Манайхаар Далайн Өвчин. Англиаар “Motion Sick” энэ юу байдгийг та нар гадарлаж байна уу? Зурган дээр инээж байгаа нь зүгээр л сайхан аялал гэж үзүүлэх гэсэн юм. Жинхэнэ түүхийг одоо уншаараай.


Би өмнө нь нуур, голоор усан онгоцон дээр аялаж байсан ч өвлийн улиралд Тэнгисээр аялах тухай бодож төсөөлж байсанчгүй. Жил хагас өнгөрсөнч энэ үейиг бодохоор дотор муухай оргиж байна.

Италиас Грек орох хамгийн дөт арга нь Brindissi-аас усан онгоцоор Грекийн Патра орох байлаа. Бриндиссид ирээд усан онгоцны билет авлаа. 50$ орчим. 24 цаг яваад очино гэхээр үнэхээр баярлаж байлаа. Миний аяллын нэгээхэн шинэ тээврийн хэрэгслэл байсан тул. Далай тэнгистэй адал явдалтай кинонуудаасаа төсөөлж тэсэн ядан хүлээж байлаа.

dscn9329-small.JPG

Цаг болж усан онгоцондоо суулаа. Миний билет нь хямд байсан тул зүгээр нийтийн энэ зааланд кино үзэнгээ сандлаа хойшлуулж суугаад Грекэд хүрэх байлаа. Өвөл байсан тул нээх хүн суусангүй, том зааланд 10 гаруй л хүн орж ирлээ. Усан онгоцоор хисч Бар, Жорлон, Гадаа, дотор гээд хүүхэд шиг хөөрсөн мэт, хисүүчилж гарлаа. Аяллын туршид цаг гэж зогсчихдог байсан тул ямар нэгэн аргаар цагийг хурдлуулахыг хичээж гарлаа. Усан онгоц хөдлөх дохио өгч эргээс хөндийрлөө.

Хэд хэдэн сандлуудийг ашиглаж ороо эзэллээ. /эзлэх нутаг дэвсгэрээ зурлаа/ Усан онгоцонд суухаас өмнөхөн хоолонд орсон байсан бөгөөд гэнэт үдийн хоол санагдаж эхэллээ. Хажуулдаж хэвтэхээр гайгүй болсон тул хэвтээд нүдээ анилаа. Дотор муухай оргиж эхэлсэн тул Онгоцонд байхдаа үйлчлэгчид эм хэрэгтэй юу гэж асуудаг тул, Усан онгоцны ажилтнаас далайн өвчний эм авахаар очлоо. Тэрээр дургуйхан нэг эм өглөө. Түүнийг усаар даруулж уугаад буцаад заалруу явж байтал маш муухай оргиж ойрын жорлонруу гүйлээ.

Дараагын авиаг яаж бичихээ мэдэхгүй байна. Ийнхүү-Өө ,өө, миний эм дөнгөж харагдаад өнгөрлөө. Дахиад нөгөө хүн дээрээ очиж нэмж эм авахаар шийдлээ. -Дахиад нэгийг өгөөч? гэж гуйтал- болохгүй дахиад уух юм бол маргааш чамайг зөөж буулгах болно ! гэлээ.

Би өмнөх эмээ саяхан жорлонруу унаж байхыг харсаншдээ! гэж тайлбарласанч тэрээр тоосонгүй. Англи хэлэнч муу байсан.

Суудал дээрээ ирээд нүдээ аниад суугаад л байлаа. Нүдээ нээх юм бол үдийн хоол санагдаад. Нэг хоромд яаралтай жорлонруу гүйлээ. Үүдийг нээтэл 4-5 залуу улаан нүдлээд зогсож байлаа. Миний өмнөх өрөөг хэн нэгэн эзэлсэн байсан тул КАРАНТ-тай найзаллаа. Ийнхүү дараагийн хэдэн мөчид ээлж ээлжээрээ өрөөг эзэлж, эдэлж эхэллээ.

Нийт 24 цагийн ихэнхийг тэдгээр залуустай өнгөрөөсөн бөгөөд , -Ямар аз болж КУПЭнд 80$ төлж ороогүй юм бэ! Тэртээ тэргүй 00-той найзлах байсан юм байншдээ! гэж өөрийгөө зөвтөглөө. Нэг хэсэг гадаа гарж цэвэр агаар амьсгалахаар шийдлээ. Өөрийн сүүлийн шинэ бүтээлүүдээ хараад жоохон санаа зовсонч!- Надаа тэр эмийг өгсөн бол ийм их ажилтай болохгүй байсан юм! гэж бүх бурууг усан онгоцны багруу чихлээ.

Өөрийн хийсэн бүтээлээ үзүүлж зүрхэлсэнгүй!

Юмыг яаж мэдхүү гэж ослын завь хаана байгааг судлаад авлаа. Жилийн өмнөхөн нэгэн том усан онгоц энэ хавьд хад мөргөж 200-гаад хүн амь насаа алдсан . Тэгээд бас ТИТАНИК киношүү!

Кино дээрх шиг үнэхээр хөөрхөн охинтой танилцах боломж байсанч би өөр зүйлд илүү анхаарлаа хандуулсан байв.

Юун Титаник, хийсэх гээд байхад.

Далайн тухай кинонууд дээр -ЭРЭГ, ЭРЭГ, ЭХ Газар! гэж хашгирдагийг санаж байна уу? Яагаад тэд ингэтлээ баярладгыг одоо л нэг ойлголоо! Би ч гэсэн орилоод байлаа. Салхитай тэнгист миний хашгирахыг хэн ч сонсохооргүй байв.

Лаг чухал аялач царайлаад

Эргээ дагаад сэлээд л байлаа! -хэзээ буунаа! Миний нөгөө Adventure сэтгэлгээ аль хэдийнээ мөхсөн байлаа.

Усан онгоц Италиас гараад Грекийн эргийн дагуу Патра хотруу дөхсөн юм. Хуурай газар байнга харагдаж байсан ч – Сэлж чадахгүй юм чинь эрэг байсан ч байгаагүйч юм болбол живж үхэх нь ойлгомжтой гэж бодлоо.

Боомт руу ирлээ. Хөл хөнгөрөөд эрэг дээр буухын хүслэн

Эрэг дээр буусанч нэг тийшээнээ хазаалдаж явж байгаагаа анзаарлаа. Хэсэг хугацааны дараа тэнцүүлэгч маань дэлхийн соронзон оронтой хэл амаа ололцлоо. Маш их өлссөн байсан тул цүнхээ нээж өглөөний цайгаа уулаа.

Амьдрал сайхан шүү! гэж хэллээ! -Аяллын явцдаа дахиад хэзээч усан онгоцонд суухгүй! гэж ам тангараг өргөлөө.

-Ялангуяа өвөл! нэмэлт

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

heheh ugaasaa manaihan usgui gazriin humuus,tegeed ch minga usch blaa geed yaj chadkuu bolhoor ih us hetsuu hetsuu, ter dalain uvchin gedeg n hetsuu yum bn shd, shartsan hun shig tolgoi duureel dotor muuhairaad. za amjilt

Amuro wrote on November 2, 2007 - 12:03 pm
#2

hehe yamarazaar usan ongotsoor solongosiig zoriogui yum be

bOPOPA wrote on January 2, 2008 - 11:41 pm
#3

parkad ochood togloh durtai hun l yavmaar yum bn da

qwe wrote on March 19, 2008 - 8:42 am
#4

Yaayaa, bi huvidaa usan ongotsoor aylah ni ih romantic en ter gej boddog baisanshd, yuu wee, iim hetsuu ymuuu,

Sinatra wrote on April 22, 2008 - 6:37 am
#5

naiz ohintoigoo tsug jorlontoi naizlaal taarhiin bainldaa hehe

Sinatra wrote on April 22, 2008 - 6:37 am
#6

hehe usangvi gazarn hvmvvsee gj amai chi neeree end zurag ni dree ih tsarailag garaajee odoo ch chi mini tsarai aldchihsan l bna lee shvv zaza ter tsarai marai yah uu tgd yawaad l bj dee zaluu mini

nandia wrote on September 20, 2008 - 5:43 pm
#7

Gants daichin gantsaardahgui ee gej delhiig toirood ezleed baij dee zaluu min. Ingehed naad usee Batikand ochsonoos hoish pap lamtan shig tairchihsan yum uu. Esvel urguulaad bgaa yum uu kkk nargia shuu. Tsag garah bolgond chamtai hamt aylaj bgaa shuu. Amaigiinhaa tsaashdiin ayan zamd suun tsatsal orgomoi.

mbm wrote on April 3, 2009 - 3:57 pm
#8

bi xyvidaa ysan ongotsoor 24 tsag byr 2 ydaa neg ydaa amaigaas door noxtsold sandalgyi niitiiin zaaland aylaj yzsen yu ch boloogyi sh dee xarin bi parkiin togloomuud deer togloxoor dotor jooxon evgyi bolood bdag

enkh wrote on August 30, 2009 - 9:13 pm
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.