img_2453

2009 оны 8 сарын 14ны өдөр 09 :10 Софиа хот Элчин Сайдын яаман дээр.

Босоорой !

Зүүндэн дундуур маш чанга хүний хоолой сонсогдлоо.

Цочиж сэртэл Төгсөө цонхны цаанаас
- Цагаа барилдаа ! гэлээ.

Төгсөө гэж Софиа хотод сурдаг оютан залуу. Намайг энд ирснээс хойш байнга хамт байгаа, дүү шиг болж буй залуу.
Нэлээд тусч, тэгээд Монгол дүрмийг ёсчлон дагадаг шинэ үеийн цөөхөн залуусын нэг гэж хэлж болно.

Бид хоёр Булгар улсын баруун зүгээс зүүн зүгийн Хар Тэнгисийн эрэг дээр байдаг BURGAS гэдэг хотод болж буй Хөгжмийн наадмийг үзэхээр замд гарна гэж тохирсон байсан юм.

Энэ өглөө Булгар дахь Элчин Сайдын яамны зөвлөх Удвал ахын гэр бүл томилолтоо дуусгаад нутаг буцаж байсан тул, Онгоцны буудал явах машинд нь гаргаж өглөө.

Удвал ах Жаргал эгч хоёр намайг энд ирсэн цагаас маш дотно хүлээж авсан хүмүүс юм.
Аян замдаа сайн яваарай ! гэж захиж байхдаа нутагруугаа буцаж буй тэр хоёрт маш их атаархаж байлаа. Хэдхэн цаг онгоцоор яваал Монголдоо харина.
Гоё юм.

Хол замд гарахын өмнө Сандагынд өглөөний цайгаа уугаад авлаа.

Манай элчин сайд Бургас хотруу явна гэж би сонссон байсан тул 450-иад км хол буй Бургас хүртэл дайгдаж болхуу ? гэж асуулаа.
-Шууд Бургас явахгүй. гэлээ. Тэгвэл ядахнаа хотоос гаргаад Бургас орох зам дээр дөхүүлээд өг тэхүү ? гэж гуйсан ч бүтсэнгүй.

Төгсөө аль эрт замд гарахыг уриалж байсан ч, 3 жил 9 сар гаруй замд байгаа миний хувьд аль болох хялбар арга олдвол асуухад буруудах юмгүй гэсэн бодолтой байсан юм.

10 цагт замд гарах төлөвлөгөөтэй байсан бид хоёр 13 цагийн үед элчин сайдийн яамнаас замд гарлаа.
Жижиг цүнхэндээ унтлаганы уут, хувцас бэлдсэн байсан тул маш хөнгөн алхаж гарлаа.
Төгсөө цүнхэндээ нэлээд юм бэлдсэн байсан тул арай хүнд байгаа нь мэдэгдэж байлаа.

img_2457

Бид хоёр замийн унаанд дайгдаж явах бодолтой байсан тул юний туруунд хотийн тувуус гараад зуун зуг явах замийг олох хэрэгтэй бооллоо. Галт тэрэгний буудал хуртэл автуусаар явааад, тэндээс газрийн зураг ашиглаж Софи хотоос зайтай суурин дээр бууж байгаад улмаар замын унаагаар Бургас явах төлөвлөгөө зохиолоо.

Галт тэрэгний буудал дээр очиод шууд Бургас очих унаа асуутал 20лев гэлээ, дунджаар 10евуро.

2 хун гэвэл 20 евро. Би Софиа хотод ирээд санхүүгээ дуусгасан тул Төгсөөгөөс мөнгө зээлсэн юм. Аялалын болон наадмын төсөв бага байлаа.

Автуусны буудал дээрээс Карлово гэдэг хот хүртэл яваад тэндээс замын унаанд дайгдахаар шийдлээ. Бусад автуусууд 17гоос хөдлөх харин Карлово нь 14.30аас байлаа.

120km газар автуусаар явах болж 2 хүний 10 евроний билет авлаа.

img_2469

Тэр суурин дээр хүрэх юм бол шулуун зам дээр гарч цаашаа унаанд дайгдахаар шийдлээ.

Карлово хотод буугаад дэлгүүрээс талх, элэгний нухаш, шилтэй огурцы аваад хотоос гарах заалруу алхлаа.
Хотоос нэлээд зайдуухан Колонкны хажууд зогсож цаашаа унаа барихаар гараа өргөлөө. Бид хоёр өглөөнөөс хойш юм идээгүй байсан тул, ээлж ээлжээр гараа өргөнгөө цайгаа ууж гарлаа. !

img_2471

Төгсөө эхэндээ жоохон санаа зовж байлаа. Миний хувьд аялаад сурсан тул хаана л бол хаана цайгаа уучихдаг юм – Монголд бид замын хажууд зүлгэн дээр суугаад цайгаа уужил байсан биздээ ! гэлээ.

Замын унаагаар ингэж адал явдалтай аялж үзээгүйгээс тэр үү, Төгсөө дотроо санаа зовоод байгаа нь харагдаж байлаа. Ингэж аялахын сайн тал нь янз бүрийн адал явдал бас учирдгийг би түүнд хэлээ.

Бид хоёр ээлжилж БУРГАС гэсэн бичигтэй цаасаа бариж зогссон бөгөөд удалгүй нэгэн морин тэрэгтэй хоёр хүн өмнө зогслоо. Төгсөө Болгарт байх 8 сарийн хугацаандаа маш сайн нутгийн хэл сурсан тул тэдэнтэй яриа өдлөө.

img_2474

-Жоохон дөхүүлээд өг , гээд гуйчих ! гэж би наанаас нь гуйж байгаад ачаан дээр нь суулаа.

АДАЛ ЯВДАЛ !

Бид хоёрын аялал сонирхолтой болж эхэлж байндаа гэж би бодлоо.

Болгар улсад морин тэргэн дээр замын дагуух сайхан байгаль, суурингуудыг харж, зөөлөн сэврэх салхи машин дотор байгаагаас хамаагүй сайхан дурсамж үлдээж байлаа.

Морин тэрэг удаалгүй эргэх болж би зургаа дарууллаа.

img_2476

Дэлхийг тойрч буй миний аялалын нэг зорилго бол дэлхийн хүн төрлөхтний бүх тээврийн хэрэгслийг унаж үзэх, бас зургаа авхуулах юм. Галт тэрэг, машин, заан, морь, нисдэг тэрэг, завь гээд бараг бүх тээврийг гүйцээж байндаа.

Энэ удаа бид хоёр Карлово суурингаас хол нэлээд хээр газар хоёулаа гараа өргөж замын хажууд зогсож байлаа. Хэдэн машин өнгөрсний дараа нэгэн жижиг тэрэг зогсож Бургас орж байна, гэж Төгсөө орчууллаа.

img_2480

Машинд суусан мөчөөс машины хөгжим дээрх жижиг дэлгэцээр видео клип үзэж өнгрөөлөө. Нэг бодлын хөгжилтэй ч юмуу, гэж бодогдлоо.
Тухайн машин явсаар нэгэн микроны араас зогсоод жолоочтой ьн уулзлаа. Тэгээд тус автуусыг дагаж эхэллээ.

Жижиг машин микроны аюулгүй байдлыг хамгаалж явааг Төгсөө бид хоёр ойлголоо.

Маш сонин санагдсан зүйл гэвэл замын цагдаатай газар манай жолооч маш сандарч байгаа юм шиг байлаа. Жолооч Турк залуу байсан бөгөөд Францед амьдардаг бололтой биднээс Франц хэл мэдэх эсэхийг асуулаа.

2 машинтай цуваа бие биенээсээ холдохгүй явсаар байлаа.

img_2462

-Хоёулаа, санаандгүй хүнд гаруудын машинд дайгдсан юм биш биз ? гэж бид хоёр хоорондоо ярилцаж гарлаа.

Бургас орох замааас гэнэт хазайгааад өөр зүг явж эхэллээ. Замын хажууд Бургас гэдэг тэмдгүүд ард хоцорлоо. –Бид буруу хүмүүстэй явж байгаа юм биш биз ? гэж Төгсөө хэлэх үед би гэнэт санаа зовлоо. Би дэлхийг тойрч аялж байхдаа янз бүрийн хүмүүстэй өдөр шөнө гэлтгүй явжил байсан, харин энэ удаа хажуудаа хүн хариуцаж яваагаа ойлголоо.

Машин бидний явсан зүгээс улам бур холдож, би санаа зовж буйгаа харуулахыг хүсэхгүй байлаа.

img_2483

Жолооч бид хоёрын Монголоор яриж буй ярианаас сандарч буйг ойлгосон бөгөөд удалгүй өөр суурин дээр гараад ирлээ. – Би энэ хот хүрнэ гэж хэлсэн шүүдээ, эндээс Бургас ордог төв хурдны зам байдаг юм. Гэж Болгараар хэлэх үед би ойлголоо. Төгсөө машинд суугаад жолоочтой ярилцаж байхдаа энэ машин Бургас орохгүй гэдгийг ойлгоогүй болж таарлаа.

Бага зэргийн түгшүүртэй байсан сэтгэл хотын гаднах шатхууны старц дээр буух үед<спан> үгүй боллоо. –Дахиад хэзээ ч хүний хүн хариуцаж явахгүй !

Ганц аялах үедээ ингэж сандарч үзсэн надад – Эцэг Эх байх ямар аймар хариуцлага насан туршдаа үүрдэг байнаа ? гэсэн бодол төрлөө.

Харанхуй болсон байсан бөгөөд колонкын гэрэл доор машинд дайгдах нь дээр аюлгүй байлаа. Нэг машин колонк дээрээс түлш авч байсан бөгөөд, дотор суусан 2 залуугаас – Та хоёр англи хэл мэдхүү ? Бургасын зүг явахгүй биз ? бид хоёр хөгжмийн наадам үзэх гэсэн юм.

img_2487

- тийм, бид хоёр бас Бургасын хөгжмийн наадам үзэх гэж байгаа юм. Танилцяа Геогий.

Бид дөрөв хоёр цаг хагас гаруй явсаны эцэст Бургас хотруу орж ирлээ.

Аялалынхаа туршид хэзээ ч мартхааргүй Георгий гэдэг сайн найзтай болсноо тухайн үед мэдээгүй байсан юм.

Urgeljlel bii…

Horaayy..there are 9 comment(s) for me so far ;)

#1

Amai sain yavj bain uu , chinii ayalad chin hamgiin sain saihaniig hvse! Oird unshaagvi saihan bailaa…ene vrgeljlelee hurdan bicheerei sonirholtoi saihan hogjmiin naadmaas soniniig n duulgarai.Chinii ayalaliin zam svv shig tsagaan baig!!! amjilt az jargaliig hvse

JINCHIN wrote on 2009/09/16 - 10:06
#2

hi togsoo bhgui boltson bsan bolgort bsan yum u
za ta 2.in urgeljlelig huleej baiyaa
hurdlaarai

oogii wrote on 2009/09/16 - 21:01
#3

ene urgeljlel ni tavigdah bologui yum u

hi wrote on 2009/09/21 - 21:32
#4

o hurdlal da tehuhhuuuuuuuu

1 wrote on 2009/09/23 - 00:44
#5

Сайн явж байна уу.Ах н анх удаагаа л чиний ийм блог байдгийг уншлаа.бүгдийг н унших хүсэл их байна .Дараа л бага багаар уншина даа.Чамаар маш их бахархаж байна.Бусад монголчууддаа, ер нъ бусдын төлөө өөрийн хөдөлмөрөө зориулж яваа дүү чамдаа аз жаргал сайн сайхныг хүсэж,санасан бүхнээ бүтээж явахыг ерөөе.Schweiz-s Dambii medchilev

Dambii wrote on 2009/09/26 - 10:05
#6

Amai ah! taniig ene medeelliinhee talaar martsan yum boluul gej bdlooshd.. Georgi erteed nadruu yarij bna lee! tanid sanaa zovsiimoo yasiin taniig asuugaad bsan.. Odoo haana yavjiin miniii facebook deer bichsen zahidaliig ta yay gej bodoj bnadaa??
Ireeduin urt hugatsaanii ayan zamdaa sain yavaad zorisondoo hurch aav, eej, ah, duu, and nz naraaa bayarluulaarai!! Bid buhen tanii umnuus zalbiranaaa za :)
Best of luck ^_^

Tugsuu wrote on 2009/09/29 - 12:09
#7

Sain bnuu. bi unuudur l tanii blogruu orj uzej bnaa. Ugluu Tv 5-aar tanaii orson nevteruulgiig uzeed… tegeed net oroson yumaa. neeree ene ayalaliinhaa urgeljileliig bicheerei.ih sonirholtoi yumaa. bas tanii ajild amjilt husye.

baljaa wrote on 2010/05/24 - 04:31
#8

воов сэтгэл хөдөлшөсөн гоё аялал болж өнгөрчээ сайхан санагдчихлаа

poki wrote on 2010/11/07 - 12:03
#9

hehe, Tugsuu chin zuseeree harin amerikiin indian shig zaluu baina.

Bolor wrote on 2014/07/08 - 01:05
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.