2009 оны 10 сарын 12 ноос 11 сарын 12
Намайг анх Румын улсруу орж байхад хүмүүс – Тэдэнд итгэж болохгүй шүү! дандаа цигаанууд байгаа! гэж анхааруулж байсан юм.
Харин энэ улсад амьдарч, найз нөхөдтэй болсны хувьд тэр анхааруулга огт оргуй мэт санагдсан юм. Эдийн засаг сул, бас хүмүүсийн боловсрол бага улсууд байтугай өндөр хөгжилтэй улсуудад гай таарвал юу ч болж болно шүүдээ!
Европын холбоонд элссэнээр юу өөрчлөгдөв? гэсэн миний анхны танилаас асуусан асуултанд тэрээр – Юу өөрчлөгдөх вээдээ, амьдрал хэвээрээ гагцхүү бид Европын буюу өндөр хөгжилтэй улсуудын цэвэр хэрэглэгч, зээлдэгч болж орхилоо! гэж хариулсан нь үнэний ортой мэт санагдсан юм.
22 сая гаруй хүн амтай уг улсыг Европын холбоонд элсүүлсэнээр Өндөр хөгжилтэй улсууд ямарч татваргүй бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж, тээвэр болон боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж буй нэрийдлээр ирээдүйд төлөх их өр зээлд унагаж буй санагдсан юм.
Их өртэй улсууд зээлдэгчийнхээ хэлсэн үгэнд ордог жишээ манай улсаас харж болно шүүдээ!
Далайгүй хэрнээ Халим хүртэл агнаж сурч байна шүүдээ!
Румын улс дахь манай өргөмжит консултай танилцсан нь намайг уг улсад маш их хайртай болгосон гэж болно. Монгол нутагт удаан амьдарч, Монголоор яриж Монголын нууц товчоог Франц хэлрүү орчуулсан тийм хүн Монголыг чин сэтгэлээсээ төлөөлж буйд маш их баяртай байлаа. Ялангуяа хадагтай Радика гуай сүүлийн бүтээлийн загвараа танилцуулахад, өмнө нь сөгдмөөр санагдаж билээ.
Монголчууд, нүүдэлчдийн хуримын ёс гэсэн том бүтээл судлаж бичээд хэвлэлтэнд өгснөө үзүүлсэн бөгөөд, уг номонд нь Монголчуудын хоорондын ёс жаяг, хурим бэр гуйх арга барилуудыг овог аймгуудаар нь тусгайлан судалсан байсан юм.
Бас нэгэн мэдээ гэвэл. ДРАКУЛА. Яагаад ч юм би Дракулаг Румыны баатар, манай Эзэн хаан шиг бодож байтал, эсэргээрээ байсанд гайхсан юм.
Румын найзтай бол – Би танай баатар Дракулаг мэднэ ! гэж битгий мэдлэгээрээ гайхуулаарай!
Карпатын ууланд аялах үедээ энэ өвлийн анхны цастай учирч, гутлаа элэгдүүлж, өвөлжөөг өнөтэй давж чадахгуйгаа ойлгосон юм.
За, ингээд миний аялалын зургуудаар хийсэн видео клипудыг үзэж өөрийнхөө дараагийн аялаа төлөвлөөрэй!
January 6, 2010
| 2,238 Үзсэн 




















Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
Happy new Year!
I wish you all the best in 2010!
Great, hope you doing well. keep going man!
2010 ондоо санаа амар аялаарай. Монголын зоригт эр минь.
facebook message явуулсан шүү уншаарай. Амжилт хүсье!
bichlegen deer garsan urduuraa ongorhoitoi sandaal arai chiniih bish bizde?! yamr uruvdmuur haragdaj baivaa.rumin dajgui oron bhaa gej boddog.
Uuriin chini Avatar hemeeh sedebt bichsen heden baishingiin zuragnaas uur yum alga gedeg chini l bolson bainashd ee. Uuruu iim baij humuusiig yund tegej baidag yum. xaxaxa
tegeed drakula yasan gej???????????????????????????????????????????????????????????????????
hi amai ayalalad chini amjilt husye, bi portugal yawah gesen yum uu
uuriin chini portugald ochson temdegleliig unshlaa nadad jaahan zuwluguu heregtei bna tuslaach urilag hereg bolood viza gardaggui uul ni germanas urilga olson yum boloh bolohguig ni sain medehgui bn portugalaas tanidag hun bwal tuslaach bas couchsurfing.org gedeg site yaj hergeldeg yum be tendees hun olowol tuslah bolwuu hariu mungunkhuyag@yahoo.com hayagaar yawuulaach
http://www.orlogo.net/register.aspx?user=Gaaya0428 Gej orood burtguuleed mongo avaarai Mongol site shuu Tand ashigtai
Bi amaid uneheer ataarhdag shuu. Amaig ireeduid mongoldoo heregtei hun bolno gej naidaj bn