Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Миний найз Амгаа

07

2009 оны 9 сарын 1ны өдөр. Македони улсын Охрид хот.

Ганцаараа аялынхаа замаа туулж байх үедээ өнгөрсөн амьдрал, гэр бүл найз нөхдийнхөө тухай их бодох юм. Хамт цаг хугацааг өнгрөөж байсан үеүүд, хүсэл мөрөөдөл зорилгодоо хамтдаа хүрч байсан амжилтууд гээд.

Чиний найз чинь хэн гэдгийг хэлбэл, чамайг хэн гэдгийг хэлий ! гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Зуун хувь үнэн гэж хэлэхэд хэцүү, учир нь надад хамтран тэмцдэг найз, найзлаж нөхөрлөдөг найз, бас партиддаг найзууд гээд олон хүмүүс байлаа.

Амьдралын шалгуураар хэн нь хэн бэ ? гэдэг нь мэдэгдсээр. Цөөхөн хэдэн жинхэнэ найз үлдэж, намайг холын замд дэмжиж буйг мэдсэн юм.

Хамт согу уугаад , дискодоод охин найраад – Бид жинхэнэ найзууд шүү ! гэж хэлж байгаа найз бүрийн үгэнд итгээд хэрэггүй.

Нөхрийн чанар зовсон цагт л танигдана гэдэг үнэн юм байна.

Сэтгэл ганцаардсан үедээ сэтгэлээ нээгдтэл ярилцаж болдог, хэлсэн үгийг эргээд ороодоггүй, дээшилсэн ч, буурсанч чамд хандах хандлага адил байдаг тийм найзтай бол өөрийгөө азтайд бодоорой.

Урлагт амжилт гаргаад дээшилхэд атаархсандаа хөндийрсөн найзууд ч байлаа, доош уруудаж бэрхшээлийг туулах үед хаяад явсан найзууд ч байлаа.

Гэхдээ эцсийн цэг хүртэл хандлагаа өөрчилөлгүй хамт байгаа тийм найзтай байгаадаа би баярладаг тул өөрийн цувралдаа найз нөхдийнхөө тухай бодлоо бичсээр байгаа юм. .

photo1

Миний найз Амгаа.

Амгааг мэдэх хүмүүс маш их хүндэлдэг юм.

Урлагаар яваад олон түмэнд танигдаагүй ч хийсэн бүтээсэн зүйлүүд нь олны нүдэнд байдаг тул түүний талаар би өөрийнхөө тэмдэглээ бичихээр шийдсэн юм.

Анх Амгаатай найз Тайвнаа танилцуулж байсан. Тухайн үед Монголд Хип Хоп урлагийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байсан цөөхөн хамтлагуудын нэг Дайн Ба Энх хамтлагтай хамтарч ажилаж, менежер болж байлаа. Удаан хамтарч чадаагүй. Гэхдээ Хип Хоп гэдэг урлагийн чухал хэсэг болох Граффиты зургийн урлагийг давхар хөгжүүлэх ажлийг хийхэд оролцон юм.

Улаанбаатар хотын аль нэг газар бүх хамтлагууд өөрийн сурталчилгааны Граффиты зурахаар болж, би талбайн өмнөх Ленин клубын удирдлагтай уулзлаа. Хэд хэдэн сэтгүүл үзүүлж. – тэртээ тэргүй Ленин клубын зүүн талын ханууд жорлон шиг болсон байна шүүдээ ! тэгснээс ийм урлагийн бүтээл болгоод тавибал арай өнгөтэй харагдана шүүдээ ! гэж тайлбарлхад, удирдлага жоохон эргэлзэж байсан тул – Та нарын зүгээс нэг ч төгрөг гарахгүй бид өөрсдөө ҮНЭГҮЙ хийнэ гэсэн өгүүлбэр шийдвэрт нөлөөлсөн юм .

Ингээд тухайн үеийн хэдэн хамтлагууд өөрийн Граффиты зурагныхаа загвартай бүтэн сайн өдөр гадаа уулзаж билээ. Тайвнаа буюу МЦИТ, Амгаа нар энэ ажлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Дайн ба Энх, Лумино, Ицэ Топ, Монта Рэп гээд тухайн үеийн хувьсгалч хамтлаг дуучид нэг нэг ханы хэсэг аваад өөрийн бүтээлээ зурж гарлаа.

Туршлага тийм сайнгүй байсан ч анхны албан ёсны хаана оройдоо дуусчихлаа. Шинэхэн танилцсан Амгаа гэдэг залуугийн хан, зураг будагтай ажиллаж байгаа техник надад маш их таалагдсан тул хувьдаа хүндэлж эхэллээ.

051

Тэр мөчөөс хойш бид бие биентэйгээ уулздаг найз нөхөд боллоо.

Монголын өвөрмөц сэтгэдэг чадварлаг залуусыг цуглуулж, хамтын туслалцааны КЛУБ 21 байгуулж байхад, Амгаа эхний гишүүдийн нэг байсан юм.

Түүний хийж буй зүйл болгоныг би маш анхааралтай сонсож, компьютер техник, программ дезайн, архитектур гээд миний амьдралын энэ салбарын мэдээллийг тэрээр дүүргэж өгсөн гэж хэлж болно.

mirrage-hotel

Бас хааяа нэг дезайн, элдэв зураг зурж өгөхийг гуйна.

Электро урлагт түүний хийсэн бүтээл бол миний АЛТАН ГАДАС хөгжмийн видео клипний зургууд юм. Уг бүтээлийг жил гаруй цаг заваараа хийсэн бөгөөд, тухайн үеийн компьютерийн хүчин чадлууд бас дутагдаж, РЭНДЭР хийх гэж хэдэн цаг хүртэл болж байсан.

Эцсийн үр дүнд тухайн үедээ өвөрмөц зураглалтай клип хүмүүсд хүрсэн юм.

altan-gadas

Урлаг гэдэг бол байнга өөрчлөгдөж шинчлэгдэж байдаг зүйл. Урлагын хүн өөрийгөө өдөр бүр дээшлүүлж ахиулахын төлөө ажилдаг байх ёстой.

Уг клипний ажлын хажуугаар би Амгаагаас Граффик, архитектур гэж юу байдаг анхны хичээлүүдийг авсан. Тэрээр Монголын хэд хэдэн том барилгын архитектурыг зурж бүтээж байсан юм. Дараахан тэрээр өөрийн Комикс номоо гаргасан байсан. Монголын түүхэн холбогдолтой өвөрмөц зурагтай тэр комикс Спайний Лас палмас хотод байхад Монгол айлаас олдсон бөгөөд

Комикс цуглуулдаг Спан найзууддаа үзүүлтэл, зургийн өвөрмөц чанар, загвар тэдэнд ихэд таалагдаж байсан юм.

Японы МАНГА сэтгүүлүүд дэлхийн зах зээлийг эзлээд олон сая долларын эргэлттэй байгаа өнөө үед Монголын ийм төрлийн зурагтай номнуудыг зөв сурталчилж, далимаар нь түүхээ таниулж чадвал 6 тэрбум хүн амтай ГЛОБАЛЧЛАГДСАН дэлхийд хязгааргүй том зах зээлийг эзэлж болохоор санагдаж байсан.

Миний найз Амгаа үүнийг ойлгож, энэ номоо цуврал хэлбэрээр гаргаж эхлээсээ гэж тухайн үед бодсон юм. Эхний ээлжинд дэлхий гэдгүй юмаа гэхэд Монгол тэгээд хуучин нүүдэлчин гаралтай түүхээ хуваалцдаг улсуудад патентаар гаргаж болно шүүдээ ! Сайн менежменттэй залуус хэрэгтэй байх.

cover

Олон зуун саяар хэмжигдэх том зах зээлрүү орох боломжийг судалхад хугацаа болон туршлага дэмжлэгэ хэрэгтэй билээ. Та бүхэн энэ номны борлуулалтанд хувь нэмрээ оруулснаар дараа дараагийн ном гарах , улам бүр чанартай болох тал дээр дэмжлэгэ үзүүлэх юм.

Нэг удаа хувийн асуудлаар ажил дээр нь ортол, тэрээр засгийн газрын ордны шинэ хувилбар дээр ажиллаж байсан юм. Холын замдаа гарах үед ЗГ байр засвартай байсан бөгөөд, сүүлд шинэ барилга ашиглалтанд орсныг интернетээс олж харсан юм.

government-house

Найз Амгаад би хувиасаа тусалж байсан удаа бараг үгүй гэж хэлж болно.

Аян замд гархаасаа өмнө Амгаагийн граффиты урлаг хөгжүүлэх ажилд бага зэрэг тусалсан юм. Албаны хүмүүстэй уулзах, гэрээ тохиролцоо хийх тал дээрээ тухайн үед мэргэжсэн байсан тул энх тайвны гүүрний доор төмөр замын Депо-гийн ханан дээр Монголын граффитичдын зураг зурах зөвшөөрлийг Төмөр Замын удирдлагаас авж Монголын граффиты гэж юу байдгийг замаар явж буй хүмүүс ойлгож авч байгаа байх.

Bi uuriin www.amai.mn блогтоо аялынхаа тухай бичиж, дундуур нь Монголынхоо түүх соёлын өвөрмөц шинж тэмдгүүдийг тайлбарладаг билээ.

Харин миний найз Амгаа өөрийн блогоо нээгээд Монголын АРХИТЕКТУР, дизайн сонирхдог залуусд энэ төрлийн мэргэжлийн онцлог болон дезайны талаар маш их мэдээлэл хүргэсэн байсныг би олж хараад үнэхээр бахархаж байгаа юм.

www.amgalans.com

энэ хаягаар орж, МОнголын шинэ үеийн залуучуудын нэг Амгаа юу хийж ямар мэдээллийг залуустай хүргэхийн тулд мэдлэг боловсролоо ашиглан үнэгүй ажиллаж буйг харж болно.

тэрээр бас өөрийн блогтой бөгөөд хүч хөдөлмөрөө зарж олсон мэдээллээ бусадтай хуваалцаж буйг сайн ойлгоорой

www.anzstylez.blogspot .com

Би хөдөлмөрч, эх оронч, зөв сэтгэлгээтэй найзуудаараа бахархдаг.

Та бүхэн ч гэсэн Монголын төлөө гэж хоосон хашгирч, хувиа хичээж буй хүмүүсийн оронд ийм авьяаслаг, хөдөлмөрч залуусыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Монголд шинэ, эх оронч сэтгэлтэй залуус зөндөө байгаа бөгөөд хэрвээ бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллаж чадах юм бол эх орондоо эзэн шиг амьдарч болох юм шүү.

АМГАА ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ !

Холын замд, ардаа найз нөхөртэй байхын сайхныг улам бүр ойлгож байна.

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Өө ёстой авъяастай залуу байна. Тэр ЗГ-ийн зургийг гаргадаг бас л дажгүй шүү

Pearle Deppsu wrote on 2009/09/14 - 11:50
#2

Yaaay ANZ ah…

Tenuun wrote on 2009/09/14 - 13:57
#3

tanai nz chin yasan tsarailag yum be?

mgl girl wrote on 2009/09/14 - 21:04
#4

Хамгийн анх ХИП ХОП сонин дээрээс мр.АНЗ-ын ярилцлагыг анх уншиж байсан юм. Тэр үеэс л мэдэх юм байна. Хувийн зүгээс маш их хүндэлдэг. Түүн шиг хүмүүс МОНГОЛд хэрэгтэй!

LG Sound wrote on 2009/09/17 - 21:45
#5

Амгаланд хүндлэл үзүүлж явдаг
миний граффити зурах сонирхох болсон шалтгаан нь энэ хүн л дээ

RESPECT

aso wrote on 2009/09/25 - 21:08
#6

yeahh. a nyan lagshdee bas snepiin ogduush gj lag hun bii! respect ya’ll.

tuwshoo wrote on 2009/09/27 - 05:19
#7

Altan gadas duunii clipiig chin uzej baigaagui yum bain. nadad anh sonsohod l ih taalagdaj baisan, odoo ch gesen haaya sonsodog l yum , bolomjtoi bol videogo upload hiih yum uu hiisen link-ee havsargaj ogooch blogtoo

Me wrote on 2009/09/27 - 15:43
#8

Altan gadas duunii clip n Daft Punk – iin Interstella 5555 – iig duurailgaj eswel sanaag n awsan yum shig sanagddag Gehdee bi sain gj bodoj bn Amai ta minii bodloor uneheer hiisen yumtai hun shoo Harin nziin talaar gewel bi neg uda oortei chn taniltsah gd ochihod namaig ogt anzaaraaguig end helye Gehde argagui de bi ter uyed 7 8-r angiin l huuhed bsan boluu da :p

Guest wrote on 2009/09/30 - 06:37
#9

Амгалан ахыг хүндэлж явдаг. үнэхээр авяастай чадалтай хийсэн юмтай. Амжилт хүсье

Amara.N wrote on 2009/10/03 - 08:09
#10

Энэ зурагнуудыг өдөр шөнөгүй л дуурайж зурдаг байж билээ.

Ноён Даярга wrote on 2009/10/31 - 17:37
#11

Хурай хурай хурай…..

moog wrote on 2010/02/22 - 00:11
#12

Buteeluudeeree, bichsen zuileeree, sonirhlooroo hurtel uuriinhuu uzel bodol, sanaag buren ilerhiiljdeg, dotood yrtunts ni mash bayan gedeg ni haragddag. Etses tugsgulgui yridag hernee gants ch ug heldeggui hunii yg esreg dur ym shig l. Hundelj hairlaj yvdag shuu, hamgiin sain saihniig husey!

. wrote on 2010/04/22 - 15:29
Both comments and pings are currently closed.