xin_40206061820206252668118

Сайн байна уу ?

Монгол Улсын 4 дахь Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Танд Монгол Улсын төрийн удирдлагын гол хэсгийг хариуцах, нийт ард түмний ашиг сонирхлыг хамгаалах төрийн тэргүүн- Ерөнхийлөгчийн албан үүргийг биелүүлэх болсонд хувиасаа баяр хүргэж байна.

Миний бие Жамбалсүрэнгийн ЗОЛБАЯР ( АМАЙ ) нь  эдүүгээ өөрийн болон гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэгтэйгээр байгаль дэлхий, үндэстэн соёлууд, шашин, улс орнуудын хил хязгаарийг 3 жил 7 сар 16 өдрийн турш амжилттайгаар даван туулж, аялалынхаа 60 дахь улс Монтенегрогоос энэхүү захиагаа бичиж байна. Миний бадарчлалын гол зорилго нь дэлхийн улс орнуудын аж амьдрал, түүх, соёлыг судалж , монголчууддаа Монгол хүний оюун ухааны үүднээс тайлбарлаж, юм үзэж нүд тайлахын ач холбогдлыг нутаг нэгтнүүддээ сурталчилж байгаа бөгөөд эдүүгээ эрүүл саруул холын замын хагасыг туулж байна. 2009 оны 5 сард болсон сонгуулийн явцийг өдөр бүр маш анхааралтайгаар харийн нутгаас харж  байсан бөгөөд Та сонгуульд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн саналыг авч, ялалт байгуулсан явдалд баяртай байснаа илэрхийлмээр байна.

Миний ард түмний олонхийн саналыг авсан Таныг тус сонгуульд оролцоогүй ч өөрийнхөө Ерөнхийлөгчөөр өргөмжилж, таны хийх ажлуудад ардчилсан нийгмийн иргэний хувьд санал бодол, шүүмжлэлээ илэрхийлж, ард түмний сайн сайхны төлөө хийсэн ажил бүрийг  тань хувиасаа дэмжих болно гэдгийг мэдэгдмээр байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг анхааралтай харлаа. Монгол түмний уламжлалт шүтээн болох хөх тэнгэр лүү хамгийн ойр орших өндөр цаст уулын цагаан өнгийн монгол дээлээ өмсөж Төрийн тэргүүний үүргийг хүлээн авсан явдлыг ихээр сайшааж, их хуралд бус ард түмний өмнө тангараг өргөдөг болох төрийн ёслолыг санаачилсанд баярлаж буйгаа илэрхийлэе  .

Өмнөх төрийн тэргүүнүүдийн улс орныг удирдан авч явах хугацаандаа ард түмэн, эх орныхоо төлөө болон эсрэг хийсэн олон ажлууд, алдаануудаас сургамж авч, төрийн олон мянган жилийн уламжлалт бодлогыг дахин савлуулалгүй үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Таныг шинэ албан үүргээ биелүүлэх дараагийн 4 жилийн хугацаандаа төрийн дээд  албан хаагчын ёс суртахуунтай байж, иргэдийнхээ төлөө тууштай ажиллан, үлгэр жишээ болж, иргэний нийгмийг жинхэнэ утгаар бүрдүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж, алдаагаар бус гавъяагаар Монголийн түүхэнд бичигдэхийг ерөөж байна.

img_3879
1. Үндсэн хуулиар заасан эрх ,үүргийн дагуу Та ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд намынхаа гишүүнээс татгалзаж, улс үндэстний болон  нийт ард түмний эрх ашигт нийцсэн  байр суурийг хадгална гэж би найдаж байна. Таныг 90-ээд  оны дэлхий дахины өөрчлөлтийн салхийг Монголд авчрах, ардчилсан тусгаар улсыг байгуулах ажилд бие оюун санаагаа дайчилж байсныг монголчууд бид ойлгож талархдаг билээ. Гэхдээ Монголын 3 үе хүмүүжиж, хөдөлмөрлөж, мөрөөдөж ирсэн нийгмийг шинэ ардчилсан гэх нийгэм руу шилжүүлэхдээ яг юу руу явж байна, юу хүлээж байнаа, юуг яаж хийх  вэ гэдгийг сайн төсөөлөөгүй,  иргэддээ зөв тайлбарлаж ойлгуулж чадаагүйгээс өнөөгийн эдийн засаг, нийгэм улс төрийн хямралын эх тавигдсныг бас мартаж болохгүй болвуу.

Дэлхийд өвөрмөц эртний нүүдлийн болон хотын соёл иргэншлийг хослуулан байгаа, тэнгис далайгаас бусад бүх байгалийн гайхамшгыг агуулсан, түүхэн болон соёл урлагийн хамгийн өвөрмөц улсын төрийн тэргүүний үүргийг биелүүлэх болсон дараагийн 4 жилд яг ямар ажлуудыг гуйцэтгэж, бидний ирээдүйд юу авчирах гэж буйгаа маш тодорхой, цаг тухайд нь тайлбарлаж, түүнийхээ төлөө тууштай ажиллана гэж би итгэж байна.

2. Хүн амын 80 хувь нь хүний анхны хэрэгцээ болох  хоолны төлөө амьдралаа зориулж, тоглож баясах насны хүүхдүүд хог ухаж, өвлийн хүйтэнд гудамж, траншейнд унтаж байхад тэдгээрийн сайн сайхны төлөө ажиллах ёстой төрийн албан хаагчид маань дэлхийн өндөр түвшний тансаг амьдралаар амьдарч, жирийн  иргэдийнхээ ямаршуу амьдарч буйг харахааргүй болтлоо сохорсон тийм нийгмийг бид ардчилсан гэж нэрлэхэд хүрээд байгаа билээ. Ийм хүнд байдалд орсон орныг Та хүлээн авч байна.

90- ээд оноос хойш төр засагт гарсан хувийн эрх ашгийг эрхэмлэгч улс төрчид улсын амин чухал судас болох төр засгийн найдвартай ажиллах системийг нь устгаж, уламжлалт бодлогыг үгүй хийснээс 20 жил өнгөрсөн ч урагшаа олигтой  ахиагүй байна. Төрийн биш, мөнгөний дарангуйлал бий болсон Монгол улсыг иргэдийн гарт эргүүлэн шилжүүлж, тогтвортой хөгжлийн бодлогыг дахин сэргээнэ гэдэгт найдаж байна. Ардчилал гэдэг нь хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хувийн өмчтэй байж, гадаад орноор эрх чөлөөтэйгээр аялж болно гэж бид анх итгэж байсан, гэвч хүн бүхэн хүссэн зүйлээ хийж болно, чадаж байгаа юманд арга байхгүй, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн өмнөх нийгэмд байгаагүй гаж  тогтолцоо эдүүгээ нийгмийн дунд бүрэлдлээ.

Хувийн өмчтэй болох нэрийдлээр 70 жил гаруй бүх нийтээрээ ажиллаж хөдөлмөрлөж бүтээсэн нийгмийн баялаг, олон мянган жил өвөг дээдэс маань амь насаараа хамгаалж ирсэн газар нутаг, байгалийн баялгыг албан тушаал, хээл хахууль ашиглан цөөхөн хэдэн хүн хуваан авч, үрэн таран хийж байна. Иргэдийн төрдөө, ирээдүйдээ итгэх итгэл ч багасах   боллоо. Эдийн засгийн болон төр засгын хямралаас үүдэн Монголын иргэд гадаад орноор чөлөөтэй аялаж боловсрох боломж ч хумигдаж  байна. Итгэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэх боловч төр засаг нь түүнийг нь анхаарч сонсдоггуй, улс төр, хувийн ашгын үүднээс хов жив, хоосон гутгэлэг болгон ашигладаг замбараагуй байдал бий болоод байна. Төвлөрсөн эдийн засгаас ЗАХ ЗЭЭЛийн эдийн засагруу шилжлээ гэж буруу орчуулга хийсэн үү ? эсвэл буруу ойлгож байсан уу ?, өнөөгийн нийгмийн оюун санаанд үйлдвэрлэлээ хөгжүүлэх бус ЗАХ гэх барааг хямдаар авч ,үнэтэй борлуулах галзуу дамын худалдаа,, эсвэл ЗЭЭЛ буюу зээл тусламжаар амьдралаа зогоох гэсэн буруу ойлголттойгоор сүүлийн 20 гаруй жил амьдарч ирлээ. Үүнээс болж Монголын эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засгийн хямралаас үл хамааран жил бүр доройтсоор дэлхийн хамгийн ядуу улсуудыг тэргүүлэх түвшинд аль хэдийнээ ирсэн байна. Бидний доорд үзээд , ядуу буурайг нь гайхаад  байдаг Африкт хүртэл өөрчлөлт шинэчлэлт явагдаж,амьдрал манайх шиг тийм долоон дор байхгүй байгааг би өөрийн нүдээрээ харлаа. Хүн амьдралынхаа хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад элдэв лоозон уриа дэвшүүлж байсан хорь гучаад он давтагдаж буйг та анзаарсан байх. Бүгд найрамдах улс байгуулж буй нэрийдлээр 24 онд үндсэн хуулиа баталсан хирнээ коммунист гэх нэг фракц төр улсын  эрх мэдэл, хувь заяаг гартаа   авсантай адил эдүгээ мөнгө, хээл хахуулиар төр улсын бүх эрх мэдэл, баялагыг  хэсэг хүмүүс хувьдаа аваад байна.

3. Төр ард иргэддээ ямар мэдээлэл өгөх нь зүйтэй вэ ? мэдээллийн тусламжтай ард иргэддээ яаж боловсрол олгох вэ ? гэдэг бодлого өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудад сайн хөгжсөн байна. Мэдээллийн эрх чөлөө нэрээр төрийн боловсролын бодлого, мэдээллийн аюулгуй байдал, үндэстний эв нэгдлийн бодлого алдагдаж, үүний уршгаар Монгол царайтай, Монголд төрсөн, Монгол хэлээрээ ярьдаг ахан дүүс хоорондоо бие биенээ ойлголцохоо болиод байна. Монголын өнөөгийн  үндэсний эдийн засгийн  байдал, ядуурал, байгал орчны сүйрэл, авилгал, эмх замбараагүй байдал, ёс суртахуунгүй явдал, бидэнд ашиггүй гадагшаа хийж буй нүүдэллэлт, зах хязгаар нутгийн эзгүйрэл, ажилгүйдэл,шудрага бус байдал цэцэглэж байгаа  зэрэг нь нэн шинэ  түүхэнд хамгийн харамсалтай гэж хэлж болохоор болвуу.

4. Дайн дажин, байгалийн гамшиг болоогуй хирнээ  амиа бодсон буруу удирдлага, нийгмийн оюуний хямралаас болж, төр засгын олон жилийн турш их хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарцуулж бий болгосон эрүүл, оюунлаг иргэдээ хүний нутагт боолын нөхцөлд цөлж байна. Хүн амын 10 хувь буюу 300- гаад мянган иргэд маань гэр бүл, ахан дуус, найз нөхдөөсөө хол, эзэмшиж буй паспорт, гаднах дүр төрх, боловсролын болон соёлын ялгаанаас болж хүний нутагт өдөр бүр сэтгэл санаа, биеийн дарамт, ганцаардлыг амсаж байна. Хэрэг хийгээгуй хирнээ хэрэгтэн шиг айж, ганцаардах өвдөх үедээ халамжилж хамгаалах хүнгүй,  баяр хөөрөө хуваалцах ханьгуй амьдрах ямар байдгыг би өөрийн биеэрээ олон оронд мэдэрсэн тул, өөрийн ахан дуус шиг харийн нутагт амьдарч буй монголчуудынхаа өмнөөс энэ захиаг бас бичиж байна.Эх орондоо  хөдөлмөрлөж, сайхан амьдрах эрхийг л ард түмэндээ өгмөөр байна.Зүгээр л амьд байх биш, сайхан амьдрах эрхийг нь ард түмэндээ эдлүүлэхэд л төр засаг анхаарах цаг болжээ.

5. Миний бие улсын чухал албан тушаалтан биш ч гэлээ, Монголын олон мянган иргэдийн адил эх орны минь амьдрал сайхан байгаасай гэж сэтгэл зүрх, оюун санаагаараа байнга санаа зовдог билээ. Та болон таны нөхдийн бий болгосон ардчилал намайг энэхүү дэлхийгээр аялах боломжийг нээсэн , гэхдээ Монгол улсын паспорттайгаар гадаад улс оронруу зорчих ямар бэрхшээлтэй хэцүү байгааг би аялалынхаа туршид байнга мэдэрч байна. Монгол улсаас гадаад улсад суух дараагийн Элчин сайдуудыг томилох ажил таны үүрэгт хамаарагддаг тул, улс төрч гэхээсээ, эх оронч, түүх соёлоо мэдэж түүнийгээ түгээх сонирхолтой, Монгол улсын тусгаар тогтнол, нэр хүндэд  аюул учирсан тохиолдолд мэдлэг туршлагынхаа хурээнд зөв арга хэмжээ авч чадах, хүний нутагт ядарч зовж буй ахан дүүс шигээ хүнийг хүлээн авч тусламж үзүүлэх сэтгэлтэй тийм хүнийг л сонгож томилно гэж найдаж байна. Монгол улсаа гадаадад бурэн төлөөлөх ажлаа амжилттай сайн хийж буй төрийн ажилтанг улс төр, намын үүднээс сольж, агтны хариунд өгөх албан тушаал битгий болгоочээ гэж хусэж байна.

6. Өндөр хөгжилтэй, эдийн засаг сайн гэх орнууд гадаад харилцаандаа маш их анхаарч, иргэдийнхээ оюун ухааныг тэлэхийн ач холбогдлыг ойлгож,  бусад улс орнуудаар зорчих  визний  хүнд  суртлын бэрхшээлүүдийг дипломат аргаар арилгаж, бусад орны түүх соёл, технологиос судалж суралцан эх орондоо  авчирч болох арга замыг бутээсэн байна. Монгол улсын төрийн тэргүүний ажлыг авсан тэр мөчөөс та дэмжигч намаасаа татгалзаж, узэл бодол, намын харяаллаас үл хамааран таны шийдвэрийг анхааралтай сонсдог, дэмждэг тийм улсыг дахин байгуулах чухал ажлыг түүхэн хэцүү үед хулээн аваад байна. Ард иргэдийн болон тусгаар улсын бодлогод харшилсан шийдвэр бүрт няцаалт өгөх тийм эрх мэдэл ч Та хулээн авч байна. Нэг хүн төрийг удирддаг бодлогоосоо татгалзаж, ард иргэд олон нийтийн байгууллага, туршлагатай хүмүүсийн санал бодол шүүмж нь төр засгын ажилд тусдаг, тийм нээлттэй төр иргэн хоёрын харилцааг бий болгох яаралтай хэрэгтэй байна. Энэ нь улмаар албан өрөөндөө хаалгаа цоожилдог зуршлийг ч эмчлэх болвуу. Төр засгын албан хаагчдын нийгмийн өмнө хулээж буй хариуцлага нь ил тод байдаг тийм нийгэм л хөгжилтэй нийгэм гэж нэрлэгддэгийг би аялж байхдаа ойлголоо.

7. Хэдийгээр Монгол улс энх тайван оршин байгаа гэх боловч манай цэрэг эрс НҮБ-ын энхийг сахиулах уйлсээс бусад нөхцөлд гадны дайнд оролцож байгаа тул, бид дайнтай байгаа гэж тооцож болох юм. Монголийн ундсэн хууль бол иргэн төрийн албан хаагчдад адил үйлчлэх ёстой суурь хууль билээ. Түүнд Монгол улс дундыг баримталсан байр суурьтай байна, аль нэг цэрэг зэвсгийн холбоо эвсэлд элсэхгуй гэсэн байдаг. Энэ зүйлийг зөрчсөн өмнөх төр засгын алдааг залруулж, Монгол улсын цэрэг эрсийг бусдын дайнаас гаргаж, Монгол улс албан ёсоор энх тайвныг эрхэмлэгч гэсэн нэр хүндээ  сэргээхийг хүсэж байна. Муу эр дайнд хөөрнө гэдэг биздээ !

8. Жилийн өмнө Африкт аялж байхдаа Монгол улс Дэлхийн халим агнуурийн холбоонд элсэж, жил бүрийн татвараас гадна Халим гэж дэлхийн хамгийн том, гайхамшигтай амьтнийг устгах нь зуйтэй гэсэн санал өгч байгааг мэдээд үнэхээр гутарсан юм. Би Монголын засгийн газрын хийсэн гэрээ болон гадаад харилцааны  бичиг баримтын архиваас энэ талаар лавлагаа хайж байгаа юм. Монгол үндэстэн өнөөг хуртэл оршин тогтнож байгаа гол нууц нь Байгаль дэлхийгээ тахиж хамгаалах явдал билээ, усанд цус хүргэхгүй  гэсэн цээрээ уландаа гишгэсэн ямар төрийн албан хаагч байгааг мэдэхийг хичээсээр байна. Монгол улс энэхүү гэрээнд орсноор олон мянганаар дагаж ирсэн үндэснийхээ соёлоос татгалзсанаас гадна, далайд гарцгүй, тэр бүр загасны мах иддэггүй, огт импортолдоггүй улс аль нэг улс, компаний эрх ашгийн төлөө явж байгаа хээл хахуулийн засгийн газар, өөрийн бодлогогүй улс гэсэн нэртэй  болоод байгаа билээ.

9. Өмнөх эрх баригчид  төрийн шагналыг сонгуулийн санал авахад ашиглан олноор нь ямарч бодлогогүй  тарааж хүндэтгэл  үнэ цэнийг нь алдагдуулж байсан явдлийг зогсоож, жилд тодорхой тооны шагналыг комисс байгуулж, тусгай шалгуураар өгдөг болгох хууль санаачлахыг хүсэж байна. Төрийн шагнал гэдэг бол Монгол улсын иргэн бүр хүндэлж  явах ёстой хүмүүсд л олгогдож байж нэр хүнд  нь хадгалагдаж үлдэх билээ. Харин хувийн сонирхол, хамаатан садан, сонгуулийн сурталчилгаанд зориулагдаж олгогдсон олон шагналууд өнөөдөр энэ хүндэт  өргөмжлөлийг жирийн зүйл болгосон байна.

10. Шашин гэдэг бол хүний далд буй мөрөөдлөө даатгах, итгэх ариун зүйл билээ. Буддын гүн ухаан бясалгал нь Монголын нөхцөлд шашин болж хувиран, ард иргэдийг мухраар сүсэглүүлж улмаар амьдралаа зогоох, мөнгөтэй болох арга  болон хувирсан байна. Бид түүхээ сайн судлаж бусаддаа түгээх явдлыг хийгээгүйгээс өмнө хийж байсан алдаануудаа дахин давтахаар болоод байна. Энэ бүх зуйл нь шашны буруу биш бөгөөд, хувь хүний сэтгэлийн нууц, бишрэлийг нь удирдах эрхийг хэн нэгэн буруу хүнд  даатгаснаас болсон юм. 90 оны ардчилсан хувьсгал шүтэх, эс шүтэх эрхийг олгосон бөгөөд энэ цагаас Монгол улс 90 хувь нь шууд буддын шашинтай болсон. Юу шүтэж байгаа, ямар утга учиртайг мэдэхгүй хэрнээ уламжлалт зүйл гэж андууран дагасаар байна. Хүмүүсийн шашны үзэл итгэл бишрэлийг нь худалдаж авах, түүгээр дамжуулан удирдах оролдлого тэр цагаас хүчээ авч, мэдээллийн хэрэгслийн хөгжлийн үед ТВ-ийн сувгууд хуртэл нээгдэж, шашинд гүнээ итгэдэг хүмүүсийг номлолоор мансууруулж, дундуур нь улс төрийн үзэл баримтлалыг хүмүүсд  тулгаж  удирдах арга өнөө үед бүр замбараагаа алдсан гэж хэлж болохоор байна. Шашины тэргүүн нь хувь хүн бөгөөд түүний улс төрийн узэл баримтлал нь тухайн шашинтай, түүний сусэгтэн олонтой огт хамаагуй юм. Өөрийгөө бурхны сонголтыг биелүүлж байна гэж итгэснээс үү, хувийн ашиг сонирхлын төлөө хүмүүсийн итгэл бишрэлийг ашигласан уу ? улс төрийн сонгуулийн ажиллагаанд шашны хүмүүс оролцож, нийгэмд буй бэрхшээлийг мухар сүсгээр дамжуулан ашигладаг тэрхүү системийг зогсоох нь чухал байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд хууль санаачлах эрхээ эдэлж, Монгол үндэстний эв нэгдэл, итгэл бишрэлийн аюулгуйн баталгааг хангах үүднээс шашин шүтэх, эс шүтэх талаархи 90-ээд оны Үндсэн хуулийн заалтандаа нэмэлт өөрчлөлт оруулж, шашны тусламжтай ард иргэдийг удирдаж, турхирч болох арга замуудыг яаралтай хаах хэрэгтэй байна. Дэлхийг тойрч аялж байхдаа иргэд улс хоорондийн дайн тэмцлийн хамгийн аймшигтай шалтгаан нь шашных байсныг би ойлгосон тул ийнхүү иргэдийнхээ шашны тухай ойлголтийг сайжруулж, ерөнхий боловсролын сургуулиудад шашин гэж яг юуг хэлж байна, мухар сүсэг гэж юуг хэлж байна, шашны  мөн чанар үүрэг  гэсэн сэдвүүдээр хичээлийн программ бий болгож дэлхийн бүх шашингуудтай харьцуулан зааж эхэлбэл, хий хоосон айдсаас ангижирч, бие биенээ шашин шүтлэг узэл бодлоор нь ялгаваралдаг тэрхуу ирээдүйгээс чөлөөлугдөж болох юм.

0

11. 2008 оны 7 сарын нэгэн бол Монгол улсад иргэний дайн гарч болзошгүйн анхны дохио байсан гэж би бодож байна. Таны сонгуулийн амлалтуудийн нэг нь 7 сарын нэгний хэлмэгдэгсдийг өршөөх тухай байсан. Шудрага  бус сонгуулийн хариунд эсэргүүцсэн хүмүүс, олон нийтийн замбараагуй байдлыг бий болгож дундаас нь завшсан хүмүүс, улс ард түмний үнэт зуйл болох түүх урлаг соёлын үнэт зүйлүүдийг устгах ажилд гар бие оролцсон хүмүүс, ард түмнийхээ эсрэг галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн, гуйцэтгэсэн хүмүүс гээд яс, мах, өөхийг салгах нь маш чухал гэж бодож байна. Холийн замд яваа миний хувьд, гадаадад болон Монголд амьдарч буй иргэдийн хувьд – Яг юу болоод өнгөрөвөө ? гэсэн асуулт өнөөг хуртэл бүүдгэр байгаа хэвээр. Үүнийг бид мартаж өнгөрөөх бус, учир шалтгааныг нь олж,  дахин давтахгуй байх сургамж авах нь чухал болвуу. Намынхаа байр суурьны үүднээс бус шуух засаглал, шудрага ёсыг хамгаалах үүрэгтэй Ерөнхийлөгчийн институтийг тэргүүлж эхэлсэн хүний хувьд 7 сарийн 1нд яг юу болоод өнгөрсөн талаар улс төржөөгүй тусгай комисс байгуулж, ард түмэндээ нэгдсэн мэдээллийг албан ёсоор өгөх нь хэрэгтэй байна. Энх тайван оршиж буй Монгол улсад Онцгой байдал зарлахаар хэв журам алдагдсан, улс орны аюулгүйн баталгааг хангадаг төрийн албан хаагчдын бие эруул мэндэд халдсан, төр засгийн зүгээс иргэдийнхээ эсрэг галт зэвсэг ашигласнаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирсон, ард түмний хувийн болон түүхэн ач холбогдолтой улсын унэт зуйлс, эд хөрөнгө устсан, олон нийтийг турхирсан, хомроголон баривчилж, хууль бус шүүлт, цагдаагын дэглэм тогтоосон, хуулиар баталгаажсан чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгслэл хаагдсан зэрэг байдлыг үүсгэсэн буруутнуудыг олж тогтоох нь сургамжтай гэж бодож байна. Монгол дахь олон улсын хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд, ардчилалыг бий болгохийн төлөө ажиллаж буй олон нийтийн байгууллагууд, тэгээд улс төрждөгүй  хуулийн дээд албан тушаалтангуудаар тэргүүлсэн албан ёсны комисс байгуулж, уг өдрийн нийгмийн байдал хурцдахад нөлөөлсөн хүмүүс, албан тушаалтангуудаас асуулга тавьж, түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс даяар шууд дамжуулах нь чухал байна. 7 сарын 1 ний хариултуудыг албан ёсоор бодит баримтан дээр суурилуулж гаргаагүй тохиолдолд ард түмний дотрох үзэн ядалт, төрд болон, цагдаагийн байгуулгад үл итгэх байдал даамжирч, дараагийн хурцадмал байдалд  хүргэж болзошгүйг дэлхийн хүн төрлөхтний түүх, өнөө үеийн байдлуудаас харж дугнэлт хийж болох билээ.

Ардчилал өндөр хөгжсөн улсуудад зарим нэг асуудлуудыг олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө шийдвэрлэж, асуудлын бодит байдлыг иргэдтэй цуг шийдвэрлэдэг зарчмийг судлаж, хэрэгжүүлбэл нийгэм дотрох хуваагдал, узэн ядалт багасах болвуу.

Монголийн шинэ үеийн иргэн болох миний бие эрхэм Танаас маш олон ажил, өөрчлөлтийг хулээж байна. Түүнийгээ өөрийн энэхүү захианд бичиж, интэрнэт дахь блогдоо байрлуулан,энэ бодол минь албан болон албан бус шугамаар Танд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хариуцан  дааж буй улсынхаа иргэний дуу  хоолойг сонсож ,миний захианд хариу илгээнэ гэдэгт бас итгэлтэй байна. Танд амжилт хүсэн ерөөе.

Дэлхийг тойрон аялагч Амай Ж.Золбаяр

Horaayy..there are 44 comment(s) for me so far ;)

#1

end tendees guulagchlaad yvaad bhaar ger orondoo hariach, chinii naad aylalaas chin bid nar ymar hurteel tei iin? albatai um shig mongo togrog neheed

odoo buur eronhiilogchoosoo mongo, tuslamj nehdeg boloo u . Duriin neg, delhiig toirj bgaa gesen nertei gulagchin hurtel eronhiilogcdoo durtai uydee zahia bichdeg bolson, joohon hundetgeltei hand.

mongoldoo ochood ter electro hogjimoo hiinuu, gudamjind garnuu chinii hereg. Eh orontoi hun eh orondoo hezee ch ireh bolno

naad aylal shig umaa odoo boli, aylal hiij bna geed baingiin net ees salahgui

Erdeneochir wrote on 2010/01/09 - 23:17
#2

ta nar chini odoo shizo toi yum shig zugeer ayalj yavaa xuniig zagnahiin, ta naraas mungu avch ayalaagui bolohoor ,just shut up fuckers!!! keep going your trip have a great success

bayaraa wrote on 2010/01/10 - 00:42
#3

Hehe mungu nehtsn bsiimuu. unshihaas durgui hureed guilgeed halit harsiin. Ene elbegee chini end tendhiin tomchuudiin uliig doloochih shahaal guigeed bdiin baileeshd. bi bol enkhbayar elbegdorj 2 iig ner devshihed uur oligtoi hun mongold bhguin baihdaa l gj bodoj baisan. hudlaa yriad yahav hehe. Amai delhiig toirch bgaa chini sain hereg thdee mungu guilgachlah hereg bna uu. boduul geriinhniigee bas shanalgasan l bh. Zugeer l hund teer bololgui amidraldaa.

ch wrote on 2010/01/10 - 01:05
#4

er ni elbegee ch ter enhbayar ch ter ene 2 hun songuuli gehed uneheer minii huvid hend ch ni naidlaga baigagui.

elbegeeg eronhiilogch bolhod bi huvidaa mash ih ergelzej basian , harin 1 sariin 1nii mongolnews.mn-nii 1 ni medeeg unshaad ene hun mongolchuudiig negtgej chadah yum shig tiim jaahan itgel (hope) garsan , yu gesen be geheer “mongoliin ner ta bidentei hamt yavaa shuu , ondort gargahiin toloo hamtadaa zutgeye ” ntr gesen (yag yu gesniig ni sanahgui baina) sms-iig mongoliin magadgui buh uuren holbooni operatoruudaar damjuulan buh gar ytsand ilgeesen baih .
ene nl zarim 1 humuusiin eh ornoo geh setgel bolon ev negdeliig baga ch bolov uu nemegduulsen gej bodson bolhoor elbegeeg tsaash ni yu hiih ve gedgiig ni iluu anhaarhaar bolov.

TJ wrote on 2010/01/10 - 08:49
#5

Үнэхээр чухал асуудлыг хөндсөн үзэл санаа болжээ, би хувьдаа дэмжиж бн. Ирээдүй үедээ санаа зовдог Монгол хүн бүр энэ үзэл санааг ерөнхийлөгч болон УИХ гишүүдээс асуух ёстой.

Дашрамд хэлэхэд Амай-н аялалыг мөнгөний төлөө гэсэн өчүүхэн бодлоосоо салаасай гэж хүсэж бн. Тэр бидэнд их мэдлэг туршлага авчирч өгч байгаа шүү. Урьд нь хэнч ийм үзэл санаа гаргаагүй гэдгийг хэлмээр бн.

Энхтайван wrote on 2010/01/10 - 19:14
#6

Хэлэх гэсэн үгээ хэл, хийх гэснээ хий. Эсэн мэнд эх нутагтаа ирээрэй. Энд хийх юм их байна.

Цогхүү wrote on 2010/01/10 - 19:28
#7

Haana mungu nehsen heseg bainaa. Ta nar yu geed hudlaa balairtsgaagaad bnaa. sain unshaach. Ter mungu nehsen hesegiin copy-dood taviadahdaa haray. Minii huvid bol amai-tai sanal neg bna. Amai mungu-nii hoinoos yavaagui gedeg n oilgomjtoi haragdaj bgaa.

GRO wrote on 2010/01/10 - 19:48
#8

Мөнгө гуйсан юм алга л байна шүү дээ. Ер нь мөнгө гуйсан байсан ч яадаг юм бэ? Монголоос дэлхийг тойрох энэ хүнд хүчир,бас эрсдэлтэй ийм аялал хийж байгаа хүнд бага зэргийн тусламж өгөхөд яагаад болохгүй гэж??!!! Улсаас нэхдэггүй юм аа гэхэд нэг тав арван цаас хандивлацгаавал далайд дусал нэмэр гэж…. би бодох юм. Юу гэж бодоцгоож байна????? Мэдээж 100 100 доллороор нь бол хэцүү л дээ. Харин бага багаар нь бол нэг их хэцүү биш байх аа!!!

Баярхүү wrote on 2010/01/10 - 21:43
#9

Ter negdugeert setgegdel bichsen yamar teneg mal gehleeree iim bdag bn, end hen ch mung guisan hun alga, chi bitgii ataarh teneg yum chin, ene hun chi bid nariin umnuus chini baitugai ulsiin ih hurliin gishuudiin ch setgej bodoj chadahgui yumiig bicheed bidend bolon deedest zoriuulj sonorduulj bn, iim saihan yum bichij baigaa negniigee demjij magtaj sain saihan ug helehiin orond hudlaa atarhaj yas hayaj dund ni taltsuuldag yasan muuhai uiwaagui baliaar zantai hun be, ene negdugeert setgegdel bichsen hun, Amai chamd bayarlalaa, tsaashdaa ulam saihan yumnuud bicheerei, amjilt husye

M wrote on 2010/01/11 - 01:59
#10

Манай үеийн баатруудын нэг Амай минь яваад бай. “Хүмүүс” сонин чамайг дэлхийн хэмжээний Монголын алдартнаар нэрлэсэн байна билээ.Баяр хүргэе.Марко Поло Италиас гарч Төв Азид ирснээрээ дэлхийд гайхагдаж байв.Амайн аялал ер бусын байдал, хэмжээ далайцаараа дэлхийд хосгүй аялал болж мэдэх юм. Мэдээж бид туславал….Ардын дирломат гэж Амайг л хэлэх байхдаа.

teg wrote on 2010/01/11 - 04:54
#11

Үнэхээр зөв юм бичсэн байна. Монголын залуучууд одоо цагт ингэж санаа нь зовинох хүн үнэндээ ховор. Ерөнхийлөгчийн хариуг бид ч бас хүлээж байна!

shine wrote on 2010/01/11 - 07:14
#12

үнэхээр зөв зүйтэй зүйл бичсэн байна. Өөрийн чинь блогийг уншдаг болоод байгаа. Цаашид дандаа хамт байнаа

ebaatar wrote on 2010/01/11 - 14:11
#13

Yag bidnii ueiin zaluusiin bodoj yavdag zuiliig bichsen baishd, heden jiliin daraa mongoldoo ireed gadaad harilcaanii yamand ajild orooroi manai elchinguud buur neg setgeld yordoo taarahgui baigaamdaaa mongolchuudiinhaa toloo yu ch hiihgui amaig ted nariin deer tavichuul zovlon oilgodgooroo sain zalaad baih baih daa, Odoo daraagiin yoronhiilogchiin songuulid hachin humuust sanalaa ogohguiee bie daan ner devshigchid ogcgooyo zaluusaa ulig bolson 20n jil toriin tolgoid baisan ovgochuudiin tsag ongorson 20,30tai yum uzsen shunalgui eh ornoo gesensetgeltei bolovsroltai morali saitai sain zaluuchuudaa songoyo

tungalagm wrote on 2010/01/11 - 15:31
#14

Ардын дирломат гэж Амайг л хэлэх байхдаа. сайхан хэллээ !

Тунгалаг.Г-д

ерөнхийлөгчийн сонгуульд 45аас дээш насны хүн нэр дэвшидэг шүү дэ , УИХ бол хамаагүй ,

TJ wrote on 2010/01/11 - 16:47
#15

би хувьдаа амайг үнэлдэг. дов жалганы үзэлтэй бидний хувьд энэ хүн том үлгэр дууриал үзүүлж байна.

монголын залуусаа! төрийн байгууллага руу хошуурах, хов хөөцөлдөх, архи дарсанд донтох явдлуудаа зогсоон гадагш гарч нүд тайлах арга замд мөргөцгөөе… :D

хорвоо ямар уудам билээ…

ketchup wrote on 2010/01/11 - 16:55
#16

ketchup goy xelleee gej

bayaraa wrote on 2010/01/12 - 01:12
#17

za yostoi zuv yum bichijee Amai tanii zahiag unshij hariu ugnu gedegt naidaj bn.. ene zarim neg shuumjleed bga baginuud buren guitsed unshval arai uur bodol turuh ch bsiin blu zuv yum hiiged zuv yum yarihad zuv sana bodltoi aylaj bhad mungu guisanch yadiin . hussen sansan bodson zuil chin bugd biileh boltugai amjilt husie

Batmunkh wrote on 2010/01/12 - 01:17
#18

Амай, чамайг эргэж ирэхэд энд ямар байна гэж төсөөлдөг вэ?

chandaa wrote on 2010/01/12 - 02:15
#19

Amai!! Ayalaliin hund nohtsold bas eh ornoo ,ard tumnee gesen setgelee yamagt hadgalj yavaad chini bayar hurgee.

bay wrote on 2010/01/12 - 02:16
#20

hamgiin ehend bichsen erdene ochir gdg hun uneheer haramsaltai uneheer ichmeer yum bi huvidaaan amaig demjij mgl zaluuus bolgon iim setgel uzel bodoltoi baigaasai gej husej bna bi amaigaar baharaj bna uulsan tuluulun biyeen daan setgel zorig shuluudan yum uzej nud tailj yvaad n . ter bas 1000 1000n mgl zaluust uzsen harsanaa neej medlegt n nemer bolono gej bat itgeltei bna !!!!!!!!

ami wrote on 2010/01/12 - 02:20
#21

№1 hunii unertei baij sur. gahai shig baibal huuhed chini tooroi bolchihno shuu.

tugs wrote on 2010/01/12 - 02:32
#22

Ядарч бэдэрч явах уед чинь дуулаагүй юм шиг цариалж,бас хор санаж байж мэдэх №1 шиг зарим хүмүүс дэлхийн олон улс судлалд нэрээ үлдээсэн нэртэй дэлхийг тойрон аялагч хүн волох үед чинь уучлал гуйх бизээ.Бүү шантар, бүү гоморх,хатуу үг заримдаа сайн эм болдог.

tugs wrote on 2010/01/12 - 02:51
#23

Сайхан нийтлэл болжээ. Ялангуяа “Зүгээр л амьд байх биш, сайхан амьдрах эрхийг нь ард түмэндээ эдлүүлэхэд л төр засаг анхаарах цаг болжээ.”
энэ үг их таалагдав.
Монголд 100%-80%(ядуучууд буюу хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй хүмүүс)-15%(боловсролын анхдагч мэдэгдэхүүнээр хангагдаагүй гэхдээ мөр бүтэн гэдэс цатгалан хүмүүс)= 5% нь олон нийтийг авч явж буй хөдөлмөрчид байна даа.

Dormant wrote on 2010/01/12 - 04:00
#24

amai saihan bichjee, amjilt. dandaa demjij bdag shuu,

pioner wrote on 2010/01/12 - 05:35
#25

Syrtein hun eronhilogchdo zahia handaj bicheel biz. Amaig neg udaa uramin bodood eronhilogch bas handiv orgchuul uyn bolku bgan. Hundetgeltei handahc gd #1 gishuun bahn um bichji bi ter huni esreg bna. Uy gesen ugiin. mongol ulsin ergen hun baij yagd eronhilogcdo zahia bichj shumjiled bas sanal bodlo helj bolohgui gej. Ard tumni eronhilogch gd baiga Elbegdorjj ene zahiag zalhuralgui ahrn unshaasai.

77 wrote on 2010/01/12 - 06:16
#26

amai iin mgld irxgui shaltgaaniig ta nar medexuu? Uchir ni ter mgldoo irvel ter darui xetsuu nertiin xaalga tatax magdlaltai bgaa xun ter odoo gadna ulsad bgaa bolxoor l gemt xergten shg bish gemgui badarchin bgaa um. Tm bzdee zoloo? Ternees ingej yadartlaa yu gej tenuuchlexevdee. Onlinedaad bgaa pc ee zar gej zuvlie doo amjilt

Badarchin wrote on 2010/01/12 - 06:30
#27

Энэ захидлын гүйцэд уншаад дараа нь коммент үлдээвэл зүгээр юм биш үү зармм хүмүүс. Маш зөв асуудал дэвшүүлсэн байна. Амжилт хүсье

Meegii wrote on 2010/01/12 - 15:19
#28

Amai elbegeed lag daalgavar surgamj aildsan baina shd.

yamar ch baisan delhiig toiroh ayalalaa saad berhsheelig ul hargalzan duusgaarai. dundaas n bitgii butsaarai.keep going!

awesome wrote on 2010/01/12 - 15:54
#29

Биелдэг бол сайхан л зүүд байна. Төрийн толгойд байгаа зарим улсуудыг толгой дараалан устгахаас нааш Монгол улс хэзээ ч хөгжихгүй.

spiderloc wrote on 2010/01/12 - 19:01
#30

Дээрх бичлэг болоод сэтгэгдлүүдийг уншиж үзлээ. Жаахан уншсан зүйлээ эргэцүүлэн бодож, бас хүн хэлээрээ гэдэг шиг аятайхан бичиж сурцгаа гэж хэлмээр байна.

Амайгийн хувьд түүхэн зориг гаргасан Монгол залуу. Олон хүнд юм үзэж нүд тайлах бүрэн боломж бидэнд байгааг харуулж чадаж байгаа залуу. Дандаа бор зүрхээрээ явна гэж юу байхав дээ. 60 орноор орчихоод цааш бусад улс орноор аялах хүсэл зоригийг нь унтраах биш дэмжих хэрэгтэй. Тэр дээгүүр бичиж аялах гэж юу байдагийн гээд байсан залуус дулаан гэрээсээ гарч үзсэн юм уу гэж асуумаар байна. Дээр үеийн үг байдаг даа. Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй гэдэг шиг өөрсдийгөө эхлээд бод.

ariunbold wrote on 2010/01/12 - 19:10
#31

#21-г дэмжиж байна.

ariunbold wrote on 2010/01/12 - 19:11
#32

26, 32 busguid. Amaig mongoo barj yadaj yavaa bayan gej anduurch bogsoo hudaldah gej, mongo saah gej goridson huuhen bish biz?

bil wrote on 2010/01/13 - 19:07
#33

dajgui shuu. amai. odoo mongoldoo ireh tsag bolson zaluu nohor min.

jj wrote on 2010/01/13 - 22:14
#34

Bolj baina zaluu mini.Ingeed erunhiilugchid ug helj chaddag hun baidag baih heregtei shuu.Bidnii ihenh ni medsen ch medeegui tsarailaad l amaa hmhiad l yvdag shuu de.Chamaig demjij baina amai.Mun bid bugdeeree erunhiilugchuus hariu huleej baina shuu, erhem erunhiilugchuu

Amaid wrote on 2010/01/14 - 23:09
#35

bi enii hunii zahiatai sanal niilj bn.mash zuv olon sanaag ch devshuulj bn.ebegdorj ene zahiag unshaad 1 yum bodoh bailgui dee uhaantai l bol….gehtee ULS ORNIIG UHAANAAR UDIRDAH BOLOHOOS BISH URAN UGEER HEZEE CH HUGJUULEHGUI SHUU gdgiid mnchuud maani oilgoh heregtei, elbegdorj bol ulsiig hugjuulj avch yvj chadah hun bishee, chadvar ni ch dutna.ene hun zugeer l meregjilee buruu songoson jujigchin bhd taarsan hun,enhbayr yrunhiilugch bol elbegdorjiin hajuud bol chadvartai hun shuu medlegiin huvid ch ter. yg hunii huvid mn ulsiig hugjuulj chadah chadvartai ch hun,gol ni avgai ni gol hergiin ezen bdg shuu dee.

lolly wrote on 2010/01/19 - 09:34
#36

Агуу их түүх соёлтой,өндөр боловсролтой, төрт ёсны дээд зэргийн уламжлалтай манай ард түмнийхээ сонголтыг буруу зөв гэж одоо яриад яахав.Ард гаралтай хүн ард түмнийхээ амьдралыг сайн мэдэж байгаа.Тэр тусмаа сэтгүүлч хүн.Ухаалаг, зоригтой, чанга байх хэрэгтэй.Улс төржиж,намчирхвал дэмжлэгээ багасгаж мэдэх тул тэгэхгүй биз. Дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчөө нэгдэж дэмжицгээе. Хэрэгтэй зүйл хийх бололцоог нь өгөе. Шаардлага гарвал бид халж солихийг баталгаатай хийж чадна шүүдээ.Харин өндөр шаардлага тавих, саналаа хэлэх нь бидний үүрэг.

ugs wrote on 2010/01/19 - 15:51
#37

36-g demjij baina. Ulamjillaa Amai shig meddeg, Tuun shig shineer, ovormotsoor setgedeg \het ooriinhooroo zang ni zaschihbal\huchtei, nolootoi ,zaluuchuudiin dund nertei transchin,bas shouchin.Jaahan demjjihbel hol selj medne.Bas uyag ni sain taaruulah ni zob.

uun wrote on 2010/01/20 - 16:53
#38

Eronhiilogch hunii psiholog sain mederdeg.yadarch zudersen ard tumniihee setgeliig debteeh gej bodoj bui ni zob.Gumanizm odoo bidend nen chuhal baina.Uragshaa

uun wrote on 2010/01/20 - 17:08
#39

hi B bna ayan zamdaa sain yabaj bga bizdee.Ene sonin youm bichsen huumuus gaihaltai youmaa.Uug ni mongo iluu baibal iluu youm uzej,haraagyi youm haruulj,uzeegyi youm uzuulj,medehgyi youmaa asuuhiin hoorond #1 Erdeneochirshig henees mongo abaj baina,henees guij bna,yah gej bain gej sanaa zobohiin hoorond,ter ih delhii toiroh youmiig ashiglan, haraj uzeegyi youmaa asuuj,lablaj zurgiin daruulaad mongoldoo ochood nebtruulgendeer amidaar yariulj,odoogiihshig unshahgyi suuh ni uug ni go bishuu.Minii bodloor ter baigal, uul had, dalai, hun am, amitan geed asuuh zuil olon baihad, shal hereggyi youm bicheh youm aa,zai bugluud ustgatsan deer dee.Neeree ter private zuragnuudiiin tuhai yariulmaar bna shuu lol. Hezee b tee uulzah boldooo tesen yadan huleej baina shuu ajil uilsendchini amjilt see ya

Yabarkhuu wrote on 2010/03/08 - 03:39
#40

1 nomer t bichsen erdene-ochir gegch zailaa zail. yu ch oilgohgui hun chamd buruu bhgui l bh l daa. gehdee l chamd heleh ug alga erguu amitan.
amai edniig buu too ted yu ch medehgui bgaan tednii buruu bishee.chamd amjilt husey. hezee ch bitgii buuj ug.
chinii turuus guih hedhen tugrug yu ch bish. etssiin etsest ter mungiig guij bna uu tuslmj husej bna uu hamaagui. chinii ene aylal chi uruu tuuh bolno. ter tsagt ene erdene-ochir metiin humuus-g hen ch tanihgui bh bolno. unuudur yaduu bgaadaa ichij bui humuus uursduu setgel ni yduu bga ym.end mungunuus chuhal zuil bolj bhad ulsaas demjleg husej ygaad bolohgui gej? harin ch zuw ym hiisen bna. uuniig tur zasag anhaarch uzeh ni zuitei.

номин wrote on 2010/03/15 - 04:31
#41

elbegdorjiig demjij bga bol mini huvid heleh ug alga. chamaig bas davgui bolovsroltoi zalu, bas ymiig uhaj olj meddeg zalu gej bodoj bailaa. medehgui ym ene hun yeronhiilogch bolsond bi odoo boltol emzgelj yvdag yma. gehde yaltai ch bile harj baihaas. yutai ch bi tiinees oodloh deeshleh zuil huleehgui bga, yu l boloh bol. tuuniig demjih shaltgaan n chi end bhgui end ene hun yg hen gedgiig medehguid bas neteer tavigdsan hudal unen n medegdehee bsan neg taliin medeellees dugnelt hiij bga bhaa. chamd amjilt husie. ene hunees tuuhend uldeh tiim sain saikhan zuil husehgui bsan n deer bh shu

sansara wrote on 2010/03/17 - 09:24
#42

Ene zamiig chi ooroo songoson, ooroo yavsan. bidend yag yu uldeej bgaan.chi yavaal bid suugaad.ene bol chamd l ashigtai zuil.busdad hurteel bhgui. chi yor n oortoo ih anhaaral taviulah sonirholtoi hun shig bna.ooroo l yav ooroo l shiid busdad buu sadaa bol

holla wrote on 2010/03/20 - 22:58
#43

sain bnuu? net uhaj bgad tanii aylaliin tuhai dongoj say l medlee. gaihaltai yumaa. bi ch bas delhiig bish yumaa gehed heden oronruu aylah yumsan gej urgelj boddog. hytad, anu ruu yavsan. odoo ene zun ahiad anu yavah sanaatai,

jaagii wrote on 2010/04/03 - 20:34
#44

Tani uzel bodol mun sanaliig mash iheer demjij bna, ehnees duustal ni sain unshlaa, erunhiilegch tand hariu ilgeene gej itgej bna. Zaluu ue urialan zuw medeelliig taraaj bga tand bayarlaj mun baharhaj bna. Nadad uurt ch gesen bodson ih zuil baigaa, hedigeer odoo nas baga baigaa ch tanig haraad zorig orj baina shuu. Bayarlalaa, ireeduid tanaas asuuj surah zuil ih bainaa, bainga medeelles chin unshij sonirhoj bainaa. Dashramd asuuhad tani ayalalin daraahi zorilgo yu baigaa we? Mongoldoo ireed yamar negen baiguullaga neeh bodol bnuu?

Saraa wrote on 2010/04/28 - 22:53
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.