IMG_7279

2008 оны 05 сарын 06 ны 01.06 Нигера улсын Кадуна суурингын ойролцоо

Айсан уу? Гэвэл үгүй. Хугацаа байгаагүй.

Гайхсан уу? Гэвэл тийм. Учир нь цагдаа байсан.

Хэдийгээр би 90оноос хойших Монголын цагдаагийн хүн чанар боловсролгүй байдалыг шүүмжилдэг ч хүний өөдөөс буу тулгах тухай бодож байгаагүй тул надад огт аймар биш байлаа. Харин цэрэг цагдаагийн дэглэмтэй улсад турж өссөн бол айх байсан болвуу. Бишгүйл зүйл сонсож байлаа.

Монголд өссөн жирийн залуу гэхэд цаг агаарын эрс тэрс уур амьсгалыг биеэрээ туулж сурсан байхаас гадна, зүгээр нэг удэш диско бааранд сайхан өнгрүүлэхийн тул хэн нэгэн дальчгансан ууснаа шингээж чаддагүй юмтай харицахад бэлэн байх ёстой улсад төрж өссөн тул миний аялал зарим нэг хүмүүсийхийг бодвол хамаагүй амар байлаа.

5-6 хүний өөдөөс нүдрүү нь харж байгааг зоригтойгоор хэлий гэсэн зүйлээ хэлээд явж чаддаг болтлоо бэлтгэл хийсэн байсан ч энэ удаа нөхцөл байдлыг шинээр дүгнэх , маш яаралтай дүгнэх хэрэг гарлаа.

Энэ бол цэвэр дээрэм болж буйг ойлгосон тул Чонын нутагт Чоно байх дүрмийг дагаж юу ч болоогүй дүр эсгэлээ.

- Та наад буугаа буулга! Хэнд ч буу байгаашдээ.

- Чамд буу байгаа юмуу?

- Үгүй, гэхдээ наадхыг чинь бишгүйл харлаа.

- Чи хэн юм? – Би олон улсын сэтгүүлч, танай улсын байдлын талаар сурвалжлага бичиж байна.

- Бичиг баримтаа!

Пасспортоо өгөөд алдвал Бүхэл бүтэн Африк тивд ганцхан Египт улсад элчин сайдын яамтай улсын иргэний хувьд үхлийн дараа орох хамгийн аюултай зүйл байлаа.Юм болоод баривчлагдаад, шоронд нь тамлуулаад дээрэмдуулээд алуулсан байсан ч намайг тоох хүн энд байхгүйг би нүдээ аних бүртээ санаж шүдээ зууж байсан юм. Өөрийн элчин сайдын яамтай улсуудад хүртэл иргэдийнхээ эрх ашгийг үл тоох байдал байхад намайг энэ холын Африкийн төвд асуудалд орвол – Хэн чамайг тэгэж яв гэсийм? Юугаа хийж тэгэж хол явсан юм! гэж аман дээрээ алагдуулах байсан биз.

Яахуу? Согтуу гурван цагдаа пасспортыг аваад барьцаалбал сүүлд мөнгө нэхнэ, хамаг юм авахад ч бэлэн болно.

Цагдаа гэж хүн дүрэмт хувцас өмсөөд төрийн төлөө ажилдаг бөгөөд, түүнийгээ хянахгүй бол ямар аймар зүйлүүд болж болохыг аялаж байхдаа бишгүй харлаа, иргэний нийгэм байгуулах хүсэлтэй улсууд төрийн эрх мэдлийг бас хянадаг иргэний байгуулгуудыг хүчтэй байлгах нь чухал юм байна гэдэг энэ байдалд харагдаж байгаа юм.

Хүссэн хүнээ баривчлах, дээрэмдэх, ажлыг төрийн нэрийн өмнөөс хийж байгаа улс хөгжих тухай бүр ярилтгүй шүүдээ.

Яалтачгүй карманаасаа пасспортоо гаргаад өглөө.

Пасспортоо өгөж байхдаа ч гэсэн – Ямар асуудал байгаа? Маргааш би танай төврүү очиж зарим нэг ярилцлагууд авна шүүдээ! Гэж хэлж амжлаа. Хамгийн гол нь өөрийгөө сэтгүүлч гэж бүрэн итгэхэд хамаг учир байсан юм, учир нь үүргэвчтэй аялагчыг шууд тэгээд итгэнэ гэдэг юул болоо.

Дагаад цагдаагийн машин дээр нь очлоо. Өмнө намайг ирэхэд сууж байсан цагдаа харагдсан тул түүнээс – Би өөрөөс чинь асуусан биздээ! Гэж баталгаажууллаа.

Нэг цагдаа нь гурван хуруугаа хооронд нь хавируулаад МӨНГӨ гэсэн дохио өглөө.

- Яасан гэж? Би ажилаа хийгээд явж байна, илүү өгөх мөнгө байхгүй, байсан бол юу гэж энд ингээд байж байх юм? Гэлээ. Үнэхээр намайг шалгасан бол камернаас авахуулаад карманд ч мөнгө байсан юм. Ийнхүү нэлээд дээрэнгүй, өөртөө итгэлтэйгээр уг албаны хүмүүстэй харицаж байсан тул тэд бага зэрэг эмээж эхэллээ.

Хичнээн лаг байсан ч дээрээ дарагтай л байхгүй юу, айдаг эмээдэг хүнтэй байгаа хэнтэй харицаж болно.

Байж байгаад цагдаа миний пасспортыг буцааж өглөө.

-Баярлалаа, гэж хэлээд нойрноос сэрээсэнд дүргүй байгаагаар хараад буцаад майханруугаа буцлаа. Хурдхан майхандаа шургаж ороод – Сая юу болоод өнгөрвөө! Гэж дотроо маш гүнд ямарч чимээгүйгээр инээж гарлаа. Хэзээ нэгэн цагт энэ тухайгаа найзууддаа яриндаа.

Ганцаараа хоёр гурван согтуу зэвсэгтэй цагдааг загинаад л… хэ хэ хэ

Миний аялал надад юу өгсөн бэ? Гэвэл өөрөө өөртөө итгэх итгэл, бурханд итгэх итгэл намайг өдий зэрэгт хүмүүжүүлсэн эцэг эх гэр бүл эх орондоо итгэх итгэл юм.

Мянган шумуулны симфони сонсонгоо өөрийг хүлээж гарлаа.

Манай шинэ танилууд дахиж уугаад, гэнэт тархинд нь – Өө энэ муу бацаан юу вэ? Юу болоод атамандаад загинаад байваа? Гэсэн бодол орвол яанаа…

Маргааш маш хүнд замтай байсан бөгөөд аль болох хүчээр хамаагүй унтаж авахыг хичээлээ. Холгүй буй цагдаа нарын яриан дунд үүрээр сэрлээ.

Цүнхээ баглаж эхлэнгээ нууцаар тэд нарын зургийг дараад авлаа.

IMG_7278

Африкийн гэмт хэргээр Сомали улсын дараа ордог Нигериа улсын том замын хажууд майхнаа зоож унтсан нь үнэхээр зоригтой явдал байлаадаа! гэж бодлоо. Жуулчлал хөгжөөгүй ийм улсад буудалд бууна гэдэг үнэтэйгээс гадна жинхэнэ хүнд гаруудын анхааралд автах аюултай байсан юм.

Огт дүрэмгүй, мөнгө нүдийг сохолсон гэмт хэрэгтнүүдтэй учираа олж байснаас Согу тархийг мансууруулж, цусыг нь хөөргөсөн цагдаа нартай харицах нь хамаагүй дэр байсныг ч дараа бодлоо.

Майхнаа хурааж байхдаа зургийг нь дарах үед шөний түгшүүр болсон цагдаа нар нэлээд шартцан, улаан нүдэлсэн харцтайгаар над дээр ирээд – Өглөөний мэнд, сайхан амарч чадсан уу?

Шөнө ёстой уучлаарай, нэлээд их уусан байсан согтцон юм шиг байна гээд яриж гарлаа.

Тэртээ тэргүй өнгөрсөн шөнө миний хувид амидралын төлөөх тэмцэл, өөрөө өөртөө итгэх гэх мэт маш олон шалгалтууд байсан бөгөөд тэдгээрийг амжилттай давсан – Асуудалгуй! Зүгээр гэж хэлээд инээмсгэлэх нь илуу сайхан байлаа.

Аялалын туршид ямар олон шалгалтууд өгөж байнаа? Гэж бодогдлоо.

Бүгдэнтэй нь гараа бариад,- тэдэнд ууралснаас өөрийгөө ямар болсноо мэдрэх нь чухал юм байна! Гэж дотроо бодлоо.

Хамгийн зөв амидрал гэдэг нь учиргүй хүн болгонтой налигнаад сайн дүр эсгэх бус, хүнд муу зүйл хийхгүй биеэ авч яваад, үнэхээр тусламж хэрэгтэй хүнд бололцоогоороо гараа өгөхөд оршдог болвуу гэж боддог болоод нэлээд удаж байгаа билээ.

Майхнаа хурааж цүнхэндээ хийгээд замын дагуу алхаж гарлаа.

IMG_7281

Өглөө босох болгондоо – За, хаанаас хоол олж идхүү? Гэсэн бодлоосоо хэзээ нэг саландаа…

Цүнхэндээ хоол хадгалах гэхээр халуунд муудна, эсвэл майхны торны нүхнээс бага хэмжээтэй хорхой шавиж цуглана.

Замын хажуух гудамжны хоолны газар ирлээ.

Нөгөөл хоол. Элдэв зүйл нэг тавганд. Орцыг нь монголоороо бичих гэхээр нэрийг нь мэдэхгүй юм. Яачиж байсан махгүй нутагт аялаж байхдаа БИН гэдэг протейныг өөрийн хүчээ сэлбэхэд ихээр хэрэглэж байсан юм.

IMG_7282

Ариун цэврийн тухай ярилтгүй, нэг түмпэнд бүх зүйл овоолоостой, тэр усандаа хүмүүс хоолны өмнө юмуу дараа нь гараа угаачихана, тэр түмпэндээ хааяа хоолны хэрэглэсэн тавгаа угаачихана. Хүн хараагүй бол…

Хүн шижгээр өвдөж шүжгээр эдгэдэг гэдэг зүйр цэцэн үг үнэхээр үнэн юм байнлээ.

Огт тоохгүй таарсан болгоноо ариун цэвэр энээ тэрээ гэлтгүй идээд л байлаа, магадгүй ирээдүйд ямар нэгэн байдлаар биеийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй ч.

Ямарваа нэгэн золиос гаргалгүй амар тайвандаа дэлхийг тойрч хүн төрлөхтний амьдралыг судлана гэж байхгүй шүүдээ!

IMG_7284

Барууны гэх жуулчид дандаа өндөр үнэтэй машин унаж, тансаг ресторанд хооллож, байнга мөнгөтэй байдаг гэсэн ойлголттой нутгийн иргэдтэй цуг хооллож, хийж буй зүйлийг нь хийхээр тэд маш дуртай байдаг юм. Усыг нь уувал ёсыг нь дага

Үргэлжлэл бий…

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

Sain uu Amai! chinii bichsen niitleluudiig unshaad bur noir hurehgui bn. End odoo ogloonii 4:30 bolj bn. Anhnii comment bichigch bolj bgaad bayartai. Chi neeree Yamar zorigtoi yum be? Yaj tiim evgui garuudtai ev zuigee olj chadaj bnaa, heleh ug alga. Chamaas surah yum ih bnaa. Ene ih ayalaliinhaa yavtsad chi irlegdseer bgaad ” hurts” bolson yum shigee. Hool undnii huvid oldoj bgaan ter yum chin odoo yay gehev. Gehdee l eruul mendee bodoj bsn n deer shuu! Amjilt husie!

Ankhtuya wrote on 2009/12/15 - 07:28
#2

jinhen aylal gej en de?Adal ybdaltai aylal bol nasan turshiin dursamj bolno ulldeg.Manai mongolchuud xarin aylal gej yu baidagiig meddeg bolob uu?salhind agriin neriidleer vodka uuj baigalaa buzarlna estoi muuhai

erka wrote on 2009/12/15 - 18:02
#3

yaaay turuunii ter oroi yamar aimar ungurvuu ain? hehe nice nice! bi lav bsn bol …kkk

triangle_b wrote on 2009/12/16 - 01:09
#4

ymar ymnih n ineed baih ve.tiim evgui baidlaas chi uuriiguu sain avch garchee.burhan tenger, eh oron, uul us, eej aavda murguj bishirch yavaarai,muu zuil tohioldohoos chamaig hamgaalah baihaa.mashinda daigduulsan humuusinxe zurguudaar video hiine gedeg saihan sanaa bn.

buya wrote on 2009/12/16 - 15:13
#5

hehe hvnii tuulsan amidral ungurvvlsen nas l mash ih zviliig oilguuldag bhaa. jor medehgvi lamaas zowlon vzsen chawgants deer gej.
amaigiin bichlegiin unshihaar adal yawdaltai zohiol shig baidagiin

ideree wrote on 2009/12/18 - 04:00
#6

tanii zuiliig odoonoos unshij ehelj bga gehdee mash sonirholtoi tuuh, kino, zan tuluv geel bugdiig yr n baga suurias n medeed bga goy bdag ym.

Anudari wrote on 2009/12/26 - 13:07
#7

fucking nigeriud bi ted nart uneheer durgui hudalch hulgaich deeremchin hiihgui muu yum baihgui tedend nz gsn oilgolt baidagggui odoo ch gsn minii umnu 2 nigeria arhi uugaad suuj bna
sh*t

ami wrote on 2010/01/12 - 03:25
#8

Nigeria yavj magadgui bolson uchir tend ochson Mongoliinhoo setgegdliig orj unshiv. Bayarlalaa

Lagos wrote on 2010/10/06 - 08:59
#9

эр хүн зоригтой байхад чоно чацга алдана гэж……

narangerel wrote on 2010/12/26 - 21:41
#10

amia chinii bichlegiig unshih tusam l sonirholtoi yma ynztai amjilt

bayrjargal wrote on 2011/09/15 - 21:54
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.