Эртний домогт Египт улсад анх удаа хөл тавилаа. 2006.02.28
Энэ улсын түүхээр дунд сургуулиуд Түүхийн анхны хичээл эхэлдэг тул маш их догдоллоо, Холливүүдийн киноонуудаас дэлхийн 7 гайхамшгуудийн нэг Пирамидийг үзэх бүртээ хэзээ нэгэн цагт тэнд очиндоо гэсэн хүсэлдээ автаад тэсэн ядан хүлээж байлаа. Израйлийн хилээр саадгүй гараад Египтийн хилийн пост дээр ирлээ. Миний паспортонд Сыри улсаас Египтийн визийг хараад Welcome to Egypt гэж хэллээ. Энэ улсын нийт орлогийн ихэнхи хувийг жуулчлалаас олдог тул улсын нэр хүнд, түүх соёлдоо маш хүндэтгэлтэйгээр хандаж жуулчдийн эрх ашгийг заримдаа иргэдээсээ илүүд хүртэл тавих явдал байдаг гэж би өмнө нь сонсож байсан юм. Нийслэл Кайро хотод эртний найз Ангараг ирсэнийг би сонссон тул түүнд зориулж TAX FREE дэлгүүрээс нэг шил вискы авахаар шийдлээ. Худалдагчаас нь Лалийн шашинтай Египтруу СОГУ/согтууруулах ундаа/ авч нэвтэрч болохуу гэж асуутал -Мэдээж, чи жуулчин юм чинь болно, харин Египтийн иргэд болон лалийн шашинтай орны иргэд хориотой! гэлээ. Тухайн үед маш сонин санагдлаа.
Яг хилийн цэгийн хажууд “HILTON” гэдэг америкийн зочид буудлийн сүлжээ байгааг хараад гайхлаа, гэхдээ яачиж байсан Америктай харьцаа тийм ч муугуй юм байна гэдгийг ойлголоо. Хүнээс тэр буудлийн талаар асуутал “-Чи сонсоогүй юмуу? энэ буудлийг 2004 оний 10 сарийн 07-нд террористууд дэлбэлж байсанштээ!” гэлээ. Нээрээ санахад өмнө нь Египтийн Таба дахь “ХИЛТОН” буудалд дэлбэрэлт болж хүмүүс амь насаа алдсаныг сонсож байсан гэдэг санагдлаа. Хаа явсан газраа бүх мэдээлэл цуглуулахыг хичээж байсан тул яг юу болсоныг илүү сайн тодрууллаа.


2004.10.10 ний өдрийн үдийн 22.00 цагийн үед Хилтон зочид буудалд дэлбэрэлт болжээ. Энэ буудал нь Америкийн буудлуудийн сүлжээ бөгөөд яг Израйл Египтийн хил дээр байдаг юм. Тус бур 200-гаад кг дэлбэрэх бодис ачсан 2 машин буудлийн loby-руу дайрч орж буудлийг дэлбэлж. Албан ёсны мэдээгээр 32 хүн нас барж 120-иод хүн шархдаж гэмтжээ. Нас барагсдийн дотор 12 Израйлийн болон Орос, Итали, Египтийн иргэд байжээ. Египтийн үнэ өртөг Израйлаас хамаагүй бага тул энд гол төлөв Израйлийн иргэд амралтаа өнгөрөөдөг байлаа. Эхний дэлбэрэлтээс хойш 1 цагийн дараа Таба-гаас 45 км өмнө зүг орших Рас-А-Сатан сууринд бас дэлбэрэлт болж. Энэ үйл явдлын дараа Израйлийн гадаад хэргийн сайд Египтийн гадаад хэргийн сайдад хүсэлт гаргаж өөрийн аврах баг, 20-30 автобус тус бүрийг илгээж Израйл улсийнхаа бүх иргэдийг татаж авах санал дэвшүүлж байжээ. Энэ дэлбэрэлтийн дараа Израйлийн гадаад хэргийн яам өөрийн иргэдээ Египт улсруу аялахаар явахгүй байхыг анхааруулж байсан юм. Харин одоо Израйлийн Палэстин/Араб/ гаралтай иргэд Египтэд амралтаа гол төлөв өнгөрөөдөг юм.
Ийнхүү буудлийн талаар сонсоод Кайро хотруу явах унаа хайж эхэллээ. Тэнд маш олон такси хувийн халтуурчид байсан бөгөөд хямд хүргээд өгье гэж санал болгож байлаа. Энэ нь дунджаар 100$. мэдээж татгалзлаа. Египтэд хятадтай маш адил үнэ буулгах тохиролцох ёстой, зарим үед 10 дахин илүү үнтэйгээр бараа үйлчилгээгээ зарахыг оролддог юм. Шөнө болсон байсан тул өглөө болтол хүлээгээд нийтийн тээврээр Кайро явъя даа гэж бодоод найз Ангарагруу ярьтал -Өглөө ирж амжихгүй бол Аlexandriа руу явлаа гэж анхаарууллаа. Мэдээж Египтэд өөр мэддэг хүн байхгүй байсан тул яаралтай дөххөөр шийдлээ.
Табагаас нэгэн унаа дараагийн тосгон руу явна гэхээр нь үнэ тохироод суучихлаа. Унаа хөдлөөд удаагүй байтал цагдаагийн ПОСТ таарлаа. Цагдаагийн гэхээс илүү цэргийн хамгаалтийн бүс шиг санагдлаа. Замыг зогс тэмдгээр хаасан байсан бөгөөд хоёр талаар бүрэн зэвсгэлсэн цагдаа нар. Сумны хамгаалттай төмөр бамбайны цаанаас КОЛАШНИКОВ буутай цэрэг , замийнөмнө дугуйг цоолдог гэнжийг хөндлөн байрлуулсан байлаа. Ийнхүү цагдаа ирж бичиг баримтаа үзүүл гэлээ, хаашаа юу хийж яваа г.м бүхнийг шалгасны дараа такс 5 $ хурааж авлаа. ингээд хөдөллөө.
Тухайн үед шөнө байсан бөгөөд цагдаа нар зураг авахыг хориглосон тул өөр өдрийн зураг байрлууллаа.
Ингээд дараагийн уулзвар дээр ирлээ. Дахиад цагдаагийн пост. Энд унаа намайг буулгалаа. Эндээс Синай-ийн өмнө зүг эсвэл Кайро ордог уулзвар тул дараагийн унааг хүлээхээр шийдлээ.Цагдаа нар ч намайг дахиад шалгааж эхэллээ. Гэхдээ энэ улс жуулчныг маш их хүндэлдэг тул маш найрсгаар надтай харьцаж , сүүлдээ буу халж надаа унаа олж өгөхөөр тохиролцлоо.
Гадаадад явж байхдаа ойр зуурын хэллэг яриаг маш хурдан сурдаг болсон тул хөгжилтэй яриагаараа тэдний хүндэтгэлийг хүлээлээ. Арабуудийн түүхэнд Монголчуудын тухай маш их байдаг тул зарим үед Монгол гэж хэлэхэд жоохон дургүйхан ханддаг явдал байдагч , Араб хэлээр байдлийг шууд сайжруулж чаддаг болсон байлаа.
Яаж зүгээр суухав гээд Израйлд худалдаж авсан шинэхэн “Indigo Child”номоо орос хэл дээр уншиж эхэллээ.
Шалгалтанд нэгэн хоосон микро автобус ирлээ. Цагдаа нар жолоочийг нь гуйгаад намайг Кайро явуулахаар боллоо. Мэдээж би жуулчин тул бусдаас илүү мөнгө төлөхөөр боллоо. Дараагийн цагдаагийн постонд автобус нутгийн сайхан эрчүүдээр дүүрчихлээ. Хэдийгээр өмнө нь Сыри, Жорданиа, Палестина зэрэг Араб орнуудаар явж байсан ч хэвлэл мэдээллийн миний тархинд суулгасан АРАБ -ууд аюултай гэдэг ойлголтоос болж бага зэрэг айж байлаа.
Хот ортол дахиад хэд хэдэн Постоор дайрлаа. Үнэхээр онцгой байдал заралсан газаршиг хаа сайгүй шалгалт, үнэхээр төвөгтэй санагдлаа. Харин дурсамжинд үлдсэн сонирхолтой зогсоол нь Suez сувгийн доогуур татсан ТУНЭЛ-ийн өмнөх шалган нэвтрүүлэх байлаа. Тэнд бид бүхнийг буулгаад нэг эгнээнд жагсааж зогсоолоо. Бүгд цүнхээ урдаа тавилаа. Цагдаа цэргийн хүмүүс хүн бүрийн бичиг баримтыг нь нэг бүрчилэн шалгаж , цүнхний хавиар үнэрч нохойгоо явуулж, нэгэн цэрэг хоёр гартаа төмөр барьсан байсан бөгөөд цүнх бүрийн урдуур тэр хоёр төмрөө ойртуулж байлаа. Тэр төмрүүд нь соронз байсан байх гэж сүүлд бодогдлоо.
Suez-ийн суваг нь Египт улсыг бараг тэжээдэг гэж хэлж болохуйц мөнгөний эх үүсвэр тул ийнхүү маш өндөр зэргийн хамгаалт хийж байгаа байх гэж бодож байлаа. Тэнд маш олон машин, тээврийн хэрэгслүүд байсан бөгөөд зарим бичиг баримтийн зөрчилтэй хүмүүсийг нь саатуулж байгаа харагдаж байсан. Suez суваг нь Ази Африкийг заагалдаг бөгөөд үүний талаар илүү тодорхой дараагийн тэмдэглэлдээ бичье гэж бодож байна. Ингээд автобусандаа буцаад суугаад Тунел доогуур албан ёсоор Африк тиврүү орлоо.
Автобус явсаар замын цайны газар зогслоо. Би өглөөнөөс хойш бараг юу ч идээгүй байсан тул маш их өлсөж байлаа. Тэднийг дагаад цуг орлоо. Үүрийн 03 цагийн үед тогооч нь босч хоолоо халааж өгөхөөр боллоо. Би хэдийгээр маш өлссөн байсан ч нутгийн хоолыг хараад нэг л биш санагдаж байлаа. Манай хөдөөнийхөнтэй нэлээд төстэй хээгүй хүмүүс гэж хэлж болно. Үйлчилгээний газар гамбир хоолоо таваггүй ширээн дээр шууд тавьж, сүүлд хотийн гудамжинд гамбир борлуулдаг залуу засмал зам дээр бүх гамбираа тавиад хатааж байсан нь одоо санагдаж байна. Ийнхүү жолооч надад хоол авч өглөө. Би Монгол ёсоороо “Бэлгийн Морины Шүдийг нь Тоололгүй” түүнийг нь бага зэрэг амсаад , савалсан Пэчэнь авч идлээ. Гэхдээ та бүхэнд хэлэхэд Арабууд ерөнхий төлөв байдал нь сайн хүмүүс ялангуяа Араб, Лалийн шашинтай улсуудад. Тэд Монголчуудтай адил маш зочиломтгой, сониуч тэгээд сайхан сэтгэлтэй. Бид тухайн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллээс бус өөрсдийн туршлагаасаа дүгнэлт хийж эхэлмээр санагдаж байлаа. Манай жуулчилах сонирхолтой адал явдалд дуртай залууст энэ улсуудаар жуулчилбал, үзэж сурах зүйлүүд их санагдаж байна.
Ийнхүү өөрийн 05 цагийн үед автобус Кайро хотруу орж ирсэн бөгөөд, жолооч такси барьж өгч миний очих буудлийг тайлбарлаж өглөө. Намайг 15 Шиллинг төлөөрэй гэж захилаа. Энэ нь дунджаар 2$ байсан бөгөөд тухайн үед үнэтэй санагдсанч таксигаар бараг 18км шахуу явсан. Дараа нь Бензиний үнэ цэвэр уснаас хямд байдаг учраас л такси ашиг олдог юм байндаа гэж ойлголоо.
Ийнхүү Африк тивийн эхний улс, Эхний Нийслэлд ирлээ.
September 16, 2007
| 2,120 Үзсэн 























Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)
Egypted tudiigui manai mongold ch Hilton zochid buudal barigdaj bga geed boddoo,parkiin hajuuhand
ter chin shangrila shude
ingej ayalahsan. amaid amjilt husey
setgegdlee bicheh geheer humuus minii bicheh gesen ugiig bichtsen bhiimaa yadargaatain. ta minii mailruu yadaj neg ym yavuulaachdee. shal uramgui ym a
bi bur tanii FAN chini bolchloo.
mongoloos egypt yawahad yaj visa awah be td hariu
Hello dear new freind,
i am blessing doma good looking girl i am humble and respectful above all i am loving and caring i have gone through your profile at http://www.amai.mn treuly it is quite intresting to me i will like to have a good relationship with you so kindly get incontact with me through this mail address (blessing200doma@yahoo.com) so that i can tell you more about myself and also give you my picture hope to hear from you soon, blessing.
Bi Cairo-d ochij baisan l daa, hogjil ni tiimerhuu sanagdsan…Ter setgedel bichsen hund zovlohod beijing deerees visa avaad yavna.
ali esvel orosiin viza avbal moskvagaar shuud vizagui nisej bolno shu hyamd ch bdag yum bn laa 600$toi bhad hangalttai. arabuudiig bugdeng n bas tim shan setgeltei zochlomtgoi gj bodoj bolohgui l de hun l yum chin yanz yanz zarim n ih amia hicheesen ashiglah gsn zarim n duugai dotuur tamirtai geh met yanz yanz