IMG_0255

2009 оны 11 сарын 27 ны 4:18 минут Унгар улсын Будапешт хот

Дөнгөж сая утас дугарч, ул мэдэх дугаарыг хариултал гэрээс маань яриж байлаа.

– Өө за, миний хүү сайн сууж байна уу?

Гэж бага зэрэг Албаны маягаар ээж асуулаа. Хүүгээ Та-лаж байгаа ч юм шиг. Яасан байдаг билээ? гэж ч бодлоо

Аялалаа амжилттай үргэлжлүүлж буйгаа хэлээд

– Ээж таны найз Цэндсүрэн эгч, Туяа эгч нартай хамт энд байгаа, Цэндсүрэн эгч Унгар дахь Монголчуудын холбооны ерөнхийлөгч юм байна, тэгээд намайг аялаж буйг мэдээд гэртээ байрлуулж байна.

Хүний нутагт надад ээж минь болж байна! Гэж хэлэх үед
– Өө за за, аштай юудаа. Амьдарлын ухамсартай сайн хүн байгаа юм шүү! Гэж хариуллаа. Унгар улсад ирээд нийслэлд нь байрладаг манай элчин сайдын яаманд хоёр хоносон бөгөөд зочин хүлээж авах байргүй тул Монголчуудын холбооны орлогч Энхбат гэж залуутай танилцуулж, улмаар түүний тусламжтай байрлах газар хайж эхэлсний үр дүнд ийнхүү Цэндсүрэн эгчтэй эцэстээ таарсан юм.

Хүний гэрт байхаас Монголчуудынхаа гэрт байх нь хамаагүй амар байдаг, хоол унднаас авахуулаад заавал соёлтой дүр эсгээд байхгүй.
Би өөрийн Албаны ногоон пассспортоо ашиглахаа болиод улаан пасспорттой үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм.

Учир нь 2 жил хагасын өмнө Өмнуд Африкт байхдаа пасспорт дуусч огт элчин сайдын яамгүй Африк тивд гадаад хэргийн сайдад хүсэлт гаргаж, намайг дэмжээд Албаны пасспорт олгож байсан боловч, тогтворгүй төрийн гайгаар сайд солигдож, түүнээс хойш 4 хүн энэ албыг хашиж, түүхэнд хийж буй анхны том аялалыг түр засгаас анхаарах горидлого огт үгүй болсон юм.

Түүнээс гадна манай ногоон пасспортны хүчин чадал нь жирийн Америк Япон, Европын холбооны пасспортноос бараг хоёр дахин сул байгаа нь манай Албаны хүмүүсийн хажууд жирийн 16 нас хүрсэн дээрх улсуудын иргэд илүү чухал буйг ойлгосон юм.

Миний аялал маш олон бэрхшээлүүдтэй тулгарч байхад дахиад энгийн улаан пасспортны бэрхшээл ямар байдгийг хүний нутагт 8 сар виз хүлээж байсан туршлагаасаа ойлгож байсан ч, бүхэл бүтэн Тусгаар улсыг төлөөлж явна гэдэг ямар их хүнд ажил юм бэ гэдгийг биеэрээ ойлгосон юм.

Амьдарлын утга учир, олон улсын харилцааны судалгаа явуулж буй 4 жилийн хугацаанд сайн муу янз бүрийн хүмүүстэй учирч байсан бөгөөд, усыг нь уувал ёсыг нь дагах нь тэр болгон албан ёсны дүрмийн дагуу байх боломжыг хааж байсан юм.

Буу зэвсэг, мабо, хууль бус зүйлүүдтэй байнга таарч байлаа. Жирийн Монгол залуугийн хийж чадах зүйл бол энэ талаар өөрийн тэмдэглэлээ сэтгүүлч шиг бичих болохоос уг үйл явдалд хөндлөнгөөс оролцох боломжууд хязгаарлагдмал, зарим үед аюултай ч байсан юм.

Ээж маань – Миний хүү! Чиний энгийн пасспорт, шинэ Голомт виза карт, тэгээд захиаг DHL-ээр явуулсан шүү, хүлээж аваарай, 50000 төгрөг, үнэтэй байсан. Гэж хэллээ. Улаан пасспорт, дансандаа
70-хан доллартай Голомт банкны виза карт тэгээд захиаг хүлээж авахад маш үнэтэй илгээмж санагдлаа.

Монголд буй DHL компанируу захиаа бичээд –Намайг ивээн тэтгэдэггүй юмаа гэхэд ядахнаа эх орон, гэр бүлтэйгээ холбогдох захиа илгээмжээр харилцах тэрхүү боломжоор хангаж өгөөч гэж асуумаар санагдлаа.

Удалгуй аав маань утасыг шүүрэн авч – Миний хүү чамд баяр хүргье! Гэлээ. Зааг юу болсон гэж баяр хүргэж байгаа билээ? Гэж бодохын зуур

– Монгол улсын шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөл чамд Олон улс судлалын Проффессор цол олгосныг өчигдөр мэдэгдлээ! Гэлээ. Шинжлэх ухааны академийн профессор цол хүртэнэ гэдэг манай Сонгуулын шоу бизнесс болсон Гавьяат, ардын гэсэн олон төрлийн шагналуудыг бодвол хамаагүй бодит бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол хэргэм юм.

-Миний хүү 30 хан насандаа ийм том цол хүртэж буйд аав нь баяртай байна! Гэж давхар хэлээ. Миний аав насаараа боловсролын төлөө тэмцэж, сурсан мэдсэн зүйлээ залуу үедээ хүргэж, улмаар улсынхаа ирээдүйд зориулж байсан юм.

Харамсалтай нь хүүхдүүд нь гэж сурлага боловсролдоо тааруу, хайнга байсанд тухайн үед харамсаж байсан байх. Харин энэ удаа бүх юм өөр! Аав ээжийнхээ ачийг хариулах нь миний маш том үүрэг гэж би итгэдэг.

- Чи миний хүү л юм бол СУИС-аа болиод ОУХ дээд сургуулийг дүүрэг, харин дараа нь хүссэн зүйлээ хий! Гэсэн аавын албан шаардлагын дагуу Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны дээд сургуульд хүчээр орж байсан юм.

Харин сургуулиа төгссөн жилдээ мэдлэг боловсролын гайхамшгийг мэдэрсэн тул нэгэн зэрэг СУИС болон Удирдлагын академид өөрөө өглөө босоод шалгалтаа өгж мэдлэгийн цангаагаа үргэлжлүүлэн тайлж эхэлсэн юм.

Бадарчилж байгаа өнөө үед тэрхүү мэдлэг боловсрол ямар чухал буйг улам бүр мэдэрч байна, харин манай Шинжлэх Ухааны Академи миний аялалыг анхааран авч, Миний Харилцааны захирал, багш маань байсан профессор Бор багштай хамт уг цолыг надад олгож буй нь миний богино амьдралд тохиож байсан хамгийн гайхамшигтай бахархууштай зүйлүүдийн нэг гэж хэлж болохоор юм.

Хэдийгээр Бор багшийнхаа боловсрол, олон улсын харилцаанд хийсэн нөр их ажлын хажууд миний 4 жил юу ч биш боловч, Сургаал үгийг нь сонсож дүгнэлт хийж хэрэгжүүлсэн шавь нь амжилттай яваад ямарч багш баярлана гэж бодож байна.

Миний хүү! Чиний асуулгаж санаа зовж байсан Ленины музейн талаар аав нь бас захиа явуулсан түүнийг уншаарай гэж хэллээ. Улсын оюуны болон иргэдийн өмч байх ёстой Их Сургууль, цэцэрлэг, музей эмнэлэгт халдсан тохиолдлууд 90 оноос хойш маш олон байсан бөгөөд, миний хүмүүжиж байсан цэцэрлэгийг маань бизнессийн зориулалттай дээд сургууль болгож, тоглоомын талбайг нь газрын хахуулиар зарсан явдалын цаана хүмүүсийн гарын үсэг байгаатай адил, Монголын түүх дурсгал иргэдийн оюуны өмч байх ёстой Улсын Музейг нэг нам нь хувьдаа авч, бизнесийн зориулалтаар ашиглаж буйг би эсэргүйцэж бяцхан холбоо байгуулсан нь ийнхүү аавын маань дэмжлэгийг бас хүлээж эхэлж буйд баяртай байлаа.

Фэйсбүүк дээр миний эсэргүйцлийн хөдөлгөөнд нэгдээрээ! Улсынхаа Музейг хувийн ашигт зориулахыг эсэргүйцэх нь иргэн бүрийн үүрэг гэж итгэж байна. Ийнхүү бага зэрэг утсаар яриж эхэлтэл, утас тасарлаа.

Ээж яагаад ийнхүү ТА-лаж ярисан учир тайлагдлаа.

4 : 50 минут . Буцаад орондоо орно. Хүн амьдрах насандаа Аав Ээжийнхээ ачийг хариулж бардаггүй гэсэн, тэгвэл сүүлийн 4 жил халуунд халж хүйтэнд хөрж, өлсөж ядарч туулсан замын үр дүнд мэдлэг боловсролыг хүндэлдэг аавыг маань баярлуулахаар мэдээ сонсгох надад үнэхээр бахархууштай санагдаж байна.

Манай Шинжлэх Ухааны Академид миний бадарчлалыг ойлгон дэмжсэнд Баярлалаа гэж дамжуулмаар байна.

Horaayy..there are 29 comment(s) for me so far ;)

#1

professor amai daa bayar hurgey! tsaashdiin aylal mun amjilttai bh boltugai shine jilee naanaa goyo temdegleed uuriiguu tseneglej avaad hudulduu!!! odoo chin ub d haa saigui zoriultiin bus barilga hashaagaar duursen shuu dee.uvulduu saihan utaandaa daragdaal…

triangle_b wrote on 2009/11/28 - 05:22
#2

Сайн байна уу? Танд баяр хүргье!Шинжлэх ухааны академийн профессор цол хүртэнэ гэдэг хэн хүний авах цол биш ялангуяа ийм залуу байхдаа авна гэдэг.Та үнэхээр лаг юмаа мөн таны ээж аавд ийм сайн хүү өсгөсөнд баяраллаа гэж хэлмээр байна.Таны бичлэгүүдийг уншиж байгаа ухаарал урам бодрол хайрласан бичлэгүүд бичдэгт баяраллаа.Худлаа үнэн аваад байдаг гавьяат энэ тэр онигоо.Таны цаашдын аялалд амжилт хүсье.

admin wrote on 2009/11/28 - 06:52
#3

amai ahtai amjil husie hunii gazar bie bodooroi bi net uhaj suugaad saihan tanii bi chamd hairtaig sonsloo uneheer goe mdremj torlooo urgelj bie bodoj bgaira bie l sain bodooroi

gege wrote on 2009/11/28 - 08:36
#4

ymar mundag ym be.professor tsol hurtsend haluun bayar hurgie!tsaashda ulam ihiig hiij guitelduuleerei.chamd ih uram zorig ugsun baihaa.

buya wrote on 2009/11/28 - 15:37
#5

SAin baina uu Amai.tand yunii umnu Uls tunhaglasnii 85 jiliin oin bayariin mendiig hyrgey. ene on jilyydiin tyyhiig ergeed harahad Mongol Uls maani 2 gyrnii dund havchigdmal bambai uls bsan ni tuiliin haramsaltai. Tanii helsenchlen Amerik, Japan, Evropiin holboonii 16 nas hyrsen irged Mongoliin albanii passporttoi irgedees yagaad ilyy chuhal bgaa ni henii buruu ve. Hend buruug uguh yy. tyyhee sudlaj yzehed yndseeree l buruu bsan met. deer ni manai mongol erh medelgyi daguul uls bolohoor byh yum haagdmal boogdmol bsan ni haramsaltai. 85 jiliin tyyhiig harah bish Chingis gedeg agua ih hynii Baiguulj bsan IKh gyrnii tyyhiig harval ter yees l mongoliin ireedyi deed tseg ryygee deeshilhyy? dooshoogoo uruudah uu gedeg 2 zam bsan yum shig sanagddag minii bodloor. Chingis haan gedeg hyn ikh gyrniig zahirch tarhai butarhai mongolchuudiig negtgej neg algand bagtaaj bsan ni yneheer agua yils bilee. mongoliig negtgeed zogsoogyi Delhiig neg algand bagtaana gej zorij bsan ni yneheer baharhuushtai ard tymen yum. ene ih hudulmuriig tyyhiin yavtsad mongolchuud bid uursduu l ygyi hiij bna gej bodohoor haramsaltai bna. hezee negen tsagt Mongolchuud bid Ergeed delhiid Ikh Gyren gedegee haruulah tsag irnee gedegt itgeltei bna. Hych chadlaaraa bish oyunlag chadvaraaraa delhiig baildan daguulah tsag irnee gedegt itgeltei bna. Amai ta yneheer agua hyn gedgee dahin notolloo. Shinjleh uhaanii akademiin professor. tand Dahin dahin bayar hyrgey. tantai bi yariltsaj bna gej urguulan bodsoor bgaad syyldee zyydendee uulzaj yzlee. ene nyr ih hudulmuriig magtahiin ch arga alga, ygeer heleh yg ch alga daa. HOME kino mgl hel deer mongolchuudiin hyrteel bolson.
oilgohoosoo ilyy barimtat kino geheer suvgaa solij bgaa ni ynheer haramsaltai sanagdsan shyy. tun udahgyi 2012 kino neeltee hiine ter bas l gaihshruulah bh gej bodoj bna. delhiin syirel . EVERestiin orgil usand avtaj delhii syirj bagaag haruulsan.amerikchuud zugnuud bna uu.
ter kino ni Laliin shashintai hymyys 2012 on bol delhiin syirliin odor gej yzej baigaagaas sedevlej hiisen yum bilee. KD klubiinhend sanal bolgooroi gej helmeer bna. iim uhaantai hyy turyylj usgusun AAV EEj 2 tani talarhay. tand amjilt hysie. ….. yrgeljlel bii.

bold wrote on 2009/11/28 - 16:14
#6

salem. chamd ene odriin mend hurgey? proffesor bolson gej uu? tegvel chamd bayar hurgey?Mongol ulsiin geopolitca aldagdaad udaj bna. Minii bodoloor zoriuod ingeed alduulad bga yum bolov uu gej bodox yum. Tord bga humuus gadaadad bga irgedee anxaaraxgui bn gedeg maan neg l uchirtai yum shigee

erka wrote on 2009/11/28 - 18:28
#7

congratulation!

me wrote on 2009/11/29 - 02:16
#8

Ямар ч байсан шантралгүй аяллаа үргэлжлүүлж байгаад чинь баяр хүргэе!
Бас цол хүртэж аав ээжийгээ баярлуулсан гэдэг чинь сайшаалтай юм. Эцэг эхийнхээ ач тусыг хүн хэзээ ч хариулж барахгүй ч өөрөө хүн зөв амьдарч, өөрийнхөө амьдралыг сайхан авч явж, бусдыг хайрлаж, үр хүүхдээ зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлснээр тэр их хайрын хариуг барьдаг гэж ойлгодог шүү. Аялал чинь чамд маш их ухаарал авчирч байгаа санагдана. За, амжилт хүсье.

аги wrote on 2009/11/29 - 14:01
#9

Sain bna u? Chamd yunii umnu professor tsol avsand bayar hurgeye. Ene 4 jiliin hugatsaand ih zuiliig uzej, tuulj unguruulj ee. Uuniigee uneluulj bgaad chini uneheer bayartai bn.
Bi ene site-iin zochin bolood udaagui bgaa bolovch uneheer sonirholtoi yumaa. Ehnees avahuulaad uzeed l yavaad bna. Chamaig herhen uurchlugduj bgaag chini mash iheer mederch bna.
Amidral gedeg chini IH NUUDEL shuu dee. Za tegeed nuugeed l baij dee zaluu mini. Amjilt.

tamir wrote on 2009/11/30 - 15:37
#10

Buhel buten 65 uls gedeg chin hen hunii tuulad ireh zam bish shuu dee.
gants 2 duu dulaad gavyat avdag zarim negen niitiin duuchdiin hajuud uneheer nudee olson tsol monoosoo mon …..Bayar hurgie Amai bas Bor bagshid ch gesen bayar hurgiedee.

Modun Shenyun wrote on 2009/11/30 - 17:12
#11

Naizaa neg sanal helhed suuliin ued aylaliin zurag yamar baga oruulj bnaa
temdegleltei hamt zuragaa tulhuu tavibal iluu olon hund hurne shde. anhaarldaa avarai

Modun Shenyun wrote on 2009/11/30 - 17:17
#12

Профессорт амжилт хүсье. Шөнө дундын мэдээ гэхээр нь ТВ-н “Шөнө дундын яриа” гэдэг нэвтрүүлэг шиг санагдаад айхтар түгшүүртэй уншлаашд. хэхэхэ.

Энхбаатар wrote on 2009/11/30 - 21:52
#13

Professor! You deserved it, Amai. Bayar hurgey. Za yavaad baigaarai. Daraa chi khaashaa yavakh ve? Naanaasaa Azerbaijan ruu nisvel hyamd baih yestoi. Budapestees Baku ruu (via Istanbul transit) return ticket 400-500 euro baih yestoi. Neg taldaa harin hed baidag yum bol buu med. Tegeed Kavkaz dahi ah duu 3 uls AzerArmenGurj ene guravt bid visa hereggui. Tegeed tendees tuv aziin 5 ornoor yavbal sonin baidag shuu, tegekhdee Turkmenistan, Uzbekistan hoyoroos visa avah shaardlagatai. Nogoon passtai bol zugeer baij medne, nugoo MoFA websiteaas neg shalgaad uzvel ch, he he. Ternii daraa Zuun Umnod Aziin ornuud bol yestoi jargaliin gazar, very safe. tend bas 10 garan oron baina. Evropoos juulchlaliin tom tuv boloh Thailand ruu olon gazraas shuud hyamd nisleg olon baih yestoi. Tegeed Thailand buugaad tendees ah duu VietnamCabodiaLaos3, za Myanma (Burma) bol osoltoi, oruulah ch ugui baih, tegeed Malaysia, Indonesia, Philippines. Humuus n yaasan saihan aaashtai tusch gej jigteihen, buholzood l baina! Tendeesee Taiwan ruu usan ongotsoor, tendeesee HongKong bas Macao ruu usan ongotsoor mash hyamd. Ter havias hervee chadval shuud Tuv amerikiin ornuudiig zorison usan ongotsond suuval, bas tiim unetei bish l baih yestoi. Nisleg ch turol bureer bii biz. Usan ongotsoor neleed hed honog yavangaa saihan amarch avah heregtei. Ingeed Tuv amerikt chamaig 20 garan uls huleej baina. Yestoi jargaliin gazardaa. Ugaas Latin amerikchuud mash saihan aashtai, tusch uls, zarimdaa aash zan baigaa baidal n mongolchuudtai adilhan yum shig sanagddag yum. Yagaad ch yum bi latin amerikchuudtai bas ispanchuudai taaraldahad ih l dotno oirhon sanagdaad baidag yum.

who wrote on 2009/11/30 - 22:51
#14

yu yriad bainaa.Eej chini yu bolloo gej chamaig tavldag ym.Chi bas arai l denduu gomdomtgoi boljee de

MGL wrote on 2009/12/01 - 01:02
#15

bi deer bayar hurgechihsen.gehde asuuh zuil bn.professor tsolig yaaj olgodog ym be.chinii hiisen buteesend ugsun n oilgomjtoi.erdemten,ded erdemten,doctor geh metin erdmin zereg tsolig todorhoi sedviin daguu hamgaalj,zuvluluur orj baij avdag bizdee.zaag yalgaag n sain medehgui bolohoro baga zereg gaihaad l.chi odoo ene olon uls ornoor ayalj bhdaa yamar neg todorhoi zorilgo tavij bga yu? nutagta ireed hiisen ajla dugnej erdem shinjilgeni ajil ch ymu,yamr neg sedviin daguu ajla tailagnah uu?esvel zugeer delhiig gerte harilguiger,ongotsoor nisehguiger toiroh anhni mongol hun,delhiin hun boloh zorilt bn u?/anhdagch baih/bi chamaig zugeer neg badarchilj ayalah bish shinjilgee sudalgaani ajil hiigeesei gej husch bn.ur buteel chuhal shuu dee.

buya wrote on 2009/12/01 - 02:21
#16

nuguu maari ayalal hiideg Ganhuu, tv25iin zahiral Altai hoyor chine zuu garui ornoor barag ayalchihsan bh shu! gehdee ted nar mongotei ayalsan, amaigiin yalgagdah zuil ni “mongogui” aylaad l bgam. Harin yag yamar shalguuraar professor tsol ogsiim bol? mongold chine tegeed erdmiin zereg tsol barag shuud l ogdog boltsiim shig bnaledee)) yamar ch bsan amjilt husie! saihan badarchlooooool baijdee

bi wrote on 2009/12/01 - 03:10
#17

Sain bnu? Bi DHL-d ajildg uma.Tanii blogt bi odor bur zochildg um. Manai baiguulgaas tanid hongololt ogh bolomj bgaag heleh gsn um.hervee ene comment-g unshuul nad ruu mail bichne gdgt naidj bna.

Zolboo wrote on 2009/12/01 - 13:49
#18

15,16-d doktor(Ph), doktor(Sc) 15,16 nuhudud.Doktor tsoliig tusgai buteel bichij hamgaaldag. Amain tuhaid 1.olon uls sudlaliin er busiin ayalal hiij baigaa.2.Gadaadad eh ornoo surtalchilj baigaa,3.gadaad olon ornuudad mongol hunii mor gargaj bui, 3.Olon uls sudlaliin buteel ,tuhailbal 150 garui oguulel, temdeglel zergiin erdem shinjilgeenii une tseniig bodson bolobuu.

bayar wrote on 2009/12/02 - 02:32
#19

Азтай тохиолдлоор өнөөдөр л анх удаа өөрийн Тань site- д зочилон хэсэгхэн хугацаанд хэрэгцээтэй, эргэцүүлэлтэй мэдээлэл, бодлогоширол нилээд хүртлээ.
Ахин дахин учирахын өлзийтөй ерөөлийг өргөн дэвшүүлвээ.

Хашир Хандгай wrote on 2009/12/02 - 04:59
#20

Bayar hurgeye, Prof.Amai… Good job buddy

Batka wrote on 2009/12/02 - 14:17
#21

Ulsiin musein huvid sanal neg baina shuu, manai ene heden oligarhuud odoo tsagaaandaa garsoon, toriin tolgoid garaad uursdiiguu bidnii haan bolson met bodoj dord uzej, yu durtaigaa hiitsgeedeg bolson shuu dee. Khuukhdiin parkaar l jishee avahad, mongol disney land mayagiin um hiine geed 4 jil bolohod, MCS geh met groupuud tal talaas ni gazriig ni avaad barilga baraid eheltsen baigaa um. Helj yarij temtseed hen ch sonsohgui toohgui hariulahgui…Yah yostoi um buu med… bidnii ueiin zaluusiin ue irehed ene huuchin soc niigmiin bolovsrol humuujiltei shunaltai archaagui humuusiin ue duusch ene baidlaas garna l gej naidah um daaa….

Batka wrote on 2009/12/02 - 14:21
#22

WOW БАЯР ХҮРГЭЕ, ЗОЛОО ЧИ ШҮҮ

red wrote on 2009/12/02 - 22:08
#23

bur akademiin professor tsol
shuu sain bn chamd baga ch gesen uram ogson gedegt itgeltai bn DHL harin mangar unetei yavuuldagiin bilee saya bi malay ruu 5 kg yauulahad 600 $ bolson huurnuud DHL–er neeree iveen teguuleh talaar yarisan ni deer bhaa

dark terror wrote on 2009/12/03 - 14:35
#24

professor bolsond byar hurgey>tani blogoor bnga zochilj bh bolnooo.aylald tani amjilt husey

ºººººº wrote on 2009/12/03 - 16:04
#25

Hi!
I am a Hungarian Photgrapher and i find your pics (accident:).
I love Soproni and i love budapest.
I never have been see Ulaanbaatar, but i would like see it in the future. ;)

George wrote on 2009/12/06 - 14:59
#26

Bayar hurgey. Taniig demjij baina. Tewcheertei bas itgel duuren aylaad ireerei

uyanga wrote on 2009/12/07 - 21:18
#27

bayar hurgeye!!!!

11 wrote on 2009/12/24 - 22:29
#28

Taniar ih baharhaj bna!!! nadtai holbogdooroi please… minii mail hayg tanid haragddag bizdee!!!???

TLG wrote on 2010/01/06 - 03:54
#29

Танд баяр хүргэе. Танаар бахархаж байна.

Gansukh wrote on 2010/01/12 - 15:16
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.