вэ? Гэвэл бид одоо юмнаас мухар сүсэглэж, эсвэл мэдэхгүйгээс болж айх бус уг суурь гарлыг нь судлаж, урьдчилан бэлтгэлтэй байх тухай уриалаад байгаа юм.
ДОХ гэж үгийг амнаасаа цухуйлгахаас айсан хүн, ДОХ өвчинөөс урдчилан сэргийлэх ном авч унших уу? энэ бол айдас. Хүмүүсээс сураг сонсож өөрийн бяцхан мэдээллээ бүрдүүлнэ.
- Аан, тийм тийм. Тэнд Африкт хүмүүс их үхдэг гэсэн, бас Гомо нар.
Ийм дайны мэдлэгтэй хүн нөгөө тэнэгтэйдээ – Хүүе, дох туссан хүн онгон охинтой унтвал эрүүл болдог гэсэн! Гэж мэдэмхийрснээс өмнөд Африкийн улсад 4 настай охин хүчиндүүлж үхсэн байсан.
Ингэж яриж байгаа залуус Монголоор дүүрэн байна. Тэгээд мэдэх мэдэхгүй Бөө нар.
Бөө нар бидэнд мухар сүсэг заадаг болоод бас удаж байна.
Амьдралын ухаан, гүн ухаан зааж иргэдийг боловсруулдаг байсан Буддын гүн ухаан маань шашин болж, сүүлдээ Ламанизд хүргэж, төр улсыг удирддаг төрийн хүмүүс болсон.
Олон зуунаар НҮҮДЛИйН ХОЛБООНЫ УЛС МОНГОЛыг удирдаж нэгтгэж байсан алтан ургийн холбоо тасарч, Өнөөгийн их улсын үлдэгдэл нэр газар нутгаа авч үлдсэн.
Бөө нар элдэв бизнесс сэтгэлгээ, элдэв таамгаасаа татгалзаж Монголын ардын ухаан, ардын эмнэлэг, байгаль хүн хоёрын холбооны талаар иргэддээ юуны түрүүнд заагаасай! Тэгвэл тэнгэр дээр цагаан сахалтай өвгөн байхгүйг ойлгоод байгаа дэлхий дахин бидний итгэж буйг ойлгох биз.
65 хүн албан ёсоор өвдөөд зарим нэг нь нас бараад эхэллээ шүү! Гэж энэ олон мэдээлжсэн хэрэгслүүд анхааруулаад байхад юу ч хийхгүй. Улс нь ажилууд хийсэн ч уриа төдий, эсвэл иргэд нь – надаас бусад нь тусдаг байх! би Тэнгэр Монгол цустай ! Тэр азгүй хүмүүс л тусдаг байх. Гар барихаар халдаж магад. Бүгдийг нь гадагшаа цөлвөл таарна, зарим нь бүр цаазлах тухай яриж байна.ДОХ гэдэг бол хорт хавдар л гэсэн үг, Тийм ч аюултай биш. Ханиад шиг хажуугын хүнрүүгээ халдааж, дэлхийн хүн амын амь насаа алддаг өвчнөөр тэргүүлдэггүй шүүдээ.
Гагцхүү халдварлах зам нь бэлгийн харицаагаар эсвэл цусаар! Гээд иргэддээ товчхон хэлбэл, иргэд номын дэлгүүрээс мэдээллийг нь ичилгүй авч уншина шүүдээ! Өвдсөн хүмүүс нь нуухаа болиод бусаддаа уг алдаа эсвэл хувь тавилангаас болж эдэлж буй мэдрэмжүүдээ ах дүүгийн ёсоор хуваалцана шүүдээ.
Юмыг маш хүндрүүлж хүмүүсээ айдас дунд амьдруулдаг сэтгэлгээнээс Төр Засаг өөрөө юуны түрүүнд гарах хэрэгтэй байна! Асуултгүй дагадаг тийм тоглоомоор бус Шинэ бий болж буй орчинг гадаад орчинтой харьцуулж шийдвэр гаргаж чаддаг сайн боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлж эхэлмээр байна.
Магадгүй уг өвчний үүсэл гарлаас нь үзвэл байгалийн шийтгэл гэж ойлгож болно шүүдээ!
Бид уламжлалт аргаараа тэмцэх аргагүй байгааг төр засаг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Учир нь энэ бол вирус. Амьд үлдэхийн төлөө өөрийнхөө ур удмаа хамгийн богино хугацаанд маш хүчтэй тарааж, дасан зохицох чадварыг нь хүний сэтгэл дийлэхгүй байхаар дадлагажуулсан. 800 болон мянгаад жилийн өмнөх зарим ид шидүүд, хуулиууд үйлчилхээ болиод байна.
Сэтгэлийн хүчээр өөрийгөө идгээдэг шүтлэгтэй Монголчууд Имунитэд буюу биеийн хамгаалагч эс (магадгүй бидний яриад байгаа тэр сэтгэлийн хүч) нь өөрөө вирусаас болж одоо өвчилдөг болсныг ойлгуулах хэрэгтэй байна.
Дэлхийн хамгийн аймшигтай ГЭНосид явагдаж байна.
Гэхдээ хоёр ястан, үндэстэн улсуудын дунд бус Байгаль Хүн хоёрын хооронд.
үндсэн дүрмүүдээ сахидаг хүн бүрэн өвчлөхгүй гэж баталгаа өгж чадахгүй ч халдварлах түвшнийг нь багасгаж болохоор байна. Бас иргэдээ маш сайн боловсруулж зөв мэдээллээр хангах ажлыг эрчимтэй хийвэл хэрэгтэй байна.
65 гэдэг зөвхөн тоо биш…
65 гэдэг нь олон зуун мянган жил ур удмаа үлдээж, мэдсэн сурсан цуглуулсан бүхнээ зориулж байсан өвөг дээдсийн маань нөр их хүч хөдөлмөр үгүй болж байна гэсэн үг. Зэвсэггүй дайнд орж буйтай адил байна.
Үнэхээр уг өвчнөөр өвдсөн хүмүүсээс амьдралын өөрчлөлтийг нь видеогоор бичиж, дунд сургуулийн 16 настангуудад үзүүлж. Амьдрал ямар замаар яаж болохыг анхааруулах бол хамгийн эхний зөв алхам бишүү?
Гэхдээ уг өвчин тусаад шаналж буйгаа зарлахад ухамсартайгаар хүлээн авч чадах нийгмийг бэлдэнэ гэдэг илүү том ажил байна.
Гадаад хүн биш, надтай адил царайтай, надтай адил улс удам угсаатай хүн уг өвчинг тусаж байхад миний шашин хүмүүжил гээд байгаа зүйл аюулд орсон байна шүүдээ! Гэж би бодох хэрэгтэй байна



2010/01/15
| 1,842 Үзсэн 



















Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)
ene uvchniig tusaad uhehees gadna ur udmaa uldeej chadahguin hamgiin tom asuudal yumda delhii deerh hamgiin sain gen gej yarigddag mongol gen ustaj bna gej bodhoor haramsatai shuu 2 sae huniig ubchin tussan 65 huntein haritsuulahad ih too bas edgeer humuusiin havitagchiig oloogui geheer ene too ulam ih usuh handlagatai magadgui ta bidnii bodoj baigaagaas olon hun ene ubchniig tussan baih taltai
ug n uurii chin ayalaliin temdegleliig unshig sonirholtoi bdag yum. netee asaagaad hamgiin ehlej ordog hdn site-n maani neg. uuruus chin avuushtai meduushtei yum ih bdag. mgl mgl gd bgaa herne mgloo doosh n hiigeed baigaa, mglooroo baiy huulbarlahaa boliyo gd bgaa hernee baruun baruun gd ajiglagdaad baigaa yariag chin ayalalaa duusgaad zorisnoo buteegeed irehdee uurchlugdsun bna bhaa gj naidaj bna.