img_7601

2009 оны 3 сарын 6 ны өдөр.Вена орох замд Өнөөдөр Иннесбрузек хотоос цаг агаар муу байсан тул галт тэргээр шууд Вена орохоор шийдлээ. Нөгөөдөр Монголчуудын үдэшлэгт орж амармаар байна.

Галт тэрэгний буудал дээр ирээд үнийн зөрөөг асуутал дамжилгүй шууд Вена орох нь хямд байлаа. 55 евро. Билетээ аваад цаг гаруй хүлээх зуураа өөрөө өөртөө хөөмийдөж суулаа.

Галт тэрэг яг явах цагтаа ирж, надаас гадна 4 том хүн, 2 настай хүүхэдтэй купе таарлаа.

img_7597

голд сууж буй эгчтэй сүүлд Веннд бас өөр хотод санаандгүй таарч билээ.

Би өөрийнхөө аялал, зорилгийн тухай яриж өгч эхний 4 цагийг арай гэж өнгөрөөлөө. Дараачийн нэг цагтаа бодож буй зүйлүүдээ бичихээр шийдлээ. Би Улаанбаатар Москвагийн галт тэргээр аян замаа эхэлж байсан санагдана. Хуучны галт тэрэг нь хамаагүй сонирхол санагдлаа. Хүссэн үедээ цонхоо нээж болно. Харин шинэ үеийн галт тэргүүд хүрэх газраа л очиж байвал тэр хооронд өнгөрч буй байгалийг халтар цонхнийхоо цаанаас харах, мэдрэх үнэрлэх аргагүй юм.

Австри улсийн баруун зүгийн Иннесбрузек хотоос зүүн зүгийн Вена хотруу хурдан галт тэргээр явж байхдаа хоёрхон удаа цонхоор зураг дарлаа. Өөр ямарч мэдрэмж үлдсэнгүй.

img_7602

Бид юманд тэгтлээ яарах хэрэг байгаа болвуу ?

Соёл иргэншил, хөгжил гээд байгаа энэ үгний цаана хүмүүс цаг хугцаандаа баригдаж, амьдралын сайханыг анзаарахгүй өнгөрөөд байгаа мэт.

Цаг агаар гайгүй байсан бол замын унаагаар дайгдаж явдаг байж. Шинэ хүмүүстэй танилцаж, байгалийн гайхамшгийг газар дээр нь мэдрээд л. Галт тэргэндээ суугаад шууд Австри дахь Монголын Оюутны холбооний Цэнгэл гэж хуучны танилруу ярьж Вена хүрэх цагийн хуваариыг хэлтэл

– Тиймээ цэргүүд хүлээж байгаашдээ ! гэж тоглоомоор хэллээ.
Би аян замд гарсан цагаас дандаа ганцараа буудал дээр бууж, хэнийг ч мэдэхгүй хот сууринд учираа олох гэж зутардаг байлаа. Харин өнөөдөр намайг хүн хүлээж байгаа гэж бодохоор сайхан байна.

Энэ гурван жилийн хугацаанд 5 дахь удаагаал тосуулж үзэж байна гэж хэлбэл хүмүүс итгэхгүйдээ. Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр нүүдэл хийж байгаа тооны хажууд үл анзаарагдахаар.

Гэхдээ л миний хувьд танихгүй газар нутаг усыг мэддэг хүнээр хөтлүүлнэ гэдэг бол гайхамшигтай сайхан мэдрэмж юм. Австри, Свисс-т тайвширч байгаа юм шиг боловч, өнөөдөр хүртэл цаашаа хэрхэн замаа үргэлжлүүлэх тухай бодож газрын зургаа харж суулаа.

3 жил өдөр бүр төлөвлөгөө зохиоож байна, дахин хэдэн жил.

img_7592

Европд Африкаас ирснээс хойш нэг зүйл анзаарсан нь замын турш хүний соёл иргэншлээс гарна гэж огт байхгүй.

Хааяа ч болов ямарч хүнгүй байгалиар ганцаараа явах юмсан. Би гадныханд Монголын байгаль хүмүүсийн уялдаа холбоог ярих зуураа

–Улаанбаатраас гараад 40-д минут машинаар явахад огт хөл хөдөлгөөн, барилга байшингүй газар бууж болдог юм.
Тэдний төсөөлөлд бууж өгөх хэцуу байдаг. Зарим нь бидэнд атаархдаг. Монголчууд бид байнга гадагшаа харсаар байгаад өөрсөддөө юу байгааг ойлгохоо больсон гэж би боддог.

Цэлгэр сайхан нутгаар чөлөөтэй хэсч, ямарваа нэгэн цагдаад нь торгууль бичүүлэлгүй хаа бол хаа амарч, нутаглалж болдог.
1 км кв газар нутагт 1.5 хүн ноогддог тоогоороо дэлхийд бид нэгт ордог шүүдээ. Төдий хэмжээний том газар нутгийг эзэмшдэг. Зарим хүмүүс

– Хүн ам ихтэй байсан бол хөгжих байсан гэдэг. Хөгжил гэдгийг юу гэж ойлгохоос хамаардаг байх. Утаа тортогондоо дарагдсан, хаа сайгүй машин хүн холхисон газрыг хөгжил гэж байвал бид хөгжитэл дахиад хэдэн зуун жил хэрэгтэй байна.

Харин ард иргэд нь амар тайван амьдарч, хот байгаль хоёроо хослуулан, тус бүрдээр бодлогтой ханддаг зүйлийг соёл иргэншил гэж хэлэх бол бидэнд хугацаа биш ухаарал хэрэгтэй байна. 35 хан мянган хүн амтай хэрнээ амьдрал сайхан байж болдгийг уржигдар харлаа.

70 сая хүн амтай хэрнээ ард түмнийхэн 90 хувь нь өдрийн хоол бодож байгаа улсыг ч харлаа. Хөгжил гэдэг хүний тоо бол биш юм байна. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд зах зээл бага гэж хэлдэг хүмүүс нүдээ нээх хэрэгтэй.
Монголийн газар нутгийг тойроод хуучний нуудэлчин овог аймгууд гэж зах зээл огт эзлэгдээгүй байна. Түүнээс давяа гэвэл дэлхийн 6 тэрбум хүн биднийг ухаан суухийг хүлээж байна. Бид заавал машин үйлдвэр, барилга байшин гэж бодоод хэрэггүй шүүдээ.

Өөрийн нөөц бололцоо боломжоо сайн харах юм бол амьдрал сайхан болоход хэдхэн алхам дутуу байна. Өдрийн хэдхэн Евро олохийн тулд манай авьяастай ардийн уран бутээлчин Европийн хот бүрт гудамжинд тоглож байна.

Бидний хөгжмийг хүн бүр тоглож чадахгүй, тийм ПОП болоогүй байхад эдгээр залуус тусгай урилгаар гадны том том наадам, тоглолтуудад тоглож байх ёстой шүүдээ !

Үүнийгээ бид ухаарах, нэгдсэн бодлого явуулж эхэлсэн цагт бид хөгжил буюу Монгол хүн бүр амар тайван амьдрах цаг ирэх болвуу.

2 сая 800 хан мянган хүн өөрсдөө алдаагаа ойлгож зохион байгуулагдаж чадахгүй байгаа шалтгаан юу вэ ?

Бидний соёл гэвэл худлаа, бидний соёлд бие биенээ хүндэлж хамтрах юм бол дэлхийн хэмжээний зүйл хийж чадна гэдгийиг нотолсон байгаа шүүдээ. Өөр юж байх уу ?
Би өнөөдөр хүртэл аялж байсан бүх улсуудаас нэг л зүйл ойлголоо. Ямарваа нэгэн үндэстэн өөрийгөө хөгжүүлэхийн тулд үндэснийхээ бодлогыг хамгаалж хөгжүүлэх ёстой юм байна.

Тэгж байж ард иргэд нь нэг мөрөөдөл, нэг бодолын төлөө явдаг юм байна. Өдөр бур зурагтаар гарч байгаа барууны кино нэвтрүүлгүүдэд

- Гадаадад гарвал амьдрал сайхан болно гэж бидэнд ойлголт төрүүлж байна. Өөрөө эдгээр газруудаар явж үзсэн хүний хувьд зурагтаар гарч буй зүйл болгон тийм сайхан биш байна. Гадаадад байгаа Монголчууд бас ойлгож байгаа байх.
Ялангуя хүний нутагт жаргал гэж байдаггүй юм байна. Монголд байхад Гадаадад амьдарч байгаад ирсэн гэсэн хамраа сөхсөн залуучууд байдаг байсан. Би өөрөө гадаадад амьдарч , гадаадад байгаа Монголчуудын амьдралыг харлаа.

Харамсалтай л байна. Эх орондоо хийхээргүй ажлыг хийгээд , авч буй цалин нь тухайн улсын иргэдээс бага тул, бусадтай адил чөлөөт цагаа тухтай өнгрөөх, соёл урлаг үзвэр үзэх, амралтанд амарч оюун санаагаа амраах гэсэн боломжууд байдаггүй юм байна.

Эх орноосоо гадуур 300 гаруй мянган хүн…

img_7603

Галт тэрэг буудал дээр ирлээ. Дахин шинэ нийслэл, шинэ хүмүүс. Ганц сайхан юм нь Вена дахь Монголын оюутны холбооны залуус тосож авна гэсэн.

Галт тэрэг удаан зогсож эхлэх үед цонхоор намайг тосож буй хүн байгаа эсэхийг харлаа.

Монгол царайтай хүн ганц ч байхгүй. -Залуус яагаад тосоогүй юм болоо ? Галт тэрэгнээс буугаад хэсэг зогслоо.

Хэнч байдаггүй. Дахиад тосуулна энээ тэрээ гээд байсан, гонжын жоо !

img_7606

Төв буудал орж утсаар Цэнгэлрүү ярихаар шийдлээ.
Вокзалруу орж иртэл өөдөөс 2 Монгол залуу ирж

- За сайн байна уу ? сайн явж байна уу ? гээд асуултуудаар дарж эхэллээ.

- Та хэд намайг галт тэрэгний зам дээр тосохгүй яасан юм ?

Монголд хүн тосохдоо зам дээр нь зогсдог биздээ ! гэж тоглоомоор хэллээ. Удалгүй Цэнгэл ирж, би 55 дахь улсынхаа ПИВО-ийг уухаар боллоо.

img_7609

Үргэлжлэл бий…

Horaayy..there are 7 comment(s) for me so far ;)

#1

Sain baina uu. Amai Ene odriin mendiig hyrgey. Demjleg gedgiig anzaarsangyi.

bold wrote on 2009/10/02 - 05:55
#2

shine gazar ochood huneer tosuulah neeree sonin baih shuu!!! Mongoldool aab eejeeree tosuulj baisanaas gadaad tosuulj uzeegui yum bna. google map heblej abaad teriigee barij abaal yabdagiin shdee.
er ni manai Mongolchuud yamar ch yumand hariutsalga handa TOM TOM yarina.
Google-iin reclam hurdan neegeeree baga bolobch oboo mongo boldog yum shig bna lee shuu!!!

hohtolbo wrote on 2009/10/02 - 21:57
#3

ene cola uuj bgaa batsaan shig bugd alcoholoos tatgalzay

aaruul wrote on 2009/10/04 - 02:45
#4

Чиний улсын хөгжлийн талаар бичсэнтэй санал нэг байна, чамайг олон газраар явж энийг ухаарсанд баярлаж байна. Бид 90оноос ардчилал зах зээл гэж гоё юм байдаг тэр лүү шилжээд орвол болчихдог гэж гэнэн бодсоор бас зах зээл том бол юм үйлдвэрлээд хөгждөг гэсэн эдийн засгийн номны эхний хуудсанд байдаг болхи ухагдахуунаар бодлогоо хийсээр сүүлийн 20жил яаж баларч байгааг бид нүдээр үзэж байна. Олон зүйл нуршихын оронд би өөрийн дэмждэг улс төрч болох Мэндсайханы Энхсайханы байгуулсан Үндэсний Шинэ Нам түүний хэлж байгаа санааг уншиж үзээсэй гэж хүсэх байна.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=9835
Жишээ нь чи энд Энхсайханы илтгэл байна.

Batbayar wrote on 2009/10/16 - 22:32
#5

ii ter ulaan tsamtsai zaluu yamar boevik tsaraitai yum be! chi ch dajgui gegeerch bg zaluu yum bnda. hun hugshruud amidralaa ergetsuulj bodhod yunii tuluu amidarch bsnaa bodhod haramsmaar bdag bhdai. BI HUN GEGEERELD HUREH GJ L DAHIN DAHIN TURDUG BH GJ boddog. er n yavsan gazriin humuus chin amidraliin talaar yamar uzel bodoltoi yvdag yum be? er n ihenh humuus saihan hangaluun amidrahiin tuluu l gehiin ur ur udmaa uldeehiin tuluu ch gh shig nadad bol shal utgagui sanagddag! ugtaa bol humuus uur uur gazar amidarch bgaach gsn ug mun chanartai 1 gdgee oilgosoi gj husej bn!
Mgl -19, aimaar utaatai yag manan tatsan yum shig holoi am horsgood yag uheh n 1 iimerhuu.

bangbang wrote on 2009/11/07 - 03:00
#6

sain bna uu ene udriin mend vienna ih surguuliin talaar mun tend badg uyotnuudiin talaar oyutnii holboonii hayagiig haanaas awh we tani ene bichsen zuils ih taalagdaj bna

serjee wrote on 2009/12/06 - 19:30
#7

Амайгийн блогийг унших бүрдээ шинэ содон мэдээлэл олж мэдэрдэгтээ сэтгэл хангалуун байдаг, энэ удаагийн Австри орсон тэмдэглэл дээр үелийнхаа зургийг харсандаа ч тэр үү улам их сэтгэл хангалуун болчихлоо.

TJ wrote on 2010/01/15 - 16:46
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.