post Категори: Шинэ санаа /New Idea/ post 10 Сэтгэгдэлтэй post2009/12/08 | 3,546 Үзсэн

IMG_7712

2009 оны Сэрб улсын Нови Сад хот
Манай ахмад үеийнхэн сэтгэлээ илэрхийлэх, мэдрэмжээ задлах тал дээр шинэ үеийнхнийг бодвол хамаагүй дээр байсан юмшигээ. Ахмад үеийнхний бичиж буй захиаг уншиж үзсэн хүн байвал мэдэж байгаа, найр арга хэмжээнүүдэд сэтгэлийн үг, ерөөлөө хүргэж, дуу хоолойгоо өргөхтөө хамаг сэтгэлээ түүнд шингээдэг билээ.

Миний болон дараагийн үеийн залуус энэ тал дээр маш хаагдмал гэж хэлж болно. Ямарваа нэгэн зүйл сэтгэлээсээ хэлэхээр – Аай, юун лаг юм ! гээд даапалхаар хоцрогдсон хүмүүс.
Аргагүй шүүдээ, ардынхаа урлагаасаа холдож, барууны гадаад хэл дээрхь зүйлүүдийг уншиж сонсож байгаа болохоор, Монгол хэл гэдэг бол зөвхөн харилцааны хэлбэрийг л хадгалж үлдсэн юм. Түүгээрээ сэтгэлээ, хайраа илэрхийлхээс ичдэг болсон гэж хэлж болно .

Миний энэ аялал намайг нээж, төрлөх сайхан хэлээ хайрлаж, өөрийн мэдэрч буй зүйлүүдээ Монгол хэлээрээ илэрхийлэх хүслийг хөгжүүлж өгсөн юм.

Боломж гардагсан бол – Би чиний үзэсгэлэнт харцыг чинь өглөө бүр харж, зөөлөн гарыг чинь халуун дулаанаар атгаж, миний зүрхний цохилтыг мэдэрхээр ойр тэвэрмээр байна ! гэж Монгол охинд хэлэх юмсан. Даан ч … <п>Монголийн хуучны уран зохиол, ахмад үеийн бичлэгүүдийг би одооноос л бага багаар ойлгож эхэлж байна. Зарим хүмүүсд миний бичлэгүүд гадны хүн бичсэн, эсвэл орчуулгых юм шиг санагдаж магад. Тэгвэл та хэрхэн төөрснөө ойлгох болно.

Дунд сургууль, Их сургуулид байхдаа яагаад хайртай, таалагддаг хүндээ сэтгэлдээ мэдэрч буй зүйлүүдээ нээлттэйгээр , уран найргийн аргаар хэлж байгаагүй юм болоо!

IMG_4144

Саяхан Монголын дунд сургуулиудад Уран Зохиол гэдэг Монгол үндэстний, Монгол хэлний хамгийн чухал хичээлийг болиулж буйг сонсоод уур хүрснийг нуугаад юүгхүү ! Амьдралдаа өдөр бур хэргэлдэггүй олон төрлийн хичээл, сэдвүүд байсаар байхад өдөр тутамын хэрэглээ, нэгэн сэтгэлгээтэй байх эв нэгдлийн үндсийг үгүй хийх бодол ямар сайд, дарга сэхээтэнд төрсөн юм болоо ? Эдийн засаг амьдралын баталгаа, гэмт хэрэг гээд шийдэх ёстой зөндөө асуудал байхад Уран Зохиол хичээлийг хаана гэж байдаг !

Орсод орос хэлээр кирил үсэг сурч 5 дугаар ангиасаа Монгол хүн болох хэцүү алхамыг Уран Зохиолын Оюунаа багш маань надад зааж, үндэсний бичиг соёл гүн ухааныг гагцхүү УЗ-ын хичээл надад олгосон юмшүүдээ!

Дэлхийн олон орноор аялаж байхдаа тус үндэстний боловсрол сэтгэх чадварыг номны дэлгүүрээр дүгнэж болохыг мэдсэн юм. Зарим улсуудад хүмүүс хаа сайгүй ном уншиж цагийг өнгөрүүж байлаа. Төсөөлөн бодох чадвар дээшилхээс гадна өөрийгөө зөв илэрхийлж болох хичээлийг мэргэжлийн бичлэгээс олж авч байгаа юм. Өдөр тутамын мэдээллийн тухайд бүр ярилтгүй.

Амьдралын, өдөр тутамын хэрэглээгээ авахдаа зааврыг нь уншихаас залхуурдаг, эсвэл уншиж чаддаггүй үндэстэн хүний хэлсэнд итгэж, хульхидуулна гэдэг л болж байгаамдаа.

IMG_0122

Монголд НОМЫН клубууд байгуулах санааг хүмүүс дэмжээсэй, интернэт орохоор англи хэлээр хүссэн мэдээллээ нэрийг нь цохох төдий олж байхад Монгол кириллээр мэдээлэл олох гэхээр зөвхөн хов жив. Иргэдээ хүний мууд дурлуулж заасан төр засаг сүүлийн 20 жил байлаа.Иргэдийнхээ мэдлэг боловсрол зөв мэдээлэл олж авах аргыг сайжруулах ёстой хүмүүс өөрсдөө хэл ам хийж бие биенээ гүжирддэг байдалд орсон гэхээр…

Унгар улсад бадарчилж байхдаа Ганболд гэж хүнтэй уулзаж, сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж билээ. Тэрээр Унгар улсын зохиолчдын холбооны хүндэт шагналыг авсан байснаас гадна, Унгарын Утга Зохиолыг Монгол хэлнээ орчуулж ном гаргасан байсан.

Үнэхээр хүндэлмээр. Тус номыг манай уран зохиол болон хэл шинжлэл судалдаг хүмүүс унших юм бол Унгар хүмүүс хэрхэн сэтгэж хэрхэн гоо сайхан амьдралыг илэрхийлдэг тухай ойлголттой болно шүүдээ.

Англи болон Франц хэл маш хүндлүүштэй, тэд дэлхийн уран зохиол болон яруу найргуудыг орчуулан өөрийн иргэддээ хүргэж, сэтгэх төсөөлөх чадварыг улам бүр хөгжүүлсэн байхад, бид гадны байтугай өөрийн зохиолуудаа сэргээж түгээж чадаагүй байдаг.

Уран зохиол уншдаггүй хүн андашгүй байдаг. Өөрийгөө илэрхийлэх үгний баялаг маш цөөн байхаас гадна, хүний хэлж буй зүйлийн нийт утгыг бус үгийг хөөгөөд байдаг. Миний тэмдэглүүдэд үг үсгийн алдаа зөндөө байгаад би уучлалт хүсдэг, төрөл бүрийн котовч (компьютерийн товч) латин галиглал тэгээд өдөр тутамын хүний хэлээр өөрийгөө илэрхийлэх гээд л.

Гэхдээ нэг зүйл дээр уншигчдынхаа бодлыг тайлбарлаж болдог, тэр нь өөрийн бичиж буй тэмдэглэлийн цаад нийт утгыг хүмүүс ойлгохгүй, өгүүлбэр эсвэл үгний оролцоог хараад байдаг.

Уран зохиол хичээлээс халах биш, хичээл дээр элдэв уншиж барахгүй даалгаварар хүүхдийг дарах бус, заримдаа сурагчиддаа уншиж өгөж, унших сонирхол төрүүлэх хэрэгтэй байна.

Хуучин шугамын радиогоор уран зохиол, яруу найргийг уран сайхан аргаар уншиж өгдөг байхад, тухайн унших аргаас сэдэвлэн өөрийн унших хэлбэртэй болж байсан шүүдээ.

Энэ тэмдэглэлийн хамгийн гол хэлмээр байгаа зүйл бол, ялангуяа залуу үе бие биентэйгээ уран сайхны аргаар хааяа харилцаж бай !

Надад захиа бичиж буй, тэмдэглэл дээр сэтгэлээ илэрхийлж буй хүмүүсээс үүнийг захимаар байна. Амжилт, сайн яваарай гэхээсээ илүү өөрийн дотоод сэтгэл, уг тэмдэглэлтэй холбоотой өөрийн түүхээ бичиж бусдад сэтгэлээ нээж эхэлбэл яасан юм бэ ?

Олон арван тэмдэглэл ирж буйгаас, сэтгэлээ нээтлээ бичсэн захиаг би өөртөө хадгалдаг гэдгийг хэлмээр байна…

Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)

#1

sain u.bichsentei chin sanal neg bn.gevch neg shuumj helchih u.chi latinaar bichij baiga ch gesen mongol helnii durmiin mash ih aldaatai bichih ymaa.uuruu iim baij mongol helnii talaar bichih n uchir dutagdaltai l bna.chi mongol heleer bichsen nom zohiol ih unshval zuv bichih durmiin aldaagui bichihed tustai.uzesgelent harts gej bichdeg biluu bi lav sonsoogui ym bn.uzesgelent baigali, uzesgelentei saihan huuhen yma…gehchlengeer ilerhiildegsen.za uuchlaarai hun shuumjluuleh durgui baidag.uurtuu heregteig tusgaj avna bizee.

buya wrote on 2009/12/09 - 00:43
#2

sain uu.chi saihan uvuljij bnuu . bichsen zuil chine taalagdlaa.bi zuv gej bodoj bn aa. bid ardchlal hunii erh chuluu gej arial buruu utgaarn hugjij bn aa .odoo hurtel nuguul 24 tsagaas hoish arhi zarahgui bar club uud ajilj bolohgui geed baij baigaa unii ur dund zaluuchuud tsagdaa narin hoorond arial muuhai yum bolsoorl baigaa zaluuchuudn tsagdagaa hundlee baisan za tegeed yaraad baival hechuu yum zunduul bn mgl-n tur zaluuchudaa martaj baih shig hunii amidralin 24 tsagin 8 tsagin untaj 8 tsagin ajilj unguruulj uldsen tsagt n unt gej l bn ene .bidnii amidralin uldsen 8 tsagt n horiotoi gej bn da .chamaag ene talaar sain bichej zaluuchuudaa oilguulna gej bodoj bn .ene markar yavaad baival yun ayalal zuulchlal hugjih .tiiml hechuu baidaltai bid chne baijil bn a . .yan zamdaa sain yavaarai

b wrote on 2009/12/09 - 19:12
#3

bi uran zohioldool sain huuhed bsn daa ter too moo ntr erduusuu 0 bsn.hervee uran zohioliin hicheel odoo 10n jiliihand orku bga bol yaaay … yag ene gudamjind bugluruud bga mashin toos shoroo uuduus irj bga hun geel yu ch helmeer umb de

triangle_b wrote on 2009/12/11 - 19:53
#4

sain bn uu!
bi lav 10n jil baihdaa uran zohiol geheer uneheer ustei tolgoi arzaidag baisan ym.yagaad gevel bagsh nar zaaval chi eniig 14 honogt tseejleh ystoi geel uldeechine tegeel 4,5 huudas urt shulegnuud, ter jaah nym chin yaanaa zaaval tseejlene geel, asar durgui hucheer tseejleheer odoo ymar ch tarhind uldsen ym baihgui.harin tanii helsen shg bagsh n goy uuruu hutuch hiigeed yvbal ter jaaahn amitad n tus bolno sh dee..ternees bagsh nar bolohoor zugeer l ta nar unshi geel angiig orhiol yvna tegeel 10n jiliin huuhduud unshij bga met bolovch bagshiig garaad yvanguut shuud hoorondoo huutsulduj toglool.. neg tiimerhuu hicheeliin 4o min ungurundu ..ZARIM BAGSH NAr bol zugeer l biyee dagaarai geeel uldeechihne ..ter hun zuvhun tsalin avah gej ajlaagui bz dee..huuhduud iluu ilen dalngu bagsh nart iluu tatagdaad mash goy hundetgeed hicheelee yruusuu duusgah durgui bdag ym..bagsh nar iluu huuhduudte haritsah bolovsrol olgoh ystoi ym shg bga ym..shinehen bagsh nar zarim n uuursduu huuhduud bga sh dee..tiim uchiraas huuhed yund durta bdag geel ..huuhdiin ymar uyd iluu durtai bdag geel bagsh huuhdiin hariltsaanii surgaltiig ih surguulid n zaaj ugvul mash sain bga ym..zarim huuhduud uimuuleel gehdee ter huuhed zohiol yrihdaa sain ch baij bolno..bagsh lhicheeliig goy suuriig n taviad ehlevel huuhduud uursduu ayandaa ursgalaa dagaad hicheelee mash goy urnultei bolno doo…

A. wrote on 2010/01/30 - 05:21
#5

sainuu amai chi sain aylaj bgaad bayrt bna. hehe, chamaig ene 4 5 jiliin hugatsaand anh ymar hun bsan odoo ymar hun bolj bgaag unshih bolgondoo oilgoj bna. minii bodloor bi anh heden jiliin omno chinii sitiig anh sonsood orj uzej bsan ter ued tiim ih taalagdaagui yagaad gevel anh chi ih hongon amidraliin mon chanariig todiilon sain oilgoogui bsan ym boluu gej bodoj bgaa, harin odoo chi uneheer amidraliin mon chanar utga uchriig oilgoson tolovshson hun bolson gej bodoj bgaa. bi chamaas mash ih uhaaral uram avch bgaa shuu hehe amjilt husye.

hi wrote on 2010/04/08 - 19:53
#6

hi amai amjilt hehe

hi wrote on 2010/04/08 - 19:54
#7

chinii bichsen zuiluufees mash ih um surah umaa.
1t setgegdel bichsen hun oilgooui l bololtoi. durmiin aldaandaa bish buhel buten utgandaa bgaa gej bichseniig chini.
uran zhioliin hicheeleer olon nom shulgiig unnshij medsen. ene hicheeliig haah um bol ene huuhduud chini uneheer hooson tolgoinuud garch irne sh dee yanaa

bayaraa wrote on 2010/07/19 - 18:08
#8

сайн уу? таны энэ бичвэрээс олсон миний амжилт тул өөрийнхөө бичвэрийг оруулахаар шийдлээ.
2011.4.16-ны өдрийн 01:30 мин
Шинэ өдөр эхлээд дөнгөж цаг гучин минут өнгөрч байна. Яг энэ мөчид гадаа энэ жилийн анхны бороо шиврэн орж, салхи сэрчигнэн сэвэлзэж байна. Гадаа агаар үнэхээр сайхан бөгөөд амьсгалахад уушиг цээж тэнийн бие тавьрах шиг сайхан мэдрэмж төрж байна. Энэ сайхан агаарын үнэрийг мэдэрч чадаагүйдээ бага зэрэг харамсмаар. Амтлах, үнэрлэх мэдрэмж маань бага багаар муудаж, зарим үед ямар ч үнэр амт мэдэрхээ болчихоод байгаа нь өнөөдрийн сайхан мэдрэмжийг бүрэн мэдрэх боломж олгосонгүй ээ. Яаж ч хичээгээд чийг үнэртсэн цэнгэг агаарын сайхныг мэдэрч чадсангүй. Гэхдээ зүгээр бусад мэдрэмжүүд гайхалтай ажиллаж байхад энүүхэн юуны хамаа байх билээ… Амай сэтгэлээ илэрхийлэх гэсэн бичвэр дээрээ хүмүүсийн сэтэглээсээ бие биедээ хандаж сэтгэлээсээ хүмүүстэй харилцаж чадахаа больчихсон Монголчуудын тухай бичсэн байсан нь үнэхээр үнэн шүү дээ. Үүнээс л болж хүмүүсээр хүрээлүүлэн амьдрах атлаа ганцаардах мэдрэмж төрж, бачууран бухимдаж байгаа юм шүү дээ ! гэсэн бодол төрүүлсэн юм. Бид хэдийгээр гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлэн амьдардаг боловч сэтгэлээ нээн тэдэнтэйгээ үнэн сэтгэлээсээ ярилцаж, харилцаж чаддаггүй. Миний хувьд ийм л байдаг. Будас хүмүүсийн хувьд ч гэсэн ялгагдах зүйл төдийлөн их байдаггүй биз.
Би арван жилд байхдаа маш дуугүй, бүр хэтэрхий дуу цөөнтэй, ярих дургүй хүүхэд байж билээ. Гэхдээ олон таван зүйл яридаггүй байсан хэдий ч хүмүүстэй ярилцахадаа хэлэх гэсэн, бодсон зүйлээ сэтгэлээсээ ярьж, бүх хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцдаг байсан. Энэ нь бусдад ямар санагддаг байсныг мэдэх юм алга, гэхдээ миний хувьд үнэхээр амар байсан юм. Амьдралын шаардлага, хэрэгцээгээр оюутан болсноос хойш хүмүүстэй өдөр тутмын болоод өөр бусад зүйлийн тухай ярихаас өөр аргагүй байдалд хүрч, хэтэрхий дуугүй зангаа засахаас аргагүйд хүрсэн юм. Угаас хот суурин газар эцэг эх, найз нөхдөөсөө хол хэнийг ч танихгүй, гэрээс гарч үзээгүй хүүхэд хүмүүстэй яриж харилцахгүйгээр амьдрах боломжгүй байлаа. Төрсөн гэр орондоо амьдарч байхад гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцахаас гадна багш нартай хичээлийн хүрээнд л ярилцдаг бөгөөд өөр бусад хүмүүс юм асуувал л хариулахаас бус өөр зүйл ярьдаггүй, зүгээр л инээгээд явж байдаг нөгөө хорхойд хоргүй хүн гэгч би байсан байх. Харилцан ярилцдаг хүмүүс маань миний тухай хангалттай мэддэг байсан учираас миний өмнөөс л яричихдаг байсан сан. Анх оюутан болж очиход ээж, аав хүрэж өгсөн тул бас ч гайгүй мөнөөх яридаггүй хэвээрээ хэд хонож билээ. Түүнээс хойш оюутны байр, зүс таних төдий садангийн айл, ганц ч хүн танихгүй сургуулийн орчинд, хүмүүстэй харилцаж, яриж сурах том захиастай гав ганцаараа бие даан амьдарч эхэлсэн билээ. Бүрэг, дуу цөөнтэй хүн танихгүй хүмүүсийн хүрээлэлд ороход үнэхээр хачин мэдрэмж төрж, хүмүүсээс арай гэж юм ярихчээн болоход нүүрнээс яг л нэг юм хуурч байгаа юм шиг л үнэхээр эвгүй, царайгаа хувиргахгүй, дуу хоолойны өнгөө өөрчлөхгүйн тулд хичээдэг байсан хэдий ч мэдээж хэрэг заримдаа царай хувирч түнтийсэн улаахан юм болж, хоолой солонгодог байсан байх гэж одоо санагддаг. Энэ хүмүүстэй харилцах, ярилцах бэрхшээл одоо хүртэл байдаг хэдий ч тэр үеийнхтэй харьцуулбал үнэхээр ахицтай болсон шүү. Зарим үед бараг би биш юм шиг л яриж алдах нь тэр шүү…
Ганцаараа амьдарч эхэлсэн Чанцаа.
Хүмүүстэй ярилцахад эхлээд юу ярихаа мэдэхгүй үнэхээр хэцүү байж билээ. Зүгээр юу ч хамаагүй ярих гэсэн ч амандаа орсон ярих гэхээр бүрэг ичимхий зан саад болоод ам баричихна, өөр юм яръя гэхээр юу ярихаа үнэхээр мэдэхгүй байлаа. Эндээс би бараг өдөр тутмын шалдар булдар юм яридаггүй амьдарч байсан болохоо ойлгосон юм. Тэгээд л хүмүүсийн хоорондын харилцаж байгаа ярианы өнгө болоод, юуны тухай ярьж байгаа, хүмүүс ихэвчилэн ямар зүйлсийн тухай ярилцдаг талаар ойр тойрны хүмүүсийн ярианаас ажиглах болсон юм.
Хүмүүсийн яриа нь өөрт тохиолдсон явдал, өчигдөр орой юу хийсэн тухайгаа, цаг агаар, нийгмийн байдал, хэн нэгний тухай яриа, хүмүүсийн гадаад байдал, шинж чанар, ямар хоол идсэн, ямар кино үзсэн, үзсэн харсан зүйлийнхээ тухай, юмны үнэ ханш гээд л янз бүрийн зүйлсийн тухай ам булаалдан ярих бөгөөд ярианы сэдэв нь нэг сэдвээс нөгөө сэдэвт шилжин найзалж нөхөрлөдөг гэх ялгаагүйгээр хоорондоо зүгээр л ярилцаж байлаа. Эхлээд хүмүүсийн ярианы тухай ойлгохын тулд сонсож, яаж яриж байгааг харж, ажиглаж байсан юм. Өмнө нь арван жилд байхдаа надтай яриагүй л бол хүмүүсийн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, юу ярьж байгааг нь ч огт ойлгодоггүй, тоодоггүй байснаа мэдсэн юм. Тийм ч учираас хүмүүстэй ярих аргаа олохгүй будлаж байгаа нь тэр. Тэгээд сонсож ажиглангаа хүмүүсийг яриагаар нь тэр хүний тухай ерөнхий ойлшолт авч болох юм байна, мөн хүмүүсийн ярианаас хэрэгтэй зүйлээ мэдэж авч, яриж байгаа сэдэв дээр нь өөрийнхөөгөө дүгнэлт өгч байлаа. Хүмүүсийн ихэвчлэн ярилцдаг зүйлсийг мэдэж авсан болохоор заримдаа хүүхдүүдийн ярианд оролцож ганц нэг юм яриж, байрандаа өрөөний болоод бусад байрны хүүхдүүдтэй танилцаж, заримтай нь найзлангаа өдөр тутмын харилцан яриа, бусадтай харилцахыг бага багаар сурч эхэлсэн юм. Аль болох хүмүүстэй юм ярихыг хичээх нь эхэндээ аймшигтай хэцүү байсан боловч аажимдаа дасаж хэнтэй юу ярих гээд л ярилцаж байгаа хүний зан байдалт тохируулан өөрийн ярианы хэв маяг болоод өөрийн шинж чанарыг харуулан ярилцаж сурсан юм. Ярианы тал дээр одоо хүртэл ажиллаж байгаа боловч одоогоос долоон жилийн өмнөх дуу гардаггүй Чанцаагаас шал өөр болж чадсан юм.
Гэсэн ч хүнтэй харилцаж ярилцаж сурлаа гээд, үзэл бодлоо өөрийнхөөрөө байнга илэрхийлэх боломж нь хязгаарлагдмал юм байна. Хэдийгээр өөрийгөө өөрчилж бусадтай нилээд чөлөөтэй ярилцаж чадах болсон боловч, дээр дурьдаж байсанчлан үнэн сэтгэлээсээ өөрийгөө илэрхийлж, сэтгэлээ нээн хүнтэй ярьж чадахаа больчихсон байна үүнээс л болж үл ойлголцол хаагдмал байдал үүсэснээр ууртай, бухимдуу болж хүмүүсийн дунд хэдий чинээ яриж байсан ч ганцаардахад хүрээд байгаа юм байна гэдгээ ойлгож байна. Хүмүүстэй харилцан ярилцдаг болох гээд өөрийнхөө өмнө нь өөрийгөө илэрхийлж байсан өөрийнхөө хандлагыг мартчихсан байна. Миний адилаар хүмүүс ч гэсэн бие биетэйгээ зүгээр л нэг ярианы сэдэвтэй амьдарч, зүгээр л нэг бусадтай харилцан ярилцах бус өөрийгөө сэтгэлээсээ илэрхийлэхийн зэрэгцээ, хүнийг ойлгож, тэдэнд чин сэтгэлээсээ хандах хандлага харилцаа бидний нийгэмд дутагдаад байгаа юм байна аа гэдгийг ойлгож ухаарч байна.
Өөрчилөлтийг өөрөөсөө эхлээд, өрөөлд түгээх хэрэгтэй болохоор өөрийнхөө энэ хүртэл сурсан, суралцаж байгаа харилцаанд өөрийнхөө үзэл бодол, өөрийн сэтгэл, сэтгэгдлээ чин сэтгэлээсээ яг байгаагаар нь бусадтай хуваалцаж, бусдыг чин сэтгэлээсээ өөрийгөө илэрхийлдэг болоход нөлөөлж, хүмүүсийг ойлгож харилцах шинэ зорилготойгоор хүмүүстэй харилцаж эхэлье…

Chantsaa wrote on 2011/04/16 - 04:31
#9

Òàíä áàÿðëàëàà.
Àìæèëò õ¿ñýå!

Chantsaa wrote on 2011/04/16 - 04:35
#10

bi yag talaar.yag tani bichlegiig unshih toolondo boddog.daanch tani yarij bga shig uuriin bodoj bga yma bichi geheer nrg l bolj ugduggvi.thde saihan bi ne ym dewterte bichsen.ter bichleg maani tanitai zarin neg talaara holbootoi bga.tgj bgad tanru bichilge yawulna.

Chingis gdg wrote on 2011/06/16 - 14:46
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.