r

2009 оны 9 сарын 15 ны өдөр.

Македон улс Струмиса КД клубын гишүүддээ дахин нэг шинэ туршлагаа хуваалцахаар шийдлээ.

WALTZ WITH BASHIR гэдэг киног би анх Мороккод байхдаа найзаасаа олж сонсоод интернетээр хэсгээс нь үзлээ.

Гудамжны 1 долларын үнэтэй хулхи двд зардаг хүмүүсд дэлхийн кино урлагын шилдэг гэсэн хайрцаг байсангүй.

Гол төлөв олон нийтийн дуртай хөгжмөөр ПОП шиг кинонууд байлаа. Мороккогоос Европруу хөдлөхдөө энэ киног заавал үзнэ гэж бодлоо. Харамсалтай нь Кинотеатрт үзэх боломж олдоогүй бөгөөд Серби улсад байхдаа интернетээс хуулж авч компьютерын дэлгэцэн дээр үзсэн юм. Харамсалтай байна.
Аялалын явцад том дэлгэцэн дээр үзэх боломж гарах юм бол заавал үзнээ.
Энэ киног Израйл уран бүтээлчид хийсэн бөгөөд, дүр зураг, хөгжим гээд маш сонирхолтой хэлбэрээр хийсэн байсан ч, киноны төгсгөлд Улс төрийн шинж чанартай санааг өгсөн байлаа.

Кино үзээд яг юу хэлэх гээд байгаа юм болоо? гэсэн асуулт өөрөөсөө асуугаарай. Гэртээ хариад өөрийн кино цуглуулгандаа заавал хийх ёстой кино гэж үзлээ.

Монголд КД клубыг зохион байгуулж чадах хүн байдаг ч болоосой. Тэгээд хоорондоо тогтмол уулзаж, дэлхийн шилдэг кинонуудыг хамтдаа үзээд үйл явдлын талаар ярилцах сайхан байхдаа.

Horaayy..there are 11 comment(s) for me so far ;)

#1

Google Adsense-ээр дамжуулан өөрийн вэбийг ашиглаж мөнгө олох боломжтой гэдгийг та бараг гадарлах болов уу! Тэгэхдээ яг хэрэглээд үр шимийг нь хүртсэн хүн Монголд хир олон байдгийг би мэдэхгүй. Магадгүй амтанд нь орчихсон хүмүүс ч байгаа л байх.

Анх би зүгээр туршаад үзье хэмээн хэрэглэж эхэлсэн, эхний удаа өдөртөө үсрээд 1$ олох маягтай байхаар нь нэг их тоосонгүй. Харин хэдэн сарын дараа өөрийн вэбийн хүн их ордог хэсгүүдийг ашиглан нилээд сайжруулалт хийсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн дээ. Улмаар өдөртөө 7$ орчим олдог болсон. Харин энэ сараас эхлээд 10$ хол гардаг боллоо.

Тэгэхээр сардаа 300 гараад 400 шахна гэсэн үг. Мэдээж энэ тоо маань цаашид улам нэмэгдэх болно гэдэгт итгэж байна. Ер нь blog нээгээд тэгээд Google Adsense мэтийн зүйлсийг ашиглаад амьдраад байдаг хүмүүс бас гадаадад их болжээ.

За тэгээд яаж Google Adsense ашиглаад мөнгө хийх тухай туршлагаасаа хуваалцая гэж бодлоо.

1. Юуны өмнө та http://adsense.google.com хаягаар орон бүртгүүлнэ.

2. Тэгээд вэбээ танилцуулаад нэг форм бөглөнө. Сүүлийн үед Монгол хэл дээрх вэбийг авч хэлэлцэхгүй болсон тал ажиглагдаад байгаа шүү. Тиймээс эхлээд нэг англи эсвэл тэнд зөвшөөрөгдөх хэл дээрх мэдээлэл бүхий вэб бүртгүүлээд эрхээ нээлгэчихвэл зүгээр. Дараа нь нэг эрх авчихсан байхад өөр вэбүүд дээр тавихад асуудалгүй.

3. За тэгээд эрхээ авчихаад зааврын дагуу өөрийн вэбийн хүн их ордог хэсгүүдэд сурталчилгаа харуулах кодыг нь хуулж тавина.

4. Тэгээд таны вэб дээрх сурталчилгаа хир их харагдсан, түүн дээр хир их хүн дарснаас хамаараад Google-ээр сурталчилгаа явуулж буй компаниудын Google-д төлөх мөнгөний тодорхой хувийг та авах боломжтой болно. Яг хэдэн хувь гэдэг нь тодорхой биш, тэгэхдээ хүмүүсийн ярихаар 20:80-р хуваадаг гээд байгаа.

5. Цуглуулсан мөнгө тань 100$ хүрэнгүүт Google энэ мөнгийг танд илгээнэ. Тэгэхдээ илгээхээс өмнө таны хаягийг баталгаажуулж танд энгийн шуудангаар тусгай код ирдэг. Энэ кодыг оруулснаар та мөнгө авах боломжтой болно. Хэрвээ бүртгэл дэх хаягаа сольвол энэ үйлдэл дахин давтагдана. Хэрвээ та Монгол дахь хаяг өгсөн бол нэг их олон солих гээд хэрэггүй л болов уу. Учир нь энгийн шуудан энд иртлээ хир уддаг билээ.

6. За одоо та мөнгөө авах хаягаа баталгаажуулсан бол төлбөрийн чекээ хэрхэн хүлээж авах тохиргоогоо хийнэ. Энгийн шуудангаар эсвэл түргэн буухиа шуудангаар авч болно. Миний хувьд Монгол дахь хаягаараа DHL-ээр хүлээн авдаг. Энэ нь 7 орчим хоногийн дараа ирдэг бөгөөд, замын зардал гэж 28$ суутгаж авдаг юм.

7. Чек нь New Yourk дахь CitiBank-наас мөнгөө гаргуулж авах ёстой байдаг. Би эхлээд яаж мөнгөө авнаа гэж их сандарсан. Тэгтэл азаар Монголд ХХБанк ийм үйлчилгээ хийдэг юм байна лээ. ХХБанк-д чекээ өгснөөс хойш 45 хоногийн дараа та мөнгөө ХХБанкнаас авах боломжтой болох бөгөөд 1%-ийн шимтгэл тооцогддог.

За нэг иймэрхүү дараалалтай даа. Та бүхэнд тус болно гэж найдаж байна. Одоо тэгээд хэдий хир мөнгө цугларч байгаагаа хараад л сууж байх хэрэгтэй болох нь дээ. Анхныхаа мөнгийг гар дээрээ авах гоё л юм байна лээ.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

ganzorig wrote on 2009/09/16 - 12:44
#2

Хуулаад тавьчихлаа шүү нэг газараас

ganzorig wrote on 2009/09/16 - 12:44
#3

тийм , энэ киноны талаар нэг герман найзаасаа зөндөө сонссон. Энэ кино түүнд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн, гурав дөрвөн удаа үзсэн, бараг л зүүдэлсэн гэсэн.намайг заавал үзээрэй л гээд байсан. Би ч аан гээд одоохондоо анзаараагүй л явж байгаа. Тэгэж байгаад нэг үзнээ.
Хэхэ, хэн нэгэн чиний өмнөөс КД клубыг чинь ажиллуулахгүй болохоор чи өөрөө л очиж ажиллуулаж дээ монголд. Хэхэ би нэг кино клубд киног нь гаргадаг байсан, хальсаар. ДВД биш л дээ. Тэгээд ирээдүйд клубт киног нь гаргаж өгөх хүн хэрэгтэй бол хэлээрэй. хэхэхэ зав зайгаараа хааяа кино гаргахад нь тусалж байя. Сэтгэл байхад бүх юм бүтдэг гэдгийг мэдэх байлгүй дээ хэхэ ciao

khishge wrote on 2009/09/16 - 23:49
#4

amai sain yavj baigaa bizde,haa ch yavsan chamtai tsug baigaa,chi gantsaaraa bish shu,mungu sanhuugeer her baina da? uuriiguu bolgood l yavaad baih sergelen yuma , aylald chine handiv nemerleh yumsan gej bodoh yum …(heregjuulchihvel )

gerlee wrote on 2009/09/17 - 23:32
#5

chi mundag zaluu shuu

odko.B wrote on 2009/09/18 - 15:30
#6

ganzorigoo heregtei medeelel tavisand thank you.turshad uzehed iludehgui l ym bn.chamlahar changa atga gej.
manaid gants xxbank check huleej avdag ym ble,bi heden jilin umnu usa-s check avad mungu bolgoj baisin aimaar uddag 45honog gej ter havitsa hugatsa bolj bsan.
amai naizaa chi cd, nomoo ene webere shuud zardag bolgovol yasan ymbe.humuus avna daa.mun handiv uguh huseltei humus shud munguu hiichdeg baival amar shu de.chini sanhuu hetsuu bgag oilgod l sanaa maygin ym uguud bn shu de,heluuleltgui medej bga blgui de uuruu.

buya wrote on 2009/09/19 - 01:44
#7

window.location=’http://none.mn’

bataa wrote on 2009/09/19 - 03:17
#8

ene odriin mend hurgie Amai.Aylal chin sonin sodon zuileer ih,az hiimortoi yavaa bololtoi.Dahiad oiroltsoogoor 3 jil aylana geluu, eh orondoo ergej irehdee shine sodon sanaa ihiig ovortolj ireh bhdaa chi.Tsaashdiin aylald chin amjilt husej esen mend eh orondoo ergej ireeree.GOODLUCK

MNG wrote on 2009/09/23 - 03:12
#9

Ene goe kino bnalee. iimerhvv kino gazar avdaggui n haramsaltai yumaa

vero wrote on 2009/09/26 - 21:26
#10

Waltz with Bashir
torrent download link: http://www.mininova.org/tor/2197087

baje wrote on 2009/10/03 - 09:15
#11

dain baildaan hvnd yug avchirdag hor urshig, daind yavsan hvnii amidral yaj uurchlugddugiig haruulsan goe kino bna

jaak wrote on 2010/01/12 - 03:19
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.