post Категори: Аян замын тэмдэглэл post 16 Сэтгэгдэлтэй post2009/10/07 | 8,967 Үзсэн

img_0067

2009 оны 10 сарын 6 ны 11:17.

Туркийн хил дээр. Терминалд

Арай гэж нэгмуу уур хургэлээ. 20 минут тутамд – Дэлхийн шилдэг тоглоомын нэг! гэсэн сурталчилгаа автоматаар ажиллаж эхэлдэг зоосны компьютер тоглоомыг зогсолтгуй сонссноос гадна, гэрэл унтрахгуй бас тохилог гэх кресэл дээрээ баруун зуун тийш тийчилсээр 9 цаг хургэлээ. Угаасаа тухтай унтаж чадахгуй байсан тул 4 цаг нүдээ анивчуулсантай адил байлаа.
Яагаад ч юм гэнт сэрэх зөн совин татсан бөгөөд, сэрээд хажуу тийшээ хартал хажуугийн сандал дээр циган хүүхэн сууж байлаа. Тэднийг андашгүй. Дандаа гартаа хүзүүндээ алт шиг өнгийн төмөр зүүсэн байдгаас гадна, үсээ шараар будуулж хүнрүү харахдаа кармаа болон цүнхрүү эхэнд нүд нь төвлөрдөг юм.

Зугээр гудамжинд хажуугаар өнгрөх үед хүртэл жирийн хүн шиг харц тулграхгуй кармаруу хэр товойж буйг харна. Бугд биш байхал даа, гэхдээл…

Миний цунх онгорхой, бас гар утас компьютер хажууд ил, тэгээд зүйрмэглэж байсан би ялтачгүй бай болж буйгаа ойлголоо. 30аад минут явах болвуу гэж компьютер дээрээ суухад хажууд хүлээсээр байлаа. Харин 00 орохоор цүнхээ багалтал босоод явлаа. Нүдний зурвасаа томруулхын тулд кофе авч уухаар шийдлээ.

3 Лира буюу 2 доллар.

img_0065

Үүдэнд гарж цэвэр агаар амьсгалангаа кофегээ ууж, уг худалдааны төвийн ажилтангуудтай танилцаад авлаа. Тамхи татахаа болиод 7 хонож байсан бөгөөд хажууд буйгуулж буй тамхины үнэр надад нөлөөлөх болвуу? Гэсэн бодол төрсөн ч

- Одоо болоо, дахиж хэрэггуй! Гэсэн дотоод хоолойгоо сонссоор шийдлээ. Софиад үерхэж байсан охин долоо хоногийн өмнө намайг тамхи их татаж буйд санаа зовоод – Чи тамхиаа боливол яасан юм? Гэж хэлэх үед

– За. Гэж ганц хэлээд тэр мөчөөс хойш тамхийг татахаа болсон юм. Цагаа хартал 10 болсон байсан тул Анкарад буй манай элчин сайдын яамруу цуг сууж байсан ажилчдын утсаар залгаж консултай яриж болхыг асуулаа. Утсаа авсан ахмад насны хүн Консул түр гадуур байгаа гэж хариуулсан бөгөөд хэн асууж буйг лаваллаа.

-Би Амай байн, дэлхийг тойрч буй залуу. Уул нь элчин сайдын ямруу емайл явуулсан, хариу огт ирээгүй байна. Би Туркийн хил дээр гацаад, хоносон. Консулыг ирхээр миний захиааг уншаад хариу бич гэж сануулна уу? Гэж захиаад утсаа салгалаа.

Хоёр улсын хилийн хооронд хоёр дахь өдрөө өнгрөөх гэж байна. Хүнсний унэ маш үнэтэй бөгөөд, сайн чанартай хоол авч идээд, тухлаг буйдан дээрээ сууж тэмдэглээ бичингээ манай элчингийхэн холбоо барихыг хүлээхээс. Үнэхээр терминал кинотой адил тохиолдолд орсон байгаа бөгөөд, ялгаа нь миний буй газар нь уртаашаа 10 хан дэлгүүртэй бөгөөд, шөнө хийх юмаа олж ядаж байхдаа бүгдийг нь үзээд дуусгасан юм.

Америкчууд ВИНДОВ ШОППИНГ гэж нэрэлдэг юм.

img_0059

Жирийн Япон Европ болон хөгжилтэй орнуудын иргэд хажуугаар иргэний үнэмлэх, пасспортоо бариад ямар ч асуудалгүй өнгөрдөг газруудад би байнга бэрхшээл болж байх юм. Үүний талаар манай Албаны хүмүүсд хэлэхээр, нэг бол

-Монголоос гарахдаа анхнаасаа сайн бэлдэж гарахгүй яасан гэх юм.
Эсвэл – тэр тийм асуудалтай биш шүүдээ! Бусад аялгчдыг хараа ч! Гэх юм. Манай Албаны хүмүүс улсын төлөө ажиллаж байгаа гэж нэр зууж байгаа боловч, эцсийн Дүндээ Монголынхоо иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж тэдгээрийн асуудал бэрхшээлийг биечлэн ойлгож дэмжиж байх ёстой шүүдээ! Албаны урилга, дипломат бичиг баримттай тэд Монголынхоо жирийн иргэдийг хэзээ ойлгож эхлэх болоо!

Найз нөхдөө хүлээн авах, хувийн ашиг сонирхлоо хөөцөлдхүү болиод үнэхээр Монгол иргэдэд хэрэгтэй мэдээлэл уйл ажилгаагаар туслах цаг ирж байгаа гэж найдах юм. Өнөөдөр дэлхийг тойрч байхдаа олон газруудаар явлаа. Тэгээд манай албан газруудтай улсуудын хийх ёстой хамгийн чухал ажил бол Монголчууддаа уйл ажилгаа явуулж буй, болон хариууцаж буй улсуудынхаа талаар мэдээллийг цуглуулж Монгол хэлээр хүргэж, нэгдсэн мэдээллийн санг хүн бүрт хүртээлтэйгээр бий болгох ёстой шүүдээ.

Та нар аль нэг улсруу явах хэрэг гараад тус улсын түүх соёл, аж амьдрал эдийн засгийн талаархи мэдээлэл олмоор болбол манай элчин сайдын яамуудын блогруу бараг ороод хэрэггуй байдаг гадны мэдээллийн сангууд арай дэлгэрэнгуй хийгдсэн байдаг юм. Гэтэл хүн бур гадны мэдээллийг ойлгохоор гадны хэлжсэн биш шүүдээ!

Ийм маягаар бид бусдаас боловсрол доогуур болоод байгаа юм. Монголруу аялаж буй жуулчин википэдиа олон улсын тол бичигрүү интернэтээр ороод хэдхэн минут зараад жирийн Монгол иргэнээс хамаагүй бат, нарийн мэдээллийг маниа улсын тухай олж мэддэг юм. Гэтэл Чингис, Их гүрнээс илүү мэдлэггүй жирийн иргэд нь Түргууд маниа нутагт амидарч байсан гэсэн жирийн мэдээллийг ч мэдэхгуй байх жишээтэй.
Өнөөдөр хийх ажил гэвэл интернэтэд сууж Анкара дахь манай төлөөлөгчийн газраас, бас Улаанбаатар дахь Туркийн элчин сайдын яамнаас мэдээ хүлээх юм.

img_0066

Өөр юу хийж болох билээдээ. Ганц байрыг аль хэдийнээ метрлээд дууссан байдаг.

Skype гэж програмыг мэддэггүй хүн ховор болвуу. Интернэтийн тусламжтай дэлхийн аль ч улсруу маш хямд үнээр яриж болдог юм. Ялангуя Америкруу минутын 5ц билүүдээ.Skype ашиглах гэтэл миний дансан дахь нэгж дууссан байна.

Миний виза картны хугацаа дуусаад, шинийг авч амжаагүй байгаагаас шинээр мунгу цэнэглэж чадахгуй байна. Интернэтээр төлбөр хийж чаддаг миний АМАЙРОУНД гэдэг дансанд 10 евро хийж туслах хүн байвал нэлээд гялаан шүү!

img_0058

Дэлхийн утасны сүлжээгээр Америкчууд тэргүүж байгаа мэт санагдах юм. Заавал утасны нэгж тоолохгүй сарын төлбөртөө хүссэн хугацаагаараа яриж болдог болж байна. Австар улсад байхад гайхшруулсан зүйл гэвэл сарын төлбөрт 25 билүү евро төлөөд бүх утасруу үнэгуй байснаас гадна, 1000 минутын олон улсын ярианы эрхийг бас давхар дагалдуулж байсан юм. Интернэтийн гайхамшгийг ашиглаж үйлчилгээг улам бүр хялбар болгож байгаа улсуудад Лоби, монополийн хууль хүчтэй үйлчилж, иргэдийн эрх ашиг маш ихээр хамгаалагдаж байгаа юм. Харин манайд юу болж байгаа болоо Чулуут эдийин засгийн гол шалгуур болох хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн, хамгийн хямд бөгөөд чанартай үйлчилгээг нэвтруулэх гэдэг хамгийн чухал билээ.

Манайд шинээр байгуулагдсан G Mobile энэ тал дээр бусдаасаа хамаагуй давуу алхаж эхэлснээс болж монополчидод даруулсан гэж сонссон. Сарын цалин нь мянган евро давсан улсуудад хямд бараг үнэгуй гэхээр уйлчилгээг нэвтрүүлээд байхад манай утасны үйлчилгээ үнэтэй хэвээр байгаад байх юм. Уул нь зөвхөн долгион юмсан.

img_0056

Энэ дэлгуурт бараг ажилчин бүр намайг мэддэг болох шиг боллоо. Юмны өртөг гэж маш үнэтэй юм. Нэг хоолонд орход бараг 5 евро болоод байх юм.
Хурдан асуудлыг шийдээд замаа үргэлжлүүлэх юмсан. Санснаас бага багаар Том Ханксын фэн болж байх шиг байна.

Түүний тоголсон кино болгон миний амьдралд биелэлээ олоод байх юм. Cast away гэж арал дээр ганцаараа бөмбөгтэй найзалдагтай адил би Африкт ганцаардснаас болж жижиг бамбрууштай болсон.

Терминалыг өөрийн биеэр өнөөдөр туулж байна, бас Форест Гамп шиг гэнэт алхаад гарсан, гэнэт зогсохгүй байх гэж найдаж байн.

За за , түр холбоогоо таслы…

Horaayy..there are 16 comment(s) for me so far ;)

#1

Зураг хайж яваад энэ сайт руу орчихлоо. Сонирхолтой бөгөөд, хүндлүүштэй байна. Дараа тухтайхан, зав гаргаж байгаад сайтаар тань аялая.Одоо амрах цаг болж байна.

Оюунаа wrote on 2009/10/07 - 03:51
#2

Yaanaa Terminal shig tgj ih udahgui bh gej naidii!!!! I’ll pray for you

amy wrote on 2009/10/07 - 04:04
#3

mongol uls magadgui mandah mohohiin alin bolohoo denselsen chuhal shiidveree ochigdor hiilee. manai mongoliin huvi zaya herhehiig tenger medtugei. tegeed tanii aylal tani az hiimoritoi amjilttai boloh boltugai. 14/10/2009

eskith wrote on 2009/10/07 - 15:23
#4

Циганчууд аюултай. Ямар айхтар зөн совинтой болоо вээ? Зөн совин нь дуудаад л нүдээ нээсэн байна шүү дээ.

Бас тамхинаас гар гэхэд за гээд л гарчихдаг ямар сүрхий юм бэ. Гэтэл миний сүйт залуу бүтэн 10 сар үглэхэд татсан хэвээр л байна.

Pearle Deppsu wrote on 2009/10/07 - 16:17
#5

Hi tamhinaas garsan chini sain bna. negej mungund hemnelttei shuu deeeeee.
Ene harin manai elchin geltgui uilchilgeenee yamar negen baiguulalagad ajildag humuus irged humuusiin tuluu ajillaj surmaar umaaaa. bid nar ted nariig huuj umaa burduuleh uneheer hetsuu umaaa….

Bayaraa wrote on 2009/10/07 - 17:34
#6

irak orvol tsereg rainiig neg haigaad uzeerei olvol jinhen mongol tom henks bolhono bna shuu….ãà ãà ãà ãà

shenyun wrote on 2009/10/07 - 19:18
#7

hainga handaj baij yma aldah gej baigaan.untchihsan bol yaana.aldchihsaan gevel bi chamd mungu ugch chadahgui shuu.xe xe za toglosin.
neg ym helehed chi hedhen honog tsug baisan emegteige uerhsen, naiz ohin mohin gej bitgi helj bai.ter bolgonig tootsod baival nileen ih too garah baih.naad zah n humuus chamaig huuhemseg gej bodno araso!
engiin visa bolon mastercardig $25-r sungaj baile/golomtbank/hurdan sungaach.

buya wrote on 2009/10/08 - 02:11
#8

sain bnu chi mashruuta sonin songoh yma baltiin ornoor ayalsan ym bj zuun evropiin ornuudiig orhichih ym shuud arabiin ornuudluu yvah ym evropiig duusgaad neg musun arabruu orvol zugeer bish geju ain.

svet wrote on 2009/10/08 - 04:56
#9

yagaad tag chig bolchihov ochigdroos hoish site-aa oorchilsongui buh yom zugeer uu, arai tsigand yom humaa avahuultsan yom bish bga,

bi bn wrote on 2009/10/08 - 18:52
#10

ooriin chin l hainga handsan asuudal baish dee, yamar ch uls gargasan huuli jurmaa dagaj mordoj l taaraa yalanguya hil gaaliin shalgan deeree, mongol bolgar shig tiim zambaraagui yum gej yu baidgii. uneniig helhed chi naanaasaa bolgar butsah baih daa. Za amjilt yu ch gesen goridood huleej baigaa bol gehdee iluu zardal gargaj terminal deer onjij baisnaas butsah ni deer baih

Toogii wrote on 2009/10/08 - 18:59
#11

amai chamd amjilt husi!
magadgui daraagiin niitlelee kebab idej bhdaa bichine gej naidaj bn kkk
goodluck maaaaaaaaaaaan!

triangle_b wrote on 2009/10/09 - 05:26
#12

ene udriin mend. yagad tag bolchihov oo hil davsan uu buh yum zugeer biz neeree tsigandaa medseer bj yum humaa aldchihaagui biz de

Enkhee wrote on 2009/10/10 - 07:08
#13

sain yavj bna uu, odoo haana yavna daa, yu bolj yavna. Turk ruu orson uu, utsaar yarih mungiig chini yaj zenegleh yum be.Chi bol zorigtoi, zorilgotoi zaluu shuu, manai mongol zaluus chamaar baharhaj bgaa shuu, olon zaluust ulger duurialal bolj bgaad chini mash ih bayarlaj bnaa. Amjilt husie.

sain yavj bna uu wrote on 2009/10/13 - 06:20
#14

hey what?

prisoner 627 wrote on 2012/02/03 - 16:40
#15

2 honog bolj bgaamuu zovhun hil deer?

prisoner 627 wrote on 2012/02/03 - 16:41
#16

ok?

prisoner 627 wrote on 2012/02/03 - 16:42
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.