2009 оны 12 сарын 18 ны өдөр. Болгар Турк улсын хил дээр. Терминал

Дэлхийн улс орнуудыг харж байхад хөгжилтэй орны гол шалгууруудын нэг нь иргэдийнхээ хөл хөдөлгөөнийг хэрхэн зөв зохицуулсан байгаа явдал юм. Монголд хуучин нийтийн тээвэр тийм ч муу байгаагүй, 8 хүн багтдаг микро автуусанд 16г чихдэггүй байсан. Тал бүрээс чиглэлээ хашгирсан кондукторгүй, ард түмэн бичиг үсэг тайлагдсан байсан тул автуусны өмнө дугаар, гарчигаар хаа хүрэхийг уншчихдаг байсан. Ахмад хүмүүс улсынхаа төлөө хийж чадах бүхнээ гүйцэтгээд хөгширсэн тул улс нь тэдгээрийн чөлөөтэй зорчих боломжийг нь хангаж байсан, залуус ч тэднийг хүндэлж суудлаа тавиж өгөж байсан. Тахир дутуу хүмүүс ажлын чадваргүйг хүн бүр мэдэж байсан тул хүн чанарын үүднээс тэдэнд үнэгүй зорчих боломж олгох нь зөв гэж үзэж байсан.

Яагаад энэ систем үгүй болсон бэ?

Мөөг Түүх! Гэдэг үг 90-ээд оноос маш хүчтэй дэлгэрсэн. Автуусанд суусан хүн бүр мөнгөө төлөөд уг өдөр кондукторт олгогдсон дугаартай билетийг авч байсан. Уг ашиг бус орлого нь тус нийтийн тээврийг ажилуулж буй улсад алдагдлаа нөххөд зориулагддаг байсан.
Ашиг олохын тулд нийтийн тээврийг ажилуулдаг хөгжилтэй улс гэж бараг байхгүй байна.

Шуналд автан хүмүүс болон хяналтгүй удирдлагын гайгаар хүмүүсийн орхисон билетүүдийг түүж эргүүлэн давхар зардаг кондуктор гэж уг ажилд ороход өндөр хахууль төлдөг албан бус өндөр цалинтай, тийм ажил нийгэмд бий болсон.

Автуус дүүрэн хүнтэй яваад байдаг, улсад зардлаа нөхөх мөнгө олддоггүй. Элэгдсэн эд анги байтугай түлшнийхээ алдагдлыг нөхөж чаддаггүй. Дээрээс нь зорчигчид нь өөрсдөө мөөг түүж эхэлсэн тул орлого гэхээр зүйл ч улсад харагдхаа болилоо.

Нэг автуус ямар үнэтэй, урсгал зардал, түлш бас ажилчид гэсэн сэтгэлгүй удирдлага болон кондуктор жолооч нарын гайгаар нийтийн тээвэр гэж зүйл будаа болсон.

Яагаад энэ жишээг өнөөдөр бодож эхэлсэн бэ гэвэл, Автуус нь Улс гэж бодоод, жолооч нь Их хурал харин кондуктор нь засгийн газар гэж орлуулбал улс яагаад улам нураад буйг ойлгох юм.

Тус хоёр хүн л баяжаад байдаг, харин тус компаний машин засварт байдаг болон бусад хүмүүсийн амьдрал орлого багсаж буйгаас болж муудаад, дээрээс нь иргэд дээрхь хоёртой хөл нийлүүлснээс, хүссэн цагтаа ажилдаа хүрж чаддаг нийтийн тээвэр үгүй болоод, жолооч кондуктор хоёр улмаар ажилгүй болж байгаа юм.

Гэхдээ тэр хоёр ажилгүй болохоо мэдэж байгаа тул, ажиллаж байгаа цагтаа аль болох их ашиг олохыг хичээн, баригдах халагдах цаг нь өнөө маргаашгүй тул.

Сүүлийн хэд хоног төсвийн асуудал дээр анхаарлаа тавилаа.
Хүн болгон л бичиж байх шиг байна. Магтаж муулж ч үзэж байна.

Гэхдээ яг хэн гэж хүн уг төслийг санаачилж, гарын үсэг зурж баталсан бэ? Гэсэн овог нэрнүүд байхгүй юм. 1 тэрбум гэдэг тоо ямар аймар сонсогдож байна. Намайг замд гарж байсан үеэр бодох юм бол бараг 800 гаад мянган доллар нэг гишуун гэх баян хүн жилдээ зарцуулах болж байгаа юмуу? Яай…

Жирийн хүн үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд, эсвэл ямарваа нэгэн ажил хийхэд уг мөнгөний дэмжлэг авахаар гишүүн дээр цаг авч төслөө танилцуулж чадна гэж бодож байгаа хүн байвал – Та ч хол байндаа! Гэж хэлмээр байна.
Тухайн мөнгөний эрх мэдлийг гартаа атгаж буй хүн хөрөнгө оруулалт, засвар ажил гэх төрөл бүрийн нэрээр хахууль өгөж болно, сонгогчдын саналыг 2012 онд урвуулна эсвэл 90 оноос хойш бүрэлдсэн хяналтгүй төрийн цоорхойгоор өөртөө авна.

Харжил байгаарай! Бидэнд энэ анх тохиолдож буй биш шүүдээ!
Өмнөх түүх, алдаануудаасаа сургамж авахгүй байна уу? Эсвэл хэт амиа бодсоноос болж хүн бүрийн дуу хоолой цуурай төдий сонсогдоод байна уу?

Их хурал гэдэг бол хууль тогтоох байгуулга шүүдээ!

Өөрсдийгөө том дарга гээд итгэсэн тэдний буруу юу? – Та бол том дарга! Гэж долигноод хамаг юмаа алдаад байгаа бидний буруу юу?

Зарим нэг ярилцлагуудыг уншлаа. Өөрийнхөө сонгогдсон хороондоо ийм гэрэл тавих, тийм засвар хийх гээд аж ахуйн зүйл яриад байх юм. Их хурлын гишүүнээр сонгогдсон бол нийгмийн аж амьдралыг хэрхэн зөв зохицуулах системийг бүрдүүлбэл дээр вэ? Гэж бодох ёстой 76 тархины эс шүүдээ! Харин засгийн газар гэдэг нь тухайн бий болоод байгаа асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тул ажилдаг гар үе мөчүүд юм.

Тур хөл толгойгоо олохоо болихоор…

Бид Их Хурал, Засгийн газар хоёроо нэг доор байрлуулснаас хамаг дампуурал, хээл хахууль, хяналтгүй хууль бус тохиролцоонууд явагдаж байна гэж би боддог, учир нь Их хурлын гишүүн гээд хууль тогтоомж болон хариуцсан ажилаал хийгээд өөр зүйлд оролцох ёсгүй хянах үүрэгтэй шүүдээ, харин манай гишүүд өөрсдөө засгийн газраа бүрдүүлсэн.

хяналт гэж зүйл үгүй болсноос гадна хоёр алба хашиж буй албан хаагчийн нэг ажил нь халтуурдагдаж байгаа хаягдсан ч гэж хэлж болох юм.

2000 оны Их Хурлын сонгуулиар маш их хөрөнгө зарж Их хуралд дэвшдэг байсан хүмүүс сүүлдээ – та нар намайг дэвшүүлэх юм бол би та нарт улсын төсвөөс ийм мөнгө тийм мөнгө гаргаж өгнө! Гэж бусдыг уриалж хамтран хулгай хийх уриаг дэвшуулж эхэлсэн.

Ганц Их Хуралын ширээний ард сууж, өдөр шөнөгүй улс ард түмнийхээ төлөө толгойгоо гашилгахыг хүсээд, хувиасаа тийм их мөнгө зарж байвал, тэднийг би тахин шүтмээр байна. Хүндэлмээр байна.

Харин сүүлийн нэг том мэдээ намайг улам бүр ирээдуйдээ итгэх итгэлгүй болголоо.

Үнэхээр их хурлын гишүүн гэхээрээ тийм барилга засвар гэсэн зүйлүүд дээр анхаарлаа тавих ёстой гэж үзэж байгаа юм бол, улсын аж ахуй болон зохицуулах ажлыг хийдэг Засгийн Газар, яамдууд гэж байгаад яасан юм? Хотын захиргаа болон нийтийн үйлчилгээний газар, орон сууцын контор гээд бүгдийг нь татан буулгаж, Их Хурлын гишүүнээр сонгогдсон бүсийх нь захирагч болгох хэрэгтэйшдээ.

Монголын түүхэнд хойч бичигдэх хамгийн том хулгай өнөөдөр хийгдэж байгаад харамсалтай байна. Тэр мөнгийг атгасан хүн иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хахуульдаж саналыг нь авч болох хуулийн цоорхойг бүрдүүлээд байншдээ.

Энэ хууль бус зүйлд би дуугуй байх юм бол өөрийгөө уучлахгүй.

Дараагийн сонгуульд бусад нэр дэвшигчид шудрага өрсөлдөх тэрхүү боломжийг боогдуулж байндээ. Хувиасаа нэр дэмшиж буй хүн улсаас 1 тэрбум төгрөг аваад сурталчилгаандаа зарцуулсан хүн хоёрыг харицуулаад үзэлдээ.

Гэтэл тухайн гишүүний ажиллаж байсан хугацаанд улс орны болон хүмүүсийн амьдрал улам бүр доройтон байдаг. Ирэх жилийн төсөв алдагдалтай гарж байхад дээрээс нь мөнгө тараах тухай Их Хурал өөрсдөө хуульчлаад байдаг. Алдангийг хэн нөхөх вэ? Ирээдүй.

Улсынхаа эдийн засгийг бодолцоогүй, үрэлгэн байснаас болж улсаа өрөнд унагаж улмаар харийн улсын, мөнгө зээлдэгчийн барьцаанд тавиж орхисон улсууд дэлхийгээр дүүрэн байна.

Би гишуун байхдаа энэ замыг зассан, гэрэл тавьсан гэж хэлээд сонгуулид ялдаг тэнэглэл хэзээ дуусах болоо? Ярилцлага дотроос шинэ номын сан, соёлын болон боловсролын газруудыг байгуулдаггүй юмаа гэхэд дэмжинэ гэсэн ганц ч хүн байхгүй шүү.
Ялангуяа сүүлийн сонгуульд гишүүн бүр чадлаасаа хамаагүй давсан амлалтууд өгсөн тул ийнхүү нам үл харгалзан уг хулгайд гар бие оролцож байгаа юм. Дараа нь сонгогчид амалснаа асуухад хариулах зүйлтэй болох биз.

Дандаа материаллаг зүйл ярьсан. Хүмүүсийн нүд ходоодоор тоглосон.

Төрийн өмнөөс огтоно боож үхнэ! Гэж зүйр цэцэн уг байдаг. Ярьж дугарч чаддаггүй эсвэл айдаг жижиг амьтад зориулсан байх, харин миний өвөг дээдэс амьдарч байсан, гэр бул найз нөхөд маань амьдарч байгаа, хойч үе маань амьдрах эх орныхоо төлөө үг хэлэхгүй бол автуусанд мөөг хамтарч түүгээд, эрүүл бус болж буй системийг дуугуй зүгээр харж суугаатай адил байна.

Надад эрүүл сэтгэлгээ байгаа гэж би бодож байна.
Тиймээс энэ дээрмийг эсэргүйцэж байна.
Харин та?

Миний саналыг заавал дэмжих албагүй ч, ядахнаа өөрийн санаа бодлоо илэрхийлж чаддаг байх хэрэгтэй шүүдээ!

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Sain baina uu? ene udriin mendiig hurgye. Hiij baigaa buh zuild chin amjilt husye. hicheegeerei.

Sarana wrote on 2009/12/19 - 18:59
#2

Bas neg cool mongol man ih saihan duu bichjee. Ta byhend taalagdah baih gej naidaj bna. Doorh linkeer orj sonirhooroi.
http://www.vimeo.com/7847262

Hi wrote on 2009/12/19 - 19:57
#3

Bi bas zarim talaar chamtai sanal neg bn. Uls toriin ene oorchloltIig hogshchuul yalanguya yalgaagii n sain medne. Bi gehdee huuhed bsn ch gsn socializmiin ter deg jurmiig mederch bsn.

Ankhtuya wrote on 2009/12/19 - 23:51
#4

amai chamtai sanal neg bn. bi zarimdaa ene deer uls turd bolj bui yavdlig harahaara bid nar ymar niigemd amidarch bnaa gej bodoh ym.uursdiigu ih uhaantai zuv shiidver gargadag gej boddog bololtoi.baidal iim l bn.er n gaj togtoltsootoi, hariutslaga tootsoh,hyanaltin system alga gej helehed bolno.unende gaihaj bn gej helehed ch bagadna zarimdaa gutrah shig boloh ym .iim baij mongol uls yaaj hurdtai hugjih ym be.hed heden gishuud 76 terbumig ingej huvaarilahig eserguutsej baisan.boldog bol ard tumni zugees eserguutsed boliulchmaar bn.ireh songuulid gishuudeer damjuulj zartsuulah yavdlig eserguutssen gishuude demjeed eserguutsegui busad gishuudiig dahin ih hurald songohgui baih heregtei.erunhiilugch horig taviad ch nemer alga. hediiger uursduu ter mungiig belneer avahgui, shuud tusuvlusun ajil toirogt n shiljuulj zartsuulna gej bga bolovch ajlig ingej hiideggui l bhgui yu.zavaan ym hiij baih ym daa.

buya wrote on 2009/12/20 - 05:11
#5

Bugdeeree duugaa niiluulehgui bol mongol uls. Maani harriihnii Gart orj duusch baina shui

Nutag wrote on 2009/12/21 - 08:25
#6

Tiim shu.Heterhii bur arai denduu. Zarim humuus odoo bosoh heregtei gj helj baigaa ch tsagaa tulhaar hed ni tegeh bol bugd dotroo 7 sarin 1nig sanaj ergelzej ehelj bn. Zasgiin gazar torig udirdaj baigaa humusin aidas der bas doroolj uunig aihchgui hiij baina. Bid yaah yostoi ve bidnig neg zugt yu chigluulj chadah yum be urid baisan Mohammed, Esus esvel Buddag huleged baigaa yum bolvuu esvel edgeer humuus shig udirdaad yavah hun heregtei yum bolvuu esvel hereggui yu bid yaj ene ueig davah ve yah ve geser baital bi uhmergui baina muu yavhar sain uh gedeg biluu gutarch suuh tsag duussan yamartai ch tarhia bie setgel sanaagaa ooriigoo ireeduin soriltond beldeh heregtei. Ireeduid ene muu zuiluudig orhih shinechlelin ue irne ter ue ireh hurtel ooriigoo sain beldeh heregtei gj bodoj bn huleeseer l esvel shuud ehlehuu
????? !!!!!!!!

otgonbat wrote on 2009/12/21 - 16:47
#7

Хэлээд юу гэхэв. Гэвч үнэндээ юу хийж чадахаа мэдэхгүй л байна.
Дээрээс нь нэг санал хэлэхэд Криллээр бич л дээ, уншихад маш төвөгтэй байна.

Tsolmon wrote on 2009/12/25 - 21:15
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.