img_3187

2009 оны 9 сарын 14 ний өдөр. Македон. Струмица

Өнөөдөр би маш сонирхолтой тоглолт харлаа.

Хоёр хүний хооронд ялахын төлөөх тоглолт бус ялагдахгүй байхын төлөөх тоглолт боллоо .

Миний байрлаж буй айлын Рэсто, Эва гэж эхнэр нөхөр хоёр тоглоомоо эхэллээ.

Шатар…

Би багаасаа шатранд дуртай байсан.

Аав цаг заваа гарган ямагт намайг шатарт дуртай байлгахыг хичээж байсан.

Тухайн үед яагаад гэдгийг хэлээгүй ч, амьдралын олон туршлагуудаас шатрын нууцыг сүүлд ойлгосон юм. Аль төрсөн цагаас өнөөг хүртэл гэрт минь байдаг цагаан хар хайрцагтай шатар бол гэр бүлийн үнэт зүйлийн нэг. Бодвол дүү авч уламжлах байх.

Тэр шатраар аавтайгаа тоглож байхад, миний буруу алдааг үзүүлээд сүүлийн нүүдлээ маш удаан буцаадаг байсан. Нүүхдээ алдахаас сэргийлээрэй ! гэж зааж байгаа мэт.

Учир нь жинхэнэ амьдралд буруу нүүдлээ буцааж болдоггүй шүүдээ !

Гэр бүлийн философи гэж үүнээс эхэлдэг байх. .

Шатар тоглох чадвараа дээшлүүлж аавыгаа ялах гэж найзуудтайгаа тоголдог байсан санагдана. Олон дахин үзнэ. Харамсалтай нь өөртэйгээ адил хүүхдүүдтэй тоглож байсан тул бие биенээ эцсийн хөлөг хүртэл идэхийг хичээж байлаа. Тоглоомын цаад утга санааг мартаж жижгээр сэтгэж эхэлсэн гэсэн үг.

Тэр тоглоомууд үргэлжилсээр нэг өдөр шатар гэж тоглоом тоголхоо больсон.

Тухайн үед компьютерийн тоглоомууд гарч эхэлсэн тул, рэд алэрт тоглоом дээр найзуудтайгаа өдөр шөнөгүй тоголдог боллоо. Маш сонирхолтой дүрслэл, утга санаатай ч үйлдвэр барих тоогоо нэмэх гэж бодож байхдаа хамгийн хурдан аргаар ялах гэдэг утга санаа бүр үгүй болсон юм.

Гэртээ харитлаа нэлээд удах бололтой тул, Аавтайгаа интернэтээр шатар тоглож эхлэх тухай Либериа улсаас хойш санаанд орсоор байгаа билээ. Мэдээж ялахын төлөө бүх зүйлийг хийнэ.

Та нараас ч санаа сонсоно. Либериад ажиллаж байсан манай энхийг сахиуулагч интернэт дээр Монголыг төлөөлж шатар тоглож байсан бөгөөд, манай шатарчид дэлхийд 40 хавьцаа байр эзэлж байсан. Зарим интернэт программ дээр ямар алхам хийвэл дээр вэ ? гэдгийг үйлдэл бүр дээр заасан байдаг.

Манай улс төрчдийн дунд шатар тоглож үзээгүй хүн байгаа гэвэл би нээх гайхгүй.

Манай Ерөнхий сайд ПОКЕР тоглох сонирхолтойг сонсоод хүндэлж эхэлсэн.

Манай хоёр байнга бие биенээ шорддог бөгөөд, эхнэр нь – Би Рэстог чөлөөтэй ялж чадна, гэхдээ сэтгэл санаа нь унаад байдаг тул, ялагдахын төлөө тоглох хэрэг гардаг. Харин Рэсто Монгол эр шиг – Эмэгтэй хүнийг битгий сонсож бай, дандаа тэнэг юм ярина.

Ирсэн зочин бүр хоорондоо шатар тоглоно. Хэн ямар түвшинд хүрсэн байгаагаа шалгана .

Шатар гэдэг бол зүгээр нүүдэл биш, маш өндөр түвшинд томьёотой математик юм.

Эхний нүүдэл хэнээс эхэлснээс авхуулаад нэг л нүүдлийн зөрөөтэйгээр тоглоомоо алдаж болдог тоглоом. Тус томёог математик чиглэлийн хүмүүс мэддэг тул тоглоомыг эхнээс нь авхуулаад давамгайлдаг юм. Зарим хүмүүс тогтцон нүүдлүүд гэж бас хэлдэг.

Эхний тоглолт дээр тэр хоёр өөр өөр тактик хэрэглэж эхэллээ. 32 жил хамт амьдарсан хоёр хоорондоо хичнээн удаа тоголсон болоо ? гэж бодож байх хооронд тоглоом жинхэнэ сонирхол татаж эхэллээ. Эва эмэгтэй хүн шиг маш яаруу хөдөлж, шууд аз туршсан алхмууд хийлээ .

Ресто нэг хэсэг сандарсан ч, тоглоомын талбайг хөндлөнгөөс харж эхэллээ.

Эмэгтэй хүн Эрэгтэй хүний ялгаа үүн дээр харагдаж байлаа. Эмэгтэй хүн тоглоомын дотор орж жижиг хэсгүүдийг харж байсан бол Эрэгтэй хүн тоглоомыг өргөн хэмжээгээр сэтгэж харж байлаа.

Эрэгтэй хүн бараа худалдаж авах, үнийг бодох хүсэлгүй байдаг. Маш жижиг сажиг зүйл хараад байдаггүй.

Ганц хоёр хөдөлгөөн дээр Рэсто алдаж эхэлсэн ч тоглоомын төгсгөлд Рэсто яллаа .

Эва надад өмнө хүслээрээ ялагддаг гэж байсан тул энэ удаа тийм байсан болвуу гэж бодлоо.

Би тоголхоор болоод шатраа өрсний дараа Эвагаас хөдөлгөн асууж Рэстотой тоглож байгаад улмаар Эваг дахиад тоглоомд татан орууллаа. Миний өмнө хэн нь шатраар сайн бэ ? гэж үзүүлж буй тоглоомын цаана хэн нь ухаантай вэ ? гэсэн тэмцэл бас өрнөж байсан юм.

Хоёр дах тоглоом дээр ресто ялагдаж Эва яллаа.
Нэг нэгийн харицаатай боллоо.

Тэр хоёр насаараа тоглож байгаа болохоор бие биенээ тоглоомд татан оруулах хүсэлгүй байлаа. Харин бусадтай тоглох үедээ ялагдах юм бол нойр нь хүрдэггүй, бас дахин тоглье гээд байдаг тул хүчээр ялагддаг гэж байлаа.

Ингээд би тэр хоёрыг шордож байгаад сүүлийн тоглолтыг голд сууж үзлээ.

Хар цагаан шатрууд бие биенээ устгах эсвэл хөдөлгөөнгүй болгох, ноёнг шах мат хийх, өрсөлдөгчөө аль болох дарамттайгаар ялах гээд тэр ширээн дээр маш том тэмцэж болж байлаа. Хоёр ГИГАНТ тоглож буйг би хараагүй удсан юм.

Ресто тоглоомоо маш сонин гараагаар эхэлсэн нь Эваг толгойг нь эргүүлж орхилоо. –Би ийм гараа харж байгаагүй юм байна, ингэхээр л толгой эргэчихдэг юм. Ресто инээсээр.

Ресто өмнө хэрэглэж байгаагүй ийм техникийг Эва дээр ашиглах гэж нэлээд удаан бэлдсэн бололтой инээсээр байлаа. Тоглом эхлээд удалгүй Эва чухал шатар Бэрзээ алдчихлаа.

Сэтгэл санаа сайнгүй болж, 2 нэгийн харьцаатай хожигдох нь ойлгомжтой байлаа.

Хэрвээ надтай тоглож байсан бол бэрзээ алдсан ч ялахаар сайн тоглогч, өөрийн адил хүнтэй бол тийм алдаа гарагахгүй гэдгийг мэдэж байлаа.

Ресто манай Аав шиг –чи үүнийгээ ингэх юм бол би ингэнэ шүү ! гэж урьдчилан зааж байлаа.

Эвагийн бүх шатруудыг хөдөлгөөнгүй болгож байгаад ШАХ МАТ гэдгийг үзүүллээ.

Шатар тоглож сурсан хүн, нийгэмд хөлөө олоход амар байдаг юм. Ямарваа нэгэн ажил хийхдээ бусад ажлуудтай уялдуулж цогц болгож чаддаг. Нүүдэлчин удмын хүмүүс дотроос шатрын ухааныг ашиглаж чадаж байгаа хүн бол Кирсан Илюмжинов юм.

Тэрээр Орос улсад багтсан байгаа Халимаг улсыг шатрын ур ухаанаар авч яваад байгаа юм. Түүний хийж буй бодлого тус жижиг улсыг авч үлдэхэд маш чухал байгаа юм.

Монголд шатрын клубууд байдаг ч, хоорндоо өрсөлдөж хөгждөг систем хуучны коммунизмын үеийнх шиг биш билээ.

Шатар гэж агуу тоглоомыг бид зохиогоогүй тул, заавал тоглох албагүй гэж бодож буй хүмшшс байгаа байх, гэхдээ бид өнөөдөр зөвхөн сур харваж морь уралддаг нийгэмд бус шатар, покер, компьютер тоголдог нийгэмд бас амьдарч байгаа билээ.

Бид үндэсний бөхийн удмаа Сумо-д нэвтрүүлээд улмаар тэргүүлж өөрийн болгосонтой адил, бусад салбарууд дээр зөвхөн сармагчилах бус тэргүүлж, дагуулан жолоодохын төлөө төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй .

Миний дэлхийг тойрох аялал бол нэгэн төрлийн шатар тоглож байгаа юм.

Маш олон зүйлүүдийг нэг доор шийдэх, зохицуулах, хийх хэрэг өдөр бүр гардаг тул.

Компьютерийн зарим тоглоомууд шатартай төстэй тактиктай байдаг ч, хэтэрхий их өнгө төрх, чимээнээс болж шатар шиг төвлөрч байдлыг тод харж чаддаггүй юм.

ШАТАР ТОГОЛЦГООЁ.

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

sain yavj bna uu, bi tanii ayalliin temedgleliin bnga unshidag. comment bichdeggui bolovch naiz nohoddoo linkiig chini taraana. hoorondoo yariltsana.
tanid ertnees bodood bichii gejbodoj bsan neg commentoo bichheer shiidlee. ta suuliin ued heterhii gutranga uzeltei bolood bgaa met sanagdaad bna. tanii ard uldsen nutag negtnuud ni bolovsroogui, yu ch medehgui dulii dumb orgison heden arduud bgaa yum shig l ta zarimdaa bicheed bna. tanii ankh yavsan ter tsagaas yum nileen oorchlogdson shuudee!!!. ta update mash sain avah heregtei!!! zarimdaa odoo oorchlgdson iim yum oilgoj medehgui bna gej bhgui gej bodoh heregtei shuu dee !!! bid oorchlogdoj bgaa. bi uund itgedeg. zaluuchuud setgelgeenii huvid oorchlogdoj bgaa!!! uzej harah sonsoh medreh ni. gehdee tanii shuumjleltei handdag taliig bi huvidaa hundetgej bodoj ergetsuuldeg. tanid mash ikh bayarllaa. sain yavj irerei.

sar wrote on 2009/09/16 - 11:00
#2

shatar meddeg ch gej helj boldogui meddegui ch gej helj boldogui togloomdoo.
manai hamgiin tom abag ahiig bi hund hojigdoj baihiig haraagui. humuustei ih sonirholtoi togolno. nadtai toglohdoo yag minii tubshind togolno. bi hojij bolmoorch yum shig. dahiad joohon hicheechihbel bi hojchih yum bishuu? geel. nadaas mundag togoldog huntei yag ter huntei neg tubshinii hun shig. huch tentsuu 2 ana man uzej baigaa yum shig joohon l huch gargabal manai abag hojchih yum shig. gehdee abag ah hojigdohgui sainal bol nichne.
ooroosoo muu togoldog hunii elt hojchihbol ter hun tei nogoo hun dahij toglohgui. bi muu geed nogoo hun ni hojihiin toloo hicheehgui.
basal aihtar hun baisan baigaa yum shuu

hohtolbo wrote on 2009/10/02 - 22:23
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.