IMG_7241

2008 оны 5 сарын 5 ны өдөр. Нигериа улсын Кано эртний хот. 13.52

Улс болгонд заавал үзэх ёстой зүйлүүд байдаг бөгөөд Нигериа улсын чухал үзвэр нь Кано хотын 1000 жилийн түүхтэй хуучин хана юм. Түүнийг нь үзэж дуусаад буцаад замд гарахаар боллоо.Нигер улсын өмнөд хэсэгт ширэнгэн ойтой бол хойд хэсэгт Сахара цөл байдаг юм. Кано хот нь цөл хэсэгт байсан тул элс шуураад, чийгтэй газар байнга байсан надад тоосоор амьсгалж буй мэт сэтгэгдэл байнга төрж байлаа, гэхдээ аюултай шумуул байхгүй байсан тул надад илүү сайхан санагдаж байлаа,
Гэхдээ одоо дахин замд гарна, буцаад Шумуулны бүсэд очино, нар жаргах үед хамгаалтанд орсон байх ёстой, биеэрээ муухай үнэртэй наалддаг тос түрхэнэ, маш их хөлөрч эвгүй үнэр ханхлана гээд халуун бүсийн зовлонг эргээд эдлэх замд гархаар боллоо.

Замын унаанд дайгдах бодолтой байсан ч энэ том хотоос гарахгүй бол замаа олно гэдэг бүтэхгүй байсан юм. Автуусны буудал дээр ирээд хамгийн ойрын хот хүрэх автуусаа олоод замын бэлтгэл болох усны саваа дүүргэж хоол авлаа.

IMG_7264

Африкийн хөгжөөгүй улсуудад усыг гялгар уутанд савлаж хийж зарж байсан бөгөөд, 500гр усыг нэг доор дуусгаад хогийг хаядаг 150сая хүн амтай энэ улсын гудамж ямар байгааг та бүхэн төсөөлөх байх. Монголд хулдаасан уутыг хориглосон гэж сонсоод баярласанг хэлхүү, дэлгүүрүүдэд үнэгүй уут өгдөг байхад гудамжаар дүүрэн гялгар уутны хог. Одоо гайгүй болж байгаа биз.

Усаа юулж аваад нээх соёлтой болоод хогоо хогийн саванд хаях гэхээр хогийн сав байхгүй.

Цүнхээ автуусандаа орхиод ойр хавиас хоол авч идэхээр явлаа. Холын замд гарах гэж буй хүн яаралгүй хоол ундаа сайн идэж авах ёстойг зөвхөн ахмадуудын сургаалаас бус аялалынхаа бэрхшээлээс суралцсан юм. Ихэнх улсуудад гудамжинд хоол хаа сайгүй байдаг бол энд зах дээр хоол олдохгүй байгаад гайхлаа, гэртээ хоололдог юм болвуу эсвэл тусгай хоолны газрууд байдаг юм болвуу?

IMG_7262

Толгой дээрээ пявран савтай хоол үрсэн залуу над дээр ирж хоолоо санал болголоо. Нигерагийн өмнөд хэсэг нь Христийн шашинтай тул хүмүүс Англиар яридаг бол Кано гэх мэт хойд бүсэд хүмүүс Ислам шашинтай арабаар ярьдаг юм.
Шашин улс үнэстэнгүүдийг хооронд нь хуваасан байгаа нь маш сонирхолтой. Тэгээд хоорондоо адил омгыхон бол нутгийн хэлээрээ ярина. Пявар савтай хоолны мөнгийг нь төлөөд хоолны савыг яаж өгхөө?
Гэж асуутал – Хаячих гэлээ. Үнэхээр гудамжны булангуудаар пявар сав дүүрэн байлаа. Сонин юм, нэг удаагийн сав бус олон удаа хэрэглэж болох савыг нэг удаа хэрэглээд хаядаг. Нигера улсад маш олон зүйл сонин санагдсаар байна.

Ийнхүү зах дээрээс автуус хүмүүсээ дүүргээд хөдөлхөөр боллоо. Намайг Америк юмуу Европын цагаан аристан гэж хүмүүс байнга боддог бөгөөд, хааяа зарим нэг нь Кунфу карате хийдэг хятад гэж андуурна, гэхдээ л Хятадыг Европын ойролцоо байдаг гэж бодно.

IMG_7263

Африкийн олон оронд анзаарсан зүйл бол хүмүүс өөрийн үндэснийхээ хувцасыг ихээр өмсөн, түүгээрээ дотоодын үйлдвэрээ дэмжихээс гадна Монгол шиг гадагшаанаа их хэмжээний мөнгө хувцсанд зориулж урсгахгүй.

Замд гарлаа…

Нигера улсын машины жолооч, нийтийн тээвэрүүд хэрхэн замаар солбидог тухай төсөөлөхийн аргагүй, Юун Улаанбаатарын такси мкро нууд. Урд суух дуртай миний нүдэнд элдэв үйл явдал төсөөлүүлтэл унаагаа барина.

IMG_7269

Явсаар Зариа сууринд ирлээ.

Автууснаасаа буугаад замаа дагаж алхалаа. Нэлээд хол алхаж байж суурингаас гарсан бөгөөд өмнө зүг явж буй унаанд гараа өргөж эхэллээ. Дэлхийг тойрохдоо аль болох замын унаанд дайгдахыг хичээж байгаа бөгөөд нийт дайгдсан хүн бүртэйгээ авхуулсан зургаараа суулд видео хийх бодолтой байгаа юм, миний хажууд сууж буй хүмүүсийн царайны өнгө хэлбэр нас өөрчлөгдөөд, зургуудыг гүйлгэж хийсэн видео клипээр аль тивд аялаж байсныг харж болох юм.

Хаа сайгүй худалдаа, хэрэгтэй хэрэггүй юм зарсан хүлээсэн сонирхсон гээд. Гэрээсээ гарахдаа авья гэж төлөвлөөгүй зүйлээ гэртээ бариад ороод ирсэн тохиолдлууд зөвхөн Монголд биш юм байна.Дундад улсын бутээгдэхүү

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

huuh ymar aimar ym be! tanii zurgiig harahaa haaya CHingis khaan iim turhtei bsan bj ch magad gej bodoh ym.yagaad gevel mongol tsus bga l ym chin.zarim humuus ene yu yriad bga ym be gej helj magad gehdee ene uneheer nuudliin tsus, er zorigiin belegdel bugdiig n haruulsan bn aa.bas mergen uhaan.

Anudari wrote on 2009/12/26 - 12:52
#2

mash sonirholtoi sanagdlaaa bi udur bolgon sogtuu nigeriuudtai taardag uchiraas
tedend unen goloosoon durgui tsaash n urgeljleliig n unshiii

ami wrote on 2010/01/12 - 03:17
Both comments and pings are currently closed.