2008 оны 1 сарын 23 ны өдөр Намиб улсын Ошакати суурин.
Намиб улсад ирээд бараг 10аад хонолоо. Хэд хэдэн хот сууринг үзсэний дараа Босванагаас цуг Намиб улсад ирсэн найз Жохантай холбогдоод урилгыг нь хүлээж авахаар боллоо. Ошакати сууринд хоёр хоног аялсан найзуудаараа хүргүүлээд улмаар гэрт нь очилоо. Жохан 20 орчим насны хүүгийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэдгийг мэдлээ.
Тэрээр өөрийн унтлаганы өрөөг өглөө, би хаана л бол хаана унтсан ч яахав гэсэн боловч тэрээр- Чамд хаана унтахыг заасан бол тэгээд дага, гэж хэллээ.Өөрөө зурагтын өмнө өдөржингөө сууж Том теннисны тэмцээн болон бусад спортыг зогсолтгүй үзэж байлаа. Дундуур нь би цаг гаргаж хөгжмийн суваг үзэх гээд чадсангүй, зочин байна гэдгийн сул тал болвуу.
Тэрээр маш их хэмжээний мах болон махан бүтээгдэхүүн хэрэглэж байсан бөгөөд байнга шарсан хайрсан хоолыг их хэмжээний тостой хэрэглэж байлаа. – Яачиж байсан сайн эхнэр авч өөрийгөө хянуулж байхгүй бол ийм байдалд хүрж болохыг ойлголоо.
2008 оны 1 сарын 24. Намибиа Ангол улсын хил дээрх хотод очиж ганц хоёр ажил амжуулна гэсэн бөгөөд намайг цуг явахыг хүслээ. Би эндээс замд гарахдаа тэр суурингаар дайрах байсан тул цуг явж нөхцөл байдлыг судалхаар шийдлээ.
Ангол Намиб улсын хилийн суурин болох Ошикангод буугаад Жохан нягтлангийхаа ажилаа хөөцөлдөж байх үед би тус газраар байдлыг харлаа. Яг л Монгол Хятадын хилийн Эрээн хот шиг. Анголын талаас хүмүүс ид бараагаа татаж байсан бөгөөд хамгийн наад захын хэрэглээний талхаа хүртэл авч буйг хараад би зарим хүмүүсээс асуулаа
– Анголын талаас яагаад ийм их худалдаа хийдэг юм? Тэнд байдал зүгээр байгаа юу?
Би бага байхаас мэдээгээр Ангол улсын иргэний дайны тухай сонсож байсан бөгөөд 3-4 хоногын дараа энэ хилийн цэгээр цааш гарахдаа юу хүлээж буйг огт мэдэхгүй байлаа. Хэдийгээр 5 жилийн өмнө 30 жилийн урттай иргэний дайн дууссан гэж байсан боловч байдал ямар буйг огт мэдэхгүй байлаа.
-Анголд байдал зүгээр гэхдээ үндэсний үйлдвэрлэл, дотоодын бүтээгдэхүүн гэж байхгүйгээс бүх зүйлээ гаднаас авдагаас амьдралын үнэ маш өндөр , дээрээс нь газрын тосны худалдаагаараа тэргүүлдэг тул амьдралын өртөг нь бас маш өндөр юм. гэж нэг хүн хэллээ. Хятадын бөөний худалдааны төвүүд бас хаа сайгүй.
Анголын талаас ирж буй хүмүүсийн цалин өндөр гэж хувцаслалтаас харагдахгүй байсан ч, Ангол дугаартай маш өндөр үнэтэй жийпнууд наагуур цаагуур холхилдож байсан бөгөөд би учирыг ойлгохоо болилоо.
Хилруу гарах гэж буй шинэ жийпнүүдыг жагсаалттай буйг бас харлаа.
2000 оноос Монголд хээл хахууль улсаа худалдах ажил замбраагаа алдах үед маш их хэмжээний өндөр үнэтэй жийп унаа тээврүүд цөөхөн хэдэн иргэдийн хэрэгцээнд шаардлагтай болж байсантай адил зүйл байх гэж таамагллаа. Дөнгөж хөлөө олох гэж буй газрын тостой улсад байдал манайхаас өөр байх аргагүй шүүдээ.
Удалгуй бид буцаж гэрлуугээ харих замаар их хэмжээний Бар харагдлаа, энэ тухай өөрийн тэмдэглэлдээ бичсэн бөгөөд уншаарай. (Намибиа Бар)
2008 оны 1 сарын 25 ны өдөр.Руацана гэдэг баруун зугт байдаг Жоханы зуны байрлуу явахаар боллоо.
Тэрээр жижиг машинаа орхиод пицкуп машинаа авлаа. Хүү нь нийслэлрүү явсан бөгөөд машиныхаа хойд суудал дээр лэптопоо орхиж дэлгүүр ороод ирэхийн хооронд түүнийг нь хулгайлсан байлаа.
Жоханы сэтгэл нэлээд дундуур уцаар хүүгээ загнаад л байлаа. Эцэст нь хайртай юм болохоор – За за, наад хагархай цонхоо яаралтай шиллуул гэж арагдлаа.
Бид хоёр машиндаа суугаад баруун зүгрүү хөдөлж зам зуур таарсан нутгийн иргэдийг хойноо ачиж замаараа дөхүүлж байлаа. Нэг хэсэг явж байтал ахмад насны омгийн хөгшин гараа өргөсөн бөгөөд цуг байсан залуу хэлж буй зуйлийг нь орчуулж өглөө.Тэрээр өөрийнхөө илжигээ хайгаад явж байлаа. Нүдрүү нь хартал тас согтуу, хаа явж байгаагаа мэдэж байгаа болвуу? Гэж асуумаар санагдлаа. Өрөвдөлтэй ч юм шиг.
Шороон замруу орж явж байхдаа илжиг унасан нутгийн Овахимба омгийн залуутай тааралдлаа.
Руаcана гэж усан хүрхрээ байдаг бөгөөд түүн дээр суурилуулсан усан цахилгаан станц усыг түр хугацаагаар хаасан байгааг тухайн залуугаас сонслоо.
Байгаль бага зэрэг өөрчлөгдөж илүү ногоон болж буйн нь анзаарагдаж байлаа, дээшлэх тусам ширэнгэн ойн бүсрүү орно гэдгийг зүүн зүгээс өмнө зүг ирж байхдаа мэдэрсэн бөгөөд энэ удаа буцаад ширэнгэн ойгоор дайрч Африк тивийн хойд зугийн Сахара цөл хүрэх тухай холын бодол тархинд байнга эргэлдэж байлаа.
Явсаар Жоханы ранчо дээр ирлээ. Яг ямар аж ахуй эрхэлдэг тухай ойлголт авч чадаагүй ч ирээдүйд байгалд амьдрах бэлтгэлээ хийж уг байрыг тохижуулж амьдрах орчноо бүрдүүлж буйг ойлголоо.
Ямар гоё газар вэ.
Байраа голын эрэг дээр барисан байсан бугууд голын ус ширгэж урсгал нэлээд доор байлаа.
Жохан дахиад л неревтэх хэрэг гарлаа. Ажилчид нь эр тахиагаа могойнд идүүлсэн тул шинэ тахиа хайх хэрэгтэй боллоо. Тухайн тахиаг үүрэнд нь орж идсэн могойг бариж алсан гээд нотолгоо болох арсийг нь үзүүллээ. Мөн ч их могой энэ аялынхаа туршид харсандаа…
- Чи матрууд харсан уу?
- Харсан, дархан цаазат газар байхдаа.
- Бишээ голд байгааг?
Жоханы сарав дээрээс голруу сайн хартал голын урсгалын дагуу олон матрууд загас бариж байлаа. Голын урсгалыг цахилгаан станцынхан хаасан тул усны урсгал багсан түүгээр өнгөрч буй загасыг матрууд төвөггүй бариж байлаа. Бугдийг нь тоолох юм бол дунджаар 15 орчим байсан. Байгаль дээр буй матрыг ийм ойр зайнаас загс бариж буйг амьдаар харсан хүн цөөхөндөө гэж бодлоо.
Амид байгаль гэж үнэхээр сайхан юмаа. Амьтаны хүрээлэнд байдаг өрөвдөлтэй амьтадыг гэнэт бодлоо.
Монголоор матар гэж нэрэлдэг боловч англиар Аллигатор, корокодайл гэж хоёр өөр байдгийг би Африкт ирж байж мэдсэн юм. Миний өнөөдөр харж буй нь хэмжээгээрээ арай бага корокодайл нь юмсанж.
Тэр өдөр саравчин дээр сууж нөгөө эрэгт буй Анголд хөл тавих тухайгаа төсөөллөө.Матрууд миний өмнө загасаар хоололсоор
Ямар байгаа болоо?
Жохан кабел Тв-ийнхээ спорт сувгуудыг узэж дундуур нь маш их тостой махан хоолоо бэлдэж гарлаа.
- Маргааш эр тахианы эрэлд хажуухан байдаг тосгонруу явья! Гэж уриаллаа.
Үргэлжлэл бий…
Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)
Matruud nudnii omno Amid zagas barij idehiig bi lav nud halitraad harj chadahgui bhaa., hehe.
Bayrlalaa ene medeelel ih hereg bolloo tand amjilt husey!
Surely well done, I so believe we must read your books throughly. It will display us about the rest of the world with mongolian eyes. I am really excited there has been a young handsome real Mongolian man’s feet in in nearly every corner of the earth.