2009 оны 12 сарын 10 ны өдөр Серб улсын Нови Сад хот
Дэлхийн соёлын өв сангаас шилдгийг өөрийн уншигчиддаа хүргэх ажилаа үргэлжлүүлсээр байна.
Маш олон бичлэг материал уншиж шилж сонгож байж өөрийн блогдоо тавидаг тул, миний хөдөлмөрийг хүндлээд санал болгосон зүйлийг урлагын үүднээ анхааралтай үзэж судалбал, дэлхийн хөгжил соёлоос хоцорсон тэр хоцрогдлоо нөхөж амжина шүү.
Өнөөдөр КД клубдаа санал болгож буй дараагийн бүтээл бол Францчуудын бичсэн МИКРОКОСМОС буюу БИЧИЛ САНСАР гэж бүтээл юм.
Европд төдийгүй дэлхийд уран бүтээлчдийнхээ нээлттэй сэтгэлгээ, өвөрмөц бүтээлүүдээрээ тэргүүлдэг Францчуудын түвшинд бид очиход хол юм шиг боловч, өөрийнхөө урсгалыг дээд цэгт нь хүртэл тулгаж хөгжүүлэх юм бол ямарч үндэстний өмнө Би Монгол гэж нүүр бардам зогсож болох юм.
Гэхдээ өөрийнхөө соёлоо хөгжүүлж чадаагүй үндэстэн бусдын соёлд тэргүүлэнэ гэдэг бол хэцүүгээс гадна, манай рок поп орчин үеийн урлаг шиг дууриамал болох юм.
Үндэснийхээ суурыг хөгжүүлэнгээ дэлхийн урлагийг давхар хөгжүүлэх маш зөв бодлого үгүйлэгдэж байгаа бөгөөд миний КД клуб хийсэн бүтээлүүдтэй адил гайхамшигуудыг Монголчууд хийж эхлэх болоо?
Байгаль дэлхий шүтлэгтэй Монгол түмэн бид өнөөдрийн санал болгож буй киног маш анхааралтай үзэж бусаддаа танилцуулах хэрэгтэй гэж бодож байна, учир нь байгалаа хайрлаж хамт орших дүрмээр хүмүүжүүлэгдсэн бид байгалруугаа ингэтлээ ойртож байсан удаа байгаа билүү? Тэгвэл орчин үеийн технологи бидэнд байгалыг томруулдаг дурангаар харах боломжийг нээж өгч байгаа юм.
Манай дүрслэх урлаг болон кино урлагийн оюутнууд багш нар КД клубын кинонуудыг үзээсээ..
дэлхийн өндөр түвшний урлаг хаашаа явж буйг ойлгох биз.
Бид сансарт амьд биет байгаа эсэх талаар төсөөлж, тэд ямар дүрстэй байх болоо гэж таамаглаж байгаа хэрнээ, бидний бичил биетүүд байгалийн ямар гайхамшигтай дүрс хэлбэртэйгээс гадна, амьдралын хэв маяг амьдрах чадвар нь ямар өөр юмбээ гэдгийг энэ киноны дараа та бүхэн ойлгох болно.
Элдэв шоргоолз жижиг биетэнд дургүй хүмүүс тэдгээрийг томоор үзээд ямар сэтгэгдэл төрснөө бичээрэй.
Уг киног болбол оригиналаар нь авбал чанарыг нь бүрэн мэдрэх болно.
Бас аль болох том дэлгэцэн дээр үзвэл!
Яааааай!!!




2009/12/11
| 2,370 Үзсэн 



















Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)
microcosmos
ene kinonii daraagiih ni Minuscule TV series bolson. Yalanguya surguuliin umnuh nasnii huuhduudtei eej, aav nart handaj helhed olj uzuulhed bichil biyetnii talaar mash sain oilgolt ogno. nadad uulni baigaa bolovch hna yaj bairluulhaa medehgui yum. globalshareserver baidag bol bairluulchimaar l bna
Uneheer sonirholtoi sanagdaj bna. Zaaval olj uznee