Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » 65 дахь нийслэлд хөл тавилаа

IMG_0175

2009 оны 11 сарын 18 ны өдөр. Унгар улсын Будапешт хот.

Өнөө өглөө Унгар найз Puszta, Каталин хоёрынд Унгар улсын өмнө зүгийн Сербийн ойролцоох тосгонд сэрээд 65 дахь улсынхаа нийслэлийг дайлхаар цүнхээ багаллаа.

Намайг хүлээн авч Унгар улсын тосгоны амьдралтай танилцуулсан найзууддаа талархаад, Будапешт хотооос 70 км ойр хүрэх өөр найзуудтай нь зам дөххөөр боллоо.

IMG_0098

Белгород Будапештыг холбосон хурдны замаар 150 км хурдтай явсаар удалгүй шатгууны станц дээр бууж, нийслэл орох унаа асууж гарлаа.
Нэгэн ахмад насны хүн намайг нийслэлийн төв хүргэхээр болж цаг орчмын дараа хотын захруу орж ирлээ.

Америк загварын том том худалдааны төвүүдийг хараад эхний дүгнэлт гэвэл юмны үнэ өндөр байх нь дээ гэж бодлоо.

Хотын төврүү харанхуй дунд орж ирсэн бөгөөд барилга байшингууд нь баруун Европтой төстэй байлаа. Унгар улсын нийслэл Будапешт хотын сайхны талаар комунист дэглэмийн үед хүртэл хүмүүс ярьдаг байсан тул миний сонирхол маш их байлаа.

СS дээр намайг хүлээж авахад бэлэн гэсэн залууруу залгатал утас нь салгаатай байлаа. Интернет олох гэж зоволтгүй энэ хотын хүссэн газарт суугаад лаптопоо асаахад интернет ажиллаж байлаа.
Үйлчлүүлэгчийг татхын тулд бараг үйлчилгээний газар бүр wifi-тай байлаа.

Макдоналдс-д орж нэг ундаа авангаа имэйлээ шалгатал
–Утсаа гээсэн тул шууд гэрт ир! Гэсэн захиаа үлдээсэн байлаа. Гэрийн хаягийг нь олох гэж нэлээд удсаны эцэст уулзлаа.

Шөнийн хоттой танилцуулахаар энд ирээд удаж буй Matthew гэдэг залуу намайг дагуулж гарлаа. Яагаад ч юм энэ хотод шинэ жилээ тэмдэглвэл зүгээр юм байна гэсэн бодол төрлөө.

Байнгын ганцаардалд бүх баяруудыг тэмдэглэж буй миний хувьд, хүний нутагт гадуурхагдан амьдарч буй Монголчуудынхаа зовлонг илүү сайн ойлгож эхэлсэн гэж болно.

Америкт байхад Монголчуудын уулзалт, төрөл бүрийн арга хэмжээнүүд дээр Монголынхоо атаманы амьдралаас салж амжаагүй юмнууд бусаддаа гай болдог гэж байсан, харин Европд буй Монголчууд ариа соёлтой мэт санагдсан.

Шинэ жил хүртэл дахиад сар хагасын хугацаа байгаа бөгөөд, өөрийн орон зай, найз нөхөд, магадгүй найз охинтой болдог ч юмуу гэж бодлоо. 1500 гаруй Монголчууд амьдардаг Унгар улсад амьдрал тийм муугуй юм байна гэж дүгнэж болхоор юм.

Ялангуяа унаанаас буугаад 10 минут ч бололгуй нэгэн Монгол залуу намайг таниж – Өө та Амай юу? Таныг аялж буйг би уншиж байсан, та хэзээ ирсэн юм? Тантай зураг даруулж болхуу. Гэж байгаа бодход.IMG_0110

Нийтийн тээвэрт суугаад амьдралын өртгийн талаар эхний ойлголтыг авлаа. Дунджаар 1.5 еврогийн үнэтэй билетээр энэ улсын өртгийг шууд төсөөлж болох юм. Өмнөх Румын болон Булгар гэдэг Европын холбооны улсуудаас унааны үнэ бараг 3 дахин үнэтэй байгааг бодвол такси-ны тухай ярилтгүй болвуу. Баруун европын өртөгтэй газар ирээд юуны түрүүнд төсвөө бодоход хүрлээ.

Гудамжинд хоол авч идэхэд өмнөх улсууд шиг 1 евро байхгүй гэдэг нь ойлгомжтой юм. Дор хаяж 2-оос 4 евро болох биз. Matthew залуутай шөний хоттой танилцахаар алхаж байхдаа, тус гудамжууд болон хотын уур амьсгалд дахин дасхыг хичээж гарлаа. Өнгөрсөн хотуудын байдалтай харьцуулж, иргэдийхэн хотын соёл, шашин, цагаа өнгрөөдөг байдалд бас дүгнэлт хийлээ. Шөнийн гудамжаар явж байгаад биеэ үнэлэгч, стриптиз болон зугаа цэнглийн байдлыг бас харлаа.

Будапешт хотын нэр нь Буда болон Пест гэж голын хоёр захаар байсан хотууд нэгдэж бий болж байсныг өмнө сонсож байсан бөгөөд Буда талруу гаталдаг гүүрэн дээр зураг авхуулж байхдаа

IMG_0122

- Энэ хот минийх болно. Би энд түр хугцаанд ч болов хүн шиг амьдрана! Гэж амаллаа.

Ийнхүү бид шөнө дунд гэртээ харисан бөгөөд, шинэ танилцсан залуутай тийм ч сайн хэл амаа ололцохгүй байсан тул үүрээр цүнхээ аваад Элчин сайдынхаа яамны зүг явлаа.
Дэлхийг тойрох аялынхаа туршид бух улсуудад байрладаг манай дипломат Албаны газруудад байрлаж, тус газруудын тухай бичихээр төлөвлөж байсан бөгөд Будапешт хот дахь Элчин сайдын яам маань Герман, Франц, Егыпт, Швецар, Аустар, Болгар зэргийн дараа орох 7 дахь албан ёсны Монголын газар нутаг болж байгаа юм.

Африк болон өмнөх улсуудад гар утас тэр болгон хэрэглэх боломж байхгүй байсан боловч сүүлийн үед байнгын холбоотой байхын чухлыг ойлгосон тул Унгар улсын Паннон компаний утасны карт авлаа. 00 36 20 39 44 626 дугаар 2000 нэгжтэйгээ 20иоод доллар болсон бөгөөд өмнөх улсууд шиг 3=5 еврогоор карт авдаг байсан туршлагаас өөр байлаа, бас пасспорт гэрийн хаяг энээ тэрээ гээд нэлээд их зүйл шаардаж байлаа.

Барууны ертөнц иргэдийнхээ хөдөлгөөн шилжилтийг хянах маш олон аргууд хэрэглэж байгаагийн нэг нь энэ болвуу гэж бодогдлоо. Миний пасспортны нэр дугаараар миний утасны дугаарыг мэдэж болхоос гадна GPS системийн тусламжтай байрлаж буй газрыг бас тодорхойлж болох юм.

Иргэдийнхээ аюлгуй байдал, терроризмын эсрэг гэж байгаа боловч, үүний цаана суугаа хүмүүс уг мэдээллийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахгүй гэсэн баталгаа хэрэгтэй болвуу. Уг аюлгуй байдлын дүрмийг сахиж, хүний хувийн нууцад халдах аюул өндөртэй улсуудад төрийн дотоод хяналт маш өндөр байх хэрэгтэй болвуу. Эхнэрийнхээ харилцаж байсан дугаар, мессежуудыг үүрэн телефон хариуцдаг компаны ажилтанд мөнгө өгөөд олсон нөхөр, эхнэртээ гар хурсний дараа хүний хувийн нууцлал, хүний эрхийн талаар хэдэн хэргүүд манайд гарч байсан санагдана.

Юу болсон талаар мэдэхгүй, гэхдээ л аюултай юм. Ялангуя хувийн бизнесийн нууцад нэвтрэх боломж илүү байгаа юм.

IMG_0169

Манай Элчин Сайдын Яамны хаягаар метро автуус дамжин хотын захын хувийн байшингуудтай дүүрэгт ирлээ. Олон гудамж дундуур явсаар арай гэж оллоо. Төв гудамжнаас салаалсан замаар ороод бага зэрэг алхтал улаан цэнхэр туг харагдлаа.

Би Монголынхоо бүх элчин сайдын яамнуудаа барилга байршлаар нь харицуулалт хийж байгаа бөгөөд, өөрийн гэсэн том цэцэрлэгтэй хамгийн том барилгатай Болгар дахь элчин сайдын яамны хажууд барилгынхаа загвар, өндөрлөгөөс хотруу харсан байршилаараа өндөр унэлгээ авхаар гоё газар санагдлаа.

IMG_0167

Үүдний хонхыг нь дартал нэгэн охин үүд нээсэн бөгөөд Монголынхоо газар нутагруугаа дахин орж буйдаа яагаад ч юм дотор нэг л сайхан байлаа. Хүлээлгэнд ороод

– Би Амай байна дэлхийг тойрч яваа Бадарчин. Гэж танилцуулаад Элчин сайд эсвэл консултай уулзах боломжийг асуулаа. 65 дахь нийслэл Будапешт хотноо ирсэн тухайгаа имэйлээр мэдэгдсэн байсан бөгөөд хүлээж авах эсэх нь тодорхойгүй байлаа.

Эрдэнэбаатар гэж хүн надтай хүлээлгэнд таарч – Чамайг дэлхийг тойрч буй талаар уншиж байсан, Австар улсаас нааш ирэх байх гэтэл шууд өмнө зүг явсан байсан! Гэж миний аялыг мэдэж буйгаа хэлсэн юм.

Миний нойр маш их хүрч байсан бөгөөд, замаасаа ядарсан бас нойроо бүрэн аваагүй байсан тул, Элчин сайдыг иртэл түр дуг хийж болох талаар асуулаа. Надад нэг өрөө ор гаргаж өгөөд, нүдээ яг аниаад эхэлж байтал – Сайд ирсэн байна.

Гэж намайг дуудлаа. Би итгэхээ болиод хэсэг хугацаа болж буй манай гадаад хэргийн яамны вэб хуудсан дээр Будапешт хот дахь элчин сайдын яамны вэб хуудас болон Элчин сайдын талаар мэдээлэл олж чадаагүй ч, өөртөө байгаа мэдээллийн дагуу эмэгтэй хүн Монгол улсыг төлөөлдөг гэж мэдсэн юм.

Элчин сайд томилогдож амжаагүй байсан Егыпт улсыг эс тооцвол анхны удаа Монголын эмэгтэй элчин сайдтай уулзхаар боллоо.
1950 оны 4 сарын 28 өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон бөгөөд Будапешт дахь элчин сайдын яам нь Серб болон Монтенегро улсуудыг бас давхар хариуцдаг юм байна. Элчин сайд О. Эрдэнэчимэг гуай намайг өрөөндөө хүлээж авсан бөгөөд богино хугацаанд аялалын талаар сонирхож асуулаа.

Элчин сайдын яамны бусад албан хаагчидтай уулзаж хамт зургаа татууллаа.

IMG_0179

Зүүн талаасаа Ж. Төмөрбаатар гуай, би, Ц. Эрдэнэчулуун гуай, О. Эрдэнэчимэг гуай, А. Эрдэнэбаатар гуай. С. Оюунчимэг гуай тэгээд зураг дарсан Р. Ханддорж.

Богино хугацаанд уулзсаны дараа сайд Оюунчимэг гуай – Жоохон байж байгаад манайд орж хоол ид. гэж гэртээ урилаа. Удалгүй гэрт нь зочилж салаттай гоймонтой хуургаар дайлууллаа.

IMG_0176

Миний хийж буй аялалын утга учир, зорилгын талаар ихэд сонирхож байсан бөгөөд, өөрийнхөө хийж буй холын замын утга учрыг тайлбарлаж амжаагүй юм. Магадгүй миний блогийг бүхэлд нь уншиж байж учир нь тайлагдах болвуу.

Гэхдээ хэдэн зууны туршид мартагдсан байсан эрдэм мэдлэг амьдралын ухааны эрэлд гардаг Бадарчин соёлоо сэргээж буйгаа хэзээ нэгэн цагт Монгол хүн бүрт ойлгуулна гэж найдаж байна.

Аялаж байхдаа Монгол ёс заншлын эхний дүрэм болох ирсэн зочиндоо цай амсуулж хоолоор дайлхыг энд мартаагүй байгаад баяртай байлаа. Холын замаар ирсэн хүн ядарсан өлссөн байгааг ойлгож мэдэрч чадахгүй бол Монгол хүн гэж өөрийгөө дуудхын хэрэг үгүй шүүдээ.

Аялаж байхад таарсан ихэнх Монголчууд хүний нутагт хэцүү бэрхшээлийг туулж байсан ч үндэснийхээ соёлын наад захын хүн чанараа алдаагүй байсанд баяртай байгаа юм.

Улс тунхагласны баярын арга хэмжээг ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байгааг сонссон бөгөөд, яачиж байсан шинэ жилээ Будапешт хотод түр хугацаагаар саатаж байгаад хамт тэмдэглэх хүсэлтэй буйгаа уламжиллаа.

IMG_0173

Хэдийгээр Будапешт дахь элчин сайдын яаманд зочин хүлээж авах байр үгүй ч түр байрлуулаад Унгар дахь Монголчуудын хобооноос тусламж хүсэхээр боллоо.

Гэртээ харьтал дахиад хэдэн жил тул, богинохон хугацаанд ч болов эх нутагтаа байгаа юм шиг сэтгэл төрдөг Элчин сайдын яам маань үнэхээр сайхан шүү

! 65 дахь нийслэлд Бадарчны мөр гарлаа..

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

Unshihad sonihroltoi bailaa. Ungar uul ni tiim ih unetei bish baimaar. Baruunii oronuudaas ih hyamd baih yostoi.

naran wrote on 2009/11/20 - 11:19
#2

Ungar orond hed honog saihan amraad avahiig bodooroi. Aylaliin daraagiin marshrut yamar ve? Sanhuujilt bolj bna uu Hunii gazar hezuu shuu

naran wrote on 2009/11/20 - 11:21
#3

ovoo ayul bagatai gazar bgam bna shd te? za amjilt xusiye!! :D

erdene_n wrote on 2009/11/22 - 06:20
#4

Gertee gants sar bailgah mongolchuud oldoh bailgui dee. Tegej bgaad utasruu chin zalganaa

Shenyun wrote on 2009/11/22 - 20:47
#5

Üdvözöllek! Végre itt vagy.

DD wrote on 2009/11/23 - 16:18
#6

za yamar ch bsn Amai yavj baina, Delhii suuj baina, 65 deeree irsend bayar hurgeye oo, Zugeer l minii bodloor Shine jil temdegleh gej buten sariig neg ulsad avch baihaar tsaashaa hurdan yavbal zugeer um uu gej bodogdoh yum…

Batka wrote on 2009/11/23 - 18:42
#7

Hey sain uu Lumiii

tgldr wrote on 2009/11/23 - 20:24
#8

Аялалын чинь бүх тэмдэглэлийг уншлаа. Үнэхээр сонирхолтой юм. Ялангуяа манай залуучууд ахлах ангийнханд болж өгвөл уншуулж баймаар санагдлаа. Гэхдээ ганц гэм нь Амай үсгийн дүрмийн алдаатай бичдэг юм байна. Хүмүүст энэ алдаа онц чухал биш юм шиг санагдах боловч чиний талаар мэдээлэл авахыг хүссэн эсвэл зүгээр л нэтээр аялаж яваад санамсаргүй web д чинь зочилсон хүүхдүүдэд тиймэрхүү санагдах байх. Учир нь Амай бол залуусын бахархан дуурайх үлгэр жишээ авах зүй ёсны тод жишээ. Тиймээс Амай бүх талаараа үлгэр жишээ байх ёстой гэж бодож байна. Учир нь монгол хэл тэр дундаа төрийн албан ёсны хэл бичгийг алдаатай бичих үзэгдэл монголд газар авсан бараг хүн бүр дураараа бичиж байгаа. Зүй нь хэл бичиг бол Монгол улсын тусгаар улс гэх нэг том баталгаа шүү дээ. За танд амжилт хүсье. Биеэ бодоорой. Хамгийн чухал нь эрүүл байгаарай.

Tuul wrote on 2009/11/24 - 05:31
#9

za tgd sain amraad tsaahsaa olon sonirxoltoi yum bicheerei naidaj bga shv!

tulga wrote on 2009/11/25 - 09:16
#10

hi amai. chi yagaad usee urguulaad bga yum ve. ih sonirholtoi sanagdaj bn l da. chamd bol bogino us chn ih zohidog yum shig sanagddag shdee.

srn wrote on 2009/11/25 - 22:53
#11

hehe sanaandgui yawaj bgaad sonin zuragnuud oldag bn shd… geriig min sanuultal zurag awsan bn shd =))… aawiin tsag halit ter shireendeer bnuudaa hehe
minii suudag bairnaas zurag awsan bn shd

hehe wrote on 2009/11/30 - 09:28
#12

БАТ хааны үед Сүбээдэй, Зэв хоёр жанжнаар удирдуулсан монгол цэргүүд унгар улсын буда пешт 2 хотыг эзэлж байсан санагдаж байна. Золоо хичээгээрэй.

red wrote on 2009/12/02 - 22:16
#13

Sain baina uu
Надад Унгар дахь Монголын элчин сайдын яамны утас хэрэгтэй байна. олж өгё туслаач

moogii wrote on 2009/12/13 - 17:54
#14

Sain uu? Ulam ikh amjilt husiye. Suuld bichsen hund Ungar dahi elchin saidiin yanii hayagiig bichlee hervee orj irvel uzeerei.
Address: 1022 Budapest, Bogár u. 14/C.
Telefon: 212-4579
Fax: 212-5731
E-mail: mnk@mail.matavnet.hu
Za amjilt husiye

gansukh wrote on 2009/12/22 - 00:36
#15

Bayarlalaa gansukhee

moogii wrote on 2009/12/23 - 20:29
#16

sain bainuu bi neg naiziigaa xaij baigaa ymldaa neriig ni X Baasanjargal gedeg ym odoogoos 12 jiliin omno Ungar ulsad mongoliin mynga myngan zaluusiin adilaar ajilaj amidarhaar ywcan ym ehnii heden jil holbootoi baisan ym ternees hoish surag tasraad udchihlaa say suras sonsohnee ungar dahi manai elchin saidiin jolooch gesen ene vnen bol nadtai holboo bariukj ogooch Minii hayag deerh hayag bolno utas 99293784 naiziig maani olj ogno gej naidaj bna bayarlla Erdenebaatar

E.Erdenebaatar wrote on 2010/03/12 - 08:51
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.