img_0052

2009 оны 10 сарын 6 ны 01:50 мин Болгар Туркийн хилийн чөлөөт бүс дахь Турк худалдааны төвд.

10 сарын 5 ны өглөө эрт босож зургийн апаратаа аваад, холын замд гарлаа. Софиа хотод түр байрлаж байсан Зак гэж Америк найздаа баярласнаа илэрхийлээд, трамвайгаар төв буудалруу явлаа.

img_0013

Болгарын Софиа хотод 3 удаа ирэхдээ Софиагийн хөшөөний зургийг авч чадахгүй байсан юм. Дандаа ардаа саарал үүлтэй зургийн өнгийг цайвартуулаад. Харин энэ удаа трамвай дотроос гоё зураг дарж чадлаа. Миний дуртай ногоон Софиа хотдоо баяртай гэж хэллээ.

img_0019

Галт тэрэг автуус хоёр хамтдаа байдаг тул Туркийн Истанбул орох хамгийн хурдан бөгөөд хямд замыг хайж гарлаа. Галт тэргээр 22 цагийн үед хөдлөх байсан бөгөөд, автуусны буудал дээрээс 17 тэгээд 21 цагуудаас авуус байлаа. Би 12 цагаас тэр орой болтол хүлээх хүсэлгуй байсан тул Туркийн хилийн хамгийн ойрын Болгарын хот хуртэл яваад, хөлөөрөө хил гаталж тэгээд нутгийн тээврээр Истанбул орхоор шийдлээ.

Өмнө аялаж байхад Туркийн виз авах нэлээд төвөгтэй байсан бол, манай гадаад хэргийн яамны сайн ажлын үр дүнд Монголын энгийн пасспорт визгүй болсныг сонсоод баяртай байлаа.

Болгар Турк Грекийн хилийн гурвалжин дээр байдаг Свелинград хүртлэх хотруу автуус 15.30д хөдлөх байсан тул 21 лэв буюу 11 евроны үнэтэй билетийг аваад орж суулаа. Балканд тээвэр нэлээд хямд гэж хэлж болно. Учир нь баруун европт 100 км бүрт дунджаар 10-с 15 евроны үнэтэй байдаг бол 350 км 11 евро төлөх нь гайгуй санагдлаа.

img_0024

Автуус хөдөлж, Болгарын төв хэсгээр хурдны замыг дагаж байгаад улмаар хоёрхон урсгалтай замруу шилжиж Свелинград тэмдгийн дагуу явж эхэллээ. Болгар улс нь газарзүйн маш чухал байрлалтай бөгөөд Ази Европыг холбодог гэж хэлж болхоор юм.

img_0030

Яагаад ийм их хөдөлгөөнтэй стратегийн чухал бүсдээ олон урсгалтай том зам тавиж болоогуй юм болоо? Гэсэн бодол төрлөө. Европын холбооноос замыг өргөжүүлэх олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсний үр дүнд Болгарт маш олон замууд тавигдсан боловч, 2000 оны Монголын мянганы зам хөтөлбөр эхлэх үед зарим замуудын бүхэл бүтэн нэг урсгал нь дутаж байсан хөгтэй явдлууд энд бас болсныг сонсоод инээд хүрж байж билээ.
Нэг урсгал зам нь хаашаа алга болчихвоо? Гэсэн асуултыг хэн ч тавихгуй мөн ч сонин нийгэмд манай хоёр улс амьдарч байгаа юм байндаа…

img_0029

Болгарын байгаль гэж үнхээр үзэсгэлэнтэй. Юу ч тарисан ургахаар сайхан хөрстэй тул хаа ч явсан нов ноогоон. Намрын сарууд эхэлсэн ч ногоон хэвээрээ.

4 цаг гаруй явсны эцэст Свелинград хотод бүрэнхийд буулаа.

img_0036

Хэр том хотыг нь мэдэхгүй ч хэд хэдэн Казино харагдлаа. Хилийн цэг болоод тийм байгаа байх. Туркийн хил хүрэх автуус байгаа эсэийг асуутал сүүлийх нь 18 цагт явсан гэсэн тул замын унаагаар хил дөххөөр шийдлээ. Хэсэг зогсож байтал миний автуус намайг авж хилээс 2 кмт байдаг тосгон хүргэхээр боллоо.

img_0038

Чи хаанаас яваа, юу хийж яваа гэсэн асуултуудад хариуулсны дараа – Чи Дурак байхаа! Гэж жолооч ах хэллээ. – Яагаад? Яахав дээ ийм олон жил зам дээр байдаг. Хүйтэн бороо, хоол цайгүй ингэж өөрийгөө зовоогоод. Би залуудаа бас их олон аялсан 34 орныг үзсэн. Гээд туулсан улсуудаа хэлсний дараа – Та залуудаа нэлээд сайн явжээ, би одоогийн байдлаар 63 улсыг туулаад байна. Хөгжилөөрөө дээрээс доодох хүртэл, байгаль болон хотын соёлын гайхамшгийг үзэж, дайн дажин эрүүл мэндэд аюлтай газруудаар ганцаараа явсан. Цаашаа явах болно.

Миний хийж буй зүйл тухайн жолоочид утгагуй мэт санагдсан бөгөөд өөрийнхөө хийж буй жинхэнэ зорилгоо хэлий гэсэн ч ойлгох болвуу гэж эргэлзлээ.

Хүн эх орныхоо тухай мэдээллийг дэлхийн өнцөг бүрт хүргээд, бас огт танигдаагуй байсан дэлхий ертөнцийн тухай олж мэдсэн туршлагаа Монголчуудтайгаа хуваалцаж. Шинэ бүрэлдэж буй Глобалчлалын нийгэмд хөгжлийн түлхүүрийг хайж байна гэж том зорилго агуулж буйгаа хэлмээр байсан ч, 13 хан км зай мөдхөн ирж, жолооч ах – за, эндээс цаашаа 2 км алхах юм бол хил хүрнэ!

Харанхуй байсан бөгөөд хоёрхон урсгалтай замын хил хүрэх талыг ачааны машинууд бөглөөд оочирлоод зогссон байсан бөгөөд эсрэг урсгалыг хоёр чигийн машинууд ээлж ээлжээр хуваалцаж байлаа.
Болгар улс ийм чухал замаа яагаад хоёр тийшээ чигэлсэн хоёрхон урсгалтай хэвээр нь байлгаж байгаа юм болоо? Гэсэн бодол хэвээрээ байлаа.

Хэсэг явж байтал харанхуйгаас цагдаа гарж ирээд бичиг баримт шалгалаа.
Асуусан асуултуудыг нь хариуулаад цаашаа замаа үргэлжлүүллээ. Хэсэг явж байтал дахин нэг жип зогсож цэрэг хүмүүс шөнө дунд ганцаар замын дагуу явж буй залуугийн утга учрыг асууж гарлаа. Дэлхийг тойрсон аялаараа ном бичиж байна. Та хоёр намайг зогсоосон юм чинь, миний тэмдэглэлд бас орж байгаа нь энэ! Гэж хэлсний дараа пасспортыг мань шууд буцаалаа. Өмнө иргэний дайнтай Зааны ясан эрэг (Cote D Voir ) гэдэг улсад хоёр залуу шөнө дунд ирээд эвгүй асуултууд асууж байх үед бас ингэж хариуулсан санагдана.
– Та хоёр надтай юм яриж эхэлсэн мөчөөс миний тэмдэглийн хэсэг болж байна! Гэж хэлэх үед царай нь хувираад шууд замаа үргэлжлүүлж байж билээ. Тэгээгүй байсан бол шөнө дунд яах ч байсан юм билээ. Удалгуй Болгар улсын хил дээр ирлээ.

img_0043

3 том шалган нэвтрүүлхийн үеүүдтэй нэлээд том хилийн цэг харагдлаа. Өмнөхөн үргэлжилж байсан 2 урсгал зам дээр машинууд ийм том хилийн цэг дээр өнгөрдөг гэж итгэхээргүй байлаа.

Пасспортоо өгтөл шалгагч залуу хуудсуудыг нь эргүүлж шалгаж байснаа утсаа аваад Монгол аялагч хил нэвтрэх гэж байна! Гэсэн шуу маш эвгүй хэлбэрээр яриж байгааг нь оойлгоод- Би танай улсад 2 удаа орж ирсэн, ямарч асуудал гаргаагуй. 63 орныг туулж байна. Гэж хэллээ.

Нэлээд дээрэнгүй харицаатай байсан хилийн шалганы залуутай адил түвшинд харицаж эхлэх үед ханд нь буурч, соёлтойгоор – Сайн яваарай гээд пасспортыг буцаалаа. Дэлхийг тойрч байхад Либериа болон Сенегал руу орж байхад миний цүнхийг нэг бүрчлэн шалгаж байсан бөгөөд, бусад бүх хилүүдэд асуудалгуй нэвтрүүлж байсан юм.

Ингээд миний үзсэн EU бичигтэй хамгийн том шалган нэвтрүүлхүүдийн нэгийг өнгөрсний дараа нарийхан ганц машин өнгөрхөөр Туркийн хил руу дөхлөө.

img_0044

6 урсгалтай замаас шууд нэг урсгалтай лонхны үзүүр шиг хоолойгоор пасспортоо үзүүлээд нэвтэртэл маш том хилийн шалган нэвтруулэх цэг байсан бөгөөд хажууд нь Америк загварын МАЛЛ буюу худалдааны төв барисан байлаа.

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Sain yavj baina uu? Ayalallaa amjilttai urgeljluulj baigaad bayar hurgeie. Chi shuu.Email avsan bol heleerei.Amjilt husie.

badam wrote on 2009/10/06 - 15:55
#2

Mongoliin elchin neg tiimerhuu baidag n unen shuu. Neree soliulah hereg garaad Americiin Washingtond baidag elchinruu n yaresan chin 1 ch hun utsaa avdaggui, 2,3 utasnii dugaar deer message uldeeheer hen ch butsaj yariagui. Hun hundee uilchleh bish, bi l neg iim ajil albatai, nad deer irj guih yostoi gesen setgelgeetei sonin humuus, esvel hahuule avah geed huleegeed baidag yom uu buu med.

bi bn wrote on 2009/10/06 - 20:38
#3

Amai omnon chinii temdeglliig unshih gej zondoo huleedeg baisan bol odoo gazar derees ni ijil tsagt shuud shuud unshaad yavahch tsug yavj bgagaas yalgagdah yumgui boljee. bayarllaa. niseh buudal deer gardag shig ogloon saihan 00 don usand orood avahgui yu heheheh

shenyun wrote on 2009/10/06 - 22:12
#4

adal yavdaltai gehes iluu hetsu yma.chi ch bur dasch bga baih da iim baidald.amar bish baigag chin oilgoj bn.odo teged yanaa neg garts bga bailgui.yu bolson tuhaiga bicherei.

buya wrote on 2009/10/08 - 01:48
#5

mongolin engin passportar turk ulsru visa-gui zorchdog bolson ym bol chi yagad hil nevterch chadahgui baigag oilgohgui bn.uridni har darulah hamatai geju.

buya wrote on 2009/10/08 - 02:15
#6

amaidaa amjilt husye! 5 nomert handaj helhed chi gadnii ornuudaar aylaj uzeegui bololtoi!… Amaigiin %d yamar negen asuudalgui engiin passportai bsan bol hil nevterch boloh blaa…haraar daruulsan yum chin orh erh bhgui bolno shu de…. oilgoj sohood bh yum alga… gadnii iimerhuu durem juram changa shu de…

ciik wrote on 2009/10/18 - 15:12
#7

turkruu VISA gui zorchidog bolson yum bna. neg yum medeed abchilaa. neeree Mongol gej helehleer hilii humuus sonin haraad hoorondoo yum yarihleer durgui hurdeg gej. joohon yarij baigaad hen ch Mongoliig medehee baihleer ene neg maya ulsiin baagii bna geed deerengui haritsaj ehelne. gadaad hariltsaa ulsiin ner hundee orgoh heregtei baina. yadarsan usliin irgen baih ch bas hetsuu shuu.

hohtolbo wrote on 2009/10/22 - 19:45
Both comments and pings are currently closed.