hu-lgflag

2009 оны 11 сарын 13 ны удур. Унгар улсын Сзегэд хот.

Манай засгийн газрын гадаад харилцааны яам болон Молдав улсыг хариуцаж буй элчин сайдын ямны хайнга байдлаас болж хил дээр хүйтний эхний сард гадаа хонолоо.

Монголынхоо гадаад харилцааны яамны вэб хуудсанд итгэх аргагүй болсон байна гэжүү?

Хоёр улсын хооронд визтэй эсэхийг улс хоорондын харилцааны баримт бичиг, гэрээнүүдээс харж, зөв мэдээлэл иргэддээ хүргэж болно шүүдээ. Эргэлзэж байгаа бол сонирхсон улсруугаа – Манай хоёр улсын иргэд хоорондоо визгүй хэвээрээ юу? гэж асуухад л болоо шүүдээ…

Монгол иргэн Манай гадаад хэргийн яамны вэб сайтаас дээр буруу мэдээлэл байна, наадхаа засаж залруулж болохгуй юу? гэж өдөрт дор хаяж 200 гаруй хүн уншдаг блог дээрээ зарлаад байхад, ямар ч үйлдэл хариуулт өгдөггүй. Тэр ажилаа хийхгүй, хайнга хандаж буй албан тушаалтныг нь галт тэрэгний буудал дээр хүйтэнд хонуулсан бол хэвлэл мэдээллээр зарлаж хоёр улс хоорондын харилцааны талаар яриаад эхлэх байсандаа.

Бучарест ирээд дараагийн замаа хэрхэн татах тухай өдөр бүр бодож гарлаа.

Буцаж Болгар орж Туркийн элчин сайдын ямнаас визний хариуугаа асуухуу?

эсвэл Украйн орхуу? Уг асуудлыг бодож байх үед 10 сарын 29 өдөр Украйн улсад шинэ төрлийн үл мэдэгдэх өвчин дэлгэрч хэдхэн хонгийн дотор дэлхий дахинаа 250 иаад мянган иргэнээ өвчлөөд, олон хүн амь насаа алдсан тул онцгой байдлыг зарлаж, бүс нутаг болно хотын орох гарах хөдөлгөөнийг зогсоолоо! гэж зарллаа.

Энэ тохиолдол уу? санамсаргүй юу?

Энэ улс сар хагасын дараа сонгуулитай шүүдээ! гадаа гархаас айсан тв болон интэрнэтэд дүүжлээстэй байгаа хүмүүс харилцан бие биенээсээ мэдээлэл санаа оноо авдаг эрүүл нийгмийн сүлжээ үгүй болж байн шүүдээ! Энэ хүн сайн! гэсэн сурталчилгааны араас – аан за, тийм бол юугаараа сайн гэж? гэсэн ауулт асуух боломжгүуй тархи угаалганд орох аюул бас байна шүүдээ.

Яагаад зөвхөн Украйнд? тэгээд сонгуулийн өмнө. 2 жилийн өмнө Украйн улс Орсоос Европ ордог хийн хоолойг хааснаас болж хөлдөх шахсан тухайгаа яриж буй Европын 4 улсын иргэдтэй уулзаж байсан.

Бүс нутгийн энергийн баталгаатай байдлын түлхүүрийг гартаа бариж буй улсын дараагийн ерөнхийлөгч хэн болох болоо?

- Украйны бусруу ороод, бага багаар нийслэлийг нь дайлах тухай бодож байсан юм. Тэнд буй миний блог болон facebook-ийг уншдаг залуу захиаа илгээж төрөл бүрийн мэдээллийг олж өглөө. тэдний дундаас манай консултай холбогдсон цаг тохиромжгүй байгаа тул түр хугцаагаар Украйнруу орхоо хойшлуулхыг анхааруулсан байсан юм.

Монгол улсыг төлөөлж Украйнд суугаа манай дипломат хүний уг бол маш нарийн бөгөөд цаагуураа судалгаатай байгаа гэж би итгээд ийнхүү Украйн улсруу явхаа болилоо.

-Одоо тэгээд хаачих вэ?

Дэлхийг тойрч байхдаа авч яваа Европын газрын зургаа орхиоод Google map-руу харлаа.

Хүмүүс бие биендээ тусч биш, бие биенээ хүндэлж хүний хувийн орон зайг хүндэлж байгаа гээд өөрийнхөө нийгэмтэйгээ харицдаг сүлжээгээ тасалсан байдаг.

Соёлтой байна гэдэг хүнийг ойлгон гэсэн уг биш дүрэм гэдэгтээ хэт итгэсэн тийм нийгмийг Европын хөгжилтэй орнуудад ихээр олж харсан тул аль болох зүүн зүгрүүгээ явах хусэл илүү байлаа.

Румын улсын баруун зугт Унгар (Мажаар) улс харагдлаа.

Одоогоос 6 сарын өмнө Серб улсын Subotica гэдэг хойд зүгийн хил дээр байдаг хотод очиж байхдаа буцаж европруу орох хүсэл үгүй байлаа. Яагаад ч юм Унгар миний хувид буцаад баруун европд орж буй сэтгэл төрүүлж байсан тул.

img_8825

-Өөр зам алга даа…

Би Серб улсад 3 удаа байсан, дахиаад ормооргүй байна.

Даваа гаригт шөнийн галт тэргээр баруун зүгт, Унгрын хилээс 80км зайнд байдаг Румыны 2 дахь том хот Timisoara-руу хөдөллөө.

-Тэртээ тэргүй энэ бүс нутгийг мэдэх юм чинь харанхуй дунд байгалын үзэслэнгийн ямарваа нэгэн онцгой зүйлийг өнгрөөхгүй байх.

Timisoara гэж нэрийн тухай өмнө тэгтлээ их сонсож байгаагүй ч, ард түмэн нь ерөнхийлөгчөө шүүх хурал хийхгүйгээр эхнэрийн хамт цаазаар авч байсан түүхэн хувьсгал энэ хотоос эхэлж байсан юм.

82993a99-836c-4549-9f15-d5df5f4e82a2_mw800_mh600

Чавшеско төрийн дэглэм тогтоож улсынхаа эдийн засгийг огт бодолцохгүй удирдаж, тухайн үеийн хуваагдсан байсан дэлхийн аль ч талтай тохиролцоогүйгээс болсон байх. Хэт биеэ даасан тоглолт хийсэн ч байж болох.

Зурагтаар яриж буй зүйл, бодит амьдрал хоёр шаал өөр байхад хүмүүсийн үзэн ядалт ургасаар.

Дотоод болон гадаад нөлөөний үр дүнд 1989 оны 11 сарын 21нд тэсэрч Румынд маш их цус асгаруулсан хувьсгал болж.

TIMISOARA тэмдэглийг уншаарай!

11 сарын 13 ны өглөө босч найз Ghermanтай кофеээ уугаад буцаад замд гарлаа. – Дахиж энд ирэх болвуу? гэж машины арын цонхруу харлаа.

Замын унаагаар Румын улсын хилрүү хүрлээ, жолооч цаашаа Сзэгэд хотруу зам нийлэх байсан боловч би сайн дураараа машинаас буугаад хилийн цэгрүү алхалаа.

- Яагаад гэж үү?

- Яагаад гэвэл би Монгол улсын иргэн.
- Хаанаас яваа? юу хийж яваа? яах гэж яваа? гээд асуултаар дарж гарна. Жолооч намайг замдаа авсан биш хилийн байцаагчин нэмэлт асуултанд автаж, машины нэгжлэгт хүргэж магадгүй юм.

Машинаас буугаад Румыны байцагчид пасспортоо өглөө.

- Монголиа?

Бид Франц, Англи, Амеркчууд шиг хилийн цэгүүдийг залхаасан биш.

Миний хуудас бүрийг үзэж гарлаа. Дүүрэн тамга виз бичээсүүд байсан бөгөөд, компьютертээ оруулж шалгасны дараа тамга дарж пасспортыг буцааж өглөө.

64 дэх улсаасаа 65 дах улсруу мэдлэг олхын тулд явж байна, дахиаад 6 жил явж магад гэж хэлсний дараа надад цөмдөг наран цэцгийн самар өглөө.

Пасспортоо аваад хажуугийн хаалган сууж буй Унгар байцаагчдад өглөө. Миний зүрх цохилж эхэллээ. Манай гадаад хэргийн ямны албан ёсны мэдээлэлд Унгар улсруу ногоон пасспорт визгүй гэсэн байсан бөгөөд Шенгений визний бүсэд багтдаг улс Монгол ногоонд визгүй байгаад баярлаж байлаа.

Шенген гэж нэгдсэн мэдээллийн сантай улсуудын нэгт багтдаг хэрнээ Монголтой сайн харилцаагаа авч үлдэх сонирхолтой байгааг нь хараад баярллаа. Манай дипломатчид хийвүү? Унгарийн тал харилцаагаа хадгалах сонирхолтой байнуу?

map_schengen_countries

Пасспортоо аваад хилийн цэгээс зайдуу алхаж очоод гүнзгий амисгаллаа.

Тэнгэрлүү хараад 65 гэж тоо шивэнлээ.

Бороотой бүүдрэг байснаа хил давсны дараа бага зэргийн нар ширтэж эхэлсэнд үнэхээр баярллаа. Хилээр нэвтруулхэд хориоотой болон хязгаарыг нь харуулсан самбраас өөр хил гэхээр зүйл бараг байсангүй.

Хоёр улсын тугийн хэмжээ нь хүртэл бусад хилүүдээс жижиг.

Шенгений хилийн бодлого мөдхөн энд ирж, уг хилийн цэгүүд татан буугдаж магадгүй тул өөрийн түүх бичих архивдаа зургийг нь дарж хадгалж орхилоо.

Замын унаанд гараа өргөтөл эхний машин зогслоо.

Христийн шашний 2 Румын нэг Энэтхэг байсан бөгөөд миний мэдлэг олж авахын төлөөх аяныг мэдээд гайхаж байлаа. – Би Тэнгрист! энэ нь Монголын эртний шүтлэг, гэхдээ шашин биш. Христ болон Ислам, Хинди Буддизмыг хүлээн зөвшөөрдөг энрэнгүй соёл гэж бас тайлбарллаа.

Удалгуй унаа хотын захын гудамжинд зогсож, замын хүмүүс аялаа цааш Будапешт хүртэл үргэлжлүүлхээр болж, би Сзэгэд хотын төврүү алхангаа хоттой танилцах анхны алхмаа хийж эхэллээ.

13853_174809463201_614718201_3073473_7682225_n

Дахиаад шинэ улс, шинэ хот, шинэ хүмүүс, шинэ хэл, шинэ мөнгөний нэгж,..
яаая ямар их юм бээ!

Гэхдээ ЯМАР ГОЁ ЮМ БЭЭ!

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

2 asian men bas travel hiij yavj baigaa um baina. tednii web site: http://www.we-deed-it.com

web nees ni sanaa avaarai. Webee ajillahad amar bolgochihvol bichihed amar.

Tegeed Delhiin zarim gaihamshigt buteluudiin tuhai tuuhiig, bas photos ikh baival daraa ni dursgaltai.

Good luck.

sanal wrote on 2009/11/14 - 02:15
#2

AMAI CHI SHUU

AMINA wrote on 2009/11/14 - 05:44
#3

Sainu. yamartai ch sain bn. Unendee mongol ih hetsuu l bolod bn. hun bur huulbar bolod heregtseegui ur dun hiij neg negne huurch neg negnee huurch bgaga medser bj bas l medegui met tsarailj odor honogig teges ingesged ongorogod l yavj bn. Bid oorchiloh heregtei. Yagd oroldood uzej bolohgui gj. zuger l odo bga bdlaa dor burnee oorchilchihi bidend aldah yum bhgui. Bid gants l amidarna. tiim uchras zorigtoi amidar gj helmer bn. Aldah yum bhgui oroldood uzeh heregtei. Home gedeg kinog uzej bhda neg ug ni nadad ih talagdsan. Gutarch suuh tsag duussan. tiime gutarch suuh tsag duussan. Bi neg zuild ih bayarlaj bga. Bi ooroo ih barimtat kino uzeh durtai. Suulin ued manai tv-d barimtat kinonudig iher gargaj bga ni nen saashaaltai. Baga ch gesen sain zuil nemegdej bn gj bodoj dotroo bayarlaj bga. gehdee muu zuil olon bii. Muu zuilee oorchiloy yagad bolohgui gj. Bolohgui gj hen helj bn oroldood uzii.

otgonbat wrote on 2009/11/14 - 06:48
#4

chinii setgeliin hatiig bisherch bna shu

cool wrote on 2009/11/14 - 08:18
#5

hi.ashgui dee.sanaj yavbal butne gej ene dee. elchingiin hariutslagagui ajiltnuudad uneheer heleh ch ug alga. mgl uls ter chigeeree uudluj devjih bish ulam ch oyunii hoosrold edegdeed bgaad mash ih haramsaj bna. mgl-d hen yu chaddag ni bish, hen sain hor nairuuldag, hen tanil taltai ni amidardag muuhai niigemtei bolchihson.zamdaa bolgoomjtoi yavaarai.amjilt husye.

nyamaa wrote on 2009/11/14 - 11:41
#6
bi bn wrote on 2009/11/14 - 18:12
#7

Yavaad irsen zamaa harsan chin

yamar boginhon yum be…

Yavah zamaa harval yaasan ih hol

haragdana ve…

R.Choinom

shenyun wrote on 2009/11/14 - 19:47
#8

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа ашиглан хэрхэн идэж ууж, хууль бусаар баяждагийг, хамаатан садан, танил тал, ах дүүсээрээ бүлэглэн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг хэрхэн алдагдуулж байдгийг цувралаар бичиж байгаа билээ…..

Дэлхийд эхний 10-т орох энэхүү том үйлдвэрийг урьд нь талийгаач Ш.Отгонбилэг удирдаж байсныг энд дурьдах нь илүүц биз ээ. “Зууны шилдэг луйварчин”-аар өргөмжлөгдөж байсан түүний тухай үлгэр домог шиг л юм сонсогддог. Түүнийг бурхан болсных нь дараа нэр дээр нь 50 сая ам.доллар Швейцарын банкинд байсан, тэр мөнгөнийх нь араас гэргий Туяа нь болон экс Ерөнхийлөгч Багабанди гуай хүртэл хөөцөлдөөд авч дийлэлгүй орхисон гэж яригддаг.

Отгонбилэг агсаныг энэ үйлдвэрт ажиллаж байхад ГОК-ын хурган дарга нараас авахуулаад малчин нь хүртэл Завханы гаралтай хүмүүсээр дүүрч байсан бөгөөд дараа нь Увсынхан, залгуулаад Дундговийнхон энэхүү үйлдвэрт “хаан” сууж байжээ. Ингээд “Зууны шилдэг луйварчин” цолны болзлыг аль хэдийнэ хангачихсан болон хангахад ойрхон байгаа хүмүүсийн талаар үргэлжлүүлэн бичье.

Шархүү. Энэ үйлдвэрт орлогч захирлаар ажиллаж байхаасаа эхлээд өнөөдрийг хүртэл үйлдвэрийн буянаар хэрхэн баяжих вэ гэдгийн үлгэр дуурайлыг бусаддаа үзүүлж замаараа хөтөлж оруулсан нөхөр. Хүн харахад гэмгүй царайтай боловч дуугай хүний доодох нь нойтон гэгчээр ихээхэн будлианы эзэн. Үйлдвэрт хэрэгтэй хэрэггүй бараа материалыг өндөр үнээр шахах аргыг жинхэнэ эзэмшсэн гэж байгаа. Үйлдвэрт ажиллаж байхдаа дээд зэргээр эзэмшсэн “шахаачин” хэмээх мэргэжлээ аймгийн Засаг дарга болоод улам төгөлдөржүүлсэн. Үйлдвэрийн мөнгөөр “аймагт хөрөнгө оруулах” нэрийдлээр Бурхан багшийн сэрэг дүр бүтээнэ хэмээн хүмүүсийг панаалдаж байж үйлдвэрээс 2 сая ам.доллар /2 тэрбум 800 сая төгрөг/ гаргуулж чадсан боловч Эрдэнэтэд сэрэг дүр босох нь битгий хэл одоо сураг нь алдарч эхэлжээ. Энэ их мөнгө Шархүү болон түүнийг тойрон хүрээлэгчдийн гараар орж алга болсон бололтой. Гэтэл Дарханд энэнээс бараг 10 дахин бага хөрөнгөөр Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээчихсэн байдаг. Хайран мөнгө. Одоогийн Засаг дарга нь өмнөх даргынхаа идсэн мөнгийг дахин гаргуулж авч сэрэг дүрийг бүтээхээр 1.8 сая ам.долларын гуйлга гуйж яваа сурагтай. Хүний шуналд хязгаар байдаггүй юм болохоор үйлдвэрээс 2 байр авчихаад одоо хүртэл суллаж өгөхгүй өөрийн болгочих санаатай хэл ам татлаад явж байгаа гэсэн. Мөн Засаг дарга байхдаа замын засварт зарцуулах хөрөнгийг үрэн таран хийчихээд одоо авилгатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Нүгэл нүдээрээ гарна гэгч болж байгаа бололтой. Одоо үйлдвэрт ажилладаггүй боловч хүүхдээ үйлдвэрийн зардлаар гадаадын өндөр үнэтэй сургуульд сургадаг.
Мөн “Уулс заамар” гэдэг компани байгуулан Эрдэнэт үйлдвэрийн эзэмшилд байсан нүүрсний лицензийг хувьдаа аван, буцааж Эрдэнэт үйлдвэртээ өндөр үнээр нүүрс шахдаг байсан байна.
Тэрээр Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд 600 сая төгрөг үйлдвэрээс гаргуулсан ба түүний зарцуулалт нь тодорхойгүй мөнгө нь ч “Шарын голоор” гаталсан бололтой

“Зууны шилдэг” цол өргөмжлөлийн болзлыг давуулан биелүүлсэн тул “Мянганы шилдэг” гэсэн ангилалд багтахаар хүн гэнэ дээ.

Үйлдвэрийн эмнэлгийн дарга Дандар. Зайтай нөхөр бий. Хувьдаа гүүний саамны сувилалтай, тэр нь үйлчилгээ, хоол унд муутай болохоор ажилчид очиж амрах дургүй. Гэтэл Дандар дарга бусад сувилалд амаръя гэсэн хүмүүсийг ор байхгүй гэж худал хэлэн өөрийнхөө сувилал руу явуулж сувилах биш харин “сульдаадаг” гэж байгаа. Бас болоогүй би нийгмийн асуудал хариуцсан захирал болно гэж ярьж явдаг гэсэн. Одоогийн албан тушаал нь “Зууны шилдэг” цол өргөмжлөл авахад арай жолдоод байгаа бололтой. Сувиллын мөнгөнөөс идсэн хэргээр эрүүгийн хэрэгт байцаагдаж байсан боловч хэл амгүй аргалж чадсан гэдэг.

Төлөөлөгчийн газрын дарга Цогбаатар. Урьд нь төрд хариуцлагатай ажил сайд хийж байсан боловч “Боксын холбоо”-ны нэрийг ашиглан үйлдвэрт 600 гаруй мянган ам.долларын хохирол учруулах ажлыг гардан хийлцсэн нөхөр. Эрдэнэт үйлдвэрийн УБ дахь төлөөлөгчийн газрыг боксын холбооны контор болгосон гэдэг.

Баатарчулуун. Үйлдвэрийн Москва хот дахь төлөөлөгчөөр сууж байхаасаа эхлэн Шархүүгийнхээ хичээллүүлсэн “үйлдвэрийн мөнгө идэх” арга ухааны дамжаанд сууж богино хугацаанд ”онцсайн” дүнтэй дүүргэсэн нөхөр. Заасныг нь сайн сурсан болохоор Шархүү Засаг дарга болонгуутаа онц сурлагатнаа захирагчийн албаны даргаараа томилон үйлдвэрээс мөнгө гулгуулах ажлыг хамтран хийж эхэлсэн. Баатарчулуун хожмоо эхнэрээ өөрийнхөө замд татан оруулж, үйлдвэрийн оёдлын цехийн даргаар тавиулсан, мөнгө хийнэ гэдгийг үзүүлж байгаа. Оёдлын цехийг өөрсдөө хувьчилж авах гээд хүчрэхгүй болохоороо хүнд ч өгүүлдэггүй, өөрсдөө хуулийн дагуу авах гэхээр чаддаггүй, хууль бусаар авчихъя гэхээр бас чадахгүй “бухал манасан нохой” шиг байдалд байгаа. Оёдлын цехийг ашиггүй ажиллуулж байж хямд үнээр өөрсдөө авах хэтийн төлөвлөгөөтэй. Шархүүгийнхээ дүүг оёдлын цехийн ня-бо-гоор томилуулсан. Захирагчийн албаны дарга байхдаа бас орон нутгийн өмчид гараа нилээд гүнзгий дүрсэн. Төрийн өмчийн ЦТП-ийн дээр хэдэн сэндвич бариулааад бусдад зарчихсан гэдэг. Эрдэнэт хотын орон сууцнуудыг будна гэж мөнгө авчихаад талыг нь будаад орхичихсон гэсэн. Үйлдвэрт олон жил ажиллаж байгаа зарим ажилчид байр авч чадахгүй зарим нь олуулаа нэг хоёр өрөө байранд хамтран, хуваалцаж амьдарч байхад Баатарчулуун гэдэг нөхөр хувьдаа үйлдвэрийн фондноос 3 өрөө 3 байр эзэмшдэг байна. Мөн тэрээр Төв замын засварын мөнгийг “гулгуулах”-ад Шархүүтэйгээ гар нийлж ажилласан.
Түүний авгай, 2 охин, дүү нар нь “Эрдэнэт”ээс хоол хороож байгаа бас л боловсон хүчний бодлогыг “цус ойртуулсан” бодлогоор алдагдуулсан нөхөр.

Аж ахуйн тасгийн дарга Долгормаа-саван, бокны бизнесийн “хатан хаан”. Үйлдвэрт хэрэгтэй хэрэггүй саван, бок, гардаггүй үзэг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 00-ийн цаас өндөр үнээр шахдаг. Дээр нь нэмээд өрөөнүүдийн тавилга, сандал ширээ, мод бут, бэлэг дурсгал гээд үйлдвэрт шахаж болох бүх л юмыг хийнэ. Дэлхий дээр 00-ийн цааснаас ингэж их ашиг олдог хүн Долгормаагаас өөр байхгүй байх. Хов жив хөөцөлдөх, хүмүүсийг матах ажлыг үндсэн ажлаасаа илүү хийдэг. Үйлдвэрийн хов жив энэ хүнээр дамжихгүй бол нэг л эрчгүй тардаг гэж байгаа. Нөхөр нь худалдааны хэлтсийн дарга Амарбат гэж хүн бий. Бас л “но”-той нөхөр гэдэгийг өмнөх дугааруудад дурьдсан билээ.

Хөдөлмөр хамгааллын дарга Давааням гэж жинхэнэ будлианы эзэн. Дүү нь үйлдвэрт ажиллаж байгаад осолд орсон ба бурхан болоочийнхоо амиар шантаажлан хүмүүсийг дарамталж явсаар хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга гэдэг том суудалд сууж амжсан нэгэн. Бас болоогүй ээ, Баяжуулах фабрикийн даргаар би, эсвэл миний хүү томилогдох ёстой гэж энд тэнд ярьж явдаг гэсэн. Үйлдвэрийн дэргэдэх технологийн сургуулийн жинхэнэ эзэн нь Давааням уу, үйлдвэр үү гэдгийг захирал нь Лхагвасүрэн үү тэнд ажиллагсад нь ч ялгаж салгахаа байчихсан. Сургуулийн мөнгөөр өөрийнхөө түрийвчийг түнтийлгэж байгаа. Сургуулийн мөнгөний урсгалыг шалгуулбал Давааням тэргүүтэй сургуулийн “тоглоомын захирал” Лхагвасүрэн зэргийн хүмүүсийн бэлэн мөнгөний ид шидийг хэрхэн хувьдаа ашиг олох хэрэгсэл болгон ашигладаг “но“ илрэх учиртай. Батгана суусан газар өттэй гэдэг шиг Давааням хаана байна, тэнд хов жив, хэрүүл шуугиан тасардаггүй. Ах дүү нар нь гэж ГОК-д ажилд оруулж өгнө гэж хүмүүсээс мөнгө авч залилдаг, заримыг нь оруулдаг гэсэн. Бодвол Даваанямд хувь өгдөг биз. Энэ булхай нь илчлэгдэж зарим нь ажлаас халагдсан. Эхнэрээ бас л үйлдвэрт “шахсан”. Хүү нь аав шигээ “удам дамжсан” амбицтай нөхөр мөн л үйлдвэр ажилладаг. Үйлдвэр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд тодорхойлсон чинь өөрөө хөцөлдсөөр байгаад “Гавьяат” болсон товарищ. Давааням 2008 оны сонгуульд Шархүүгийн менежерээр ажилласан боловч түүнийг унагах ажлыг гардан хийсэн хүн. Шархүү үүнийг нь мэддэг болов уу, үгүй болов уу.

Холбооны хэсгийн дарга Лхагваа гэдэг тэтгэврийн насны өвгөн бий. Ихэс дээдэс, гишүүд Томчуудын интернет, холбооны бизнесийг Эрдэнэт үйлдвэрт оруулж, дундаас нь хувь аваад сэтгэл хангалуун, дутагдах зүйлгүй амьдарч байгаа. Орчин үеийн мэдээлэл технологоос даанч хол хоцорсон хөгшин бурхи.

ПТО-ийн орлогч Дэлгэр. Ноднин үйлдвэрийн 30 жилийн ойгоор Дэлгэрийг шагнуулахад “хулгай хийж байсан хүн шагнуулдаг л юм байна, хийгээд байдаг хэрэг ээ” гэсэн яриа ажилчдын дунд өвсөнд тавьсан түймэр шиг тархсан гэсэн. Бодвол үйлдвэрээс юм тууж байсан бололтой. Фабрикийн дарга байхад нь удаа дараа осол гарч байсан боловч доод хүмүүстээ арга хэмжээ авахуулчихаад гэмгүй өнгөрч сурсан нэгэн. Харин энэ оны эхээр болсон хүний амь хохирсон ослын улмаас фабрикийн даргын ажлаа өгсөн боловч үйлдвэр техникийн хэлтсийн орлогч даргаар томилогдож чадсан овсгоотой эр. Ажлаасаа халагдах ёстой байтал харин ч дэвшээд явчихсан. Бас л өөрийг нь дарга байхад хариуцсан ажилтан нь нас барсан осол гарахад энэ ослыг далимдуулан 1 сая гаруй ам.долларын үхмэл хөрөнгө худалдан авах ажлыг өөрийнх нь төлөө үнэнчээр зүтгэгч Соколов хэмээх орос мэргэжилтэнтэйгээ нийлж хэрэгжүүлсэн. Одоо тэр авсан төхөөрөмж нь ашиглалтгүй агуулахад хэвтэж байгаа. Хайран мөнгө.

Засвар механикийн заводын дарга Адъяа гэж ажлаа хийдэггүй, өрөөндөө суудаггүй, ийм болохоороо ажилчиддаа ч шаардлага тавьж чаддаггүй мэргэжлийн бус дарга бий. Орхон аймгийн шинэ цагийн “феодалууд”-ын нэг. Өмнө нь Монросцветметэд орлогч захирал хийж байхдаа ажлаа хийж чадахгүй болохоороо хөөгдсөн боловч Эрдэнэт үйлдвэрт томоохон цехийн даргаар томилогдсон. Өөрийн тойрон хүрээлэгчиддээ цалинг нь өндрөөр бодож олгодог, үнэнчээр ажиллаж байгаа боловч өөрт нь тал засдаггүй хүний цалинг бууруулаад байна уу гэхээс өсгөнө гэж байхгүй. Цехээсээ гардаг бүтээгдэхүүний үнийг 30 хувиар нэмж бусдад худалддаг, эндээс ашиг олдог хүн. Засварын цехийг хувьдаа авах гэсэн бүлэглэлийн захиалгаар Адъяа энэ албанд томилогдсон, ирээдүйд орох хөрөнгийг нь “манах” гол үүрэгтэй. Эхнэр нь үйлдвэрийн архивын орлогч даргаар ажилладаг. “Зууны шилдэг” цолны болзлыг биелүүлчихээд байгаа. ЗМЗ-ын цутгуурын цехийн шинэчлэлд зарцуулсан 10 сая ам долларыг /14,5 тэрбум төгрөг/-ын шахаанд гар бие оролцсон эр. Удахгүй тэтгэвэртэй гарах гэж буй тэрээр мөнгөний далай руу ханцуйгаа шамлан гараа дүрсэн “том гар”.

Барилга Захиалагчийн албаны дарга Байгаль. Урьд нь үйлдвэрийн нийгмийн асуудал хариуцсан захирал байхаасаа авахуулаад үйлдвэрийн мөнгийг олон жил идэж байгаа нөхөр. Захирлаас бууснаас хойш нойр нь хүрэхээ больсон гэж байгаа. Насаараа дарга захирал байх ёстой гэж өөрийгөө боддог бололтой. Ямар сайндаа Байгаль захирлаа гэж дуудсангүй гэж хүнд агсан тавьж байхав дээ. Одоо үйлдвэрийн ажиллагсдад орон сууц бариулах ажлыг гардан хариуцаж байгаа боловч нэг ч хүн байрандаа ороогүйгээр барахгүй бариулж буй барилга нь чанарын шаардлага хангахгүй гэсэн үнэлэлтийг авсан дуулдана. Орлогч захирлаар ажиллаж байхдаа бүх хамаатан саднуудаа үйлдвэрийн байранд оруулсан. Эхнэрээ үйлдвэрийн эмнэлэгт, охиноо бас үйлдвэрт “шахсан”. Бас л боловсон хүчний бодлогыг цус ойртуулахад хүчин зүтгэж байгаа.

Ган бөмбөлгийн цехийн дарга Баатарсүх. УИХ-ын гишүүн “зам” Дамба-Очирын баруун гарын түшмэл нь. Сонгуулийнх нь ажилд үнэнчээр зүтгэсэн учраас энэ албан тушаалаар шагнуулсан.

Ийнхүү боловсон хүчний “цус ойртсон” бодлогыг цэглэж үйлдвэрээс идэж уудаг ах дүү, амраг садан, гэр бүлийн холбоосыг таслахгүй бол үйлдвэрийг ашигтай ажиллуулах нь битгий хэл нэг л өдөр дампууруулчихсан сууж байх вий. Дараагийн дугаарт он удаан жил монголд суурьшин Эрдэнэт үйлдвэрээс идэлцэж уулцдаг Орос ах нарын тухай өгүүлэх болно. Дээрх хүмүүсийн болон бусад авилгачдын талаар сэтгэгдлээ бидэнд ирүүлбэл талархан хүлээж авах болно.

shenyun wrote on 2009/11/14 - 21:07
#9

ene sited olon hun handdag bolhoor ni iluu olon hun unshaasaa gej bodsiin bi ooroo erdnetiin huuhed bgaa yum. GOK gedeg uneheer tom sailiin unee yum daa…

shenyun wrote on 2009/11/14 - 21:10
#10

chamd xairtai shvv? keke chamaig demjij baidag.Manai uls toriin system uneheer muudsan buur 2000 onoos xoish bur doroitoij ehlsen.bi tegej boddodg 2000 onoos omno arai l xarichlagtai baisna yum sigee?medex yum alga.chi kazkahstan ru ybaxgui yum uu? tend ezen chinngis haanii huu zuchiin bunhan baidag sh de? ene taliin medeelel avax bol bi hangttali medeelel ogj chadna shvv.chamd amjilt husei.Hamt chamtai aylmaar bna.daanch avj ybaxgui bh da te? kkk

erka wrote on 2009/11/14 - 21:46
#11

yaay chi shu!

triangle_b wrote on 2009/11/16 - 09:25
#12

hi hehe bldogsn bl neereel tantai tsug aylmaar bna shv glv ene ih hotoos garj olon hvmvvstei taniltsaj ih ym harj vzmer bna shv, thde bi ireedvide zaawal tan shg aylnaaa. ayalah ch blno gj bodoj bga bas mongoliinho neriig delhii dahind taniulj medvvlj yawdag t chn bayarlaj yawdag shv oorinha blon busad hvmvvsiin omnoos tand ondor amjilt hvsie

dulguun wrote on 2009/11/17 - 05:11
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.