lenin-muzei

2009 оны 12 сарын 9 ны өдөр

Серб улсын Нови Сад хот
Дассан газрын даавуу зөөлөн гэж үг ямар үнэн вэ?
Би буцаад Нови Сад хотдоо ирлээ. Шинэ зүйлүүдийг судлаж явах шаардлаггүй, хуучны найзууд дээрээ түр болов ч саатахдаа өөрийн тэмдэглэл, цалингүй ажилаа хийсээр байна.

Би сар гаруйн өмнө би улсын музей гэдэг иргэдийн оюун санаанд хэрхэн сайнаар нөлөөлдөг, түүнийгээ яаж хамгаалах ёстой тухай бичиж байхдаа түүхийн профессор Ааваасаа тусламж хүссэн юм.

Том ажил бүтээх гэж байгаа бол юуны түрүүнд гэр бүлээсээ дэмжлэг авсан байх ёстой. Гэр бүл дотны хүмүүсдээ тайлбарлаж дэмжлэг авч чадахгүй байгаа бол яаж бусдад хүргэх гэж байгаа билээ?

Гэж өөрөөсөө асууж сурах хэрэгтэй. Миний аав уг музейн тухай бодлоо илгээсэн бөгөөд Оросын ард түмэн болон хуучин коммунист байсан улсуудын ихэнх нь коммунизэмд байсан сайн талуудыг харж эхэлсэнтэй адил надад бас маш олон эерэг бодлууд орж ирсээр байгаа билээ.

Хүний байгалийн зөн болох Шунал гэж зүйлийг хааж боогдуулах хүн төрлөхтний туршилт 80 жилийг давж чадсангүй, харин уг шалгалтандаа бүдэрсэн эx коммунист улсууд шунал, материаллаг сэтгэлгээ ямар муухай байдгийг ойлгож, зарим талаараа хуучны нийгмээ үгүйлж буй нь аялалын туршид харагдаж байна.

10-аас илүү жил унахгүй машин, нөгөө ертөнцрүү авч явахгүй байшин эдлэл мөнгөнөөс болж, Аав ээж өвөг дээдэс нь хамгаалж ирсэн эх орон ард түмнээ худалдаж хамгийн нүгэлтэй зүйл нь үе удмаараа баталж ирсэн гэр бүлийн нэр хүндээ шалд буулгаж, өөрийнүр удмаа хэдэн үеэр ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХАХУУЛЬЧ, УРВАГЧын удам гэж нэрлүүлэх цолд унагаж буй нь түүх судалдаггүйн гай байхдаа…

Доорх Аавын маань захиаг уншаад бодлоо бичээсэй гэж би хүсэж байна. Аав маань уг тэмдэглэлд саналаа үлдээж буй хүмүүсийн бодлыг мэдэх сонирхолтой байх болвуу.

Лениний музейгээс В.И.Ленин хүртэлх бодол
Хуучин Лениний музейтэй холбоотой чиний бичсэн зүйл, надад тавьсан саналыг аав нь хүлээж аваад нилээн бодлоо. Энэ музейн түүхийг тусгайлан судлаагүй болохоор, түүнчлэн хэдийд татан буугдсан, өмчийн харъяалал нь яаж өөрчлөгдөж ирснийг бараг л огт мэдэхгүй болохоор хариулт бичиж чадахгүй өдий хүрэв.
Тэр аяараа музей үзмэр болсон Европын гайхамшгийг олон орны жишээгээр мэдэх болж, ард түмнүүд түүх соёлоо хэрхэн хамгаалж байдгыг нүдээрээ үзэж туулсан миний хүү Лениний музейн асуудлыг бодож, дахин сөхөж тавьж байгааг аав нь зүйтэй гэж бодож байна.
Уг зүй нь үйлдвэрийн газрууд нь худалдааны газар бололгүй бүтээгдхүүнээ үйлдвэрлэж, цэцэрлэг нь хувийн сургууль бололгүй хүүхдээ хүмүүжүүлж, сургуулийн талбайд барилгын суурь тавилгүй сурагчид биеийн тамираар хичээллэж, ганцхан байдаг хүүхдийн паркд өндөр барилгууд барилгүй зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө тоглоом наадмаар үйлчилж баймаар билээ.
Гэтэл манайд олон зүйл яг л байх ёстойгоосоо тэс тонгоруугаар явагддаг нь хэвийн зүйл болоод байгаа билээ. Тэдний, энэ хүний буруугаас гэх аргагүй, ер нь нийт тогтолцоо маань л ухаалаг шинэчлэлт өөрчлөлт хүлээж байгаа гэж олон хүн үзэх болж байгаа юм.
Энэ музейн тухайд миний мэдэх зүйл гэвэл наяад онд нээгдэх үед, дараа нь гээд 2 удаа үзсэн юм. Музейн барилга гял толь, гадна талаас нь олон прожектораар гэрэлтүүлсэн нь тун сүрлэг харагддаг байлаа. Муу санаатан, хулгайч, архичид, бохир хувцастай хүн дөхөж очихын аргагүй хүндэтгэлтэй ордон байсан юм.

Дотроо гоё нарийн хивс тавьсан, хүмүүс хилэн бойтог давхар өмсөх тул чимээ үгүй, гагцхүү тайлбарлагчийн яриа л тод дуулддаг байв. Нэг үгээр ленинизм сурая гэхээсээ илүү цэвэр цэмцгэр байдал, соёлыг үзэх, гоо сайхны мэдрэмж авах гэж л хүмүүс тэнд очдог байсан юм. Гэрэлтүүлгийн өвөрмөц хослол, зураг үзмэрүүдийн өнгө үзэмж, нягт нямбай хийж байрлуулсан нь содон байлаа. Хамгийн гол үзмэр бол В.И.Лениний том цээж хөрөг баримал байсан бөгөөд арай л буулгаж устгаад хаячихсангүй, энд тэнд тавьж хүний тоглоом болгосонгүй, Монголын төдийгүй, дэлхийн түүхийн гэрч болон үлдсэн нь сонин байлаа.

Хүүдээ тодорхой мэдээлэл өгөхийн тулд би энэ музейн байрыг дахин очиж үзсэн юм. Ойрхон байдаг болохоор энэ ч хэцүү биш байлаа. Подвальд 2-3 бар, кафе, диско зал, нэг хоёр давхартаа 2 ресторан, том төв заалаандаа Юнител гар утасны компаны үйлчилгээний төв, голомт банкны салбар, гар утасны үзэсгэлэн худалдаа, уран сайхны фото зурагчин, сонин хэвлэлийн худалдаа, бэлэг дурсгалын зүйлийн худалдаа, гадаад хэлний сургалтын төв, нийслэлийн МАХН-ын хорооны оффис, эрдэм шинжилгээ, судалгааны Прогноз академи, том үзвэрийн танхимтай Сэрэлт кино театр, доод подвальд томоохон номын сангийн фонд байрлаж байна. Өөрөөр хэлбэл баар, зугааны газар ч байх юм, эрдэм судалгаа, соёлын төвүүд ч, бас албан өрөөнүүд ч, үйлчилгээний танхимууд ч байдаг юм байна.

Ямар ч байсан музей музей биш болсон учраас нэг хэсэг нь шүүмжилж, нөгөө хэсэг нь зах зээлийн нөхцөлд ийм байхаас аргагүй гэж тайлбарлах юм билээ. Нэг хэсэг энэ байшинг музей болгоё гэсэн том хөдөлгөөн, жагсаал, цуглаан хүртэл болж, телевиз, хэвлэлийн гол сэдэв болж байснаа намжсан юм. Магадгүй зүгээр л соёлын салбарынхны соёлтой, хүчтэй санал байсан бол ард түмэн илүүтэй дэмжих байсан боловч улс төрийн өнгө аястай болж, түүнийг тухайн үед өмчилж байсан МАХН-ын “гарыг мухарлах” зорилт тавьсан гэж зарим нь үзэж болгоомжлох болсноо сонин хэвлэлд бичиж байлаа.

Хуучин социализмын үеийн тодорхой зарим барилгуудыг улс төрийн намууд тодорхой тохиролцоогоор, соёлтойгоор өмчилж байгаа нь байж болох асуудал билээ. МАХН нь 2 давхар Лениний музей, хуучин 4 давхар цагаан байшин (шатдаг); Ардчилсан нам нь Төв шуудангийн өмнөх 2 давхар; Соёлын төв өргөө, Дуурийн театрын дундах хүзүүвч; хуучин Соёлын яам байсан одоо Ардчиллын ордон; хоёр давхар Зориг сангийн байр зэргийг эзэмшдэг юм байна.

Энэ өмчлөл нь тодорхой хууль зүйн үндэстэй гэдэгт аав нь итгэдэг шүү. Харин бусад намуудын ордон, байшин гэж байдаггүй нь шалтгаантай байх. Зах зээлийн нөхцөлд хүний хувийн өмч ч, нам, байгууллагын өмч ч ялгаагүй тун чухал асуудал мөн билээ.

В.И.Лениний музейг чигээр нь үлдээлгүй өөрчилж бужигнуулсан нь ч учир шалтгаантай байх. Ная ерээд оны зааг үеээр Лениний үзлийг зүг чигээ болгосон социализмын систем нуран унаж, ленинизмийн гол өлгий орон ЗХУ задран бутарч, ерээд оны шинэ үзэл санааны их хувьсгалын шуурга монголчуудын ленинизмд итгэх итгэлийг шүүрдэн арилгаж, бүхнийг шинэ маягаар сэтгэх, шинэчлэх, өөрчлөх шаардлага гарч, тэр хүрээнд Лениний музей оршин байхаа больсон нь буруу биш байжээ. Оронд нь юу байгуулах вэ гэдэг асуулт тавигдах үед зах зээлийн сэтгэлгээ нь давамгайлжээ гэж би боддог юм.

Соёл танин мэдэхүйн объект зүг чигээ өөрчилсөнд манайд намуудын улс төрийн тэмцэл ширүүссэн, сонгуульд асар их мөнгө зарцуулдаг үрэлгэн систем бий болсон явдал нөлөөлжээ. Аль их мөнгө зарсан нь сонгуульд ялдаг хачин систем манайд бий болсноор, мөнгөтэй л бол хүчтэй гэдэг үзэл санаа хүчтэй болсноор өөрт байгаа бүхий л бололцоог, тухайлбал Лениний музей хэмээх том объектыг ч энэ зорилгод ашиглахад хүрсэн байж болох юм. Улс төрийн нөхцөл байдал соёлтой болж байгаа одоо цагт дээрх байдал өөрчлөгдөж, иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, соёл хүмүүжил, гоо сайхны ертөнцөд илүү анхаардаг цаг ирж байгаа гэж аав нь ойлгож байна.
Энэ дашрамд хэлэхэд энэ музей чухам яагаад Лениний болсон бэ гэдэг бас л сонин юм. Хамгийн гол нь монголчууд бид Маркс, Лениний сургаалийг хүндэтгэдэг, Зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон найрамдалдаа бид үнэнч, Зөвлөлт, Монголын ард түмэн нэг үзэл сурталтай, нэг зорилготой гэдгээ нотолж, хувь заяа нэгтэй Монголчуудад аль болох их туслаж, нийгэм, эдийн засаг, соёлоо дээшлүүлэхэд нь улам дорвитой туслая гэсэн сэтгэлийг зөвлөлтийн ард түмэнд төрүүлэе гэсэн бодлогын илрэл байв. Одоо ч гэсэн ялгаагүй шүү дээ. Америкийн тусламжийг авая гэсэндээ л бид Ирак, Афганд энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа биш гэжүү.

В.И.Ленин хэмээх дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн энэ суут хүн түүний бий болгосон социализм нурахын хирээр улам бүр шүүмжлэгдэж ирсэн боловч, түүний дүрийг Оросын ард түмэн мөнхөлсөөр иржээ. Эв нэгдэл, гуманизм, аллага хүчирхийллийг хослуулан байж Дэлхийд хосгүй их гүрнийг тэрээр байгуулжээ. Дайн дажин, аллаггүйгээр хэн агуу их гүрнийг байгуулж, түүхийг бүтээж байсан билээ?
Бурхны ташуур Их Аттила хаан, Их эзэн Чингэс хаан, Өгөөдэй, Бат, Хувилай, Доголон Төмөр, Моголын их хаан Бабур ертөнцийн түүхийг дархлан сийлж байсан шиг Монголын торгууд удмын Ульянов(Улаан) түүхэнд тодорсон нь аавыг нь ямагт уярааж байдаг билээ. Лениний аавын нь ээж А.А.Смирнова(Самар) халимаг хүн байсан нь түүхэнд нэгэнт тогтоогдсон юм. Агуу их нүүдэлчин Монгол удам судар нь түүнийг агуу их болгосон ч байж болох юм.

В.И.Ленин бол Сталин шиг хатуу хүн биш байжээ. Ер бусын хөдөлмөрч, их ухаантан, чин зоригтон энэ хүн хувь хүний хувьд зөөлөн ухаалаг хүн байжээ. Социализмын үед бид түүний зохиол бүтээлийг их уншдаг байсан болохоор гадарлах юм. Монгол орны талаар, Монголын ард түмний тусгаар тогтнолын хувьд тэрээр зөөлөн дөлгөөн, бидэнд ээлтэй бодлого явуулжээ.

В.И.Ленин Хаант Оросын зүгээс Монголын талаар явуулж байсан колоничлох шинжтэй бодлогыг ямагт эрс шүүмжилж байв. 1912 онд “Улсын Думын социал демократ фракц… Монголыг эзлэн авах явдлыг буруушааж байна” (б.18,т.427); 1913 онд Хаант Орос Монголыг “энхрийлэн тэвэрлээ” (б.21,т.403); “Өнөөдөр Монголд буюу Туркийн Армянд дээрэм хийх балмад бодлогыг Хаант засгийн газар өгөөмрөөр санхүүжүүлж байна”(б.19,т.132); 1915 онд “Оросын хаант ёс Монгол ба Азийн зарим орныг эзлэн авахыг эрмэлзэж байна”(б.21,т.150); “Оросын хаант засаг… Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна”(б.21,т.377); 1916 онд “Их Оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестанаас зайл гэж шаардах ёстой”(б.23,т.62); “Бид Монгол, Перс, Энэтхэг, Египетчүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайх… ингэхийг өөрийн үүрэг, өөрийн эрх ашиг гэж үзэж байна… Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд “соёлын тусламжийг сэтгэл харамгүй үзүүлэх… Машин хэрэглэх хөдөлмөрөө хөнгөвчлөхөд, ардчилал, социализмд тэдний шилжихэд нь туслахыг бид хичээнэ. (боть 23, т.63); 1917 онд “Оросын ажилчин, тариачин бид их Оросын биш…(Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй” (б.25,т.45) гэжээ.

В.И.Лениний толгойлж байсан Зөвлөлт засгийн газар 1919 онд Монголын ард түмэнд хандаж гаргасан тунхагтаа: “Үүнээс хойш Монгол улс нь өөртөө эрхт тусгаар нэгэн орон мөн… Монгол улс тусгаар тогтносон орны ёсоор Бээжин, Петерград хоёроос асуулгүй аливаа олон улстай шууд харилцан нэвтрэлцэх эрхтэй болсон явдлыг… Монгол үндэстний улсад чухам мэдэгдэн тунхаглахын хамт, манай Орос улстай даруй харилцан нэвтрэлцэж элчин явуулан эрх чөлөөт Монгол улсын төлөөний хүмүүсийг манай улаан цэргийн өмнөөс тосон илгээх ажаамуу” (МАХН-ын түүхийн зарим чухал баримтууд.УБ,1946,т.63-65) гэжээ. 1919 онд Хятадын цэргийнхэн Монголын автономитыг устгаж байсан тэр үед Лениний засгийн газар Монголын тусгаар тогтнолыг тов тодорхой хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байжээ.

В.И.Ленин Монголын элч нарыг ганц нэг гэлгүй, албаны биш гэлгүй хүлээн авч уулздаг хүн байжээ. 1920 онд Солийн Данзан, Чагдаржав нарыг, 1921 онд Солийн Данзан,Б.Цэрэндорж, Ширнэндамдин нарыг, (Сүхбаатартай ганцаарчлан уулзсан бололтой), 1922 онд А.Данзан (Япон) нартай уулзаж Монгол, Зөвлөлтийн харилцааг цаашид хөгжүүлэх, Монголын тусгаар тогтнолыг дэмжих бодлоготой байдгаа илэрхийлжээ.
Түүхийн эдгээр баримтаас уламжлан бодоход торгууд, халимаг удмын В.И.Ульянов(Улаан) Монголчуудын хувь заяаны асуудалд аятайхан ханддаг байжээ. Түүнийг залгамжлагчдын үед Монгол, Зөвлөлтийн харилцаанд эерэг, сөрөг олон үйл явдал болж байсан нь өөр асуудал юмаа.
Одоогийнхны үздэгээр тийм ч моодны биш сэдвийг хүүдээ дурсахдаа улирч өнгөрөн түүх болсон социализмыг магтая гэсэнгүй, хүн төрөлхтний түүхэн дэхь томоохон диктатор хэмээн дуудагдах болсон энэ хүний зорилго, үзэл суртлыг дэмж гэсэнгүй. Харин түүх хэмээх гайхамшигт шинжлэх ухаан хичнээн олон талтай болохыг, түүхэн үзэгдэл, түүхэн хүмүүсийн хувь тавилан ч мөн л олон талтай болохыг хэлэх гэсэн юм. Одоо үеийнхэн энэ хүнд яаж хандах нь хүний эрхийн асуудал гэдэгтэй адил хориод оны Монголчууд энэ хүний зүг итгэл найдварын нүдээр харах үндэс шалтгаан ямар нэг хэмжээгээр байжээ гэдгийг л хэлэх гэсэн юм. Түүхийн өмнөх үеийнхэн, тухайлбал ХХ зууны эхэн үеийн Монголчуудаас одоогийн бид ухаантай сайн гэж үзэх нь зөв биш бөгөөд тэр үеийнхэн тэр үеээрээ л амьсгалж, сэтгэж, тухайн үедээ тохирох үйл ажиллагаа явуулж байсныг өнөө үеийнхэн зөв ойлгохыг чармайх нь л түүхийн зөв сэтгэлгээ болно гэж боддогоо хүүдээ хэлэх гэсэн юм.

Монголчуудын агуу их түүхийг уламжлан хадгалах ариун газрын нэг бол музей мөн бил

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

manaihan hamag goy uzveree duusgasan humuus shvv de?13 zuunii yeees ih mongol ulsaa baiguulaj baina gej omnoh haadiin ordon orogoog ustagsan daraa ni comminist niigem baiguulaj bn geed buh shashin burhanii tob balgasiig budaa bolgosn odoo ardchiilal geed sochalist niigemiin musei barilga baiguulamjiig ustgaad dussan odoo mongold min uzeh yum ih homs bn shvv de

erka wrote on 2009/12/09 - 23:32
#2

harin tiimee demjij bn. bi ter muzeid ochij uzmerii n uzeh huvi zaya bga gedegt naidaj bn.

A wrote on 2009/12/10 - 01:49
Both comments and pings are currently closed.