post Категори: Шинэ санаа /New Idea/ post 11 Сэтгэгдэлтэй post2009/12/11 | 3,101 Үзсэн

IMG_35481

2009 оны 9 сарын 23ны өдөр.
Македони улс Кокани хот Градце нуурын эрэг дээр.
Өглөө 11 цагийн орчимд сэрлээ.
Буудлын өрөөг ганцаараа эзэгнэх ямар сайхан юм бэ ? 5 ул мэдэх хэл дээр нэвтрүүлдэг ТВийн суваг үзэх хүсэлгүй байсан бөгөөд өртөөлж буй Грандце буудлын өмнөх нуурын эрэг дээр сууж эх оронд болж буй үйл явдлын талаар тунгаалаа.

Хотын амьдрал сонирхолтой ч, өөрөө өөртөөгөө байж болох байгаль дэлхий бол бүр гайхамшигтай. Харамсалтай нь хэд хоногийн өмнө миний 35 орон, 2 жил гаруй ашиглаж байсан камер маань эвдэрсэн тул зураг авах боломжгүй боллоо.

Щвейцар улсад байхад Монголын нийгэмлэгийн захирал Швед хүн болон нэгэн багш аялалыг дэмжиж камер авч өгсөн боловч, хэрэглэж буй камернаас өөр байсан тул татгалзаж, сонирхсон адил төрлийн камераар солиж өгөхийг Сэлэнгээгээс гуйсан юм.

2009 онд Монголд ардчилал бий болж хөгжсний 20иод жилийн ойн баярыг тэмдэглэх байх.
Хүмүүс эрх чөлөөтэй болсон гээд байх юм. Тэр эрх чөлөө гэдгийг юу гэж тайлбарлаж байнаа ?

Хүмүүс өөрсдийнхөө эрх ашиг гэхээсээ илүү кармаагаа бодож саналаа худалддаг болсон, төр гэж ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой системийг танил тал үнэ өртгөөр худалддаг болсныг хэлж байна уу ?

Зөвлөлтөд ПЕРЕСТРОЙКА буюу өөрчлөн шинчлэлт хийж байх үед, алгасаад АРДЧИЛАЛ гэдэг ДЕМОКРАЦЫ үгний орчуулгатай нийгмийг бий болгохдоо манай төрийн удирдлага яг иргэдээ яаж амидруулна гэж бодсон бэ ?

Нийт хун амын 5-10хан хувь нь дэлхийн жирийн түвшинд амидрахын тулд үлдсэн 90 хувь хүн амаа түүх соёлтой нь хамт худалдсаныг бид одоо ойлгож эхлэх цаг болсон болвуу.

Иргэд нь төрөө шүүмжилж засч залруулж болдоггүй, нэмэргүй тийм системийг бий болгох нь хэнд хэрэгтэй байсан бэ ?

Өдрийн хоолны мөнгөгүй гэдэс өлсөглөн амьдарч буй мянга мянган хүний өмнө тэдний нийгмийн халамж, дэмжлэгт зарцуулагдах байсан хөрөнгийг хулгай луйвраар авчихаад ичихгүй өмнөөр нь гайхуулж буй явдал хуучны комунист байсан улсуудад жирийн зүйл мэт байна.

Учиргүй муулаад дор үзээд байдаг Африк гэж тивийн улсуудад байдал манайхыг бодвол арай дээр гэж хэлбэл зарим хүмүүс итгэхгүй байхдаа. Ажил орлоггүй, мал хоолгүй хүн -30 хуртэл хүйтэрдэг улсад яаж нэгмуу амиа зогоож байгаа болвоо ? гэж бодхоор…

Насанд хүрээгүй бага насны хүүхдүүд гэр оронд нь хоолгүйн улмаас гадаа траншейд хонож, хог идэж, ялзарч буй нийгмийн дарамтыг өдөр бүр эдэлж байхад хажуугаар өнгөрч буй үнэтэй машины эзэн нь тэдгээр хүүхдүүдийн мөнгийг хулгайлж дэлхийн өндөр түвшинд амьдарч буйг бид хархааргүй сохорсон байндаа.

Монголд ур ухаан, мэдлэг боловсролоо ашиглан хөрөнгжсөн хүн цөөнгүй байгаа, тэдгээрийг би хувидаа хүндэлж байна, харин хээл хахууль залиар улсын нийтийн мөнгөн дээр баяжиж буй хүмүүс ТҮҮХ гэж юу байдгийг ганц ч удаа болов унших хэрэгтэй болвуу.

Тансаг машин, байшин, хэрэглээний төлөө ард тумэн, олон мянган жилийн түүхтэй Нүүдэлчин соёлын залгамж Монгол улсаа шаланд мөлхүүлж худалдаж байгаа хүний нэр овог хойч үедээ удам дамжин яригдах болно шүүдээ !

1989-ээс 2009 оны үед улс орноо худалдсан, дээрэмдсэн хүмүүс хариуцлагаа хүлээх л болно. Интернэт болон хэвлэл мэдээлэл хөгжсөн өнөө үед хэн нэгний үүсэл гарлыг мэдэх үнэхээр амар болж байна.

Насаараа шинэ үейин боловсролын төлөө ажилсан миний аав шиг доктор проффессор хүн авсан цалингаараа сарыг нэгмуу туулж байхад, төрийн нэртэй албанд ороод хэдхэн сарын дотор хөрөгнгөжиж байгаа явдал бол шудрага бусаас гадна, хууль бус юм.

Манай төр засгийн ажилчдын сарын цалин сайн байлаа гэхэд 400 ногоон л болно, гэтэл 50000 ногоооны үнэтэй тансаг унаа унаж, Америк загварын ХАУС-д амьдарч байгааг бид одооноос шалгаж эхлэх хэрэгтэй болвуу.

Спанид байхад Монгол ах- Энэ Спаничууд дарга болох үнэхээр дургүй, хүний өмнөөс тэгэж толгойгоо гашилгаж яахав, хийх зүйлээ л сайн хийнэ.Гэдэг гэсэн.Харин манайд дүүргийн байтугай хорооны дарга болохын тулд хахууль өгөх хэрэгтэй байдаг.

Яагаад гэдгийг нь бид мэддэг боловч дассан юм шиг тоохгүй байна. Хэрвээ мэргэжлийн ажилах хүчин уг байрууд дээр томилбол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх тухай огт бодохгүй байна.

Нэгэн жишээ : Хогийн сав
Манайх Ялалтын арын 5 давхарт байдаг юм. 80-аад оны орон сууцуудад иргэдийг хогоо гадагш гаргаж хаях ажилаас нь хөнгөвчилж, орцонд хогийн бункер байрлуулсан юм.
Монголд байхад 7 хоног гаруй манай орц өмхий үнэртээд байлаа. Хогийн сав дүүрсэн юм болвуу гэж бодлоо. Хогны машин хааяа ирж цэвэрлэж байгаа харагддаг бөгөөд, тухайн үед ирээгуй юм байна гэж бодож байтал нэгэн өглөө, хоёр залуу хогийн савны хаалгыг түлхүүрээрээ нээгээд дотроос нь хоёр 80 литрийн пошик гаргаж ирлээ. Хогийн сав ямагт бохир байдаг бол энэ удаа маш сайн цэвэрлэсэн байлаа.

- Та хоёр энд юу хийж байгаа ?

- Бид юмаа хадгалдаг юм, танай хөршийн холбооноос зөвшөөрөл авсан.

Нийтийн хогийн савны тэр өрөөг замын нөгөө талд зогсож машин угаадаг залуус түрээсэлсэн байгааг хараад би нудэндээ итгэсэнгүй. Манай хорооны засаг дарга, хөршийн холбоо гэж ЯМАР мал ажилдаг байнаа ! гэж бодлоо.

Орцны 15 айл хогоо хаядаг өрөөний хонгилыг нь хаагаад доод өрөөг нь ашигласнаас болж хог давхар бүртээ бөглөрч, олон хоног өмхий орчинд амьдарснаа ойлголоо.

Зочин найз нөхдөө гэртээ авчирхаар шал өмхий байснаас би тухайн үедээ ичиж байсан санагдана.

Би юманд тэр болгон оролцоод байх хүсэлгуй байдаг ч, энэ удаа тэссэнгүй шууд хөршийн холбооруу очиж тухайн ажултан авгайг МАЛААР дуудлаа. Өрөөнөөс нь дуудаж манай хогийн савыг үзүүллээ. Энэ чинь нийтийн хогийн савын өрөө, үүнийг хэн нэгэнд түрээслэх эрх хэнд ч байхгүй, ялангуяа дээрээс нь хог хаяж байгаа үед орц үмхийрэх нь ойлгомжтой шүүдээ !

гэж загинаж гарлаа. Магадгуй ийм байранд амьдарч үзээгүй хүнийг хөршийн холбооны тэргүүнээр тавьснаас болж ийм тэнэг нөхцөл байдал гарсан байх гэж бодлоо. Тухайн үед МАЛ гэж дуудуулсан шалтгаанаа ойлгосон хүүхэн, тухайн хогийн өрөөг чөлөөлж, бөгөлсөн байсан хонгилийг нээж цэвэрлүүлсэн юм. Ажилаа мэддэг хүмүүсээр ажилийг нь хийлгэмээр байна… гэж бодогдож байж билээ.

Би багадаа хичээлдээ муу сурагч байсан, цагаан толгойгоо Монгол хэлэнд шилжуулж шинээр үзэж эхэлснээс гадна шилжилтийн үе таарсантай холбоотой. Боловсролын систем шинэ бүрэлдэж буй нийгэмд нийцэхгүй байсан тул миний үеийн залуус боловсролоос хөндийрч барууны соёлыг шүтэж эхэлсэн.
Бүх өөрчлөлт шинчлэлтийн дундуур НЭГ Л ЗҮЙЛ БИШ БАЙНА ! гэдгийг би мэдэр ч байсан.

Сургуулийн багш нар хичээлийн завсраар эсвэл дараа өөр ажил эрхэлж, зарим нь гудамжинд мэдлэг ухааны дээж болсон номоо хүртэл зарж байсан.

Монгол улсын төр засаг боловсролдоо маш их анхаарч, том хэмжээний бодлого явуулсаны үр дүнд бид 1979 онд 100 хувь бичиг үсэг тайлагдсан ард түмэн болж байсан. Бичиг усэг тайлагдан гэдэг диплом гэсэн уг биш, хүн хүссэн мэдээ мэдээллээ олж авч уншиж ойлгох боломж нээгдсэн гэсэн үг. Уншиж чаддаггүй хүн хүний хэлсэн зүйлийг л мэднэ шүүдээ. Мэдээлэл олж авах сурвалжууд хяналттай бас бага байсан ч 80 оны үед боловсрол соёлд зарцуулсан их хүч хөдөлмөр, хөрөнгийг бид 90ээд оны хувьсгалын дараа хогон дээр хаясан юм.

Монгол улс бол дэлхийн улс орнуудаас ялгарах зүйл гэвэл 2 соёл иргэншил нэг доор байрладаг билээ. Хэдийгээр нэг хэлээр ярьдаг нэг үндэстэн боловч Нүүдлийн соёл иргэншил, Суурин соёл иргэншлийн хоорондын ялгаа маш их байдгийг би гэртээ мэдэрсэн юм.

Хэдийгээр дэлхий ертөнцтэй чөлөөтэй харилцдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хувийн өмчтэй болсон гээд сайн талууд их байгаа боловч өмнөх нийгмээсээ авч үлдсэн бол сайн байх, өмнөх нийгэмтэйгээ харицуулсан тийм дүн шинжилгээг хэн нэгэн мэргэжлийн хүн хийгээсэй.

Учиргуй нэг талыг магтан дуулдаг байдал түүхийн үе болгонд давтагдах юм.
Феодалын нийгмийг халаад коммунист болохдоо өмнөх нийгмээ учиргүй муулж байснаа, одоо ардчилсан болонгуутаа коммунист нийгэм шиг муу юм байгаагүй гээд байх юу, дараагийин нийгэм удахгүй болох нь ойлгомжтой байгаа тул тэр үед өнөөгийн байгаа нийгмээ бас муулах байхалдаа.

Сүүлийн 20 жилийн нийгэм улс төр амьдралын талаар аль нэг талыг бариагүй, улс төржөөгүй бодит дүн шинжилгээ хийж иргэддээ хүргэх буянтай сэхээтэн хүн байна уу ?

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

hi amai. Serb ulsyn Novi Sad hotoosoo heze hudleh gej bn da naana hir ih udah ve?

srn wrote on 2009/12/11 - 14:46
#2

bid kominizmiig muldag bolovch end bas avah zuil mash ih bsan yum shuu bugd ajiltai bolovson huchin haana huuvarilahaa tur meddeg hudulmuriin iluudel gardaggui dugneh yum bol sain niigem bsan harin manai orond orj irsen ardchilal bol mash olon update hiigdej orj irsen ardchilal uneniig helehed ardchilaliig ehluulsen humuus ardchilal gej zubhun erh chuluu gedeg gants goe tod tomruun ugeerl ilerhiilsen harin tsaana n yag yamar yamar sistem bdgiig n medeechgui garj irsen hoinoo bid yu hiichvee gj bodson bhdaa erh chuluug avilgal heel hahuuli turiin mungu idheer oilgodog heden nuhduud hezee ard tumendee salaavch ugsun bol ted erguuleed chamaig zodoh bolno

hi wrote on 2009/12/12 - 02:13
#3

Төлөвлгөө юу байна он гартал наана байх юм уу ?

Modun Shenyun wrote on 2009/12/12 - 03:05
#4

Sain uh,amai? Chamtai tsug delhiigeer ayalj baigaadaa mash in bayartai baidag shui,amjilt husie. Leninii muzein tallarh chinii bodliig demjdeg shui. Bi ooroo baga toirgiih, 14,5-taidaa 6-r horoolold Nuuj ochson, odor bur hicheeldee irj ochohdoo leninii muzein ard urduur yavdag bailaa.leninii muzeu,yalalt 2-jig barij baihad angiaraa ochij subbotnik hiideg bailaa. Odoo harin ter muzeu maani neg namiin omch bolchihson, hol tolgoigui yum bolchohsoniig sonsood haramsaj yavdag. Gants lenini muzeu chi bish zaluu tehnikchdiin ordon,zaluu baigalichdiin ordon,huuchin huuhdiin ordon,park geed l saihan saihan gazruud maani sonosniig haraad asar ih haramsdag,za za ipodnoos bichij naivea bolohoor yum bichihed hetsuu baina.yamarch gesen chi bol mngoliin niigmiig oorchlooh humuusiin neg shui

Nutag wrote on 2009/12/12 - 08:36
#5

tiim ee bid ardchilal gej 20 jilee temdeglej bna.sochilast niigemd hunii erx choloo tegtlee haaj booson yum bgaagui sh de?bi lav medexgui yum bna.Bi horongton niigemiig husexgui bna.Ardchilal hogjison oron baidag yumuu da? medexgui yum bna. Sochilaist niigem ymar goy biasna yum be? bugd ajil toroltei uls tor gej dongsoxgui? bugd l ineej. horongo mongo gej yrihgui nogoon baiguulamjtai

erka wrote on 2009/12/12 - 22:28
#6

Монголчууд бид дэлхийн өнцөг булан бvрт очиж ажиллаж амьдарч байгаа билээ. АНУ, Англи зэрэг дэлхийн өндөр xөгжилтэй улс орнуудад зорчих виз олж авна гэдэг хvндхэн давааны нэг байдаг бол огт визгvйгээр зорчдог бидний өмнө байнга нээлттэй улс орон цөөнгvй бий.Хамгийн ойрын хөрш Хятад улсад бид визгvй зорчдогийг хvн бvхэн мэднэ.

Тэгвэл одоогоор Монгол улсын иргэд, Белорусь, Гонконг, Гvрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Турк, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппинд визгvй, АНУ-д хоёроос арван жилийн олон удаагийн визтэй, дипломат болон албан паспорттай иргэд Болгар, Вьетнам, Индонез, Мексик, ОХУ, Румын, БНСУ, Словак, Тайланд, Турк, Унгар, Чех, Чили, Энэтхэг, Югославт визтэй зорчиж байгаа аж.

Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь дипломат болон консулын албаны эрхэм зорилго байдаг. Манай улс энэ чиглэлээр Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцид нэгдэж орсон, 20 улстай эрхийн туслалцааны гэрээ, дөрвөн улстай гэмт этгээдийг шилжvvлэх гэрээ, 15 улстай консулын байгуулсан аж. Гадаадын 26 оронд 24 элчин сайдын яам, хоёр консулын төлөөлөгч, 30 оронд манай 52 өргөмжит консул тус тус ажиллаж байна.

Консулын алба нь иргэдийн хувийн, бизнесийн болон бусад ашиг сонирхол, соёл боловсрол, хvмvvнлэгийн хэлхээ холбоог дэмждэг, хvнд суртал, нvсэр бичиг цаасны шаардлагыг багасган паспорт, визний vйлчилгээг онлайнаар vзvvлдэг болох иргэдэд хаанаас ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр дамжуулан бvрэн мэдээлэл өгч, олон улсын стандартад нийцсэн паспорт виз ашигладаг, консулын байгууллага бvр олон нийтэд vйлчлэх цэг болсон байхыг зорьж байгаа аж.

Консулын газар http://www.consuls.net гэсэн консулын тусгай вэб сайт нээж тvvгээрээ дамжуулан иргэдэд мэдээлэл хvргэх, зөвлөгөө өгөх, ярилцлага явуулах ялангуяа иргэдийн өргөдлийг онлайнаар хvлээн авч хариу өгч байхаар болсон байна.Энэ нь и-засаглал гадаад харилцааны яаманд хэрэгжиж эхэлж буйн жишээ болж байна гэж vзэж байгаа юм. Харин консулын албанаас энэ онд Тайландтай энгийн паспорттай иргэд визгvй зорчих хэлэлцээр байгуулах, ОХУ-тай иргэд зорчих нөхцлийн тухай 1995 оны хэлэлцээрт заасны дагуу зарим иргэдийг визгvй зорчуулах, ОХУ-д 30 хvртэлх хоногоор зорчих монгол иргэдийг паспортын бvртгэлд хамруулахгvй байх, хятад улстай иргэд зорчих болон хилээр нэвтрэх нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-тай визийг 90 хvртэл хоногоор олгож нэгэн л виз олгосон бол хилээр саадгvй нэвтрvvлж байх, Казахстантай Засгийн газар хоорондын гэрээний дагуу сурч буй оюутнуудад олон удаагийн визийг хураамжгvй олгох зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжvvлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Казахстантай Монголын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр визгvй дамжин өнгөрvvлэх, Германы ЭСЯ-тай Монгол иргэдэд чирэгдэлгvй vйлчлэх, Унгарын хууль зvй дэг журмын яамны харьяа Цагаачлалын албаны дарга манайд айлчлахад нь Унгарын виз авахад тохиолдож буй бэрхшээл чирэгдэлийг багасгах талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэнэ. Саяхнаас иргэдэд олон улсын стандартад нийцсэн “infacio” технологиор хэвлэсэн паспорт олгож эхлээд байгаа аж. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар Казахстан, Орос, өмнөд Солонгос, Хятадтай хоёр талын, Казахстан, Оростой гурван талт консулын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж Макаод консулын төлөөлөлтэй болохоор ярилцаж байна.

odnoo wrote on 2009/12/13 - 13:11
#7

Ter konsuliin gazariin veb site bolon mongoliin tur zahirgaanii veb site gej baidag ymuu.Sanal huseltee bicheed ilgeehed hariu baihgui tag shuu.Chi ch hudlaa zalaad l baina daa Odnoohon mini.tend chini hen ch baidaggui ym bilee

odnoo buyu 6d wrote on 2009/12/14 - 06:23
#8

Er n bol tiim l dee. Hamgiin hachin n bid ene buhniig medeed oilgood, suuldee bur dasaad baigaad hamag uchir bna.bolohgui zuil asar ih. Er n buh zuil bolohgui bna.Gar huliig mni hulsen met neg l hudulj bolhgui, amidralaa deeshluulj bolohgui, yamar negen yum tulaad bna. Yahaa medehgui bna. Suuldee buur ene niigemiin irgen uchir ingeed amidrahadaa evlerch bh shig bna. Garts oldohgui yum. Demii l tednii/deeguurhuud/ yu hiihiig harj yadaj gants boltugai hergetei zuil hiigeesei hemeen goridoj, uur hoorondoo yarij l bna daa. Baidal jil ireh tusam buur dordoj bga. Alban tushaaliin naimaa, avilgal…bylduuchlal, bisinesiinhnii gar hul bolson uls turchid…Buh yum odoo neelttei, todorhoi haragddag bolson. hevlel medeellin byunaar. Gehdee hariutslaga tootsoh yamar ch arga, mehanizm alga. Yamartai ch uneneer yavbal uher tergeer…sajilj l yavna. Bidnii zaluus. Gantshan jishee. Turiin tusviin ajiltnuuddaa 4000 oron suutsh hutulbur geech yum bolovoo, turuus bomd gargaj barilga bolon irgedee demjih. ehendee aytaihan bas bidniig bodoo yu gemeer yum bsnaa, aajim aajmaar huviin kompaniihnii erh ashgiig bodson zahiramj hemeeh yum bolj taarsan daa. Olon hun goridoj bailaa…Said n hurtel 1 sariin umnu helj bsn ugee yag esregeer n heleed zogsoj chaddag l yum bilee. …Mash olon zuiliig uurchluh heregtei. Humuusiin tolgoid zuv bodol zuv medleg , uhamsar bj bj, ene buhniig uru bolgoh bh daa.

oyun wrote on 2009/12/14 - 23:33
#9

Amai chi bol uneheer mundag yumaa. Yaj sanhuugee zohitsuulj ene ih orond ayalj bnaa. Chamd hetsuu bgaag mash sain oilgoj bn. Chinii omnoo tavisan zorilgo chamaig uragshaa hodolgoj bgaag ch oilgoj bn. Bi ooroo tiim mongotei bish ch gsn baga zereg mongoor tuslahad Belen bn! Dansnii dugaar ntriig chin yaj medeh ve? Bi chamaig MGL- iin anhnii buh orniig toirson delhiig toirogch bgaasai gej uneheer ih husej bn! Iim hund berhsheeluudiig tuulsan yum chin uldsen ornuudiig bugdii n duusgaj irne gdgt itgeltei bn. Amjilt husie! Bas bier sain bodooroi!

Ankhtuya wrote on 2009/12/15 - 01:09
#10

Demjleg gsn ruu orj dansnii dugaariig chin olj harlaa.

Ankhtuya wrote on 2009/12/15 - 01:13
#11

ardchilsan niigem bol uhaan muutai ard tumnii l niigem…ted zuwhun erh choloo hun bolgon adilhan erh edlene geheer l tolgoi ni irgeed bga uym…ardchilsan niigem bol mongol shig jijig ulsad uhliin tsohilt…DOXtoi gomonuudaar mongol duurch,mongol gej belen setgelgee ni ihsej turuus mungu nehsen zugeer neg halamjiin oron bolno…KOMMUNIZM baiguulna gewel 100 HUWI DEMJENE…bi uuruu gadaad surdag ouytan bn….mongol shig 4n nastai huuhed ni delguurees arhi awj chaddag ardchilsan oron ene delhii deer baigaa bolwu..?

ba3paa wrote on 2009/12/17 - 20:10
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.