IMG_2317

2009 оны 9 сарын 24 ний өдөр Македон улс

Борц

Борц гэдэг зүйлийг нүүдэлчид аян замд авч явахад зориулан бэлдэж эхэлсэн юм. Идэшний махаа хүйтний эхний өдрүүдээр бэлддэг санагдана. Зунжингаа цаг агаарын хамгийн тэрс орчинд ургаж чаддаг тийм хүчтэй зүлэг ногоогоор хоололсон, байгаль дэлхийн 4 улирлыг гадаа өөрийн биеэр туулж чаддаг малын намрын махаар хийсэн борц гэж юу байдгийг мэддэггүй залуус өнөөдөр олон байгаадаа.

4 кг энергээс 1 кг борц гаргаж аваад хоолондоо хэрэглэж байгаа үндэстэн л Нүүдэлчдийн нутагт амьдарч чадна.

Хоолыг үнэ, кг-аар бус чанараар хэмждэг үндэстэнгүүд эрүүл хоол, хими болон гений өөрчлөлтгүй БИО хоолны эрэлд гараад нэлээд хэдэн жил болж байна.

Зарим хүмүүс хүнсний бохирдолт, өөрчлөлтөөс үүдэн элдэв шинэ өвчнүүд үүсч байгааг ойлгосон тул БИО хоол гэдэг зүйлийг дахин сэргээхийг хичээж байна.

Харин тэр хоол нь бидний өдөр тутамын хэрэглээнд байдаг.

Марафоноос хоцорсон залуу зам дээр мөнгө олсон шиг гайхамшигтай зүйл бидэнд тохиолдож байна. Дэлхий ертөнцийн хөгжлөөс хоцорсон боловч, бараг сүйрч амжаагүй байгаль, технологийн хөгжилт өртөөгүй эрүүл хоол хүнсээ соёлтойгоо хамт авч үлдэж чадсан байна.

IMG_2424

Монгол Мал.

Нүүдлийн соёлын үргэлжлэл бол хэдэн мянганаар ч тоологдхооргүй эртнийх билээ.

Нүүдлийн мал гэдэг бол олон маянганд байгалийн шалгуур, өөрчлөлтийг даван туулсан, шилдэг малчны үр удмаараа өвлөн хийсэн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

Халуун хүйтнийг Монгол мал шиг туулж чаддаг мал дэлхийд ховор.
Магадгүй зарим улсууд гаргаж авах бүтээгдхүүнийг бодож тарган эсвэл сүү ихтэй мал бүтээсэн байж болох, гэхдээ цаг агаарын эрс тэс уур амьсгалыг төрөл бүрийн химийн тариураар бус өөрийн биеийн эсэргүйцлээр (имунитэд) давсан малын бүтээгдэхүүн гэдэг бол ямарч улсын санал болгож буй бүтээгдхүүнээс хамаагүй илүү хүчирхэг бас эрүүл ЭКО байгаа.

Монголчууд бид малаа зөвхөн материаллаг чанараас нь хараад байгаа юм. Харин цаад талыг нь харж хэрэглэж сурталчилж чадах юм бол, 46 сая малтай Монгол улс дээд зэргийн био эрүүл бүтээгдхүүний экспортоороо амьдарч болно шүүдээ. Дээхэн Монгол кашмирын тухай бичиж байсан. Цаг агаарын энгийн орчинд өссөн малын ноолуур, монгол цаг агаартай малын ноолуурын аль нь дээр байх вэ? Эргэлзээд байгаа бол
– Үс Яах Гэж бие дээр ургадаг вэ? Гэсэн асуултаар байгалийн зүй тогтолыг тайлбарлаж болох билээ.

Саяхан нэгэн засгийн газрын шийдвэрийг уншсан. Дэлхийн хөгжилтэй орнууд өөрийн оюуны бүтээлээ маш хүчтэйгээр хамгаалдаг. Ялангуяа брэнд бүтээгдэхүүний нууцаа. Тэгвэл Монгол мал гэдэг бол зөвхөн мах ноос биш юм. Өв дамжсан түүхээрээ бүтээсэн Монголын нөхцөлд амьдарч чадах хамгийн хүчтэй генийн туршилт юм. Түүнийгээ гадагш амьдаар экспортлож байгаа нь өөрийн бүтээгдхүүний тэхнологоо бусдад тарааж байгаатай адил. Манай хуулинд хүртэл малын ген үрийг гаргах тал дээр зүйл байдаг санагдана.

Халуун хитнийг тэсвэрлэх чадвартай сайн үйлдвэрийн малыг гаргаж авахад олон зуун жилийн үр удмаараа зүтгэсэн ажлын үр дүн юм. Лабораторт суугаад сар жилийн дотор хийсэн нээлтээс хамаагүй эртнийх. Тийм зүйлээ бид гадагшаа алдахгаад байна.

Дэлхий Монголыг арай мэдэж амжаагүй нь харагдаж байна. Мэдээж 200 жил Манжийн дарлал, тэгээд Коммунист хаалт биднийг харагдахгүй болгосон. Харин аз болж 90 оноос бид өв уламжиллаа алдаж амжаагүй байгаагаа дэлхий ертөнцөд таниуулсан. Түүнийгээ одоо булшлах бус улам сэргээж сурталчилах хэрэгтэй байна.

Нүүдлийн соёлоо авч үлдэх юмсан! гэж гаслах бус Дэлхийн хүн төрлөхтний өв болох Нүүдлийн соёлоо хөгжүүлэх тухай яримаар байна.

IMG_7115

Бууз

Монголын үндэсний хоол гээд хэдхэн нэр байна. Жишээлбэл БУУЗ. Бууз гэж зүйл дотроо зөндөө байж болно.Би хонины мах иддэггүй бол гуанзанд ямар бууз байгааг яаж мэдхүү?

Бид хоолны чанар, зориултыг мартснаас эрүүл мэнд хохирхоос гадна үр удам маань сул дорой болох аюул нүүрлээд байна. Адууны махыг зун идэхээс цээрэл гэж ахмад хүмүүс хэлж байсныг санаж буй хүн байна уу?
Адууны мах илчлэг ихтэй тул зун идэхээр бие халаад өвдөх аюултай.

Ямаа, тэмээний мах бол шингэн ихтэй тул хүйтний цагт идэх зохимжгүй гэдэг.

Энэ мэтчилэн нүүдлийн соёлын дүрмүүдээ дахин сэргээж Европ Америкт бус Монголд амьдарч буй хотын соёлын иргэддээ сайн заавал.

Нүүдэлчдийг анзаарсан байх зуны цагт борцоо идээд харин өвлийн цагт малаа гаргадаг.

Өглөө өдөр тэр болгон хоол идэхгүй цагаан идээгээр болгодог.

Махнаас ганда 99 төрлийн бүх витаминууд байгаа Айараг, сүү болон бусад хоол Монгол хүний биеийг бүтээсэн юм. Харин хотынхон Монгол гэж нүүдлийн хууль дүрэм дагадаг соёлоо дагаж байгаа гээд хоолны огт зохион байгуултгүй амьдралд орсон юм.

Монгол гэхээрээ тэгтлээ их мах иддэг гэж бодож байгаа хүн зөвхөн гадаадууд биш юм. Хоолонд орохдоо ямар хоол идэж, юугаа бэхчүүлж буйгаа боддог спортын хэдийг тооцохгүй бол, улс тэр чигтээ эрүүл мэндийн хямралд орж эхэлж байгаа. Өвчин бүрийг шууд химийн эмээр дарсаар байгаад биеийн өөрийгөө хамгаалах чадлыг нь үгүй хийсэн. Нүүдлийн соёлд тэр бүр олон төрлийн вирус өвчин байдаггүй бол, суурин соёлд олон хүн нэг дор цугалснаас өвчингийн төрөл болон хөгжил илүү их байдаг.

Барууны эруул мэндийн байгуулгууд, иргэдийнхээ эрүүл мэндийг дээшлүүлхийн тулд олон төрлийн төслүүд боловсруулж, эцэст нь иргэддээ хэрэгцээтэй гэсэн хүнс ногоог эрүүл мэндийн аюлгүй нөхцөлд хүртээдэг юм. Бидэнд ийм бодлого хуучин байсан боловч Ардчилал гэдэг амиа бодох гэж ойлгосон хүмүүсээс болж үгүй болсон.

IMG_2419

Монгол Хоолны зөвлөл.

Аялаж байхдаа зарим улсуудын үндэсний хоолны соёл төрлүүдийг хараад биширч байсан.

Виногоо хадгалсан жилээр нь амтыг нь ялгадаг, ямар амьтнаас гаралтай гэдгээр нь махаа хүртэл өөрөөр нэрлэж, ямар хоолонд ямар махыг хэрэглэж болохыг нарийвчлан заасан байна. Өдөрт хэрэглэж болох хоолны цэсийг авч буй энергээр нь тооцоолоод иргэддээ заасан байна.

Хоол гэдэг бол зөвхөн гэдсээ дүүргэх биш, энэ бол урлаг гэж хөгжүүлээд. Хоолонд орох гэдэг бол кино үзэх, театр орохтой адил сэтгэлийн таашаал болгосон байна. Бүх зүйлийг маш нарийвчлан зааж, бусад улсуудыг хуртэл дагахыг зааварчилсан байна.

Бидний учир шалтгаан түүх орцыг нь мэдэхгүй зүгээр гоё амттай хоол гээд, холиж болох , холиж болохгүй бусад хоол ундаатай хэрэглснээс болж элдэв биеийн хямралд орж байгаа тохиолдол олон байгаа.

Барууны хоолны урлаг бол маш амар гэж хэлж болно. Учир нь бүх жор бүтэц хийх арга нь нарийвчлан заагаад, олон жилээр хийх аргатай болсон тул. Харин Монгол хоол гэж яг юу байнаа? Гэхээр толгойд хэдхэн нэр орж ирээд байдаг.

Дэлхийн хэд хэдэн оронд Монгол ресторан гэж харж байлаа. Ихэвчлэн хятад хүмүүс ажиллуулж байсан бөгөөд, монгол соёлыг төлөөлөх зүйл бараг байхгүй байсан гэж хэлж болно.

Бамбаагаа гал дээр тавиад махаа шарж идэж байсан ёсыг хоолны төрөл болгоод Монгол барбекү гэдэг дугуй хавтгай ширмэн дээр мах ногоо шардаг хоолоор дэлхийн өнцөг бүрт үйлчилж байна.

Монголын ресторан зоогийн газрын эзэд нэгдэж холбоо байгуулаад, цаашаа яавал дээр вэ? Гэдэг хөтөлбөр боловсруулж эхлэх хэрэгтэй байна. Бага багаар эхэлхэд бүх зүйл цэгцэрч хэн хэнд хэрэгтэй зүйл болох болно. Ялангуяа Монголын соёлд.

Монгол хоол гэж яг юу хэлж байнаа? Гэхээс эхлүүлбэл дээр байна.

-Түүхэн дахь Монгол хоол

-Коммунизмийн үеийн Монгол хоол

-Шинэ үеийн Монгол хоол.

Энэ зэргээр ялгаад тус бүрт нь таних нэр өгвөл рестораны цэс нээсэн Монгол болоод гадаад хүн аль үеийн хоол вэ гэдэг ойлголттой болно шүүдээ.

Монголын түргэн хоолны газрууд бууз хуушуурыг эс тооцвол ихэвчлэн Коммунизмын үеийн хоолоор үйлчилдэг билээ.

Харин өнөөдөр гадаад орнуудад суралцаж, ажиллаж ирсэн сайн тогооч нар өөрийн шинэ төрлийн Монгол хоолны цэсэнд орох хоолоо орц бүтээх аргаар нь баталгаажуулж, нэрээ үлдээж болохоор санагдана. Тэгвэл би аялаж байхдаа зохиосон Монголд байдаг орцоор хийж болох дор хаяж 3 хоолны цэсийг оруулмаар байна. Аялагч нар замд гарахдаа бэлдэж болно шүүдээ.

Магадгүй Монголын болон дэлхийн рестораны цэсэнд орхыг ч үгүйсэхгүй шүүдээ.

Хоолонд орж буй махаа нас, төрлөөс нь хамаарч илүү нарийн томьёонуудтай баймаар байна.

А БУУЗ буюу адууны махтай бууз гэж меню дээр бичсэн байхад яагаад болохгүй гэж.

Би өөрөө тарвага, адууны мах идэж чаддаггүй тул хааяа хоолонд амтагдахаар шууд больдог байсан юм. Сүүлд аманд эвгүй оргиод л. Хонины мах идэж чаддаггүй хүн ч байгаа. Энэтхэг хүн үхрийн мах иддэггүй тул тэрээр эргэлзхээргүй тийм томьёонуудыг хоолондоо оруулмаар байна. Монголчуудыг гэнэт хөгжиж буйг харуулмаар байвал тоон хэлбэрийг ч сонгож болно шүүдээ.

ДИЖИТАЛ томьёотой үндэстэн одоохондоо байхгүй байна. Хэрвээ бид зохиож чадах юм бол өөрсдийгөө бусдын түвшинд хүргэх гэж зовох бус бусдыг дагуулж болох шүүдээ. Махны төрлөө эхний тоогоор илэрхийлээд, дараагийн тоондоо ямар төрлийн ногоо ашиглаж буйгаа, гуравдах тоондоо шөл, хуурга, ил гал дээр гэдгийг томьёолоод, бас хэр зэрэг болгосонг бас тоонд илэрхийлбэл цэсийн тоог харж ходоодны шүүс гоожих болж байна. Цэсэндээ тавган дээр ирэх хоолны зураг, хоолны нэр, дотор нь орсон орцыг бичилгүйгээр зөвхөн тоогоор илэрхийлж, бие биенээ ойлгож байгаа үндэстэн лав хүний доор орохгүй.

Матрикс кинон дээр дэлгэцэн дээр тоо гүйгээд, залуу түүнээс дүрс уншдаг шиг, бид тоон дундаас ямар хоол ирж буйг мэдэж болохнээдээ.

МЕНЮ гэж цаасан дээр .

Заавал англи, франц, оросоор бичих шаардлаггүй. Монгол хоолны нэрс дотор ямар дугаарт бүртгүүлсэн, тэр дугаар эхэнд бичигдээд. ( 03 гэх юм бол бууз гэж ойлгож болно) тэгээд түүнд орсон махны төрөл 01 буюу үхрийн мах, тэгээд бусад орцуудыг дарааллын дагуу тоогоор илэрхийлж болно. 03010003 гэдэг тоог хараад үхрийн махтай бууз, ногооггүй, амтлагчгүй тэгээд шарсан гээд л уншиж болно.

Гадны хүмүүс ойлгохгүй байх тул, тайлбар уншиж цээжлэн, үүгээр үндэсний сурталчилгаа эхлүүлж болно. Мэдээж дэлхий ертөнц гэдэг олон сая шинэ зүйл ирэлхийлсэн хүмүүсээр дүүрэн тул, маш өвөрмөц санаанууд ямагт хурдан тархдаг билээ.

Магадгүй тэр мөчөд Монгол хоол, Монгол хоолны ухаан, Монгол махны экспорт гээд олон зүйлүүдийг араасаа дагуулах болвуу.

Бид ямар нөхцөлд юу идэж байсан, өнөөгийн нөхцөлд дэлхий дахинаа юуг, яагаад идэж байна, монгол хүний биед тус хүнс нь хэрхэн нөлөөлж байна?

Гээд судалгааг маш нарийвчлалтай хийж, үндэсний хэмжээний бодлого явуулах хэрэгтэй байна.

Идсэн ч юм болдоггүй, хэрэглсэн ч хэрэг болдоггүй гадны нэртэй олон зүйлүүдээс сайныг нь зохион байгуулттайгаар ялгаж, хэрэггүйг хортойг нь хориглох сануулах замаар салгах хэрэгтэй байна.

Амьдралын ухааны замаас.

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

mgl-iin yamar ch restaurant-d orood menu-g ni harahad ihenh ni ijil tustei nertei hernee uniin huvid asar zuruutei bgaa. nadad japan restaurants-iin zurag bolon bodit uzuulengeer tavisan menu ih taalagddag. suuliin ued ub-d yanz buriin restaurants neegdej bgaa ch menu deeree anhaarch bgaa ni tsuuhun bha. chi neere, yavsan uls buriinhee hoolnii pic-r album gargaval yamar ve? humuust taalagdana gej bodoj bna. bas uuriinhuu zugees songoltond ni tuslah mayagaar zuvulguu ugsun ch zugeer bh. hool ideh, songoh chin bas tuhain hunii tom soyol gej bodoj bna.

nyamaa wrote on 2009/12/11 - 07:30
#2

http://krilleer.Амай ийшээ ороод нэг хараадхарай чамд их хэрэгтэй юм шиг санагдлаа. гарний товчлуур дээр байдаг англи үсгүүдийг шууд кирийл рүү хөрвүүлдэг монгол залуугийн зохиосон програм байна лээ. blogspot.com/

Modun Shenyun wrote on 2009/12/12 - 02:51
#3

buuz chin mongol hool bish shdee!!

BAUZ geed hyatduud buuziig haranguutaa helj bn lee

Amaraa.N wrote on 2009/12/16 - 02:48
#4

MONGOL HOOL uneheer buuz, huushuur, shultui hool, tsuivan, bantan, banshtai tsai, sharsan tsever mah l ym shg bn daa.gehdee buuz,huushuur, bantan yg mongoliinh bish sh d ee..tegeel mongol geel guriltai shul, banshtai tsai. enetheg ch ym uu hyataduud ideheer ymar sonin amttai ym be gej helne .yagaad geheer n nuudliin amidral uchir tegeel BAIGALIIN AMTAAR N heveer hadgalj uldeh geel.gehdee gadaadad hiisen ymar ch uhriin mah. honinii mah mongol mah shg goy bhgui sh dee.tegeel mongol mah enenees goy amttai geheer idej uzeegui humuust tusuuluhud jaahnhetsuu .tegeel uur ornii humuus jaahn gaihaal ungurdug.HOOL BOL mash chuhal eh ornoo surtchilahad. HOOL harin enenii talaar meleen tom avch uzeh heregtei bn. shine nz nartai mongol hool 3,4 n udaa hool hiij uguul mongol hoolnii turul barag duusah aldaj bga ym chin.bas aarts, geh metchilen zuiluudiig gadnii eh ornoos olno gej bhgui ydahdaa .aarts geh zuiluudiig mash sain sudalj bgad mash tsever baigaliin hev maygaar n hadgalah argiig n surchaad .delhii niited zarval..bolmoor bga ym

Anudari wrote on 2009/12/26 - 11:15
#5

uneheer buuz chn mgl hool bsh shdee. mgls 200 jil darlagdahdaa onooh soyolin newchlt gdg yum n boltsiim ble.shdeee

cartoon wrote on 2012/01/16 - 16:48
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.