
2009 оны 10 сарын 4 ний өдөр.
Болгар улс Софиа хот өөрөө өөрийгөө цөлснөөс хойш 3 жил 11 сар гаруй болж байна.
Яах гэж яваа, хэнд хэрэгтэй юм гэж хүмүүс асуусаар байна.
Хэрэгтэй гэж итгэсээр байгаа тул явсаар байна. Зөн совиндоо итгэсээр эдүүгээ хүрлээ, харин цаашаа бага зэрэг эргэлзээ төрж эхэлж байна. Эх нутгаа санаж буй хүн би ганцаараа биш юм байна. Олон мянган Монголчууд хүний нутагт хэл ам, гадна төрх, бичиг баримт соёлын ялгаанаас болж сэтгэл санааны дарамтанд буйг ойлголоо. Биеэрээ мэдэрлээ.
Өнөөдөр блог уншигч найзууддаа нэгэн бэлэг барихаар шийдлээ. Ялангуяа эх орноосоо хол буй нутаг нэгтнүүд энэ бичлэгийг үзээд нулимас цэлэгнэн гэж мэдэж байна. Уг уран бүтээлчдийг мэдэхгүй ч хийсэн бүтээл нь маш энгийн бөгөөд үнэхээр сэтгэлд хүрхээр болсон тул баяр хүргэмээр санагдаж байна. CURTHBETH гэж гадаад нэртэй хамтлаг бололтой, хэлэх гэж хэл орооцолдлоо. Магадгүй гадаад зах зээлрүү чигэлсэн байж болох. За ингээд Over The Top гэдэг дууг нь сонсоод үргэлжлийг нь уншаарай!
Video дүрслэл надад маш их таалагдлаа.
Бид ийм сайхан нутагт төрж өссөн юм шүүдээ!
Хэдийгээр миний хувийн бичлэг биш ч гэлээ, манай шинэ уран бүтээлчид бололтой, маш сайхан дурсамжуудыг надад үлдээсэн тул, уг мэдрэмжээ бусадтай хуваалцмаар санагдлаа.
-Монгол гэж ямар газар байдаг юм? Гэж асуух бүрт энэ бичлэгийг үзүүлээд
- Бичлэгт бидний соёлын 10ч хүрэхгүй хувийг харуулсан байгаа, цаана юу үлдсэнийг чи өөрөө нээж олж! Гэж хэлмээр санагдлаа.
ГОВЬ гэж ямар үзэсгэлэнтэй газар билээдээ! Холын замд гардаг жил анх үзээд гайхаж билээ. Хил хязгаар нь харагдахгүй эзгүй хээр талд морьтойгоо явах ямар сайхан байваа. Барилга байшин, дүрэм журам заасан тэмдэггүй.
Санаж байна, үгүйлж байна, уйлж байна…
Хэзээ нэгэн цагт эх нутагтаа хүрэх юм бол өвдгөө шороодож байгаад Монголынхоо ариун газар шороог үнсэн гэж өдөр бүр мөрөөдөж байна. Өмнө ийм зүйл хийнэ гэж хотын тансаг барууны сэтгэлгээтэй залуугийн тархинд орохгүй байхсан, харин дэлхийн гайхамшгийн нууцийг эрж хайж явахдаа, Бидэнд юу байгаагаа ойлгосон тул ийнхүү хэлж байгаа юм.
Би өөрийн блогдоо гол төлөв өөрийн бүтээл, аялалын талаар оруулдаг байсан бол, энэ бүтээлийг үзэж сонсоод бусадтайгаа хуваалцах нь зүйтэй болвуу гэж бодлоо. Монголын орчин үеийн урлаг гэж ямар түвшинд байгааг бодит байдлаар дүгнэх хүн бараг байхгүй. 70 жил гаруй Оросын буюу барууны классик хөгжмийн сургуулиаар явсан манай уран бүтээлчид нэлээд төөрсөн байгаа нь харагддаг юм.
90 ээд оны цацраг гэрлийн дараа бид хэн гэдгээ мартлаа сохорсон гэж хэлж болно. Бид буюу хотынхон аль болох баруунжих, дууриаах талыг баримталж байгаа бол тэрхүү хөгжилтэй гээд байгаа ертөнц бидний соёлыг гайхан бишрээд байдаг. Үндэсний аялгуунд ямар ч хүртээлгүй, төстэй чанаргүй гадны хөгжмийг хуулж дэлгэруулж байсандаа би ичиж байна, гэхдээ хийсэн бүх алдааныхаа цаан үндэснийхээ хөгжмийг авч үлдэх нь зүйтэй гэсэн Аавын сургаалийн ачаар би төөрөөгуй юм.
Америк, Орос, Солонгос дууг Монгол хэлээр дуулсан юм шиг орчин үеийн урлаг дотор уугуул соёлд арай ойрхон ЗОХИОЛЫН дуучид маань нэлээд их дарамттай байдаг санагддаг. Ашиг орлог, мэдлэг боловсрол орчин үеийн техник төхөөрөмжөөс холт эд өөрийн сэтгэлийн аялгууг орчин үеийн шоу бизнесийн орчинд эгшиглүүлж, хөгжсөн гэх хотыхны дунд нэр муутай байдаг билээ.
Харин тэднийг дэмжээд хөгжим дууны чанарыг илүү хөгжүүлбэл, дэлхийн түвшинд Монгол дуу гэсэн шинэ урсгал гаргахыг үгүйсгэхийн аргагүй билээ.
Зохиолын дуучдаа! Бүтээлээ амид хөгжимтэй өндөр чанартай хийж Монголын урлагийг чичиргэх цаг болсон шүү! Магадгуй барууны класик хөгжмийн сургуулитай манай Рок Попынхон ойлгохгүй байж магад, гэхдээ ард түмэн та нарын хөгжмийг сонсож байгаа нь Монголчуудад юу хэрэгтэй байгааг харуулж байгаа билээ.
Ардын урлагын уран бутээлчидээ! Та бүхний хийж буй зүйл бол угаасаа агуу юм. Олон зуунаар дамжсан соёлыг нураалгүй авч үлдэхийн тулд та бухэн их хичээж байгаа билээ. Үндэсний хөгжмийнхөө уянгыг мэдэрдэггүй, уг утгыг ойлгодоггүй баруунжсан, тархиаа угаалгасан шинэ Монголчууд Морин хуураа шатааж, үндэснийхээ урлагруу шүлсээ хаяж байгаа ч, сүүлчийн Нүүдлийн соёл иргэншил дэлхийн сонорт дуу хөгжмөө хүргэх цаг ойрцоор байгаа шүү! Бэлдээрээ…
Би өөрөө Монголын залуучуудад барууны шинэ урсгал нэвтрүүлэх гэж зүтгэж байхдаа төөрсөн үе байсан, харин нэг өдөр Аав маань над дээр ирээд – Миний хүү энэ аялгуу чинь нэг л сэтгэлд хүрэхгүй байна, тэгснээс Ёохор ч юмуу, биелгээг оруулбал хүмүүсд илуу хүрнэдээ! Гэж хэлж байж билээ. Тухайн үед би яг юу гэснийг нь сайн ойлгоогүйч хэд хоногийн өмнө мэдсэн юм.
Монголын өргөн уудам хээр тал, өвөрмөц ёс заншил нь уран бүтээл аялгуунд шингэсэн байдаг тул хүний хөгжмийн чанар үгс сайхан ч, энэ дуу шиг сэтгэлд хүрэхгуй л байгаа юм.
За за, Дуугаа сонсонгоо бичлэгийг уншиж байгаа байх гэж найдаж байна.
Монголын хөгжим үнэхээр гайхамшигтай!!!
Түүнийгээ дэмжиж, хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхийн ач холбогдлыг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа болвуу.
Талархал: Даваа гаригт Туркийн Истанбул хотоор дайрч Анкара ороод улмаар цааш Ази тивийн гүнрүү хөлний мөрөө гаргахаар төлөвлөж байна. Хүнд зам дахин эхэлж буйг мэдэрч байна.
10аад хоногын өмнө 2 жил гаруй хэрэглэж байсан камер маань эвдэрч, хүмүүс болон байгуулгуудаас дэмжлэг хүссэн боловч ганц бадарчинг тоогоод дэмжих байгуулга хүн байгаагүй бөгөөд зовсон цагт Гэр бул найзын холбоо гэж ямар хүчтэй байдгийг ойлгох юм.
Манай ахын багын найз ТУЛГААдаа шинэ камер авахад 200 $-оор тусалсанд баярлаа гэж блогоороо дамжуулан хэлмээр байна. Хуний нутагт сайхныг н олоод болж байгаа байх, гэхдээ гэр бул эх орон гэж ямар сайхан билээ гэдгийг энэ дууг сонсох үедээ бодоорой гэж бас танд зориулж байгаа юм шүү. Ах дүү болон бэр Халиуунаадаа 400 $ явуулж холын аянаа баталгаатай үргэлжлүүлэх боломж олгосонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Та хэдийн туслалцаатайгаар миний аялын зурган тэмдэглийг өнөөдрийн 500-с 1000 гаруй хүн, ирээдүйн олон сая уншигчид үзэж унших болно шүү!
Миний тэмдэглийг байнга уншдаг хүмүүс бас хувиаасаа талархлаа илэрхийлэн гэж найдаж байна,




2009/10/04
| 3,603 Үзсэн 



















Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)
Uneheer goy duu bna. Tuslay geed mungu yawuulj chadahgui ch gesen taniig setgeleeree urgelj demjdeg shuu
Tiime. ene duug sonsood ooriin erhgui aimhai dotor maani neg yum ogshood, nudnees mani nulims garah ged, bi odoo ulaanbaatart amidardag. tegsen mortloo ene saihan nutgig baigalig hogjmiig mederch chadahgui bgada ooroosoo bolon ta buhnees ichij bn. Bolgoomjtoi baigaarai. Iim saihan eh orond torson yum bolohooro alzahgui bh itgej bn.
Mongolian Ambient Nomadic Chill out music. All rights belong to Anhaa(Lumino) Sonor records and Modern Nomads. shine ursgal nevtryylj bgaad ni bayartai bna.
gartsan chn haramsaltai bailaa
seniorit_a_s@yahoo.com add hiihee ooroo medeerei za chau.
Bonne chance!!!!!!!!
Asia tiv ruu yavah bolsond bayr hurgei.
India-d ochood New-Dely – Sarnath-Bodhi Gaya- Sravasty- Kusinigary – Agra – Dharmasala – Mumbai gesen chigleleer aylaarai.
Tend ochood Buddha bagshiih ariun gazraar ergel, morgol,goroo hiigeed bysalgald orood gegeerel gedgiig medreed ireerei.
Hamag amitan amar amgalan boltugai
Hamag amitan zovlongoos salj gegeereh boltugai.
Namo Buddhaya
Namo Dharmaya
Namo Sanghaya
Sain uu Amai,
Chi jinhene er hun shuu, delhiig toirno gej zorigloson. Chi hangalttai ih zuiliig uzjee. Chmaar baharhaj bna. Mongoldoo ireed mongol ardiin urlagiig delhiin tuvshind gargahad huvi nemree oruulaarai.
Chamd amjilt husie
sonsgolontoi ayalguu bn.ushuu saihan olon hugjmin buteeludig sonsoh huvitai tursun n yutai az zavshaan.bidni altan ue gej nerled bga hugjmin zohiolchdin buteel unen tasarhai.murdorj, damdinsuren, choidog,chuluun,gonchigsumlaa,birvaa,namsraijav ….ged l aguu humuus shu.
chamshig delhig toirdoggui yma gehed ene yava nasanda mongol ornoo toirod baigalin saihnig n bishreh ymsan.
zohiolin duuchid ch dee.ugui yahav gants neg gaigui duu duulsan bdag l ym.diilenh n hetsuu de.ardin duu urlag bol bas saihan shu.sanal neg bn.
chamd mungun demjleg uzulsen humust huviasa talarhal ilerhilie.nugu chamd tuslah ym bolod mungu tug ilgeeye dans chin haana bn yaaj ilgeh u gej asugad baisan humus yasan be.ug n hun helsende hurvel ter hemjeger ajil uils n butemjtei yvdag ym shd.
sain uu ene uneheer goe zuraglal bn setgel ih hudulj bn. ene ayaz ni nodnin jil garsan ayaz bga yum buten cd gargasan ih goe aynuudtai chinii @-g meddeg bol ene cd-nii buh ayaziig yavuulmaar bn bolbol hariu iruuleerei. teged amjilt husei
Аан энэ Люмино хамтлагийн дуучин Анхаа болон Сонор рэкордсийн Онон 2ийн хамтарсан чил -аут цомгийн дуу . Харин энэ видео францууд монголд ирээд хийсэн баримтат киноны хэсгээс авж миний хийсэн видео 2 янз байгаа . узээд сэтгэлээ сэргээнэ биз хүмүүсээ
http://www.youtube.com/watch?v=vQF7UFUQkxA&feature=email
http://www.youtube.com/watch?v=MgrHDCmxqjU&feature=related
uneheer l nutgaa sanaj dee. hun baigaa yumaa aldsan hoinoo uguilj une tseniig n mederdeg gdg ug baidag. gehdee chi ooriigoo baruunii soyoliig shutej mgl d nevtreegui hugjmiin ursgaliig tugeeh gej orodlsondoo haramsah hereggui. hun olon turliiin hugjim sonsoj baij medremj setgelgee n hugjdug yum. teheer mgl d buh l turliin hugjim baival sain. mgl asiin oron dotroos nileed cosmopolitan shuu
ix goy ymaa nutgaa ix sanaj bna chinii tsaashdiin ajil uils shuluun dardan baix boltugai bi ch bas ingej aylaxiig mash ix xusdeg daanch mungu
bi hedii gadaadad udaan hugatsaagaar yavj baigaagui ch humuusiin heldgeer nutag aa ikh sanadag yum bn gej oilgoj mederdeg sayhan duuchin Javhlan baigali bolood gazartaigaa bid herhen harirsaj baigaa talaar ikh goyo duug clipjuulsen bn lee