IMG_2773

Жохантай найзын хамт (1 хэсэг) 2008 оны 1 сарын 13 ны өдөр Боцвана улсын Гванэнг суурин

Өглөө Жесүс Кларе хоёр найзынхаасаа замд гарлаа. Цларэ намайг суурингаас гарах зам хүртэл дөхүүлээд буцлаа.

Өнөөдөр маш чухал өдөр , Боцвана улсад ирээд бараг хоёр сар гаруй боллоо, Зимбабвэ улсад дарангуйлагч Мугабэ төрийн хямралыг улам хүндрүүлж инфляцын түвшин нь цалингаа түрдэг тэргээр авахад хүргэсэн байсан бөгөөд энэ тухай өөрийн тэмдэглэлдээ бичих хүсэл байсан ч надад виза олгоогүй юм, бас Намиб улсын визанд хоёр гурав орж Тагнуул энээ тэрээ гэж сэрдүүлэн байж арай гэж нэгмуу виз авсан юм.

IMG_2763

Боцвана улсын баруун хойн оршдог Гваненг суурингаас нийслэл ордог замаар явж байгаад улмаар баруун зүг Намибиа улсын хилрүү явах замруу салах төлөвлөгөө боловсрууллаа. Хоёр гурван машин дамжиж байгаад Намибиа салдаг зам дээр дөхөж буулаа.

IMG_2764

Боцвана улс нь Африк тивдээ хүн ам газар нутгийн харицаа хамгийн их улсуудын нэг бөгөөд км квадратад 3.2 хүн багтдаг юм. Тэгээд заан болон зэрлэг амитдаар дүүрэн.Намайг байх үед 45000 заан амьдардаг гэж байсан. би онгоцоор нисэж байхдаа манай адуу мал шиг зэрлэг байгалд бэлчиж буй заан анааш зэргийг харж байсан юм.

Уулзвар дээр буугаад унаа хүлээх хэрэг гарлаа. Европын улсууд шиг арав хориороо явдаг зам биш болохоор нэлээд удаан зогсож хэн нэг нь Намибиа улсын зүг явсан тохиолдолд л унаа олдоно гэдгийг мэдэж байлаа.

Ганцаараа хээр талд сууж юм бодох сайхан ч, хаая дэмий зүйл бодож гэнэт өөрөө өөрийгөө айлгадаг явдал хэд хэдэн удаа гарч байсан юм. Энэ улсад ирээд удаагүй байхдаа над шиг замын унаа барих гэж хээр зогсож байсан Өмнөд Африкийн цагаан залууг арслан харсан гэсэн, зугтах нуугдах газаргүй хээр талд цүнхнийхээ араар орсон гэсэн. би энэ түүхийг сонссоныг бодвол амуйд гарсан бололтой.

IMG_2777

Би яахуу? Энэ Намибиа гэсэн самбарнаас өөр юучгүй эргэн тойронд буй бутан дунд оролтой биш…

Айгаагүй ч сандарч эхэллээ, үнэхээр арслан ирвэл яах ёстой юм болоо?

Араатны нүдрүү харах нь дайсагнаж буй илрэл, харахгүй байх нь айсны илрэл шүүдээ.

20-30 минут бололгүй Габорон нийслэлийн зүгээс машины чимээ дугарлаа.

Буун баяр, яачиж байсан зогсоондоо,

Машин уулзвар дээр иргээд Намибийн зүгрүү орж ирлээ.

Би гараа өргөөд далалсан хэлбэрээр зогсохыг гуйлаа, машин нэлээд хол очиж зогсоод цонхоо агаар орох төдийл нээлээ.

Би цүнхээ орхиж араас нь гуйж очоод жижиг цонхны зайгаар – Та намиб орохгүй биз? Гэж асуулаа. 55 орчим насны ах – Чи хаанах юм? Гэж асуулаа, – Би Монгол. Гэж инээмсэглэж хэлтэл тэрээр – Чи машин бариж чадах уу? – Мэдээж, үнэмлэхтэй. – Чи тэгвэл хил хүртэл машин бариад өг, миний нойр хүрээд замдаа унтах гээд байна. Өмнөд Африкаас Боцванагийн энэ хүртэл зогсолтгүй 10 цаг машин барисан гэдгийг ойлголоо

IMG_2779

Буун аз!

Сүүлийн үейин загварын ВОЛВО машиныг Боцвана улсын зэрлэг байгалаар жолоодон гэж бодохоор.

Жохан гэж өөрийгөө танилцуулсан хүн сандлаа хойш тавиад шууд унтах шатандаа орлоо, суудлын хажууд байрлуулсан байсан тортой хиамнаас идээрээ гэж хэлсэн бөгөөд радиогоор явж буй БУР (Өмнөд Африкийн хуучны Холландуудын хэргэлдэг хэл )хэл дээрхи хөгжмийг эс тооцвол бүх зүйл сайхан байлаа.

IMG_2783

Жохан хаяаа хаяаа сэрж миний хурдыг шалган бусад бүх үед би гав ганцаараа хээр талаар машин жолоодсоор. Хааяа нэг зэрлэг амьтан харна. Хэрвээ үнэхээр тэнд унаа барих гээд зогсож байгаад араатантай таарсан бол? Гэсэн бодол толгойноос гарахгүй байлаа. ЗАУНДАХ (Замын унаанд гараа өргөж дайгдах) хориотой улсуудын тоонд Боцвана багтдаг гэж би өмнө мэдэж байсан хэрнээ бас л тэгэтлээдээ гэж өөрийгөө бодлоо.

IMG_27811

2 цаг гаруй явсны дараа бид Боцвана Намиб улсын хил дээр ирлээ.

Би машинаас бууж цүнхээ авах гэтэл,- хэрэггүй хилийг чи өөрөө гатлаад нөгөө талд уулзы би Намиб улсын нийслэл Вхиндхөк орно. Гэж намайг баярлууллаа.

Боцванагийн гарах тамгаа даруулсны дараа Намиб улсын хил дээр иртэл миний пасспортыг хараад хүнд суртал эхэллээ. Виз байсаар байтал дахин цаас бөглүүлж элдэв асуулт асууж эхэллээ.

IMG_2784

Бүх асуудлаа шийдээд хэлийн нөгөө цэгт намайг хүлээж буй Волво машиндаа суулаа, энэ удаа би машин бариагүй бөгөөд хил залгаа хоёр улсын ялгааг олж харлаа. Боцвана улс нь Английн колон байсан бөгөөд Германы колон байсан Намиб улсаас хот соёлжилтоороо хоцорч буйг анзаарлаа.

Хуучны боловч тохилог барилгууд цэвэр тохижуулсан замууд гээд хүмүүсийн магтаад байдаг гайгүй хөгжилтэйд тооцогддог Намиб улсын эхний дүр төрх таалагдлаа.

3 цаг орчим явсны дараа Африк тивийн хамгийн цэвэр тохилог соёлтой хотод тооцогддог Вхиндхөк хотод орж ирлээ. Жоханд баярласнаа илэрхийлтэл тэрээр – Чи хойд зүгээр дайрах бодолтой байгаа бол манайхаар ороод гараараа, бид цуг хээр хоноглож болно шүү! гэж урилаа. Адал явдал эрэлхийлж буй миний хувьд уг урилга яг л хувь заяа шиг санагдлаа.

IMG_2808

Зургаа даруулаад дараа уулзахаар боллоо.

Аялын 30 дахь улсын нийслэлд удаан хүлээсний дараа орж ирж буйдаа баяртай байлаа…

Үргэлжлэл бий.

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

2-r heseg n haa bn aa ene lag boss ah bn shd. 1, 3, 4 heseg l gj bn

A wrote on 2009/12/17 - 06:58
#2

neeree…Rwanda d ochogui ymu?? ..

SECRET wrote on 2010/01/03 - 06:37
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.