Нэгэн өдөр манай найз намайг “Drum Circle” -д урилаа. Аялаж байх явцдаа нэлээд их сонсож байсанч хэзээч очиж үзээгуй нэгэн төрлийн парты байлаа.. Хүмүүс энэхүү парты-г гол төлөв бүтэн сартай өдөр тэнгэрийн доор хийдэг бөгөөд зарим улсуудад хэдэн мянгаараа бөмбөр тоглодог билээ.
Жобург хотод байхдаа бүтэн сартай өдрийг хүлээж байгаад Интернэт дээр хэзээ хаана дараагийн Бөмбөрийн Парты болохыг судаллаа. Жобург хотоос 70 км зайд нэгэн залуу өөрийн эдлэн газар дээрээ зохион байгуулах зарлалийг оллоо. Баасан гаригийн орой 22.00 үед найз Жэнифертэй хамт тийшээ хөдөллөө. Газрын зураг дагасан шороон замруу орлоо. Хотоос хол ийм хөндий замд маш олон машинууд цугласан байгаа харагдлаа.
Би өөрийн Degiridoo/ Австралийн Aboregen-уудийн хэргэлдэг бүрээ/-тэй ирсэн тул 25-г биш 20-г үүдэнд төллөө.Хүмүүс өөрийн бөмбөрүүдээ авчирлаа. Галын тойргийг хүрээлээд залуус сууж байлаа. Бид бөмбөр түрээслэж авлаа
Тэндээ бүрээ болон ардын урлагийн хөгжмийн зэмсгийн дэлгүүр байсан бөгөөд заримыг нь түрээслэж болохоор байлаа.
Нэг бөмбөр 40Rand
Mabo /Мансууруулах бодис/хэрэглэх нь хориотой ч. Бүхнийг харагч нүд гэж байхгүйгаас хойш. Хэнийг гэхэв.
дотроо түргэн хоол, Согу/ согтууруулах Ундаа/ний лангуунууд ажиллаж байлаа.
Биднийг ирэхэд хүмүүс дөнгөж цуглаж байсан бөгөөд 40-50-иад хүн хамтдаа нэгэн бөмбрийн хэмнэл тоглож эхэллээ.
Нас харгалзахгүй, хүмүүс гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ ирж бөмбөрийн цохилтийн хэмнэлд зарим нь бүжиглэж эхэллээ. Хажууханд хүүхдийн тоглоомийн талбаатай.
Зарим залуус галаар үзүүлбэр үзүүлж байсан бөгөөд , хүн бүр өөрийгөө үзүүлэх гэж нэлээд хичээж байлаа.
Арай авъяастайнууд нь голд гараад хэмнэлийг бусдад үзүүлж бусдийг уриаллаа.
Хамгийн сонин нь бүгд бөмбөр авчирсан байсан бөгөөд ая өгүүлэгдэж байлаа. Би мик гуйгаад Ардын дууныхаа мэдлэгийг бас Амайдаж үзүүллээ. Лав Монгол гэдгийг дахиж хэзээч мартхааргүй боллоо.
Ялангуяа бөмбөрийн дундуур хөөмийдөж эхэлтэл бүгд хаанаас хөгжим дугараж байгаа гайхан хайж эхэллээ. Би хүмүүсийн дунд сууж байсан тул. Бөмбөрчид нэг нэгээрээ бөмбөрөө зогсоож намайг олж харлаа.
Хаа сайгүй зургийн апаратууд дээр Видео бичлэгүүд хийж эхэллээ. Харанхуй байсан тул сайн гараагүй байх гэхдээ Хөөмий гэдгийг насан туршдаа санах байх.
Би сүүлдээ ганцаараа мик дээр хөгжимдсөөр байлаа, бөмбөрийн дэмжлэг авах байх гэж найдаж дахин дахин хийтэл хэнч эхэлсэнгүй. -Хүүе! би хүншдээ тэгтлээ удаан хөгжимдөж чадахгүй шүү! намайг дэмжээрээ! гэж уриаллаа. Том бөмбөртэй залуу миний хэмнэлийг авч сүүлдээ хөгжим бүрэн сүр хүчээ үзүүллээ.
7 rand нь 1$ тэнцэнэ.
Өөрийнхөө хөгжмийн үзүүлбэрээ дуусгаад ” Welcome to Mongolia!” маш бардам хэллээ, бүгд баярлаж хажууханд суун асуултууд асууж эхэллээ.
Ийнхүү бөмбөрийн цохилтонд нэгэн үдшийг өнгөрөөсөн бөгөөд манай залуус ч гэсэн монголийн галын бүжгийн бөмбөрийн цохилтуудийг хөгжүүлж эхэлбэл, Юун Африкчууд, Юун Латин Америкчууд! Бидэнд бас бөөгийн урлаг болон бөмбөрийн урлаг байдаг юмшүүдээ!
Залуусаа дэмжээрээ! хамтдаа хугжүүлцгээе.



2007/09/19
| 3,503 Үзсэн 


















Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)
yamar goy iin.huumiidej bgaag chin sonsoh uymsan bolomjtoi bol blogdoo taviaraa!!!!!!!!!!!!plz
Ene ch uneheer baharhmaar udesh bsn baina shuu naizaa. Chamaar baharhaj bn
yaay!!! yanztai!!!
NUDEND HARADAJ CHIHEND SONSOGDLOOSHT!!! CHAMAIG IRHEER CHIN ZAAWAL UULZAJ BOLOMJTOI BOL TANILTSANAA!!!
very nice well done .
Сайн байна уу? зоригт дүү Амай. Би өчигдөр дөнгөж чиний блогийг олж үзлээ……Би ийм зүйлийг эрт олж үзээгүй ч одоо үзэж байгаадаа маш их талархаж байна шүү!!!!!!!!! Миний нэр Жураан гэхэд болно ..манай гэрийнхэн ингэж дууддаг юм.Бид бас тэнэх дуртай ..боломж гарвал яваад л байх санаатай.Би одоо 43 настай зураач мэрэгжилтэй…..Чи урлагийн хүн учир биднийг ойлгоход амар байх биз…..
…………
ААААААААААА …үнэхээр сайхан байна……Манай гэр бүлийнхэн чамаар үнэхээр их ……үнэн сэтгэлээсээ бахархаж байна…….Бид бас одоогоос 6 жилийн өмнө бараг анхны төв африкт зорчисон монгол хүмүүс болсон юмдаг…..Үнэхээр тэр
үеийн сайхан дурсамжуудыг хөндлөө….Урд шөнө нойр хүрсэнгүй чиний ачаар ….гэхдээ сайн талаас ни ойлгоорой……….би тэнд бүр 2 удаа очиж байсан юм. Хаана гэжүү Кэниа ,..