
2009 оны 10 сарын 10 ны 9 цагт Болгар улсын Софиа хот.
Өнөө өглөө найз Дианагийхаас холын замд бэлдхээр эрт гарлаа.
9 сарын 18 ны өдөр нэлээд хүнд бороонд зам дээр цохиуулж, Зургавч (Зургийн апарат) чийг татаж гацсанаас болж зураг дарж болхооргүй байсан юм. Ах болон бэр бас ахын найз Тулгаа нар миний аялалын ач холбогдол, зургийн үүргийг сайн ойлгосон тул шинэ Зургавч авах мөнгийг Моней Грамаар явуулсан юм. Ням гаригт банкууд ажилахгүй байсан тул өнөө өглөө эртхэн мөнгөө аваад удаан сонгож шилсэн Зургавчaa авхаар шийдлээ.
Аялаж байхдаа тэр болгон дэлгүүр хисдэггүй бөгөөд, шинэ техник төхөөрөмжийн хөгжилөөс тас хоцорсон гэж хэлхээр болсноо сүүлийн хэд хоног дэлгүүр хисэж зургавч хайхдаа ойлгосон юм.
Монголд буй найз нөхдөөсөө асуусан бөгөөд, бодит сайн мэдээлэл олж аваагүй тул, унэндээ тохируулж зургавч сонгосон юм.
Сүүлийн үеийн зургавчууд бараг компьютер авахтай адил олон тоноглууд нэмэгдснийг мэдсэн бөгөөд, зургийн чиглэлээр суралцаж ажилаагуй бол сонголт хийнэ гэдэг бүтхээргүй болсныг ойлголоо.
зургавчаа сонгохдоо ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН гэдэг зүйр цэцэн үгийг дагаж CANON авлаа. Өмнө нь Nikonзургавч анх ашиглаж байсан, дараа нь Sony тэгээд Canon.

Сонголтоо хийхдээ мэддэг хэдхэн шалгууруудаа даглаа. Бусад шалгууруудыг ёстой мэдэхгуй юм байна.
1-т аялаж байгаа хүнд Литиум батарейтай зургавч нэлээд төвөгтэй байдгийг ойлгосон юм. Учир нь уг батарей дууслаа гэж бодход биедээ зориуулалтын цэнэглэгч үгүй бол тэгээд будаа. Харин шинэ сонголоо АА буюу хоёр том хуруу зайтай зургавч гэсэн шалгуураар сонголоо. Цэнэглэгч хаа сайгүй байдгаас гадна, хүссэн дэлгүүрээс хуруу зай аваад дурсгалаа үргэлжлуулж болно.
2-т СД карттай байх. Өмнө sony зургавч ашиглаж байхад өөрийн өвөрмөц карт нь тэр болгон компьютерийн оролтонд таарахгүй, Зөвхөн Sony компьютерт л таарж байсан юм. Дэлхийн ихэнх компьютерүүдийн картны оролт нь гол төлөв СД төрлийн картанд тохирсон байдаг юм.
3-т үнэ хэмжээг нь бодлоо. Хэт үнэтэй бас том зургавч над шиг аялагч авч явах юм бол хэрэглэж арчилхад төвөгтэйгээс гадна, хүний анхааралд өртөж, амь насанд хүртэл аюултай байж болзошгүй үеүүд байсан юм. Нөгөөтэйгуур гарын алганд багтаж байвал зарим үед нэгжилэг хийж байхад гартаа атгаад дээш өргөж, карманд юу ч байхгүй байгаа дүр эсгэж болж байсан юм. Үнийн хүвьд нээх үнэтэй зургавч гээд байх шаардлааггүй, гээгээд нулимас дусаахааргүй үнэтэй байхад болж байсан юм.
4-т хэрэглэж дассан, менюг сайн мэддэг Canon дээрээ үлдэхээр шийдлээ. Учир нь дэлхийн аль ч өнцөгт засварын газарт нь баталгаат хугацааны ид шидийг нь хэрэглэж болдог тул.
5-т Миний өмнөх 2 гаруй хэрэглэж байсан Канон зургавч нь 3 мегапиксэлийн ц ханартай байсан бөгөөд, тэр бүр хүссэн чанарт хүрэхгуй байлаа. Ялангуя Универсиада олон улсын оюутны наадмыг сурвалжлах эрхийг авах үедээ дэлхий ертөнцийн соёл иргэншлээс хэрхэн хоцорч буйгаа ойлгосон тул энэ удаа хамгийн их Мегапиксэлтэй буюу 12 МП-г сонголоо.
6-т. 12 мп зургууд авах нь картны хэмжээг хурдан дуусгах тул 2 гб-н картаа далд хийгээд 8 гб шинэ карт авлаа. Итгэмээргүй юм. 8 мб ийм жижиг болж байдаг. Дундаж үнэ нь 20 евро.
Анх 3 гб хард дисктээ компьютер 1999 онд аваад яаж хардаа дүүргэнээ гэж бодож байсан чинь…
Ийнхүү аялалынхаа дараагийн түүхээ баримтжуулах зургавч өөрөө сонгож аваад ашиглаж эхэлсэндээ баяртай байлаа. Зураг авах ямар сайхан юм бэ! Бүхэл бүтэн 3 долоо хоног зураг аваагуй байншт. Өдөр бур юм бүхний зургийг авдаг хүнд ямар хэцуу байваа.
Нийтдээ 320 орчим ногооны үнэтэй худалдан авалт хийсэн бөгөөд, шинэ зургавчыхаа боломж болон үйл ажилгааг шууд судлаж эхэлсэн юм.
Шинэ үеийн залуус бүгдэнд зургавч авах үед юу нь дээр вэ? Гэсэн асуулт тулгарч биеэ биенээсээ асуух хэрэг гардаг билээ. Тэгвэл бусдад ямар апарат авах нь дээр вэ, ямар ямар шалгуурууд зүгээр вэ? Гэсэн зөвөлгөөг энэ булан дээр тавина уу?
Мэддэг зүйлээ бусадтайгаа хуваалцах шиг буян гэж юу байх билээ…
October 6, 2009
| 1,079 Үзсэн 

























Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)
Canon bol urgelj shildeg shineleg n baidag yumaa, Amai mini zuw songolt hiisen baina. gehdee pixel bol zaawal 12, ene ter geed 10-aas deesh baih hereg barag baidaggui yum. yalanguya ayalj yawaa cham shig hund, pixel ihseh tusmaa l data-nii hemjee ihseed, eldew trasnfer, upload ene ter hiihed udna, yadaj l resize hiih gej tsag urne geheer jaahan tiimhen gehdee medeej undur nariiwchlaltai, sain zurganii une tsene medeej uunees undur ch baij bolno l doo. Minii huwid 8 mega pixel hangalttai gej boddog hunii neg dee hehe. za teged shine camera-tai bolson bayar hurgeye, shajignuulaad baigaarai.
cham hig holiin ayan hiivel hojuu heregtei zovolgoo bn bayarlalaa
ZA TEGEED SHINE CAMTAI BOLSON YUMCHIN GOE GOE ZURAG DARAAD BAIJ DEE. ZURGA L UZMEER BNA SHUU AMAI
CAnon zuv songolt hiisen bna. zoom ni hed ve?
minii huvid zoom bas chuhal sanagdsan.
hi Canon zuvuu zuv songolt hiisen bn. chi uuruu camernii buh shalguuriig sain meddeg yum bn sh de. za teged delhii ertuntsiin horom buriig aldalgui daraad bj dee amjilt
Hi Canon PowerShot A1100 IS zovb songolt boljee. Zurag avaxdaa 8 mega pixel eer avbal iluu chanartai garax magadlaltai. Yagad gexeer 13 Mega pixel apparat processor, Lens geed olon zuil deed xuchin chadlaar avaxad ixeexen achaalal ogcch ontsogiin gajuudal garax, blur ta\ei bolox , zuragiin avax xurd udaan baidag. Tiimees 8 mega pixeleer avaxad xurd saitai avdag Bi xuvdaa SONY DSC w300 xereglededg 13.6 MP apparat gexdee 8 mega pixeleer zuragnuudaa avdag. File iin xemjee ch arai baga. 2 GB Memory sticktei.
xangalttai olon zurag bagtdag. Avasan zurag ch sain gardag Canon brandiin xuvd unexeer apparataa sain xiij chaddag. Amjilt xusie, Olon zurag avaarai.
chi ch zuv zuv yum bichsen l bna
gehdee yg sain chanartai zurag awiy gewel ch NIKON shuu dee
canon-iin reclam yum uu
kkkkk