IMG_0889-1600x1200

2009 оны 12 сарын 16 ны 10 цаг Серб улсын Нови Сад.

Өглөө эртхэн сэрхийг хичээсэн боловч холын замын бодол намайг халуун хөнжил дотроос гаргамааргүй байлаа. Өчигдөр бас л замд гарах бодолтой сэрсэн боловч бүтээгүй билээ.
Өнөөдөр заавал гарахгүй бол болохгүй!

Булгар улсаас Турк орох гэтэл 3 жилийн өмнө визны хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн тул 5 жилийн хар тамга даруулсан юм. Би туунийг мэдэлгүй хил дээр 2 хоносон юм. Ийнхүү Булгараас хойд зүг хөдлөөд Хар тэнгисийг тойроод нөгөө талаас нь орох бодолтой Румын хөдлөөд тэндээс Молдов орох гэтэл гадаад хэргийн яамны хариуцлаггүйгээс бас л хүйтэн хэлийн цэг дээр хөлдөн байж хонож билээ. Украйн орох гэтэл шинэ төрлийн халдварт өвчин гээд ялтачгүй Унгарлуу зам заллаа.

Унгарт шинэ оноо өнгрөөх бодолтой байсан ч намайг үнэхээр тоогоод авчих хэн ч байгаагүй бөгөөд нэгэн өдөр Пловдив хот дахь Туркийн ЭС яамнаас визны эргэж хариу ирлээ, визээ ав гэсэн захиа ирсэн байлаа.

Хэсэг зуур амарч аваад өмнөд зүг буцаад Булгарт ирээд визэндээ орохоор боллоо.

Унгар улсаас хуучны танил болсон Нови Сад хотдоо 4 дэхь удаагаа ирлээ.
Хавар анх ирж байсныг бодвол хүйтэн орсон байлаа.

Би өөрийнхөө аялын туршид цөөхөн хэдэн улс хотыг өөрийн гэж нэрлэж болохоор байсан бөгөөд Нови Сад хот бол дотны газруудын нэг билээ.

Унгар улсын хилээс ирж байх үеэс цас орж эхэлсэн бөгөөд энэ өвлийн хоёр дахь цас юм.

Нови Сад хотод шинэ жилээ найзуудынхаа дунд өнгрөөе гэж бодож байсан ч өдөр шөнөгүй орох бороо цас хоёр намайг гэрээс гаргалгүй бараг 7 хонуулсан юм. Африк тивд 2 жил хагас байсан нь миний биеийн хүйтэнд дасан зохицсох чадварыг бүрэн үгүй хийсэн мэт санагдах юм.

IMG_0893-1600x1200

Жоохон хүйтрэх үед дотор мөсдөж эхлэх юм.

Ядахнаа дулаан хувцасгүй. Өвлийн улиралд европоор аялах нь нэлээд тохиромж муутай бөгөөд хувцасны хүнд бадарчны нуруун дээр буухад хөлний үеүүд өөрийн эрхгүй өвдөж эхэлдэг юм.

Хүйтнээс зугтах нь дээр санагдлаа.

Аялынхаа туршид таарсан цөөхөн сайн найзуудын нэг Кристиан өглөө босоод холын замын өмнө сайн хооллож авах хэрэгтэй гээд шөл хуурга хийсэн байлаа. Бас цүнхээ баглах үед замдаа ид гэж 3 том сэндвич бэлдэж өглөө.

Сайн хүн гэдэг бусдыг өөрөөрөө боддог хүнийг хэлдэг болвуу.

Арай гэж дасаж байсан газраасаа явах гэж үнэхээр хэцүү шүү!

Зарим үед байрлаж буй газар үнэхээр таалагдаж байвал сүүлийнхээ шөнөө тэндээ өнгрөөхгүй байхыг хичээдэг юм, учир нь замд гарахад хамаагүй амар тул.
Яаж явхуу? Замын унаанд дайгдах уу? Галт тэргэнд суухуу?

Сербийн нийслэл Белград оролгүй хурдны заман дээрээс шууд өмнө зүгийн машин олохоор дээр гэж бодоод автуусны буудал дээрээс хотоос гардаг 15 номерын автуусыг бараг 1 цаг гаруй хүйтэнд зогсож хүлээсэн бөгөөд галт тэргээр явах нь дээр гэдгийг хөлний хуруунууд хөлдсний дараа ойлголоо.

IMG_0909-1600x1200

Өвлийн ус цасанд зориулагдсан гуталгүй бөгөөд, хүйтний эхний цаснаар улны камер хөлдснөөс болж хугарч чийгтэй газраар алхахын аргагүй болсон юм.

2.5 еврогийн үнэтэй галт тэргэнд сууж дулаан байж болох өмнөд зүгрүү явж байхдаа Сербийн Войводина нутгийн байгалыг өвлийн цасанд дарагдсан буйг харлаа. Хавар намар зун өвөл гээд бүх улиралд энэ нутаг ямар харагдаж буйг би мэдэх тул, нэг жилийг өнгрөөсөн мэт санагдлаа.

2 цаг хагасын дараа Белград хотруу орж ирлээ.

IMG_0921-1600x1200

Энэ хотод маш өвөрмөц загвартай хэд хэдэн барилга харж байсан бөгөөд, Хаврын болон зуны Белградын дараа Өвлийн Белградыг харах боломж нээгдлээ.

Энэ хотод хэд хэдэн удаа ирж байсан тул галт тэрэгний буудал дээр буугаад хаашаа явхуу? Гэж бодох бус хаашаа явбал дээр вэ? Гэж бодлоо.

Белград хотоос Булгар улсын хил хүртэл явах галт тэрэг 21-с байсан тул 5 цаг нөхцөөх хэрэг гарлаа. Хотын төв орж шинэ жилийн өмнөх уур амьсгал ямар буйг харангаа WIFI тай кафé орж интернэтээр цагаа нөхцөөхөөр боллоо. Маш их цастай шавхаатай гудамжаар алхаж эхэлсэн эхний мөчөөс гутал оймс хул норж хөлдөж эхэллээ.

IMG_0923-1600x1200
Хотын төвд чимэглэл гэх зүйлгүй байсан бөгөөд нэгэн баранд орж пиво уунгаа интернэтэд Ирак улсын болон дэлхий дахинаа болж буй уйл явдлыг уншиж суулаа.

Цаг болж Галт тэрэгний буудал дээрээ ирж билетээ аваад суудлаа эзэллээ.
Хоёрхон чиргүүлтэй шөнийн галт тэргэнд бараг хүнгүй шахуу байлаа. Удаан зогсож буйгаас өрөөнүүд нь мөс шиг хүйтэн байсан бөгөөд ганцаараа нэг купэг эзэллээ.

Ганцаараа купенд байх нь уйтгартай бөгөөд зарим үед аюултай байж болох тул хэн нэг нь нэгдээсэй гэж бодлоо.Цонхоор харж зогсож байтал надтай адил үүргэвчтэй аялагч суулаа.

-Хүүе чи үүргэвчтэй аялагч юм байна, хоёулаа нэг купэнд оры, ханиндаа. Чи хаанаас ирсэн хаа хүрж байгаа?

- Би Австрали гэхдээ Англид 4 жил гаруй ажиллаж амьдарсан одоо гэрлүүгэээ буцах замдаа аялаж байгаа юм.

Ийнхүү өөрийн аялаа танилцуулаад хамт аялахаар боллоо.

IMG_0931-1600x1200

-Сая би ийшээ явж байхдаа кармандаа үлдсэн 200 динараараа мөрийтэй тоглоомын газар азаа үзий гээд хийсэн чинь 4000-ийг хожчихлоошдээ (45 евро)

- Би итгэсэнгүй, азтай л юм. Гэхдээ би мөрийтэй тоглоом огт тоголдоггүй юм, ялангуяа тоглоод хожихоос айдаг юм. Хэдийгээр хүмүүс үүнийг элдэв бурхан хувийн азтай холбон тайлбарладаг боловч, уг хожлын дараа оюун санаатай юу болохыг боддоггүй юм.

Залуу гудамжаар явж байгаад газар хэвтэж буй 1000 ногоон олж. Үнэгүй орж ирсэн бас аз байсан тул тухайн мөнгийг ёстой нэг сайхан үрж гарж, мөнгө ч хурдан дуусч. Харин тэр мөчөөс байнга газар ширтдэг зуршилтай болж

– Дахиад олох ч юм билуу ! гэсэн горидлогтой өрөвдөлтэй сэтгэлгээтэй болсноо насан эцэс хүртлээ ойлгоогүй юм.

Бид хоёр аялагчид байсан тул адал явдал үзсэн харсан зүйлүүдээсээ хуваалцаж гарлаа.

-Манай өвөө эмээ англиас гаралтай тул надад 5 жил ажиллах амьдрах виз олгосон юм. Харин англи иргэд Австрлс виз авах үнэхээр хэцүү байдагшдээ гэж намайг гайхшрууллаа.
-Англи иргэд Австралийн виз авах хэрэгтэй байдаг юмуу? Би дэлхийг тойрч аялаж байхдаа ихэнх улсуудын виз төвөггүй авч байсан бөгөөд Англи улс нэвтрүүлэхгүй хар тамга дарсанг ярьтал
– Ямар сонин юм бүх хүмүүс английн виз авч болдог ч- Яахав дээ би Монгол пасспорттой тул тэгэж байхгүй юу. Бас виз нь үнэтэйг нь яанаа.

Галт тэрэг хөдлөх үед хоёулаа пиво авдаг байж гэдгийг ойлголоо.

Нэлээд явж байгаад галт тэрэг зогсож бид буугаад автуусанд суух боллоо. Серб улсын төмөр замчид бослого гаргаж замыг хаасан тул 10-аад минут автуусаар яваад буцаад галт тэргэнд суулаа. Буцаад суухад бидэнтэй нэгэн төмөр замч залуу таарлаа.

IMG_0933-1600x1200

- Та нар яагаад бослого хийгээд байгаа?
- Амьдрал хэцүү байна шүүдээ, 200 еврогийн цалингаар амьдрана гэдэг амаргүй юм байншдээ. Өөрийгөө болон гэр бүлээ бас тэжээмээр байна. Би Их сургуулийн инженерийг төгссөн хэрнээ энд жижүүршүү ажил хийж байна.
Манай Австар залуу үүний учрыг ойлгохгүй байсан тул адил системд амьдарч байсан би тайлбарлахыг хичээлээ. – Хуучин Югослав гэж мөрөөдлийн улс байсан юм. Одоо 7 хуваагдсан байгаа. Тэгээд энэ улсад боловсролын түвшинд маш анхаарч улсын хэмжээнд хичнээн хэмжээний инженер, багш, цагдаа гээд бүх эрэлт хэрэгцээг нарийвчлан судлаж бүгдийг нь ажилаар хангадаг байсан юм. Харин улс задарч улс бүр өөрийн хэрэгцээгээ олох гэж ядаж байх явцдаа тэрхүү бодлогоо алдаж хэрэгцээнээсээ илүү тооны мэргэжилтэнгүүд бэлдэж улмаар тэд нь төгсөөд ажилгүй болдог юм.

-Би чамд гэж хэлэхэд Серб улсад байдал тийм ч муу биш байна. Хөгжилтэй орнууд шиг хүмүүс мөнгөний төлөө яваад гэр бүл найз нөхөд энгийн амьдралаасаа татгалзаж амжаагүй байна. Бас хоол хүнс дотооддоо үйлдвэрлэж байгаа тул арай хямд байна. Чи гадаад явж ажиллах тухай бодож байгаа байх, гэхдээ төрсөн өдөр, шинэ жил гээд бүх баяруудыг ганцаараа хүний нутагт тэмдэглэнэ гээд боддоо.Бас байнгын гадуурхал дунд амидрана.

Удалгүй залуу буух болж манай галт тэрэг цааш үргэлжлүүллээ.

Манай нөгөө вагоонд 6 цыган хүүхэн байсан бөгөөд тэд вагоноо солиод манай купенд орохыг завдаж эргэлдэж эхэллээ. – Хоёулаа ороо бүхэлд нь эзлээд гадны хун оруулахгүй байхыг хичээе! Гэж тохиролцлоо.

Хэсэг тухлаад унтах гэж байтал галт тэрэг Нис хотод зогсож дахиад галт тэргээ өөрчлөх хэрэг гарлаа. Бид хоёр боломжийг ашиглаад биедээ үлдсэн бүх динар мөнгөөрөө 6 пиво авлаа. Бидний шинэ орсон галт тэрэгний купе гэж хөргөгчтэй адил байсан тул хүйтэн пиво уух хүсэл тийм их ч байсангүй. Гэхдээ л ууж гарлаа.

Танихгүй хүмүүстэй явах хэцүү, ялангуяа хил гарах гэж байгаа бол цүнхээ байнга хараандаа авч байхгүй бол зарим үед хүн дотор нь элдэв хууль бус зүйл хийж хил гаргахыг хичээдэг гэж сонсож байснаа хэллээ.

Бид хоёр бие биендээ итгэж байсан тул ээлж ээлжээр жорлон орж, байнга холихож буй хүмүүсийг анхааралтай ажиглаж байлаа. Нэг мэдэхэд унтаж гарлаа.

Нойтон гутлаа халаалтан дээр тавих бодолтой байсан ч, халаалт үгүй. Гомдлох хүн үгүй. Хариуцлага муудсан үед уйлчлуулэгч ингэж хохирдог юмдаа! гэж бодлоо. Унтлагныхаа уутаа гаргаад нөмөрсөн ч хүйтэн дотор орж үхтлээ даарлаа.

Сайн унтаж чадсангүй.

Нэг сэрэхэд 8 цаг орчим болсон байсан бөгөөд Дмитривград гэдэг Серб Болгарын хил дээр ирсэн байлаа. Вагоны эхний купенээс эхлуулээд хүмүүсийг шалгаж эхэлж байсан бөгөөд – За одоо над дээр ирээд бас л элдэв юм шаналгаж гарандаа гэж бодлоо.

Австрли залуугийн пасспортыг аваад компьютерээр уншуулаад, тамга дараад буцаалаа харин миний пасспортыг уншуултал мэдээлэл гарсангүй. Манай пасспорт дэлхийн компьютерийн жишгийг дагаж хийгээгүй юм болвуу? Байнга хил дээр ийм асуудал гарах юм. Байцаагч миний нэр овог дугаарыг гараараа шивж оруулангаа юу хийж буйг асууж гарлаа.
- Ном бичиж байгаа, дэлхийг тойрч байгаа гэдгийг Серб байцаагчдад сербээр хэлсний дараа удалгүй Болгар байцаагчид бас орж ирэх үед дахин тайлбарллаа.Австрал залуугаас юу ч асуусангүй.

Хоёр хилийн цэг дээр тус тусад нь шалгах байх гэж бодож байтал ар араасаа орж ирээд шалгаад гардаг сайхан санагдлаа. Хамгийн гол гүйх юм нь миний пасспортны хуудасны зайг гамнах байлаа. Пасспортны хуудас дуусахын зовлонг мэдэх тул.

IMG_0938-1600x1200

Ийнхүү вагон хөдөлж, би хил дээр буух байснаа мартлаа. Дараагийн буудал 27 км цаана байгаа гэж кондуктор хэлсэн тул хүлээж байгаад тэнд нь буулаа. Дахиад 37 км явсан бол Софиа нийслэл орох байсан ч, замын унаанд дайгдах төлөвлөгөөтэй миний хувьд том хотын төвөөс гарах гэж төвөг болно гээд өмнө буусан юм.

Драгоман суурин дээр Австрли найздаа гар бариад буулаа. Хотын захруу алхаж өмнөд зүг явж буй зам дээр цаасан дээр Пловдив болон Ихтиман гэж бичээд зогслоо.

Нойтон гуталтай бас хүйтэд зогсоно гэдэг ямар хэцүүг саналаа.

Хавар намрын хувцаснаасаа гарч амжилгүй өвөлтэй таарсан тул даарах үедээ ойр буй колонкийн дэлгүүр орж дулаацаж байгаад буцаад зам дээрээ. Дэлхийг тойрох аялал гайхамшигтай боловч юм бүхэн тийм амар биш гэдгийг хүмүүс бас ойлгох хэрэгтэй болвуу. Үнэгүй юм гэж байдаггүй тул жаргалын төлөө төлбөрөө хийж байх хэрэгтэй юм.

Удалгүй нэгэн мини автуус зогсож Софи хотын өмнөх уулзвар дээр буулгахаар боллоо, шууд Пловдив орох унаа хүлээх бодолтой байсан ч, хүйтэнд зогсож байснаас унаанд дөхөж байх нь дээр санагдлаа. Хэсэг явж байгаад нэгэн уулзвар дээр зогсож манай хүн хотруу орж харин би хотыг тойрсон зам дээр бичгээ бариад зогслоо. 1 цаг хориод минут хөлдсөний дараа нэгэн дугуйтай аялагч хажууд ирлээ. Тэрээр Холланд иргэн бөгөөд тайванд сурдаг, өмнө японд ажиллаж байсан гээд хэлний мэдлэгээрээ гайхууллаа. Японоор ийм сайн яриж буй гадаад хүн би анх харлаа. Тэрээр дугуйтайгаа замын унаанд дайгдаж буйг хэллээ.

Өөрийгөө яаая гэж байж бас дугуйгаа багтаана гэдэг…

IMG_0951-1600x1200

Тэрээр – Би Турк орж байгаа юм, цуг явхуу? – Үгүй, чи дугуйтай бас бид хоёулаа байх юм бол унаа барих улам хэцүү болно, тус тусдаа зай бариж унаа хүлээе, гэхдээ том оврын унаа олдох юм бол хоёулаа хамжлы гэлээ.

Тэрээр өөр уулзвар дээр зогсож гэрлийн тохионд зогссон унааг шууд асууж гарлаа. Цагаан ертөнцөд цагаан хүнд амар юм, харин над шиг өөр царайтай хүмүүс илүү бэрхшээлтэй.

Удалгүй тэрээр нэгэн унаа зогсоогоод ярьж байгаад унааг надруу явууллаа. Тус жолооч – манай машинд дугуй багтахгүй юм, харин чамайг хотын нөгөө өнцөгт шууд Пловдив ордог уулзвар дээр хүргий, тэндээс унаа барих хамаагүй амар байх болно!

Гээд 20 орчим км дөхүүлж өгөөд буцлаа. Сайн хүмүүс дэлхийгээр дүүрэн байгааг би байнга олж харж байгаа юм. Хэрвээ эх орондоо харих юм бол зам дээр зогсож буй гадны болон дотны хүмуүүсд байнга тусалж байхыг өөртөө амаллаа.Хүйтэнд гараа өргөж хэдэн цагаар зогсохын зовлонг би биеэрээ мэдэрч байгаа тул.

Ийнхуу Софиа хотоор дайралгүй нөгөө хэсэгт нь ирлээ. Үзэгслэнт ногоон Софиа хотыг хүйтэн саарал үед харах хүсэл байсангүй. Миний дурсамжинд ногоон хэвээрээ үлдэг.

IMG_0945-1600x1200

Уулзвар дээр буугаад удалгүй өөр нэг унаа миний Пловдив гэж бичгийг хараад хүргэхээр боллоо.

IMG_0955-1600x1200

Англи хэлээр ярьдаггүй залуу байсан бөгөөд би уулын цаанаас цухуйж буй нар харж суулаа.

IMG_0964-1600x1200

Нар хараагүй 10 гаруй хоноход амьдрал барааж, дотор хуйтэн салхи сийгэж буй мэдрэгдэж эхэлсэн бөгөөд энэ удаа нарлуу ширтээд нүдээ анихад хамаг дулаанаа эргүүлэн авч буй сэтгэгдэл төрж байлаа.

IMG_0965-1600x1200

Эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг харангаа жолооч залуугыын өгсөн пивоо ууж дуусгалаа. Өглөөний цайгаа ууж амжаагүй байсан тул нойр хүрж суугаагаараа унтаж гарлаа. Удалгүй Пловдив хотруу орж, залуу надад төврүү алхах зүгийг зааж өгөөд ажилруугааа явлаа. 2 сар хагасын өмнө виз авах гэж энэ хотод ирж байсан санагдана. Америк охин Нью зеланд залуутай гурвуулаа өдрийг гоё өнгрүүлж билээ.

IMG_0967-1600x1200

Дурсамж дүүрэн хотууд дэлхийн өнцөг булан бүрт байсаар…

Маргааш өглөө эртхэн визендаа орж үзий, дуудсан хугацаанаас нь 15 хоногоор хоцорч байгаа ч холын аялагчын зовлонг ойлгох биз.

Булгар улсдаа 3 дахь удаагаа орж ирж байна, надад зохиод байх шиг…

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Oird er n huiten bn shuu!Mongol ochigdor oroi- 36 hem huiten bsn. Netees haraad l chichirch blaa. Amai Ali boloh dulaan bgaarai, haniad hurchihvel hetsuu sh Dee!

Ankhtuya wrote on 2009/12/18 - 22:44
#2

gerelt horwoogiin olon zamaas gertee harih zam hamgiin saihan!!! gertee ireh zam chn ulam l oirtoj bn gej bodood l ybaarai, gehdee gol ni eruul yb!

amjilt husey wrote on 2009/12/19 - 01:38
#3

wifi-tai gazar gj bhiig bodwol note book tei yawj bsn ymu ter ved,eswel danda yu?
…bi mongol .thde solongosd 1jil nolson grlvvge harih zamda aylaj yawna.geel yawj bwl mun goeo…

Chingis gdg wrote on 2011/06/21 - 12:14
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.