IMG_0380

2010 оны 1 сарын 12 ны өдөр Македониа Струмица.

Дэлхийг тойрох явцдаа олохыг хичээсэн том хайгуулын нэг нь дэлхийг өөрчилж буй нууц юм.

Монгол нутгийн бурхны ивээлийг хамгийн ихээр хүртсэн хойд бүсэд тус нууцад хамгийн ойр хүмүүсийн удам угсаа амьдардаг юм.

Бага байхдаа зуны саруудыг хөдөө хамаатнуудтайгаа өнгрөөдөг байж билээ.

Нэгэн удаа 6 юмуу 7 той байхдаа гэрийн нартай хянд хээр тал ширтэн тамхи уугуулж буй өвөө дээр очоод – Та наад тамхиа яах гэж татдаг юм? Гэж яриа өдхөд

- Амьдрал бодох гэж!

- Тэгвэл би бас татья! Гэж асуутал, үгүй! Цаг нь болохоор татаарай! Гэж байж билээ.

Тэр өвөө татаж буй тамхиа надад – Битгий татаарай! Гэж ахмад хүний сургаалиар хэлсэн бол 29 хүрсэн залуу шөнө дунд тамхи авахаар гудамжинд гарч байхгүйхсан!

4 сар орчим сэтгэлийн дарамтаас болж тамхинд гүн орж байхдаа үг түүхээ бодож байж билээ.

Өдөрт заримдаа хоёр хайрцаг дуусгана. Гэртээ харихдаа кармандаа тамхигүй бол тайван унтаж чаддаггүй тийм хэцүү үе.

Ахмад хүний үг нэг бол сургааль, нэг бол тушаал шиг сонсогддог надад ахмад үедээ итгэх итгэлийг үгүй хийж эхэлсэн гэж болно.

Аав маань хааяа гартаа МОДА болох гэж тамхи барихаар би түүнийг нь авж унтраадаг байсан. Тамхи муу шүү! Гэж хэлж байсан олон хамаатан, найз нөхөдийн сургамжаас үүдэн.

Харин Аав маань гартаа барьсан байгааг харах үед – Миний буруу гэж итгэж байгаа зүйл тийм буруу биш юм болвуу? Гэж эргэлзээг бий болгож байсан.

Эцэг…

Эцэг болж чадахгүй байгаа шалтгаан н ьбас энэ -Би үнэхээр хүүхдүүддээ насан эцэс хүртэл үлгэр жишээ эцэг байж чадах болвуу? Гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг явдал.

Дэлхийг тойрох, аюултай учирах, ганцаардлыг туулах гэдэг ӨӨРӨӨСӨӨ ГАДНА ЭХНЭР ХҮҮХДИйНХЭЭ АЮЛГҮЙ БАЙДАЛ АМЬДРАЛЫН БАТАЛГААНД ӨДӨР БҮР САНАА ЗОВНО гэдгийн хажууд юуч биш шүү!

Буцаад …

Өөрийгөө ТАМХИЧИН гэж хүлээн зөвшөөрөх хамгийн гутамшигтай байсан, тамхи дуусаад шинийг олохын тулд үл таних хүнээс гуйлгачлах гэдэг яай.

Ямар аз болж тамхи татдаггүй гэр бүлд өссун юм бэ! Гэж тухайн үед бодож байсан

Ямар аз болж үл таних хүнээс анхны хэрэгцээ ус, хоол бус тамхиа 29 насандаа анх гуйсан юмбэ!

Залуугаасаа сурах юм бол, хүнээс юм гуйх гэдэг энгийн зүйл зуршил болж өсөх юм байншдээ! Гуйж байгаа байдлаас нь тамхичин хүнийг таниж болох юм бишүү?

Хүнээс юм гуйна гэдэг хүний юмыг авч байгаа тул зөвхөн хандах асуудал хүндэтгэлтэй байх ёстой атал, тамхинаас болж албатай юм шиг авдаг сэтгэлгээтэй үндэстэн бид болсон юм биш үү?

Тамхийг олон нийтийн газар хориглосноор зочиндоо хүндэтгэлтэйгээр санал болгодог зүйлийг хоргилж байна гэж андуурч болохгүй шүү!

Магадгүй тамхины хэрэглээ ихтэй улсууд дэлхийн буурай орнуудын ихэнхийг бөглөж байж магад.

– Би хүссэн үедээ хүссэн зүйлээ хийж чадах сэтгэлийн чадвартай! Гэж өөрийгөө насан туршдаа итгүүлж байсан залуу Тамхи тай танилцсанаас хойш өөрчлөгдсөн юм шүү!

– Би дахиад хэзээ ч тамхи татахгүй! Гэж ТАНГАРАГ өгчөөд 3 хоногийн дараа тамхинд шөнө дунд гарч байгаа тэр мөчөөс өөртөө итгэхээ больсон гэж болно. Ямар аз болж Аав Ээжээрээ танграглаагүй юм…

Тамхинд гарсан тэр шөнө
– Миний сэтгэлийн чадал үнэхээр их үү? гэсэн асуултыг бас төрүүлсэн. Тамхийг залуу үед татахыг бүрэн хориглох хэрэгтэй байна! тамхичин болсон 4 дахь үеээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна!

Ахмад үе маань яах гэж ийм асуудалруу залуу үеэ сурталчиллаад татаад байнаа?

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

амай чи энэ хүмүүсийнхээ сэтгэгдэлийг уншдаг уу уншдаг бол хариу бичээд жоохон харьцаатай баймаар юм энэ чинь чиний хүмүүстэй санал бодол оо хуваалцах ганц гүүр шүү дээ бас криллээр бичмээр юм их амархан ш дээ http://krilleer.blogspot.com/ ийшээ ороод бичиж болно.

ногоот нүдэт wrote on 2010/01/13 - 11:25
#2

бодит амьдралын зовлонгоос түр ч болов ангижрах гэж татдаг бхаа. манараад л бодлын ертөнцөд нэвтрээд л…

энх wrote on 2010/01/13 - 15:49
#3

Heleed yu geh ve! Amai iin tamhi nii talaarh tuuh miniihtei tustei yum. Ter uyee odoo bodood baihad Welcome to earth body gej bodogdmoor l sanagddag yum. Yamar neg mansuuruulah zuil d avtah baidal, uuriin hii hooson biee tooson baidal ene uyed l gazarddag yum shig.

Barney wrote on 2010/01/13 - 16:21
#4

Haramsaj bna, butsaad oroh ch gejdee. Uln garna gej naidaj bsan yumsan

ugang wrote on 2010/01/13 - 20:59
#5

Sainu turkiin viz ogoogui yumu? Odoo Makedonid bga yumu tsashaa ene ulsas ayalalaa urgeljluuleh yumu

otgonbat wrote on 2010/01/13 - 22:25
#6

eur n tamhi l gj bga bolhoos, hun uruu uuriiguu davah 1 shalguur yum bishuu

bond wrote on 2010/01/14 - 02:29
#7

hun tamhind dontoh aimar yum shuu bi ch gesen huuhed gargachaad tamhinaas bur moson garna gej bodoj baisan getel butsaad l orson gehdee tamhind orj bgaa shaltgaanaa ooriin buhimdal gantsaardlaa martah hani boloh uudnees gej bodon taitgaruulj tataj bgaa

zurhgui wrote on 2010/01/14 - 18:46
#8

ahmad nasniihan zuv surgaali helj bval zugeer um shigee. ter subconscious gedeg zuild ni uldeed hezeee negen tsagt bieldeg um bna lee.

Bayaraa wrote on 2010/01/14 - 22:11
#9

сайн уу? амай би тамхи 5 жил татсан анх тамхи татаж эхлэх үедээ тамхийг шохоорхоол татаж үзсэн. Харин хэзээ ч орохгүй шүү гэсэн зүйлдээ нэг л мэдэхэд орчихсон агуу тамхичин болсондоо өөрөө гайхдаг байсан. дараа н би тамхинаас хэзээ ч гарахгүй гэж боддог байлаа! Эмэгтэй хүн намайг хаяж болно харин тамхи намайг хэзээ ч хаяхгүй гэж боддог байлаа! Гэтэл би дөнгөж саяхан хайртай охинтойгоо учирсан тэгээд би тэрэнтэйгээ өдөр болгон хамт байдаг байсан. Би тамхийг өөрөө ч мэдэлгүй мартсан байсан. Найз охинтойгоо байхдаа тамхи татахаа ч мартсан байсан. Ингэсээр байгаад би тамхинаас гарсан. Одоо би тамхи огт татахгүй байгаа! Хүн ер н ганцаардахаараа тамхи татдаг юм шиг байлээ! аан бас нэг юм хэлэхэд архи бол тамхинаас огт ялгагдахгүй зүйл гэдгийг мэдсэн. Хүн архинд нэг л мэдэхэд тамхи шиг орсон байдаг гэсэн залуусаа архинаас хол байгаарай!!!

tugsoo wrote on 2010/02/17 - 03:25
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.