IMG_0497

2009 оны 11 сарын 27 ны өдөр Унгар улс Будапешт хот

Өнөөдрийн СКАЙ ТВ-ээр Америк улсад Их Британи улсаас сууж байсан бүрэн эрхт элчин сайдаас Америктай хамт Иракийн дайнд оролцох нь зүйтэй байсан эсэх талаар асуулга тавиж эхэлж байна.

Химийн зэвсэг олоогүй уг дайны үр дүнд маш олон Британа болон уг цэргийн эвсэлд цэргүүд амь насаа алдсан билээ. Ирак улсын амь үрэгдсэн иргэдийн тоо бол мянгыг эхний өдрөөс давсан.

Нэг хүний амь нас ямар үнэтэй билээ?
Та нар гэр бүл найз нөхдийнхөө хэн нэгнийг алдахад ямар байдаг билээ?

Гэр бүлүүд хайртай дотны хүмүүсээ түрэмгийллийн болон үргэлжилж буй иргэний дайны үед алдсан бөгөөд, хэний буруу вэ? Гэдгийг хойч үедээ сануулж үлдэн гэдэгт эргэлзээгүй юм.

Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Үндсэн хуулийн Гадны цэрэг зэвсгийн эвсэлд элсэхгүй гэсэн заалтуудыг зөрчиж, Монгол улсын аюлгүй байдалд огт заналхийлээгүй, НҮБ-ийн аюлгүйн зөвлөл хүлээн зөвшөөрөөгүй тийм түрэмгийллийн дайнд Монголынхоо цэрэг эрсийг илгээж амь насанд нь аюул учруулсан хүн Монголын түүхийг хүний цусанд хутгасан юм.

Экс ерөнхийлөгчид ардчилсан нийгмийн иргэний хувьд асуух зүйл маш их байна. Ирээдүйд асуух л болно!

Яагаад?

Энх тайван оршин буй Монгол улсын нисэх онгоцны буудалд 9 сарын 11 ний өдөр өндөржүүлсэн байдалд иргэд болон зочидоо шалгаж байна, Яагаад цэрэг зэвсгийн сүр хүч болсон Хар тугаа хүний дайнд зориулж тахиж байна? Яагаад Монгол хүн өрөөлийн дайнд хүний цус урсгасан байна?

Яагаад дайнд огт хамаагүй газар нутгаа хүний цэрэг зэвсгийн чөлөөтэй нэвтрэх бүс болгож байна? 90-ээд онд бид арай гэж аюлгүй байдлаа баталгаажуулсан биздээ.

Уг дайн өнөөдөр болж байгаа юм шиг боловч, 800 жилийн өмнө байсан түүх бидний хувьд өчигдөр юм шиг санагдаж буйтай адил, Иракийн ард түмэнд уг дайн нь дараагийн хэдэн зууны туршид дуурсагдах болно.

Өмнөх түүхийн зарим нэг алдааны уршгийг 800 гаад жилийн дараа дэлхийг тойрч буй би эдэлж байгаа шиг, ирээдүйн өөрийн иргэдээ дахин олон зууны туршид хүний муу хараанд оруулах тэнэглэлийг яагаад хийвээ?

Монгол гэж өөрийн эдийн засаггүй, улс төрийн хямралтай, цэрэг зэвсгийн хүчин чадалгүй тийм улс хүнийг дагаж савсагнаад, бууны нохой адил бусдын дайнд татагдан орсон нь, бидний тэнэгийх бас ирээдүйгээ боддоггүйх болвуу. Зарим улсууд Нато нэрээр уг дайнд оролцох болсон ч араа бодож, цэргийн эмч болон техникийн ажилчдыг илгээж байхад бид юу билээ!

Түрэмгийлэл хийсэн улсынхаа иргэний амь насанд хүрсэн маш том гэмт хэргийн цаана 20 хон жилийн түүхтэй ардчилсан нийгэмтэй гэх Монголын нэр бус, 803 жилийн түүхтэй Монгол улсын нэр орсон байгааг анзаарсан хүн байн уу? Монгол шиг цэрэг дайны том түүхтэй улсын нэрийн хажууд огт цэргийн ажиллагаа явуулж байгаагүй улсууд жагсаалттай байсныг олон улсын хэвлэл мэдээлэл үзүүлж шүүмжилж шоолж байгааг би харсан.

Дэлхийн хамгийн аймшигтай дайнуудын нэг 2-р дайн дууссаны дараа Улс орнууд нэгдэж – Хүчтэй нь сулыгаа эзлэн түрэмгийлдэг байдлыг зогсоож улс хоорондын харилцааг зохицуулдаг дэлхийн хэмжээний байгууллага үгүйлэгдэж буйг ойлгосон тул, ийнхүү НүБ гэж дэлхийн байгуулгыг санаачилсан юм.

Хэдийгээр нэгдсэн үндэсний байгуулга дотор Аюлгүйн зөвлөл гэж цөөхөн хэдэн улсуудтай зөвлөл байдаг ч, уг зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хийсэн ямар ч дайн нь хүн төрлөхтний эсрэг бөгөөд, түрэмгийлэлийн дайн гэж тооцогдох юм

Бид үндэсний мэдээллийн аюлгүй байдлаа алдснаас гадна, юмны цаад учрыг огт бодохоо болисон нь харагдаж байгаа билээ. Олон энгийн иргэд амь насаа алдаж буй дайныг гэр бүл найз нөхөдтэйгээ CNN тв-ээр шууд үзэн, өндөр төсөвтэй видео кино шиг биширч байхдаа, -Энэ байдал миний хоттой болсон бол яахуу? Тэр амь насаа алдаж буй хүмүүс хүүхдүүдийн оронд би эсвэл миний гэр бүл найз нөхөд байсан бол ямар аймар вэ? Гэж боддог хүн даанч үгүй болсон байндаа.

Хүний түрэмгийллийн дайныг шүүмжилдэг, эсэргүйцдэг байсан үе маань үгүй болждээ!

Уг дайны гол шалтгаан нь химийн зэвсэг гэж байсан боловч, газрын тосыг нь булаан авахаас гадна газарзүйн байрлалд байсан гэж манай тагнуулын болон гадаад харилцааны байгуулгууд дүгнэлт гаргах зоригтой болсон үед би тусгаар улс гэж өөрсдийгөө тооцох болвуу.

Нэгэн үлгэр зохиож үзлээ.

Khanback1

НЭГ АНГИйХАН

Дэлхийн улс орнуудыг нэг ангийхан гэж үзий.

Тэр ангид хүчтэй атаман хэд хэдэн хүү байдаг, бас ухаантай сэргэлэн хөдөлмөрч хэдтэй. Бас баян айлын маш эрхэмсэг хэд. Харин бусад нь саарал олон.

Монгол гэж жаал хүү ангидаа маш эртний удмын хүү гэж танигддаг ч, аав ээж нь архи ууж амь амиаа бодож байгаад гэр бүлээ дампууруулсны гайгаар хүүдээ хүмүүжил, хүн чанар боловсрол гэж юу байдгийг зааж амжаагүй юм. Эмээ өвөө нь хөдөөний бөдүүлгүүд гээд аав ээж нь хүүрүүгээ ойртуулдаггүйгээс хүү гэр бүлийн түүх соёлоо өөрөө ч мэддэггүй нэгэн. Тэгээд л ганцаардсан хүү хичээлийн гадуур цагаар гэртээ сууж гадны үл мэдэх хэлээр гарч буй өнгөтэй зүйлүүдийг үзсэн нь тухайн хүүгийн хүмүүжил болсон юм.

Хүүгийн гэр бүл мөнгө тааруу тул тэр болгон бусадтай адил зүйл хэргэлж чаддаггүй нь мөнгөтэй эсвэл юм үзсэн хэдийг дагахаас өөр аргагүй болгодог.

Ширээний ард өөр 2 хүүхэдтэй суудаг бөгөөд биеэрээ том Рус гэж хүү нь гэртээ олуулаа бөгөөд бусад дүү нараа бодвол аавын жинхэнэ хүү юм. Харин нөгөө талд суудаг Хан гэж хүү хэд хэдэн дүүтэй бөгөөд тэдэндээ нэлээд атамандуу юм.

Тэр зангаа хааяа Монгол хүүд бас гаргадаг тул тэрээр ялтачгүй Рус-тай арай ойр суухыг хичээдэг юм. Ану гэж хүү ангийн атаман бас маш баян айлын хүү, түүний нагац Англи хүү биеэрээ жижиг ч шөрмөстэй, уг ангид олон удаа улиран сурч байгаа тул бусдынхаа өмнө нэр хүндтэй. Монгол хүү хэдийгээр ангийхан дотроо биеэрээ том ч, зүрх сэтгэл нь хайр халамж гэр бүл гэдэг зүйлээс холуур байсан тул зөвхөн үзэн ядалт тэгээд бусдыг дууриах гэсэн зүйлсээр дүүрсэн байгаа юм.

Түүнийг ангид анзаарч харицдаг хэнч байхгүй бөгөөд эмээ өвөөгөөс нь уламжилж ирсэн хэдэн ховор тоглоомыг нь хажуугийн Хан болон Рус сонирхож бусад ангийихан ч гэсэн хааяа авахыг хүсдэг юм. Тэр хэдэн тоглоомоо өгчих юм бол өөрийн боловсролгүй, итгэлгүй Монгол гэж хүү ямарч хэрэггүй болох тул харуулсан болоод л гартаа чанга атган ганцаардаж суудаг нэгэн.

Бага ангид байхдаа Хан хүүд нэлээд дээрэлхүүлсэн тул Рус хүүтэй дотно найзын харилцаатай болж, хааяа гэрээсээ тоглоомоо бэлгэлж, оронд нь дээрэлхүү Хан хүүгээс хамгаалуулдаг байж. Гэтэл нэг өдөр Рус хүү хүчээ алдаж, харин уйггуй хөдөлмөрч Хан хүү ангийн атаман Ану хүүтэй энэ зэрэгцээ дуугарах болж.

Дээрэлхүүлэхээс айсан Монгол хүү Ану гэдэг нөгөө эгнээнд суудаг атамантай сайн харицаатай болохын тул арга хайж эхэллээ. Ануд бүгд сайн яагаад гэвэл тэрээр гэртээ хийж авчирдаг ногоон хоолонд бүгд дуртай.

Бас элдэв тоглоом бичлэгүүдээр бусдыг дагуулна. Ану-д яг сайн найз гэж байхгүй, бага байхад нь дээрэлхдэг байсан Англи нагац хүү томроод ирхэд айдаг болсон тул, данхар биетэй Рус болон Хан хүүтэй хааяа нэг гар зөрөлдөнө.

Гэхдээ нөгөө хоёр нь одоохондоо түүнээс айна. Ахлах ангид орох тусам Хан хүүгийн бие бялдар арай хурдан хөгжиж, гэр бүлийх нь санхүүгийн байдал ч гэсэн өмнөхийг бодвол хязгааргүй сайжирсан. Ангийхан Ану хүүтэй муудалцах үед Хан хүүтэй нөхөрлөн, байгаа зүйлүүдээ хуваалцана.

Монгол хүү Ану хүүд тал засахаар шийдэж боломжийг хүлээж байж. Нэгэн өдөр Ану хүү ангийн Ирак хүүтэй муудалцаж, Ирак хүү олон найз нөхөдгүй ч өөрийн гэсэн хүч тамиртай, хэр барагийн үед бууж өгдөггүй хүү байж.

Анугийн авахыг хүссэн зүйлийг Ирак хүү өгөхгүй гэснээс болж зодоон үүдэж. Олон нь нэгийгээ баридаг хуулийн дагуу, Ану хүү бяр хүчээрээ Иракийг газар унагах үед Анугийн бүх найз нар учир начиргүй түүнийг тал бүрээс балбаж гарж.

Ангийхан дотор өөрийн соёл мэдлэгээрээ эхний хэдэд ордог Франц хүү бусдад хийж буй зүйлийн бурууг тайлбарлах гээд барсангүй.
Рус хуу ч ийм балай байдлыг эсэргүйцэж ангийн зөвлөлөөр уг асуудлыг ярилцахыг хүсэж. Ангийн зөвлөлийн дарга ямарч эрх мэдэлгүй тул хараагүй юм шиг царайллаад улмаар шүүмжилсэншүү болоод өнгөрч.

Бага байхдаа нэг үе маш зодоонч байгаад, бусдад даруулсныхаа дараа хичээл номондоо анхааардаг болсон Япон хүү хүртэл гэнэт юм нь хөдөлж уг ёс бус зодоонд оролцсон боловч, буруугаа ойлгож.

Ирак хүү газар унаад уйлж байх үед Монгол хүү бусдыг дагалдан баясч хэд хэд өшиглөөд авж, Үүгээрээ Ану хүүгийн анхаарлыг татаж нэг өдөр намайг хамгаална байх гэж санж.
Ану хүүгийн үүсэл гарал нэлээд эргэлзээтэй бөгөөд, шинээр ангид шинжиж ирсэн юм.

Мөнгө эрх мэдэл гэдэг дүрэмд автсан тул, Монгол хүүгийн хийсэн зүйлээс – Энэ хүү бол биеэ даах чадваргүй, өөрийн бодолгүй дагалдан баясагч байсан байнадаа!

Гэсэн дүгнэлт гаргаж, ангийн бусад хүүхдүүд уг шудрага бус үйл явдалд орсон хүүхдүүдийг шүүмжлэхдээ дагалдан баясагчдыг илүүд үзэн ядаж. Дунд ангиасаа ахлах ангид орох үед хүүхүүдийн бяр булчин өөрчлөгддөгийг Монгол хүү мартцан бололтой.

Гэхдээ хамгийн том алдаа нь Ану хүү Ирак хүү бие биенээ ойлгоолцоод яваандаа сайжирвал, дагалдан баяссан Монгол хүүгийн өшиглөлтийг насан туршдаа санаж.
Сургуулиа төгсөн, Их сургуулийн, Амьдрал гээд цаана их хугацаа байна. Ирак-Аавыг нь ганцаардаж дээрэлхүүлж байхад тэр Монгол хүү дагалдан баясаж байсан юм.

Түүнд итгэж болохгүй шүү!

Түүх гэж мартагддаггүй, түүхээ ухаантай зөв бүтээгээгүй ард түмэн байнгын тэмцэл дайн дунд байдгыг би олж харлаа. 500 жилийн өмнөх түүхээс болж хөрш ах дүү нэг улсын иргэд бие биенээ алж устгасан гашуун сургамжуудыг би ойлголоо.

Түүхээ мэддэггүй, түүнээс сургамж авдаггүй, ирээдүйгээ харж чаддаггүй тийм хүмүүсийг 21 оны хувьсгал өнгөрөөд 70 жилийн дараа дахин гаргасны уршгийг бидний хойч үе хүртэл эдлэх болно гэж бодхоос…

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

Sonirholoti bichsen bn. Gol ni Chi uuriihuu uzel bodliig ih tusgajee. bi eniig chin shuumjlehgui ch tasartsan bolson bn gej helj chadahgui n dee. Za ulam sain temdeglel hiigeeree… Good lack badarchin….

EGi wrote on 2009/12/08 - 13:28
#2

òýð èðàê ÷èíü íýã áóñ óäàà çîäîîí öîõèîí ¿¿ñãýäýã áàéñíààð áàðàõãóé íýã óäàà ÊÓÂÅÉÒ õ¿¿ã öóñ íºæòýé íü õóòãàæ áàéñíûã ñàíàìààð þì. Õàðèí ÷ îäîî Êóâåéò õ¿¿ Ìîíãîë õ¿¿ã àéëã¿é ºì㺺ëºí äóóãàð÷ áàéñíûã íü ìàðòàëã¿é íºõºðëºæ ÿâäàã þì.

bat wrote on 2009/12/14 - 14:09
#3

Ха ХА гоё бичсэн байна, good

red wrote on 2009/12/14 - 18:25
#4

Маш их таалагдлаа. Сүүлийн жишээг олон олон веб хуудсанд нийтлэмээр санагдлаа.

Tsolmon wrote on 2009/12/24 - 15:03
#5

nadad mash ih taalagdlaa ene eniig hvvhedvvd unshij vzsen ch gesen oilgoh ym bnaa tiim uchiraas oor site nart bas tabibal oshoo ih hvmvvs olj unshij chadna bhaa nadad bol ih surgamj ogloo bayrllaa. ondoo site deerees bas olj unshina gj naidaj bna shvv

altansvkh wrote on 2011/09/18 - 23:08
#6

yostoi huurhun boljee.Ta yag l zohiolch shig bichjee

Writer wrote on 2012/02/07 - 14:41
You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.