post Категори: Аян замын тэмдэглэл post 9 Сэтгэгдэлтэй post2012/10/03 | 8,483 Үзсэн

3860462479_e50790c6a5

2009 оны 10-р сарын 2-ны өдөр.

Булгар улс, Софи хот.

Аавдаа бичсэн захиа…

Миний хайртай аав ээж хоёр сайн сууж байна уу? Түрүүн утсаар ярьж байгаад тасарчихлаа. Бодож байсан зүйлээ хэлж амжаагүй тул ийнхүү захиагаар бичхээр шийдлээ.
Ээж, та утсаар ярих болгондоо – Хэзээ гэртээ харих гэж байна? гэж асуухаа болимоор юмаа. 4 жил гаруй таньтай ярих болгонд энэ асуултыг асуух юм. Хүү нь харих болоогүй байна. Ирак явахын хувьд, маш чухал үүрэг байгаа тул алгасах арга байхгүй байна. Бүх юм зүгээр болно гэж найдаж итгэж байна. Тэр байтугай юмыг үзлээ ш дээ…

Аав! Би таньтай ярилцах маш чухал асуудал байгаа бөгөөд болбол утсаар илүү тодорхой холбогдъё, гэхдээ юуны түрүүнд та мэдээлэл олж өгч тусалмаар байна.

Гэрийн өмнөх  ЛЕНИН МУЗЕЙН талаар та юу мэдэх вэ? Дэлхийг тойрч аялж байхад өндөр хөгжилтэй орнуудын нэг онцлог тал нь төр засаг нь иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд зөвхөн сургууль боловсролын салбарыг дэмжихээс гадна танин мэдэхүйн чиглэлийн соёлын газруудыг ихээр дэмждэг юм байна. Тэр дотроо МУЗЕЙ гэдэг зүйл иргэдийн сэтгэлгээг тэлүүлэхээс гадна, эх оронч сэтгэлгээ, юмны учир байдлыг танихад их ач холбогдолтой юм байна.

Бага байхад Ленин музей орж үзэх үнэхээр гоё байдагсан. Тусгай шаахайг нь гутландаа углаад, гялалзсан шалан дээгүүр гулсангаа төрөл бүрийн үйл явдал үгүйлсэн Ленин болон коммунизмын тухай музей үзэх дуртай байж билээ.

Танаас асуух зүйл гэвэл, та түүхийн хүн, улсын архив бичиг баримттай ажилладаг хүний хувьд Ленин Музейн эзэмшигчийн эрхийн тухай архивуудыг сөхөж үзэх боломж байна уу?

Улсын үзвэрийн газрыг нэг нам хувьдаа авч, зориултын бус нөхцлөөр ашиглаж байгаа явдал хэр зөв бэ? Хэдий болтол ингэж байх вэ? ХУ нам төрийг 90 жил барисан гэж байгаа боловч, тухайн намын гишүүд ганцаараа байгаагүй шүү дээ! Тухайн үеийн Монголын иргэн бүр улсын төлөө ажиллаж байсан.

Бусад намууд энэ шудрага бус байдлын талаар ягаад байр сууриа илэрхийлдэггүй юм болоо?

Та МУИС-ийн тэнхмийнхаа багш нартай энэ талаар ярилцаж үзвэл ямар вэ?

Түүхийг аврах, хамгаалах гэдэг асуудал МУИС-ийн Түүхийн тэнхмийн гол зорилго биз дээ!

Уг хувьчлал хэр зөв бэ?, 90-ээд оны хувьсгалын дараа бүх намууд ижил тэгш эрх эдэлж, төвлөрсөн байсан төр засаг олон ургалч болсон шүү дээ. Гэтэл үүнийг далимдуулж улсын түүхэн ач холбогдолтой музейг нэг нам нь аваад, үзвэрүүдийг нь үгүй хийж намыг санхүүжүүлж, ашиг олон тал дээр ашиглаж байдаг.

Шаардлагатай бол Үндсэн Хуулийн Цэцэд хүртэл хандаж, Ерөнхийлэгчийг энэ асуудлыг шалгуулж болохоор санагдаж байна.

Монголд юу л байна БАР цэнгээний газар, дэлгүүрүүд. Чөлөөт цагаараа хийх юм үгүй.

Саяхан би нэгэн сонин мэдээлэл олж сонслоо. Дэлхийд хамгийн их борлогдож буй номны жагсаалтанд Карл Маркс, Ф. Энгельсийн номнууд тэргүүлж байх юм. Тэгээд аль улсад гэсэн чинь Америкт байвал яахуу?

Бид улсынхаа их гүрний түүх, байгаль орчин, батлан хамгаалахын тухай музейнүүд ажиллуулж иргэддээ болон жуулчдад үзүүлдэг бол. Нүүдлийн сэтгэлгээнээс Сууринд шилжиж 60 жилийн дотор хот босгосон тэрхүү өвөрмөц түүхийг судалж харуулсан музей үгүйлэгдэж буйг ойлгосон юм.

Орос улсад коммунизмын музей нэлээд эрэлт хэрэгцээтэй байдаг, жуулчид очдог газар. Харин дэлхийн хоёр дахь Коммунист улс, нүүдлийн соёл иргэншилд коммунизмыг нэвтрүүлсэн тэрхүү түүхийг харуулсан музей байгуулбал шинэ үедээ түүхээ тайлбарлахаас авхуулаад, гадны улсуудад гайхуулхаар музей болмоор юм шиг санагдах юм.

Та энэ жилээс тэтгэвэрт гарах байсан ч, дахиад нэг жил хичээл заахаар болсон уу?

Энэ олон жил хичээл заагаад, дараа нь нэг л өдөр өглөө эрт сэрж ажилдаа явахгүй гэж бодохоор ямар байна? Лав хэцүү байхаа! Тиймээс таныг жаахан завгүй байлгах үүднээс танд улсын түүхийг аврах чухал шинэ ажил олж өглөө шүү! Хэхэ

Коммунизмын онлыг танаас сайн мэдэх хүн Монголд ховор шүү дээ.

Тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, хэрэглэж байсан зүйлс, итгэж байсан мөрөөдөл гээд хойч үедээ үлдээх зүйл олон болов уу. Ялангуяа шинэлэг бүхнийг дагаад өөрийн бүхнээ устгадаг ард түмэнд өмнө хийсэн алдаануудыг уг музейгээр сануулах нь маш чухал болов уу.

Дэлхийг тойрч байхдаа, гадны хуучин хотуудын барилга байшинг хараад, Коммунизмын дараа 700 гаруйгаас хорин хэдхэн түүхэн дурсгалт барилга үлдээсэн гэж бодохоор үнэхээр харамсалтай санагдах юм.

Аав, та Фидел Кастро Цэдэнбал даргад өгсөн Сигар тамхийг санаж байна уу? Би өдөр бүр санадаг. Аялж байхдаа хүмүүст энэ түүхийг ярьж өгдөг.

Тэр мөчөөс би түүх гэж ямар зүйл байдгийг ойлгож билээ.

Би энэ захиаг өөрийн блог дээрээ тавилаа. Залуус ч гэсэн юу болоод байгааг харж эхлэг. Хэтэрхий удаан харанхуй байлаа. Иргэдийн хүмүүжлийн эхний түвшин болох миний 3-дугаар цэцэрлэгийг сургууль болгож улмаар газрыг нь борлуулсан олон малнуудаас болж эх орны ирээдүй улам бүр бүүдрэг болоод байх шиг. Одоо над шиг залуус бодож буй зүйлээ чөлөөтэй илэрхийлж эхлэх цаг болсон гэж бодож байна.

Миний коммунизм музей байгуулах санаа өдөр бүр толгойд эргэлдээд байна. Коммунизмын эхэн үе гээд, түүндээ хэлмэгдүүлэлт, Японы дайн, шашны цэвэрлэгээ гээд; хоёр дахь үед нь хот байгуулалт боловсролын үсрэлт, олон улсын харилцаа, харин гурав дахь хэсэгт нь хэт налхай бодлогоос болж улс өөрөө өөрийгөө идэж буйг үзүүлсэн хойч үед сургамж болсон гоё музей болох болов уу.
Магадгүй зуун жилийн дараа ч Монголд амьдрал ийм байсан! Гээд жирийн айлын төмөр ортой, модон авдартай өрөө, элсэн чихэр масло талхтай ширээ, айл бүрт байдаг транзистр радио гээд л.

Ялангуяа төрийн албан хаагчийн бэлтгэл гэж ямар том ажил явагдаж байсныг судалгаатай, жишээтэйгээр хадгалж үлдэх нь зүйтэй болов уу.

Дахиад бид хэзээ түүхэндээ ингэж зохион байгуулалттай ард иргэдээ боловсруулж чадах билээ дээ. Ялангуяй өнөөгийн хууль санаачлагч байгуулгыхан хэдхэн мөрт Төрийн дууллаа номон дээрээс уншиж дуулдаг, үндсэн хуулийн учрыг мэддэггүй  тул сургамж болох биз.

Ямар аз болж бид Монголоор ярьдаг юм бэ! англиар тэмдэглэлээ хөтөлсөн бол гадны хүмүүс уншаад гайхах байсан биз.

Хэрвээ хөгжилтэй оронд нэг нам нь музейг хувьдаа аваад тэгээд бизнес хийж байна гэсэн бол хүмүүс гудамжинд гарч бослого хийх байсан биз.

За за, миний саналыг сайн бодоорой!
Тэнхмийнхээ багш нартаа мэнд хүргээрэй!
Баяртай.

FACEBOOK deer

Монголын Ленин Музей

gesen buleg neelee. hun bur burtguulj sanal bodloo ilerhiilj bolno shuu!

HI5 deer bulan neeh hun baival tuslaarai! zaluuchuudyn hooloig negtgej deesh hurgeh ajlild hun bur bololtsoogooroo oroltsooroi.

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

Sain uu,

Uneheer chuhal zuil hondoj tavisan baina. Manaihan neg zuilruu tuilshrahaaraa ter chigeeree tuilshirch, ter ni tuuhee uguisgehed hurgedeg gashuun turshlagatai uls. Ter aldaagaa dahiad onoodriin ene uyed davtahgui baihiig sanuulsan chuhal temdeglel boljee. Bi huvidaa ene sanaliig uneheer demjij baina. Negent l kommunism manai tuuhiin neg heseg baisan tul, ene talaarh tuuhiin musei baih ni tanin medehuin bolon aldaanaasaa daraagiin uye suraltsahad hereg boloh chuhal sanal baina.

Anar wrote on 2009/10/03 - 07:23
#2

Tuuhiig oorchilj boldoggui shig, tuund zoriulsan museum bolon busad dursgaliin zuilsiig ustgaj, ugui hiij, oorchilj bolohgui.
mgl.iin gazar, tuun deerh buh zuilsiig omchlogch bolson erh barigchid ard tumnee yuman chinii ul oishooj…itgehiin argagui asuudluud uusgej baigaag bugd l medeed l yariad l baidag. yor ni gadaadad surch baigaa mgl zaluus negdej duu hooloi, sanaa onoogoo eh orniihoo zug chigluuldeg bolmoor yum.
Amai ta chuhal sedev hondjee. ene tuhai barimt, sonirholtoi medeelel oldvol oruulnaa.
amjilt husye!!!

brilliant wrote on 2009/10/03 - 11:43
#3

Facebook deer bichih getel zai ni dutsan tul iishee sanalaa bichiheer shiidlee. Het “girlie” sanaanuud baij magadgui, gehdee l heregtei baij magad…:)

Yunii umnu chamtai sanal neg baina, huuchnii museig sergeene gedgiig demjij baina.Bar stengeenii gazraas iluutei uzej harah surch medeh , chuluut tsagaa goe unguruuh gazar baival bidend heregtei.

Ingeed chinii hussenii daguu musei neevel yu yu baival zugeer ve gedeg tal deer sanaagaa nemie:

1.Ter ueiin 60iin jignemeg zardag delguur neey gesnees sanaa turluu. Endhiin une tulburgui museinuudiin orlogoo oldog gol hesgiin neg ni museinii cafe baidag. Bi unegui musei neey gej baigaa yum bish l dee,tuhain neesen museinii sanhuug ni demjih uudnees, mun museig zuvhun yum uzej harah bish bas negent zorij ochson gazraa garahdaa esvel orohdoo suuj boloh cafe baival zugeer gesen uudnees.

2. Bas musei bolgon uudendee tuhain museig ilerhiilsen beleg dursgaliin delguurtei baidag, tiim yum baij boloh yum (zuvhun hunsnii gehgui ). Delguur geheer tuilshruulaad gadniihniig shulah geed het unetei baahan yum tavichih bish museid baigaa sonin sodon zuilsiig tusgasan, za naad zah ni Leninii zuragtai fridge magnet ch yum uu tiimerhuu baga zuilees ehleed tuhain ueiig hamarsan tuuhiin chanartai nom geh met zuils zardag,

3.Musein neg hesegt huuhdiin togloomiin heseg neevel bas sonirholtoi baij medeh yum aa. Bi yagaad ingej helj baina ve gevel jishee ni endhiin Science museum gehed neg hesegtee bagachuudad zoriulsan science-iig sonirholtoi hyalbar argaar tailbarlah zorilgoor togloomiin maygaar huuhded yum tailbarlasan heseg baidag. Tuuhiin musei deer yamar sedveer iim heseg neej boloh ve gedeg deer yag odoo helchiheer goe sanaa alga baina gehdee yamar ch gesen ger buleeree ochij boldog musei baival goe oo.

4.Zuvhun haraad unshaad ungurdug uitgartai uhmel musei bish bas barij, uuruu yum hiij uzej boldog amid musei baiguulahgui bol butsaad l haagdaj, baiguulamj ni dahiad l uur zoriulaltaar ashiglagdaj boloh

5.Museindee neg huniig tahin shutdeg baisan ter ueiig tusgaval goe baihaa. namaig baga baihad humuus luuzan, hiiimel tsetseg, bumbulug bariad negen duugaar Main bayar mandtugai Uraa geed l neg duugaar hashgiraad yavdag baisan budeg badadg sanagddag yum.

6. Bas negiiigee matdag, chagnadag huiten ueiig, ter chagnah tuhuurumj ene teriig ni olood tavidag bol… Chi “The Lives of Others”/Das Leben Der Anderen geed germanii Award winning kinog uzsen uu? Baruun Zuun germanii ued humuusig yaj murddug tagnadag baisan talaar gardag. Ter kinog yagaad ch yum end durdmaar sanagdchihlaa. Za sedveesee gajihaa bolie….

za odoohondoo iimerhuu heden yum sanaand orj irj baina. Het tuilshirch tuuhee uguisgeh bish baisan yumiig baigaagaar ni uzuuleh gesen uneheer saihan sanaa baina shuu.

How sweet of you trying to keep your dad busy by giving him interesting task. You must be a good son.

lucky wrote on 2009/10/03 - 13:09
#4

sain uu, amai

chinii camera-d handiv orgoh arga hemjeeg oron nutagt zohion baiguulah sanaltai baina, herhen holbogdoh be?

Danny wrote on 2009/10/04 - 03:30
#5

sain bnauu.Ta yag zuw sedew hundluu.Musei hugjyyleh talaar .Mongold ene talaar yariadch bytehgui bid l hiihgui bol.zaluu ye.bi ch ene talaar ayalaj yawahdaa bodoj l blaa.Ta manai cubiin gishyyn bolj bidentei hamtraach .minii hayag divinelife.club@yahoo.com ta add hiigeed awchihwal bi clubiinhuu talaar bichnee

dashka wrote on 2009/10/07 - 01:24
#6

mash chuhal sedev hondson bna Tuuh gedeg zuil tsag hugacaa ongorovch ulddeg ganc chuhal zuil umdaaa.Musee baiguulna gevel yamarch hamaagui argaar chamaig demjine gedgee helmeer bna :) .

gng wrote on 2010/06/16 - 11:59
#7
Batzul Gerelsaikhan wrote on 2010/06/21 - 17:56
#8

Yamar saihan sanaa commentuud ch gesen goyo bna. Uneheer sanal neg bna. Bi ardchilaliig /zarim neg tseejee deldsen nuhudiig bish/ demjdeg. Gehdee leninii hushuug buulgahiig harah uneheer teneg baisan

Alta wrote on 2012/10/27 - 22:50
#9

hi. ene unexeer saixan baidag shu. Afrikiin Mali ulsin tuxai sonirxmoor bna. tiishee yaj yavx ve

Nansalmaa wrote on 2013/03/22 - 14:47
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.