IMG_8849

2009 оны 9 сарын 24ний өдөр. Македон улс Gradce нуурын эрэг дээр.

Аялаж байхад хамгийн их тулгарч байсан асуудал бол -Юу идэх вэ? байлаа.

Сайн хүн хийснээ, мүү хүн идсэнээ ! гэдэг зүйр цэцэн үг биднийг амьдралын салшгүй хэсэг болох хоолны тухай бодохыг хориглоод байна гэжүү?

Дэлхийн улс орнуудын хөгжлийг судлаж байхад хоолны төрөл чанар, эрүүл мэндэнд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, өдөр тутамын амьдралдаа хэрэглэж сурч байна.

Жишээлбэл Японыг авч үзэхэд, тэд хоолны төрөл, чанартаа их анхаардагаас гадна, хоол бүрт буй илчлэг чанар витаминий хэмжээг өдөр тутам ажиллах ачаалалтайгаа харицуулж идэж байна.

Өдөр тутамынхаа амьдралдаа! Энэ нь тэд нарын наслалт болон ажлын чадварт сайнаар нөлөөлж байна.

Америк, европын орнууд бас ялгаагүй.

Хоол хэдийгээр хүнд хүч чадал өгдөг боловч, ихэдвэл хор болдог гэдгийг барууныхан судалгаагаар нотолсон байнө. Хүн хоолондоо анхаарахгүй бол биеийн боловсруулах чадвар буурч, нас богиносдог билээ. Яг л машин гэсэн үг. Хүчин чадлыг нь байнга өндрөөр ашиглавал эдлэх хугацаа нь буурна.

Спортын амжилт гаргахын тулд тамирчныхаа биеийн байдлыг хоолонд зохицох, харшлах түвшин дээр судлаж бэлдэж байна. Магадгүй өндөр хөгжилтэй орнуудын амжилтын нууц нь үүнд байгаа ч байж болно. Японы бага Олимпод бэлдэхдээ талстжуулсан ус ууж байсан гэсэн. Жирийн крантны усан дахь талстны тоо 10-т нэг байдаг бол уул, булагны усанд дор хаяж 8 байдаг. Ус өөрөө амьд зүйл тул, арчилгаанаас хамаарч хүчин чадал нь өөрчлөгддөг. Бүтэн талстны тоог өндөрт авч үлдсэн ус бол цэвэр энерги гэсэн үг.

Гандан, сүм, байгалийн онгод газарт судалгаа хийвэл талстны тоо 10-т 10 гарахыг үгүйсгэхгүй.

Усыг хамгаал, бохирдуулахаас сэргийл гэдэг зүйр цэцэн үг үүнтэй ч холбоотой байх.

Дусал усанд буй энергийн хэмжээ нь 1 литр бензинд буй энергитэй тэнцэнэ гэсэн онолыг НАНО технологи дээр яригдаж байсныг санаж байна.

Улс үндэстэн бүр амьдарч буй орчиндоо зохицсон хоолны дэглэмтэй байдаг.

Намайг вежетариан буюу ногоогоор хоололдог уу? Гэж асууж байсан удаа зөндөө.

–Би Монгол. Гэж хариулах нь хамгийн оновчтой байлаа.

Хэрвээ би Вежетариан болох юм бол Нүүдлийн соёлын залгамж Монгол улсын түүхэн дахь анхны махаар хоололдоггүй Вежетариан болж магадгүй юм. Улсынхаа түүхэнд арай гэрэлтэй зүйлээр дуурсагдах нь дээр байлгүй гэж бодож байна.

Зарим үед, сар шинээс сар шинэ хүртэл хугацаанд 100 хүртэл хэмийн цаг агаарын өөрчлөлтийг амсдаг цорын ганц улсын иргэн махнаас татгалзаад хаа хүрэх юм?

Манай нүүдлийн соёлын ёс заншлуудад маш олон нууцууд агуулаастай байдгийг аялж байх явцдаа ойлгож эхэлсэн юм.
Харин баруунруу чих, нүдээ чиглүүлсэн шинэ Монголчууд маань яаж нэг муу дахиад жарныг тууландаа гэж бодож байгаад харамсалтай байна.

Өвөг дээдэс ман олон зуун, мянганыг туулахдаа, амьдралын ухаанаас ойлгосон зүйлүүдээ тэмдэглэж, сургаж үлдээсэн бөгөөд түүнийг нь бичгэн хэлбэрээр ч уншиж чаддаггүй, хэлсэн утгаар нь ч ойлгодоггүй, 60хан жилийн түүхтэй суурин соёлын шинэ Монголчууд залгамжлах болж байндаа…

Монголчууд өвлийн хүйтэнд учиргүй тропик бүсийн витаминтай жимсээр хоололж эхэлсэн. Гадаах жавар -25 -30 хүрж байгаа үед шүүдээ.

Миний нэг уншиж байсан номон дээр витамин цусыг хөргөдөг гэсэн байсан. Тэгэхээр хүйтэнтэй зохицсон бие хөрж эхлэнэ гэсэн үг үү? Би ганц хоёр жимс идэхийг хэлээгүй шүү! Биедээ витамин хийх гэж олноор идэж буйг хэлж байгаа юм.

Тэнэг, бас юм судалдаггүйн гай!

IMG_9218

Сиерра Леон улс нь өөрийн мал аж ахуй гээд байх зүйлгүй тул дэлхийн номер нэг махан идэшт үндэстний энхийг сахиулагч нарыг хүлээн авах гэдэг давж дийлдхээргүй ажил юм.

Аз болж махчин үндэстэн өөрийн контейнер дүүрэн махтайгаа ирэхээр болж сэтгэлийг нь амрааж

Махчин үндэстэн нь африк тивээс нэлээд хол бөгөөд, цас гэж цагаан зүйл тэнгэрээс ихээр бууж, хүйтний хэм 0-ийг аль хэдийнээ даваад – 30 -40 хүртэл буудаг юм санж.

Жилд хоёр удаа 250 хүний бүрэлдхүүнтэй ээлжийг Монголоос Сиерра Леонруу илгээх болж, ирсэн ээлж бүр нь дэлхийн газарзүй, цаг тооллоос гадна цаг агаарын цочирол гэдгийг биеэрээ мэдэрч магадгүй гэж бодсон хүн олдсонгүй.

6 сарын үед Монголын зун цаг, нарлаг байх үед 10 хэмээр арай халуун нутагт буух нээх хэцүү биш байлаа. Тэр аюултай шумуулд нь хазуулахгүй л бол. Харин зургаан сарын дараа буюу 1 сарын үед Сиерра Леонед халууны хэм нээх өөрчлөгдөөгүй байхад буцаад Монгол гэж нутагтаа анх буух ямар байсан болоо?

Дэлхийн бөмбөрцгийн хамгийн тэс уур амьсгалтай Монгол гэж нутагт нь – 30 орчим хүйтэн байхад онгоцноос буусан Африкийн 40, 50 хэмийн цаг агаартай залуусын яс н хүртэл хангинсан байхдаа.

Цаг агаарт жам ёсоор дасан цогцдог биеийн хэмийг алдагдуулаад улмаар 24 цагийн дотор буцаад хэвэнд нь оруулна гэдэг хэр барагийн аавын хүү хийхэд хэцүү байх.

Харин – 20 -30 хэмийн түвшинд энхийг сахиулах бэлтгэл сургууль сар гаруй хийсэн залуус 24 цагийн нислэгийн дараа Африкийн төв хэсэг болох Сиерра леонд буугаад лав ялзрах үнэр сэнгэнсэн байхдаа.

Манай эүүл мэндийн салбар, төр засаг иргэд албан хаагчдынхаа эрүүл мэнд аюлгүй байдалд сэтгэлээсээ анхаарч байгаа байдал ийм зүйл дээр мэдрэгдэж байгаамдаа. 1 сарын хүнд бэлтгэлийн дараа Африкийн халуунд залуусаа буулгачихаад

– Бид дэлхийн энхийг сахиуулах ажилд оролцож байна! Гэж цээжээ дэслээд сонгуульд өөрсдийгөө сурталчилаад байдаг. Залуусынхаа эрүүл мэндийг алж буйгаа ойлгож байгаа болвуу?

Монгол хүний дасан зохицох чадварыг би өөрийн биеэрээ нотолж байгаа ч 24 цагийн дотор байтугай халуун Африк тивээс гараад 6 сарын дараа бие маш удаан зохицож буйг өөрийн туршлагаасаа мэдэрч буйг тэмдэглэлдээ бичиж байгаа билээ.

IMG_8729

Би Сиерра Леонд ирсэн өдрөө Монгол цэргүүдтэй адил хооллож эхэлсэн. Монголын намар цагийн идэшний махны илчлэг чанарыг мартсанаас болж орой нь шууд оронд хүнд хэвтэрт орж байж билээ. Тэр болгон хоол олдоод байдаггүй нөхцөлд удаан аялсан тул ядахнаа гэдсээ ташхад пул хийж дугардаг болгомоор байсан юм.

IMG_9159

Сиерра Леонд зун цаг байсан бөгөөд хаврын идэшний илчлэг ихтэй мах намайг улам бур сулдуулж, Монгол хун хоол ундаа орчиндоо зохицуулах нь ямар чухал байж болхыг биеэрээ мэдэрч билээ Аялж байхад улс үндэстний иддэг хоол ундыг идэж, тухайн үндэстэн эрүүл мэндийн байдал хоолтой хэрхэн холбоотой буйг судалж байхдаа Сиерра Леон дахь манай багийн идэж буй хоолыг ч бас ажгиллаа.

IMG_9096

Тэнд амьдарч буй Сиерра Леончууд хүртэл домог дууль ярихаар их махыг Монголчууд идэж байгааг би анзаарсан юм. Өглөө, өдөр орой гээд яг л Монголд байгааа юм шиг хоол хийнэ. Маш их тостой. Эхний ээлжууд ирээд галт тогоог барьдаг Сиерра Леончуудад Монгол хоол гээд заагаад өгсөн.

Тэгээд тэр хэдэн хоолоо ээлж болгонд хийнэ. Тос цалгилсан гэж хэлхээр цуйван үнэхээр амттай байж билээ. Харин дараа нь бие байдгаараа сульдаад ядрана. Гадааны халуун 40 тавь гарч байгаа үед залуусын хувцас нь хоол болон халуунаас болж маш их хөлөрч, чийг татсанаас зарим нэг нь өвдөнө.

IMG_9081

Цэргүүдийн өрөөнд сэрүүцүүлэгч кондишонууд байдаг бөгөөд – 10 хүртэл тавина. Цэргийн бэлтгэл өдөр бүр хийж, дараа нь өрөөндөө орж гарч олон дахин цаг агаарын өөрчлөлт хийж байгаа үед эдгээр залуусын биеийн байдал сайнгүй болж байгаа.

Томилолтонд явсан залуусынхаа биеийн байдлыг хэдхэн жилийн дараа судлах юм бол өнөөгийн засгийн газрын гадаадад томилогдож буй албан хаагчдын эрүүл мэндийг хариуцаж байсан хүний нэр түүхэнд хараар бичигдэх биз.

Бид юманд хэнэггүй ханддаг ч, бие гэдэг бол залуудаа анхаарахгүй бол насны эцэст буцааж зовоодог хугцаатай даацтай зүйл шүүдээ. Олон зуун залуусаа Олон улсын энхийг сахиуулах ажилгаанд явуулах нь нэр төрийн хэрэг боловч, тушаал ёсоор гуйцэтгэдэг тэдгээрийн эрүүл мэнд, амьдралын талаар судалгаа хөтөлбөр хийсэн гэдэгт улам бүр эргэлзэж эхэлж байна.

Намайг очиход таарсан Энхийг сахиуулагч ээлжийн захирагч нь зүрхний шигдээсээр хүний нутагт нас бараад, шарил нь нутаг буцаасан байсан. Шарилийг нь хариуцаж явсан офицерын яриаг сонсох үнэхээр өрөвдөлтэй санагдсан.

Нүдэнд нь нулимас цэлэгнээд. 250 сайхан залуус яваад, дайн дажингуйгаар 249 болж буцана гэдэг, цэрэг хүний хувьд маш хэцүү гэдгийг зарим хүмүүс ойлгохгүй байх.

Ялангуя манай улс төржсөн Том дарга нар.

Манай өвөө цэргийн хүн амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өглөө төрийн дууллаар босч, ганц ч үрчлээгүй 36 насны түүхтэй пиджакаа өмсөөд толины өмнө үсээ самнадаг байсан. Намайг Сиерра Леоны энхийг сахиуулагчид дээр очиход бүх залуус надаар бахархаж, намайг од шиг торддог байсан.

IMG_9330

Харин би цэрэг залуусыг хувьдаа маш их хүндэлж байсан. Эх орны аюлгүй байдалд аюул тохиолдвол тэд амь насаа хамгийн түрүүнд өгхөд бэлэн! Гэж бодож байгаа тул ийнхүү цэргийн албан хаагч болж байгаа шүүдээ!

Тушаал ёсоор биелуулдэг эдгээр залуусд эрүүл мэнд гэж судлах, гомдлох эрх байхгүй тиймээс тэдгээрийн төлөө санаа зовдог сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна.

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

hi nzaa kirel usgeeer bichel de? oilgoxod hun bn bn sh de

erka wrote on 2009/12/08 - 17:56
#2

Chini ene bichlegig humust unshuulmar yum bn. Gehdee bid mahchin bish mahsag uls shude gj bi bodoj bn

otgonbat wrote on 2009/12/09 - 21:32
#3

mah idehiin huvid mglchuud mahnaas bur musun tatgalzaj chadna gej bodohgui bna. harin hun bur chinii helsenchlen uliraldaa, bgaa orchindoo taaruulj mahnii heregleetei bolvol zugeer bhaa. yadaj 7 honogt 1 udaa tsagaan hool ch yumuu…

nyamaa wrote on 2009/12/11 - 07:24
#4

Yag unen shuu. Mongoliin zaluusiin yadaj tal ni tani shig medlegtei bolchihoosoi.Hoolnii talaar tanii ene yariad bgaa chini unen shuu. Suuliin ued tegehdee yarigdaad l bgaa bolowch olon tumend neelttei surtalchilgaa, iluu ih sudalgaanii ajliig tugeeh heregtei bna.

MG wrote on 2010/03/27 - 10:31
#5

mah bol asuudal bish. europe-chuud mah muu gej bdag bolovch nasaaraa mah iddeg Omnod americ-chuud bas mgl-chuud yah ch ugui bolood bdag gej sayahan neg nevtruulegtee havchuulj bsan.Minii bodloor sain chanariin mahnii oohiig n shulaad ogt oohgui bol idej bolno. amitnii garaltai tosnoos harin tatgalzah heregtei, esvel arai oliviin, zagasnii geh met tos hereglej bolno. Gol n mahtai hool idehdee salat(nogoon n mahiig shingeehed tusaldag) yum uu torol buriin nogootoi(Vitaminuud) hamt ideh heregtei. Oor neg sonirholtoi zuil gevel B bulgiin tsustai hun zaaval mah idej bhgui bol bolohgui gej bsan(wikipedia).mgl-chuud ihenh n B bulgiin tsustai. Manaihan hooloo oroi idehiin orond odor ideed oroidoo kalori bagatai yum 18 tsagiin uyed l idej bval bolno. mgl-chuud bugd aimaar targan boltsgooson bsan.irgenshliin ovchin gedeg.

hun wrote on 2010/05/10 - 07:26
#6

Нэвтрүүлэгийг нь үзэж байсан. Монголчууд нэг бүтэн үхэр идчдэг гэсэн эртний дам яриа сонсоод тогооч нь муужрах шахсан юм яржийсан. Тэгсэн харин нь хоол гоолдоггүй хийснийг нь идчдэг амар хүмүүс гэж байнлээ.

Xarxorum wrote on 2011/05/16 - 17:17
#7

Ene chini kharin ikh dajgui boljee. Shine medeelel avch chadlaa. Bas asuudal devshuulsen baina. :)

Uga wrote on 2011/09/30 - 17:54
#8

Маш хэрэгтэй тэмдэглэл оруулжээ.Хүн юу идсэнээрээ өөрийгөө бүтээдэг гэдэг.Өнөөгийн бидний хоол хүнсний замбараагүй хэрэглээ эрүүл мэндэд маань хэрхэн нөлөөлж буйг өнөөдрийн нэр нь сонсогдоод байдаггүй байсан Хортой,хоргүй хавдар гэх мэт амь насанд аюултай аймшигт өвчтөний тоог Монголчууд өдөрт хэдээр нэмэгдүүлж байгааг харахад илхэн бус уу? Эрт дээр үе гэхээ болёо Социализмийн гэх саяханы өдрүүдэд нийтийн биеийн тамир хөдөлгөөн,эрүүл органик хүнс,махны зохистой хэрэглээ гэж байсан гэдгийг бид аав ээжээсээ бишгүй л сонсож байсан.Тиймдээ ч тэр үеийн хүмүүсийн бие,яс одоогийн үеийнхэнтэй харьцуулах юм биш гэж ярьдаг.Цаг агаарын өөрчлөлтийг дагалдан бидний бие организм дагаад өөрчлөгдөж байгаа.Одооноос ядаж юуг хэр хэмжээгээр хэзээ идэх вэ гэдгээ мэдэж авахад, ирээдүйн амь амьдарлынхаа төлөө өөртөө цаг гаргаад жаахан судлая л даа,бүгдээрээ!

Jasmin wrote on 2014/04/10 - 17:47
#9

Бүх хоол хүнсийг Хүчиллэг,шүлтлэг гэсэн 2 хэсэгт ерөнхийлөн ангилдаг.Мах бол Хүчиллэгт багтдаг.Өдөрт 2-3удаа хүчиллэг хоолоор бөмбөгдөөд байвал бие организм хэрхэн өөрчлөгдөх бол? Хүчиллэгийн Туйл!!! болж хувирна.Энэ үед бие байгалиас заяасан тэнцвэрээ хадгалахын тулд дотоодод асар идэвхтэй химийн урвалууд явагдсанаар биед хямрал ядаргаа,стрэсс үүсдэг байна.Тиймээс манайхан их бухимдуу,уур уцаартай,нүдэндээ гал цоггүй харагддаг байх.Хамгийн аюултай нь Хүчиллэгийн Туйл болсон биед шимэгч,вирус аж төрөх өсөн үржих таатай орчин болдог нь Монголчуудын нас барах шалтгаан болсон өвчний эхний 5т бичигддэг Элэгний В,С вирусийн халдвар юм.6хүн тутмын 1нь В,С вирустай гэхээр бид аль хэдийн шугамнаас гараад,бие организм хяналтаа алдсаныг харуулж байгаа юм.Тиймээс ядаж өнөөдрөөс эхлээд Зөв Зохистой хооллохийг уриалж байна ! Бид чинь цөөхүүлээ шүү дээ.Монгол хүн ухаантай ,бүх талын мэдлэг бидний дунд бий.Ганцхүү бүхнийг мартаад,авдартаа нуучихсан гаднаас эрээд яваа болохоос!

Jasmin wrote on 2014/04/10 - 18:09
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.