2009 оны 12 сарын 18 ны өдөр. Болгар Туркийн хилийн терминалд.

2 сар 12 хоног яг өчигдөр байгаа юм шиг санагдаж байна.
Гэтэл энэ хугацаанд 4 улсын хилийг туулж, өөрийн аялсан улсуудынхаа жагсаалтанд Румын, Унгар улсуудыг багтааж Серб улсдаа 4 дахь удаагаа буцаж, Болгар улсдаа 3 дахь удаагаа буцсан байдаг.

Тэгээд өмнө сууж байсан тухлага сандал дээрээ…

10 сарын 6 ны өдөр визны асуудлаас болж Болгар Туркийн хилийн хооронд оршдог худалдааны төвд 3 өдөр байрлаж байж билээ. Харин энэ удаа хэд хонох юм болоо?

Яг л энэ тухтай массаж хийдэг буйдан дээр уг худалдааны төвийн электро шат, үүд, олон төрлийн дэлгүүр цайны газруудыг харж байсан юмсан.

Ядаж байхад тэмдэглээ бичиж эхэлх үед энигма-гийн Монгол дуу эгшиглээд байх юм.

Уур үнэхээр их хүрч байна.

2 шөнө нойртой нойргүй, хоолтой хоолгүй хүйтий цас шавхай бороонд дунд Серб улсын хойд зүгээс өмнө зүг хүртэл, Булгар улсын баруун зүгээс зүүн зүг хүртэл холын замыг туулж, нов нойтон, маш их даарч хил дээр ирээд өөдөөсөө салаавч хүртэж байдаг.

Хажууд болон араас ирж байсан хүн бүр ямарч асуудалгүй хил дээр тамгаа даруулаад өнгрөөд явчихсан. Би л ганцаараа энд өлсөнг, дааранг сууж байдаг.

2 сар 12 хоногийн өмнө уг консулд виз авах хүсэлт гаргасан бөгөөд хариу өгөхийг хүлээ гэсэн юм. Одоогоос 3 жил хагасын өмнө Турк улсаар дайрч Сыри улсруу явж байхдаа 7 хоногийн визны хугацаагаа хэг хоногоор хэтрүүлсний төлөө 5 жил нэвтрүүлэхгүй хар тамга даруулсан юм.

Хууль бус зүйл хийгээгүй, хараар ажилаагүй зүгээр л нэг хоног хоцорсны төлөө.

Өмнө удаа энэ терминалд 3 хоног хүлээж байгаад буцаж Болгарлуу орж Пловдив дахь Туркийн консулын газарт визны өргөдөл өгсөн юм. Тус газрын консул Эрим Озэн гэж хүнтэй уулзаж учир байдлыг тайлбарлсны дараа тэрээр миний аялыг дэмжиж чадах чинээгээрээ тусалхыг амалсан юм.

Утасны дугаар, эмайлээ өгөөд явсан бөгөөд, нэг улсад удаан байх нь виз болон зардлын хувьд хэцүү тул замд гарч Румын орсон юм. Тэнд бас удаж чадахгүй байсан тул хар далайг нөгөө талаар нь тойрох төлөвлөгөө боловсруулсан ч Молдавруу нэвтэр ч чадалгүй , Украйны төлөвлөгөөний хамт нурсан юм.

Ингээд виз дуусахаас өмнө Унгар орж бас л хугацаандаа шахагдан байхад Пловдив хотын консулын газраас захиа ирж визны асуудалд эерэг хариу өгсөн тул ирж визэ ав гэсэн юм.

Ийнхуу Будапешт хотоос урагшилж Нови Сад хотод хэд хоноод улмаар өчигдөр Пловдивд бууж, өнөөдөр виза авч байгаа нь энэ юм.

Өглөө консул дээр ороход нарийн бичиг нь намайг мэдэж байсан бөгөөд визны мэдээлгийн хамт 45 доллар төлөх хэрэгтэй гэлээ. Би виз хүлээх гэж 2 сар 12 хоног, 3 улсаар явсан тул санхүүгийн хувьд хэцүү байна. Гэдгээ тайлбарлсан бөгөөд консултай уулзах хүсэлт тавилаа.
Консул хүлээж аваад – Би чам шиг ингэж явах юмсан, өдөр бур ийм оффиссд сууснаас чиний аялал хамаагүй сонирхолтой юм.

Миний аялын туршид ямар их бэрхшээл туулж буйг хүмүүс огтхон ч боддоггүй юм.

Миний визыг хэдий хугацаагаар өгөх тухай асуух үед би сар гэлээ, шинэ жилээ Истанбулд тэмдэглэх хүсэлтэй байгаагаа ч уламжиллаа.

Тэрээр зөвшөөрч, 30 хоногийн виз торгуульгүй өгөхөөр боллоо.

Ёой, ингээд нэг Туркийн Истанбулыг үздэг юм байж. Өмнө удаа Анкараруу дайрч явж байхдаа автуусандаа ядарснаас болж унтаж Истанбулын бараагийг нь ч харж чадаагүй юм.

Консултай туганыхан хажууд зургаа татуулаад пасспортоо автал – Өө уучлаарай нэг юм хэлэхээ мартчихаж, виз өгөх журам дээр чамайг Туркруу орохдоо газраар бол зөвхөн Сыриа гийн хэлээр эсвэл Онгоцны буудлаар нэвтэр гэсэн байсан, уул нь зугээр л өгдөг юмсан. Гэлээ.

Би гайхаж одлоо. Сири улсаас Туркруу орох арга байхгүй нь ойлгомжтой, учир нь Сыри улс нь Туркийн зуун өмнөд зүгт байдаг тул, харин миний визны мэдүүлэг өгсөн Болгар улс нь баруун хойд зүг юм.

Тэгээд онгоцоор гэсэн заавар нь – Турк улсруу оромоор байвал дэлхийг тойрох төлөвлөгөөний дүрэм журмаа зөрч! Гэж намайг өдөн хатгаж буй мэт санагдлаа.

Тэр виз хариуцсан Албаны хүн нь миний юу хийж буйг огт ойлгоогүй юм болвуу, эсвэл энэ бүх хугацаанд онгоцонд суухгүй гэсэн дүрмийг мэдээд хорлонтойгоор яахыг нь харах гэж байгаа юм болвуу.

Суданы виз хүлээж 8 сар гаруй байхдаа онгоцонд сууж алгасаагүй, Африкийн иргэний дайнтай газрууд замд байхад онгоц авч алгасаагүй, Морокоруу орж чадахгүй байхдаа онгоц авалгүй далайгаар шуургыг туулан байж зорилгоо биелүүлж байсан сан.

Гэтэл одоо яах болж байнаа.

Иргэн нь дэлхийн бүх бэрхшээлийг туулах гэж тамаа цайж байгааг хэн нэгэн Албаны хүн мэддэг ч болоосой.

- Юмыг яаж мэдхэв, чи очоод үз, болохгүй бол тэгээд онгоц авах хэрэг гарнадаа.

Онгоц бол хамгийн суулийн гарц байх үед л хэрэглэн, харин энэ удаа бол зугээр намайг, миний аялалыг өдөж буй хэрэг. Энд ирж онгоцонд суухын тулд дэлхийн өнцөг бүрийг алхсан болж байна уу?

Хотоос 2 автуус дамжин хилийн ойр хотод ирж, хил хүртэл үлдсэн 15 км газарт хүрэх унаа байхгүй байсан тул эртхэн унаанд дайгдаж хил дээр ирлээ.

Бороон болон цасан шуурганд үхтлээ норж, хүйтний улирлын бүх зовлог эдлэн байж арай гэж хил дээр ирсэн бөгөөд Болгарын хил дээрээс гарах тамгаа даруулаад Туркийн хил дээр ирж визтэй пасспортоо өгтөл – таныг нэвтрүүлэх боломжгүй байна. Таны визны төрөл ТОУРИСТ гэсэн байна,.

Та 3 жилийн өмнө хугацаагаа хэтрүүлсэн гэж консулд хэлэлгүй шинэ виз авсан байна! Гэж хардлаа.

- Юу гэсэн уг вэ? Би та нарын хэлсний дагуу Пловдив дахь консулын газарт визны өргөдөл өгсөн, тэнд компьютер дээр миний визны асуудлыг заасан байсан бөгөөд миний хүсэлтийг хүлээж авч хариу өгнө гэсэн. Би бүхэл бүтэн 2 сар 10 хоног хүлээж байж энэ визыг чинь авж хэд хэдэн улсын хилийг туулж, хүйтэнд дааран байж танай энд ирж байншдээ. Би виз өгөөгүй юм чинь тэн дээр юу бичсэн байгаа нь надаа ямар хамаатай юм. Танай тэр яам чинь зөвшөөрөөд виз өгөхөөр болсон юм чинь зүгээр нэвтруулчихэд яадаг юм? Гэлээ.

Хүнийг ингэж доромжил болохгүй шүүдээ, ялангуяа Ази Европыг холбосон чухал газарзүйн байрлалтай хэрнээ англи хэл мэддэг албан тушаалтан ганц байсан бөгөөд бусад нь намайг шордсон байдлаар хандаж, өөр нэг байцаагч нь цэрэгтэй ч юм шиг, нохойтой ч юм шиг харицаж эхэлсэнд үнэхээр дургүй хүрж эхэлсэн юм.

- Чи буц! Гэж намайг гаргаад Болгарын зүг заахад би татгалзлаа.
Би Болгар улсын хилийг хэдэн удаа гатлах ёстой юм? Нийтдээ 8 удаа туулсан байсан бөгөөд Болгар дахь манай элчин сайдын яам Македон улсруу ногоон пасспорт визгүй гэсэн үнэн бодит мэдээллийг гадаад хэргийн яамны вэб дээр байрлуулсдан байсан бол 6 байхсан.

Би буцаж Болгарлуу явахаас татгалзаж хилийн энэ худалдааны төв дээр байхаар боллоо. Буцлаа гээд 5,6,7 дахь өдөр хэнч байхгүй, байлаа ч дахиад 2 сар хүлээ гэж тэр нэг имиграц хариуцсан албан тушаалтан нь тэнэгтвэл яанаа?

Би дассан дэлгүүрийнхээ дассан суудал дээрээ суугаад интернэтээ асааж

- Би Туркийн хил дээр дахиад гацлаа! Гэсэн мэдээгээ бүх мэдээлэлдээрээ бичлээ.
Энэ хилийн цэг дээр хэдий чинээ байрлах хүч тэнхээ нерв хүрэх тухай мэдэхгүй байна, гэхдээ байнгын гэрэл асаалттай, хүн холихсон усанд орох байргүй тэгээд маш өндөр өртөгтэй хоолтой газар сандал дээр шалан дээр ч хамаагүй унтаж эсэргүйцлээ илэрхийлмээр санагдлаа.

Дээрэлхэж доромжилж байна гэхээс өөр юу хэлхэв.

Энд ирэхийн тулд ямар их бэрхшээл туулсаныг ганц ч хүн мэдэхгүйдээ…
Том Хэнксийн ТЕРМИНАЛ кинондоо дахиад хоёр дахь удаагаа тоглож эхэлж байна

Намайг болон миний дэлхийг газраар тойрох аялыг маань дэмжиж буй Туркийн албаны хүмүүсд баярлалаа гэж хэлмээр байна

1 person has left a comment

#1

buhel buten neg ULS ingeed gants ulsiin hiliig alhaad garch chadahgui ingeed siij bh gej de arai ch de! mongol uls, gadaad hergiin yam yu hiidgiin be? tegd bas buhel buten neg ulsiig tuluulj ybj bga huntei tegj haritsaad,baruunii ali neg ulsiin irgeniig bol zgr alhaad uuduus ni ineegeed gargaj bhd Mongol geheer l gej bodhoor hen negeniig haraah ym da! Elbegdorj ulsiin ih hurliihan gej hotiin utaagaa arilgaj chadahgui bj bas ter delhiin dulaarald sanaa zowj bn gd hudlaa hudlaa burah ym da! ted nart delhiin dulaarald sanaa zobj mungu ntr hanidiwlah tiim heregtei gejuu? baga bhdaa amisgaldag bsn uwuliin tsengeg agaariig amisgalmaar bn,bairnii gadaa oroi bairniihaa huuhduudtei chargaar togloj hockey togloj,tsasaar baildaj,tsasan uwgun hiij toglodog bsn zuil zgr l dursamj bolon uldej de!!! getel odoo gadaa huuhdee gargahaas hurtel aij bn shde! hajuu bairnii bulan hurtel haragdahgui utaatai iim bhd uhsenee delhiin dulaaral,76 ter bumaa awch toirogtoo surguuld hugjim awch ugnu gd hutsaad bdg bn!!! chinii ene blog-g neg ch gesen gadaad hergiin yamand ajildag hun unshdag bolwuu? medeej unshdag l bj taaraa!!

amjilt husey wrote on 2009/12/20 - 07:05
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.