Номын ертєнц : » Европоор аялахуй /Итали/
Нийтэлсэн: 2007-09-02 14:24:10 , Мэдээний дугаар: #67020
Монгол Ватикан, Италийн соёл, урлагийн холбоо хэлхээ:
Хvн тєрєлхтний цолгорсон суут хvмvvс нэг газар оронд олноор тєрж, сод тансаг уран бvтээлээрээ vеэс vед гайхагдан алдаршина гэдэг ховор vзэгдэл.
Дундад зууны тэр бєглvv, харанхуй vед ажиллаж сод бvтээл туурвиж алдар цуугаа мандуулсан нь єнєєгийн соёлт хvн тєрєлхтнийг ч бишрvvлсээр байна.
Энэ бол Итали орны гайхамшиг.
Итали орныг Монголчууд хэр мэддэг билээ?
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ноднин Монголчууд дэлхийн улс vндэстэнтэй хамтран єргєн хvрээтэй тэмдэглэсний нэг илэрхийлэл нь улс улсын тєрийн тэргvvн, хаад Монголын эзэнт гvрний тухай єєрсдийн тэмдэглэл, эргэцvvллээ бичиж, Монгол Улсын Ерєнхийлєгч Намбарын Энхбаярт захидал ирvvлсэн явдал юм.
БНИУ-ын Ерєнхийлєгч Жоржо Наполитано ирvvлсэн захидалдаа “Рах Моngoliса буюу Монгол хэв ёсны энхийн журам нь худалдаа арилжаа болон судалгаа шинжилгээ єрнєн хєгжих боломж олгожээ.ХIII зууны II хагас, XIV зууны эхний хагаст дорно зvгт хийсэн олон чухал тэмдэглэлд дипломат хэлхээ холбоо хэрхэн тогтож, худалдаа арилжаа цэцэглэн хєгжиж байсан тухай тэмдэглэсэн нь буй…
Торгоны зам дахин сэргэж, их хааны цэргийн элч, зарлагууд довтолгож байсан энэ зам єрнє дорнын харилцааны гол хэрэгсэл болжээ…
Монголын эзэнт гvрэнтэй хийх худалдаа нь италичуудын гарт тvргэн шилжсэнээр Италийн далайн улсуудыг (Венец, Генуя зэрэг улсуудыг хэлж буй. орч.) баяжуулжээ ” гэж бичсэн байна.
Харилцаа холбооны тvvхээс дурдвал Ил хаан Абага Монголд ирсэн Папын элчид, замд тохиолдогсод улаа шvvс саадгvй єгч єнгєрvvлэхийг тушаасан vнэмлэх бичиг хоёр ч удаа (1267,1279) олгож байсан байдаг.1302 онд Газан хаан,пап Бонифацийд Христосын шашинтантай хавсран Египетийг эсэргvvцэн байлдах тухай захидал бичиж байжээ.
Францын хутагт IX Луй болон Ромын пап IV Иннокентий нарын зараалаар, Монголчуудын хvсэл зорилгыг тагнан мэдэх, Монголын цэргийн хvчийг лал шашинтны эсрэг ашиглах бодлогыг сэдэж 1253 онд Христос шашны гэлэн Гильом Рубрук тэргvvтэй тусгай элчийг Монголд томилон ирvvлсэн байна. Мєнх хаан Рубрукийг буцахад, дээр зєвхєн ганц хєх тэнгэр, дор газарт ганц эзэн Чингис хаан байдгийг анхааруулаад “Манай газар алс хол, уул єндєр, тэнгис далай их хэмээж, бидний эсрэг дайтваас юу болохыг бэрх бєгєєд хялбар, хол бєгєєс ойр мэт болгодог хєх тэнгэр мэдтvгэй” гэсэн илгээлт явуулжээ.
Vvнээс найман жилийн ємнє (1245) Ромын пап IV Иннокентий, Ром руу довтлохоос нь ємнє амжиж Монголын хааныг єєрийн шашиндаа оруулж авахаар шаардаж, Мажар мэтийн Христос шvтлэгтнийг эзэлсэн явдлыг их гайхан алдаа эндvvрэл болсон биш vv гэсэн утга бvхий илгээмж бариулан Плано Карпини хэмээх католиг шашны гэлэнг Монголын эзэнт гvрэнд ирvvлсэн юм.
Монголчууд тvvнийг хvндэтгэн найрсгаар хvлээн авсан боловч тэрхvv шаардлагын хариуд, дєнгєж хаан ширээнд залраад байсан Гvюг хаан “Мєнх тэнгэрийн хvчин дор наран ургахуй зvгээс наран шингэх хvртэл бvх газар орон бидний мэдэлд орсон…Одоо та нар ирсэн чинь болж, эд арга бvхнээ єгье хэмээн vг єгvvлбээс зохино.. .Энэ vеэс эхлэн бид та нарыг ивээл дороо орсон хэмээн vзсvгэй.Хэрэв та нар тэнгэрийн бошгыг vл даган ману зарлигийг зєрчвєєс дайсан минь больъюу” гэж сvр хvчээ далайлган, айлган сvрдvvлэх єнгє аястай хариу єгч буцаажээ.
Єрнєдийн элч жуулчдаас Юан гvрний тухай Марко Пологийн бичсэн “Орчлонгийн элдэв сонин” гэдэг ном тухайн vедээ шинэ нээлт болон тvгсэн билээ.
Венецийн худалдаачны хvv Марко Поло аав, авга ах нарынхаа хамт Монголын Юан улсын нийслэл Хаанбалгасан (Бээжин) -д 1269 онд анх хєл тавьжээ.
Хубилай хаан, тэдний яриаг сонсож, учир явдлыг тунгаасны эцэст, тэднийг Монголын элч болгон эргvvлэн зарж, Ромын папад уран vг, нотлохуйн ухаан, дуун ухаан, тоо бодлого, зурхай, хєгжим, газар зvй зэрэг долоон ухаанд нэвтэрхий, оюун билэг тєгс христос шvтлэгтэн 100 хvнийг ирvvлэхийг хvсэн буцаажээ.
Харин пап хариуд нь ухаан бодол, эрдэм ном сайтай хоёр гэлэнд жуух бичиг, тусгай захидал бариулан Монгол руу явуулсан боловч тэд замын аянг даалгvй буцахад Марко Полотон бичиг, захидлыг авчирч хаанд гардуулжээ. Итгэлийг олсон залуу Марко Полог их хаан дэргэдээ авч тvшмэлийн алба хашуулан суулгав.
Тэр Монгол ахуй амьдрал, зан заншлыг мэдэж, хэл дорхноо сурсан нь хаанд ихэд тоогдож, бvр шадар тvшмэл нь болоод эзэнт гvрний бvх муж нутгаар явж, Энэтхэг зэрэг Азийн хэд хэдэн оронд Монголын элчээр томилогдон очиж байжээ. Ингээд 17 жил хааны албанд зvтгээд буцахад нь Монголын бvрэн эрхт дипломат элчийн хэрэглэдэг шонхор шувуу, арслангийн дvрс бvхий алтан пайз олгож, Ромын пап, бас Франц, Испани болон бусад христос шашинт орны хаадад бичиг захидал хvргэхийг даалгажээ.
Марко Поло буцах замдаа усан замаар Ява, Суматр, Цейлон, Энэтхэгээр дамжин Перст хvрч Монголын Ил хаан Аргунд Монгол угсааны Хєхєгчин хэмээх хатанг хvргэж єгчээ.Тэд хааны ордонд тvр саатаж цааш явсаар Венец хотдоо хvрсэн боловч Венец, Генуя хот улстай дайтаж байж. Тэр Венецээ хамгаалан тулалдаж яваад баригдаж Генуя хотын шоронд оржээ. Тэнд байхдаа Монголд vзэж харсан, сонсож мэдсэнээ ярихад нь нэгэн бичиж тэмдэглэн авсан нь онц сонирхолтой байсан учир хожим Марко Пологийн дээр дурдсан алдарт ном хэвлэгдэх боломж олдсон байна.
Ингэж Марко Поло Европ дахинд тухайн vедээ “дэлхийн нэгдvгээр гайхамшиг”-т тооцогдсон, шатдаг хар чулуу( чулуун нvvрс) тvлдэг газрын тос байдаг, цаасан мєнгє хэрэглэдэг, бас хойд нутгийнхантайгаа vслэг ангийн наймаа хийдэг зэрэг урьд ємнє огт сонсоогvй мэдээ занги хvргэсэн ажээ. Марко Пологийн номыг анх 1930-аад оны эхээр их зохиолч Д.Нацагдорж герман хэлнээс орчуулсан боловч тэр нь уг номыг Альберт Герман гэгч хэт товчлон бичсэн “Их хааны ордонд” гэсэн нэртэй ном байсан учраас тэр орчуулга хэвлэгдээгvй юмсанж.
Ромын пап, Ираны Ил хаадыг христос шашинд оруулах гэж ахин дахин махран зvтгэсээр байсанд 1290 онд Аргун хаан “манай эмэг эх христос шашныг шvтдэг байсан, бид христийн шашинтанд хор хєнєєл хvргэдэггvй. Бид Чингис хааны ургууд, ямар шашин шvтэхээ єєрийн дураар шийдвэрлэнэ. Энэ шашинд орох эсэхийг ганц Мєнх тэнгэр мэднэ” гэж хариу бичсэн байна. Ийнхvv Єрнєд Европын хаад, Ромын пап нар Монголын хаадтай харилцахыг хvсч дипломатын, шашны, мєн тагнуул туршуулын даалгавар бvхий элчvvдийг удаа дараалан ирvvлж байсан билээ. Энэ бvхэн нь дорно, єрнийн харилцааны замыг нээж худалдаа арилжааг цэцэглvvлэн хєгжvvлж, соёл иргэншлийн хєгжлийн ололт амжилт харилцан нэвтрэлцэх арга боломжийг нээн єгснийг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн vеэр улс тvмний тєрийн тэргvvн нар онцлон тэмдэглэсэн байна. Энэ мэт Итали Монгол болон Єрнєд Европын орнуудын дипломат харилцааны бичиг захидлыг Ромын vе улирсан пап нар хэдэн зууны турш Ватиканы нууц архив, номын санд хадгалж хав дарсаар иржээ.
Харин 2001 оны эхээр манай ГХЯ, Ватиканы ГХЯ-ны хамтын ажиллагааны vр дvнд тэндэхийн нууц архив, номын санд академич Ш.Бира, Д.Цэрэнсодном нар 20-иод хоног сууж, зарим бvртгэл шvvрдэж зєвхєн Монголын хаад тєдийгvй ноёд ч захидлаар харилцаж байсныг vзэж, тэнд хадгалагдаж буй Монгол болон бусад хэлээр бичсэн 30 орчим захидал сэлтийг захиалж микрофильмээр єнгєт хальсанд буулган ирvvлсэн байна.
Ватиканы нууц архив, номын санд Христосын судрыг Монголоор орчуулж, Монгол ахуй амьдралын сэдэвт зургаар чимэглэсэн ном судар элбэг байгаа аж.
XIII зууны vед Ромын папад явуулж байсан эдгээр зам бичиг-пайз.илгээмж-захидлыг утга агуулгаас нь гадна бичгийн зурлага, хэв маяг, тамга сэлт нь Монгол хэл, соёл, бичгийн тvvхэнд чухал хэрэглэгдэхvvн болох ач холбогдолтой юм. Єнєє vед ийнхvv Монгол Ватикан улсын хооронд дипломат болон соёл, шинжлэх ухааны харилцаа єргєжин хєгжих сайхан бололцоо бий болоод байна.
Манай уншигчид Италийн утга зохиол урлагтай бvр єнгєрсєн зууны 30-аад оноос танилцаж эхлэсэн юм. Жованни Бакоччогийн “Декамерон”-ыг 1936 онд Ж.Цэвээн орчуулснаас хойш хэд хэдэн удаа хэвлэгдэв.
Дундад зууны vеийн Италийн сэргэн мандалтын vеийн уран зохиолыг vндэслэгч Алигери Дантегийн “Тэнгэрлэг Комеди” хэмээх алдарт найраглалыг Ц.Хасбаатарын орчуулгаар манай уншигчид танилцсан бол тvvнээс сэдэвлэсэн “Франческа да Римини” гэдэг бvжгэн жvжгийг манай vзэгчид театрын тайзнаас vзэж нvд хужирласаар хэдэн арван жил болж байна.
Утопи социализмыг vндэслэгч Т.Кампанеллагийн “Наран хот” 30-аад жилийн тэртээ уншигчдын гарт очжээ.
Алдарт хєгжмийн зохиолч Жузеппе Фортунато Верди, Жакомо Пуччини нарыг манайхан андахгvй. Ж.Вердийн “Макбет”, “Травиата” дуурийг Дуурь бvжгийн Академик театрт хэдэнтээ тавьж, дvрийг бvтээгчид Монголоор тєдийгvй итали хэлээр ч дуулдаг юм. Дуурийн дуучин болгон хvчээ сорихыг эрмэлздэг Ж.Пуччиний “Чио Чио сан”, тэрчлэн “Тоска” дуурийг манай Академик театрт єнєєдєр ч тоглож vзэгч олныг баясгасаар байна.
Манай дуурийн жvжигчид Итали оронд очиж, алдарт театрт нь дуулж мэргэжил дээшлvvлж, энэ орны дуу хєгжмийн гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрч байдгийн зэрэгцээ эртний сонгодог урлагийн эрднийн сан болсон уран барилга, уран баримал, уран зургийн сайхныг нvдээр vзэж ирдэг байна. Энэ мэтээр яриад байвал манай орнуудын дипломат болон соёл, шинжлэх ухаан, урлагийн харилцаа улам ойртож єсєн хєгжсєєр байна.
Энэ ном урлаг судлаач, сонирхогч оюутан залууст тєдийгvй Итали оронд аялал жуулчлалаар явагч хэн хvнд хэрэгтэй замч болох нь дамжиггvй.Тэгээд ч итали хэлний ойр зуурын яриаг ч хавсаргасан байна.
Итали орон улам ойртож байна.Та бvхэн таалан болгооно уу.
Дэлхийн урлаг, соёл, яруу найргийн Академийн гишvvн, хэл
бичгийн ухааны доктор (РҺ.Р), дэд профессор
Хас овогт Галсанбалдангийн Ловор
September 16, 2007
| 1,583 Үзсэн 













![[image]](http://img256.imageshack.us/img256/3441/ordynskiedospeni2zl8.jpg)





Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)
sak bailaa, 1 yum guihad, marco pologiin mongold bichsen temdeglelvvdees bagahaniig olood tawij bolohuu
za hogshion sar shinedee saihan shineleeree!