pi-movie-poster

2009 оны 11 сарын 14.

Унгар улсын Сзегэд хот 21 зууны Бадарчны гол зорилго бол дэлхий ертөнцөөс хоцорсон тэр түүх үйл явдлыг судлахаас гадна, бусад улс үндэстэн, тэр тусмаа хөгжилтэй орнуудын иргэдийн сэтгэлгээний онцлог нууцийг олж мэдхэд билээ.

Стресс дэпресс ямар улсуудад байдаг вэ? Гэсэн асуултанд би өөрийн туршлаг туулсан улс орнуудын жишээн дээрээс –Өндөр хөгжилтэй орнуудад байдаг! Гэж хариулмаар санагдаж байна.

Яагаад? – Яагаад гэвэл Стресс дэпресс гэдэг өвчин нь материаллаг биед бус оюунлаг тархинд байдаг юм байна. Биеийн хөдөлмөр бага хийж тархиаа ажилуулдаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх магадлал их юм байна. Огт орчуулагдалгүй Монгол хэлэнд орж ирээд, нүүдэлчид тоглоом шахуу хэлдэг, сууринчууд эмнэлэгт хэвтэж, зарим нь амиаа хоролдог тэрхүү Стресс гэж өвчний үүсэл шалтгааныг хайсаар саяхан нэгэн хариулт олсон билээ.

Хэдийгээр Македон улсад байхад нутгийн ШУЛАМ надад тайлбарлахдаа – Стресс гэж өвчин ХҮН гэж амьтан байгалийн бус нөхцөлд удаан байхаар бий болдог юм! Гэж тайлбарлаж байсан ч өөр олон шалтгаанууд байгааг олсон юм.

Нүүдэлчид хотын гэр хорооллыг бөглөж эхэлсэн цагаас хойш архидалт депрессд орж эхэлсэн шүүдээ. Хийх юмгүй өдөр бүрийг өнгрөөнө гэдэг аймшигтай, цаг хугцааг нөхцөөхийн тулд Согу уудаг билээ. Доргих гэж Согудах, Унтрах гэж соогуудах хоёр ялгаатай шүүдээ.

Манай дэлгүүрийн худалдагч нар өдөр бүр сайн муу олон хүмүүстэй харилцдаг хэрнээ стресс гэж өвчин тусдаггуй шалтгаан нь тэд хуурамчаар, даргын тушаалаар үйлчлүүлгч бүртэй инээмсгэлдэггүй, энгийн байгаагаараа байдаг. Тэр нь үйлчлүүлэгчид сайн эсэхийг хэлээгүй шүү. Зүгээр л өдөр бүр олон зуун хүнтэй харицаж хуурамчаар баяртай буй мэт байна гэдэг жирийн хүнд бол нэлээд хэцүү ажил. Барууны соёлыг шууд хуулдаг хүмүүс энэ сэтгэл санаагаа хуурч буй хүмүүсийн цаана юу буйг ойлгоосой гэсэндээ би ингэж бичиж байгаа юм.

Хүн бусдыг хуурч болно гэхдээ өөрийгөө хуурах арга үгүй шүүдээ.

Урлагийхан стресс депресснд орох магдал маш өндөр байдаг. Маш ядарсан эсвэл сэтгэлийн дарамттай байсан ч тайзан дээр гарч юуч болоогүй юм шиг инээнэ гэдэг тийм амар ажил биш шүү! Өөрийгөө хуурсаар байгаад нэг л өдөр жинхнээсээ инээж чадхаа болидог, Учир нь – Миний энэ инээд жинхэнэ үү? Би тоглолт хийж байна уу? Гээд.

Хүн өөрийн мэдрэмж, сэтгэлээ удирдаж эхэлсэн цагт бас стресс бий болдог болвуу.
Баяртай байсан ч юу ч болоогүй юм шиг царайлах. Хайр сэтгэлээ илэрхийлхээс айх гээд, энэ бүхэн эцэстээ зарим нэг улсын иргэд шиг ямар ч сэтгэлийн хөөрөгдөлгүй ЗОМБИ болгож орхидог юм байна. Тэр үед нөгөө олон бодлууд орж ирж стрессдүүлнэ.

Хоолны ч мөнгөгүй хэрнээ найз нөхөд гэр бүлтэйгээ инээж яваа хүүгийн хажууд, хэдэн жилээрээ идэх хоол унах унаатай хэрнээ сэтгэл санаа муудаад стресс депресд ороод байна?

Аялалын туршид ойлгосон хамгийн сонирхолтой зүйл бол.
Хүн төрсөн цагаасаа эхлээд мэдлэг олж авах, хадгалах турших гээд маш их хөдөлмөрлөдөг. Өөрөөр тайлбарлвал бид компьютер гэсэн үг, өсөж том болж, мэдлэг боловсрол олж авхын хэрээр бидний компьютерийн CPU (хурд) ихэсдэг. Уг дэвшил нэгэн чигт байдаг бөгөөд, хурдан болсон компьютерийг удаашруулах гэсэн зам байгалд байдаггүй юм байна. Хиймлээр бүтээсэн аргууд гэвэл Бясалгал, Согу (Согтууруулах ундаа) МАБО (Мансууруулах Бодис) тэгээд элдэв төрлийн эмнүүд. Дээрх аргуудаас Бясалгал нь хамгийн байгалын юм шиг боловч Тархиаа унтраамаар болтлоо хөгжүүлэх хэрэг юу байнаа? гэсэн асуултыг бас давхар төрүүлж байгаа билээ. Бясалгал Монголд үүсээгүй шалтгаан нь Бид тэгтлээ тархиаа гашилгадаггүй байснаас, бас Зөвхөн нүүдлийн соёл иргэншил хэрэглдэг сүүнээс гарган авсан Шимийн архи, Айраг болвуу. Бид хэрэгтэй хэрэггүй баахан мэдээллээр Хард Дискээ дүүргэнэ. Эцэстээ хурд багтаамж хоёр шүргэлцэж, нэг бол мангуу болно нэг бол маш стресстэй болно. Яагаад гэвэл 24 цаг зогсолтгүй ажилдаг тархиаа хамгаалж, амраагаагүйгээс, Хажуугийн хүний балаараа ширээ тогших хүртэл нерэвтүүлдэг түвшинд хүрсэн бол сэтгэлзүйчид үзүүлэх бус байгалд гарах ёстой юм шүү. Элдэв эм, Согу, Мабогоор аргалж болно гэж бодож байгаа бол эндүүрэл, учир нь дараагийн удаа эдгээр зүйлгүй бол аргалж болохгүй юм байна! гэсэн мэдээллийг тархиндаа хийх тул. Донтолт үүнээс л үүдэлтэй. Би аялаж байхдаа мэдээллийг маш нарийн зохион байгуулттайгаар шилж, хадгалж эхэлсэн. Ямарваа нэгэн зүйлийг санамаар байвал, шууд цээжилэх бус өөрийн мэдэрхүйдээ бас давхар сануулж эхэлсэн. Хэрэгтэй хэрэггүй баахан мэдээлэл дундаас надад ямарваа нэгэн мэдрэмж давхар төрүүлж буй мэдээлэл насны эцэст хуртэл байх болвуу. Энэ аргыг хэл сурхад бас ашиглвал зугээр болвуу.

Огт хэрэглдэггүй үгнүүдийг цээжилэх гэж зовж байсан санагдана. Зарим хүмүүс тархиныхаа хурдыг хэт хөгжүүлээд дараа нь монотон давтамжинд орсноос солиордог байх. Цаг байдлыг сайн ойлгож дүгнэж байх хэрэгтэй гэдгийг анхааруулахын тул энэхүү киног Зөвхөн тусгай кино үзэх сонирхолтой хүмүүстээ зориуулан тавиж байгаа юм. Үзвэл ойлгохыг хичээ, танд зориуулсан кино биш байвал шууд унтраа. Сэтгэлийн хүч бас ӨӨРИйН сонголттой байх хэрэгтэй шүү. Би кинонд дуртай, учир нь ямарваа нэгэн зүйлийг богино хугцаанд 3 мэдрэхүйд хүрхээр хийсэн байдаг тул. Гэхдээ төсөөлөн бодох чадварыг алж байгаагаар аюултай. Харин ном бол Нүд болон төсөөллийг хөгжүүлдэг тул бага болон дунд насныы хүүхдүүд ном илүү унших нь ирээдүйд зохион бүтээгч санаачлагч тэмцэгч болж нэвтрэх хэцүү амидралд хэрэгтэй юм. Маш олон кино үзэж байна. Боломж гарвал шинэ кино соёл урлагийг хайж байна.

Аялалын эхний 2 жил хагас гаруй суурин соёл иргэшлээс хоцорсноо нөхөж байна. Фэйсбоок дээр надтай найз болсон залуус захихад – Би нэг сайн бичлэг олхын толд маш олон муу бичлэг, хэрэгтэй хэрэггүй мэдээллийн дунд цагаа гарзддаг, тиймээс миний КД клуб болон фэйсбоок дээр тависан бичлэгүүдийг сайн анхааралтай үзэж сонирхоорой.

Бас мэдрээрэй. Чи ямар дуунд дуртай вэ? гэж асуух үед Сүүлийн үед ХИТ болж буй дуунд дуртай гэж хариуулдаг хүн манай хүн амын 90-с дээш хувийг эзэлж магадгүй шүү. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь улс төрийн болон бизнесийн гарт байгаа үед. Өөрөө өөртөө анхаарал тавиж, яг юунд дуртайгаа мэдрэх хэрэгтэй шүү. Хаа холын нэгэн студид залуу бүтээлээ хийгээд, түүнийг нь 100 дахин өдөрт давтсан ч хээр дураараа мориоо унаад яваа залууд таалагдах албагүй шүүдээ.

Өндөр хөгжилтэй орнууд Интернэт гэж зүйлийг бүтээсэн бөгөөд үүний ач тусыг нь бид ашиглаж, суурин соёлын хөгжилөөс хоцорсон тэрхүү зайгаа нөхөж болхоор байна шүү. Хамгийн гол нь бид чухал мэдээллээ төрлөх сайхан хэл дээрээ бие биендээ хуваалцаж эхэлмээр байна. Манай урьд хөршийн хөгжлийн түлхүүр шүүдээ!

Үнэгүй олдсон бүхнийг үзэж хэргэлдэг сэтгэлгээнээсээ салж – ЗӨВХӨН ШИЛДГИйГ! Гэсэн зарчимруу хааяа орж баймаар байна шүү. Шаал дэмий киног 1 цаг 30 минут үзсэний дараа ямар тэнэг сэтгэгдэл төрдөг билээдээ! Тэгвэл бие биенийхээ цагийг хий зарахгүйн тулд ШИЛДГИйН ШИЛДгийг хоорондоо хуваалцаж, бие биенээ хөгжүүлхийн тулд энэ КД клуб, фэйсбоок хоёр дээр хамтдаа ажилцгаая.

PI гэдэг кино бол жирийн залуусд хэтэрхий хүнд кино, англи хэл нь ч гэсэн хэцүү, гэхдээ юмыг дунд түвшинд зориулж хийх бус шилдгүүдэд зориулаад, дунд түвшин ойлгохын тулд дээшээ тэмүүлэх тэр нөхцөл Эх оронд маань бий болбол бид өрсөлдөөний үр дүнд шууд хөгжиж эхлэнэ.

Кино урлагын хувьд маш сайн кино болсноос гадна, маш олон амидралын асуултуудыг шашины хамт оруулж, Бидний өдөр тутам хэрэглэж буй Тооны цаан юу байнаа? Гэсэн асуултыг төрүүлж байгаа билээ.

Киноны эцэст захих зүйл гэвэл ТАРХИАА ХАМГААЛЖ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!

Хармааргүй, мэдмээргүй зүйлээ дандаа харж мэдэх гээд хэрэггүй шүү, учир нь тэр мэдээлэл мэдрэмж чинь тархинд насан эцэс хүртэл үлдэх тул. DELETE гэдэг товчийг одоохондоо зохиож амжаагүй байна.

Мэдлэгийн сайхан нь бусдын мэдэхгүйг мэдэж буйдаа баярлах бус, Мэдэхгүй зүйлээ мэдэж буй мэдээлэл дээрээ тулгуурлан тайлж болдогт оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл илүү их мэдлэг мэдэхгүй зүйлийг тайлах түлхүүр болдог гэсэн үг.

Гэхдээ болгоомжтой!

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

ene kinog daraa vznee my net hurd ni hvrehgvi uul ni bi setgel zvin, uchir shaltgaanii kino vzeh durtai. gehdee helnii medleg dutah baih. svvliin ved angli hel deer kino ih vzej bgaa uchirgvi sain hel surdaggvi yumaa gehed biedee dasgaj bgaa.
stress gesen ih oir sonsogdoj bna. minii medeheer mglchuud svvliin heden jil mash ih stresst orj bna. buhimdaltai hvmvvstei haritsahad nileen hvnd bgaa. ene ni nadaas bolj bna uu eswel hvmvvs iim bna uu yalgahaa boliod baigaa.
minii bichlegiig unshij bgaa hvn bwal uuriin stressee taildag argaas huwaaltsaya magadgvi hen negend hereg bolj magad
1. herwee ta mgld UB-d baidag bol ajildaa ch yum uu gadagshaa garahdaa alhaj bgaarai. ih vr dvntei hvn alhaj bhad muu muuhai bodloos ilvv sain saihan bodluud orj irdeg 1 sar alhahad setgel sanaa hunguruud irne.
2. tanid bolomj baidag bol sportiin ch yum uu bvjgiin yamar neg turuluur hicheelleerei hamgiin gol hulsuu sain gargah heregtei. ene 2 arga tsag zaw bolomj bololtsoo ni baidag bol vr dvntei bas hyalbar arga
3. byasalgal nadad ene ih hetsvv sanagdaj bgaa bagsh baihgvi uuruu nomon deerees dasgal surj hiij bgaa bolohoor vr dvng ni vzeegvi gehdee vr dvntei gedegt itgeltei bgaa
4. burhanii nom unshih uur ch nom unshij boloh yum sonirholtoi zohoil ch yum uu.
5. naiz nuhud dotnii hvndee setgelee neej yarih, hamgiin gol ni yarij bgaa hvn chini chamaig mash sain oilgodog baih.
6. yer ni uuriiguu ajiglaj bi yaagaad uurlaad bna ene bvh bersheelvvd yuunaas vvdeltei geed shaltgaaniig olj bi yaawal deer we gej hundlunguus uuriiguu ajiglaad vzeerei.
zarimdaa ch zarim medeelelee ustagmaar sanagddag shvv. magadgvi deletleh neg arga ni gegeereh baihaa. bi neg udaa hvn vhwel yaah bol gej bodoj vzsen ene ni yamarch hereggvi negees l nuguu bied shiljine. ene minii shashnii vzel shvv.

ideree wrote on 2009/11/15 - 08:45
#2

Hi, Saixan ayalj bn uu? Xezee India-d irex we? Irexeeree Mysore gdg xotoor zaawal dairaad garaarai!!! :)

Erelchin wrote on 2009/11/15 - 10:05
#3

utgiin avtsaldaagui olon yumig chiheed bichsen bna. jaahan logik bolon flow dutaj baina.sanaandaa orj irsen buhnee zohion baiguulalguigeer buulgaa yu daa.

mirage wrote on 2009/11/16 - 06:34
#4

Mirage gej hun ter sanal bolgoj bui kinog ni uzsen yumuu?

Kinon deer gol holboosuud n baigaa yum bishuu?
Mongoloor duuren suut humuus baih yumaa.

Bata wrote on 2009/11/16 - 08:16
#5

sain uu altan shar zam chin sain bnu uldsen ornuudiig yh ve ter talaar bodloosoo problem nuud yu bn ter talaar sonirhuulaach minii sonirholiig ALBANIA uls datj bn orhisond gaihaj bn
zaaval ene tuhai medee oruulaarai ok

degi wrote on 2009/11/16 - 11:14
#6

sain bna u? bi ene kinog barag 5n udaa uzsen uneheer sain kino yag l nikitagiin kinonuud shig. bi iimerhuu kino uzeh durtai, jishee ni A beautiful mind, narkotik, pi, beautiful madness geed hunii amidral(stresst amidraliig haruulsan) bi ch ooroo stressen dund amidarch bna tiim bolohoor argaguin erhend hund rock-d durlaj, iimerhuu kino uzdeg bolson(argaguin erhend gej heleh argagui ooroo durlaad l ter). Haaya doloo honogt 2,3 tsag untdag ue ch bailaa, zarimdaa untahgui bol hii um harj eheldeg, yanz buriin too, jaahan huuhduud hajuugaar guildene, busdad haragdahgui bgaa zuilsiig harah geed yostoi l stress gej yu bdgiig oilgoson. Shar hadand bga ulsuudiig bi untaj chaddaggui humuus l gej oilgodog. Ooriig chine ingeed aylaad(badarchilj) yavj olon zaluustai naizalj uerhej yavdagt nuulgui helehed ataarhal baharhal hoyor zereg tordog. Medeej hun husej moroodoj bsan um buhen ni genet bielchihsen umshig, esvel tsaashaagaa yavah zam ni todorhoi bus bolson ued yamar negen adventure haij eheldeg, amidralaa ulam sonirholtoi bolgohiig hicheedeg tim ch bolohoor ooroo zamd garsan bh, yag l Freddie shig. Bid nariin huvid chi denduu tom alhjee anhnasaa… tiim bolohoor chinii hiigeed bgaa alhamuudiig manai niigem taiwan saihan bolson yag l odoogiin skandinoviin ornuud shig bolson tsagt iluu sain oilgono. Harin zaluus chine odoo l dongoj chini bichij bsan trance duug bichij, sonsoj ehelj bna, studio baiguulah gej uzej bna. Odoo haraad bhad demjleg eneter tun tsoohon humuus zugeer orj irj unshchaad l garaad yavaad bn u? tegvel youtube deer channel neegeed 4,5 minutiin yaria oorteigee hiigeed yavbal yasiim be? tegeed english deer bas google adsense eneter nemchihvel ch. Zurgaa upload hiigeed deer n interview hiiwel olond ulam hureh bh. Henii ch bilee helsen ug bdag “aliwaa uls ornii 2% ni setgej, 3% ni ter humuusiin yu setgej bgaag bodoj oloh, dagah gedeg, harin uldsen 95% zugeer l uhsen ni deer”. Tiim bolohoor ooriigoo ter 2,3%-d zaawal hurgeh taniulah heregtei) udachi tebe!

bi wrote on 2009/11/17 - 08:56
#7

club 8- baby im not shir if it’s love

goyo duu bain

amai wrote on 2009/11/18 - 12:23
#8

biasalgaliin tukhai sain oilgoltghyi ium baina.Stresstei amidrald tarkhinii zyyn bombolog khet ajilladag. biasalgal khiisneer baruun zyyn khoeriig tentsetghej ogdog.Dan gants biasalgal khiigheed l baival baruun tal ni khet khogjij bas l tensveree aldana. Iimd tarkhii zov ajillulj energhee nokhoj avkhiin tuld odort zaaval biasalgal khiikh kheregtei.

erka wrote on 2009/11/19 - 12:39
#9

ene kino vzxed aimar xvnd sanagdlaa.xervee ungutuur xiiged gargasan bol utga sanaag n oilgoxiig xicheex xvn ilvv ix baix baisan bxa ter xar tsagaan n bas daramtlaad bna za za xeterxii ix shvvmjilchle tgj bgaad daraa neg oroldnoo!!yamarch gsn bayrlalaa olon kino taviarai vzex bolnoo!

tulga wrote on 2009/11/20 - 03:11
#10

Сайн уу Амай энэ киног үзээрэй . би энэ киноны талаарх өөрийн сэтгэгдлээ үлдээгээрэй The Horse Boy (2009)
Үнэхээр шилдэг кино .Өнөөдрөөс эхэлж ихэвчлэн баримтат киноны
талаар тавьж байхаар шийдлээ. Хаа холын Америк гэр бүл autism
өвчтэй хүүгээ эмчлэхээр Монголын бөө нарыг зорьж ирж байгаа талаар гардаг кино. киноны зураг авалт тэр чигээрээ яг процесс дунд
авагдсан жинхэнэ баримтат тэр дундаа бүх дүр үйл явдал нь яг эх
хувиараа гарна. Монгол хүмүүс Монголын байгаль үнэхээр сайн кино. Хурдхан Монголдоо очих юмсан. Бидний ялангуяа хотынхоны мэддүггүй зүйлс энд зөндөө гардаг.

Ер нь хүмүүс олон зуун жилийн туршид байгалиасаа улам л холдож суурин соёл уруу шилжицгээсэн. Улам сууриншиж хотжих тусам хүний
өөрийнх нь байгалийн зан араншин хумигдаж бид ихэнхдээ
өөрийнхөөрөө биш хиймэл орчин үүсгээд байх шиг нэг талаараа.
Энэ нь улам л их стрест оруулаад байдаг юм боловуу.

Энэ киног үзээд монголд төрсөндөө дахин бахархаж баярласан.
Хүмүүс нь ан амьтдыг хашсан торны цаанаас харж хиймэл зүлгэн
дээр амарч хэвтдэг газар төрөөгүйдээ, Монголын онгон байгаль
нүүдлийн соёлтой орондоо хууль ёсных нь иргэн нь болж төрсөндөө
дахин бурхандаа талархасан.

Энэ сайхан байгаль, дэлхийд ганцхан монголын нүүдлийн соёлыг
устгахаар дайрч байгаа мөнгөнд дуртай хүмүүсийг бодоод сэтгэл
шимширэх юм.Монголын онгон тал байгаль тэр аяараа уурхай болчвол
бидний нүүдлийн соёл устах бишүү? Байгаль гол мөрөн минь байхгүй
бол Монгол гэсэн нэр утгаа алдах бусуу.

Монгол гэдэг нэрний утга гэр хороолол, өндөр барилга албан газар
халуун ус боловсон жорлондоо биш НҮҮДЛИЙН СОЁЛдоо байдаг,
үүнээсээ ч салшгүй холбоотой бишүү. Бидний муусайн хөдөөнийхөн
гэж муулцгаадаг тэр хүмүүс л Монгол гэдэг нэрний утга учрыг хадгалж
яваа улаан номонд орохоор ховордчихсон хүмүүс болчихоод байнааа

Би нэг ийм томъёолол гаргалаа л даа :

МОНГОЛ -НҮҮДЛИЙН СОЁЛ -МАЛЧИД- МАЛ АЖ -АХУЙ БАЙГАЛЬ

энэнээс өөр томъёо саналтай хүмүүс байвал санаа оноогоо хуваалцаарай

Consuelo wrote on 2009/11/21 - 22:48
#11

Sain uu Amai!
stress-nii talaarh bodol chine neg l yavtsuu (1 untsugus harsan) sanagdlaa. Stress gedeg uvchin bol shine tsag uyiin uvchin gedgiig hun bolgon medeh bh. mongolchuudiin dund ch stress mash ih bdg. bid uursduu ch barag medehguigeer stress-nd orson bdg. yanz buriin uchir shaltgaan, yanz buriin nuhzul baidlaas uudeltei. Medeej hund, hungun geed l yalgaatai l da. Ajiliin daramt, ene niigmiin shalguurt tenzehgui bh vii gesen ter aidas hamgiin iheer unuudur bidniig stressduulj bna.
Stress uusgedeg zarim neg shaltgaanuudaas durdahad:

objektiv chanartai stress uusgegch: baga untsanaas; gemtel avah; uvchin zovlon, operation; agaariin daraltiin uurchlult; hool bagadalt; het changa duu chimee; hurts gerel geh met …

Harin subjektiv chanartai stress uusgegch ni: yamar negen yumand sanaa zovoh; muu muuhai zuil bodoh; huleelt, tsuhrult; uur; aidas; daisagnal; hardalt; ursulduun; nuhzul baidliig buruu dugneh; uurtuu bii bolgoson tsag hugazaanii daramt bolon shalguur uzuululelt; gomdoh; husen huleej bsn zuil ni biylehgui bh geh met toochood bvl heterhii ih.

Gehdee stress-ees gadna sain stress gej bas baidag bn. Jisheelbel nom unshih, hicheel hiih ni sain stress buyu Eu-Stress uusgedeg bolovch hervee ter hun jisheelbel bagshaasaa aigaad ch yumuu esvel muu dun avchihvii gej bodoj, mash iheer sanaagaa zovooh yum bol ter ni muu stress bolj huvirdag bn.

Harin Depression gedeg bol Stress-ees uudeltei mash hezuu setgel sanaanii uvchin yum. Depression-toi hun hamgiin turuund amia horloh tuhai boddog gej neg uvchiluud ergeed edgesen tanidag huneesee sonsoj bsn yum bna.

Yur ni ene uvchinii talaar bicheed bh yum bol nileed urgun hureetei asuudal boloh bh gej bodoj bn. Tiimees engeed orhii gej bodlo.

Etsiin dugnelt hiihed, bid terhuu bidniig stress-duuleed bga zuiliig ilruuleh, tsag hugazaanii tsohizuulalt hiij chaddag bh, setgel sanaagaa uur yumand chigluulj chaddag bh, ternii esreg arga hemjee avch chaddag bh heregtei yum shig bgan. Neg zuild het udaan sanaa zovoh ni mash muu ur dagavartai bdg uchiraas ali boloh udaan hugazaagaar yumand sanaa zovohgui bhiig hicheegeerei gj uuriinhuu zugees zuvlumuur bna.

Byasalgal bol hund mash heregtei zuil gej bi boddog. Yur ni hiigeed surtsan bhad iluudehgui bh.

Chinii sanal bolgoson ene kino-g zaaval uznee.

Tur bayartai Amai

Tsetsegee wrote on 2009/11/30 - 10:58
#12

paa (2009) ene kino zugeer kino bnale shu

Consuelo wrote on 2009/12/09 - 07:19
#13

BID TARHIA UNTRAH HURTEL TANII AYLALAAS HEDEN MYANGA DAHIN HOL AYLAJ AMID UUSMELIIN BUH NUUTSIIG TAILJ MEDVEL DENDUU GAIHAMSHIG BISH GEJUU!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ankhaa wrote on 2010/02/19 - 00:48
#14

NUUTSIIG TAILAGCH BUGUUD GAIHAMSHIGIIG BUTEEGCH NI BYASALGAL MUN BILEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ankhaa wrote on 2010/02/19 - 00:51
#15

DELETE тîâ÷ыã àëь õýäèéí õүí òөðëөõòөí íýýãýýä îëчихсîí øүү äýý. Òýð áîë íөãөө л áяñàëãàë. Áяñàëãàëыã èõýíõ õүìүүñ çºâõºí òàéâøèðàõ ñòðеññíýýñ ãàðàõ àðãà ãýæ áîääîã íь áóðóó áèø ë äýý. Ãýõäýý áяñàëãàëыí çîðèëãî íь өөðèéãөө òàíüæ ìýäõýä ë ÷èãëýñýí áàéäàã.Îëîí òөðëыí áяñàëãàë áàéäãààñ õàìãèéí ñàéíыã íь ñîíãîæ õèéõ, îðîëäîõ õýðýãòýé. Ìèíèé ìýäõýýð õàìãèéí ñàéí íь àðъÿаáàëыí áÿñàëãàë ë õàìãèéí ñàéí í .

bilka wrote on 2010/03/31 - 17:26
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.