Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Аялалын 64 дахь улс Румынд хөл тавилаа

450px-flag_of_romaniasvg

2009 оны 10 сарын 12 ны өдөр. Румын улсын Бухарест хот.

Болгар улсаас Туркрүү дамжин улмаар Ирак тэгээд Кувэйт орох төлөвлөгөөтэй байсан боловч, 3 жил хагасын өмнө Турк улсад визны хугцаанаасаа 1 хоногоор хэтэрсэн тул хар тамга 5 жилээр тавиулсан байсныг хил дээр мэдэж буцсан юм. Болгарын Пловдив хот дахь Туркийн консулын газар Албаны хүнтэй уулзаж болсон явдлын талаар тайлбарлахад намайг ойлгож боломжоороо тусалхыг амалсан юм.

- Тиймээ, манай улс визны хугцаанаасаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 10 орчим долларын торгууль төлөх журамтай юм, Турк Сирийн хил дээрх Албаны хүмүүс англи хэлээр танд тайлбарлаж өгөөгүй 5 жилийн хар тамга дарсан бололтой. Би хувиаасаа тамгыг арилгаж виз өгүүлэх тал дээр хүсэлт гаргах болно. Гэхдээ хэрвээ та өөрийн элчин сайдын яамаараа дамжуулан хүсэлтийг цагаачлалын албанд гаргуулбал арай хурдан ажил бүтэж магадгуй байх. Оролдоод үзхийг зөвлөж байна. Манай эндээс гаргасан хүсэлтийг Анкара хүлээж авч хариу өгтөл сар гаруй хугцаа ч өнгөрч магад. Та визнээсээ 1 хоногоор хоцорсон болохоос гэмт хэрэгт холбогдож элдэв асуудал үүсгээгуй тул төвөггуй бүтнэ гэж найдаж байна, гагцхүү уг асуудлыг шийдэхийн тулд цаг хугцаа зарцуулдгийг анхааруулмаар байна.

Уг консулын газрын Албаны хүн намайг нэлээд дотно хүлээж авсан бөгөөд, сар гаруй виз хүлээх эсэх дээр бодох шаардлагтай боллоо. Учир нь нэг улсад байрлах өдөр бүрийн зардал бас хийх юмаа олно гэдэг төвөгтэй санагдсан юм.

Юмыг яж мэдэх вэ? Гээд Анкара дахь Монголын элчин сайдын яманд хүсэлт гаргаж асуудлыг хэрхэн шийдэж болох тал дээр зөвөлгөө авхаар шийдлээ. Пловдив хотод 3 өдөр байрлаж байгаад Интернэтийн Цоучсурфинг дээр Карнобат гэдэг хотод намайг Америк сайн дурын ажилтан урисан байлаа.

Галт тэргээр Карнобат орж 4 хоног визны хариу хулээсний эцэст замаа ургэлжлуулхээр шийдлээ.

img_0154

Нутгийн зуг явхад нэг бол Туркээр али эсвэл Румынээр дайрах байсан тул Румынруу 12 ны өдөр хөдөдллөө.

Карнобатын дунд сургууль аялалын болон Монголын талаар англи хэл дээр ярилцлага хийсний дараа цүнхээ үүрээд зам дээр гарлаа. Шүмэн хот хүртэл яваад улмаар Русэ гэдэг Булгарын хилийн хотруу өөр унаанд дайгдлаа.

img_0173

Хил дээр ирээд алхах гэтэл байцагч зогсоож- цааш заавал унаагаар явах ёстой гэлээ.

Надад унаа байхгуй, тэгээд ч бусад хилүүдийг явганаар гасан юм чинь энд яагаад болохгүй гэж? Асуутал бид тийм дүрэм хийсэн юм. Гэж хариууллаа.

Явганаар явж болохгуй гэсэн тэмдэглэл байхгүй байсан бөгөөд тус цэгийн дарга хувиаараа тийм дүрэм гарагсан болвуу гэж даргатай нь уулзлаа.

img_0260

- Болгараас Ромын ордог 3 км Дунай мөрөнгийн дээрх гүүрийг явганаар гаргахгүй байх журам бид гаргасан юм, чи төсөөлдөө хэрвээ Русэ гэж 250 000 хүнтэй хотынхон бас Румыны Г хотынхон, тэгээд 60км цаана байгаа 2 сая хүнтэй Бучарест хотынхон энэ хэсгээр явганааар гардаг болбол бидний ажил дийлдэхгуйгээс гадна гүүрний аюлгүй байдалд хэцуу шүүдээ! хэрвээ явганаар гарж буй хүнтэй юм тохиолдвол би хариуцлаг хүлээншдээ гэж тус газрын дарга надад тайлбарллаа.

Надад гүүрний нөгөө тал хүргэж өгөх ачааны тэрэг бариж өгөөд замд үдлээ.

img_0262

Миний узэж байсан сүрлэг гүүрнүүдийн нэг гэж хэлж болно.

img_0265

Dunai murniig bi dahin tuulj bain, gehdee en udaa mash urgun hesgiig n.

Хоёрхон урсгалтай төмрөөр барисан тус гүүрийг хараад Комунизмийн үед нөсөр байгууламжуудыг ихээр бариж байсны нэг жишээ энэ болвуу гэж бодогдлоо.

Гүүрийг давсны дараа машинаасаа бууж хилийн цэгийг явганаар давхаар шийдлээ. Учир нь хүний машинд хил гатлах гэхээр –Хаанаас яваа? Яах гэж яваа? Энээ тэрээ гээд маш олон асуултуудаар дархаас гадна, намайг дайж яваа жолоочийг бас хүндрүүлдэг туршлагтай болсон тул ийнхүү алхсан юм.

Хилийн цэг дээр ирлээ. 2005 онд Булгар Румын хоёр улс нэгэн зэрэг Европын холбоонд элссэн бөгөөд энэ хоёр улс нь уг холбооны хамгийн эдийн засаг султайд тооцогддог гэж мэдээлэл уншиж байсан юм. Ийнхүү хоёр улсын хоорондын харилцаа ямар буйг биеэрээ туулж мэдэх нь чухал байлаа.

img_0267

Хилийн цэгийн шалган нэвтрүүлэх өрөөнд хоёр цонх байсан бөгөөд эхний цонхонд Болгарын байцаагч пасспорт шалгаад гарах тамга дарсан бөгөөд хажууд суугаа Румыны байцаагч надаас асуулт асууж эхлэх үед – Зугээрээ энэ залуу дэлхийг тойрч байгаа юм байна нэвтрэх тамгыг нь дарчих! гэж хэлээд 64 дахь тамгыг дарлаа.

Слав хэлний бүлэгтэй Болгар байцаагчид өөрийн хийж буй зорилгоо тайлбарлахад амар байсан бөгөөд, латин хэлний бүлэгт багтдаг Румыны байцаагчтай хэл амаа ололцоход хэцүү байхан дээ! Гэж хэлний бэрхшээл эхэлж буйг ойлголоо.

Косовог эс тооцвол сүүлийн 6 улсад Слав хэлээр хүмүүстэй хэл амаа ололцоход амар байсан бөгөөд, жаргал дуусч буйг тус байцаагчийн үл мэдэх хэлээр ярих үед ойлголоо.

Нэвтрэх тамгаа даруулаад 64 дахь улс Румыны агаарыг гүнзгий амисгаллаа.

Хилийн цэг нь зохион байгуулалт муутай байснаас гадна хог их байгаа нь анзаарагдлаа.

- Хэдэн жилийн дараа бид Шенген визний бүсэд ороход энэ хилийн цэг үгүй болно! Гэж Болгар байцаагч хэлсэн санаанд орлоо.

img_0269

Шалганы цэг өнгрөөд нийслэл Бучарест орох зам дээр унаа барих гэж зогсох үед, нэгэн ахмад үеийн байцаагч БУЦУРЕСТИ гэдэг бичигтэй цаас надад авчирч өгөөд, замын унаануудаас намайг авах боломжтой эсэхийг асууж гарлаа.

Удалгуй эхнэр нөхөр жижиг нохойны хамт намайг авч, нийслэлрүү цуг хөдөллөө.

- Румын улс Европын холбоонд орсноор амьдрал өөрчлөгдөж байна уу? Гэж би өөрийнхөө судалгааны ажлыг шууд эхлууллээ. Румын нөхөртэй Орос бүсгүй – Юу нь өөрчлөгдөх вээдээ! Европын холбоо гэж Румын улсыг худалдан авагч мэтээр хандаж байгаа бөгөөд, ямарч хөрөнгө оруулалт хийхгүй байгаа хэрнээ бүх бутээгдэхүүнээ энэ улсад ямарч татваргүй нийлүүлж байна шүүдээ! Гэж хэллээ. Би өмнө Европын холбооны талаар бас ийм байр сууритай буйгаа бичиж байсан бөгөөд, жирийн хүмүүс бас надтай санал нийлж буйд баяртай байлаа.

Ийнхуу аялынхаа 64 дахь нийслэл Бухарест хотод орж ирэхэд бага зэргийн бороотой сэрүүн байлаа.

Хотын төв дахь Макдоналдс орж хоол идэнгээ намайг хүлээж авах болсон Виктор гэж Румын залууг хулээлэ.

Бухарест гэж хот, Румын гэж улсын тухай олон удаа сонсож байсан бөгөөд ямарч төлөвлөгөөгүй энд хурээд ирнэ гэж огт бодоогуй юм…

Horaayy..there are 28 comment(s) for me so far ;)

#1

za 1 yum hariu ogloo bayartai bna. gehdee naizaa haanch gesen yavahdaa heleldee. tend end gej. sanaa zovood odorjin net shirteetstei. chi bol mongoliin baharhal. chinges haanii daraah… ogloo uulzii

shenyun wrote on 2009/10/14 - 06:21
#2

Сайн явж байгаа л юм байна. Туркийн терминал дээр саатаад таг болчихоор чинь яачив гэж бодож л байлаа шүү. За алхаад байгаарай.

massa wrote on 2009/10/14 - 13:52
#3

сайн явж байгаа нь болоо доо :D алтан шар зам нь гэрэлтэй байг

xoxot wrote on 2009/10/14 - 16:04
#4

za bolj de.chi turk deh mongolin elchinteige holboo barij asudla shiiduulj chadagui yma da.sots nigmin ued garch baisan rumini kinonud dajgui baisan sanagdaj bn..erunhilugch chaushesku n ehnerteige buuduulj ungurdug.bas sonin uls bhaa. ochod ontslogig n medreh bizee.

buya wrote on 2009/10/14 - 17:20
#5

Сайн явж байна уу, Амай? Чиний аялалын тэмдэглэлүүдийг уншиж, заримдаа гутарч, заримдаа омогшиж, эх орныхоо сайн сайхны төлөө санаа зовж явдаг бусад монголчуудынхаа л адилаар дэмжиж байдгаа дуулгах гэсэн юм. Эргэж ирээд маш их зүйлийг Монголын залууст ухаарч ойлгоход дэм болох их аялалд зориглон алхаж явааг чинь харахдаа үүргэвчний чинь халаасанд бяцхан түгжээ болоод ч болтугай хамт алхахсан гэж хүсэж байдгаа нуух юун. Хүний нутагт өдөр бүр тэмцэл, өдөр бүр тодорхойгүй байдалд аялан явна гэдэг амаргүй. Тиймээс зовлон бэрхшээл бүхний чинь ард наран мандаж байг хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Өмнө нь сэтгэгдэл үлдээж байгаагүй ч энэ удаад харж сууж тэвчсэнгүй ээ. Харь газарт Монгол гэдгээ огт нуудаггүй, үргэлж энэ нэрээр өөрийгөө чимэглэж чаддагт чинь баярладаг шүү. Амжилт хүсье.

molor wrote on 2009/10/15 - 13:39
#6

hey naizaa sharmedee.mn gesen deer chinii har shar baahan ohiiduudtai avhuulsan zurgiig taviad, delhiig toirch bgaa amain zavhairch bgaa zuragnuud gesen baih yum. muusain hiih yumgui teneguudiin l hiih ajil baih doo….

shenyun wrote on 2009/10/15 - 23:27
#7

Sain yawj bna uu?Neg nzaasaa chinii ayalaliin, ene site-n talaar medej awlsan yum. Ayalaliin temdegleliig chini unshixad vnexeer sonirxoltoi bla.Odoo ene site odor bvriin xamgiin exend orj vzej bx site mini bolloo. Ayalald chini amjilt xvsie

Turuu wrote on 2009/10/16 - 13:35
#8

sharmedee havar Amaig Gomo gej bichsen baisan. Odoo tuuniigee zalruulj bichjee. Mongoliin N1 playboi baihad bolohgui ni yu baihav.Edgeer medee bol chamaig bolgoomjtoi zov yav gesen dohio gej oilgooroi.

bayar wrote on 2009/10/17 - 12:51
#9

sain yavj bnuu tanid amjilt husey sain yavaad ireerei

gerelee wrote on 2009/10/18 - 22:24
#10

Sain bna uu sain yavj bna uu.Chinii aylaliin talaar bainga unshij bdag ba tsaashdiin chin aylald bas amjilt khusii czekhed irekh uu.

niskhee wrote on 2009/10/21 - 04:38
#11

hi amai. chi commentuudaa unshdag uu? unshdaggui bol unshij bgaarai gej husye. bi chamaas neg yum asuuy. chi latin america ornuudaar aylah uu? aylalval ih sonirholtoi aylal boloh bh gej bodoj bn. hariu bichivel ih bayrlana shuu.

sarnai wrote on 2009/10/21 - 17:23
#12

Amai yu bolson be? hel surraggui medeellee ch oruulahgui… sanaa zovj bna shu…chamd yamar ch saad berhsheel setgeliin shanlal tohioldson chi davaad tuulaad yavj chadna gej 100% itgeltei bna.. uchir ni monkh hoh tenger chinii deerees harj bgaa shu..

cool wrote on 2009/10/23 - 19:43
#13

zaluu mine haguur manargaad bna ve hel suraggui 11 honoloo Categories doo yuuch hamaagui bichildee.

shenyun wrote on 2009/10/23 - 21:37
#14

hi haaguur yavad bn aa buh yum zugeer biz dee yamarvaa negen yum bichildee

Enkhee wrote on 2009/10/24 - 20:06
#15

sain yavj b,a uu.bi ukraind amidradag yum.hezee ukraind ireh bol ireheeree 380936855444 utas ruu zalgaarai bayartai bh b,o shv amjilt hvsie.

bugaa wrote on 2009/10/25 - 07:26
#16

ahaa ta uneheer mundag yumaa say bi neg yum haij bgaad tanii sitiig ollooldoo. teed tanair uneher baharhaj bna. iim urt hugatsaand ooriinhoo husel moroodliin toloo aylaj delhiig toirch bgaad chin. ene yanzaaraa delhiin buh ulsaar aylachihaad hurdan eh orondoo ireerei

emuun wrote on 2009/10/25 - 19:12
#17

Shantralgui ayalalaa urgeljluulj baigaad chini bakharkhaj bna. Romania-giin talaarkhi niitleliig chini khuleej bga shu! Keep going.

amatory wrote on 2009/10/26 - 18:12
#18

hi chi zugeer biz dee barag 14 honog yu hj bn aa yagad tag bn yadaj bi zugeeree gd bichchiheech ee

Enkhee wrote on 2009/10/27 - 06:21
#19

Энэ хүн нээрээ хааччиваа. Амьд л байгаа даа

massa wrote on 2009/10/27 - 13:35
#20

mungu oloh bolomj bn.udurt 5minut zartsulad 5-6$ oloh bolomjtoi.niit $100 hurehed munguu shiljulj avch bolno. http://www.richptc.com/index.php?ref=chimgee71 orod burtgulne.user name password-ro nevtred account ru orod earnings area hesegluu orohod click links ru nevtrehed $1-n unelgetei website-ni hayguud bii.tus burd n nevterch orod 30secund huleesni dara click /6../hedin too garna ter toon deer darahad uuriin tani dansand $1 nemegdej bn gesen ug.uuriin dor gishuun elsuuleh tusam iluu ashigtai.dansan dahi mungu tani nemegdene gesen ug.amjilt husie.

tiktak wrote on 2009/10/27 - 16:36
#21

tegeed mongoo yaaj avah yum be

shenyun wrote on 2009/10/27 - 17:36
#22

hihihi, yavaad baigaarai esen mend yavj baigaad ni bayar hurgey ene muuhia haniadnaas holi yavah boltugai.

Sola wrote on 2009/10/27 - 22:01
#23

munguu avah amarhan PayPal-r lav avch boloh ym bilee.bi uuru PayPal danstai.chi munguu hiij l bai.$1000boloh uede culture959@yahoo.com ruu yaj avah talar asugarai.bi neg burchlen saihan zaagaad ugnu #21 shenyuna.

tiktak wrote on 2009/10/29 - 17:30
#24

sain u amai naizaa/duu huu/ chi zugeer bizde.oird ym bichsengui facebookru chin orj harae daa.soninoos chamaig gemtesen delgermurun shuuh hural n bolod tensen hargalzah avchee.ter odo hechnen huni bied haldah gesen ym boloo.uridin yavdlasa surgamj avaguil bnda.chamd emchilgeni 4n sae tug ugsun ymu.tegj bichsen bn. http://www.news.mn deer bn.tsagdagin eruug hugalad nuguuh n gomdolgui gesin bn.

buya wrote on 2009/10/29 - 17:35
#25

hi minii huurhun ah? sain yavj bna uu? yagaad mail bichihku holboo ch barihku alga bolson be? duu ni tugsuh gee l hicheeldee yavaa l bj bna. tanii ayalal her amjilttai urgeljilj bna? gantsaardah ue ih bgaa ch gsn ah min zorigtoi zorilgodoo hureh heregtei. busad aaviin huu nart uzuuleed uguh heregtei. emeegiin bie sain bgaa taniig ireh huleegee l … taniig irehiig huleesen humuus ih bgaa ch zorilgodoo hureh heregtei. duugiih ni mail heveeree bgaa. mail me tur baka tanidaa zunduu ih hairtai.

duu uyanga wrote on 2009/11/01 - 01:30
#26

neeree ene hun yaachva duuruugeech maill bichihgui baihiig bodhod rumind tun zavgui bgaa yum bna daa… taminee bi chamd hairtai 2 uzej amjaagui hunmuus baival http://www.ineehuu.mn http://www.miniih.com gesen saituud deer buren iheeree bichilgiin ondor tuvshind bna lee. amai naizaa chich gesen neg orood harcharai. yag onoogiin mongoliin kino urlagt hamgiin sain bolson kino yum baihaa.

shenyun wrote on 2009/11/02 - 16:55
#27

Хэй Амай, сайн уу? хаана юу хийж явна, яагаад сураг чимээгүй олон хонов, ирак энэ тэрд явж байгаад барьцаалагдаж янз бүр болчихоогүй биз? Бушуухан нэг юм бичээч!

Saaral wrote on 2009/11/02 - 17:11
#28

hey sain uu nza chi sain yawj bgaa yum bna. bi der chinii 4jiliin oin omno chinii bichsen zuiluudiig unshihad chi ih gutarsan bsan harin odoo rumind holoo oljee tee. daraa ni haashaa yaw yum nzaa chinii ene ayalal nadad eh ornooroo baharhah setgel toruuldeg shuu.neree deer bsan zurgan video goe bsan bnlee bi video ih sonirhodog yum aa.chamd amjilt hisie gej helehgui ee.uchir ni hun bolgon amjilt huseh yum.iluu surch medsen zuiluudee sain bicheed bgaarai.

lkhagvaa wrote on 2009/11/13 - 00:56
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.