2008 оны 1 сарын 26 ны өдөр. Намиб улсын Руацана
Зурагт үзье гэхээр манай хүн өөрийн сувгаа тавиаад, надад удирдлага өгөх дургуй байх юм. Өглөөнөөс хойш загас идэж буй матар харсаар байгаад залхлаа. Ямар загасчин матар хараагүй биш. Одоо юу хийхүү? Байгалд ганцаараа байх хааяа сайхан боловч над шиг байнга ганцаараа зам туулдаг хүн ганцаардлаас маш хурдан уйддаг боллоо. АЙдаг ч үе бий.
Жохан тахиануудда азрага тахиа олохоор тосгонруу явах болж би цуг дагалаа.
Шороон замаар нэлээд явсны дараа тэрхүү Химба гэдэг улаан хүмүүсийн тосгонд ирлээ.
Гэрийхэн гадаа байгаа пиво архины шилний тоог зурган дээр тогтож хараад ч тоолж чадсангүй. Энэ суурин хотоос засмал замаас нэлээд хол тул, энэ олон шилнүүд энд иртэл нэлээд замыг туулсан байж таараа. Бидний шилийг бицааж авдаг системийг европын орнууд хэрэглэж эхэлж байсан, энд бас хэрэглүүлбэл.
Ямар их шил байнаа! Манай зарим газар бас иймэрхүү дүр зураг харагддаг санаанд орлоо. Монголдоо байхдаа анзаардаггүй байсан ч, гадны хүн хараад өрөвдхөөр сэтгэл төрдгийг би энд ойлголоо.
Овахимба гэдэг омог дэлхийн мөхөж буй омог бөгөөд 20-с 50хян мянган хүнтэй гэж байсан.
Хүмүүс мөхөж буй нүүдлийн соёлын төв болох Монголыг зоридогтой адил би өөр мөхөж буй иргэншилтэй танилцхаар очлоо. Эмэгтэйчүүд нь гэр бүлийн ихэнх ажлыг өөр дээрээ үүрч, нөхрүүд эрчүүд нь бар хисч өдөржин согу уудаг уламжлал энд бий болоод нээх удаагүй байх гэж бодож байна.
Барууны соёлыг учиргүй шүтээд байдаг хүмүүс, уг соёлын сайн талыг дагаад ямар сөрөг тал, үр дагварууд эртний соёл иргэншлүүдэд ирж буйг зөвхөн энэ Химба омгоор бус дэлхийн бусад бүх эртний соёл иргэншлүүдийн сүйрлээс харж болох юм.
Ялангуяа 500 мянган хүн амтай байсан нийслэл маань 600 гаад мянган нүүдэлчдийн дүрвэгсдээр дүүрч амидрахын аргагүй болж байгааг бид өдөр бүр харж мэдэрч байгаа билээ. Өмнө нь болоод байсан амьдрал өнөөдөр гэнэт болохгүй болсныг хэн нэг нь хэлж өгснөөс ихэнх гай үүдэлтэй.
Барашктай төстэй Согуг нь амсахаар шийдлээ, ариун цэвэр энээ тэрээ гээд гомдолхоо болиод удаж буй миний ходоод шингээхдээ 10 орчим хэмийн согтууруулах чадвартай, пивтой төстэй ч бага зэргийн тундастай юм байна гэсэн шинжилгээ өглөө.
Намиб улс нь Өмнөд Африкийн РАНД гэдэг мөнгөн тэмдэгийг өөрийн мөнгөн тэмдэгтэй тэнцүүлэн ашиглдаг тул 1 ранд гэдэг нь дунджаар 15 центийн үнэтэй ундаа байлаа.
Миний царайн дээр ЖУУЛЧИН, МӨНГөТЭЙ ШҮҮ! Гэж бичээстэй байсан тул хүн бүр надтай ойр байж элдэв зүйл шалгаангаа надаар уух юм авхуулахыг хичээж байлаа. Нэг айл нь гэхэд гаднаа овоолсон шилээрээ дахиад байр авахаар байсан хэрнээ надаас уух юмны мөнгө гуйгаад…
Би өөрөө аялагч, бага төсөвтэй тул татгалзсан ч Жохан тэдэнд 6 ранд өглөө (1 доллар) тэдний хувьд гялаагаад л явлаа.
Түц болгон ийм төрлийн гэр ундаа хийнэ.
Техникийн спирт идэнд олдоогүйн манайхаас ялгаатай байлаа.
Олдсон бол энэ үндэстэн тэр жилдээ үгүй болох байсан биз.
Бид тэр хавиар азарган тахиагаа хайж сонгоод буцах замдаа бас нэгэн дэлгүүрээр орлоо.
Байдал ялгаагүй, энэ удаа эрчүүдийн дунд нэг хүүхэн байлаа. Тэрээр надтай нутгийн хэлээрээ яриад – надаа мөнгө өгчих хоол авч идий! Гэж гараараа дохилоо. бас согтуу.
Өдөржин ингэж сууна гэж бодохоор нэг бодлын сайхан ч юмуу…
Санаж бодох зүйлгүй…
Тэд бас л мөнгө шаналгаж байгаад нэг түмпэн согу-гаа авхуулчихлаа. энэ бол ойрын 2 цагтаа хангалттай. гэхдээ дахиад хэзээ энд гадны хүн ирж мөнгө өгнө гэж Африкийн шороон замтай энэ газар хүлээж суух вэ?
Унаандаа суугаад буцаад байрандаа ирээд гар чийдэнгээр шөний зэрлэг байгалын амидралыг саравчин дээрээсээ харж зогслоо.матрууд хооллоод л. Монголчуудад виз санхүүгийн бололцоо гайгуй байсан бол хэд нь ингэж дэлхий даяар юм үзэж нүд тайлхаар явах байсан болоо? ихэнх нь машин авч 3 өрөө байртай болохын төлөө зүтгэх байсан болвуу.
27 ны өдөр буцаад хот явахын өмөнхөн нэгэн Итали залуу Химба омгийхны сууринг үзэхээр хайж яваа гэлээ. Би бас жинхэнэ нүүдэлчин тосгонд нь очиж үзэхээр болж цуг явлаа.
Тэрээр Италиас Намиб-д ирээд эндхийн машин түрээсийн газраас өдрийн 50 орчим еврогоор машин түрээслээд Өмнөд Африк Намиб улсуудын үзэсгэлэнт газруудыг ганцаараа үзэж, зарим үед машиндаа хонож зарим үед буудлуудаар хонож амралтаа өнгрөөлж байлаа.
Мал аж ахуй сул байдгаас уу, арисаар бус хомоол шороон зуурмаган урц байлаа.
Итали залуу бид хоёр хүн байгаа эсэхийг чанга хашгирч асуусан боловч хэнч хариуулсангүй. Бид хоёр тосгонруу илүү ойртоод хартал бүх урцны үүд модоор бөглөөстэй, орчин суугчид нь байхгүй байлаа.
Замын түцэнд суугаад СОГУ-даж байсан хүмүүс бодвол энэ суурингийхан байсан болвуу гэж бодлоо.
Итали залууд ч хэллээ. Тэр холоос нисэж ирээд нутгийхныг харах гэтэл байхгүй байсанд жоохон гутарч цааш эрлээ үргэлжлүүлэх боллоо. Харин би хаанахын түцэнд сууж байгааг зааж өгөөд буцаад гэртээ хүргүүллээ.
Жохан цүнхээ багалсан байсан бөгөөд бид эргээд Ошакатируу явлаа.
Бид соёл уламжилаа хамгаалж, төрөөс болон иргэдийн зүгээс зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол өөрийн суурь уламжлалаа алдаж глобалчлагдаж, бүгд адил болж буй дэлхийд төөрөн алга болж магадгүй юм байна гэсэн дүгнэлт хийлээ.
Дэлхийн соёл иргэншил Ангилжиж, франц-чиж хЯтаджиж байгаа өнөө үед Монгол хэлтэй бид бусдыг дагаад сайнаа олж долоохгүй нь ойлгомжтой билээ.
Манай хөдөөний ихэнх сум төвүүдэд байдал Химба омгийхонтой төстэй, заримд нь илүү муу байгааг бид мэдэж байгаа ч юу ч хийх хүсэлгүй, эсвэл амиа бодох нь чухал байгаа өнөө үед –Яандаа! гэсэн бодол энэ өдрөөс эхлэн өдөр бүр бодогдох эхэллээ.
Африкийн зэрлэг омгийхонтой таарч үзэх тухай их ч олон удаа бодож байсан бөгөөд зөвхөн африкийн бус дэлхийн бүх соёлууд ингэж үгүй болж буйг энэ үеэс л бодож ойлгож эхэллээ.
Гэртээ хариад загасчин матруудаа шөний гар чийдэнгийн гэрлэнд харч, амьдрах зөн совин гэж энэ хорвоогийн бүх амьд биетүүдэд байдаг, харин үр удмаа үлдээх, амид гарах, соёлоо уламжлах гэсэн зөн совин ямар үед үгүй болдог болоо гэсэн асуултын хариултыг хайх шинэ төлөвлөгөө боловсрууллаа.
Үүний хариуг олж чадах юм бол Хойноо 160 сая хүн амтай өмнө 1 тэрбум 350 сая хүн амтай улсын соёл уламжилаа авч үлдэх бус дэлхий дахинаа түгээх тэр нууцыг олж мэдэх юм.
Маргааш нь Жохан бид гэрлүүгээ хариж, тэндээс 28 ны өдөр Ангол улсын хилрүү замын унаагаар хүрлээ…




2009/12/16
| 3,384 Үзсэн 































Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)
Za bi Mongold 8 jiliin daraa ochood irlee.Uzsen harsan soningoosoo bichij ugnuu
Mongold hodoo unendee hetsuu baigaa ni unen shu. tedend jaahan yumig oilguulahin tuld uhuulga surtal hiilgej baga zereg yum oilguulad setgelgeeg hogjuuled ogvol arga oloh bolovuu yah bol? medehgui zuilee medeh gj chadahgui zuilee chadah gj horvoog tegsh bolgoh gj hun torolhton mash ih hugatsaag zarcuullaa tsaashid ch zarcuulah biz ene buhen hezee duusah boloo delhii sonohod uu esvel hun torolhton ugui bolhod bolovu
Ene gazart hol tavij uzeh yumsan gesen bodol orj irsenees hoish 2 jil ongorjee. Gehdee ene bodol maani oorchlogdoogui shuu. Amjilt husie zaluu mini!
africa mongol 2 yag adilhan negend obol boldog negend boldogui l yalgaa baih shig baina. tuts yag mongoliin tuts shuu he he he. sumiin tob deer ni ajilgui humuus gants arhinii mongo bosogchihgeel suuj baidag shig
Hi.Bi urd ne afrikiig eruusuu sonirhon unshdaggui bsan yum.Naiz maani Germany -s Namibid ajillah bolson tul bid hamt bhaar bolood bi ireh jil tiishee yavj udaan hugatsaagaar bh yum l daa.Tegeed Namibiin tuhai unshaad bsan chine uneheer sonirholtoi buguud saihan gazar bna lee.On garaad Namibid ochih humuus manaihaar zochlooroi !! Amai ! chamd amjilt husie! Thanks for sharing!
Aziin chono avaachij zarmaar yum bndoo
yamar ikh shilnuud ve ene yavaa nasandaa iim ih shil haraagui l yum bna do