Зургуудыг найз www.agshin.mn сайтаас авсан болно.
Өмнөд Африкийн Жобург хотод бараг сар хагас болчихлоо, 9 сар гэхэд өвөл нь дуусч зуны эхний өдрүүд эхэлж байлаа. Өчигдөр түр зуур зүүрмэглэж байтал гадаа салхи салхилж, холын хол буй эх орны маань хаврын салхи үлээсэн мэт санагдлаа. Сэрүүн бага зэргийн чийгтэй, өөрийн гэсэн үнэртэй тэрхүү салхийг 2 жил гаруй мэдрээгүй юм байндаа гэж бодож байлаа. Хэвтэж байхдаа цонхоор хартал модны мөчир тэгээд цэлмэг хөх тэнгэр харагдаж байсан тул гэртээ байна гэж түр мөрөөдхөөр шийдлээ.
7 хоногийн хамгийн сайхан өдрүүдийн нэг Ням гаригын өглөө сэрч байна гэж төсөөллөө баяжууллаа. Гал тогооны өрөөнөөс танил үнэр үнэртэхшиг! Бидний оюун санаа агуу хүч чадалтай гэдэгт би биширч барахгүй юм. Үнэхээр мөрөөдөж эхэлсэн тэр үед миний оюун ухаанд танил хоолны үнэрийг шууд бий болгож байлаа.
Заак босоод юу хийх вэ? Босохгүй бүтэн өдөр хэвтээд байсан ч болно. Өнөөдөр найзуудтайгаа Богд ууланд гардаг юмуу, Туулийн эрэг дээр хэвтэж өнгөрөөдөг юмуу. Тогтмол өглөө гардаг хүүхэлдэйн киногоо найз охинтойгоо үздэг юмуу.
Ийнхүү өдрийн төлөвлөгөөгөө бодож байх үед манай цэцэрлэг цэвэрлэдэг нутгийн залуу хаалга тогшиж намайг эргүүлээд Өмнөд Африкт байгаа шүү гэдгийг сануулчихлаа. Миний сэтгэл санаа Холийн гэрээс эргэж ирэх гэж баг зэрэг саатаж байж, цэцэрлэгч залуутай уулзлаа. Буцаад орондоо орж холын аяллаа сэргээхээр шийдлээ.
Нүдээ аниад гэр бүлийнхээн ,найз нөхдийнхөө царай, хөдөлгүүнүүдийг дахин бодлоо. Радиогоор явж байгаа Chill Out хөгжим улам бүр уянгалсаар.

Найзруугаа залгаад Студи дээр “Red Alert” шөнө болтол тоглохийг уриалахаар шийдлээ. Амралтын өдрүүдэд найзуудтайгаа ажлаа хийж байгаа РС-нүүдээрээ сайн байлддаг байсан. Хоолоо захиалж авчруулаад, тэгээдл узэлцэнэ. Бас л гоё цаг өнгөрөөх арга билээ.
Монголд байх үедээ дурсамжаа сэргээх зав нээх гардаггүй байлаа. Харин Cape Town хотод байхдаа нэгэн Америкийн шинэ кино үзсэн нь миний амьдралд өөрчлөлт оруулсан юм. Тэрхүү киноны гол санаа нь хүмүүсийн бүхэл бүтэн амьдралдаа харсан зүйлүүдийг санах ой буюу Хард Дискэнд хадгалж бусдад үзүүлж байсан юм. Би Блогоо нээх болгонд нүүрэнд инээмсэглэл ордог юм, учир нь зураг бүр надад сонирхолтой үйл явдал, хүмүүс, соёлууд, түүхийг өгүүлдэг. Харин ирээдүйд үнэхээр хүний нүдээрээ харсан зүйлийг дүрс болгож гаргах үед ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Тэр үед хойч үейин Монголын аялагчид үзсэн харсан бүхнээ гэртээ ирээд оюун санаанаасаа хуулж бүгдэд үзүүлэх байх.
Тиймээ зарим хүмүүс -юун сүртэй юм, нээх удаагүй байж гэрэ санаад байхдаа яадгийн гэж бодож магад гэхдээ миний одоогийн амьдрал гэр оронгүй хүнийхээс дутахааргуй! 7 хоног, сар, 3 сар тутамд байр, байршлаа солисоор байгаад сүүлдээ халбага сэрээ аль шүүгээнд байгааг чээжлэх хүсэлчгүй болно гээд боддоо.

” Зүүдэндээ гэртээ ирчихсэн байна, тэгээд-Би Яагаад Гэртээ Байнаа? Дэлхийг Тойрхоор Гарсаншдээ!” гэдэг зүүдийг жил гаруй өдөр бүр зүүдэлсэн гээд боддоо! Өглөө босоод “Би хаана байнаа?” гэдэг асуултыг өдөр бүр асууна.
Хэрвээ нэг газраас нөгөө газарт нүүгээд амьдарч байгаа бол зөвхөн гэртээгээ л харьцуулна. Харин байнга нүүдэллэж байгаа бол хамгийн тогтвортой тухтай байсан гэр дурсамжинд байнга байна.
Монголчууд сэтгэлээ нээх, сэтгэгдлээ илэрхийлэхдээ маш муу гэж би хувьдаа боддог. Бүгд маш чухал! Миний энэ тэмдэглэлийг уншаад зарим хүмүүст маш сонин санагдаж магад, тэгвэл бүгдээрэ юу мэдэрч байна гэдгээ илэрхийлж сурцгаая! Зургаа авахуулахдаа хүртэл маш чухал царай гаргаж байх юм гэж найзууд намайг шүүмжилж ч байсан.
Аяллын үед нэгэн гэр бүл намайг урьж тэнд хоёр хоног байрлатал, ширээн дээр нь Монголын зурагтай ОТКРИТК байлаа.
Очих газартай бол – ГЭР
Хайрлах хүнтэй бол – ГЭР БҮЛ
Сонин байгаа биз? Монголын хөдөөний айл хуучин машиндаа бүх гэр бүлээ гэр оронтойгоо ачаад нүүж байгаа зураг байсан. Энэ зураг дэлхийн зургийн тэмцээнд тэргүүн байр авсан гэж бас дуулсан.Үнэхээр баруунийханд ийм соёл маш өвөрмөц бөгөөд бүгд атаархдаг! Учир нь тэдний соёлд хүүхэд насанд хүрээд гэр, гал голомтоосоо холддог, харин манайхан гэр бүлтэйгээ маш ойрхон байхыг хичээдэг. Заримдаа хэтэрхий! гэхдээ л гоё шүүдээ!
Сүүлийн удаа гэррүүгээ ярьтал ээж маань – Хүүгээ санах болгонд чиний “УЙТГАР” хөгжмийг сонсдог шүү! гэж билээ. 5-6 жилийн өмнө гэрээ ингэж их санаж УЙТГАРлах байх гэж төсөөлөөгүйч, зөн совин энэ бутээлийг хийсэн байх.
Тэр үед нэгэн сонин бодол төрлөө. Аяллаа эхлэхдээ 2 жилийн дотор Дэлхийн Хойд туйлаар тойроод гэртээ ирэх бодолтой байсан бөгөөд намайг гаргаж өгөөд хэрэггүй, мөдхөн буцаад ирэх юм чинь гэж хэлж байсан маань санагдаж байна. Одоогийн байдлаар дахиад 5-6 жил гаруй явах болж байна. Аав Ээж хоёр маань гэртээ ирэхэд маш их өөрчлөгдсөн байна. Аав Ээжийгээ хэзээч хөгшрөхгүй мэтээр өмнө нь боддог байсан ч үнэхээр би цаг хугацааны эсрэг юу ч хийж чадахгүйнэ гэдгийг ойлголоо.
“Хүмүүс цаг хугацааг явж байна гэж боддог, Цаг хугацаа хүмүүсийг явж байна гэж боддог” агуу хэлсэн зүйр цэцэн үг толгойд орлоо.
-Аав Ээж!
-Юу миний хүү?
-Би та хоёроос хүсэх зүйл байна!
-За
- Би гэртээ ирэхдээ та хоёрыг хөгширсөн байхыг хармааргүй байна! Та хоёр байнга инээмсэглэж миний ирэх өдрийг хүлээж байгаарай!
гэж захиж байж билээ. Үнэхээр ийм сонин яриа өрнүүлсэнч, бодож байгаа хүсч байгаа зүйлээ хэлсэндээ нэг хэсэг зогслоо. Аялаж байх явцдаа Австралийн STEVE гэдэг манай ааваас 10 насаар дүү гэхдээ маш адил хүнтэй аялаж байхдаа үнэхээр гоё байлаа.-Би 10 жилээ төгсөж байхад миний аав ийм байсан байншдээ гэж бодохлээр, Цаг хугацаа үнэхээр явж байндаа. Орой хээр эвхдэг сандлаа тавьчихаад түүний талаар ярилцана. Тэрээр юм хийх болгонд нь өмнүүр нь орж -би хийчий. гэж санал болгоно. Намайг яагаад ийм их халамжлаад байгааг ойлгоогүй байх.
Оройн цагаар Аавтайгаа 20-30 мин алхах бас сайхан байж билээ. Гэр гэж тэр орчин үнэхээр гоё шүү! Хэзээ нэгэн цагт гэртээ хүрхээрээ орноосоо босохгүй , гэрээсээ гаралгүй 7 хононо гэсэн төлөвлөгөөтэй байна. Би ядраагүй, Бууж өгөөгүй! зүгээр л сэтгэлээ бичиж байна! Та бүхэн Гэрээсээ хол байгаа бол сэтгэлээ саналаа доор бичнүү! Сэтгэлээ нээтэл бичий!
September 18, 2007
| 3,795 Үзсэн 






















Horaayy..there are 29 comment(s) for me so far ;)
end surahaar ireed 7 sar bolj baina. umnu ni uuriiguu busadtai haritsuulahd geree barag sanadaggui hun gej boddog bailaa… uchir ni bagadaa 4r angiasaa hoish geriinheneese hol amidarsantai holboj boddog bailaa… getel suliin uyed bi ch bas geree ih sanaj baina.. ter tusmaa aawiigaa. udahgui ochih gej baigaa… ochihod yamar bolson baihiig uneheer helj taashgui ym.. ireheesee umnu aawiigaa harah burt aaw mini yasan hurdan utulj bainaa gej boddog bailaa.. urgelj l bidnii tuluu uursdiiguu zoliosolj baidag bolohoor ch teruu aaw, eej 2 mini ih hurdan utulj baih shig sanagddag baisan. deer ni jildee tootoi hedhen uulzdag baisan bolohoor bur ch tegej sanagddag baisan baij boloh ym.
aawaa, eejee! huu ni ta hoyoriigoo mash ih sanaj baina!
ta hoyortoo helj uzeegui ch gesen urgelj HAIRLAJ yawdag shuu!
huu ni erdem nomoo sain suraad udahgui ochnoo!
sar bolool geree mash ih sanadag. Geriin uner aaviin mini gariin hool salhiin argagui, eejdee tevruuleel hevteh, geriinhentei arjaganan ineeh bie bienee shoolon hogjildoh ni naizuudtaigaa hamt baigaa yum shig l hehehe. Gehdee bi udaan hugatsaagaar gadagshaa yavj uzeegui yavbal yah bol gehees… Yavah tsag bolj bainaa. Manaihan hairtai humuusdee hairtai shuu gej heldeggui Ene ikh muu shuu /ene humuusiin toond bi ch bagtjiinaa/.
Gerluugee yaridaggui bas mail bichdeggui hun sayakhan aav eej teigee yarisan chin yamar goyo baivaa… aav eej buur bayarchihsan… gehdee hamgiin gol ni uidsan hun l homesick baidag gedgiig sanah heregtei….
zorilogoosoo nitsaj ul bolno. hiij bui zuildee setgel hanguulan baih uyed homesick baih ni baga….. amjilt husiye
hi. ene zurag deer bga mashiniig manai aav bosgoson yum. tegeed neg tanil xun i aavaas xudaldaj absan yum dag. saya zurgiig ni xaraad unexeer gaixlaa. ene zurgiig xaana absan yum boloo.ene zurgiin ex ni xaana bga yum boloo
gadaadad bga humuus gol n zorilgiinhoo tuluu l baih heregtei gj boddog, zarim humuus yah gj eh ornoo orhiod uur hunii nutag yah gej yu hiij ywaa gedge martchihdag yum shig setgegdel turdug. ali boloh zawgui baij ihiig hiih gej oroldoj bgaa hund homesick neg ih problem bolohgui bh aa.
Sain baina uu Amai
Za chinii urt udaan urgejllej baigaa aylald chin amjit husee!
Chamaig demjij baina aa!!
Geree sanahaar odoo bol Internet orj , Mongol duu sonsoj suugaad
neg sain uilj avaad l .. saihan taivshiraad l irne ee..
urlagt uuniig KATERSIS gedeg shuu dee..
urlag chin iem l uuregtei l dee…
Good luck bro!
hi, chamd amjilt husie, zaluu hunii zamiin huzuu urt !
chinii umnu haragdaj bgaa ter zamiig mergen uhaanaar tuulaarai .
би бээжинд сурдаг. энэ нь гэрээсээ тийм ч хол биш гэсэн үг гэхдээ л. мооом таныгаа одоо ч гэсэн санаад л суужийн, Нарангийн ижий сэтгэлийг сонсохоор улам их санадаг шүү. Урд нь хичээлд явахын өмнө та намайг сэрээхдээ өглөөний долоо болж байхад миний охиоон долоо гуч болчихлоо гээд л хэлдэгсэн, би сонсоод хоцрохоос айгаад шууд босоод л шүдээ угаахаар гүйнэ, тэгээд цагаа хараад тайвшираад тольруугаа хараад инээдэг байсан, ээжээ таныг цагийг худлаа хэлчихдэг гэдгийг мэддэг мөртлөө л мэдэхгүй итгэчихдэг байсан. Дүүгээ бас санаж байнааа маш их, хамт байхдаа хэрэлдэнэ, утсаар яриа сонсоод хоолны сэдэв болгоно, дэрээр байлдана, байнга эрхлээд л, гуйгаад л alien vs predator, garfield, transformers-г хэдэн удаа үзсэн бүү мэд. Өнгөрсөн зун Car гээд анимэшн хамт үзье гээд л байсан харин би завгүй ээ, найзуудтайгаа хамт үз гээд л, хамтдаа гадуур тэнэе, кино үзье, тоглоё, тортой ус асгая гээд гуйгаад л хэхэ харин би үгүй ээ би одоо гарлаа, юу яриад байгаан бэ, амжихгүй, дараа яг үзнэ гэх мэтээр аргалаад л өнгөрдөг байж дээ. Сүүлд хичээл эхлээд кино авахаар дэлгүүрт явж байтал Car-г олж харсан, аваад өрөөндөө ирээд үзсэн. Үзэж эхлэх мөчид л аниаа энэ ёстой гоё кино, утга санаа нь ёстой гоё, тэр хөгшин машин нь аймаар мундаг .. яг ярьж байсан үгнүүд нь санаанд ороод уйлсан маш чангаар, тэр үед би өөрийгөө буруутгаад хамтдаа үзэхгүй би юу хийж байсан юм бол гээд л, хүмүүсийн олж хараагүй жижигхэн зүйлүүдийг ч олж харчихаад түүнийгээ надад яриад баярлаад л, харин намайг гэнэт хүүхэлдэйн кино үзээд уйлаад эхэлсэн чинь рүүмэт маань Бүжээн юу болсон бэ гээд л, Ойрд гэртээ хурдан харихийг маш их хүсэж байгаа, Гэрийнхэнтэйгээ, хайртай Түшигтэйгээ заримдаа Ханбогдод очоод ойд өвсөн дээр хэвтээд хасах хоёрын шилээ зүүгээд тэнгэрийн одод руу хараад хэвтэх ямар сайхан гэж санана. Сайхан зүйлүүд энүүгээр дуусахгүй их байнааа
Sain uu, Amai!
Bi geree ih sanaj baina. Eej aaviigaa duugee, oroogoo sanasan bish bi butsaj ochood hiih zuilee tolovlood hurdan ochih yumsan gej untaj ch chadahgui baina. Ene neg torliin homesick uu, esvel hairiinh uu hehe
togloson yum, gehdee, hunii gazart ayalaj, yum uzej yavahad mongoldoo bi teriig uzehgui yav daa, ter gazraar ayalahgui yav daa gej ih haramsdag. Bodood baihad bid gadnaas l hamag zuiliig haih yum oortoo baigaa zuilee oloj harahgui yum daa
Tiime mongoloo gsen zurh setgeltei zaluus ene booronhii delhiin ergen toirond eh oron elgen sadnaa hichneen ih sanaj bgaag mun hichneen ih zuil hiij chadahiig l mederch bn …Geree ch sanaj bn shuu
Deer ueiin bichleg um bain, gehdee bi airgaa, aduunii yantsgaan, heden malaa ongiin goloo, oromoo, mongoliin tengeriig agaartai n, nogoonii uner mash ih sanaj baina. hunees iluu nutag ornoo sanaad baih um, tegeed zuudlehgui um.
Би ч гэсэн гэрээ сандаг уг нь ойрхон л доо машинаар 6-7 цаг яваа л хүрнэ гэхдээ жилд 1-2 удаа 3-4 хонгоор очдог, ганцаараа амьдрдаг болсоноос хойш их сандаг болчихсон ,
гэртээ байх ч гоё шүү шөнө 3 хүртэл шоудаал гэртээ ирж өдөр 3 хүртэл унтаал аав хоол хийчэхээд сахалаараа үрж үнсэж сэрээгээл,
дүү нараа зараал хэ хэ, анх 17 настайдаа оюутан болоод гэрээсээ явж байлаа,гэртээ амьдархаа болиод 6 жил болж байна.анх оюутан болоод шинэ жилээр гэртээ ирээд аавтай зурагаа авхуулах гэсэн аав ядраад байна дараа болий гэхэд гомдоод уйлж байгаад давхар ээжийгээ гомдоож билээ.Гэртээ байхад бужигналдаад л энд ч нэг нь уйлаал тэнд нэг нь шоолж инээгээл,Харин одоо өглөө ганцаараа сэрээл ажилдаа яваад орой гэртээ ирээл бас ганцаараа,найз нөхөдийг эс тооцвол уйтгартай байна,Бас гэрээ өнөөдөр бүүр ч их санчихлаа
Geriinhniige, eejiigee, egchiigee duugee bugdiig n aimar ih sanaj bainaa. Gereesee anh holdood 6 sar bolj baina. Baigaa gazartaa dasahgui baihaar bur hetsuu, gehdee udah tusam arai dasaad arai gaigui bolj baih shig baina. Gehdee l geree bain bain sanaad l.
sain uu? sar shiniin mendiig bugded hurgie. bi gereesee garaad udaagui 2 sar l bolj b. gevch eej aavtaigaa yarihaar l uilchih geed baidag yum.bi 6 dugaar angid baihdaa hodoo neg jil egchiigee dagaj yavj bilee. ter jil bi geree sanaj betgerne gedgiig anh udaa uzsen yum.gegeen tsagaan odroor tsonhoor harj baihad eej aav duu nar mini haragdaad l, bur nadtai yariad l. shono zuudleed l uildag bj bilee. hund ger oron,ahan duus,aav eej,eh ornoos oor erhem zuil bhgui.amiddaan bie bienee hairlay gej dashbalbar guyan helsen ugend bi mash ih durtai.
zugeer l setgeliig chin aimaaar aaimaar sain oilgoj bna. yag iim medremjiig medreegui hun hezee ch busdiin iim medremjiig oilgoj mederch chaddaggui gej bodjina.. bi ch gesen geree, mongoloo, aav eejiigee egchiigee duugee aimar ih sanajiina….
bichsen zuiliig chin unshaad aimar ih uillaaaaaa…..
amjilt husii tanid….
Airgaa sanaj bna 5 jil uusangui argaliin unree uilaad ch unertej chadaxguigees xoish eejee oxin chini xarij yavna
Hi, ayalal chin saadtai ch gesen saihan bolj baigaa baih gej naidaj bna.
Hun baitugai amitan ch gesen torson gazar nutgaa sanadag shuu dee. Bi gadagshaa yvah hurtlee gadagshaa yvahiig ih husdeg baisan. Tegeed yvsan hoinoo neeh huseed baih zuil bish yum gedgiig medersen. Hichneen saihan hugjiltei oron ch gesen tursun eh orniig min guitseh gazar haa ch baihgui yum bna gej boddog bolson.
Gehdee ingej baihdaa ih zuiliig sruch oilgoj uhaardag yum shig sanagdsan. Ger l bol ger shuu dee.
Anyway good luck.
zoloo ah odoo ger ulam sanuulaad baihiin hehehe gehdee bi udahgui harinaa zoloo ah bolgoomjtoi yavaarai taniig urgelj demjij yavah bolnoo! ingej yavna gedeg bas l ih tevcheer, ih zorig ih l yum hunees shaarddag baih daa ta mundag shuu
сайн уу сайн яваж бна уу амжилт хүсье
гэрээ санаж байна. гэрээсээ гараад 1 жил 20 хоног болсон байнаа. ээжийгээ үнэхээр их санаж байна. сэтгэл өвдөж. өр өмөрч байна. ээжийгээ бодоод л нүдний нулимс урсах юм. 1 жил гэдэг Монголд байгаа хүмүүсийн хувьд бага хугацаа ч гэлээ хүний газар хүнд бол маш их урт хугацаа шуу дээ. хүний газар эх нутгаа санахын зовлонг ингэж сэтгэлээр зовсон хүн л ойлгоно. харь газар хэдий амьдрах таатай орчинг бүрдүүлсэн ч Миний Монголын сэвэлзсэн салхи, цэлмэг тэнгэр, тэнгэрт анивчих шөнийн одод гээд энэ бүгдийг гүйцэх юм алга. Хурдан сургуулиа төгсөөд ээждээ эх орондоо очноо. чамд ч бас амжилт хүсье
bi gadaadad surahaar yawaad ochood sar garan bolj btal gerees yum irehed awaad tsurhirtal uilj bilee. haayaa eejiinhee zurgiig haraad uilaad bdag baij bilee. Odoo gereesee mgloosoo yawah durgvi. minii hairtai hvn hol bgaa geree ih sanaj bgaa baihdaa.
Sain yabj bn uu? Yunii turuund oort chine ene ih amargui dawaag songoj ayalj yawaad chine setgel hodolj baharhaj baigaagaa hileh in zuitei baihaa! Bi negen gadaad surdag engiin neg oyutan l da. Daraa sard surguulidaa iltgel tavih bolchihood tegeed terend tohiroh sedew haij net hesej yabaad ooriin tani site ruu orood Homesick iin talaar unshaad setgel hodolchihloo tanii heldgeer butensainii ogloo mini eejiin hiideg baisan budaatai tsai helnii uzuurt amtagdah shig bolood setgel nileed gegelzechihlee! Tegeed bas er hunii dogolon nulimas ch unagaad ablaa gej! Mash ih setgel hodlood jaahan yum bichchihlee tanid amjilt husie delhiig toirood ihiig medeed ihiig uzeed ireerei! Amjilt husie bie bodooroi!
hi
geree sanaj bna
gertee ochood buten sainii ogloo hanatlaa untaad orondoo hewtengee zuragtaa uzeel. untlaganii huwtsastaigaa noil orchool… eej gal togoondoo saihan tsaigaa hiigeel… aaw tv uzeel eswel sonin ubshaal…yoo ter mochiig sanah saihan bnaa
Миний хувьд байгаа орчин маань та нараас өөр учир нь би гэртээ байгаа тэхдээ зовлон жаргал нэгтэй.Ягад гэвэл аав ээж 2 минь гадагшаа яваад одоо 2 жил гаран болж байна эхэндээ ч уяанаас алдуурсан мэт сайхан л санагддаг байлаа бүх юм эрх чөлөөтэй. Эхний нэг жил яг үнэнийг хэлхэд ингэж өнгөрсөн аав ээжтэйгээ хаяа л нэг ярина санана гэсэн юм бараг л мэдрэгддэггүй байлаа. Харин тэгэж яваад нэг өглөө тэднийгээ маш их санаснаа мэдэрсийм тгээд сэтгэлээ онгойтол нээх сайхан уйлж билээ одоо тэдэнтэйгэ байнга холбоотой байж хайртэй гэж хэлдэг болсоон..
Hehe Amai mash saihan setgegdel toruulj bna,iim l humuus eh ornoo hogjuulj chadna daa
tiim shuu hairtai ger bulee sanajil bna,anh end ireed buur ch ih sanaad zarimdaa aaw eejiigee zurgiig n uzheer uilmaar sanagddag blaa ghde bi chn inghees oor zorilgotoi irsen Mongol hunii udam shuudee hehe iim zuiliig medrene gdg ugeer helhiin argagui hetsuu met.Minii boddog zuil gwl ene ih hetsuu uyiig tuulj bgaa shigee ih zuilsiig bi gertee hariad boditoor hiih bolnoo bi Mongol hun bi nadad hairtai bi ooroo hairladag humuustei gdgeere baharhaj bna!
Sainuu? Amai eh orondoo ireed saihan bga bh chini dunguj mongold ireed hil deer aavtaigaa tevreldej bga zurgiig harad uuriin erhgvi nulims 2 nudiig min burheed irlee eejiigee sanaad l bna… end ugluu sereed l shuud eejiigee boddog, mongold bhad, bi eejteigee hamt untddag eejiin erh ohin l do (nasand hursen hoinooch ter) hehe teged l ugluu hushignii zavsaraar nuuren deer narnii gerel tusch namaig sereene untlagiin huvtsastaigaa nudee nuhlan bj noil oroh hoorond gal togoond eej tsai chanah zuuraa ”oo minii ohin sertsenuu? tsaigaa uu” geed l bi noil orchood gal togoo orj eejtei joohon chaljaad butsaj orluugaa orj zuragt uzej hevtdegsen amraltaaraa teged l eejteige delguureer yavj hunsee tsugluulaad haalganiihaa gadaa ireed 2uulangiih n shees hurch uraldaj noilruu guidegsen
ohin chin tanidaa hairtai!!! udahgvi zuniihaa amraltaar eej deeree ochnoo….