2005.11.04
Шөнжин үдэлтийн паарти гээд, үүрээр гэртээ ирлээ. Паарти дээр өөрийн үүргэвчээ үүрч очисон тул, тараад машиний ард шууд вокзалруу явахад бэлэн болсон байлаа.
Гэрийхэн шөнжин алга болсон гайсан байсан бөгөөд ээж- Их аялийн өмнөх шөнөө гэртээ өнгрөөхгүй яасан юм бэ дээ! гэдэг уламжлалт лекцээ уншлаа.
Манай гэр бүл маш олон уламжлалт соёлийг дагадагийн нэг нь хүү холийн аянд явах, эсвэл шалгалт өгөх гэх мэт амьдралийн чухал мөчүүдэд өгзгөн дээрээ 3 удаа суран бүс амсуулдаг юм. Би өмдөө шувтлаад аав дээр ирлээ, Аав инээмсэглээд бүсээрээ 3 удаа шавхардлаа. Мэдээж аав надаа хайртай юм чинь өвдөөгөөгүй гэхдээ, эрэгтэй хүүд суран бүс амсуулснаар хэм хэмжээгээ мэдэж, хүн ахтай дээл захтай гэсэн үгийг санаж явхийн бэлэгдэл юм. Хол удаан хугцаагаар явж байхад аавтай хүн шүү гэж бодож байхад ч гэсэн хэрэгтэй гэж би үздэг.
Аав шашний номоо дэлгээд аль зүг мөр гаргах, юу юу анхаараах гээд, арцаа асаагаад гурван удаа тойрууллаа. Бүгд цайгаа уугаад гэрээсээ гарлаа.
Ээж өглөөний цай бэлдээд , сүү хөөрүүллээ. Би өмнөх өдөр Медюуза клубт хүмүүстээ үдэлтийн үдэшлэг хийх үед цунхээ авч очсон байсан тул цүнх машиний ард байлаа. Өмнө үүргэвчтэй аялах туршлага байгаагуй тул илүү дутуу зүйлээр дүүрэн дахиад нэг цүнх байлаа. Гэрээсээ гархийн өмнө цагаан даавуу үүдэн дээр тавилаа. Аав түрүүлж гараад машиний зүгийг тохирууллаа, Гэрийн тэргүүн тул зүг гаргах, ном уншуулах зэрэг бүх асуудлийг аав бүрэн хариуцдаг бид туунийг нь дагдаг юм. Би цагаан даавуун дээр хоёр хөлөөрөө зогсоод,бодлоо цэгцэлж дотроо ном уншлаад гэрээсээ гарлаа. Цагаан даавуу олдохгуй бол цаас бас ашгиладаг юм.Энэ нь аян зам бэрхшээлгүй сүүшиг цагаан байхийг бэлэгддэг юм. Гадаа машиндаа суулаа, Ээж гэрийн болконоор сүүгээ 9 тэнгэртээ өргөөд, хойноос бууж ирлээ.
Машиндаа суутал ээжийг хүлээх хэрэг гарав. Ээж болкон дээрээс сүүгээр аян замийн дээж өргөж байгаа харагдлаа. Мөдхөн ирлээ.
Би машинаа барих гэтэл аав-Хэрэггүй, хол явах гэж байгаа хүүгээ би машин бариж гаргаж өгнө гэлээ. Галт тэрэг хөдлөх болоогүй байсан тул эхлээд гандан дээр очлоо. Гэрийхэнтэйгээ зургаа авхуулаад, Бурхандаа мөрглөө.
Вокзал дээр иртэл хүмүүс манай хэдэн найзууд баяртай гэж хэлхээр ирж, зарим нь бэлэг өглөө. Аавийн дуу бас ирлээ.
Ингээд Гэрийхэнтэйгээ хэдэн зураг даруулж байтал дохио дугарч явах боллоо. Миний хамаг сэтгэл санаа хурдан аялаа эхлэх байсан тул,купэндээ ярч орлоо.

Хүүхэд насандаа бид жилд хэд хэдэн удаа Эрхүү орхоор эндээс хөдөлдөг байсан тул бас л нэгэн дурсамж санагдлаа. Зун гэрээрээ Эрхүүгээс ирээд би ахтайгаа Эмээ өвөөгийн зуний хашаанд өнгрөөдөг байлаа.
Одоогийн Дэнжийн Мянга Тв-ийн хооронд. Өдөр шөнгүй хавийн хүүхдүүдтэй шороон дээр тоглож, Хашаа давж айлийн нохойнд хөөгддөг нэгэн турлийн Спортоор ч бас хичээллэж байлаа. Нэгэн өдөр Гэрийхэн гэнэт ирж -Золоо, Эмээ Өвөөдөө баяртай гээд хэл, одоо Вокзалруу явий гэлээ.Гэрийхэн бүгдэнд баяртай гэж хэлээд намайг аваад явлаа.Ах тэр үед гэртээ байсан тул замаараа гэрээс ахийг аваад цүнх ачаагаа аваад Вокзалруу хөдөллөө. Тухайн үед Вокзал дээр хол явах гэж буй хүмүүсээ гаргаж өгөх гэж бух найз нөхөд, гэр бүл гээд алхах зайгуй болдог байлаа.
Гадаад явах тийм элбэг байгаагүй тул Сүүлчийн замд үдэж байгаа юмшиг хөдөөнөөс ах дуу хамаатан садан гээд ёстой тусдаа нэг паарти болж байгаа юмдаа. Хэдхэн долоо хоног эсвэл сар явж байгаа зарим хүмүүсийг Албан газрийхан, эсвэл ажлийхан гаргаж өгнө гээд баахан бэлэг мөнгө өгнө! Тэр нь буцаж ирэхдээ бэлэг авчираараа гэсэн захиастай адил.
Вокзал дээр баг зэрэг хоцорч ирсэн тул гэрийхэн яаралтай ачаагаа вогонруу зөөж эхэллээ. Гэр бүлээрээ тэнд амидардаг байсан тул баахан юм авч явна, дээрээс нь хамт ажилдаг хүмүүсийн захиаас, илгээмж гээд нэлээд их ачаа болно. Би тэр хавиаар хүмүүсийг сонжиж явж байгаад буцаад өөрийн богон дээрээ ирлээ.Гэрийхэн дотор орсон байлаа.
Шатаар дээшээ орох гэтэл проводник орос эгч намайг гараараа зогсоогоод – Маличик! Бутилок болше нет! (Жаалхуу дотор хоосон ундааний шил үлдээгүй!) гэж хатуу харцаар харлаа.
Яагаад намайг оруулахгуй байгаа юм болоо? -Я иду с мойми родителями(Би гэрийхэнтэйгээ байгаа) Я живу в Иркуцке!(Би Эрхууд амидардаг) гэж орос хэлээр маш цэвэр хэллээ. Тухайн үед цагаан толгойг орос сургуулиуд сурж эхэлсэн тул. Орос хэл Монголоосоо илүү гэж хэлхээр байв.Проводник эгч миний орос хэлний мэдлэгт гайхаж байх хоорондуур цаанаас манай аав гарч ирэн -Миний хүү орооч , вогон хөдөллөө! Яагаад гадаа зогсоод байгаа?гэж дуудлаа.
Орос эгч бүүр гайхсан харцаар аавруу харж -Энэ танай хүү байсан юмуу? гэж асуулаа.
Гэр хороололд тоглож байсан “халтар хувцастай”(Тухайн үед шороонд тоглодог хувцас , гэртээ өмсдөг хувцас, гадаад явахдаа өмсдөг хувцас гэдэг ангилалтай байв ), сайртцан хацартай хүүг шууд вокзал дээр авчирсан байсан тул хоосон шил цуглуулдаг хүүхдүүдийн нэг байна гэж андуурсан проводник эгч жоохон ичлээ.
Намайг КУПЭНД оруулаад гэрийхэн хувцас солиод нойтон алчуураар биеийг цэвэрлчихлээ.Вогон хөдөлсний дараа проводникд пасспорт билетээ үзүүлтэл , Ногоон “Албаний” гэсэн бичиг баримттай байсан тул хүндэлж тусгай ёсоор харицах ёстой байв. Орос эгч гадаа хүүгийг нь оруулаагуй ёс алдлаадаа гэж бодсон ч байж магад.
Гадаа шил цуглуулдаг хүүтэй андуурсан тэр хүү цонхний өмнө ах дүүтэйгээ тоглож байв. Маш цэвэрхэн барууний хувцасласан байсан тэр хүүг зөвхөн хацран дээрх сайраас нь таниж болхоор байлаа.

May 27, 2007
| 5,109 Үзсэн 

































Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)
Tanai aav chini MUIS-iin tuuhiin bagsh Jambaljav guai bsan yum uu. Manai bagsh bsan sh dee, Tsedenbal dargiin talaar material tsugluuldag bsan daa. Odoo nom garsan gej TV-r garch bsan
chi sayahan 5 sard yavsiimuu?ali deer yavaagui muu
Sain uu .Amai. Husel muruudluur juguurlen ihiig uzej medeerei. Zurag bichlegees gadna. Materialuudaa dursjuulj baigaa gej bodoj baina. Net bol medeelliin neg l heseg shuu. TV humuus ih uzdeg. Amjilt husii.
USA INDIANA BLOOMINGTON
Sain baina, daraa tegj baigaad ene tuhai barimtat kino hiiwel zugeer yum. Camcordertoi yawbal zugeer bh. US, Bloomington, Erdenebold
yamar saikhan yos juramtai ail veee…yostoi saikhan yumaaa
Sain uu? Amai bi chamtai xamt ayalxaar shiidlee…amjilt xvsye.
ymar goy yum be amai yg minii torson odroor aylald garsan yum bna shdee bi 1993-11-04nd tofson amjilt husye mongolchuud sak shuu